| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2017/0056/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/54 |
| Огноо | 2017-06-09 |
| Зүйл хэсэг | 149.1., |
| Улсын яллагч | Х.Еркебулан |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2017/ШЦТ/54
Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Уянга улсын яллагч Х.Еркебулан, шүүгдэгч Н.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201721000043 дугаартай, шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох 178/2017/0056/Э индекстэй хэргийг 2017 оны 05 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжилгүй, ам бүл 1 ганцаараа Ховд аймгийн Буянт сум Цагаан бургас багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Н.******* нь Ховд аймгийн Жаргалант сум Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “ 80” айлын орон сууцны урд талд 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 12 цагийн орчим “иргэн Ж.*******, Д.******* нарт зээлдүүлсэн 10.000.000 төгрөгийн үлдэгдэл 1.450.000 төгрөгийг өгөхгүй байна” хэмээн өмчлөгч буюу хохирогч Д.*******ийн 1.450 000 төгрөг өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шаардан, улмаар хүч хэрэглэхээр заналхийлж далайлган сүрдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт: /хх- ийн 3, 4-5 дугаар хуудас/.
Хураан авах тогтоол, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл... ОХУлсад үйлдвэрлэгдсэн 5.6 мм калибртай, загварын галт зэвсгийн гол төмрийг урд хэсгээс нь тайрч богиносгон сольж үйлдвэрийн хийцийг өөрчилсөн гар хийцийн галт зэвсэг 1 ширхэг, маркийн бууны сум 1 ширхэг, 2700 төгрөг, компьютер томографийн зураг 1 ширхэг, КТ-ийн үзлэгийг бичлэг хийж хураан авсан диск 1 ширхэг, 5.5 см урттай сум 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөн байцаагчийн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-16, 154-156 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад Н.Даваадалагийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн.....Намайг ална хэмээн хутга барьж гарч ирсэн. Тэгэхээр нь би биеэ хамгаалаад энгэртээ байсан бууг гаргаж ирсэн юм. Тухайн бууг хөдөө явах гээд биедээ авч явсан. 1 ширхэг сумтай санаандгүй цэнэглэчихсэн байна лээ. 2017 оны 01 сард Улаанбаатар хотоос Нарантуул зах дээрээс танихгүй хүнээс худалдан авсан. Миний буунд галт зэвсгийн гэрчилгээ байхгүй. Д.******* надаас 2 жилийн өмнө 10 сая төгрөг авсан. Үлдэгдэл 1450000 төгрөгийг өгөхгүй болохоор нь айлгахаар буу гаргасан юм. Би өөрийн талын хашаанд байрлалтай Алаг толгой багийн 9-10 тоот хашаа байшингаа Я.******* гэх хүнд 15 сая төгрөгөөр зараад 10 сая төгрөгийг нь дээрх хүмүүст гэрээ байгуулан зээлсэн юм. Одоо гэрээ нь шүүхийн шийдвэр дээр байгаа гэх мэдүүлэг /хх-ин 24, 81 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Д.*******ын өгсөн “...Тухайн маркийн гол төмрийн бянт тасарсан, урд харааны ард талаар 5-6 см орчим тайрсан бууг манай аав надад өвлүүлэн үлдээж байсан. Тэр хэвээр нь хадгалж байгаад би Н.*******д зарсан. Бууны гол төмөр болон хундага модноос тайрч богиносгосон байна. Хэн тайрч янзалсаныг би мэдэхгүй байна. Надаас тухайн бууг худалдан авсаны дараа Н.******* нь “тухайн бууг тайрч янзлаад өгөөч” гээд над дээр ирэхээр нь: “ах нь хэвтэрт байгаа хүн, тайрч янзалж чадахгүй” гэж хэлэхэд буугаа буцаагаад аваад явсан. Галт зэвсгийн гэрчилгээгүй байсан...” гэх мэдүүлэг: /хх-ийн 27, 157 дугаар хуудас/.
Мөрдөн байцаалтад хохирогч Д.*******ийн өгсөн“...2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр эхнэр бид хоёр эмнэлэг рүү хүүхдээ үзүүлэхээр байрнаас гарахад орцны үүдэнд Н.******* зогсож байсан: “надтай уулзъя” гэхээр нь би “эмнэлэг ороод хүүхдээ үзүүлчихээд ирнэ" гээд явсан. Тэгээд хүүхдээ үзүүлээд буцаад ирэхэд Н.******* байрны үүдэнд байсан бөгөөд надтай “уулзъя” гэж хэлэхээр нь юм хэлэлгүй байрлуугаа орсон. Миний араас эхнэр Ж.******* орж ирсэн. Орж ирээд: “Н.******* чамтай уулзъя гэж байна, битгий гарч уулз курткан дотор нь буу байх шиг байна” гэж хэлэхээр нь би “гар буу байхгүй бол тэнд ямар буу байдаг юм бэ?” гээд гарсан чинь Н.******* дэлгүүрийн орчим зогсож байгаад намайг яваад очсон чинь ямар нэгэн зүйл хэлэлгүй куртканыхаа дотор талаас тайрсан богино буу гаргаж ирээд: “чамайг ална” гээд над руу шагайхаар нь тэнд ойрхон байсан машины ар луу зугтаж ороод 2 чулуу байхаар нь аваад өөдөөс нь шидсэн. Миний шидсэн чулуу Н.*******г оноогүй. Н.******* цаашаа төв зам руу зугтаагаад гүйгээд явсан. Тэгээд би гэрлүүгээ орсон. Тэр үед манай эхнэр цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд цагдаа нар ирээд Н.*******г барьж явсан байсан. Үлдэгдэл 1 сая төгрөгөө авах гэж тийм үйлдэл гаргасан байх гэж бодож байна. Бид 2016 оны намар мөнгө өгөх ёстой байсан юм. Тэгээд 2016 оны 11 дүгээр сард Ховдоос өвс ачаад Говь-Аптай аймагт зараад өгөх гэж байсан чинь Н.******* миний авч очсон өвсийг хямдруулсанаас болоод өвсөө зарж чадаагүй. Ийм учраас үлдэгдэл мөнгийг нь өгч чадаагүй байгаа юм...” гэх мэдүүлэг: /хх-ийн 30 дугаар хуудас/.
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт: /хх-ийн 31, 32-33 дугаар хуудас/.
Мөрдөн байцаалтад гэрч Г.Мөнх-Эрдэнийн өгсөн“...Би 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр ажил дээр байж байгаад 12 цаг 25 минутын орчим ажлаас гараад Цамбагарав зочид буудал руу явж байх замд -гийн 9 давхар орон сууцны машин зогсоолын орчмоос нэг хүн иргэн Н.******* руу чулуу шидэж харагдсан. Би тухайн үед Нийтийн номын сангийн эсрэг тал буюу -гийн байр орчмын явган хүний зам дээр явж байсан. Тэгсэн чинь Н.******* миний урдаас гүйж ирээд куртканыхаа дотор талаас богино тайрсан маркийн буу гаргаж ирсэн. Би бууг бариад автал буугаа надаас булааж аваад Н.******* замын эсрэг талруугаа гараад гүйгээд явсан. Тэгээд би Н.*******гийн араас нь хөөхөд Шандын хажуу талын Гигант дэлгүүрийн тэнд очих үед Цагдаагийн алаг машинтай хэсгийн байцаагч ирж Н.*******г барьж аваад биедээ авч явсан бууг нь авч, шалгахад: “уг буу нь сумтай байна” гэж хэлээд буунаас 1 ширхэг сумыг нь авсан. Н.*******г машинд суулгаад цагдаагийн газарт авч ирсэн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/.
Мөрдөн байцаалтад гэрч Б.*******ын өгсөн “...Би 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Цагдаагийн газрын хариуцлагатай зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байх үед 12 цаг 40 минутанд иргэн Ж.******* гэх хүнээс Цагдаагийн газрын 102 дугаарын утсанд холбогдож “-гийн орон сууцны гадна талд Н.******* гэх залуу буутай ирээд ална гээд айлгаад байна” гэсэн дуудлагын дагуу жижүүрийн машинтай дэслэгч , дэд ахлагч нарыг тухайн дуудлаганд явуулсан. Тэгээд удалгүй хэсэг хугацааны дараа дэслэгч Г.Мөнх-Эрдэнэ, , жолооч нар Н.*******г Цагдаагийн газар дээр авч ирээд мөрдөн байцаагч Оюунболдод хүлээлгэсэн өгсөн юм...” гэх мэдүүлэг: /хх-ийн 35 дугаар хуудас/.
Мөрдөн байцаалтад гэрч Я.*******ийн өгсөн“...Н.*******г үрчилж авсан ээж Гэсэр гэх хүн миний аавын дүү байгаа юм. Н.*******г үрчилж авсан ээж Гэсэр нь 2012 оны 6 дугаар сард өвчний улмаас нас барсан. Аав ******* нь 2010 онд өвчний улмаас нас барсан юм. Би 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Н.*******гийн хашаа байшинг 15 сая төгрөгөөр бэлэн мөнгөөр худалдан авч үл хөдлөхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Н.*******гийн хашаа байшингийн мөнгийг 2015 оны 6 дугаар сард. 5 сая төгрөг бэлнээр, үлдэгдэл 10 сая төгрөгийг нь өгөх гэсэн чинь “миний хашаа байшингийн гэрчилгээ ХААН банкинд барьцаанд байгаа” гэж хэлээд Н.******* нь Ж.*******, түүний нөхөр Д.******* нарын хамт ирж надтай уулзсан. Тухайн 2 хүн “хашаа байшинг нь худалдан авах гэж байгаа юм уу?” гэж надтай ирж уулзсан. Уулзахдаа би: “Н.*******гийн хашаа байшинг ХААН банкинд 1 жилийн хугацаатай барьцаанд тавьж зээл авсан, жилийн дараа Н.*******гийн байшин, хашааны газрын гэрчилгээ бичиг баримтыг банкнаас чөлөөлж өгнө" гэж Ж.******* хэлсэн. Тэгэхээр нь би Н.*******д: “хашаа байшингийн бичиг баримт чинь банкинд байгаа юм бол би худалдан авахгүй ээ миний 5 сая төгрөгийг буцаагаад өгөөч” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Н.*******, Ж.*******, Д.******* нар дахин надтай ирж уулзаад: “хашаа байшингийн гэрчилгээ гаргаж өгье. Чи мөнгөө бэлнээр өгөх боломжтой юу?” гэж ирэхээр нь “боломжтой” гэж хэлээд 2015 оны 8 сарын сүүлээр байсан байх ХААН банк ороод 10 сая төгрөг бэлнээр Н.*******гийн дансанд хийсэн. Тэгэхэд Н.******* данснаасаа 10 сая төгрөг Ж.*******ын данс руу шилжүүлсэн юм. Н.******* нь Ж.*******д 10 сая төгрөг зээлж байсан. Тухайн үед хоорондоо ярьж тохирсон байсан. Тэгээд надад Н.******* 2015 оны 9 сарын 01-ний өдөр банкны барьцаанаас хашаа байшингийн бичиг баримтыг Ж.*******, Д.******* нарын хамт чөлөөлж өгснөөр би нэр дээрээ шилжүүлэн авсан юм. Тэд нарын ярианаас сонсоход 2014 онд Н.*******гийн байшин, хашааны газрын гэрчилгээг Ж.*******, Д.******* нар авч зээл авахдаа жилийн хугацаатай зээл авч Н.*******д 1 сая төгрөг өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/.
