| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2024/0183/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/285 |
| Огноо | 2024-03-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/285
2024 03 18 2024/ШЦТ/285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч Г.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Г-ын Ж-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны * дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***** дүүрэг * дугаар хороо, *****-ы ****** тоотод оршин суух, урьд ******** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, *********** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны * дүгээр сарын *-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Г-ын Ж, регистрийн дугаар УП98041660.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ж нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***** ХХК-ийн ажилтан Э.Е-г ажлын байран дээрээ байхад нь цахим хаягаар холбогдож, эмнэлгийн нэг удаагийн бээлий зарна хэмээн итгэл төрүүлэн 440.000 төгрөгийг өөрийн ************* тоот Хаан банкны данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ж мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 28/,
- ****** ХХК-ийн дансны хуулганы хуулбар /1-р хх-ийн 29/,
- Хохирогч Э.Е мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Манай эмнэлэг ****** ХХК нь нэг удаагийн үзлэгийн бээлийн захиалахаар зар харж байсан юм. Тэгсэн ******* гэсэн хаяг дээр Latex S бээлий зарна гэж зар байрлуулсан тэгэхээр нь би чатаар холбогдож харилцаж байгаад 20 хайрцаг буюу 1 хайрцагт 50 хос бээлий нийтдээ 1.000 хос бээлий авахаар болоод эмнэлгийн данс болох ********** тоот данснаас тухайн хүний *********** тоот Ж гэх хүний данс руу 440.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгсэн бээлийгээ өгөлгүй удаад байхаар нь өөрийнхөө ********* тоот дугаараас тухайн хүний ********* тоот дугаар луу удаа дараа холбогдсон утсаа авахгүй алга болсон тул цагдаагийн байгууллагад хандаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,
- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 42-49/,
- У********* ХХК-ийн Хас банкны дансны хуулга /хх-ийн 51-52/,
- Шүүгдэгч Г.Ж-ийн ялын тооцооны тодорхойлолт /хх-ийн 57/,
- Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 69-72/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 118/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Ж нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***** ХХК-ийн ажилтан Э.Е-ээс ажлын байран дээрээ байхад нь цахим хаягаар холбогдож, эмнэлгийн нэг удаагийн бээлий зарна хэмээн итгэл төрүүлэн 440.000 төгрөгийг өөрийн ************* тоот Хаан банкны данс руу шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Э.Е мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай эмнэлэг **** ХХК нь нэг удаагийн үзлэгийн бээлийн захиалахаар зар харж байсан юм. Тэгсэн ******* гэсэн хаяг дээр Latex S бээлий зарна гэж зар байрлуулсан тэгэхээр нь би чатаар холбогдож харилцаж байгаад 20 хайрцаг буюу 1 хайрцагт 50 хос бээлий нийтдээ 1.000 хос бээлий авахаар болоод эмнэлгийн данс болох ********** тоот данснаас тухайн хүний ************** тоот Ж гэх хүний данс руу 440.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгсэн бээлийгээ өгөлгүй удаад байхаар нь өөрийнхөө ******** тоот дугаараас тухайн хүний ******** тоот дугаар луу удаа дараа холбогдсон утсаа авахгүй алга болсон тул цагдаагийн байгууллагад хандаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,
- ******** ХХК-ийн дансны хуулганы хуулбар /1-р хх-ийн 29/,
- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 42-49/,
- ******** ХХК-ийн Хас банкны дансны хуулга /хх-ийн 51-52/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Ж-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Ж нь хохиролд 440.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа зэргийг нь харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Хан-Уул дүүргээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Ж нь ********** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ****/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-д оногдуулсан 6 сарын хугацаагаар Хан-Уул дүүргээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны * дүгээр сарын **-ний өдрийн ****/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас тусад нь эдлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 54 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ын Ж-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-д 6 сарын хугацаагаар Хан-Уул дүүргээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Г.Ж нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-д оногдуулсан 6 сарын хугацаагаар Хан-Уул дүүргээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны * дүгээр сарын *-ний өдрийн ****/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас тусад нь эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-ийн цагдан хоригдсон 54 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногт оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД