| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2024/0238/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/305 |
| Огноо | 2024-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аззаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/305
2024 03 22 2024/ШЦТ/305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,
улсын яллагч Д.Аззаяа,
хохирогч Г.Б
шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан И овогт Б.С-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***************** дүгээр хэргийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны * дүгээр сарын **-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “*********” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ********* дүүргийн * дүгээр хороо, **** тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, И овогт Б.С, регистрийн РД:******** дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *********** буудалд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байхдаа тус зочид буудлын караокегоор үйлчлүүлж байсан иргэн Г.Б “аяга, таваг хагалсан, төлбөр тооцоо нэмж төлөх” асуудлаас болж харилцан маргалдаж, улмаар караокены текний хаалгаар гарч шатны хэсэгт Г.Б нүүрэн тус газарт 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, хэлэнд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2/,
Эргүүлийн офицерийн тэмдэглэл /1-р хх-ийн 4/,
Эрх бүхийн албан тушаалтны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 5-6/,
Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн үед би сургуулийн дамжаагаа төгсөөд төгсөлтийн арга хэмжээнд 20 хүний бүрэлдэхүүнтэй ****** буудлын 2 давхар луу орсон юм. Тэгээд 20 цагийн үед ****** буудлын 2 давхарт таваг хагалсан гээд 55,000 төгрөгийг зөөгч охин надаас нэхсэн. Тэгэхэд би ямар үнэтэй таваг юм бэ гээд нөгөө тавгаа нэхсэн боловч хагарсан тавгаа авчирч өгөөгүй. Тэгтэл хамгаалагч дуудаад намайг өчөөд гаргаад хаалга онгойлгоод камергүй хэсэгт авчирч зодсон. Би камерт харагдахын тулд коридорт гарч хэвтсэн. Тэгээд босоод тек рүү очоод зөөгч эмэгтэй уулзсан. Яагаад танай хамгаалагч намайг зодоод байгаа юм бэ гэж хэлэхэд зөөгч эмэгтэй уучлаарай та буруу сонссон байна тэгсэн чинь хамгаалагч болон менежер залуу намайг зайл пизда минь гэж хэлсэн тэгээд намайг хүчээр чирч гаргах гэж оролдсон. Би гарахгүй цагдаа дуудна гэж хэлсэн чинь чамайг эрүүлжүүлэх аваад явчихна бид нар цагдаатай зохицчихдог гэж хэлээд татаж чирсээр байгаад текний ард оруулж намайг зодсон. Тэндээс дахиад чирч гаргаад хоёр давхрын шатан дээр хоёр хамгаалагч болон менежер залуу нар нийлж дахиж зодсон. Би үнэхээр гомдолтой байна.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 7-8/,
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөр Г.Б нь дамжаагаа төгссөн гээд ангиараа ******** дүүргийн ** дүгээр хорооны ******** буудлын 2 давхрын караоке дотор байна гэж хэлсэн. Би тухайн үед сургалттай байж байгаад тараад нөхрийнхөө байгаа газар яваад очсон. Тухайн үед цаг 17 цаг 30 минут болж байсан. Би хамт олонтой нь мэнд мэндээд машины түлхүүрээ авчхаад хоёр хүүхдээ гэрт нь хүргэж өгөөд нөхрөө авахаар буцаж яваад утас руу нь залгахад холбогдохгүй байсан. 21 цагийн үед тус газарт очиход манай нөхөр цус нөж болчихсон гараад ирсэн. Би юу болсон талаар нь асуухад манай нөхөр ярьж чадахгүй хэл нь хавдчихсан байсан. Тухайн үед юу болсныг ойлгохгүй гайхаад байж байтал нөхрийн ангийн хоёр залуу явж байхаар нь та нар нэгнийгээ ингэж аймар зоддог юм уу гэхэд бид нар зодоогүй энэ газрын хоёр хамгаалагч зодсон гэхээр нь нөхрөө дагуулж ороод тухайн байгууллагын менежер гэх эмэгтэйдээ уулзахад яанаа уучлаарай гээд ярьж байтал үл таних хоёр залуу гаднаас орж ирсэн. Надад өөрсдийгөө нэг нь менежер нөгөө нь хамгаалагч гэж хэлсэн. Тэгээд манай нөхрийг хараад шууд орилоод яв гээд байхад явахгүй байхын пизда чинь гээд дайраад, зуурч аваад байсан. Тэгсэн шар өмдтэй жижиг залуу нь хоёулаа доошоо буугаад уулзъя гэхээр нь би чамтай одоо юу ярих юм. Та нар агсам тавиад байвал эрүүлжүүлэхгүй яасан юм яагаад хүн ийм болтол зодож байгаа юм гэсэн чинь та мөнгө авах гээд байгаа биз дээ цагдаа гээд яахав гэхээр нь би чи юу яриад байгаа юм гэтэл чи мөнгө авахгүй юм бол зайл пизда минь цагдаагаа дууд гичий минь цагдаа ирээд согтуу нөхрийг чинь эрүүлжүүлнэ бид нар цагдаад мөнгө атгуулаад болоо чи одоо зайл гээд байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Би камер шүүе гэхэд чам шиг гичийд шүүлгэхгүй гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирээд камер шүүсэн. Нөгөө хүмүүстэй ч ойлголцохгүй хэлтэс дээр очоод шүүх эмнэлэгт үзүүлмээр байна гэхэд байцаагч нь өөр дуудлагад явсан байна. Та маргааш ир гээд явуулсан. Тухайн хүмүүс манай нөхрийг болон намайг маш ихээр хэл амаар доромжилсон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 10-11/,
Гэрч П.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би ******* буудлын аюулгүй байдлын албан ажиллаад 2 жил болж байгаа бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажлын байрандаа ажлаа хийгээд байж байтал манай зөөгч та хүрээд ирээч үл таних хүн өрөөндөө агсам тавиад байна гэж хэлснээр очсон. Гэтэл 7 номерын өрөөнд үл таних хүн ганцаараа согтуурхаж би хагалсан гэх тавгаа авмаар байна гээд орилоод байхаар нь би хамгаалагч Б.С дуудсан. Тухайн залуу нэлээн согтсон байсан ба манай ажилтан болон надтай маргалдаж бид тухайн хүнийг гаргах гэж нэг цаг гаран ноцолдсон. Энэ үед хоёр давхрын шат руу Б.С болон агсан тавьж байсан залуу хоёр явсан ба би түүний найзын хамт араас нь очсон. Гэтэл агсам тавьж байсан залуу хамраа барьсан цус гарсан байдалтай байсан. Хоёрдугаар давхрын шатанд тэр хоёрын хооронд юу болсныг мэдэхгүй байна. Б.С түлхэж цааш ороод араас нь ортол хамраас нь цус гарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-р хуудас/,
Гэрч Д.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Г.Б 2023 оны 9 дүгээр сараас хойш тань мэдэх болсон бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дамжааны 10-15 орчим залуучууд ********* буудлын караокед үйлчлүүлсэн. Гарах явцад аяга хагалсан гэж их мөнгө нэхсэнээр маргаан үүссэн. Би Г.Б аваад гарах гэтэл ноцолдоод байсан ба бид нарын хүч хэрэглээд гаргах гээд байсан. Удалгүй Г.Б текний хажуунаас холдож нэг хамгаалагчийн араас шат руу гарсан. Би араас нь гарч түүнийг салгах гэтэл тухайн залуу түүний нүүрэн хэсэгт нэг удаа цохиж хамраас нь цус гаргасан. Тэгээд цагдаа ирсэн. Б.С гэх хамгаалагч Г.Б шатны дэргэд нүүрэн тус нэг удаа цохиж гэмтээсэн. Ямар шалтгааны улмаас түүнийг цохисон талаар нь мэдэхгүй байна. Текний өмнө маргаад ноцолдсон байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47/,
Шүүгдэгч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн орчимд ******* 2 давхарт цагаан цамцтай эрэгтэй хүн манай зөөгч хүүхдийг хэл амаар доромжилсон асуудал гарсан. Тэгээд би камер харж байгаад гаднаас орж ирээд тэр хүнд шаардлага тавьж, та одоо болчихоо гээд өргөөд гаргасан. Гэтэл нөгөө залуу буцаж орж ирээд манай зөөгч хүүхдийг хэл амаар доромжлоод ална гэж заналхийлж бид нарыг ална гээд цохих гэж дайраад байхаар нь хэд хэдэн удаа түлхэж холдуулсан. Гадагшаа гаргах гэхээр текнээс зуурчхаад тавихгүй болохоор араас татаж текнээс холдуулаад за одоо болъё гээд би нөгөө талын хаалгаар тойроод буцаад орж ирэхэд шууд над руу дайраад байхаар нь хаалгаар гаргаад араас өгзөг рүү нь 2 удаа өшиглөөд мөн толгойн тус газарт нэг удаа цохисон. Тэгээд миний малгай унаад эргэж хараад малгайгаа аваад доошоо буутал нөгөө цагаан цамцтай залуу миний араас гарч ирсэн. Тэгээд гадаа зогсоол дээр намайг зодолдъё гээд байхаар одоо чи болчих гэж хэлээд би буцаад орсон." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12-13/,
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13677 дугаартай “...Г.Б биед хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, хэлэнд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 24-25/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 52/,
Шүүгдэгч Б.С иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 53/,
Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /1-р хх-ийн 54/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1-р хх-ийн 55/,
Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /1-р хх-ийн 56/,
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1-р хх-ийн 57/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 58/,
Жолоочийн мэдээлэл лавлагаа /1-р хх-ийн 59/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 77-79/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.С нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Амар зочид буудалд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байхдаа тус зочид буудлын караокегоор үйлчлүүлж байсан хохирогч Г.Б-тэй “аяга,таваг хагалсан, төлбөр тооцоо нэмж төлөх” асуудлаас болж харилцан маргалдаж, улмаар караокений текний хаалгаарч гарч шатны хэсэгт Г.Б нүүрэн тус газарт 1 удаа цохиж түүний эрүүл мэндэд амар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, хэлэнд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн үед би сургуулийн дамжаагаа төгсөөд төгсөлтийн арга хэмжээнд 20 хүний бүрэлдэхүүнтэй ******* буудлын 2 давхар луу орсон юм. Тэгээд 20 цагийн үед ******** буудлын 2 давхарт таваг хагалсан гээд 55,000 төгрөгийг зөөгч охин надаас нэхсэн. Тэгэхэд би ямар үнэтэй таваг юм бэ гээд нөгөө тавгаа нэхсэн боловч хагарсан тавгаа авчирч өгөөгүй. Тэгтэл хамгаалагч дуудаад намайг өчөөд гаргаад хаалга онгойлгоод камергүй хэсэгт авчирч зодсон. Би камерт харагдахын тулд коридорт гарч хэвтсэн. Тэгээд босоод тек рүү очоод зөөгч эмэгтэй уулзсан. Яагаад танай хамгаалагч намайг зодоод байгаа юм бэ гэж хэлэхэд зөөгч эмэгтэй уучлаарай та буруу сонссон байна тэгсэн чинь хамгаалагч болон менежер залуу намайг зайл пизда минь гэж хэлсэн тэгээд намайг хүчээр чирч гаргах гэж оролдсон. Би гарахгүй цагдаа дуудна гэж хэлсэн чинь чамайг эрүүлжүүлэх аваад явчихна бид нар цагдаатай зохицчихдог гэж хэлээд татаж чирсээр байгаад текний ард оруулж намайг зодсон. Тэндээс дахиад чирч гаргаад хоёр давхрын шатан дээр хоёр хамгаалагч болон менежер залуу нар нийлж дахиж зодсон. Би үнэхээр гомдолтой байна.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 7-8/,
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөр Г.Б нь дамжаагаа төгссөн гээд ангиараа *******дүүргийн 13 дүгээр хорооны ********* буудлын 2 давхрын караоке дотор байна гэж хэлсэн. Би тухайн үед сургалттай байж байгаад тараад нөхрийнхөө байгаа газар яваад очсон. Тухайн үед цаг 17 цаг 30 минут болж байсан. Би хамт олонтой нь мэнд мэндээд машины түлхүүрээ авчхаад хоёр хүүхдээ гэрт нь хүргэж өгөөд нөхрөө авахаар буцаж яваад утас руу нь залгахад холбогдохгүй байсан. 21 цагийн үед тус газарт очиход манай нөхөр цус нөж болчихсон гараад ирсэн. Би юу болсон талаар нь асуухад манай нөхөр ярьж чадахгүй хэл нь хавдчихсан байсан. Тухайн үед юу болсныг ойлгохгүй гайхаад байж байтал нөхрийн ангийн хоёр залуу явж байхаар нь та нар нэгнийгээ ингэж аймар зоддог юм уу гэхэд бид нар зодоогүй энэ газрын хоёр хамгаалагч зодсон гэхээр нь нөхрөө дагуулж ороод тухайн байгууллагын менежер гэх эмэгтэйдээ уулзахад яанаа уучлаарай гээд ярьж байтал үл таних хоёр залуу гаднаас орж ирсэн. Надад өөрсдийгөө нэг нь менежер нөгөө нь хамгаалагч гэж хэлсэн. Тэгээд манай нөхрийг хараад шууд орилоод яв гээд байхад явахгүй байхын пизда чинь гээд дайраад, зуурч аваад байсан. Тэгсэн шар өмдтэй жижиг залуу нь хоёулаа доошоо буугаад уулзъя гэхээр нь би чамтай одоо юу ярих юм. Та нар агсам тавиад байвал эрүүлжүүлэхгүй яасан юм яагаад хүн ийм болтол зодож байгаа юм гэсэн чинь та мөнгө авах гээд байгаа биз дээ цагдаа гээд яахав гэхээр нь би чи юу яриад байгаа юм гэтэл чи мөнгө авахгүй юм бол зайл пизда минь цагдаагаа дууд гичий минь цагдаа ирээд согтуу нөхрийг чинь эрүүлжүүлнэ бид нар цагдаад мөнгө атгуулаад болоо чи одоо зайл гээд байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Би камер шүүе гэхэд чам шиг гичийд шүүлгэхгүй гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирээд камер шүүсэн. Нөгөө хүмүүстэй ч ойлголцохгүй хэлтэс дээр очоод шүүх эмнэлэгт үзүүлмээр байна гэхэд байцаагч нь өөр дуудлагад явсан байна. Та маргааш ир гээд явуулсан. Тухайн хүмүүс манай нөхрийг болон намайг маш ихээр хэл амаар доромжилсон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 10-11/,
