Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2021/02845

 


 

 

2021 оны 12 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2021/02845 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 00 дугаар хороо, Ривер стоун 00 хотхон, 000 байр, 000 тоот хаягт оршин суух, ХББ/РД:0000/,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 00 дүгээр хороо, Ногоон нуур гудамж, Дархан өргөө хотхон 000 байр, 000 тоотод оршин суух, ХБЧ/РД:000/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Богинын ам 0000 тоот хаягт оршин суух, ЦД/РД:0000/-д холбогдох,

           

Барьцаа төлбөрт шилжүүлсэн 550 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ББминий бие нь 2020 оны 9 сарын 10-ны өдөр дүү БЧбайр түрээслэхээр түрээслэгч ЦДгэрээ хийж, 1 650 000 төгрөг, 0000тоот дансанд шилжүүлсэн бөгөөд дүү БЧнь барьцаа болон 550 000 төгрөгийг 2020 оны 9 сарын 9-ний өдөр мөн 0000тоот дансанд шилжүүлсэн. Түүнчлэн үргэлжлүүлэн түрээслэхээр 12 сарын 8-нд 550 000 төгрөг 1 сарын 9-нд 550 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болно. Гэрээг дуусгавар болгох байрны түрээсээ зогсоох тухай 20 хоногийн өмнө мэдэгдсэн бөгөөд түрээсийн хугацаа дуусахаас өмнө буюу 2 сарын 5-ны өдөр байрыг суллаж барьцаа болох 550 000 төгрөгийг одоог хүртэл өгөхгүй байгаа тул барьцаа болох 550 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би ББгэх хувь этгээдийг танихгүй бөгөөд 2020 оны 09 сарын 10-ны өдөр ББболон БЧнартай орон сууц түрээслэх ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй, үүрэг хүлээж мөнгө төгрөг аваагүй болно. Мөн надад аль ч банкны 0000тоот данс байхгүй, ашигладаггүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ББ, БЧнар нь хариуцагч ЦДд холбогдуулан орон сууц түрээсийн гэрээний дагуу барьцаа болгон өгсөн 550 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ...гэрээ байгуулаагүй, үүрэг үүсээгүй... гэх үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт нотлох баримтаар 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 15 дугаартай орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ авагдсан ба уг гэрээг Зол пропертиз ХХК үл хөдлөх зуучлалын компанийг төлөөлж Батжаргалын Золзаяа, түрээслүүлэгчийг төлөөлж Цэндийн Доржбадам, түрээслэгчийг төлөөлж Батбаярын Болор нар 1 сарын түрээсийн төлбөр 550 000 төгрөг байх бөгөөд түрээслүүлэгч талаас ирүүлсэн нэхэмжлэх дээрхийг үндэслэн нэг дор 3 сарын төлбөр болох 1 650 000 төгрөгийг барьцаа 550 000 төгрөгийн хамт түрээслэгч талд төлнө. Түрээслэг тал нь доорх дансанд түрээсийн төлбөр 2 200 000 төгрөгийг түрээслүүлэгч талд шилжүүлнэ. Хас банк 0000 ББ гэжээ. Уг гэрээнд түрээслэгч талыг төлөөлж ББгарын үсэг зурсан, бусад гэрээний оролцогч нар гарын үсэг зурж, хүсэл зоригийн илэрхийллээ баталгаажуулаагүй байна. /хх-4-6/

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.2-т ...Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. гэж заасан.

 

Зохигчийн хүсэлтээр нэхэмжлэгч БЧ, хариуцагч ЦД нарын хооронд утасны мессежээр харилцсан захидалд үзлэг хийсэн бөгөөд тус үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч БЧгэрээний хугацаа сунгах санал гаргасныг хариуцагч зөвшөөрч, хариуцагчийн заасан дансанд орон сууцны хэрэглээний зардал болон түрээсийн төлбөрийг шилжүүлсэн болон хариуцагч хүлээн авсан, гэрээ дуусгавар болсон талаар харилцсан байна. Мөн барьцаа болгон нэг сарын хөлстэй тэнцэх төлбөр авсан болох нь тэдгээрийн хооронд харилцсан захидлаар тогтоогдож байх ба хариуцагчийн гэрээ байгуулаагүй, үүрэг үүсээгүй гэх татгалзал үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, хууль гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгнө гэж заасан ба хариуцагчийн заасан этгээдэд нэхэмжлэгч төлбөрийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч нарын дансны хуулга, үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдов.

 

Тодруулбал, нэхэмжлэгч ББ2020 оны 09 сарын 10-ны өдөр БЗэзэмшлийн 0000тоот дансанд 1 650 000 төгрөг, нэхэмжлэгч БЧ2020 оны 09 сарын 09-ны өдөр мөн дансанд 550 000 төгрөгийг байрны барьцаа гэх утгаар, 2021.01.08-ны өдөр 0000 ББ гэх дансанд түрээс 31-15 тоот гэх утгаар 550 000 төгрөг, 2020.12.06-ны өдөр 124 150 төгрөгийг 31-15 тоот гэх утгаар, 2020.12.08-ны өдөр 550 000 төгрөг түрээс гэх мэт утгатай шилжүүлгүүд хийгджээ.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан бөгөөд үзлэгээр тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч БЧ, хариуцагч ЦД нарын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, гэрээ хугацаа дуусгавар болсон байна.

 

Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4-т орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалт нэгэн адил хамаарна гэж заасан бөгөөд мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-д гэрээний хугацаа дууссанаар эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болохоор заасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч БЧнь хариуцагчийн заасан этгээдэд барьцаа гэх утгаар 550 000 төгрөгийг шилжүүлсэн, талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болсон нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч БЧнь хариуцагч ЦДаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй гэж зааснаар 550 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Харин нэхэмжлэгч ББнь хариуцагчаас төлбөр гаргуулахаар шаардах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хүрээнд зохигчдын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ЦДаас 550 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БЧолгож, нэхэмжлэгч ББын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 17 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЦДаас улсын тэмдгийн хураамжид 17 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БЧолгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.МӨНХЦЭЦЭГ