Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/220

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,  

улсын яллагч Г.Чанцалдулам,

хохирогч Л.О, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр,

шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Л.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан И овгийн О-н Эд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ********** аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ******** дүүргийн * дугаар хороо, ****** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд *********** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны * дугаар сарын **-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан. ********** регистрийн дугаартай, И овогт О-н Э.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Э нь Нийслэлийн газрын албанд ажилладаг, газрын эзэмших эрхийн бичиг гаргаж өгнө хэмээн хуурч, өөрт нь газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөх эрх хэмжээ олгогдоогүй гэдгийг мэдсээр байж бодит байдлыг нууж, бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Л.О-ыг ******* дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн Хаан банкны ***************** дугаарын дансанд 11.511.500 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн ашлагх ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.О мэдүүлэхдээ: “Би Этай ямар нэгэн хувийн харилцаа холбоогүй юм. Тухайн үед надад газрын хэрэгцээ шаардлага гарсан байсан. Учир нь би том оврын машин жолооддог тул 2-3 машинаа тавих газар олдохгүй байсан. Би Дэнжийн мянгад газартай байсан боловч дахин төлөвлөлтөд орж газаргүй болсон. Б Ц-тай холбогдож газар олгож өгье гэж хэлсний үндсэнд Ц надад “газар олгох хүн байна” гэж хэлсэн. Тэгээд **** гэх газар очиж тухайн газраа надад харуулж “асуудалгүй гаргаж өгнө, одоо надад мөнгө хийчих” гэж хэлж би Эгийн данс руу нь мөнгө шилжүүлсэн. Би энэ хүнийг сайн танихгүй тул бизнесийн талаар огт яриагүй. Би Э-тай газар авах асуудлаар гурван удаа л уулзаж байсан. Надад Э “Б эгч газар зохицуулах гэж байна, газрын албаны хүмүүст мөнгө өгөх шаардлагатай байна, гэрчилгээ чинь одоо гарах гэж байна” гэж хэлж хэд хэдэн удаа надаас мөнгө шилжүүлж авсан. Мөнгө авсны дараа Э гар утасны дуудлага авахаа больсон учир Ц-аар Эг хайлгахад Б рестораны ард байрлах байрыг түр хугацаагаар түрээслэн амьдарч байсан юм билээ. Ингээд би Э-д залилуулсан талаар мэдэж цагдаагийн байгууллагад хандсан.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Иргэн Л.О-ын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 25 дугаар тал/,

            -Хохирогч Л.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие ачааны тээврийн хэрэгсэлтэй болохоор том ачааны тээврийн хэрэгслээ оруулж гаргах том зайтай газар хайж явж байгаад зүс таньдаг О.Э гэх хүнээс ********** дүүрэг Тахилт гэх газраас гурван айлан газар авахаар болж тохиролцсон. Тэгээд эхлээд газрын хураамж 7.000.000 төгрөг төлөөрэй гэсэн. Үүний дараа бичиг баримтын үнэ, зургийн үнэ, бараг л дууслаа, одоо нэг гарын үсэг дутуу байна. Гэрчилгээ нь гарах гэж байна, надад мөнгө шилжүүлээрэй гэж ярьдаг болохоор нь би түүний үгэнд итгэж, газрын асуудал бараг л болсон байна гэж бодоод түүний асуусан бүх мөнгийг нь шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл миний бие 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл өөрийн ************* дугаартай данснаас О.Эгийн Хаан банк дахь ************* дугаартай данс руу нийт 9 удаагийн үйлдлээр 11.511.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Эхэндээ О.Э нь надтай утсаар ярьж ганц хоёр зүйл нь дутуу байна. Удахгүй болно гэж ярьдаг байсан. Сүүлд нь миний утсыг авахаа байж, алга болсон үед би түүнд залилуулснаа мэдсэн. О.Э намайг нэг удаа уг газарт дагуулж очиж үзүүлсэн. Тэр үед О.Э надад энэ газар нь эзэнгүй газар байгаа юм. Бичиг баримт нь байхгүй. Би өөрөө Нийслэлийн газрын албанд ажилладаг болохоор бичиг баримтыг нь бүрдүүлж өгнө гэж хэлээд намайг Нийслэлийн газрын албанд дуудаж тухайн байгууллагын үүднээс миний бичиг баримтыг авч байсан. Мөн Газрын албанд ажилладаг Б гэх хүнтэй утсаар ярьдаг байсан. О.Э нь албаны хар өнгийн маягтай машинаар явж байсан болохоор би түүнийг Нийслэлийн газрын албанд ажилладаг нь үнэн юм байна гэж итгэсэн. Дараа нь О.Э алга болсон үед Нийслэлийн газрын албанд очиж асуухад тийм хүн байхгүй гэсэн. Тэгээд Б гэх хүнтэй уулзаж Эгийн талаар асуухад тийм хүнийг огт танихгүй гэж хэлсэн. О.Э нь намайг төөрөгдөл оруулж залилсан тухай тэр үед мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дугаар тал, 57 дугаар тал/,

            -Гэрч Г.Цын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...О.Э нь анх хаана юу хийдэг байсныг би мэдэхгүй. Надтай танилцсан үед Нийслэлийн газрын албанд ажилладаг гэж хэлж байсан. Эрдэнэт хотод эмээ нь байдаг гэж сонссон. Тийм учраас О.Эг Эрдэнэт хотод байгаа болов уу гэж бодож байна. Өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дугаар тал/,

            -Гэрч Г.Ягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Этай Очир утсаар яриад худалдаж авахаар тохирч байсан ба тэрнээс хойш удаа дараа мөнгө шилжүүлсэн тэр үед нь Э утсаар яриад О-оос кадастр, байршил, зураг, байршуулах барьцаа мөнгө гэх мэтчилэн залгаад л мөнгөн аваад байдаг байсан. Тэрнээс хойш дахиад мөнгө төгрөг аваад явж байснаа 8 сараас хойш алга болчихсон болохоор нь О болон би бухимдаад мөнгө ч байхгүй газар ч байхгүй байсан учраас Эгийн хотын төвд амьдарч байдаг гэх газарт нь орой уулзахаар болж очиж уулзсан. Тэгээд машин дотор маань орж ирээд уулзахыг сонсоход газрын албанд ажилладаг манай багийнхан юманд ороод доошоо орсон шүү дээ, та мэдэж байгаа биз дээ гэж хэлээд О-д хандаад ярихад О тэрийг нь мэдэхгүй байсан. Тэр үед нь ярьж байгаа яриаг нь бичлэг хийж авсан боловч тэрийг хийсэн хуучийн гар утас маань эвдэрчихсэн. Тэгээд тэр үедээ Э нь 1 сарын 6-ны өдөр өгөхөөр тохироод явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85-86 дугаар тал/,

-Хаан банкны ********** дугаартай дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 26-34 дүгээр тал/,

-Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн албан бичиг /хавтаст хэргийн 98 дугаар тал/,

-Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн албан бичиг /хавтаст хэргийн 97 дугаар тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 107 дугаар тал/,

-О.Э болон хохирогч Л.О нарын хоорондоо цахим хэрэгслээр харьцсан захидал /хавтаст хэргийн 131-135 дугаар тал/,

-О.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 100 дүгээр тал/,

-О.Эгийн эх Д.Он иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 101 дүгээр тал/,

-Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан тоот /хавтаст хэргийн 109 дүгээр тал/,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ***** оны * дугаар сарын **-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 111-124 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “Шүүгдэгч О.Э нь Нийслэлийн газрын албанд ажилладаг газар эзэмшлийн гэрчилгээ гаргаж өгнө гэж хуурч өөрт нь газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох эрх хэмжээ олгогдоогүй гэдгийг мэдсээр байж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Л.О-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн хаан банкны дансанд 11.511.500 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Л.Оын мэдүүлэг, хохирогч Л.Оын мэдүүлэг, гэрч Ц мэдүүлэг, гэрч Я мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтаар тогтоогдож тул шүүгдэгч О.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв. Хохирогч Л.От 11.511.500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдөөгүй байх тул хохирлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулах саналтай байна. Хохирогч цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна.” гэв.