Гэрч П.Чмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би ********* буудлын аюулгүй байдлын албан ажиллаад 2 жил болж байгаа бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажлын байрандаа ажлаа хийгээд байж байтал манай зөөгч та хүрээд ирээч үл таних хүн өрөөндөө агсам тавиад байна гэж хэлснээр очсон. Гэтэл 7 номерын өрөөнд үл таних хүн ганцаараа согтуурхаж би хагалсан гэх тавгаа авмаар байна гээд орилоод байхаар нь би хамгаалагч Б.С дуудсан. Тухайн залуу нэлээн согтсон байсан ба манай ажилтан болон надтай маргалдаж бид тухайн хүнийг гаргах гэж нэг цаг гаран ноцолдсон. Энэ үед хоёр давхрын шат руу Б.С болон агсан тавьж байсан залуу хоёр явсан ба би түүний найзын хамт араас нь очсон. Гэтэл агсам тавьж байсан залуу хамраа барьсан цус гарсан байдалтай байсан. Хоёрдугаар давхрын шатанд тэр хоёрын хооронд юу болсныг мэдэхгүй байна. Б.С түлхэж цааш ороод араас нь ортол хамраас нь цус гарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-р хуудас/,
Гэрч Д.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Г.Б 2023 оны 9 дүгээр сараас хойш тань мэдэх болсон бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дамжааны 10-15 орчим залуучууд ********* буудлын караокед үйлчлүүлсэн. Гарах явцад аяга хагалсан гэж их мөнгө нэхсэнээр маргаан үүссэн. Би Г.Б аваад гарах гэтэл ноцолдоод байсан ба бид нарын хүч хэрэглээд гаргах гээд байсан. Удалгүй Г.Б текний хажуунаас холдож нэг хамгаалагчийн араас шат руу гарсан. Би араас нь гарч түүнийг салгах гэтэл тухайн залуу түүний нүүрэн хэсэгт нэг удаа цохиж хамраас нь цус гаргасан. Тэгээд цагдаа ирсэн. Б.С гэх хамгаалагч Г.Б шатны дэргэд нүүрэн тус нэг удаа цохиж гэмтээсэн. Ямар шалтгааны улмаас түүнийг цохисон талаар нь мэдэхгүй байна. Текний өмнө маргаад ноцолдсон байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47/,
Шүүгдэгч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн орчимд ******* 2 давхарт цагаан цамцтай эрэгтэй хүн манай зөөгч хүүхдийг хэл амаар доромжилсон асуудал гарсан. Тэгээд би камер харж байгаад гаднаас орж ирээд тэр хүнд шаардлага тавьж, та одоо болчихоо гээд өргөөд гаргасан. Гэтэл нөгөө залуу буцаж орж ирээд манай зөөгч хүүхдийг хэл амаар доромжлоод ална гэж заналхийлж бид нарыг ална гээд цохих гэж дайраад байхаар нь хэд хэдэн удаа түлхэж холдуулсан. Гадагшаа гаргах гэхээр текнээс зуурчхаад тавихгүй болохоор араас татаж текнээс холдуулаад за одоо болъё гээд би нөгөө талын хаалгаар тойроод буцаад орж ирэхэд шууд над руу дайраад байхаар нь хаалгаар гаргаад араас өгзөг рүү нь 2 удаа өшиглөөд мөн толгойн тус газарт нэг удаа цохисон. Тэгээд миний малгай унаад эргэж хараад малгайгаа аваад доошоо буутал нөгөө цагаан цамцтай залуу миний араас гарч ирсэн. Тэгээд гадаа зогсоол дээр намайг зодолдъё гээд байхаар одоо чи болчих гэж хэлээд би буцаад орсон." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12-13/,
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13677 дугаартай “...Г.Б биед хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, хэлэнд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 24-25/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 77-79/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.С яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.С нь хохирогч Г.Б баримтаар учирсан хохирол 349,531 төгрөгийг төлсөн ба хохирогч Г.Б нь энэ гэмт хэргийн үүссэн гэм хорын зардал байгаа тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа зэргийг нь харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч И овогт Б.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Б.С оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхийг тайлбарласугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.С нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Хохирогч Г.Б нь өөр бусад хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД