Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 11 өдөр

Дугаар 2024/шцт/82

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам,

Улсын яллагч П.Даваасүрэн,

Хохирогч*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа,

Шүүгдэгч * нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн * овогт *д холбогдох эрүүгийн  * дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19* оны * дугаар сарын *-ны өдөр Орхон аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, * настай, бүрэн бус дунд боловсролтой, *, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт * аймгийн * сум, 2 дугаар багт оршин суух, * аймгийн * сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 сарын 21-ний өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн, * овогт * /РД:*/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч * нь 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт Хөшөөт гэх газар хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн *ийн нүүрэнд цохиж биед нь хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судлав.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч * нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт Хөшөөт гэх газар тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас иргэн *ийн нүүрэнд цохиж биед нь хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч *ийн өгсөн: “...2024 оны 07 сарын 18-ны өдөр дүүгийнд орой цуглараад бид нар ууж идээд жимбий хийгээд сууж байхдаа ангийн охин*гээ маргалдаад * намайг алгадахаар нь * гичий минь гэж хэлсэн. * бид 3 мах идэж суугаад хоорондоо маргалдаад боль гэж хэлсэн чи мэддэг юм уу зэрэг юм яриад маргалдсан намайг алгадчихсан. Тэгэхээр нь би гичий минь гэж хэлсэн нөхөр нь манай эхнэрийг гичий гэж хэллээ гээд гэрээс заамдалцаж гараад зодолдсон. Гадаа нөхөртэй нь л би зодолдсон. Өөрөө дундуур орж ирээд * л цохичихлоо гээд байгаа. Тухайн үед би цохисноо бараг санахгүй байна. Нөхөртэй нь маргалдаад бид 2 гар зөрүүлсэн. Үнэхээр намайг цохисон гээд байгаа бол хамраа янзлуулаад төлбөр гарсан бол хамаа алга хохирлыг чинь барагдуулъя гэж хэлсэн. Тэрнээс өөр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч *ийн өгсөн: “...2024 оны 07 сарын 18-ны өдөр манай ангийн охин *ийн эхнэр * 2 намайг Баруунбүрэнд дуудсан. Орой 6 өнгөрөөж ажлаа тараад гэртээ очиж хувцсаа сольж,  үсээ угаачхаад 8 өнгөрч байхад гараад 10 өнгөрч байхад очсон. Намайг очиход * 2 нэлээд согтсон байсан. *ийн нөхөр* огт уугаагүй байсан. * уусан байсан.* гээд залуу бас ууж байсан. Манайх 2 хүүхдээ дагуулж ирсэн байсан. Бид хэдийг ирснээс хойш 0,75 архи задлаад талдаа орж байхад хэрүүл болоод ** хоёр хэрэлдээд * жоохон агсраад байсан. Би энэ хоёрыг авч гараад хүмүүсийн дэргэд гурвуулаа маргалдаад яах вэ та хоёр жаахан согтуу байж хүргэн бэрүүдийнхээ хажууд ааш авир гаргаад, орилж хашхираад яах вэ нэр хүндээ бодъё гэж ярилцчихаад орсны дараа *мах эвдэж байгаад манай нөхөр лүү хутга барьчхаад дүрчихнэ шүү гээд байсан. Манай нөхөр *ийн нөхөр *хоёр жимбий хийх гээд зуухны хажууд зогсож байсан. Манай нөхөр тэгж хэлснийх нь дараа хоёулаа явъя даа яршиг гэхээр нь хүн уриад ирсэн юм чинь хоол унд идчихээд хоноод явъя гээд би яваагүй.

 Яг хэрүүл болоод * жоохон агсраад байсан * пизда уншаад байхаар нь би, чи хүүхдийн дэргэд хараал ерөөл хэлээд байхдаа яадаг юм бэ гэсэн намайг гичий минь гээд хэлэнгүүт нь чи намайг гичий гэж хэллээ гээд алгадчихсан.

Хэрүүл болоод манай нөхөр * 2  заамдалцаж гарсны дараа яг миний нүүр лүү *цохичихсон. Тэгэхээр нь би * чи миний нүүр лүү цохичихлоо шүү дээ гээд хашхираад нүүрээ дараад суусны дараа *ийн нөхөр *ийг аваад машинтайгаа шууд хөдлөөд яваад өгсөн.  *ийн эхнэр * араас нь гарч ирээд * гэдэг залуу бас гарч ирсэн. Манай нөхөр * 2 нүүр лүү нь цохичихлоо гэж хэрүүл маргаан гарсны дараа ** салгаж аваад бид 2 машинаа асаагаад доошоо уруудаад явж байхдаа толинд харсан миний хамар мурийчихсан байсан. Би яана аа миний хамар мурийчихсан байна гэж хэлсэн манай нөхөр чи манай эхнэрийн хамар луу цохичихсон байна гэж хэлээд дахиж барьцалдаж авсны дараа * гэр лүүгээ орж хутга авч гарч ирээд дайрсан. Тэр хутгыг нь салгах гэж манайн нөхөр *тэй нэлээн ноцолдсон. ** 2 хутга салгах гэж ерөөсөө хичээгээгүй. * нь ахаа та боль өөртөө лай болно гээд байсан. Манай нөхөр хутгыг нь салгаад Баясгалан хутгыг нь гэр лүү авч орж ирсэн.

 Манай нөхөр машиндаа сууж байсан, би *тэй гадаа сууж яасан арчаагүй зантай юм бэ гэж уйлж байгаад явсан. Бид нар жимбий хоол унд идэж чадаагүй маргалдсан. Хутгыг нь салгаж авсны дараа манай нөхөр машиндаа суугаад * бид 2 гадаа байхдаа чи яасан арчаагүй зантай юм бэ миний хамрыг цохичихлоо гэж баахан уйлж байгаад машинаа хөдөлгөөд явсан.

Тэгээд дүүгээ Эрдэнэтээс, хүргэнтэйгээ дуудаад Эрдэнэт орж шөнийн 4 цаг өнгөрч байхад Эрдэнэтийн нэгдсэн эмнэлэг дээр очиж хамрын зураг авхуулсан...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад:

1. Гэрч *ын өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр намайг *эд явж байхад эхнэрийн ангийн хүүхэн *над руу залгаад *гийнд очицгооё гэхээр нь би ангийнхаа хүүхэдтэй яриа, би мэдэхгүй, би Эрдэнэтэд ажилтай явж байна орой ярьж байгаад болоё гэж хэлээд салгасан Тухайн үед ээлжийн амралтаа авчихсан байсан юм. Тэгээд 07 сарын 18 нд өглөө нь *юм уу? Эхнэр нь аль нь гэдгийг мэдэхгүй манай эхнэр * лүү видео каллаар залгаад хүрээд ир гэхээр бид 2 ярилцаж байгаад эхнэрийн ажлыг дуусгаад орой нь Баруунбүрэн сум руу очсон * гээд залуугийн гэрт дуудахаар нь захисан юмнуудыг нь аваад очсон юм. Очихад * нөхөртэйгөө, *** гээд залуу, *гийн 2 хүүхэд байсан. Тэр хэд нэлээд ууцгаасан байсан. * жимбийний мах жижиглээд та 2-ыг хүлээгээд жимбий хийх гээд бэлдээд байж байна гээд газар сууж байсан. Би авч очсон нэг шил архиа гаргаж өгөөд задлаад ууцгааж байтал * нар өөрийгее овогтойгоо хэлснээ намайг мэдэх үү? Гээд * хараалын үг хэлээд байсан чинь манай эхнэр уурлаад хүүхдүүд байна, чи болиоч гэхэд миний хүүхдүүд сонсох, сурах эрхтэй гэх мэтийн зүйлс яриад байсан чинь манай эхнэр нэг удаа алгадаад авсан. *миний эхнэрийг гичий минь гээд хараахаар нь би уурлаад яагаад гичий гэж харааж байгаа юм гэхэд хутга бариад газар луу цохиод байсан. Ингээд эхнэр * бид 3 гадаа гарахаар болоод гартал * эхнэрийн нүүр лүү хамар луу нь цохичихсон. Тэгээд гэр дотроос бусад нь гарч ирсэн. Эхнэр нүүр нь хавдчихсан уурлаад чи миний хамрыг гэмтээгээд ийм болгочихлоо гэхэд цус гараагүй байна, би яагаачгүй шүү гээд байсан. Гадаа мөн* хутга барьчихаад над руу дайраад байхаар нь би ноцолдож байгаад хутгыг нь булааж аваад эхнэр хүүхдээ аваад явсан. Замдаа дүүгээ Эрдэнэтээс дуудаад машинаа бариулаад Эрдэнэт ороод эмнэлэг орсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/

 

2. Гэрч *йн өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр *ийн ангийн хүүхдүүд ирсэн юм. Бид нар айлаас ямаа аваад* гээд дүүгийнд нь ирсэн. *ийн гэрийнхэн оройтож ирсэн. *ийн гэрийнхэн түрүүлж ирсэн юм. Ингээд бид нар ямаагаараа жимбий хийх гээд мөн авч ирсэн юмнуудаа уусан.*******т нэмж 2 пиво архитай захисан. *бас нэг пивотай ирсэн. Ингээд байцгааж байгаад * манай нөхөр * 2 маргалдаад* уурандаа хараалын үг хэлчих шиг болсон юм.******* уурандаа алгадаад авсан. Тэгээд *ийн нөхөр * уурлаад манай нөхрийг аваад гарсан. Би хүүхдээ унтуулчихаад гадаа гартал******* гадаа сууж байхаар нь юу болсон юм бэ? Гэхэд******* миний хамрыг цохичихлоо гэж хэлсэн. Гэрийн гадаа ** 2 барилцчихсан зогсож байсан юм. Тэгээд би * дээр очиход ** дээр ирээд чи миний хамрыг хугалчихлаа гэсэн чинь * би юу гэж хүний хамар хугалхавдээ гэсэн чинь * тэгвэл *хугалчихлаа гэж хэлсэн. Би *аас салгаад чи *ийн хамрыг хугалчихсан юм уу? гэхэд би юу гэж хугалдаг юм. * бид 2-ын голоор ороод байсан. Хэнд нь цохиулсныг хэн мэдэх вэ дэ гэж хэлсэн. Тэгээд ** 2 яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/

 

3. Гэрч /ийн өгсөн: “...Тухайн өдөр намайг Дарханд байхад *гийн эхнэр * залгаад уулзахаар болоод би Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд очсон. Тухайн үед * бас гэр бүлийн хамт ирсэн. Ингээд бид нар удаан уулзаагүй байсан тул жаахан хөөрцгөөгөөд сууцгаасан. Тэр үед *ямаа гаргаад жимбий хийж өгсөн юм. Тухайн үед * мах эвдэж байгаад жаахан халчихсан, хүүхдийн хажууд хараал хэлээд янз бүр болоод байсан чинь * уурлаад чи болиоч гэх мэтийн зүйлс яриад хоорондоо маргалдаад *г алгадчихсан юм. Ингээд гэрийнх нь гадаа гарцгаагаад маргалдаад * хутга барьчихаад ингээд зоочихоё гэх мэтийн зүйлс яриад байхаар нь би хамт явж байсан *тэй холдоё, хэрүүл зодооноос хол байя гээд хол явж байгаад буцаад иртэл * нөхөр, хүүхдүүдтэйгээ хамт хамжуугаар машинтай зөрөөд яваад өгсөн. Ирээд юу болсон талаар асуухад зодоон болсон гээд * надад хандаж сая * чамайг *ээ чи миний хамрыг хугалчихлаа шүү дээ гэж орилоод байсан гэж хэлсэн. Би бол тэгэж хэлэхийг нь сонсоогүй. Тэгэхээр нь би "би юу гэж хүний хамар цохидог юм" гэж хэлсэн. Ингээд өглөө нь бид нар салцгаасан. Тэгээд маргааш нь над руу * чат бичээд та нар ямар муухай хүмүүс бэ? Миний нүүр лүү * цохиод хамар гэмтээчихсэн гээд зургаа явуулсан. Нүд нь хөхөрчихсөн байсан. Би дараа нь *нарт та нар цагдаа гэхгүй учраа олчих гэж уул нь хэлсэн юм. Тэгээд гоо сайхан гэдэг утгаар нь цагдаад өгчихсөн юм шиг байна лээ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-р хуудас/,

 

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гаргасан 712 дугаартай

-*ийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй.

-Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-19-р хуудас/,

 

5. Хохирогч *ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 1 хуудас/

6. 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 2433000000083 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 53-56-р хуудас/,

7. 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр яллагдагч *гээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 60-р хуудас/,

8. Хувийн байдлыг тогтоосон баримтууд /Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, малчны тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/шцт/93 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 66-68, 71-76-р хуудас/

 

9.Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 63-64-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч * нь гэм буруугийн тал дээр “...Тухайн үед би цохисноо бараг санахгүй байна. Нөхөртэй нь маргалдаад бид 2 л гар зөрүүлсэн. Тэгэхэд * цохичихлоо л гээд байсан. Үнэхээр намайг цохисон гээд байгаа бол хамраа янзлуулаад төлбөр гарсан бол хамаа алга хохирлыг нь барагдуулъя... Надад гэм буруу бол байхгүй нөхөртэй нь зодолдож байхад цохиулсан байх...” гэсэн мэдүүлгийг өгсөн байна.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч өмгөөллийн үгэндээ: “...Тухайн хэрэг болдог үед * гээд хоёр архи уугаагүй хүн байсан тэр хүмүүсийг гэрчээр асуугаад эргэлзээгүй тогтоох ёстой байсан. Гэрч *ийн мэдүүлэг эргэлзээтэй байдаг. * * дээр  ирээд “чи миний хамрыг хугалчихлаа гэж хэлэхэд би юу гэж чиний хамрыг хугалахав дээ гэхэд тэгвэл * хугалчихлаа” гэсэн байдлаар хандсан байдаг. Тэгэхээр манай үйлчлүүлэгч тухайн үеийнхээ болсон асуудлыг сайн санахгүй байна гэдэг. Бодит хохирол гараад баримтаар нэхэмжилсэн юм байхгүй байна. Бодит хохирлыг төлнө гэж байгаа тул гэм буруугаа хүлээж байгаа байх гэж бодож байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй...” гэсэн болно.

 

Хэдийгээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэл дээр маргаагүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй ба энэ нь шүүгдэгч хуульд заасан эрхээ эдэлж байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч * нь хараал хэлээд байхад нь хохирогч * хүүхдүүдийн хажууд хараал хэллээ гэх шалтгаанаар маргалдаж, * нүүр лүү нь алгадсан ба * хохирогч *ийг “гичий” гэж хэлэхэд *ийн нөхөр болох * “манай эхнэрийг гичий гэж хэллээ” гэх шалтгаанаар гэрээс гарч барьцалдаж авах үед шүүгдэгч * нь *ийн нүүрэн тус газар цохисон нь

Хохирогч *ийн: “...Хэрүүл болоод манай нөхөр * 2  заамдалцаж гарсны дараа яг миний нүүр лүү * цохичихсон. Тэгэхээр нь би * чи миний нүүр лүү цохичихлоо шүү дээ гээд хашхираад нүүрээ дараад суусны дараа *ийн нөхөр * *ийг аваад машинтайгаа шууд хөдлөөд яваад өгсөн.  *ийн эхнэр * араас нь гарч ирээд Баясгалан гэдэг залуу бас гарч ирсэн...” гэх мэдүүлэг,

 Гэрч *ын: “...Ингээд эхнэр* бид 3 гадаа гарахаар болоод гартал * эхнэрийн нүүр лүү хамар луу нь цохичихсон…” гэх мэдүүлэг,

Гэрч *ийн: “…Ирээд юу болсон талаар асуухад зодоон болсон гээд * надад хандаж сая * чамайг *ээ чи миний хамрыг хугалчихлаа шүү дээ гэж орилоод байсан гэж хэлсэн. Би бол тэгэж хэлэхийг нь сонсоогүй. Тэгэхээр нь би "би юу гэж хүний хамар цохидог юм" гэж хэлсэн… гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа ба гэрч *ийн: “…би * дээр очиход * * дээр ирээд чи миний хамрыг хугалчихлаа гэсэн чинь * би юу гэж хүний хамар хугалхавдээ гэсэн чинь * тэгвэл * хугалчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг нь гэрч *ийн “би тэгж хэлэхийг нь сонсоогүй” гэх мэдүүлэгээр няцаалдаж байна.

Мөн гэрээс маргалдаад гарч ирсэн хүмүүс нь *, * нар байсан тул *ийн хамрыг * цохьсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч *ийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт зэрэг гэмтэл тогтоогдсон бөгөөд шүүгдэгч * нь *гийн нүүрэн тус газар гараараа цохисны улмаас бие махбодид нь хөнгөн гэмтэл учирсан нь нотлогдсон тогтоогдож байгаа бөгөөд *ийн үйлдэл хохирогчид учирсан гэмтэл /хохирол/ хоёр нь шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэмт үйлдэл нь хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч *г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд хохирогч * нь өөрт учирсан хамрын гэмтлээ эмнэлэгт хандаж, эмчлүүлээгүй байгаа ба гэм хорын хохирлын бодит баримт гаргаж өгөөгүй байна.

Хохирогч * нь “The plastic Surgery” эмнэлэгтэй Фэйсбүүк чатаар харьцаж, хамрын мэс засалд орох зардлыг тодорхойлсон чатын хуулбарыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгч 3.600.000 төгрөг нэхэмжилсэн ба энэ нь гэмт хэргийн улмаас учирсан бодит зардал гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч * нь биеэрээ очиж үзүүлж, харуулж, оношлуулаагүй, эмчлүүлээгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж үзэхгүй юм. Хохирогч нь өөрийн эрүүл мэндэд /хамранд/ учирсан гэмтлээ эмчлүүлэн баримтаа гаргаж шүүгдэгчээс нэхэмжлэх боломжтой байна.

Иймд хохирогч * нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэх үед шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч П.Даваасүрэн: ... Шүүгдэгч *г эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. * нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлон тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдал нь хохирогчийн буруутай үйл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. *ийн гэмт хэрэг үйлдсэн үйлдлээ тодорхой ярьж байгаа байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг оногдуулахдаа дараах үндэслэлийг авч үзлээ. Гэмт хэргийг улмаас хохирол, хор уршгийн талаар шүүхээс тодорхой ярилаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж гэсэн саналтай Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *г 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Зорчих эрх хязгаарлах ялыг шүүгдэгчийн амьдарч байгаа оршин сууж байгаа нутаг дэвсгэрээр хязгаарлах саналыг оруулж байна. Шүүгдэгч * нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, дагалдаж ирсэн бичиг баримтгүй, энэ хэрэгт шүүгдэгч *д хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол  хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэх санал, дүгнэлтийг гаргасан.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа: “...*г гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Өнөөдрийн байдлаар* нь 2 хүүхэд эхнэрийн хамт байдаг. Том хүү нь 6 настай, бага хүү 3 настай. Айлын мал малладаг буюу 272 адуу маллаж амьдардаг. Хувийн байдлын хувьд шийтгүүлсэн гэж байгаа боловч өнөөдрийн байдлаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Гэмт хэргийг үйлдсэн шалтгаан нөхцөл, үйлдсэн бодит хохирол зэргийг харгалзан үзэх ёстой. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *г 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Өөрийнх нь амьдралын байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа байдал. Хувийн байдал зэргийг харгалзан  Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналыг гаргаж байна. Хэрэв зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах боломжтой гэж үзвэл 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгөөч гэсэн саналыг оруулж байна. Хамгийн гол нь айлын мал малладаг. Адуу малладаг. Үр хүүхдүүдэд нь нялх балчир. Энэ 2 сард 500,000 төгрөгийн цалин авдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзээч гэсэн саналыг гаргаж байна..” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн  эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино... гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч * нь хувийн байдлын хувьд урьд нь 1 удаагийн ял шийтгэлтэй буюу Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/шцт/93 дугаартай шийтгэх тогтоол мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж байсан байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн сонгох санкцтай эрүүгийн хариуцлагын төрлөөс торгох ялын төрлийг сонгож, түүнд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг  хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хуурагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 3,  36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч * овогт * /РД:*-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч * нь эрүүл мэндэд учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

    

 

 

                          ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   Г.ДЭЛГЭРСАЙХАН