            Хохирогч Л.Оын өмгөөлөгч Ч.Энхбаяр “Шүүгдэгч О.Э нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах, хохирлын 11.511.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулах саналтай байна.” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн мэдүүлгүүд логик дарааллын хувьд зөрүүтэй байгааг шүүх анхаарах нь зүйтэй байна. Гэхдээ миний үйлчлүүлэгч гэм буруугийн болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаангүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч О.Э нь Нийслэлийн газрын албанд ажилладаг, газрын эзэмших эрхийн бичиг гаргаж өгнө хэмээн хуурч, өөрт нь газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөх эрх хэмжээ олгогдоогүй гэдгийг мэдсээр байж бодит байдлыг нууж, бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Л.Оыг Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн Хаан банкны ******** дугаарын дансанд 11.511.500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Л.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие ачааны тээврийн хэрэгсэлтэй болохоор том ачааны тээврийн хэрэгслээ оруулж гаргах том зайтай газар хайж явж байгаад зүс таньдаг О.Э гэх хүнээс Сонгинохайрхан дүүрэг Тахилт гэх газраас гурван айлан газар авахаар болж тохиролцсон. Тэгээд эхлээд газрын хураамж 7.000.000 төгрөг төлөөрэй гэсэн. Үүний дараа бичиг баримтын үнэ, зургийн үнэ, бараг л дууслаа, одоо нэг гарын үсэг дутуу байна. Гэрчилгээ нь гарах гэж байна, надад мөнгө шилжүүлээрэй гэж ярьдаг болохоор нь би түүний үгэнд итгэж, газрын асуудал бараг л болсон байна гэж бодоод түүний асуусан бүх мөнгийг нь шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл миний бие 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл өөрийн *********** дугаартай данснаас О.Эгийн Хаан банк дахь ************** дугаартай данс руу нийт 9 удаагийн үйлдлээр 11.511.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Эхэндээ О.Э нь надтай утсаар ярьж ганц хоёр зүйл нь дутуу байна. Удахгүй болно гэж ярьдаг байсан. Сүүлд нь миний утсыг авахаа байж, алга болсон үед би түүнд залилуулснаа мэдсэн. О.Э намайг нэг удаа уг газарт дагуулж очиж үзүүлсэн. Тэр үед О.Э надад энэ газар нь эзэнгүй газар байгаа юм. Бичиг баримт нь байхгүй. Би өөрөө Нийслэлийн газрын албанд ажилладаг болохоор бичиг баримтыг нь бүрдүүлж өгнө гэж хэлээд намайг Нийслэлийн газрын албанд дуудаж тухайн байгууллагын үүднээс миний бичиг баримтыг авч байсан. Мөн Газрын албанд ажилладаг Б гэх хүнтэй утсаар ярьдаг байсан. О.Э нь албаны хар өнгийн маягтай машинаар явж байсан болохоор би түүнийг Нийслэлийн газрын албанд ажилладаг нь үнэн юм байна гэж итгэсэн. Дараа нь О.Э алга болсон үед Нийслэлийн газрын албанд очиж асуухад тийм хүн байхгүй гэсэн. Тэгээд Б гэх хүнтэй уулзаж Эгийн талаар асуухад тийм хүнийг огт танихгүй гэж хэлсэн. О.Э нь намайг төөрөгдөл оруулж залилсан тухай тэр үед мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дугаар тал, 57 дугаар тал/,

            -Гэрч Г.Цын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...О.Э нь анх хаана юу хийдэг байсныг би мэдэхгүй. Надтай танилцсан үед Нийслэлийн газрын албанд ажилладаг гэж хэлж байсан. Эрдэнэт хотод эмээ нь байдаг гэж сонссон. Тийм учраас О.Эг Эрдэнэт хотод байгаа болов уу гэж бодож байна. Өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дугаар тал/,

            -Гэрч Г.Ягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Этай Очир утсаар яриад худалдаж авахаар тохирч байсан ба тэрнээс хойш удаа дараа мөнгө шилжүүлсэн тэр үед нь Э утсаар яриад О-оос кадастр, байршил, зураг, байршуулах барьцаа мөнгө гэх мэтчилэн залгаад л мөнгөн аваад байдаг байсан. Тэрнээс хойш дахиад мөнгө төгрөг аваад явж байснаа 8 сараас хойш алга болчихсон болохоор нь О болон би бухимдаад мөнгө ч байхгүй газар ч байхгүй байсан учраас Эгийн хотын төвд амьдарч байдаг гэх газарт нь орой уулзахаар болж очиж уулзсан. Тэгээд машин дотор маань орж ирээд уулзахыг сонсоход газрын албанд ажилладаг манай багийнхан юманд ороод доошоо орсон шүү дээ, та мэдэж байгаа биз дээ гэж хэлээд Очирт хандаад ярихад Очир тэрийг нь мэдэхгүй байсан. Тэр үед нь ярьж байгаа яриаг нь бичлэг хийж авсан боловч тэрийг хийсэн хуучийн гар утас маань эвдэрчихсэн. Тэгээд тэр үедээ Э нь 1 сарын 6-ны өдөр өгөхөөр тохироод явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85-86 дугаар тал/,

-Хаан банкны ************ дугаартай дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 26-34 дүгээр тал/,

-Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн албан бичиг /хавтаст хэргийн 98 дугаар тал/,

-Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн албан бичиг /хавтаст хэргийн 97 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О.Эд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч О.Э нь хохирогч Л.От учирсан 11,511,500 төгрөгийн хохирлоос төлж барагдуулаагүй тул 11,511,500 төгрөгийг шүүгдэгч О.Эгаас гаргуулан хохирогч Л.От олгох нь зүйтэй байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч О.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа зэргийг нь харгалзан шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч И овогт О-н Э-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эд эрх бүхий байгууллагын хяналтад 1 жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

             4. ********* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны ** дугаар сарын *-ны өдрийн 20**/ХМШЗ/** дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дуусмагц, энэ тогтоолоор оногдуулсан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

             5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар О.Эгаас 11,511,500 төгрөгийг гаргуулан хохирогч Л.О /*********/-д олгосугай.

             6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

         7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД