| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2018/02612/и |
| Дугаар | 183/ШШ2018/01071 |
| Огноо | 2018-05-03 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2018/01071
| 2018 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 183/ШШ2018/01071 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: .. тоотод оршин суух, З.. овогт Д.. С.. /../-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ... Зайсан, Хө.. холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, 2017 оны 4 дүгээр сарын болон ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э.., хариуцагчийн төлөөлөгч Ч.А.., Г.Э..., гэрч Б.Б.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.С 2016 оны 11 сарын 01-ний өдрийн Б/194 тоот тушаалаар Х-ийн инженер, технологийн сургуульд ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулан багшаар ажиллаж байсан. Гэтэл Х-ийн захирлын 2017 оны 8 сарын 31-ний өдрийн Б/133 тоот тушаал гарч Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3, Х-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.2.5, 8.2.7, 8.2.9, Инженер технологийн сургуулийн Захирлын зөвлөлийн шийдвэрийг тус тус үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн. Ажлаас халагдах аливаа зөрчил гаргаагүй байхад хууль зөрчсөн тушаал гаргаж ажлаас чөлөөсөнд гомдолтой байна. Иймд Х-ийн захирлын 2017 оны 8 сарын 31-ний өдрийн ...тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан буюу ХААИС-ийн инженер, технологийн сургуулийн багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2017 оны 4 сарын нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Х-ийн захирлын 2018 оны 2 сарын 08-ны өдрийн Б/32 тоот Залруулга хийх тухай тушаал гарсантай холбогдуулан нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаа өөрчилж байна. Хариуцагч нь 2017 оны 8 сарын 31-ний өдрийн Б/133 тоот тушаал гаргаж нэхэмжлэгч Д.Сүүцацалыг сахилгын зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулсан байдаг. Д.С 2017 оны 3 сараас 4 сард ХХААЯамны захиалгаар БНХАУ-д сургалтанд хамрагдсаныг хариуцагч буруушаан дээрх тушаалыг гаргасан нь хууль зөрчсөн байна. Тус асуудлыг 2017 оны 3 сарын 29-ний өдөр мэдсэн бөгөөд 2017 оны 6 сард захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж 2017 оны 8 сарын 31-ний өдөр тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “сахилгын зөрчил гарсанаас хойш зургаан сар, ирүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг зөрчсөн. Хэрэв хариуцагч сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн бол түүнийг илрүүлсэн 2017 оны 4 сараас нэг сарын дотор сахилгын шийтгэл ноогдуулах боломжтой байсан боловч түүнээс хойш 4 сарын дараа тушаал гаргасан хуульд заасан хугацааг хэтрүүлж тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагчийн зүгээс 2018 оны 2 сарын 08-ны өдөр Б/32 тоот Залруулга хийх тухай тушаал гаргаж үндэслэлээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 гэснийг уг хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.8 гэж залруулсугай гэсэн нь өөрийн хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрснийг нотлож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.С ыг сахилгын зөрчил гаргасан гэж ноогдуулсан тушаалын үндэслэлээ хариуцагч буруу болохыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлтэй байна. Хөдөө аж ахуйн их сургууль болон Д.С нарын хооронд байгуулагдсан 2017 оны 4 сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн гэрэний 2.1-т хөдөлмөрийн гэрээний хугацааг 2017 оны 1 сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдөр гэж харилцан тохиролцсон. 2017 оны 8 сарын 31-ний өдрийн Б/133 тушаал гарах үед хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байсан. Гэтэл хариуцагч хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэл заасан нь хууль зөрчиж байна. Хариуцагч хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан гэх шинэ үндэслэлийг Б/32 тоот тушаал дээр заажээ. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийг үндэслэх ёстой боловч хуулийн 40-р зүйлд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэж үндэслэл байхгүй. Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн 2017 оны Б/133, 2018 оны Б/32 тоот тушаалууд нь хууль зөрчсөн болох нь тогтоогдоно. Иймд Хөдөл аж ахуйн их сургуулийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/133 тоот тушаалын Д.С д холбогдох хэсгийг болон 2018 оны 2 сарын 08-ны өдрийн Б/32 тоот тушаал нь хууль зөрчсөн болохыг тогтоолгож хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд буюу ХААИС-ийн инженер, технологийн сургуулийн багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт 10 240 952 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, 2017 оны 4 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.С нь ХААИС-ийн захирлын 2016 оны 11 сарын 14-ний өдрийн Б/191 тоот тушаалаар 2016 оны 11 сарын 07-ны өдрөөс эхлэн тус сургуулийн хүнсний инженерчлэл гидромеханикийн тэнхимд 6 сарын туршилтын хугацаатай багшаар авч ажиллуулсан. ингээд уг хугацаа 2017 оны 5 сарын 7-ны өдөр дууссан бөгөөд манай сургуулиас уг хүнийг цаашдаа ажиллуулахгүй талаар захирлын зөвлөлийн хурлаас шийдвэр гарч, Г.Энхбаяр захиралд үүрэг өгсөн. Тухайн үед хичээл тараад багш нар амралтын байдалтай байсан тул ажлаас чөлөөлсөн тушаалыг 2017.08.31-ний өдөр гаргасан байдаг. Д.С нь ажилд орсноос хойш 2 сарын хугацаанд хичээлийн технологийн ноцтой зөрчил дутагдлуудыг давтан гаргаж байсан бөгөөд суруугийн захирал, орлогч захирал, тэнхимийн эрхлэгч нарын хэнээс ч чөлөө зөвшөөрөл авалгүй урьдчилж мэдэгдэлгүй 2017 оны 3 сарын 28-ны өдрөөс 4 сарын 25-ны өдрийн хооронд БНХАУ-д сургалтанд хамрагдсан нэрээр чөлөө авалгүй ажил тасалсан тул дээрх хугацааны цалин олгоогүй болно. Ийм учраас 2017 оны 6 сарын 08-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлаар Д.С тухай хэлэлцэхэд ажилд ороо нэг ч сар бололгүй хичээлийн технологийн ноцтой зөрчил давтан гаргаж удирдлагууд уулзан анхааруулга өгөхөд дахин ийм алдаа гаргахгүй гэж бичгээр амлалт өгсөн мөртлөө туршилтын 6 сарын хугацаанд олон удаа хичээл тасалж улмаар зөвшөөрөлгүй өөрөө дур мэдэн ажлаа хаяж гадаад явсан тул захирлын зөвлөлийн гишүүд багшаар үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзан чөлөөлүүлэх шийдвэрт хүрсэн. Харин захирлын тушаалаар 6 сарын туршилтын хугацаагаар ажиллуулахаар томилсон байхад Г.Энхбаяр захирал хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа 1 жилийн хугацаатайгаар байгуулсан нь өөрөө хууль зөрчсөн байдаг. Манай сургууль 2017 оны 8 сарын 31-ний өдрийн Б/133 дугаар захирлын тушаалын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-т заасныг баримталснаа мөн захирлын 2018 оны 2 сарын 08-ны өдрийн Б/32 дугаар Залруулга хийх тухай тушаалаар өөрчилж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 .1.3 гэснийг уг хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.8 гэж залруулсан. Иймд туршилтын хугацаа дууссан тул Г.С ыг ажлаас чөлөөлсөн гэв.
Шүүх гэрч Б.Болортуяагийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Хөдөө аж ахуйн их сургуульд холбогдуулан багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, 2017 оны 4 дүгээр сарын болон ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.С нь Х-ийн инженер, технологийн сургуульд 2016 оны 11 сарын 14-ний өдрийн Б/194 дугаар захирлын тушаалаар Хүнсний инженерчлэл, гидромеханикийн тэнхимд багшаар туршилтын 6 сарын хугацаатай түр томилогдон ажиллаж байгаад, тус сургуулийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/133 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн болох нь болох нь зохигчдын тайлбар болон хөдөлмөрийн гэрээ, Б/133, Б/32 тоот захирлын тушаалууд, ажлын байрны болон цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 28-32,/
Харин Х-ийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/133 дугаар тушаалын үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3, тус сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 8.2.5, 8.2.7, 8.2.9, Инженер технологийн сургуулийн Захирлын зөвлөлийн шийдвэрийг баримтлан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэл зааж Д.С тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсныгаа 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар өөрчлөлт оруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 гэснийг уг хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.8 гэж залруулж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгах шаардлагагүй болсон гэж тайлбарлажээ. /хх-ийн 89/
Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс Хөдөө аж ахуйн их сургууль нь нэхэмжлэгч Д.С ыг 2016 оны 11 сарын 7-ны өдрөөс багшаар авч ажиллуулахдаа, туршилтын 6 сарын хугацаатайгаар авч ажиллуулсан хэдий ч ХААИС болон Д.С нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 1 сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл хугацаатайгаар, уг гэрээг 2017 оны 4 сарын 17-ны өдөр байгуулж, талууд гарын үсэг зурсан байна. /хх-ийн 28-32/
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй”, мөн хуулийн 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсноор хугацаатай” байгуулж болохоор заасан байна.
Эдгээрээс дүгнэхэд ажил олгогч Хөдөө аж ахуйн их сургууль нь Д.С ыг үргэлжлүүлэн ажилд томилсон тушаалыг гаргаагүй хэдий ч туршилтын хугацаа дуусахаас өмнө хөдөлмөрийн гэрээ байгуулсан үйлдэл нь, түүнчлэн нийгмийн даатгалын дэвтэрт 5,6,7,8 саруудад цалин хөлс олгосон талаарх бичилт зэргээс түүнийг хөдөлмөрийн гэрээний дагуу үргэжлүүлэн ажиллуулсан гэж үзэхээр байна. Үүгээр ажил олгогчийн 2018 оны 2 сарын 8-ны өдрийн Б/32 дугаар тушаалын үндэслэл үгүйсгэгдэж байна.
Нөгөөтэйгүүр, хариуцагч Хөдөө аж ахуйн их сургууль нь 2017 оны 8 сарын 31-ний өдрийн Б/133 дугаар тушаалын үндэслэлийг дээрх Б/32 дугаар тушаалаараа өөрчилсөн байх тул Б/133 дугаар тушаалын үндэслэлийг хянах шаардлагагүйг дурдах нь зүйтэй.
Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Д.С ыг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгах шаардлагагүй болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул түүнийг ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байх ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх 9 сар 3 хоногийн олговорт 7 153 532 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.С цалинг түүний нийгмийн даатгалын дэвтрээс /хх-ийн 17/ Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын 7 дугаар зүйлийн а-д заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь сард 782 702 төгрөгийн /сүүлийн 3 сард авч байсан цалингийн дундажаар 8 сарыг тооцоогүй/ цалин авсан байх ба 9 сар 3 хоногийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээг 7 153 532 төгрөгөөр /9х782 702+3х109 214/ тогтоож, энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.
Харин нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс гаргуулах шаардлагаас 3 087 420 төгрөгийг, 2017 оны 4 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгуулах шаардлагууд нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдэрлэсэн ба нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч байгууллагаас хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заасныг баримтлан Д.С ыг Х-ийн Инженер технологийн сургуулийн Хүнсний инженерчлэл, гидромеханикийн тэнхимд багшаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 7 153 532 төгрөгийг хариуцагч Хөдөө аж ахуйн Их сургуулиас гаргуулан Д.С д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 3 087 420 төгрөгийн, 2017 оны 4 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.С ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Хөдөө аж ахуйн Их сургуульд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба хариуцагч Хөдөө аж ахуйн их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжинд 129 406 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