| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2022/0177/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/029 |
| Огноо | 2022-02-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.1.1., 17.1.2.1., 17.1.3.1., |
| Улсын яллагч | Ж.Э |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* *******, *******, *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* овогт ******* *******, овогт , овогт , өсвөр насны шүүгдэгч овогт , овогт , овогт , овогт нарыг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалтай орон байранд, тусгайлан хамгаалсан байр агуулах, чингэлэгт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлах, Шүүгдэгч овогт , овогт , овогт нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******, ******* *******, *******, *******, , өсвөр насны шүүгдэгч ******* нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн № 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
7. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч *******, ******* *******, *******, *******, нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож дүйцүүлэн сольсугай.
8. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хассугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, ******* *******, *******, *******, нарыг тус бүр эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхийн байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг 2 жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******, ******* *******, *******, *******, нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ийн 2018 оны 08 дугаар сарын 17-наас 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 663 хоног, 2022 оны 01 дүгээр сарын 28-наас 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 18 хоног, нийт 676 хоногийг, шүүгдэгч *******гийн 2022 оны 01 дүгээр сарын 10-наас 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 34 хоногийг, шүүгдэгч *******ын 2022 оны 01 дүгээр сарын 10-наас 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 34 хоногийг, шүүгдэгч *******гийн 2022 оны 01 дүгээр сарын 10-наас 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 34 хоногийг, шүүгдэгч 2022 оны 01 дүгээр сарын 28-наас 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 18 хоногийг цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж, шүүгдэгч *******ийн 49 хоногийг, шүүгдэгч *******гийн 1 жил 10 сар 26 хоногийг, шүүгдэгч *******ын 1 жил 10 сар 26 хоногийг, шүүгдэгч *******гийн 1 жил 10 сар 26 хоногийг, шүүгдэгч 1 жил 11 сар 18 хоногийг, шүүгдэгч *******гийн 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус тогтоосугай.
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******гийн 2018 оны 08 дугаар сарын 15-наас 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 29 хоногийг , 2022 оны 01 дүгээр сарын 28-наас 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 34 хоног цагдан хоригдсон нийт 63 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шинжээчийн зардал болох 30000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, ******* нараас тус бүр 10000 төгрөг гаргуулж, хохирогч д олгосугай.
15. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******өөс нийт 473960 төгрөг гаргуулж, хохирогч И.д 56500 төгрөг, хохирогч д 113800 төгрөг, хохирогч д 303660 төгрөг, 3 шүүгдэгч *******гаас нийт 613960 төгрөг гаргуулж, хохирогч И.д 56500 төгрөг, хохирогч д 113800 төгрөг, хохирогч д 303660 төгрөг, хохирогч д 110000 төгрөг, хохирогч 30000 төгрөг тус тус олгосугай.
16. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч , *******, *******, *******, өсвөр насны шүүгдэгч ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч , хохирогч , хохирогч , , , , , , иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч *******, *******, *******, , өсвөр насны шүүгдэгч ******* нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
17. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шуудай нэг ширхэгийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт даалгаж, 10 гр хэмжээтэй ноолуур, 1 ширхэг хөөргийг /шаргал өнгийн манан, улаан өнгийн чулуун толгойтой, хуулин нуухтай хуучин/ хохирогч Т.д, 2 ширхэг хөөргийг / манан, дунд үеийн чулуун толгойтой хуучин, шаазан, улаан өнгийн загас сийлбэртэй хятад хөөрөг/ хохирогч т, 5 хайрцаг тамхийг хохирогч од, пүүз 1 хос, 2 ширхэг өмд, 1 ширхэг цамцыг шүүгдэгч *******өд нарт тус тус буцаан олгосугай.
18. Шүүгдэгч эзэмшлийн... угаалгын машин...ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч Б.д буцаан олгож, шүүгдэгч *******ийн эзэмшлийн ...будаа агшаагч...ыг, өсвөр насны шүүгдэгч *******гийн эзэмшлийн....ЛЖ маркийн гар утас...ыг, шүүгдэгч *******гийн эзэмшлийн... нокиа 3310 маркийн гар утас...ыг, шүүгдэгч *******гийн эзэмшлийн... 21 инчийн зурагт...ыг, шүүгдэгч *******ын эзэмшлийн... хөлдөөгч...ийг, шүүгдэгч *******гийн эзэмшлийн... ЛЖ маркийн гар утас..ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу шүүгдэгч нарт тус тус буцаан олгосугай.
19. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, *******, *******, *******, нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
20. Өсвөр насны шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
21. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
22. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин 4 төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* *******, *******, *******, нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, өсвөр насны шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