Мөрдөн байцаалтад гэрч М.ын “...Би 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Цагдаагийн газрын жижүүрийн жолоочийн үүрэг гүйцэтгэж байх үед 12 цаг 30-40 минутын үед: “Цамбагарав багийн 80 айлын гадна Н.******* гэх залуу буутай ирээд ална гээд айлгаад байна” гэсэн дуудлагын дагуу жижүүр хэрэг бүртгэгч дэслэгч ын хамт дуудлаганд явж байхад Н.******* нь төв 4 замын 12 айлын хажуугийн зам дээр таксинд суугаад зөрөөд өнгөрөхөд уг машиныг нь дагаад араас нь явтал 4 замын гэрлэн дохион дээр уг машин зогсоход Н.******* машинаас буугаад Шандын дэлгүүр чиглээд гүйхээр нь бид 2 машинтайгаа 12 айлын орон сууц хүүхдийн ордны дундуур Н.*******гийн зам тосоод яваад төв Гигант дэлгүүрийн үүднээс Н.*******г хэсгийн байцаагч барьж авахад биедээ авч явсан тайрсан маркын буу гаргаж өгсөнийг бууг нь аваад Н.*******г машинд суулгаад уг бууг шалгаж замгийг нь татаж үзэхэд бууны хоолойд сумтай байсан. Тэгээд Н.*******г Цагдаагийн газар авч ирэхэд хэсгийн байцаагч Н.*******тай уулзахаар өрөөндөө авч орсон...” гэх мэдүүлэг: /хх-ийн 37 дугаар хуудас/.
Мөрдөн байцаалтад гэрч Ж.*******ын өгсөн“...би 2015 онд итгэмжлэлээр банкинд тавьж өгвөл тухайн хүнд 2 сая төгрөг өгнө гэж гэж хүнд хэлж байсан юм. Тэгсэн чинь нэг өдөр ийм хүн байна гэж Н.*******г надтай уулзуулсан. Тэгэхэд Н.******* нь “манай хашааны газар миний нэр дээр байдаг юм. Байшин болон гражны гэрчилгээ аавын нэр байдаг юм. Миний нэр дээр шилжүүлж өгөөд итгэмжпэлээр тавиад 2 жилийн хугацаатай 2 сая төгрөг авъя” гэсэн. Тэгээд 3-4 сар болж байтал Н.******* мөнгөө хэрэглэчихээд “би хашаа байшингийнхаа гэрчилгээг авъя, хашаа байшингаа зарах гэж байна” гэхээр нь Н.*******тай уулзсан. Н.******* надад “энэ манай төрлийн хүн байгаа юм” гэж Я.******* гэх хүнийг дагуулж ирсэн. Тэгэхээр нь би Н.*******д “миний бизнес цаг хугацаатай явагддаг чи өөр хүнд зарах гэж байгаа юм бол 10 сая төгрөг надад өгөөд хашаа байшингаа суллаж ав” гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Н.******* хашаа байшингаа зарахаар болоод *******гийн итгэмжлэлээр хийсэн гэрээний хугацаа дуусаагүй байсан учраас “банкнаас хашаа байшингийн гэрчилгээг та нар чөлөөлж” ав гэж хэлсэн. Тэгсэн чинь “тэгье” гээд зөвшөөрөөд Манхан суман дээр очоод Н.*******гийн төрөл садан хүн болох Я.******* гэх хүнтэй уулзаж Н.******* 9.9 сая төгрөг авч тэр мөнгийг нь би дансруугаа хийж хашаа байшинг нь чөлөөлж өгсөн юм. Ингээд Н.*******гийн хашаа байшинг Я.******* гэх хүн худалдаж авсан. Би Н.*******гаас 9.9 сая төгрөгийг 2016 оны 8 сарын 01-ний өдөр хүртэл итгэмжлэлээр Н.*******д өгсөн 2 сая төгрөгийн хүүнд тохиролцож зээлж аваад Н.*******д одоо 900.000 төгрөгийн үлдэгдэлтэй...” гэх мэдүүлэг: /хх-ийн 38-39 дүгээр хуудас/.
Мөрдөн байцаалтад гэрч С.ийн өгсөн... Миний хүү Н.******* нь 1988 оны 04 сарын 19-ний өдөр Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт манай 2 дахь хүү болон төрсөн. Би Н.*******г 2 сартай байхад нь ******* гэдэг айлд өргүүлсэн юм. Эхнэрийг нь Гэсэр гэдэг байсан. ******* Гэсэр гэх хүмүүс нас барсан. Эрүүл мэнд сэтгэцийн хувьд өөрчлөлттэй эрүүл биш төрсөн юм. Тархи толгойндоо өөрчлөлттэй хүүхэд байгаа юм. Тухайн айл үр хүүхэдгүй учраас манайхаас үрчилж авсан юм ... гэх мэдүүлэг / хх-ийн 40 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч С.ын өгсөн “...Манай нөхөр *******, Н.*******д маркийн галт зэвсгийг 2016 оны 1 сарын сүүлээр зарсан байсан. Тухайн үед галт зэвсэг зарах үед нь би байгаагүй. Нэг орой ажлаас ирсэн чинь манай нөхөр надад “нөгөө буу авна гээд байсан залуу надаас буу худалдаж аваад явлаа 30.000 төгрөг бэлнээр, Жи Мобайлын гар утсаа өгөөд өөрийн сим картыг аваад явсан. Тухайн мөнгөөр нь би өвчин намдаах эм авлаа” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/.
Мөрдөн байцаалтад гэрч Б.ын “...Би 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр томилгооны дагуу хэрэг бүртгэгчээр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. 102-оос залгаж дуудлага ирсэн талаар мэдэгдсэн бөгөөд уг дуудлагын дагуу жолооч ын хамт “” 80 айлын орон сууц руу явж байсан чинь төв замын 12 айлын орчим Н.******* гүйгээд ирж байсан. Тэгээд Н.******* таксинд суугаад төв 4 замын гэрлэн дохион дээр такси зогсоход таксинаас буугаад 12 айлын ар талаар гүйхээр нь араас нь яваад төв Гигант дэлгүүрийн үүднээс Н.*******г бариад автал энгэрээс нь тайрсан маркийн галт зэвсэг гарч ирсэн. Уг галт зэвсгийг аваад сумтай эсэхийг шалгахад бууны хоолойд сумтай цэнэглэгдсэн байсныг замгийг татаж сумыг авч бууг аюулгүй болгоод Н.*******г машинд суулгаад Цагдаагийн газарт авч ирээд өрөөндөө уулзаж байгаад мөрдөн байцаагч Оюунболдод хүлээлгэн өгсөн юм. Д.*******оос мөнгө авах ёстой миний мөнгийг өгөхгүй олон жил болж байна гэж ярьж байсан боловч яг ямар учиртай хэдэн төгрөг авах ёстой талаар тодорхой зүйл яриагүй ээ. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үнэртэхгүй байсан...” гэх мэдүүлэг: /хх-ийн 42 дугаар хуудас/.
Мөрдөн байцаалтад гэрч С.ийн өгсөн...2016 оны 07 сарын эхээр улсын баяраас өмнө одоо өдрийг нь сайн санахгүй байна. Гэртээ байж байсан чинь хаалга цохьсон. Тэр үед манай эмээ Мөнхөө хаалга онгойлгосон. Тэгэхэд гаднаас Н.******* урт буу бариад орж ирээд барьж байсан буугаа коридорт хажуудаа тавьчихаад одоо хэдүүлээ байгаа юм бэ? Энэ гэрт 6 хүн байдаг шүү дээ бүгдийг чинь буудах байсан юм гэж хэлсэн. Эмээ Н.*******г” миний хүү тайван бай” гээд тайвшруулж байх үед манай ээж Ж.******* гаднаас орж ирсэн. Би том өрөөрүү орсон. Хэсэг хугацааны дараа ээж Н.*******г дагуулаад гэрээс гарсан. Тэгээд удалгүй гэрт орж ирээд байж байтал нэг цагдаа дуудлагын дагуу ирээд юу болсон талаар асууж байсан. Болсон явдлын талаар ээж тэр ирсэн цагдаад тайлбарлаж хэлж ярьж байсан. Тэр цагдаа гараад явсан. Н.*******г тэр үед барьж чадаагүй байсан.Тухайн үед манай эмээ бид 2 байсан. Намайг том өрөөнд байх үед хаалга цохиж хүн орж ирсэн. Эмээ хаалга онгойлгочихоод хүүе Н.******* гээд уулга алдахаар Н.******* “хэдүүлээ байгаа юм бэ” гэх үед нь би том өрөөнөөс гарч ирэхэд буу барьчихсан орж ирээд коридорт тавьж байсан. Ямар нэгэн байдлаар буу хүн рүү шагайх болон айлган сүрдүүлэх үйлдэл гаргаагүй ээ ... гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Н.ын өгсөн.. *******г хүн гадна төрөхөөс нь харахад сайхан залуу , хүний үг мэддэг, зан ааш харьцааны хувьд хүнийг ахаа эгчээ гэсэн харьцаатай. Хүний үг ойлгох чадваргүй хүн байгаа юм. Н.******* нь амьдралын хувьд хүний өргөмөл хүүхэд ямар нэгэн зүйлээр дутагдаагүй чинээлэг амьдралд дассан. Ямар нэг ажил төрөл хийж байгаагүй. Өргөж авсан аав ******* нь одоогоос 4-5 жилйин өмнө нас барсан. Ээж Гэсэр нь 2 жилийн өмнө нас барсан. Төрүүлсэн ээж нь С. гэж хүн байдаг. Н.Даваадайлай толгой их өвддөг байнга эм уудаг, Сэтгэцийн хуьд орон гаран нэг суурин дээр сэтгэл санаа нь их өөрчлөгддөг хүн байгаа юм. 2016 онд бүтэн жил надтай хамт манайд амьдарч байсан. Одоо айл хэсээд хоноод явж байгаа орон гэр байхгүй ямар нэгэн хөрөнгө байхгүй. ..гэх мэдүүлэг/ хх-ийн 46 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн... Би 2006-2007 онд Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангид цэргийн албанд татагдахад хамт татагдсан. Би 2006 оны 05 сарын 01-ний өдөр Говь Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангид очсон бөгөөд би 1-р салаанд байсан. Н.******* 4 дүгээр салаанд байсан. Н.*******гийн салааныхан түүнийг сэтгэцийн өөрчлөлттэй юм гэж ярьж байсан бөгөөд тухайн үеийн салаан дарга дэслэгч Алтангэрэл надаас Н.*******г сэтгэцийн өөрчлөлттэй юм уу юм ойлгохгүй байна гэж асууж байсан. Тэгээд цэрэгт очоод удалгүй сар орчим болоод цэргээс сэтгэцийн өөрчлөлттэй гээд халагдаж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Я.гийн өгсөн.“... Ж.******* эгч манай Буянт сумаас өвс бэлтгэн нийлүүлээд 10 гаруй жил болж байна. Тэр үеэс эхэлж танина. Н.******* манай Буянт сумын хүн байгаа юм тэр утгаараа танина. Н.*******гийн эгч Уранбилэг бид 2 хуурай эгч дүүс байгаа юм. Манайх тухайн үед буюу одоогоос 3-4 жилийн өмнө хашаа байшин авахаар сураглаж байсан чинь Уранбилэг эгч Н.******* хашаа байшинг очиж үзүүлж байсан юм. Тэгэхэд бичиг баримт нь дутуу байсан тэгээд аваагүй юм. Энэ талаар 2014 онд Ж.******* эгчид хэлж байсан. Тэгээд Ж.******* эгч Н.*******тай уулзсан байсан. Тэд нар хоорондоо юу гэж ярьж тохиролцсоныг би мэдэхгүй байна. Ямар ч байсан Н.*******гийн хашаа байшинг банкинд барьцаалж зээл гаргуулан авсан байсан...” гэх мэдүүлэг: /хх-ийн 45 дугаар хуудас/.
Мөрдөн байцаалтад гэрч Г.ын өгсөн“...2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр би Манхан сумаас Ховд аймагт ирээд Д.*******той утсаар яриад гэрт нь очоод, тэндээс Д.*******ийн 7 сартай бага хүүхдийг эмнэлэгт үзүүлэхээр эмнэлэг явсан юм. Эмнэлэг явахаар Д.*******ийн байрнаас гарахад орцны үүдэнд Н.******* зогсож байсан. Намайг: “сайн байна уу?” гэхээр нь би: “сайн, сайн байна уу?” гээд хажуугаар нь өнгөрөөд явсан. Тэгээд эмнэлэг дээр очоод хүүхдийг нь үзүүлээд байж байсан чинь эхнэр Ж.******* нь араас эмнэлэг дээр ирээд хүүхдээ эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд Д.******* бид 2 хүүхэдтэй нь эмнэлгээс ойрхон юм чинь гээд гэр лүү нь алхсан Ж.******* машинтай араас ирсэн. Байрны гадна ирээд байр руу орох үед Н.*******, Д.*******ийн байрны эсрэг талын байрны замын хашлага дээр сууж байсан. Тэр үед Н.*******: “Дашаа би чамтай хоёулахнаа нэг уулзмаар байна” гэсэн. Д.*******: “эргээд гараад ирье” гээд гэрлүүгээ орсон. Ж.******* араас орж ирээд Н.*******: “буудна гээд буу үзүүлээд байна чи гарч болохгүй шүү” гэж хэлж байсан. Тэгэхэд Д.*******: “буу байхгүй байна лээ ш дээ” гэж бид 2 ярилцсан. “гар буу л байхгүй бол ямар буу байдаг юм бэ? Урт буу бол харагдана ш дээ” гэж хоорондоо ярилцаад сууж байгаад Д.*******: “гараад уулзчихаад ирье” гээд явсан. Би *******ийг: “хамт гарах уу” гэсэн чинь: “намайг сууж бай” гээд ганцаараа гарсан. Тэгсэн чинь эхнэр Ж.******* нь намайг: “араас нь гарахгүй бол болохгүй” гэхээр нь араас нь орцны үүдээр гарах үед Н.******* сууж байсан газраасаа босоод орилоод куртканы цахилгааныг доош татаад энгэрээсээ богинохон буу гаргаж ирээд: “Дашаа чи надыг яах юм бэ? ална шүү” гээд буугаа 2 гартаа бариад чиглүүлээд баруун зүүн тийш хөдөлгөөд байсан. Тэр үед Д.******* эргэж зугтаад жижиг суудлын цагаан авто машины араар ороод газраас чулуу аваад Н.******* руу шидэхэд чулуунаас бултаад эргээд буутайгаа зугтаагаад төв зам чиглээд явсан...” гэх мэдүүлэг: /хх-ийн 48-49 дүгээр хуудас/.
Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын №2 дугаартай шүүх сэтгэцийн дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндсэн Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын галт зэвсгийн шинжилгээний лабораторийн ахлах шинжээч Б.Батгэрэлийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн №1204 дугаартай ...
Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги 2731, замаг 097 дугаартай буу нь галт зэвсэг мөн.
Шинжилгээнд ОХУ-д үйлдвэрлэсэн, 5,6 мм калибртай, загварын галт зэвсгийн гол төмрийг урд хэсгээс нь тайрч богиносгон сольж үйлдвэрийн хийцийг өөрчилсөн гар хийцийн галт зэвсэг ирүүлсэн байна. Уг гар хийцийн галт зэвсгийг хэзээ үйлдвэрлэгдсэнийг тогтоох боломжгүй.
Шинжилж буй гар хийцийн галт зэвсэгт ямар нэгэн эвдрэл, гэмтэл байхгүй. Уг бууны эд анги, хэв загварыг өөрчилсөн. Дээрх загварын бууны гол төмрийг урд хэсгээс нь тайрч богиносгон сольсон, гар хийцийн овоог гар аргаар гагнаж тогтоосон, замагны чавх болон цохигчийг гар аргаар хийсэн байна.
Шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн галт зэвсэг нь гох дараагүй байхад буюу гадны ямар нэг хүчний нөлөөгөөр /доргилт, цохилт/-оос буудлага үйлдэгдэх боломжтой.
Шинжилж буй гар хийцийн галт зэвсгийн 2731 сангийн ангийн дугаараар галт зэвсгийн шинжилгээний лабораторийн хонгио, хошууны мэдээллийн нэгдсэн санд 2004 оны 07 дугаар сарын 21 -ний өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт 022660 улсын бүртгэлийн дугаараар 1970 онд үйлдвзрлэгдсэн загварын галт зэвсэг бүртгэгдсэн байна.
Шинжилж буй гар хийцийн галт зэвсгээр буудаж загвар болгон авсан хошуу, хонгионы гадаргуунд үүссэн мөрүүд нь галт зэвсгийн шинжилгээний лабораторид хадгалагдаж байгаа одоогоор илрээгүй хэргийн газраас олж илрүүлсэн хошуу, хонгионуудын гадаргуунд үүссэн мөрүүдтэй тохирохгүй байна...” гэх дүгнэлт. /хх-ийн 61-62 дугаар хуудас/.
Шүүхийн Шинжилгээний Үндсэн Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч Б.Даваанямын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн №2060 дугаартай ....
Шинжилгээнд ирүүлсэн маркийн 2731 гол төмрийн дугаартай, 097 замгийн дугаартай галт зэвсгээр буудлага үйлдэгдсэн байна.
Харин хамгийн сүүлд хэзээ буудлага үйлдсэнийг тогтоох арга аргачилал болон техникийн бололцоо байхгүй тул шинжилгээ хийх боломжгүй...” гэх дүгнэлт: /хх-ийн 65 дугаар хуудас/.
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ******* овогт *******ын ******* нь урьд ял шийтгэлгүй гэх баримт /хх-ийн 85 дугаар хуудас/
Шүүх сэтгэц эмгэг судлалын бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын гаргасан №362 дугаартай
Комиссын гишүүд доорх дүгнэлтийг санал нэгтэй гаргав. ,
Н.******* нь “Бие хүний органик эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна.
Н.******* нь “Бие хүний органик эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна.
2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, магистр Б.Анхбаяр, шүүх сэтгэцийн эмч П.Хосбаяр, мэдрэлийн зөвлөх эмч, кпиникийн профессор Л.Эрдэнэцэцэг нарын гаргасан №2 дугаартай дүгнэлтийн 1 дүгээр дүгнэлт үндэслэлгүй” байна
Н.******* нь болсон үйл явдлыг өөртөө тусгаж үнэн зав мэдүүлэг өгөх чадвартай байна.
Н.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. .. гэх дүгнэлт / хх-ийн 141 дүгээр худас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******гийн өгсөн...Мөнгөө авахын тулд айлган сүрдүүлсэн өөр санаа оноо байхгүй. Хугацаанд нь миний мөнгийг өгсөн бол ийм асуудалд орооцолдохгүй байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэх мэдүүлэг зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Н.******* нь Ховд аймгийн Жаргалант сум Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “Эсба 80” айлын орон сууцны урд талд 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 12 цагийн орчим “иргэн Ж.*******, Д.******* нарт зээлдүүлсэн 10.000.000 төгрөгийн үлдэгдэл 1.450.000 төгрөгийг өгөхгүй байна” хэмээн өмчлөгч буюу хохирогч Д.*******ийн 1.450 000 төгрөг өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шаардан, улмаар хүч хэрэглэхээр заналхийлж далайлган сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад хохирогч Д.*******, гэрч нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлийг хураан авах тогтоолоор нотлогдож байна.
Шүүгдэгч ******* овогт *******ын *******д Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149,1-д заасан “бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх “ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.
Шүүгдэгч Н.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 85 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.******* нь 29 хоног цагдан хоригдсон бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн 201721000043 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ТОЗ -8 маркийн буу 1 ширхэг, сум 2 ширхэгийг Ховд аймгийн цагдаагийн газарт шилжүүлж 2700 төгрөг, СД-г, томографын зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.*******д буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г 1/ нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Н.******* нь 29 хоног цагдан хоригдсон бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дүгээр зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар эрүүгийн 201721000043 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан маркийн буу 1 ширхэг, сум 2 ширхэгийг Ховд аймгийн цагдаагийн газарт шилжүүлж, 2700 төгрөг, СД-1 ширхэг томографын зураг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.*******д буцаан олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******д оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
7.Шүүгдэгч ******* овогт *******ын *******гийн ******* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээрзүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинт өгөлдөр болтол шүүгдэгчид өмнө бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээрзүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА