| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2024/0026/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/266 |
| Огноо | 2024-03-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/266
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Т.С холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Х овогт Т.С “Үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийг авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Т.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хохирол нөхөн төлөх зорилгоор шүүгдэгч Т.С-ээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сан банк дахь барьцааны 100900005406 дугаарын дансанд 8,861,690 төгрөг байршуулснаас:
хохирогч А.П-д 100,000 төгрөг, Б.Ц 45,000 төгрөг, Н.У 65,000 төгрөг, О.Т 90,000 төгрөг, М.Д 59,000 төгрөг, О.Х 205,000 төгрөг, С.Р 130,100 төгрөг, А.Б 70,000 төгрөг, Э.А 50,000 төгрөг, Э.Б 55,000 төгрөг, Х.Х 65,000 төгрөг, О.А 50,000 төгрөг, П.Э 150,000 төгрөг, Б.Б 70,000 төгрөг, Г.Н 70,000 төгрөг, Т.Б 70,000 төгрөг, Б.Н 70,000 төгрөг, О.Б 70,000 төгрөг, Б.Жавзандуламд 55,000 төгрөг, Э.Ж 55,000 төгрөг, Н.А 70,000 төгрөг, Б.Э 70,000 төгрөг, П.Б 65,000 төгрөг, Ж.Ц 70,000 төгрөг, Б.С 55,000 төгрөг, Ж.Б 130,000 төгрөг, Ж.Б 70,000 төгрөг, М.Б 49,900 төгрөг, Б.Л 109,000 төгрөг, Г.А 70,000 төгрөг, Ж.Л 70,000 төгрөг, О.Г 49,900 төгрөг, И.Э 179,900 төгрөг, Я.У 125,000 төгрөг, Т.О 135,000 төгрөг, Л.А 70,000 төгрөг, Э.П 55,000 төгрөг, О.М 50,000 төгрөг, Э.Н 65,000 төгрөг, Э.Б 70,000 төгрөг, О.Т 50,000 төгрөг, Б.М 5,000 төгрөг, Б.Д 110,000 төгрөг, Ж.Т 50,000 төгрөг, Д.Б 90,000 төгрөг, Э.Р 65,000 төгрөг, М.Х 65,000 төгрөг, Т.Г 55,000 төгрөг, Т.М 244,900 төгрөг, Б.Б 156,740 төгрөг, Д.Э 190,600 төгрөг, Г.Г 25,000 төгрөг, Н.Б 70,000 төгрөг, М.Л 53,200 төгрөг, Ч.Н 70,000 төгрөг, Э.Э 45,000 төгрөг, Б.Б 81,200 төгрөг, Ч.Ө 55,000 төгрөг, Э.Т 17,900 төгрөг, Ч.Г 40,000 төгрөг, Б.Ү 495,690 төгрөг, Х.Д 50,000 төгрөг, Г.Г 70,000 төгрөг, Л.Б 65,000 төгрөг, С.М 50,000 төгрөг, Б.Ж 70,000 төгрөг, Д.Н 135,000 төгрөг, Ц.Д 65,000 төгрөг, З.Б 45,000 төгрөг, А.М 70,000 төгрөг, Ч.Э 70,000 төгрөг, Б.А 70,000 төгрөг, Ж.Д 115,000 төгрөг, Н.Т 135,000 төгрөг, Г.М 135,000 төгрөг, П.О 45,000 төгрөг, Э.Т 70,000 төгрөг, Б.З 55,000 төгрөг, М.М 70,000 төгрөг, Г.Д 70,000 төгрөг, Б.Д 55,000 төгрөг, Ц.Э 70,000 төгрөг, А.С 55,000 төгрөг, В.У 70,000 төгрөг, Н.Б 55,000 төгрөг, У.Л 130,000 төгрөг, М.Х 69,000 төгрөг, Э.П 55,000 төгрөг, Т.А 140,000 төгрөг, Б.Х 85,660 төгрөг, М.А 75,000 төгрөг, Б.Б 70,000 төгрөг, У.И 194,600 төгрөг, Б.У 19,200 төгрөг, Н.С 65,000 төгрөг, Б.Б 70,000 төгрөг, Б.Б 60,000 төгрөг, О.Г 50,000 төгрөг, А.Э 70,000 төгрөг, Ш.Ө 55,000 төгрөг, А.Б 65,000 төгрөг, Б.О 30,000 төгрөг, Н.Б 42,900 төгрөг, Д.М 95,000 төгрөг, Ц.Л 50,000 төгрөг, Н.Э 45,000 төгрөг, Г.У 113,000 төгрөг, С.Ц 9,500 төгрөг, Б.М 35,700 төгрөг, А.Н 90,000 төгрөг, Г.Э 3,000 төгрөг, Ж.Ц 84,080, Э.Ү 240,740 төгрөгийг тус тус гаргуулан олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД
ШҮҮГЧИД Э.ЧИНГИС
Э.ОЮУНТУНГАЛАГ