Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/446

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Б.Тогтох,

Амь хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ө, Б.Л, Ю.Ж,

Амь хохирогч Т.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.Д,

Амь хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ө, Ю.Ж нарын өмгөөлөгч Н.Тэрбиш,

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Ө.У,

Иргэний хариуцагч “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.М,

Шүүгдэгч Б.Пгийн өмгөөлөгч Б.Энхтуяа, Н.Баяр,

Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.П-д холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.П нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хужиртын даваа” гэх газрын засмал зам дээр 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 41-42 ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон “Хужиртын даваа”-г уруудаж яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Ю.Ц, Т.А нарын амь нас хохирсон, мөн хохирогч Ч.Э-гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн ********* дугаартай хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.П нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хужиртын даваа” гэх газар байрлах хатуу хучилттай зам буюу  А1101 улсын дугаартай Мөрөн Хатгал чиглэлийн засмал зам дээр 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 41-42 ХӨВ улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон “Хужиртын даваа”-г уруудаж яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Ю.Ц, Т.А нарын амь нас хохирсон, мөн хохирогч Ч.Эгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал   тогтоогдож байна.

Энэ үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П-гийн өгсөн: “...Тэр өдөр 1 дүгээр сарын 23-ны өдөр байсан. Өмнө өдөр бид нар ярьж байсан. Маргааш нь цас орсон бүүдгэр өдөр байсан. Би 11-12 цагийн үед цугларсан Эрхэс дээр юмаа авлаа явъя гээд өнгөрдөг эрэгтэй эмч ойр ойрхон над руу 10-20 минутын зайтай залгасан. Би өглөө нь өнгөрдөг эмэгтэйг гэрээс нь аваад Соёолж төв дээр уулзуулсан. Би Хөх толгойд хашаа барьж байсан. Түнэл сумаас банз авах хашааны материалыг бөөгнүүлэх ажил гараад явж чадахгүй байна гэхэд бид нар явахаар болж байна. Чи архи уухгүй юм чинь машин бариад яваад өгөөч гэж ойр ойрхон залгаад байсан. Хамгийн гол явах шалтгаан нь банз авах гээд явах гэж байсан жолооч согтуу байсан. Согтуу хүмүүстэй байж байхаар яваад ирье гээд Эрхэсийн үүдэн дээрээс би машин бариад хөдөлсөн. Хужиртын даваа өгсөж явахдаа би машины эзнээс асуусан дугуй асуудалгүй биз дээ гэхэд асуудалгүй гэсэн. Бид нар Хужиртын даваагийн дээр зарим нь тамхи татаад зарим нь пиво уусан. 1 цаг өнгөрөөд 2 цаг болох гэж байсан. Хатгал орж мөсөн дээр гулгачхаад өдөртөө амжаад ороод ирье гэж байсан. Орой болж байсан учир 50 100 дээр орчоод ирье гэж явж байгаад онхолдсон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт  амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Лийн өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтэй адилхан. Цаг агаар муу байгаагүй. Би хүүхдээ чаргаар гулгуулсан гэж ярьсан. Цаг агаар муу өдөр байсан бол хүүхдээ гулгуулахгүй. Нэхэмжилсэн төлбөр 20,000,000 гаран төгрөг байсан. Хуулиараа нэхэмжилж болдоггүй төлбөр гэж байдаг юм байна лээ. Үүнийг нь хассан. И-баримт цайраад алга болсон байна. Хадгалалт байх ёстой байх. Надад 9,000,000 төгрөг эхний шүүх хурал дээр өгсөн байсан. 5,000,000 төгрөг Ж.Ө гуай бид хоёрт хувааж өгсөн. Би 11,000,000 төгрөг нэхэмжилж хууль ёсны дагуу авсан. Шүүх хуралдааны завсарлагаа болгоноор санал тавьдаг. Би хүүхдийнхээ ирээдүйд хэдэн төгрөг хэрэгтэй юм уу гэж ярилцсан. Нотариат орсон. Надаас чи гэм буруугүй. Хохиролгүй гэсэн зүйл шаардсан. Би хүлээн зөвшөөрөөгүй. 8,000,000 төгрөг эхлээд өгчхөөч гэж хэлсэн. Өгч чадахгүй юм чинь нотариат ороод яах юм. Өөрөө ч намайг шантаачлаад байсан. Би өргөдөл бичиж өгөөгүй байна. Өмнөх шүүх хуралдаан дээр  хүүхдэдээ хэдэн төгрөгийн тэтгэмж авъя гэсэн хүсэлт өгч байсан. Хавтаст хэрэгт байгаа байх. Энэ удаа авчраагүй. Сэтгэл санааны хохирол гээд хавтаст хэрэгт байгаа байх. Шүүх шударга шүүхгүй байна гэж үзээд дээд шүүхэд гомдол гаргасан. Энэ байр суурь дээрээ байгаа. Хүүхдэдээ тэтгэмж авмаар байна. Энэ хүн дандаа худлаа ярьж гуйвуулдаг. Нэг аймар юм яриагүй. Өөрөө зөвшөөрөхгүй байсан. Намайг тархи угаалт хийгээд сүүлд нь ийм үр дүнтэй байна..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Ж-ын өгсөн: “...Өнөөдрийн шүүх хуралд дүүтэй минь сууж байсан Б.Л улсын дээд шүүхэд өргөдөл өгч энэ хурлыг явуулж байна гэж ойлгож байна. Манай ээж охиноо алдсанаас хойш чих нь сонсохгүй байна. Өөрийнхөө бодлыг хүмүүст хэлж ойлгуулах чадваргүй байна. Сүүлийн 2,3 жил хөөцөлдсөний үндсэн дээр хохирогчоор орсон. Хаалганы гадна талд нилээн үлдсэн. Хохирогчоор орж ирсэн зорилго дүүгийнхээ хэргийн үнэн бодит байдлыг мэдэх гэж явлаа. Олон удаагийн хурлуудад суусаар өдий хүрлээ. Дүүгээ 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр автомашины ослоор алдсан. Маш хүнд өдөр байсан. Далай-Элбэрэлт гэсэн өрхийн эмнэлэгт ажиллаж байсан. Хоёр эгч нь дүүгээ дундаа хийгээд хөдөө орон нутагт дэмжиж ажиллуулсандаа өөрсдөө ч  бурууг өгч байна. 23-ны өдөр би учрыг нь ч сайн ойлгоогүй эмнэлэг дээр очсон. Надад дүүг минь өнгөрснийг хэлэх хүн байгаагүй. Би дүүгээ хайгаад далай дээр очоод осгосон юм байна гэж бодож байсан. Миний дүү ээж, аавын гар дээр эрх өгссөн. Эмчийн ажил хийж яваад өнгөрнө гэж бодоогүй. Маш сайн төлөвшилтэй сайн охин байсан. Үнэнч шударга, төлөв түвшин хүний сайн чанар гэж байдаг байсан бол миний дүүд байсан. Архины хамааралтай охин байгаагүй. Ажлын хамт олон гээд хэдэн сайхан залуучууд байгаа. Энэ хэрэг гарах шалтгаан байгаа. Коронагийн  онц байдал зарласан үед хүүхдүүд ачаалалтай ажиллаж байсан. 21, 22 цагт тардаг байсан. Миний ээж дүүгийн минь хүүхдийг тэр өдөр ч гэсэн хараад үлдсэн. Миний дүү 10 жилд байхдаа Эрдмийн Далай сургуулийн математикийн гүнзгий сургалттай ангид онц сурдаг байсан. Анагаахын шинжлэх ухааны их сургуулийг онц дүнтэй төгссөн. Хувийн эмнэлэг байгуулаад эгчтэйгээ сайхан амьдарна гэдэг байсан дүү минь төгсгөл болсон. Хамт олон нь энэ сайхан залуучуудыг зангидаж авч явж чадаагүй. Хүүхдүүдийг хэл амаар доромжилдог, буруутгадаг. Дарга нь хэн билээ н.Буяндэлгэр билүү. Б.Пг маш сайн ажилладаг байсан гэсэн тодорхойлолт өгсөн. Талийгаач болсон хоёр хүн тийм муу хүмүүс байгаад байсан юм уу. Архины хамааралтай хүмүүс байсан юм уу. Б.Д эгчээс хүлцэл өчье. Өөрсдөө алдаа гаргаагүй мөртлөө бусдын өмнөөс хариуцлага хүлээдэг хүнд ажлыг эмч нар үүрдэг. Нэг л алдаа гарах юм бол цаана нь хатуу хаалга байгаа гэдгийг эмч нар ойлгосон хүмүүс байдаг. Алдаа гаргахгүй ажилладаг хариуцлагатай хүмүүс гэж боддог. Хамт олон нь хэл амаар доромжилж, ачаалалттай ажиллуулдаг. Манай дүү олон гудамж хариуцаж ганцаараа явдаг байсан. Өөрийнхөө машинаар орой үдэш холын дуудлагад ганцаараа явдаг байсан. Мөрөнгийн ойролцоо 30 км дотор явдаг байсан. Бид хоёр нэг, хоёр байрны хойно, урьд амьдардаг учир би сайн мэднэ. Хүүхдийг нь ээж маань хардаг байсан. Б.Д эгчийн хүү хөдөө сумын эмнэлгийн дарга байсан хүү. Эмч хүн өөрөө хэрэг хийгээгүй мөртлөө хэрэгт холбогддог. Эд нар нийлж баярласан асуудал байгаа. Баярлаад явсан байсан. Ө.У анх санаачилга гаргасан байсан. Салхинд гараад энерги аваад ирье гэсэн хэдэн хүүхдийн үйл ажиллагаа байгаа. Найзуудаа ийм үйлдэл гаргана гэж мэдээгүй байх. Нас барсан дүүгийнхээ өмнөөс яг үнэнийг ярьж байна. Тэр үед нэг нь асуудал үүсгээд өөрөө хийгээгүй хэргийн төлөө шийтгэл амсах гээд байсан хүү баярлаад явж байсан. Би утсан дээрээс нь мэдсэн. Утас нь олдсон учир би мэдсэн. Ө.У санаачлаад явсан байсан. Би дүүгээ өнгөрснийг мэдэхгүй хайгаад байсан. Гарч ирээд надад хэлэх хүн байгаагүй. Хамт олон нь сууж байсан. Миний дүү ирсэн ноорогт байсан. Надад гарч ирээд хэлэх хүн нэг ч байгаагүй. Эмч нар уйлаад унахаар нь би өнгөрсөн байна гэж мэдсэн. Тэр олон эмч, тэр олон баг цогцос нь хөрөөгүй байхад сууж байсан мөртлөө миний дүүг нүүрийг засаж болоогүй юм бэ гэж одоо хүртэл боддог. Би өөрийнхөө бодлыг ярьж байна. Би эмнэлгийн ажилчдад бүгдэд нь гомдолтой байдаг. Залуучуудыг дан хавчдаг. Миний дүү ажлаа хийсэн шиг хийдэг мэдлэгтэй хүн байсан. Би дүүтэйгээ гэм хийсэн хүн шиг амьдарч байна. Бид нарын дунд зөндөө зүйл болж байна. Дүүгээ өнгөрөхөд нь би анх хохирогчоор мэдүүлэг өгч байсан. Та хохирогч биш гэхээр нь ээж юм байна гэсэн ээж бас биш байсан. Жил хүрэхгүй амьдарч байсан нөхөр нь хууль ёсны төлөөлөгч болж байсан. Хүүхэд байгаа юм чинь гээд нөхрийг хүндэтгээд дуугай байсан. Би хаалганы гадна талд зөндөө үлдсэн. Цагдаа нараас зөндөө гуйсан. Энэ 4,5 жилийн дотор зөндөө үйл явдал болсон. Ээж минь өвдсөн, зовсон. Дүү маань авч явдаг байсан. Би дүүгийнхээ үргэлжлэл болсон. 60 гаран кг байсан ээж маань 40 кг болтлоо турсан. Бие нь өвдөж сэтгэцийн хувьд өөрчлөлттэй явсаар өдий хүрч байна. Хавтаст хэргийн уншаад би ойлгохгүй байна. Хэрэг болоход ингэсэн юм байна гэдгийг хараад мэдсэн. Бүх задлан, зургийг би харсан. Би багш хүний хувьд тодорхойлж харж ойлгосон. Удаа дараа шүүх хурал болоход Б.П нэг ч удаа утсаар яриагүй. Би ээжийнхээ хажууд байнга байсан. Ээж минь байнга бие нь өвдөж байна. Хажууд нь унтахаар ямар нэгэн зүйл ирж хайгаад тэмтрээд байна. Босож яваад байна. Ухаан санаа нь орж гараад байна. Мэдүүлэг өгсөн ч буруу ярина. Охиноо явахдаа юу гэж хэлснийг хүртэл буруу хэлсэн байсан. Б.Лийг хууль ёсны төлөөлөгч юм байна гээд хүндэтгээд явж байсан. Бодит байдал дээр бид нарыг төлөөлөх хүн байсан нь бол өөрийнхөө бодлыг ярьж байна. Би эмнэлгийн ажилчдад бүгдэд нь гомдолтой байдаг. Залуучуудыг дан хавчдаг. Миний дүү ажлаа хийсэн шиг хийдэг мэдлэгтэй хүн байсан. Би дүүтэйгээ гэм хийсэн хүн шиг амьдарч байна. Бид нарын дунд зөндөө зүйл болж байна. Дүүгээ өнгөрөхөд нь би анх хохирогчоор мэдүүлэг өгч байсан. Та хохирогч биш гэхээр нь ээж юм байна гэсэн ээж бас биш байсан. Жил хүрэхгүй амьдарч байсан нөхөр нь хууль ёсны төлөөлөгч болж байсан. Хүүхэд байгаа юм чинь гээд нөхрийг хүндэтгээд дуугай байсан. Би хаалганы гадна талд зөндөө үлдсэн. Цагдаа нараас зөндөө гуйсан. Энэ 4,5 жилийн дотор зөндөө үйл явдал болсон. Ээж минь өвдсөн, зовсон. Дүү маань авч явдаг байсан. Би дүүгийнхээ үргэлжлэл болсон. 60 гаран кг байсан ээж маань 40 кг болтлоо турсан. Бие нь өвдөж сэтгэцийн хувьд өөрчлөлтэй явсаар өдий хүрч байна. Хавтаст хэргийн уншаад би ойлгохгүй байна. Хэрэг болоход ингэсэн юм байна гэдгийг хараад мэдсэн. Бүх задлан, зургийг би харсан. Би багш хүний хувьд тодорхойлж харж ойлгосон. Удаа дараа шүүх хурал болоход Б.П нэг ч удаа утсаар яриагүй. Би ээжийнхээ хажууд байнга байсан. Ээж минь байнга бие нь өвдөж байна. Хажууд нь унтахаар ямар нэгэн зүйл ирж хайгаад тэмтрээд байна. Босож яваад байна. Ухаан санаа нь орж гараад байна. Мэдүүлэг өгсөн ч буруу ярина. Охиноо явахдаа юу гэж хэлснийг хүртэл буруу хэлсэн байсан. Б.Лийг хууль ёсны төлөөлөгч юм байна гээд хүндэтгээд явж байсан. Бодит байдаг дээр бид нарыг төлөөлөх хүн байсан нь бол эргэлзээтэй. Би дүүгээс минь хойш хэцүү байгаа байх гээд өрөвддөг байсан. Энэ хүнээс гарч байгаа ааш, араншинг тэвчсэн. Заримдаа ээж маань сонсдог байсан.  Энэ хэргийн гол хохирогч би юм байна гэж хэлнэ. Та нарыг би хүүхдийг чинь уулзуулахгүй байж чадна, хол аваад явна гэдэг.  Бид нарын дунд асар их маргаан, зөрчилдөөн байгаа. Хийгээгүй хэргийнхээ төлөө найз нөхдөдөө гүтгүүлж, доромжлуулж байна. Ээжийгээ яая гэж байхад өөр олон зовлон гарч ирдэг. Дүүгийнхээ нөхрийг энэ хэрэг дээр санаа, сэтгэл нэг явна гэж боддог байсан. Тэгтэл өөр байна. Шүүх хуралд өгсөн мэдэгдэл нь хүртэл хэцүү байна. Бид нарт зүрх, сэтгэл, ээж, аавын минь олгосон хүмүүжил гэж байна. Алийн болгон тэвчих вэ. Хэцүү байна. Зүрх өвдөж байна. Миний ээжид надаас илүү хүнд байгаа. Шөнө нойр нь хүрэхгүй унтахгүй байна. Яг хэн хохироод байна гэхээр миний бяцхан, дүү ээж хоёр хохирч байна. Хүний ээж насан эцэс болтлоо гомдож охин үрээ санахын зовлонтой. Би заримдаа дүүгээ инээгээд ороод ирэх юм шиг санагддаг.  Бид гурвын учир зүгээ олохгүй, найз нөхөд нь урваж байгааг миний дүү харвал гомдох байхдаа. Та нар яасан өөдгүй юм бэ гэж хэлэх байх. Олдсон утсан дээр бичсэн үгийг сонсвол та нарт хэцүү. Энэ хэрэг дээрээс гайгүй гарчих юмсан гэж яриа хүртэл байдаг. Аваар болсон өдөр энэ хэргээс гурвуулаа аятайхан гарчихвал гэсэн байсан. Ээжийг нь яаж байна гэж ганц удаа асуугаагүй. Хэзээ ч тэгээгүй. Дарга хийгээд явсан. Нэгдсэн эмнэлэг ээжийг минь хүлээж авахгүй байсан. Би хувийн эмнэлгээр явсан. Ганц удаа хэл амтай ээжийг хэвтүүлсэн. Би Мөрөн сумыг тойроод бүх хувийн эмнэлгээр ээжийг хэвтүүлсэн. Хотод байдаг дүү маань бас авч явж хэвтүүлсэн. Ээжийгээ унагаачих гээд өдий  хүртэл хэцүү байсан. Ямар муухай, ямар хүн чанаргүй юм бэ. Би үнэнийг ярьж байна. Би нэг удаа ч мөнгө нэхээгүй. Манай дүү надад буруу боддог. Хүүхдэд олгох мөнгө чи авлаа гэсэн. Би энэ хүмүүс сайхан сэтгэлээр ээжид маань эмчилгээ хийлгээрэй гээд өгч байна гэж боддог байсан. Шүүх хурал боллоо гээд хохирол барагдуулж байна гэж данс аваад хийсэн. Бид нарт буян болоод явсан байх. Б.Лтой би яримаар байна. Өнөөдөр хүүхэд үлдсэн. Дүүгийн минь Хаан банканд хадгалж байсан мөнгө хүүхдийн дансанд байна уу. Хүнийг 30 нас хүртэл өсгөх зардлыг миний ээж, аав гаргасан. Зээл, өр шир авч их дээд сургууль төгсгөсөн. Үр хүүхдийг нь өсгөсөн. Өнөөдөр шүүхийн мэдэгдэх хуудсан дээр хохирогч биш мөртлөө хохирол аваад байна гэж бичсэн байна. Би сэтгэл эмзэглэж байна. Хүний амийг мөнгөөр үнэлэх боломжгүй. Алтнаас илүү дүүгээ алдсан. Бид нарт ямар жаргал байгаа вэ. Дундаа хийгээд явсан дүүгээ алдчихаад хоорондоо таарамж байхгүй. Чи авч явсан, би авч явсан гэсэн маргаантай байна. Бид нар хөдөө орон нутаг зориулаагүй хотод байлгаж байгаад гадагшаа явуулсан бол ийм зовлон байхгүй байсан. Хөдөө ийм бүдүүлэг хүмүүс ажилладгийг бид нар яаж мэдэх вэ. Б.Л дүүгийн минь оршуулгын зардал, даатгал, хөдөө орон нутагт ажилласан 5 жилийн нэмэгдэл гээд авдаг гэнэ. Б.П-гээс 250,000 төгрөг авдаг гэж байна. Далдуур уулзаж мөнгө авдаг асуудал байгаа юм байна. Миний дүүгийн цалин  амьдралд нь хүрдэггүй байсан. Дүү бид хоёр ярьж байгаад бараа аваад зараад өгье гээд би хамжаад зардаг байсан. Миний дүү өөрөө амьдарлаа аваад явж байсан. Б.Л өөрөө зээлтэй гээд гэртээ авч ирдэг мөнгөгүй байсан. Би Б.Л-ийг дүүгээ сайхан авч явсан гэж хэлэхгүй. Миний дүүгийн сэтгэл санаа сайхан байгаагүй юм байна лээ. Би чатыг нь харсан. Энд хэлээд яахав миний гэр бүл  мэдээд үлдэг. Жоохон хүүд ирж байгаа тэтгэмжийг чи 18 нас хүртэл  байлгана. Дүүгийн минь өнгөрснөөс хойш ирж байгаа бүх тэтгэмжийг чи авч байгаа. Чамайг RAW4 машин авахад дүү маань өөрийн мөнгөө өгч байсан. Энэ хэрэгт холбогдолтой зүйлийг би ярьж байна. Энэ хүмүүс хохирогч биш мөртлөө хохирогчийн мөнгө авч байгаа гэсэн байсан. Дүүгийн маань  барааны үлдэгдэл үлдсэн байх ёстой. Би дүүгийнхээ амь насыг нэхэмжилж байна. Та нар миний дүүг босгоод ирж чадахгүй. Надтай яасан муухай харьцдаг вэ. Ө.У ээ би чам шиг машинаа байхгүй болгосон бол ичээд нэхэмжлэхгүй. Би машин нэхэхгүй. Би алтнаас үнэтэй хоёр найзаа алдсан бол машин нэхэхгүй. Хуульдаа машин нэхэмжлээд явсан. Би маш олон удаагийн машины хуралд суусан. Миний ээж сөгдөж унах гээд бүдрээд хичнээн удаа дагуулж ирж байсан. Би энэ зовлогоо өөртөө үлдээсэн. Миний ээж 75,76 настай хүн байна. Миний зүүн гар даагдахаа больсон. Байнга зүрхний эмтэй. Миний үс 4,5 жил болж байхад цав цагаан буурал болсон. Би дүүгээ гадагш нь явуулсан бол Б.Лтой суугаагүй байх байсан гэж хатуу боддог. Би дүүгийнхээ аюулгүй байдал, хүүхэд хамгааллын талаар хатуу ярина. Б.Л ажлаа хийгээд явдаг эмээ, өвөө нь хүүхдийг хардаг. Бид нар хүүхэдтэй гуйж ярьдаг. Ээж маань хоёр, гурав хонолоо одоо нэг ярья гэж гуйж ярьдаг. Миний төрсөн дүү хүүхдийг нь авах асар их сонирхолтой байгаа. Энэ хоёр хүүхэд өгнө, авна гэсэн яриа хүртэл гарсан байсан. Ээжийгээ алдсан амьтан элэг бүтэн яваг. Аав дээрээ байг гээд шүүхэд яриад явж байсан. Төрсөн дүү маань хүртэл ээж та хоёр Б.Лийн өмнөөс яваад байна гэж буруу ойлголт төрүүлж байна. Б.Лийн өгсөн  мэдэгдэл дээр та нар хохирогч биш мөртлөө хохирогчийн мөнгө аваад байна гэж байна. Хүүхдийн мөнгийг бид нарт бүгдэд хариуцуул. Хүүхэд өөрийгөө хамгаалах чадвар байхгүй.  Б.Пд хэлэхэд сайхан сэтгэл гаргаагүй. Эгчээ таныг би нэг хэвтүүлье гэж ирээгүй мөртлөө өөрийгөө хаацайлаад ийм дарга хийж, ийм гавьяа авч байна гэж өөрийгөө хаацайлдаг. Өмгөөлөгч нь хүртэл байнга хэлэх юм. Бид нарын дүү муу байсан юм шиг. Үргэлж яригдаж байгаа магтаал хэцүү байна. Нэгдсэн эмнэлэг Б.П хамгаалж байгаа юм бол хоёр ээжийг нь эмнэлэгт хэвтүүлж яагаад болдоггүй юм. Ээж минь дүү чинь босож ирэхгүйгээс хойш гээд Б.Пг ээжийнхээ өмнөөс ажил хийгээд хүмүүсийн хохирлыг барагдуулаад яваг гэж хэлсний төлөө төрсөн дүү намайг чи төрсөн дүүгээ байхгүй болгочхоод чи шүүх дээр очоод гомдолгүй гэж хэлүүлсэн гээд ах, дүү, найз, нөхдийн асар их сэтгэл санааны дарамттай яах учраа олохгүй байна. Би маш хүнд байдалтай байгаа. Надад үнэхээр маш хэцүү байна..” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт  амь хохирогч Т.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.Дгийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны хар өдөр би сайхан хүүгээ алдсан. Гомдохгүй байхын арга байхгүй. Бүгдээрээ яваад ийм зүйл болсон юм болохоор би Ю.Ж шиг ажлыг нь хийлгээд хохирол барагдуулах юм байх гээд яриад өнгөрсөн. Аав нь хүртэл намайг шүүхэд дээр очоод алтан сайхан үрийг минь алсан хүнтэй гомдолгүй гэж хэллээ гэж намайг загнаж байгаа. Б.П шүүх хурал завсарлаад тэр шөнө нь өмгөөлөгчтэйгөө очоод гомдол санал юу байна гэсэн. Би банкны зээлээс гадна 20,000,000 гаран төгрөг и-баримтаар өгсөн байгаа. Цувуулж өгөөд 10,000,000 гаран төгрөг болсон. 5,750,000 төгрөгийг би банкны зээлд хийсэн. Чи хариуцлагагүй байсан. Би тухайн үед байгаа мөнгөө  өгсөн. Маш олон хүн ирсэн. Би хүүхдээ алдсан эх хүн юм чинь хэний ч юмыг зүгээр аваад сууж чадахгүй. Зардал мөнгөө заримыг нь өгсөн. Заримыг нь өгч чадаагүй. Ярих юм бол надад их зүйл байна. Та нар  хүүхдийн буу авсан байна гэсэн зүйл яриад байсан. Би тийм и-баримт хийдэггүй. Би өөрөө тийм хүмүүжлээр хүмүүжээгүй. Би шударга байхыг боддог. Б.П надтай холбогдоод та яаж байна. Бие нь яаж байна гэж асуугаагүй. Би Б.Птэй холбогдож ярьдаг. Энэ улсуудад буруу талын ойлголт байна. Иргэний хариуцагч Ө.Уэд хариуцлагыг ижил тэгш хувааж өгсөн гэж ярьсан. Нэг талдаа сэргэлэн улс юм гэж бодож байна.  Ө.Уээс гарах хохирлыг би түрүүлээд өгчихье гэсэн. Дээр дурдсан шүүх хурлын орой ирэхэд нь би өмгөөлөгчтэйгөө ярина, аавтай нь ярина гээд явуулсан. Тэгтэл маргааш өглөө нь дахиад ирсэн. Цагаан цаасан дээр бичиг хийж өгөөд явсан. Би сарын дараа танд 5,000,000 төгрөг өгье гэсэн. Банкны зээлийн 5,750,000 төгрөг оршуулгын зардал руу ороод 17,000,000 төгрөг болоод байна.  Би энэ хүнээс шаардаагүй. Би ойлгуулахыг хичээсэн. Иргэн хүн би ч бай, та ч бай, хэн ч бай ямар нэгэн иргэн хүнийхээ үүргийг биелүүлж чадаагүй бол үүнийхээ төлөөсийг төлөх ёстой. Би тэгж хатуу хэлсэн. 5,000,000 төгрөг өгнө гээд манай нөхөрт гарын үсэг зураад өгсөн. Шүүх хурал болсон цагаас хойш би утсаар ярьж очно уу гэхээс өгдөггүй. Би өр авах гэж байгаа наймаачин биш. Би энэ хүн рүү залгаад даралт ихсээд бие сонин болж салгалтлаа загнаж байгаа. Би сэтгэлийг нь жил хараад энэ зун залгаад загнасан. Чи яагаад иргэн хүний хувьд хариуцлагагүй байв гэж залгасан. Гурван сая хүнээс хоёр нь байхгүй боллоо гэхэд би иргэн хүнийхээ хувьд харамсандаа. Хоёр хүний амь нас байхгүй болгочхоод өртэй хүнд юм өгөх гэж байгаа юм шиг өө эгчээ би боломж байдаггүй гэдэг. Би заавал боломжтой дээрээ өгөөрэй гэж  шаардаагүй. Чи өөрөө хэлсэн. Чи ганц залгаад утсаа аваагүй. Би залуу хүн биш байна. Манай нөхөр 60 гарсан хүн байна. Би өөрөө 60 дөхөж яваа хүн байна. 4 дүгээр ангийн хүүхдийг өглөө би хичээлд нь авчирч өгч өдөр өвгөн ирж авдаг. Гараас гарт зөөгөөд байж байна. Би хэд наслахаа мэдэхгүй. Өнөөдөр ч үхээч үү, маргааш ч үхээч үү. Чи намайг хүүхдээ алдаад мөнгө нэхээд байна гэж бодоорой. Чи ялгаа байхгүй. Үртэй хүн үрээрээ, үргүй хүн өөрийн биеэр  гэдэг. Чи зөрүүлээд бодоорой. Алгын чинээ хоёр хүн үлдсэн дуулуул дуулаад, бүжиглэвэл бүжиглээд явж байна. Миний хүү мэдээ орох тусмаа гомдож байна. Уйлаад сууж байна. Уржигдар хоолоо идэж байснаа миний эмээ аавыгаа санадаг уу гэхээр нь би санадаггүй гэсэн чинь яагаад гэж байснаа би маш их гэж уйлаад юм хэлж чадахгүй байна. Ийм  сэтгэл санааны дарамтад өдий хүрч байна. Би 80 наслах байсан бол 40 нас нь үхсэн байх. Миний атгын чинээ охин үлдэхэд хариуцах эзэн байхгүй шүү гэдгийг Б.Пд хэлсэн. Ийм учир би хүүхдийг 18 хүртэл нь тэтгэмж авмаар байна. Оршуулгын зардал 20,000,000 төрөг гаргуулж авна. Намайг ийм байдалд явуулж байгаа Б.Пгээс сэтгэл санааны хохирол гаргуулж авъя гэж бодож байна. Хуулийн өмнө нээлттэй байгаа байх. Би энэ хүнд гомдолгүй баймаар байлаа. 500,000 төгрөг шилжүүлээд шүүх хуралд ороод ирэхээр өмгөөлөгч нь танд 500,000 төгрөг өгсөн байсан. Та 500,000 төгрөгөөр аваад эмчилгээгээ Б.Пгээр хийлгээд байж бай ухааны юм ярьж байна лээ. Би хүний өмнө бөхийх гэм хийгээгүй. Би үрээ алдсан эх хүн. Хамгийн их гомдолтой байна. Надад төлж өгмөөр байвал амь насыг нь төлж өгөх ёстой. Би өөр юм нэхэхгүй. Хүнлэг бус муу харьцаж байна. Сайхан байх ёстой. Иргэн хүн үүргээ биелүүлэх ёстой гэж бодож байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт  амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Өгийн: “...Ю.Ж хэлнэ..” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч хариуцагч Ө.Уийн өгсөн: “..Бид нар тийм аваар осол гарна гэж бодоогүй. Бүгдээрээ санаа нийлээд гарсан. Тухайн үед салхинд гарж сэргэе гэж гарсан. Нэгнээ уруу татсан үйлдэл гаргаж ирээгүй. Б.Пд итгэж  жолоогоо өгсөн. Бид нар нэг нэг пиво уусан байсан.  Шүүхийн тогтоолын дагуу 5,600,000 төгрөг өгсөн. Гомдол саналгүй..” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Т.Мын өгсөн: “...Амь хохирогч нарын ар гэрийн хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье. Зугтаагаад явсан зүйл байхгүй. Тухайн хэрэг болсон газар дээрх 29 дэх км тэмдэг тэмдэглэгээ тавиагүй байсан. МNS4596 дээр 4.2.14-т тэгш бус тэмдэглэгээг аюулгүйн ковцент 0,6-аас бага байхын өмнө байрлуулна гэж заасан байгаа. Тухайн үеийн хэмжилтээр 0,625 буюу осол гарсан газар тэгш бус гэсэн тэмдэглэгээ тавих шаардлага байхгүй байсан. Давааны орой дээр 50км цагийн хурдтай явах тэмдэглэгээг байршуулсан байсан. Аюулгүйн ковцентийг тодорхойлохдоо тухайн цэгийг дайрч өнгөрөх боломжтой хурднаас дээш нь ахиулж тооцдог. Дээд хурдны түвшинг 80км хурдаар тооцсон. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд хоёр эгнээтэй зам дээр 80км цагийн хурдтай явна гэж байгаа. Ингэж аюулын ковцентийг тооцсон учир тэмдэг, тэмдэглэгээ тавих шаардлага байхгүй байсан...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 12-2 тал),

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 83-86 тал), 

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 22-р хуудас),

Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 23-33 тал),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 92-93, 97-99, 103-104, 108-110 тал),

Хохирогч Ч.Эгийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 22-нд буюу баасан гариг өөрийн ажлын өрөөнд байж байхад А.Г нь орж ирээд бүгдээрээ ойрхон салхинд гарах уу гэж асууж байсан. Бид хэд найз нөхдийн холбоотой юм. Тэгээд бид А.Г-ын гаргасан саналыг дэмжээд маргааш нь Хатгал сум руу явахаар болсон. А.Г эмч, Ц.А эмч, П.Н эмч, У.Н эгч бид хэд ажлаас гараад П.Н эмч, У.Х эмчийн машинтай 9 дүгээр хороонд байрлах “Өглөө” дэлгүүрийн хажууд гадаа нэг, нэг пиво уунгаа маргааш хэдэн цагаас гарахаа ярьцгаасан юм. Тэгээд бид хэд 11 цагаас Хатгал сум руу явахаар тохиролцоод салцгаасан. А.Г эмч манайд очиж хонох болсон юм. Маргааш цуг явах юм  чинь нэг газар хоноё гээд. Маргааш нь 13 цаг өнгөрч байхад У.Х эмч ирж манай гэрээс А.н эмч бид 2-ыг аваад бид 2 машинд суугаад хөдөө зам руу гарч байхад манай гэрийн хойноос  тойроод шороон замаар П.Н эмч Ц.А эмч 2  П.Н эмчийн машинтай ирсэн юм. А.Г эмч П.Н эмч явахаар болсон юмуу гэхэд ажлаа зохицуулаад ярья гэж хэлээд Ц.А эмчийг бид нар үлдээгээд явсан. ..П.Н эмч У.Х эгчийн машины жолооны ард суусан байсан. бид хэд 14 цагийн үед Мөрөнгөөс гарсан. Тэгээд бид “Хужиртын даваа”-н дээр гарч бие засаж тамхилаад зарим нь ууж байсан пивоо дуусгаад хэн нь гэдгийг нь мэдэхгүй байна. Одоо өдөр өнгөрчихлөө ойрхон 50, 100 орчихоод буцаад ирье гэсэн. Тэгэхээр нь бид хэд тэгье гэж тэгэх санааг нь дэмжээд ууж байсан пивоныхоо савыг хогийн саванд хийгээд “Хужиртын даваа”-наас хөдөлсөн юм. Бид хэд “Хужиртын даваа” уруудаж явж байгаад гэнэт машин нь замын хотгор луу орох шиг болсон. Тэрний дараа машин замын хоёр тал руу дайвалзаад байгаа юм шиг байсан. Үүнээс хойш болсон үйл явдлыг би сайн санахгүй байна. Нэг сэрсэн чинь машинд ганцаараа үлдсэн байсан. Тэгээд би машинаасаа гарсан чинь эмэгтэй хүний орилох чимээ гараад байсан. Би машинаасаа гараад харахад У.Х эмч А.Г эмч дээр очсон. П.Н нь болохоороо үсээ зулгаагаад духнаас нь цус гарсан байдалтай байсан. Би машиныг тойрч үзэхэд жолоочийн эсрэг талын арын дугуйны хажууд Ц.А эмч доошоо хараад хэвтсэн. Толгойноос их хэмжээний цус гарсан байсан. Тэгээд шууд машины урдуур тойроод А.Г эмч дээр очиход дух нь цөмөрсөн байдалтай хэвтэж байсан. Би утсаа хайж олоод 103 луу залгаад юу гэж ярихаа мэдэхгүй болохоор П.Н эмчид утсаа өгөөд яриулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа эмнэлгийн машин ирж П.Н эмч, У.Х эгч бид гурвыг нэгдсэн эмнэлэг рүү авч явсан... Би бол яг хэдэн км/цаг хурдтай явж байгааг хараагүй. Барагцаагаар 90 км/цаг хурдтай явж байсан гэж бодож байна. Жолоочийн хажуу талын суудал дээр П.Н эмч жолоо барьж явсан. Жолоочийн хажуу талын суудал дээр А.Г эмч А.Г эмчийн яг ард нь Ц.А эмч У.Х эгч бол арын суудлын голд би жолоочийн ард талын суудал дээр сууж байсан. Жолооч П.Н эмчээс бусад нь нэг нэг лаазтай пиво ууж байсан. Суудлын бүрээс хэрэглэсэн эсэхийг би сайн мэдээгүй. Мөрөнгөөс  яг гарахад  А.Г эмч  П.Н эмч нар суудлын бүсээ зүү гэж хэлж  байсан... Ард сууж байсан Ц.А эмч У.Х эгч бид 3 суудлын бүс зүүгээгүй байсан. Толгой хүзүү нилэнхүйдээ өвдөж байна. Удаан суухаар зовиуртай байгаа. Эмчилгээ хийлгэсэн.. би гомдолгүй байна. Нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 42-43 тал),

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Ө.Уийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 23-нд зам тээврийн ослын улмаас эрүүл мэнд болон эд зүйлсээрээ хохирсон. Тухайн үед бид нарын зорчиж явсан 41-42 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх боловч уг машиныг худалдаж авахдаа өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй юм. ... манай төрсөн дүү болох  У.О эзэмшлийн машин юм. Би 2019 оны 10 дугаар сард О.Йгоос 14,000,000 төгрөгөөр хувь лизингээр авсан юм. Сар бүр У.ын данс руу 300,000 төгрөг хийдэг. Би гомдолтой байна. Хамгийн гол нь өөрийн эрүүл мэндээ эмчлүүлсэн шаардлагатай мөнгийг нэхэмжилнэ. Бас машины хохирлыг барагдуулж авмаар байна... нэг мэдэхэд бүх зүйл болсон байсан. Би өөрөө яаж сэрснээ ч мэдээгүй. Хэн намайг сэрээсэн юм бэ гэж асуухад П.Н надад би сэрээсэн гэж надад хэлсэн. Чи яах гэж ийм хурдтай явж байгаа юм бэ? гэхэд харин тиймээ гэж хэлж байсан...Намайг уг машиныг эзэмшдэг гэдгийг хамт ажилладаг хүмүүс мэднэ. Түүн дотроо П.Н бүр сайн мэднэ..Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй. Би эмнэлгийн байгууллагаар оношилгоо хийлгэж байж дахин дүгнэлт гаргуулна.. 2019 оны 10 сарын 1-нд өөрийн төрсөн дүү У.Раас 10,000,00 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үед би Эрдэнэбулган сумаас өөрийн биеэр очиж авч  байсан. Тухайн үед 4142ХӨВ улсын дугаартай автомашины эзэмшигч О.Й  гэдэг нь  Солонгос улс руу гарсан байсан. О.Й гэдэг нь манай төрсөн дүү болох У.Рын  нөхөр нь байгаа юм. Үгүй ээ, би төрсөн дүү болох У.Ртай сар болгон 300,000 төгрөг төлөхөөр тохиролцож амаар гэрээ хийж байсан. Би сар болгон У.Рийн данс руу 300.000 төгрөг хийдэг. Манай дүү У.Р л мэднэ. Өөр хүн мэдэхгүй. Би 10,000,000 төгрөгөөр үнэлж байна. Үгүй ээ гэрээ хийгээгүй манай төрсөн дүүгийн нөхөр учраас итгэлцэл дээр үндэслэж аман хэлэлцлээр гэрээ хийсэн. .. гэх мэдүүлэг (1-р хх-ийн 48-49, 51 тал),

Ө.Уийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэрчээр өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 22-нд талийгаач А.Г манай ажил дээр орж ирээд аймар стресстэй байна. Ойрхон салхинд гармаар байна. Хатгал ч юм уу нэг тийшээ гарья гэсэн. Би тэгэхэд нь хол байна гэж хэлэхэд юун сүртэй юм ганц удаа гуйж байхад гэж хэлээд бид хоёр салсан. Орой талийгаач Ц.А, Э.А, П.Н нар нь за тэгье, Хатгал явчхаад ирье гэсэн байртай байсан. ...тэгээд бид хэд “Хужиртын даваа”-н дээр машиндаа суугаад уруудаж байхад хурд ихтэй явж байх шиг байсан. Би ард суусан нөгөө хэдтэй юм яриад суугаад инээлдэж байхад гэнэт машин хоёр тийшээ дайвалзаад байсан. Гэнэт П.Н яана аа гэж орилоод үрүүлээ хоёр тийш нь мушгиад байсан. Машин нь ч гэсэн хоёр тийшээ дайвалзаад байсан. Бид хэд ч гэсэн ард нь яана аа гэж орилсон. Тэгээд аваар гарсан байх. Би тэр үеэс хойш юу ч санахгүй байна. Би машинаас яаж гарснаа ч санахгүй байна. Би ямар ч байсан үхчихлээ гэж хэлээд талийгч Ц.А, А.Г хоёрын хооронд гүйгээд байсан. Би П.Нд яана аа, аажуухан явахад яадаг юм бэ хүн алчихлаа гэж хэлэхэд харин тийм ээ гэж хэлээд сандарсан байдалтай зогсож байсан...Бид хүслийн хад орчоод ирье гэсэн зорилготой явж байсан өөр зорилго байгаагүй. Жолоочоос бусад нь жижиг лаазтай касс гэдэг нэртэй пиво ууцгаасан. Арын суудал дээр миний баруун гар талд Э.А  дунд нь би  зүүн талд нь  талийгч  Ц.А урд жолооч болон талийгч А.Г нар нь сууж байсан.  Ерөнхийдөө хурдтай явж байх шиг байсан. Би яг хурдыг нь хараагүй юм. Мөрөнгөөс гараад явж байхад их л хурдтай явж байсан. Би тэр үед нь хэлье гэж бодож байсан. “Хужиртын даваа” өгсөж байхад 100 гаруй км/ц хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 53-54 тал),

Иргэний хариуцагч Ө.Уийн өгсөн: “...2019 оны 10 дугаар сард Э.О.Й гэх хүнээс 14.000.000 төгрөгөөр авсан юм. Би тухайн үед автомашиныг авахдаа аман гэрээ байгуулсан Учир нь Э.О.Й гэдэг нь манай төрсөн дүү  У.Рын нөхөр байгаа юм. Би сар болгон У.Рын данс руу 300.000 төгрөг хийдэг юм. Одоо би жил гаран 300.000 төгрөг хийсэн байгаа. П.Н барьж явж осол гаргасан П.Нгээр төлүүлнэ..гэх мэдүүлэг (1-р хх-ийн 78 тал),

Амь хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Ю.Ж-ын өгсөн: “... Надтай тэр өдөр ерөөсөө утсаар яриагүй. Уг нь амралтын өдөр болгон над руу залгадаг юм. Ийшээ тийшээ явлаа гэж хэлдэг байсан. Өөрийнхөө дээд талын эгч болох М.А эгчдээ хэлсэн байсан юм. М.А эгч нь Ц.А руу залгаад миний махыг өгч явуулаач гэж хэлэхэд өнөөдөр ажлынхантайгаа салхинд гарах гэж байна гэж хэлсэн. Өглөө ээжид хүүхдээ үлдээгээд орой очиж авна гэж хэлээд явсан гэсэн... гэх мэдүүлэг (1-р хх-ийн 58 тал),

Амь хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Б.Лийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 22-нд манай эхнэр болох Ю.Ц нь оройны 22 цагийн үед надад маргааш чи хүүхдээ харах боломж байна уу, манай ажлын газрынхан Хатгал явах уу гэж асуугаад байна гэхээр нь би маргааш ажилтай, хүүхдээ харах хүнгүй гээд бид хоёр шийдэлд хүрээгүй унтсан юм. Уг нь би дотроо дургүй байсан юм. ...Би өмнө нь хорьж байсан болохоор энэ удаа өдрөөр яваад ирье гэхээр нь би зөвшөөрсөн юм. Миний ганц зөвшөөрсөн шалтгаан гэвэл тухайн машиныг барьж явсан жолоочид итгэсэн. ...манай эхнэр Ц.А нь 11:30 цагийн үед манайхан хонож магадгүй гэнэ гэхээр нь би хоногоор явуулахаар бол би явуулахгүй өдрөөр бол явуулна гэж хэлсэн. Ц.А нь надад хэлэхдээ би гэр амьтай, чи намайг мэднэ биз дээ, би тэдэнтэй ярилцаад өдрөөр ирэхээр болъё бүүр болохгүй бол би чамайг орой дуудъя гэж бид хоёр тохиролцсон юм. ...би тэд нартай уулзахад хамт явъя гээд байсан. Би тэгэхээр нь ажилтай болохоор явж чадахгүй. Та нар архи дарс битгий хэрэглээрэй гэхэд бид нар өдрөөр явж байгаа юм чинь архи дарс хэрэглэхгүй гэж хэлсэн. Тэгээд би тэд нарт болгоомжтой яваад ирээрэй гэж хэлсэн. Бид нар “Эрхэс” дэлгүүрийн гадаа машинаа зэрэгцүүлж зогсож байгаад цонхоо буулгаад уулзсан юм. Жолооч нь цонхоо буулгаагүй ард байсан хүмүүс цонхоо буулгаад ард байсан хүмүүстэй уулзсан юм. Тэгээд би орой 15 цагийн үед ажлын газрын хүмүүстэй нийлээд хүүхдүүдээ чаргаар гулгуулдаг юм. Тэр газар нь сүлжээ байхгүй газар орой 19 цагийн хавьцаа Мөрөн рүү орж ирээд цагдаагаас залгаад өөрийн эхнэрээ нас барсныг мэдсэн... Би маш их гомдолтой байна. Би өөрөө жоохон хүүхэдтэй хүн. Үр хүүхдээ яаж өсгөх үү гэж зөндөө их юм бодогдож байна. Тэр машин барьж байсан хүн олон хүний амь насыг дааж явж байж хариуцлагагүй хандсан байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 62 тал),

Амь хохирогч Т.А-ын  хууль ёсны төлөөлөгч Б.Дгийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны орой цагдаагаас залгаж хэлэхээр нь мэдсэн. Хамгийн сүүлд 01 дүгээр сарын 22-нд утсаар яриад тэгээд манайд ирээд уулзсан юм. Тэр машин барьж явсан хүн нь манайд ирж уулзаагүй байгаа... жолооч нь хэтэрхий их давхиагүй бол миний хүү амьд байх байсан юм. Одоо 4 настай өнчин охин үлдэж байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 66 тал),

Амь хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Ж.Өгийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цагийн үед манай талийгаач хүүхдээ үлдээчихээд та харж байгаарай би дуудлагад явахаар болчихлоо гэж хэлсэн. Тухайн үед хэнтэй явах гэж байгааг хэлээгүй  харин миний утсаар 2 хүнтэй ярьж байсан. Тэгээд утсаар яриад манайд нэлээн байж байгаад машинаа унаад яваад өгсөн. Тэгээд маргааш нь буюу 1 сарын 24-ний  үдээс хойш байх манай хамаатны хүүхэд надад талийгчийг нас барсан гэдгийг хэлсэн. Талийгчийн нөхөр Л.Жид мөнгө өгсөн юм байна лээ. Хэдэн төгрөг өгсөнийг мэдэхгүй.  ...би одоо сайхан охиноо алдсан гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл гэх юм бол надад байхгүй. Талийгаачийн хүүхэд А.Д-д насанд хүртэл нь тэтгэмж олгоосой гэж бодож байна...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 143 тал),

              2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэг талаас захиалагч “Зам тээврийн хөгжлийн яам”, нөгөө талаас гүйцэтгэгч “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-ийн хооронд “Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжуудыг хариуцан ажиллах гэрээ” 76 дугаартай гэрээ байгуулагдсан байна. /1-р хх 69-73 дугаар тал/,

Иргэний хариуцагч Хөвсгөл АЗЗА ТӨХК-ний хууль ёсны төлөөлөгч Т.Мын өгсөн: “..Хужиртын даваан дээр 50 км цагаас дээш хурдтай явахыг хориглосон  тэмдэг байдаг. Тухайн  тэгш бус замаар  50 км цагийн хурдтай явсан тохиолдолд ямар нэгэн эрсдэл үүсэхгүй байсан гэж үзэж байгаа.  2020 оны улсын төсвийн хөрөнгөөр Мөрөнгөөс Хатгал тосгоны чиглэлд явсан хатуу хучилттай  үамд нэн шаардлагатай урсгал  засваруудыг хийсэн.  Хатгал тосгоны  үам нь цэвдэгтэй холбоотой  байнгын сууль өгдөг.. “ гэх мэдүүлэг (1-р хх-ийн 75 тал),

 Гэрч  Т.Мын  өгсөн: “.. Би 2016 онд Хөвсгөл АЗЗА төрийн өмчид хувьцаат компанид  замын  мастераар ажилд орж байсан. 2020 оны 02 дугаар сараас эхлэн тухайн компанид ерөнхий инженерийн ажлыг хийх болсон. Тиймээ, манай байгууллага Мөрөн сумаас Хатгал тосгон руу ч засмал замыг хариуцан ажилладаг. Ер нь бол өөрийнхөө хариуцан ажилладаг замынхаа эвдрэл гэмтэл тогтмол шалгадаг. Өвөлдөө бол халтиргаа гулгаатай замын хэсгийг,  үер ус орж болзошгүй замын хэсгийг, хавардаа бол технологийн чиглэлээр үзлэг хийдэг. Үзлэгээр засмал замд эвдрэл илэрсэн тохиолдолд засварын ажлыг хийдэг. Тиймээ, энэ газрыг мэднэ. Хужиртын давааны урд хойд хэсгийн замд өнгөрсөн жилийн 10 дугаар сард засвар үйлчилгээг манай байгууллагаас хийсэн боловч газрынхаа онцлогоос хамаараад энэ жил явж үзэхэд шинэ газруудад нэлээн суулт өгсөн байсан. Суулт өгсөн явдал нь хөрсний суулт буюу овоолттой холбоотой. Энэ оны 1, 2, 3 дугаар сард Хатгал тосгоны чиглэлийн засмал замыг шалгахад: Хужиртын даваа, хоохны таг, мэргэний дөрөлж, байгалийн цагаан хясаа гэх газруудад өвлийн хөлдөлттэй холбоотойгоор шинээр суулт үүссэн байсан. Хужиртын даваанаас Хатгал тосгоны чиглэлд уруудаж явахад шинээр хэдэн хэдэн газарт суулт үүссэн байсан. Хужиртын давааны орой дээр замынхаа хоёр талд замын тэгш бус  гэдгийг анхааруулсан тэмдэг тэмдэглэгээ байдаг. Мөн тухайн газарт хэрэгслийн хөдөлгөөний хурдыг 50 км-ээс дээш явахыг хориглосон тэмдэг байгаа. Хужиртын даваанаас уруудаад 3 км орчим явж байх замд шинээр 2 хэсэг газарт тэгш  бус зам /сэвээ/ гарсан байсныг сүүлд зам тээврийн осол гарч  2 хүн нас барсны дараа мэдсэн. Тэрнээс өмнө замын шалгалтаар явах үед замын суулт  үүссэн хэсэг  мэдрэгдээгүй. 2020 оны 10 дугаар сарын 06-ны  миний бие тухайн осол гарсан замын наад  талд буюу  4 км  зайд, осол  болсон  замын  цаад талд буюу  2 км зайд  үүссэн байсан  тэгш бус  замыг засаж байсан.. тухайн газарт сүүлд осол гарсны дараа  тухайн  замын тэгш  бус буюу  суулт  өгсөн хэсгийг  анхааруулсан тэмдэг тэмдэглэгээг тавьсан..” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 82-83 тал),

Гэрч Ц.Б өгсөн: “...Ө.У, Б.П, Ч.Э болон амь хохирогч Т.А, Ю.Ц, нар надад хэлээгүй. Тэд нар хагас сайн өдөр явсан байсан..Надад ерөөсөө  юу ч яриагүй.. гэх мэдүүлэг (1-р хх-ийн 80 тал),

Гэрч Ө.У.Рын өгсөн: “...О.Й бид хоёр 2018 оны зун санагдаж байна. Тухайн 41-42 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 13,500,000 төгрөгөөр авч байсан. Уг нь энэ машин миний машин байгаа юм. Тэгээд өөрийнхөө нэр дээр бүртгүүлэх гэхээр тухайн үед надад жолооны үнэмлэх байхгүй байсан учраас О.Йгийн нэр дээр бүртгүүлж байсан. Тэгээд манай эгч У.Х нь 2019 оны 10 дугаар сард санагдаж байна. О.Й бид хоёроос 41-42 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 10,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тэгээд сар бүрдээ 300,000 төгрөг төлөхөөр тохиролцсон...” гэх мэдүүлэг ( 2-р хх-ийн 193 тал, 3-р хх-ийн 79 тал ), 

Гэрч Г.М өгсөн: “...дээд хурд 80 км/ц хурдтай явахыг замын хөдөлгөөний дүрэмд зөвшөөрдөг хэдий ч тухайн жолооч замын нөхцөл, тээврийн хэрэгслийн онцлог, тээж яваа ачаа зэргээс хамааран хурдаа тохируулан сонгож хөдөлгөөнд оролцоно гэж заасан байдаг. ...Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйлд зааснаар жолооч хурдыг замын нөхцөлд тохируулан хурдыг тохируулж явах ёстой...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 213 тал), 

Шинжээч эмч Т.Б өгсөн: “...тухайн дүгнэлтийг би гаргасан. Уг дүгнэлтэд асуусан асуултад тогтоох боломжгүй гэж хариулсан. Учир нь тухайн обудны дотор хэсэгт үүссэн хэлбэрийн гажилт буюу хэлбэрийн өөрчлөлт нь яг ямар хүчин зүйлийн улмаас үүсгэгдэх эсэхийг тогтоох боломжгүй юм. Тухайн гэмтэл нь чулуу, төмөр мөргөсөн ч юм уу ямар нэгэн хатуу гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 215 тал), 

Гэрч С.Б өгсөн: “...цэвдэгтэй хөрс нь өөрөө тогтворгүй бүтэцтэй хөрс ба дулааны улиралд гэсэлт явагдсанаас далан суудаг. Ийм учраас замд жигд бус суулт үүсдэг. Би өөрөө яг судалж үзээгүй  Тэгэхдээ цэвдэгтэй газар хэрхэн зам барих талаар байнга судалгааны ажил явагддаг. Жигд бус суулт үүссэн газарт явах тооцсон  стандарт  бол байхгүй. Тухайн төмөр бетон дүмбэ нь жолоочид анхааруулах зориулалттай байдаг...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 225 тал), 

Гэрч Х.Б өгсөн: “...Замын хөдөлгөөний  дүрэмд тэгш бус замын анхааруулах тэмдэглэгээ байдаг. Тухайн үед тээврийн хэрэгслийн жолооч нь анхааруулах тэмдэг тэмдэглэгээг харж тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулж явах ёстой байдаг. Ямарч байсан приус-20 загварын машины техникийн үзүүлэлт нь өөрийн жин нь 1290 кг,  даац нь 275 кг байдаг. Өөрийнх нь жин нь 1565 кг байдаг. Сэвээтэй замд жолооч хурдаа тохируулж явах ёстой байдаг...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 227 тал), 

           Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаартай: “1. Т.А-ын биед хуйханд ил шарх, цус хуралт, гавлын ясанд олон тооны сэлтэрхийт хугарал, тархины баруун тал бөмбөлөг хэлбэр дүрс алдагдсан, тархины их хэмжээний няцрал, уушгины няцрал, цус хуралт, элэгний няцрал, цээж хэвлийн хөндий дэх агууламж, баруун талын 1, 2, 3, 4, 5, 6-р хавирганы хугарал, баруун атгаал яс, нүүр, эрүүний ясны хугарал, баруун бугалга, зүүн чамархайн хуйханд ил няцарсан шарх, баруун хацар, баруун бугалга, баруун сарвуу, нуруу, хүзүүнд цус хуралт, баруун бугалга ил шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Т.А-ын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 3. Т.А-ын цуснаас 0,8 промилл спиртийн агууламж илэрсэн ба нас барах үед хөнгөн зэргийн согтолттой байсан байна. 4. Т.А нь нас бараад 12-14 цаг болсон байна. 5. Т.А нь гавал тархины хүнд гэмтлээр нас барсан байна. Энэ нь хуйханд ил шарх, цус хуралт, гавлын ясанд олон тооны сэлтэрхийт хугарал, тархины баруун тал бөмбөлөг хэлбэр дүрс алдагдсан, тархины их хэмжээний няцрал зэрэг шинж тэмдгээр батлагдаж байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 94-95 тал),

Т.А-ын химийн шинжилгээний хариу, гэрэл зургийн үзүүлэлт  (1-р хх-ийн 96  тал),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаартай: “1. Ю.Цгийн биед дух, баруун зүүн чамархайн цус хуралт, дух, гавлын суурь ясны салаалсан зөрөөтэй хугарал, суман заадлын салалт, баруун зүүн чамархай, дух, бага тархи, тархины суурь хэсэгт аалзавчин бүрхүүл доорх цус харвалт, тархины хүнд зэргийн няцрал, дух, баруун хацар, эрүү, зүүн хацар, цээж, баруун зүүн сарвуу, баруун зүүн өвдгөнд зулгаралт, зүүн доод зовхи, баруун сарвуу, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. 2. Ю.Цгийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 3. Ю.Цгийн цуснаас 1,05 промилл спиртийн агууламж илэрсэн бөгөөд нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан байна. 4. Ю.Ц нь нас бараад ойролцоогоор 14-16 цаг болсон байна. 5. Ю.Ц нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан байна. Энэ дух, баруун, зүүн чамархайн хуйханд цус хуралт, дух, гавлын суурь ясны салаалсан зөрөөтэй хугарал, суман заадлын салалт, баруун зүүн чамархай, дух, бага тархины суурь хэсэгт аалзавчин бүрхүүл доорх цус харвалт, тархины хүнд зэргийн няцрал зэрэг зэрэг шинж тэмдгээр батлагдаж байна..” гэх дүгнэлт  (1-р хх-ийн 105-106 тал),

Ю.Цгийн химийн шинжилгээний хариу, гэрэл зургийн үзүүлэлт  (1-р хх-ийн 107-110  тал),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дугаартай: “.. П.Н  гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй.. гэх дүгнэлт (1-р хх-ийн 114 тал),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 79 дугаартай: “1. Ө.Уийн биед баруун нүдний зовхи, баруун бугалга, шуу, цээжинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдэд няцралт, тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Ө.Уийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 121 тал),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 113 дугаартай: “1. Ч.Эгийн биед С2, СЗ нугалмайн их биед цууралт, С5 нугалмайн арын баруун нум хэсэгт хугаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Ч.Эгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 124 тал),

Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн оношлогч инженер Х.Бямбадоржийн: “1. 4142 ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн автомашин нь 2008 онд япон улсад үйлдвэрлэгдсэн. 2017 онд Монголд орж ирсэн. Суудлын зориулалттай, 2020 оны 03 дугаар сарын 10-нд өдөр техникийн үзлэгт орж тэнцсэн байна. 2. Тухайн тээврийн хэрэгсэл нь зам тээврийн ослоос шалтгаалж кабин кузов копуд кирлан их хэмжээний эвдрэл үүссэн, урд ард салхины шилнүүд хагарч цөмөрсөн гэрэл дохионууд хагарч гэмтсэн, зүүн талын урд ба арын талын дугуйнууд байхгүй /Улаанбаатар хот руу шинжилгээнд явуулсан/ баруун талын урд ард талын дугуйнууд өвлийн улирлын зориулалтын дугуйтай, дугуйны хээний элэгдэлтийн гүний хэмжээ MNS4598/2011 стандартын шаардлага хангаж байсан. 3. 4142 ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн автомашин нь замын хөдөлгөөнд оролцох боломжгүй тооромз жолооны механизм болон хөдөлгүүр явах эд ангийн бүрэн бүтэн байдлыг EWG9200 оношилгооны төвийн багаж тоног төхөөрөмж дээр шалгах боломжгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 128-129 тал),

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 688 дугаартай: “...3. Шинжилгээнд ирүүлсэн урд, хойд гэсэн тэмдэглэлтэй дугуйнуудын дотор хацар хэсэг гэмтэлтэй байна. 4. Урд, хойд гэсэн тэмдэглэлтэй дугуйнуудын гэмтлүүд нь зүсэгдсэн гэмтэл байна. 5. Дээрх гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой. 6. Хойд гэсэн бичлэгтэй дугуйн хээ элэгдэж элэгдлийн хязгаарт хүрсэн тул хээний хувьд шаардлага хангахгүй, урд гэсэн тэмдэглэлтэй дугуй хээний хувьд шаардлага хангаж байна. Шинжилгээнд ирүүлсэн дугуйнууд нь өвлийн улиралд ашиглах зориулалттай дугуй байна. 7. Хаймар дугуйнд гарсан гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой тул осолд дээрх гэмтэл нь нөлөөлөхгүй. 8. Хаймар дугуйн хацар хэсэгт гарсан гэмтэл нь замын нөхцөл байдлаас үүсэхгүй... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 134-146 тал),

Хохиролын үнэлгээ тогтоосон “Ихэр Мөрөн-Аудит” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №2145617200368 дугаартай “...Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэн Э.О.Йн 4142 ХӨВ улсын дугаартай Тоуаtа Приус-20 маркийн автомашины хохирлын үнийг 5,641,000 төгрөгөөр үнэлэв...” гэх хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 147-149 тал),

Мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн: “.. Жолооч Б.П нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.  Жолооч Б.П нь замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийн хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн ..” гэх магадлагаа (2-р хх-ийн 57-59 тал),

Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн: “...Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйлд заасан “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан явна. ...мөн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан...замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийн 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө...гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна...” гэх нэмэлт магадлагаа (3-р хх-ийн 106 тал),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчийн  2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 173 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн дугуйны обудны дотор хэсэгт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ямар хүчин зүйлийн улмаас болон хэзээ үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 178-179 тал), 

Монгол Улсын Шинжлэх ухааны академи Газарзүйн-Геологиэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбарын дарга А.С 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3/482 дугаартай: “Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгон руу явах зам буюу Алаг-Эрдэнэ сумын хужиртын давааг дайран өнгөрөх авто зам нь Монгол орны цэвдгийн тархалттай бүсэд оршино. (Хавсралт 1). Тухайн осол гарсан зам нь цэвдэгтэй. Цэвдгийн гэсэлтээс авто замын гадаргад жигд бус суулт, деформаци үүсдэг бөгөөд энэ нь хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан зурагт харагдаж байна. Цэвдэг нь бүс нутгийн уур амьсгал, газар зүйн байршил, өндөршил, уртраг, өргөргийн зүй тогтлоос хамааран агаар мандал ба газрын гадарга хоёрын хооронд явагдах дулааны эргэлтийн үр дүнд үүсдэг онцлогтой. Иймээс уур амьсгалын дулаарлын нөлөөгөөр цэвдэг гэсэж тухайн цэвдэгтэй хөрсөн дээр барьсан барилга байгууламж, авто замд сөргөөр нөлөө үзүүлдэг. Монгол орны нийт газар нутгийн 29.3 хувьд цэвдэг тархдаг бөгөөд Хөвсгөлийн уулархаг бүс нутагт Монгол орны цэвдэг тархах боломжит талбайн хэмжээ бусад аймгуудтай харьцуулахад хамгийн өндөр хувийг эзэлдэг. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хатгалын хооронд тавигдсан хатуу хучилттай авто зам нь цэвдэгтэй бүс нутагт баригдсан. Монгол Улсад цэвдэгтэй хөрсөнд авто замын далан барихад барилга байгууламжийн буурь, суурийн зураг төсөл, зохих норм ба дүрэм /БНбД 50.01.16/ баримтлан барьдаг. Уг замыг ч мөн уг норм стандартын дагуу барьсан. Олон улсад цэвдэгтэй газарт хатуу хучилттай авто замыг төлөвлөн барихад цэвдгийн онцлогт тохирсон арга аргачлал ашиглан замын даланг төлөвлөн барьдаг хэдий ч одоогоор Монгол улсад энэ чиглэлийн арга аргачлалуудыг ашиглах, зохицуулсан норм, дүрэм, журам байдаггүй. Хөвсгөл аймгийн Мөрөн-Хатгалын хооронд тавигдсан хатуу хучилттай авто зам нь цэвдэгтэй бүс нутагт баригдсан. Өмнөх судалгааны үр дүнгээс харахад тухайн замд цэвдгийн гэсэлтийн улмаас хатуу хучилттай авто замын гадарга хэв гажилтад орж, суулт өгч, деформаци ихээр үүсэж, тухайн замаар хэвийн зорчих нөхцөлийг алдагдуулж байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 200-203 тал), 

Мөрдөгчийн  фейсбүүк чатанд үзлэг хийсэн:  Эрүүгийн ***********дугаартай хэрэгт 4142 ХӨВ улсын дугаартай  тээврийн хэрэгсэлийн эзэмшигчийг тогтоох зорилгоор тээврийн хэрэгсэлийн эзэмшигч З.О.Йтой цахим сүлжээ ашиглан түүний ***i  гэх фэйсбүүк хаягаар нь холбогдож уг тээврийн хэрэгсэл нь хэний эзэмшилийн тээврийн хэрэгсэл болох, Ө.У.Р гэх хүн хүнд тухайн тээврийн хэрэгсэлийг зарсан эсэхийг тодруулах зорилгоор фейсбүүк чатыг ашиглан тодруулав... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3-р хх-ийн 89-90 тал), 

Техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 11/18 дугаартай: “...Приус-20 маркийн 41-42 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.П нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр заалт буюу Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна цагт 80 км-аас хэтрүүлэхийг хориглоно...” гэх заалтын зөрсөн гэж үзэж байна. Автозам хариуцсан Хөвсгөл АЗЗА ТӨХК нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. ...Дээрх зам тээврийн осолд замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлөөгүй байна. Харин суулт өгсний улмаас зам тэгш бус байсан нь зам тээврийн осолд нөлөөлсөн байна. 41-42 ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн авто машин нь шарваж эхлэхээс өмнө 88,69 км/цаг-аас их хурдтай явж байжээ...” гэх дүгнэлт  (3-р хх-ийн 221-224 тал), 

Хөвсгөл авто замын засвар арчлалтын  төрийн өмчит  хувьцаат компанийн: “...Тус компанийн хариуцан ажиллаж байсан А1101 дугаартай  Мөрөн-Хатгал  чиглэлийн авто замд 2020 онд хийгдсэн засвар  арчлалтын  зураг, 30 м даланд  геотекстель-геомембраны туршилтын  ажлын тайлан, 2018 онд  хийгдсэн  тэмдэг  суурилуулсан судалгааны  хүснэгт фото  зургийг хүргүүлж байна гэх албан бичиг, хавсаргасан баримт, гэрэл зургийн үзүүлэлт, ажлын тайлан  (4-р хх-ийн 55-114 тал),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хх-ийн 10 тал),

А.Г-ын М.Н төрсний бүртгэлийн лавлагаа (2-р хх-ийн 116 тал),

4142 ХӨВ “тоёота приус -20 загварын  тээврийн хэрэгсэл Э О.Йгийн нэр дээр байдаг талаар Авто тээврийн  үндэсний төвийн лавлагаа (2-р хх-ийн 56 тал),

Шүүгдэгч Б.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Хатгал руу явахаас  өмнөх өдөр ажил тараад оройн 19-20 цагийн хооронд талийгаач А.Г, Э.А, У.Х нар 9 дүгээр хороонд байрлах “Өглөө” нэртэй дэлгүүрийн ойролцоо байсан юм. Би тухайн үед яаж тэнд байсан гэдгийг мэдсэн бэ гэхээр би тухайн үед талийгаач Ц.Атай гэртээ харих гээд 6 дугаар хорооны засмал зам дээр миний машинтай явж байхад талийгаач Ц.А руу У.Х, Э.А, талийгаач А.Г нарын аль нэг нь залгаад хүрээд ир хэсэг сууя гэхээр нь талийгч Ц.А бид хоёр 9 дүгээр хороонд байсан газарт очсон. Тэгээд очоод 2, 2 пиво уугаад байж байхад У.Х нь маргааш амралтын өдөр байна. Хатгал явж гулгичхаад ирье гэсэн. Тэгээд хэний машинаар явах уу гэж яриа гарахад намайг архи дарс уудаггүй юм чинь чиний машинаар явъя гэсэн. Тэгэхэд нь би өөрийн машин тэргээрээ явахгүй гэсэн. Тэгэхэд У.Х миний машинаар явъя чи бариад яв гэж хэлсэн. Тэгээд маргааш 11 цагт уулзъя гээд тохироод салцгаасан. Маргааш нь 11 цаг өнгөрөөгөөд талийгаач А.Г над руу залгаад явах уу гэхэд нь би явахааргүй болчихлоо. Түнэл явж байшингийн модонд явах гэж байна гээд утсаа салгасан. Тэгээд 12 цаг болж байхад талийгаач Ц.А залгаад хаана байгаа юм бэ би ээжийндээ байна. Нөгөө хэд “Соёолж” дээр байна намайг хүргээд өг гэсэн. Тэгэхээр нь би талийгаач Ц.А дээр очоод Ц.Аг “Соёолж” дээр хүргэж өгсөн. Тэгээд би У.Х, Э.А, талийгч  А.Г нарт би явахааргүй болчихлоо ажилтай байна Түнэл рүү явахаар боллоо гэхэд У.Х надад тэгүүл бид хэд тэр газар руу чинь цуг явья чи машин бариад яв бид нар ард чинь суугаад цуг явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь яръя гэж хэлээд модонд цуг явах байсан 2 залуу руугаа яваад өгсөн. Тэгээд удаачгүй байж байхад талийгч А.Г над руу залгаад бид нар бэлэн болчихлоо. “Эрхэс”-ийн үүдэн дээр байна. Чамайг хүлээж байна гэхээр нь би аан за гээд утсаа салгасан. 5-10 минутын дараа 2-3 удаа залгахад нь би за гээд буцаад яръя гээд таслаад байсан. Тэгээд би халамцуу согтуу хүмүүстэй явах дэмий санагдаад  таньдаг хүмүүстэй явъя гээд талийгч Ц.А руу залгаад хаана байна гэхэд Эрхэсийн үүдэн дээр байна гэсэн тэгэхээр нь би “Эрхэс” рүү явж очоод машинаа “Эрхэс”-ийн үүдэнд тавиад нөгөө хэд дээр очиж байхад У.Х хойд суудал дээрээ суухад машин асаалттай байсан. Тэгээд би У.Хийн жолоон дээр суусан юм. Ингээд Хатгал тосгон руу хөдөлцгөөсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 179 тал)

Шүүгдэгч Б.Пгээс амь хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Б.Лид хохирол төлсөн тухай Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 230,000 төгрөг шилжүүлсэн зарлагын баримт, Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 9,000,000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт (1-р хх-ийн 188 тал),

Шүүгдэгч Б.Пгээс амь хохирогч Т.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.Дд хохирол төлсөн тухай Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 5,750,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт (1-р хх-ийн 189-р хуудас), шүүгдэгч Б.Пгээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 5,003,000 төгрөгийг бэлнээр төлсөн гар бичвэр (4-р хх-ийн 116-р хуудас), амь хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Б.Лид 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 4,600,000 төгрөгийг (4-р хх-ийн 119-р хуудас), хууль ёсны төлөөлөгч Ю.Жд 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 4,600,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримт (4-р хх-ийн 120 тал),

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

          Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Нотлох баримтын үнэлгээ:

Улсын яллагч  шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судалж танилцуулав. Үүнд: Өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч Б.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэнийг нотлох байр сууринаас оролцоно. Дараах нотлох баримтыг шинжлэн судална. Хэргийн газрын үзлэг болон тэмдэглэл нэгдүгээр хавтаст хэргийн 12-21 дүгээр хуудас, зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл нэгдүгээр хавтаст хэргийн 22 дугаар хуудас, хохирогч н.Э.Агийн өгсөн мэдүүлэг нэгдүгээр хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ө.Уийн гэрчээр асуусан мэдүүлэг нэгдүгээр хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас, хохирогч н.Д-ийн өгсөн мэдүүлэг нэгдүгээр хавтаст хэргийн 63 дугаар тал, шинжээч эмч Б.Ц 256 дугаартай дүгнэлт нэгдүгээр хавтаст хэргийн 95 дугаар хуудас, шинжээч эмч Б.Ц 25 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Б.Б 113 дугаартай дүгнэлт, Ц.Б гаргасан дүгнэлт нэгдүгээр хавтаст хэргийн 128-129 дүгээр тал, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн н.М 688 дугаартай шинжээчийн дүгнэлт нэгдүгээр хавтаст хэргийн 133-135 дугаар тал, Ихэр Мөрөн үнэлгээний нэгдүгээр хавтаст хэргийн 147-149 дүгээр тал, мөрдөгчийн магадалгаа, гэрч н.М өгсөн мэдүүлэг, нийгмийн даатгал төлсөн талаарх баримт, Шинжлэн ухаан технологийн их сургуулийн механик шинжээч нарын гаргасан 11/18 дугаартай дүгнэлт, гэрч н.Б мэдүүлэг, мөрдөгчийн нэмэлт магадлагаа, хохирогч н.Ө өгсөн мэдүүлэг эдгээр нотлох баримтыг шинжлэн судалж танилцуулав.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ө, Ю.Ж нарын өмгөөлөгч Н.Тэрбиш шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судалж танилцуулав. Үүнд: Хохирогч Ж.Ө, Ю.Ж нарт хууль зүйн туслалцаа үзүүлж өмгөөлж оролцоно. Шинжлэн судлуулах санал байхгүй. Улсын яллагчийн шинжлэн судлах нотлох баримттай санал нэг байна  гэж танилцуулав.

Шүүгдэгч Б.Пгийн  өмгөөлөгч Н.Баяр, Б.Энхтуяа нар шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг  шинжлэн судалж танилцуулав. Үүнд: Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа: Шүүгдэгч Г.П.Нд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно. Дараах баримтыг шинжлэн судална. Хоёр дугаар хавтаст хэргийн 198, 200, 203 дугаар хуудас,  Гуравдугаар хавтаст хэргийн 221 дүгээр тал шинжээчийн дүгнэлт, хавтаст хэргийн 85 дугаар хуудас гэрэл зургийн үзүүлэлт, хавтаст хэргийн 85 дугаар хуудас нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хоёрдугаар хавтаст хэргийн 57 дугаар тал мөрдөгчийн магадалгаа, хавтаст хэргийн 128 дугаар тал Хөвсгөл АЗЗА ХХК-д гаргасан тоот, хавтаст хэргийн 129 дүгээр тал гэрэл зураг, хавтаст хэргийн 114 дүгээр хуудас спирт илрээгүй гэх тэмдэглэл, хэргийн газрын тэмдэглэгээ, хавтаст хэргийн 186 дугаар тал хувийн байдал тодорхойлсон тодорхойлолт, хавтаст хэргийн 80 дугаар хуудас даатгалын компанид хандсан хүсэлт, хохирол төлсөн баримтууд хавтаст хэргийн 59,60,61,62 дугаар хуудас эдгээр баримтуудыг шинжлэн судална. Мөн хохирлын нотлох баримт болох нэгдүгээр хавтаст хэргийн  244,245,248,249,250 хоёрдугаар хавтаст хэргийн 1-15 дугаарласан хохирлын баримтууд эдгээрийг шинжлэн судалж танилцуулав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр: Шүүх хуралд шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно. Өмгөөлөгч Б.Энхтуяагийн шинжлэн судлуулах нотлох баримтуудыг шинжлэн судална. Шинжээчийн 11/10 дугаартай дүгнэлт, ослын газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, 688 дугаартай шинжээчийн дүгнэлт, Г.П.Нгийн хувийн байдалтай холбоотой материал эдгээрийн шинжлэн судалж танилцуулав.

Талуудын санал, дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Тогтох гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.П нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хужиртын даваа” гэх газрын засмал зам дээр 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 41-42 ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр заалт буюу тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км цагийн хурднаас хэтрүүлэхгүй байхыг зөрчсөн. Тухайн тээврийн хэрэгсэл 88,69 км цагийн хурдтай явсны улмаас тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Ю.Ц, Т.А нарын амь нас хохирсон, мөн хохирогч Ч.Эгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь мөрдөн ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлуулсан нотлох баримт болох гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ч.Эгийн өгсөн мэдүүлэг, иргэний хариуцагч Ө.Уийн өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаартай амь хохирогч н.А хувьд үхэлд хүргэх архаг, хууч өвчин тогтоогдоогүй. Н.А  нь гавал тархины гэмтлээр нас барсан гэх дүгнэлт, амь хохирогч н.Ц.А тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан. Гэмт хэрэг болохоос өмнө хууч өвчин байгаагүй гэх дүгнэлт, хохирогч Ч.Эгийн биед гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт, авто тээврийн оношлогч н.Бямбадоржийн гаргасан дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч н.Мөнхдалайгийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 688 дугаартай шинжээчийн урд, хойд тэмдэглэгээтэй дугуйнууд дотроо гэмтэлтэй байна. Гэмтлүүд нь зүсэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтлүүд ослын үед үүссэн байх боломжтой гэх дүгнэлт гэсэн байна. Тухайн гэмт хэрэг гаргасан автомашин нь н.О өмчлөлийн машин байсан. Гэмт хэргийн улмаас 5,640,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт байгаа. Б.П нь Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахаар хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэх заалтыг зөрчсөний улмаас осол гарсан. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тухайн зорчигч нар хамгаалах бүс зүүгээгүй, хамгаалах хэрэгсэл хэрэглэхгүйгээр зорчигч тээвэрлэсэн. Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн 11/18 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 88,39 км цагийн хурдтай явж байсан гэх дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой гэрч н.М өгсөн “...би цагдаагийн замын хөдөлгөөний тасагт ажиллаад 10 жил болж байна. Суурин газрын гадна замд 80 км хурдтай явахыг зөвшөөрдөг ч тухайн жолооч замын нөхцөл, тээврийн хэрэгслийн онцлог, тээж яваа ачаанаас хамааран хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцоно гэсэн хууль дүрмийг баримтлаагүй байна...” гэх мэдүүлгийг өгсөн байна. Иймд Шүүгдэгч  Б.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Энэ хэрэгт миний бие яллах дүгнэлт үйлдээгүй. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 194 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн. Яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн 1-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тус тус зүйлчилсэн. Үүнийг улсын яллагчийн зүгээс зөвтгүүлэх саналтай байна. Эрүүгийн эрх зүйн онол хууль хэрэглээний жишигт гэмт хэргийг нийлмэл ба нэгдмэл гэж үздэг бөгөөд яллах дүгнэлт обьектив болон субьектив шинжээр нэгдмэл ойлголтод хамаардаг. Тухайн шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан зүйлчлэлийг тус бүр зүйлчилсэн. Уг зүйлчлэлийг зөвтгөж зүйлчлэх саналтай байна.

Иймд шүүгдэгч Б.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар гэмт буруутайд тооцох саналтай байна. Энэ гэмт хэргийн амь хохирогч н.А хууль ёсны төлөөлөгч Б.Д 10,019,620 төгрөг, мөрдөн шалгах ажиллагааны явцад 20,024,979 төгрөгийн баримтууд гаргаж ирсэн. Уг баримтуудыг шинжлэн судлаад мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Д 17,000,000 төгрөг авсан. 3,024,979 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Б.Дд олгуулах саналтай байна. Өнөөдрийн шүүх хуралд Б.Д нь А.Н-ын тэжээгчээ алдсаны тэтгэмж 107,743,790 төгрөг нэхэмжилсэн. Энэ баримтуудыг хуулийн шаардлага хангаж гаргаж өгөөгүй байна. Ийм учир иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг прокурорын зүгээс гаргаж байна. Ам хохирогч н.Ц.Агийн хууль ёсны төлөөлөгч Б.Л, Ю.Ж, Ж.Ө нарт оршуулгын зардал 6,891,143 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгуулах саналтай байна. Амь хохирогчийн төрсөн хүү Л.А.Дад тэжээгчээ алдсаны тэтгэмжийн 107,743,790 төгрөгийг холбогдох баримт бичгээ бүрдүүлэн иргэний журмаар нээлттэй үлдээх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 41-42 ХӨВ улсын дугаартай автомашины урд болон хойд дугуй, шилний хагархай хэсэг хураагдан ирсэн байгаа. Үүнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгуулах саналтай байна. Шүүгдэгч Б.П цагдан хоригдсон хоноггүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар гэмт буруутайд тооцох саналтай байна..”  гэх санал дүгнэлт,

Амь хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ө, Ю.Ж нарын өмгөөлөгч Н.Тэрбиш гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Ж, Ж.Ө нарын хууль ёсны эрхийг хамгаалж оролцож байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд яригдаж байна. Миний үйлчлүүлж байгаа Ж.Ө үрээ алдсан эх хүний хувьд хохирогчоор оролцох хүсэлтээ мөрдөн байцаалтын шатнаас өгсөн. Энэ хэрэг 4,5 жилийн хугацаанд явлаа. Биеийн байдал нь туйлын хүнд, зүрх судасны өөрчлөлттэй байгаа. Энэ байдлаас шалтгаалаад эмчилгээг маш их авч байгаа. Үүнээс гадан сэтгэл санааны хувьд хүнд нөхцөлд амьдарч байна гэдгийг хэлэхийг хүсэж байна. Хохирогч нар олон байна. Эрүүгийн хэргийн хохирогч тэдэн хүн байна гэсэн хязгаарлалт тогтоосон зүйл байхгүй. Хохирогчийн хувьд шүүх хуралдаанд оролцож өөрийн үзэл бодлоо бүрэн илэрхийлж чадахгүй нөхцөл байдалтай байна. Ийм нөхцөл байдлаас шалтгаалан охин нь шүүх хуралдаанд төлөөлөн ярилаа. Хохирол төлбөртэй холбоотой мөн шүүгдэгчийн гэм буруугийн талаарх асуудал дээр бид бүхэн маргаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар гэмт буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж байгаад маргахгүй байна. Хохирогч нарын хооронд зөрчил гарсан. Амь хохирогчийн гэр бүлийн хүн болох Б.Л ээж нь хууль ёсны төөлөгч байх ёсгүй гэж хоорондоо маргах шалтгаан байхгүй гэдгийг хэлхийг хүсэж. Ах, дүү нарын хооронд үл ойлголцол үүссэн. Үүнийгээ Ю.Ж тодорхой ярилаа. Ж.Ө гуайн хувьд би ийм хохирол төлүүлнэ, ийм баримт байна гээгүй. Өмнөх бүх шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж өдий хүрсэн. Тухайн үед өгсөн мөнгө нь эрүүл мэндийн байдалд, ар гэрт нь тус дэм болсон гэдгийг үгүйсгээгүй.  Хохирол төлбөрт тооцогдоод явсан байх. 20,000,000 гаран төгрөгийн хохирол төлбөрөөс 14,000,000 гаран төгрөг Б.Лид төлөгдсөн гэдэг нь тодорхой бичигдсэн байгаа. Энэ мөнгөөр илэрхийлэгдэх хэмжээний гэм хор биш. Б.Лийн хувьд боловсролтой юмыг ойлгох чадвартай хүний хувьд ийм байдал ямар нэгэн хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй тулд Б.П өөрөө сайн дураараа өгснийх нь төлөө хохирогчийн эрх зүйн байдал дордоогүй гэж хэлэх байна.  Миний эрх зүйн байдал дордсон гэж өмгөөлөгч нь бичээд байгааг ойлгохгүй байна. Хохирсон дээрээ хохирох, сэтгэл санаагаар хохирч байна. Цаашдаа ганц үлдсэн зээг нь уулзуулж байгаач гэсэн саналтай сууж байгаа. Нэг ч удаа уулзуулаагүй. Цаашдаа гарах зардлыг иргэний журмаар нээлттэй үлдээж өгнө үү. Баримт материал байгаа боловч давж заалдах, хяналтын шатанд баримт гаргаж өгөх боломжгүй байдаг учир өдий хүрсэн. Байнгын эмчилгээтэй хэдэн жилийг өнгөрөөж байна. Цаашдаа хэдий урт наслахыг мэдэхгүй байна. Аль аль талд хүндэтгэлтэй хандаасай гэж хэлж байна..”  гэсэн санал дүгнэлт,

Шүүгдэгч Б.Пгийн өмгөөлөгч Н.Баяр гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Энэ шүүх хуралдаад Б.Пгийн өмгөөлөгчөөр оролцож байна. хохирогч хохирсон байдлаа илэрхийлээд ирсэн. Анхны шүүх хуралдаанаас авхуулаад бид бүхэн хохирогч нарт харамсаж байгаагаа илэрхийлээд явсан. Хүний амь нас гэдэг бол буцаж ирдэггүй зүйл учир маш их харамсаж байна. Шүүх хуралдааны гэм буруугийн хэлэлцүүлэг дээр Б.Энхтуяа өмгөөлөгч дэлгэрэнгүй ярилаа. Миний тайлбар зарим зүйл дээр давтагдах байх гэдгийг хэлмээр байна. Б.П ослын хариуцлага дээр маргах зүйл байхгүй. Энэ осол яагаад гарсан бэ гэдэг дээр ярих зүйл байна. Шинжээчийн дүгнэлтээр Б.Пг буруутай гээд гарсан гэж байна. 100км цагийн хурдтай явдаг замч  байдаг, 80км цагийн хурдтай явдаг замч байдаг. Жолооч аль ч замаар нь явж болно. Яг энэ км тохируулсан нөхцөл байдлаар явах асуудлыг хэн зааж өгдөг юм бэ гэхээр замын тэмдэг, тэмдэглэгээ зааж өгдөг. Анхааруулах тэмдэг хамгийн чухал үүрэгтэй байдаг. Тухайн үед анхааруулах тэмдэг байгаагүй. Үүнийг баталгаажуулаад Б.Л байгаагүй гэж хэлж байна. Замын тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй гэж. Прокурор 50км цагийн хурдтай явах тэмдэглэгээ тавьсан гэж үзэж байна. Гэтэл энэ тэмдэг байгаагүй. Сүүлд нөхөж тавьсан. Уг тэмдэглэгээ давааны оройгоор уруу хүртэл 50км цагийг хязгаарладаг юм байна. Өөрөө хэлж байна. 80км цагийн хурдтай явж болох газар гэж хэлж байна. 1км, 2км нь хурд хэтрүүлсэн гэдгээрээ гардаг. Тэмдэглэгээг 150-300 км зайд тавих ёстой гэж замын хөдөлгөөний дүрэм дээрээ тодорхой заасан байхад 7.2 дугаар зүйлийн 1.13-ийн хавсралт дээрээ хөдөө замд 150-300 км тавигдсан байх ёстой гэсэн байдаг. Энэ тавигдаагүй байна. Гэрээний үүргийн дагуу зам засварын ажлыг байнгыг хийж, шалгаж стандартад нийцүүлэн явна гэсэн үүргийг хүлээсэн байна. Үүнийг яаж шалгадаг юм бэ гэхэд машинаар явдаг гэж байна. Яг шалгадаг стандартын багаж нь хаана байдаг вэ гэхэд Зам тээврийн яам дээр байдаг ойрын жил ирээгүй гэж байна. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Анх иргэний хариуцагчаар татсан боловч хоёр дахь шүүх хуралдаан дээр байхгүй болсон. Тухайн үед ажиллаж байсан прокурорын буруу. Ижил эрх хэмжээтэй байж өмнөх прокурорын гаргасан тогтоолыг хүчингүй болгосон. Өнөөдөр прокуророос шүүх дээр оруулж ирж байн. Энэ нөлөөлөөд байгаа нөхцөлийг сайн харах ёстой. Замын хаван нөлөөлсөн байна. Тэмдэг тавиагүй, хаванг мэдэхгүй учир хурд тохируулж чадахгүй нөлөөлж байна гэдгийг харах ёстой. Хаван юунд нөлөөлсөн бэ гэхээр дугуйны хий гарахад нөлөөлсөн байна гээд дүгнэлт гаргах ёстой. Хойд талын дугуй стандарт хангаагүй. Эргээрээ цоологдсон байсан. Цоологдсон хэсгийг өргөлтөөс аваагүй. Явцын дунд хашаа, хорооны гадуур явж байгаад шигдээд удсан хийнэ нь аажмаар гарч байдаг. Магадгүй машинд суугаад явахаас өмнө зоогдсон байх боломжтой. Хий нь суларсан дугуй цохигдох юм бол ардаа тачигнаж байгаад шууд обуд хаймар хоёрын завсар шууд гардаг. Ийм зүйл над дээр хүртэл тохиолдож байсан. Үрүүл нь булаагдаад замын хажуу руу яваад орсон хойд талын дугуй хий гарсан асуудал болсон. Үүнийг дүгнэлтээрээ тодруулах ёстой. Дүгнэлт гаргахгүй юм аа гэхэд хэрэгт авагдсан баримтад харагдаж байгаа. Ө.Уийн өгсөн мэдүүлэг байна. Машин мөргөхөөс өмнө хонхор газар ороод дайвалзлаа гэдгийг хэлээд байна. Үүнээс хойш шон мөргөсөн. Үрүүл булаасан асуудал юуг нотлоод байна гэхээр дугуй хагарснаас болоод үрүүл булааж байна. Дугуйны мөр биш, дугуйны обудны мөр байсан. Ямар ч нүдээр харсан дугуйны обуд байна. Обудны мөр тод ялгараад гардаггүй. Хээтэй дугуй хаймрын хэмжээгээр мөр нь гардаг. 1 дүгээр хавтаст байгаа зураг маш том нотолгоо. Ө.Уийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэгтэй нийлж байна. Обудны цохилтоос болоод дотогшоо 11 см хэмжээтэй хонхорхой үүссэн. Обуд нь иргэн тойрон зурагдсан. Энэ бүгд шон очиж мөргөхөөс өмнө  хаван дээр  үүссэн. Б.Пгийн үйлдэлд тэр нөхцөл нөлөөлсөн. Түүнээс улсын яллагчийн зүйлчлэлийг үгүйсгэх гээд байгаа зүйл биш. Шинжээчийн дүгнэлтээр тэгш бус зам гэдгийг тогтоосон. 7.2 дугаар зүйлийн 1.13-т заасан байгаа. Хонхор газар бартаа үүссэн л бол анхааруулах тэмдэг тавьж байх ёстой гэж заасан. Үүнийг шүүх анхаарч үзээч. Гэрээ нь дээрээ авто замын бүрэн бүтэн байдалд онцгой анхаарч өдөр тутам үзлэг хийж үйлчилгээний түвшин өндөртэй техник ашиглалтын түвшинг хангасан авто замаар хэрэглэгч нарт байнга үйлчилнэ. Энэ нь АЗЗА-г хариуцагчаар татах нэг үндэслэл. Уг замын аюулгүй байдлыг энэ байгууллага хариуцах ёстой. Энэ жолоочоос өөр олон хүн зорчино. Сардаа нэг, хоёр удаа үздэг гэж байна. Өдөр болгон харах ёстой. Тусгай багажаараа хэмжээд шийдэх ёстой. Монгол орон цаг агаарын эрс тэс уур амьсгалтай. Дээр нь мөстөлттэй. Чамаас болоод хүн нас барлаа гээд байна. Ийм хавантай зам, ийм дугуй байгаагүй гэдгийг хэлээд байна. Үүнээс хойш шон мөргөсөн. Үрүүл булаасан асуудал юуг нотлоод байна гэхээр дугуй хагарснаас болоод үрүүл булааж байна. Дугуйны мөр биш, дугуйны обудны мөр байсан. Ямар ч нүдээр харсан дугуйны обуд байна. Обудны мөр тод ялгараад гардаггүй. Хээтэй дугуй хаймрын хэмжээгээр мөр нь гардаг. 1 дүгээр хавтаст байгаа зураг маш том нотолгоо. Ө.Уийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэгтэй нийлж байна. Обудны цохилтоос болоод дотогшоо 11 см хэмжээтэй хонхорхой үүссэн. Обуд нь иргэн тойрон зурагдсан. Энэ бүгд шон очиж мөргөхөөс өмнө  хаван дээр  үүссэн. Б.Пгийн үйлдэлд тэр нөхцөл нөлөөлсөн. Түүнээс улсын яллагчийн зүйлчлэлийг үгүйсгэх гээд байгаа зүйл биш. Шинжээчийн дүгнэлтээр тэгш бус зам гэдгийг тогтоосон. 7.2 дугаар зүйлийн 1.13-т заасан байгаа. Хонхор газар бартаа үүссэн л бол анхааруулах тэмдэг тавьж байх ёстой гэж заасан. Үүнийг шүүх анхаарч үзээч. Гэрээ нь дээрээ авто замын бүрэн бүтэн байдалд онцгой анхаарч өдөр тутам үзлэг хийж үйлчилгээний түвшин өндөртэй техник ашиглалтын түвшинг хангасан авто замаар хэрэглэгч нарт байнга үйлчилнэ. Энэ нь АЗЗА-г хариуцагчаар татах нэг үндэслэл. Уг замын аюулгүй байдлыг энэ байгууллага хариуцах ёстой. Энэ жолоочоос өөр олон хүн зорчино. Сардаа нэг, хоёр удаа үздэг гэж байна. Өдөр болгон харах ёстой. Тусгай багажаараа хэмжээд шийдэх ёстой. Монгол орон цаг агаарын эрс тэс уур амьсгалтай. Дээр нь мөстөлттэй. Чамаас болоод хүн нас барлаа гээд байна. Ийм хавантай зам, ийм дугуй байгаагүй бол 100км цагийн хурдтай явсан ч осол гаргахгүй байж болно. Иргэний хариуцагч 800,000 гаран төгрөг төлсөн бусад хохирлыг төлөөгүй байна. Өмнөх шүүх хурлуудад нарын хэлэлцэгдээд шүүхээс зарим хэсгийн материал бүрдээгүй учир иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй нь заагаад хохирол тооцогдох боломжгүй нотлох баримтыг түүж хохирлыг гаргасан. Хохирлын талаар хохирогч нар дээд шүүхэд гомдол гаргаагүй. Ганцхан хүн Б.Л надад ирэх ёстой хохирол өөр хүнд өглөө гэсэн ийм утгатай гомдол гаргасан. Тэгээд эдгээр улсууд хоорондоо зөрчилдөөнтэй яваад байгаа асуудлууд байна. Улсын дээд шүүх яагаад хэргийг буцаасан бэ гэхээр хууль хэрэглээний асуудал дээр буцаасан. Прокурор зүйлчлэлийг зөвтгөлөө.  Б.Л ял дээр маргасан байсан. 5 жилийн ял өгөх ёстой гэсэн байсан. Хэрэгт байгаа учир бүгд уншсан. Гэм буруу дээр энэ хүнд эдгээр зүйл нөлөөлсөн гэж тайлбарлаж хэлсэн. Хохирлын хувьд Б.Энхтуяа өмгөөлөгчтэй санал нэг байна. Өнөөдөр яагаад иргэний хариуцагчаар Хөвсгөл АЗЗА орж ирсэн бэ гэдгийг ойлгож байгаа байх. Үлдэгдэл хохирол гаргуулах юм бол иргэний хариуцагч нараас гаргуулах уу, эсхүл төлөх үү гэсэн асуудлыг шийдэж өгөх байх гэж бодож байна. Хөвсгөл АЗЗА-д иргэний хариуцагчийн хохирол гарах юм бол төлөх ёстой гэж бодож байна гэв. хариуцагч 800,000 гаран төгрөг төлсөн бусад хохирлыг төлөөгүй байна. Өмнөх шүүх хурлуудад нарын хэлэлцэгдээд шүүхээс зарим хэсгийн материал бүрдээгүй учир иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй нь заагаад хохирол тооцогдох боломжгүй нотлох баримтыг түүж хохирлыг гаргасан. Хохирлын талаар хохирогч нар дээд шүүхэд гомдол гаргаагүй. Ганцхан хүн Б.Л надад ирэх ёстой хохирол өөр хүнд өглөө гэсэн ийм утгатай гомдол гаргасан. Тэгээд эдгээр улсууд хоорондоо зөрчилдөөнтэй яваад байгаа асуудлууд байна. Улсын дээд шүүх яагаад хэргийг буцаасан бэ гэхээр хууль хэрэглээний асуудал дээр буцаасан. Прокурор зүйлчлэлийг зөвтгөлөө.  Б.Л ял дээр маргасан байсан. 5 жилийн ял өгөх ёстой гэсэн байсан. Хэрэгт байгаа учир бүгд уншсан. Гэм буруу дээр энэ хүнд эдгээр зүйл нөлөөлсөн гэж тайлбарлаж хэлсэн. Хохирлын хувьд Б.Энхтуяа өмгөөлөгчтэй санал нэг байна. Өнөөдөр яагаад иргэний хариуцагчаар Хөвсгөл АЗЗА орж ирсэн бэ гэдгийг ойлгож байгаа байх. Үлдэгдэл хохирол гаргуулах юм бол иргэний хариуцагч нараас гаргуулах уу, эсхүл төлөх үү гэсэн асуудлыг шийдэж өгөх байх гэж бодож байна. Хөвсгөл АЗЗА-д иргэний хариуцагчийн хохирол гарах юм бол төлөх ёстой гэж бодож байна...”  гэх санал дүгнэлт,

Шүүгдэгч Б.Пгийн өмгөөлөгч Б.Энхтуяа гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Энэ шүүх хурал анхан шатны шүүхээр 3 удаа, давж заалдах шатны шүүхээр 2 удаа, дээд шүүхээр 1 удаа нийт 6 удаа шүүх хуралдаанаар орж байна. Амь хохирогч нарын ар гэрийнхэнд хандаж хэлэхэд  өмгөөлөгч гэдэг нь хохирогчийг ч өмгөөлнө шүүгдэгчийг ч өмгөөлнө.  Энэ утгаараа хохирогчийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлье. Идэр сайхан залуу насан дээрээ амь насаараа хохирсон нөхцөл байдал тогтоогдсон. Санаатай гэмт хэрэг биш. Санамсар болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэрэг. Санаа зорилго нь өөрөө санаатай, санаандгүй гэдгээрээ ялгагдана. Ийм учир Г.П.Нгийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч нарын амь нас хохирсон хохиролт учруулсан байна. Нөгөө талаас нь харах юм бол сайхан идэр залуу хүн шүүгдэгчийн сандал дээр бүртэлзэж сууж байгааг нь хараад өмгөөлөгчийн зүгээс харамсаж байна. Өвдөж зовсон олон иргэдийн төлөө өөрийн эзэмшсэн мэргэжил ур чадвараа зориулж өдөр шөнөгүй нойр хоолгүй ажиллаж яваа залууд холбогдох энэ санамсар, болгоомжгүй үйлдэгдсэн хэргийг 6 дахь удаа бид хэлэлцэж байна. Шүүгдэгч нь гэм буруу болон шинжээчийн гаргасан дүгнэлттэй маргаагүй боловч жолоочийн гэм бурууг эргэлзээгүй нотолж байгаа шууд нотлох баримт мөн гэж үзэхэд туйлын эргэлзээтэй байдал харагдсан. Шүүх хурлын хэлэлцүүлэгт нотлох баримтыг дор бүр нь шинжлэн судалсан. Жолооч хэдий гэм буруутай боловч бүх бурууг жолоочид өгөх нь учир дутагдалтай. Уг гэмт хэрэг нь дан ганц жолоочийн буруутай үйлдлээс болоогүй гэдгийг хэлмээр байна. Техникийн шинжээчийн гаргасан дүгнэлтээр батлагдаг. Тухайн зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөлүүдийг тогтож харах шаардлага гарч байна. Өөрөөр хэлбэл зам тээврийн осол гарахгүй байх дүрэм, журам урьдчилан сэргийлэх талаар жолоочоос гадна олон хүмүүс үүрэг хүлээж байгаа. Бүгд дор бүрнээ цалингаа аваад ажиллаж байгаа улсууд. Цалингаа аваад ажиллаж байгаа улсууд ажлаа хариуцлагагүй хийдэг. Гэрээ нь дээр нь болохоор тодорхой заасан байдаг. Гэрээ хэлцлийг мөрдөж ажиллах дүрэм хэрэгжүүлээгүй тохиолдолд яах вэ. Шүүх үүнийг анхаарч үзэх ёстой. Энэ хүний гэм бурууг тогтоохын тулд хаанаас аль талаасаа зам тээврийн осол гарав гэдгийг олон талаас нь шалгаж тогтоосон. 121 дугаартай шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарсан. Олон төрлийн нөхцөл байдал осол гарахад нөлөөлсөн бол яах вэ гэдэг асуудал давхар гарч ирж байна. Энэ дээр шүүх бүрэлдэхүүн анхаарлаа хандуулж төвлөрүүлж шийтгэх тогтоол дээр маш сайн тусгаасай гэсэн үүднээс бид нар өмгөөллөө явуулж байна. Өөрөөр хэлбэл тухайн зэм тээврийн осол гарахад дан ганц жолоочийн гэм буруутай үйлдлээс болоогүй гэдгийг шинжээч нар баталсан. Тухайлбал хоёрдугаар хавтаст хэргийн 198-200 дугаар талд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн техникийн шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн тогтоол, осол болсон газрын сэвээг харуулсан 47, 48 дугаар гэрэл зураг, хавтаст хэргийн 200 дугаарт Газар зүй, геологи, экологийн хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3/432 дугаартай Газар зүйн геологи хүрээлэнгийн цэвдэг судлалын салбарын дарга доктор н.Саруулзаяагийн гаргасан шинжээчийн дүгнэлт байна. Уг дүгнэлтэд тухайн осол гарсан зам нь цэвдэгтэй, цэвдгийн гэсэлтээс авто замын гадаргаар жигд бус суулт үүсдэг гэж байгаа. Энэ нь хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гэрэл зурагт харагдаж байгаа. Цэвдэг нь бүс нутгийн уур амьсгал, бүс нутгийн байршил, уртраг, өргөний зүй тогтлоос хамааран агаар мандал, газрын гадарга хоёрын хооронд явагдах дулааны эргэлтийн үр дүнд үүсдэг онцлогтой. Иймээс уур амьсгалын дулаарлын нөлөөллөөр цэвдэг гэснэ. Тухайн цэвдэгтэй хөрсөн дээр барьсан барилга, байгууламж авто замд сөргөөр нөлөө үзүүлдэг гэсэн байна. Мөн Хөвсгөл аймгийн Мөрөнгөөс Хатгал тосгоны хооронд тавигдсан хатуу хучилттай авто зам нь цэвдэгтэй бүс нутагт баригдсан. Өмнөх судалгааны үр дүнд харахад тухайн замд цэвдгийн гэсэлтийн улмаас хатуу хучилттай авто зам нь гадарга, хэв, гажилтад орж суулт өгч деформац эхээр үүсэж тухайн замаар хэвийн зорчих нөхцөл алдагдуулж байна гэж дүгнэсэн. Хавтаст хэргийн 202 дугаар хуудсанд Мөрөн сумаас Хатгал тосгон хүртэлх авто замын дагуу цэвдгийн тархалтыг харуулсан фото зураг харагдаж байна. Хоёрдугаар хавтаст хэргийн 203-т цэвдгийн тархалт, хөрсжилт ихтэй цэвдгийг харуулсан гэрэл зургийг харуулсан. Яг энэ зам дээр судалгаагаар маш олон осол гарсан судалгаа гарсан байдаг. Энэ ослын зам дээр дахин осол гарч хоёр хүний амь эрсэдсэн жишээ баримт бий. Жолоочид буруу өгөх биш хөндлөнгийн байгууллага, зам тээврийн байгууллага энэ бүгдийг хянаж гэрээнийхээ дагуу хатуу ажилласан бол өнөөдөр ийм үр дагаварт хүрэхгүй байсан асуудал яригддаг. Техникийн шинжээчийн 4 дэх заалтад суулт өгсний улмаас тэгш бус гэж нэрлэгдсэн зам тээврийн осолд нөлөөлсөн гэх дүгнэлт гарсан. Ийм дүгнэлт гарсан байгаа учир бид нар зүгээр өнгөрөөж болохгүй. Энэ зам тээврийн осол гарахад хаана буруутгасан байна энэ бүх нөхцөл байдлыг бид нар давхар харгалзаж үзэх ёстой. Зам тээврийн осол гарахад ямар нөхцөл байдал нөлөөлсөн гэдгийг эргэлзээгүй тогтоох үүднээс тухайн нотлох баримт мөрдөгчийн зүгээс цуглуулаад хэргийн газрын үзлэг хийгээд шинжээчийн дүгнэлт гаргасан байх. Энэ нь ял шийтгэл оногдуулахад нөлөөлнө. Энэ нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууг хөнгөрүүлж хариуцлага оногдуулах үндэслэл болно. Зам тээврийн осол гарсан зам дээр тэгш бус замын анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ тавьсан байсан уу, үгүй юу гэдэг асуудал давхар гарч ирнэ. Өөрөөр хэлбэл Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлийн хатуу хучилттай авто замд стандартад нийцсэн тэмдэг, тэмдэглэгээ тавиагүй байсан. Сүүлд байршуулсан байсан. Анхны хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэгээ нь тухайн газрын замын нөхцөл байдлыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байсан гэж хэргийн газрын үзлэгт тусгасан байна. Иргэний хариуцагчаар татагдсан н.Мөнхбаатарын өгсөн мэдүүлэг тэмдэг, тэмдэглэгээ тавиагүй байсан гэдгийг нотолж байна. Хоёр дугаар хавтаст  хэргийн 129 дүгээр хуудсанд давааны энгэр тэгш бус зам гэдгийг анхааруулсан тэмдэглэгээ суулгаж дуусгаж байгаа гэрэл зургийг харуулсан үзүүлэлт байгаа. Энэ нь сүүлд нөхөн суулгасан болохыг нотолж байна. Энэ талаар Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 1 дүгээр хавсралтад тодорхой заасан байгаа. 1 дүгээр хавсралтын 1.13-т тэгш бус зам, зорчих хэсгийн гадаргуугийн эвдрэл, гэмтэл, бартаа ойртож байгаа гэдгийг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээг Замын хөдөлгөөний дүрэмд тодорхой тусгасан байна. Энэ хавсралтад заасан уг тэмдэглэгээг хоёр дугаар хавсралтад заасан утга агуулга үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө гэж заасан. Үүнийг мөрдүүлэхийн тулд Зам ангитай хийсэн гэрээний хэсгийг энэ хэрэгт хамааралгүй гэж үзэх юм бол яах гэж энэ асуудлыг шалгаж гэрээг хавсаргаж нотлох баримтаар оруулж ирсэн юм. Гэрээ нь дээр маш тодорхой заасан байгаа. Энэ хэсэгт 150-300 метр өмнө байрлуулна гэж дүрэмдээ заасан. Тэмдэг, тэмдэглэгээ байрлуулаагүй нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байна. Б.П урьд нь энэ замаар огт явж байгаагүй. Сэвээ бүхий зам байдаг гэдгийг мэдэж байгаа боловч нэг л удаа явж байсан гэдэг тайлбарыг хэлдэг юм. Сэвээ байхгүй, тэмдэг, тэмдэглэгээ байсан бол зам тээврийн осол гарахгүй байх бүрэн боломжтой байна. Иргэний хариуцагч маш хариуцлагагүй байна. Шүүхийн өмнө иргэний хариуцагч гэж ямар хүн бэ гэдгийг тодорхой заасан байгаа. Энэ эрх, үүргийг уншиж танилцсан байгаа. Тэгсэн мөртлөө зөрж Б.Пг буруутгахын тулд энэ хэрэг дээр мэдүүлэг өгч байгаад харамсаж байна. Иргэний хариуцагч нь явъя гэж санаачилга гаргаж тээврийн хэрэгслийн дугуй гурван нөхөөстэй байхад би хоёр шинэ дугуй тавьсан. Нөхөөс байхгүй гэж ярьж байгаа нь шүүх шинжилгээний дүгнэлтийг дүгнэж үзэхгүй өөртөө буруу өгөхгүй нөхцөл байдал гаргаж байгаа нь харамсалтай байна. Иргэний хариуцагч энэ бүх хохирлыг хариуцаад дараа нь шүүгдэгч хариуцах үүрэгтэй. Гэтэл шүүгдэгч иргэний хариуцагчийн хохирлыг өөрийнхөө хохирлыг хариуцаж байна. Яагаад ингэж хандаж байна вэ гэхээр энэ хүн маань дээд мэргэжилтэй боловсролтой хүн. Тодорхой олон хүний амь нас хариуцсан, ажлын төлөө өдөр, шөнөгүй зүтгэж гавьяа шагналыг авч байсан ийм боловсон хүчин байгаа.  Ийм учир хохиролд иргэний хариуцагч хамаагүй хохирол төлье гэсэн үүднээс төлсөн. Улсын дээд шүүхийн тогтоолд ял хариуцлагын тодорхой зүйл дурдаагүй байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир гэм буруу дээр мэтгэлцэх зүйл байхгүй.  АЗЗА-г иргэний хариуцагчаар татах үндэслэл байна. Хохирлын асуудал дээр прокурор Б.Дгийн 20,979,000 төгрөгийг хүлээж аваад дүгнэж байна. Нотлох баримт дээр анхаарч үзэх шаардлагатай. Аль хохирогч нь билээ онд худалдаж авсан материалын баримтаа оруулсан байсан. Өмнөх шүүх хуралдаанууд дээр анхаар үзээд хасаж тооцсон. Б.Дд 11,000,000 төгрөг төлсөн. Банкны 5,000,000 төгрөг төлсөн. 5,000,000 төгрөгийн гэрээ хийснэ. Нийт 20,000,000 гаран төгрөг төлсөн байгаа. Шүүх зөв дүгнэлт хийж нийт ийм төгрөг төлөх ёстой гэсэн төлбөр гарсан. Иргэний хариуцагчийн төлөх төлбөрийг төлсөн...”  гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргажээ.

Хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.П болон түүний өмгөөлөгч Н.Баяр, Б.Энхтуяа нар нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Ч.Эгийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Ө.Уийн өгсөн мэдүүлэг, гэрч Ө.Уийн мэдүүлэг, иргэний хариуцагч Ө.Уийн мэдүүлэг, амь хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Ю.Ж-ын мэдүүлэг, амь хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Б.Лийн мэдүүлэг, амь хохирогч Т.А-ын  хууль ёсны төлөөлөгч Б.Дгийн мэдүүлэг, амь хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Ж.Өгийн мэдүүлэг,  иргэний хариуцагч Хөвсгөл АЗЗА ТӨХК-ний хууль ёсны төлөөлөгч Т.Мын мэдүүлэг, гэрч  Т.Мын  мэдүүлэг, гэрч Ц.Б мэдүүлэг, гэрч Ө.У.Рын мэдүүлэг,  гэрч Г.М мэдүүлэг, шинжээч эмч Т.Б мэдүүлэг, гэрч С.Б мэдүүлэг,  гэрч Х.Б мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт,Т.А-ын химийн шинжилгээний хариу, гэрэл зургийн үзүүлэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт,Ю.Цгийн химийн шинжилгээний хариу, гэрэл зургийн үзүүлэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 79 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 113 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн оношлогч инженер Х.Б дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 688 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, хохиролын үнэлгээ тогтоосон “Ихэр Мөрөн-Аудит” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №2145617200368 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн магадлагаа, Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн нэмэлт магадлагаа, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчийн  2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 173 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Монгол Улсын Шинжлэх ухааны академи Газарзүйн-Геологиэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбарын дарга А.С 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3/482 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,  мөрдөгчийн  фейсбүүк чатанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  Техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 11/18 дугаартай дүгнэлт,  Хөвсгөл авто замын засвар арчлалтын  төрийн өмчит  хувьцаат компанийн албан бичиг, хавсаргасан баримт, гэрэл зургийн үзүүлэлт, ажлын тайлан, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, А.Г-ын М.А төрсний бүртгэлийн лавлагаа, 4142 ХӨВ “тоёота приус -20 загварын  тээврийн хэрэгсэл Эрхүний О.Йгийн нэр дээр байдаг талаар Авто тээврийн  үндэсний төвийн лавлагаа, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.П нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хужиртын даваа” гэх газар байрлах хатуу хучилттай зам буюу  А1101 улсын дугаартай Мөрөн Хатгал чиглэлийн засмал зам дээр 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 41-42 ХӨВ улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон “Хужиртын даваа”-г уруудаж яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Ю.Ц, Т.А нарын амь нас хохирсон, мөн хохирогч Ч.Эгийн биед хүндэвтэр гэмтэл учруулж,  “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Ц 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаартай: Т.А-ын биед хуйханд ил шарх, цус хуралт, гавлын ясанд олон тооны сэлтэрхийт хугарал, тархины баруун тал бөмбөлөг хэлбэр дүрс алдагдсан, тархины их хэмжээний няцрал, уушгины няцрал, цус хуралт, элэгний няцрал, цээж хэвлийн хөндий дэх агууламж, баруун талын 1, 2, 3, 4, 5, 6-р хавирганы хугарал, баруун атгаал яс, нүүр, эрүүний ясны хугарал, баруун бугалга, зүүн чамархайн хуйханд ил няцарсан шарх, баруун хацар, баруун бугалга, баруун сарвуу, нуруу, хүзүүнд цус хуралт, баруун бугалга ил шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Т.А-ын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 3. Т.А-ын цуснаас 0,8 промилл спиртийн агууламж илэрсэн ба нас барах үед хөнгөн зэргийн согтолттой байсан байна. 4. Т.А нь нас бараад 12-14 цаг болсон байна. 5. Т.А нь гавал тархины хүнд гэмтлээр нас барсан байна. Энэ нь хуйханд ил шарх, цус хуралт, гавлын ясанд олон тооны сэлтэрхийт хугарал, тархины баруун тал бөмбөлөг хэлбэр дүрс алдагдсан, тархины их хэмжээний няцрал зэрэг шинж тэмдгээр батлагдаж байна...” гэх дүгнэлт,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Ц 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаартай: “ Ю.Цгийн биед дух, баруун зүүн чамархайн цус хуралт, дух, гавлын суурь ясны салаалсан зөрөөтэй хугарал, суман заадлын салалт, баруун зүүн чамархай, дух, бага тархи, тархины суурь хэсэгт аалзавчин бүрхүүл доорх цус харвалт, тархины хүнд зэргийн няцрал, дух, баруун хацар, эрүү, зүүн хацар, цээж, баруун зүүн сарвуу, баруун зүүн өвдгөнд зулгаралт, зүүн доод зовхи, баруун сарвуу, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. 2. Ю.Цгийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 3. Ю.Цгийн цуснаас 1,05 промилл спиртийн агууламж илэрсэн бөгөөд нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан байна. 4. Ю.Ц нь нас бараад ойролцоогоор 14-16 цаг болсон байна. 5. Ю.Ц нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан байна. Энэ дух, баруун, зүүн чамархайн хуйханд цус хуралт, дух, гавлын суурь ясны салаалсан зөрөөтэй хугарал, суман заадлын салалт, баруун зүүн чамархай, дух, бага тархины суурь хэсэгт аалзавчин бүрхүүл доорх цус харвалт, тархины хүнд зэргийн няцрал зэрэг зэрэг шинж тэмдгээр батлагдаж байна” гэх дүгнэлт ,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Ц 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 79 дугаартай: “1. Ө.Уийн биед баруун нүдний зовхи, баруун бугалга, шуу, цээжинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдэд няцралт, тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Ө.Уийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Ц 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 113 дугаартай: “1. Ч.Эгийн биед С2, СЗ нугалмайн их биед цууралт, С5 нугалмайн арын баруун нум хэсэгт хугаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Ч.Эгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт,

Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн оношлогч инженер Х.Б-ийн : “1. 4142 ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн автомашин нь 2008 онд япон улсад үйлдвэрлэгдсэн. 2017 онд Монголд орж ирсэн. Суудлын зориулалттай, 2020 оны 03 дугаар сарын 10-нд өдөр техникийн үзлэгт орж тэнцсэн байна. 2. Тухайн тээврийн хэрэгсэл нь зам тээврийн ослоос шалтгаалж кабин кузов копуд кирлан их хэмжээний эвдрэл үүссэн, урд ард салхины шилнүүд хагарч цөмөрсөн гэрэл дохионууд хагарч гэмтсэн, зүүн талын урд ба арын талын дугуйнууд байхгүй /Улаанбаатар хот руу шинжилгээнд явуулсан/ баруун талын урд ард талын дугуйнууд өвлийн улирлын зориулалтын дугуйтай, дугуйны хээний элэгдэлтийн гүний хэмжээ MNS4598/2011 стандартын шаардлага хангаж байсан. 3. 4142 ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн автомашин нь замын хөдөлгөөнд оролцох боломжгүй тооромз жолооны механизм болон хөдөлгүүр явах эд ангийн бүрэн бүтэн байдлыг EWG9200 оношилгооны төвийн багаж тоног төхөөрөмж дээр шалгах боломжгүй...” гэх дүгнэлт

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.М 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 688 дугаартай: “...3. Шинжилгээнд ирүүлсэн урд, хойд гэсэн тэмдэглэлтэй дугуйнуудын дотор хацар хэсэг гэмтэлтэй байна. 4. Урд, хойд гэсэн тэмдэглэлтэй дугуйнуудын гэмтлүүд нь зүсэгдсэн гэмтэл байна. 5. Дээрх гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой. 6. Хойд гэсэн бичлэгтэй дугуйн хээ элэгдэж элэгдлийн хязгаарт хүрсэн тул хээний хувьд шаардлага хангахгүй, урд гэсэн тэмдэглэлтэй дугуй хээний хувьд шаардлага хангаж байна. Шинжилгээнд ирүүлсэн дугуйнууд нь өвлийн улиралд ашиглах зориулалттай дугуй байна. 7. Хаймар дугуйнд гарсан гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой тул осолд дээрх гэмтэл нь нөлөөлөхгүй. 8. Хаймар дугуйн хацар хэсэгт гарсан гэмтэл нь замын нөхцөл байдлаас үүсэхгүй... гэх дүгнэлтээр иргэн Ю.Ц, Т.А нарын амь нас хохирч гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон, мөн хохирогч Ч.Эгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Пгийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 Тээврийн хэрэгслийг шүүгдэгч  Б.П нь жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Иргэний хариуцагч Хөвсгөл АЗЗА ТӨХК-ийн хууль ёсны төлөөлөгч  Т.М “.... Тухайн хэрэг болсон газар дээрх 29 дэх км тэмдэг тэмдэглэгээ тавиагүй байсан. МNS4596 дээр 4.2.14-т тэгш бус тэмдэглэгээг аюулгүйн ковцент 0,6-аас бага байхын өмнө байрлуулна гэж заасан байгаа. Тухайн үеийн хэмжилтээр 0,625 буюу осол гарсан газар тэгш бус гэсэн тэмдэглэгээ тавих шаардлага байхгүй байсан. Давааны орой дээр 50км цагийн хурдтай явах тэмдэглэгээг байршуулсан байсан. Аюулгүйн ковцентийг тодорхойлохдоо тухайн цэгийг дайрч өнгөрөх боломжтой хурднаас дээш нь ахиулж тооцдог. Дээд хурдны түвшинг 80км хурдаар тооцсон. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд хоёр эгнээтэй зам дээр 80км цагийн хурдтай явна гэж байгаа. Ингэж аюулын ковцентийг тооцсон учир тэмдэг, тэмдэглэгээ тавих шаардлага байхгүй байсан гэж,

Шүүгдэгч Б.Пгийн өмгөөлөгч Н.Баярын зүгээс: “...Шинжээчийн дүгнэлтээр тэгш бус зам гэдгийг тогтоосон. 7.2 дугаар зүйлийн 1.13-т заасан байгаа. Хонхор газар бартаа үүссэн л бол анхааруулах тэмдэг тавьж байх ёстой гэж заасан. Үүнийг шүүх анхаарч үзээч. Гэрээ нь дээрээ авто замын бүрэн бүтэн байдалд онцгой анхаарч өдөр тутам үзлэг хийж үйлчилгээний түвшин өндөртэй техник ашиглалтын түвшинг хангасан авто замаар хэрэглэгч нарт байнга үйлчилнэ. Энэ нь АЗЗА-г хариуцагчаар татах нэг үндэслэл. Уг замын аюулгүй байдлыг энэ байгууллага хариуцах ёстой. Энэ жолоочоос өөр олон хүн зорчино. Сардаа нэг, хоёр удаа үздэг гэж байна. Өдөр болгон харах ёстой. Тусгай багажаараа хэмжээд шийдэх ёстой. .. Хөвсгөл АЗЗА-д иргэний хариуцагчийн хохирол гарах юм бол төлөх ёстой гэж бодож байна...”  гэж,

Шүүгдэгч Б.Пгийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн зүгээс: “...Уг гэмт хэрэг нь дан ганц жолоочийн буруутай үйлдлээс болоогүй гэдгийг хэлмээр байна. Техникийн шинжээчийн гаргасан дүгнэлтээр батлагдаг. Тухайн зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөлүүдийг тогтож харах шаардлага гарч байна. Өөрөөр хэлбэл зам тээврийн осол гарахгүй байх дүрэм, журам урьдчилан сэргийлэх талаар жолоочоос гадна олон хүмүүс үүрэг хүлээж байгаа. Бүгд дор бүрнээ цалингаа аваад ажиллаж байгаа улсууд. Цалингаа аваад ажиллаж байгаа улсууд ажлаа хариуцлагагүй хийдэг. Гэрээ нь дээр нь болохоор тодорхой заасан байдаг. Гэрээ хэлцлийг мөрдөж ажиллах дүрэм хэрэгжүүлээгүй тохиолдолд яах вэ. Шүүх үүнийг анхаарч үзэх ёстой. .. Жолоочид буруу өгөх биш хөндлөнгийн байгууллага, зам тээврийн байгууллага энэ бүгдийг хянаж гэрээнийхээ дагуу хатуу ажилласан бол өнөөдөр ийм үр дагаварт хүрэхгүй байсан асуудал яригддаг. Техникийн шинжээчийн 4 дэх заалтад суулт өгсний улмаас тэгш бус гэж нэрлэгдсэн зам тээврийн осолд нөлөөлсөн гэх дүгнэлт гарсан. Ийм дүгнэлт гарсан байгаа учир бид нар зүгээр өнгөрөөж болохгүй. ... Зам тээврийн осол гарсан зам дээр тэгш бус замын анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ тавьсан байсан уу, үгүй юу гэдэг асуудал давхар гарч ирнэ. Өөрөөр хэлбэл Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлийн хатуу хучилттай авто замд стандартад нийцсэн тэмдэг, тэмдэглэгээ тавиагүй байсан. Сүүлд байршуулсан байсан. Анхны хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэгээ нь тухайн газрын замын нөхцөл байдлыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байсан гэж хэргийн газрын үзлэгт тусгасан байна. Иргэний хариуцагчаар татагдсан н.Мөнхбаатарын өгсөн мэдүүлэг тэмдэг, тэмдэглэгээ тавиагүй байсан гэдгийг нотолж байна. Хоёр дугаар хавтаст  хэргийн 129 дүгээр хуудсанд давааны энгэр тэгш бус зам гэдгийг анхааруулсан тэмдэглэгээ суулгаж дуусгаж байгаа гэрэл зургийг харуулсан үзүүлэлт байгаа. Энэ нь сүүлд нөхөн суулгасан болохыг нотолж байна. Энэ талаар Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 1 дүгээр хавсралтад тодорхой заасан байгаа. 1 дүгээр хавсралтын 1.13-т тэгш бус зам, зорчих хэсгийн гадаргуугийн эвдрэл, гэмтэл, бартаа ойртож байгаа гэдгийг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээг Замын хөдөлгөөний дүрэмд тодорхой тусгасан байна. Энэ хавсралтад заасан уг тэмдэглэгээг хоёр дугаар хавсралтад заасан утга агуулга үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө гэж заасан. Үүнийг мөрдүүлэхийн тулд Зам ангитай хийсэн гэрээний хэсгийг энэ хэрэгт хамааралгүй гэж үзэх юм бол яах гэж энэ асуудлыг шалгаж гэрээг хавсаргаж нотлох баримтаар оруулж ирсэн юм. Гэрээ нь дээр маш тодорхой заасан байгаа. Энэ хэсэгт 150-300 метр өмнө байрлуулна гэж дүрэмдээ заасан. Тэмдэг, тэмдэглэгээ байрлуулаагүй нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байна. Б.П урьд нь энэ замаар огт явж байгаагүй. Сэвээ бүхий зам байдаг гэдгийг мэдэж байгаа боловч нэг л удаа явж байсан гэдэг тайлбарыг хэлдэг юм. Сэвээ байхгүй, тэмдэг, тэмдэглэгээ байсан бол зам тээврийн осол гарахгүй байх бүрэн боломжтой байна. Иргэний хариуцагч маш хариуцлагагүй байна. .. Иргэний хариуцагч нь явъя гэж санаачилга гаргаж тээврийн хэрэгслийн дугуй гурван нөхөөстэй байхад би хоёр шинэ дугуй тавьсан. Нөхөөс байхгүй гэж ярьж байгаа нь шүүх шинжилгээний дүгнэлтийг дүгнэж үзэхгүй өөртөө буруу өгөхгүй нөхцөл байдал гаргаж байгаа нь харамсалтай байна....” гэж тус тус  мэтгэлцжээ.

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Т.М, шүүгдэгч Б.П,  хохирогч Ч.Э, гэрч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Ө.У,  гэрч Г.М-н, шинжээч эмч Т.Б, гэрч С.Б, Х.Б нарын өгсөн мэдүүлэг, зам тээврийн осол гарсан газарт болон хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Монгол улсын Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм MNS4596:2014 стандарт, зам тээврийн осол гарах шалтгаан болсоныг тогтоосон мөрдөгчийн магадлагаа зэргээс дүгнэлт хийхэд “Хөвсгөл АЗЗА” ТӨХК нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хужиртын даваа буюу Мөрөнгөөс Хатгал явах замын 26 дахь км-т тэгш бус, 50 км цагаас илүү хурдтай явахыг хориглосон тэмдэг тэмдэглэгээг Монгол Улсын Замын хөдөлгөөний  дүрэм болон  Монгол Улсын Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм MNS4596:2014 стандартад заасны дагуу байрлуулсан байх бөгөөд “Хөвсгөл АЗЗА” ТӨХК нь  Монгол Улсын Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм MNS4596:2014 стандартыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

              “Зам хариуцагч” гэдгийг Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т “захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор засвар, арчлалтын ажлыг тогтмол гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг хэлнэ” гэж тодорхойлжээ.

              2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэг талаас захиалагч “Зам тээврийн хөгжлийн яам”, нөгөө талаас гүйцэтгэгч “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-ийн хооронд “Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжуудыг хариуцан ажиллах гэрээ” 76 дугаартай гэрээ байгуулагдсан байна. /1-р хх 69-73 дугаар тал/,

Энэ гэрээний 1 дэх заалтаараа “...Зам, тээврийн хөгжлийн сайдын “Авто замын чиглэл, уртыг шинэчлэн батлах тухай” А/9 дугаартай тушаалын ....А1101 дугаартай 100,3 км, ..урттай нийт 227.578.663.723 төгрөгийн өртөгтэй Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжийн хамгаалалт, ашиглалтын бэлэн байдлыг ханган тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд байнгын бэлэн байлгах зорилгоор захиалагч талаас Зам тээврийн хөгжлийн яам, нөгөө талаас зам хариуцагч Хөвсгөл аймгийн “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК  нар гэрээг байгуулжээ.

Зам тээврийн осол нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутаг, А1101 улсын дугаартай Мөрөн Хатгал  чиглэлийн автозамын 29 дэх км замд болсон бөгөөд “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК   нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтад заасан анхааруулах тэмдэг буюу “тэгш биш зам”-ын тэмдэг, хориглох тэмдэг буюу «Хурдны дээд хязгаарлал» тээврийн хэрэгслийн хурдыг ( 50 км/цаг) тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглох тэмдэгийг тухайн замын 26 дахь км замд  байрлуулсан  байна.

Өөрөөр хэлбэл “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК нь “тэгш биш зам”-ын тэмдэгийг Монгол Улсын Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх  дүрэм MNS4596:2014 стандартын 4.2.14 дүгээр зүйлийн  1.13-т заасны дагуу  «Тэгш биш зам» тэмдгийг зорчих хэсгийн гадаргуу нь эвдрэл, гэмтэлтэй (хотгор, гүдгэр, бартаа донсолгоотой гэх мэт), түүнчлэн гүүрэн байгууламжид холбогдсон залгаас хэсэг нь алгуур жигд бус зэргээс шалтгаалж аюулгүйн коэффициент (замын тухайн аюул бүхий хэсгийг туулан өнгөрүүлэхэд тохиромжтой хурдны хэмжээг ойртон очих үеийн хурдны хэмжээнд харьцуулсан харьцаа) 0.6-аас бага байх замын хэсгийн өмнө байрлуулна, хориглох тэмдэг буюу  буюу «Хурдны дээд хязгаарлал»-тээврийн хэрэгслийн хурдыг ( 50 км/цаг) тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглох тэмдэгийг Монгол Улсын Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх  дүрэм MNS4596:2014 стандартын 4.3.25 дугаар зүйлийн 2.24 «Хурдны дээд хязгаарлал» тэмдгийг тухайн замын хэсэг рүү орохын өмнөх хурдны дээд хязгаарлалаас өөр хязгаарлал тогтоох шаардлагатай замын хэсэг дээр тээврийн хэрэгслийн хурдыг тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоход хэрэглэнэ гэсний дагуу А1101 улсын дугаартай Мөрөн Хатгал  чиглэлийн автозамын 26 дахь км замд байршуулжээ.

Монгол  Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтад заасан Замын тэмдэгийн 2.25 дугаар зүйлд “Хурдны дээд хязгаарлалын төгсгөл” 2.24 тэмдгийн үйлчлэх хүрээ дууссаныг заана” гэж заасан бөгөөд  осол болсон  газар буюу 29 дэх км-т Хурдны дээд хязгаарлалын төгсгөл”-ийн тэмдэг тавигдаагүй болох нь шүүгдэгч Б.П, иргэний хариуцагч Хөвсгөл АЗЗА ТӨХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.М нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар  хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм болон Монгол Улсын Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм MNS4596:2014 стандартыг ,Зам тээврийн  хөгжлийн яам”, “Хөвсгөл АЗЗАТӨХК-ийн хооронд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 76 дугаартай “Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжуудыг хариуцан ажиллах гэрээ-г зөрчсөн байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Пгийн бусдад учруулсан гэм хорыг хамтран хариуцах шаардлагагүй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын  иргэний хариуцагч Хөвсгөл АЗЗА ТӨХК-иас хохирлыг  хамтран хариуцуулж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” гэж заасан бөгөөд тус хэрэгт иргэний хариуцагчаар 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор Тоёота приус-20 загварын 4142ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Ө.Уийг татжээ.

Мөн хэрэгт авагдсан иргэний хариуцагч Ө.У, шүүгдэгч Б.П, Ө.У.Р нарын мэдүүлэг болон Тоёота приус-20 загварын 4142 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа зэргийг шинжлэн судлахад:

Иргэний хариуцагч Э.У.Х нь Тоёота приус-20 загварын 4142 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн дүү Э.У.Р болон түүний нөхөр Э.О.Й нараас 2019 оны 10 дугаар сард 10,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, сар бүр 300,000 төгрөг төлөхөөр тохиролцож  машиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авчээ.

 Э.О.Й болон Э.У.Р, иргэний хариуцагч Э:У.Х нарын хооронд харилцан тохиролцсон  гэрээг дуусаагүй талаар гэрч Э.У.Р, Э.У.Х нарын мэдүүлэг, Э.О.Йтой мөрдөгч фейсбүүз чатаар  харилцсан тэмдэглэл  зэргээр тогтоогдож байна. 

Тоёота приус-20 загварын 4142 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар Э.О.Йн нэр дээр бүртгэлтэй байгаа хэдий ч иргэний хариуцагч Э.У.Хийн өгсөн: “2019 оны 10 дугаар сард Э.О.Й гэх хүнээс 14.000.000 төгрөгөөр авсан юм. Би тухайн үед автомашиныг авахдаа аман гэрээ байгуулсан Учир нь Э.О.Й гэдэг нь манай төрсөн дүү  У.Рын нөхөр байгаа юм. Би сар болгон У.Рын данс руу 300.000 төгрөг хийдэг юм. Одоо би жил гаран 300.000 төгрөг хийсэн байгаа....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78 тал/, шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд иргэний хариуцагч Э.У.Хийн өгсөн “4142 ХӨВ улсын дугаартай машин миний машин” гэх мэдүүлгээр уг тээврийн хэрэгсэл иргэний хариуцагч Э.У.Хийн өмчлөл, эзэмшлийнх болох нь тогтоогдож байна.

Иймд иргэний хариуцагч  Э.У шүүгдэгч Б.Пгийн бусдад учруулсан гэм хорыг хамтран хариуцах шаардлагатай гэж дүгнэв.

 Шүүгдэгч Б.П нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т  “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болохгүйгээр зорчино” гэх заалт мөн, дүрмийн 3.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийн хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн..” гэх заалт, мөн дүрмийн 12.1 дүгээр зүйлд заасан “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан явна. ...мөн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан...замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийн 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө...гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Б.П нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болохгүйгээр зорчино, хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийн хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэх заалтыг зөрчсөн.. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан явна. ..замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийн 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө зэрэг замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, 2 хүний амь хохирч хүнд хохирол учирснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.

Эрүүгийн хууль нь нийтлэг үндэслэл, зарчмуудыг тусгасан ерөнхий анги, тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүн, ялын төрөл, хэмжээг тогтоосон тусгай анги гэсэн хоёр хэсгээс бүрддэг нэгдмэл, төрөлжсөн хууль юм.

Уг хуулийн тусгай анги нь бүлэг, зүйл, хэсэг, заалтаас бүрддэг бөгөөд тухайн гэмт хэргийн үндсэн буюу ердийн, хүндрүүлэх ба онц хүндрүүлэх шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг хуульчлан тогтоосон байдаг билээ.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг заасан бол мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон” хэмээн уг хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна.

Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэмт хэргийг нийлмэл ба нэгдмэл гэж ангилан үздэг бөгөөд Б.Пгийн  гэмт үйлдэл нь объектив болон субьектив шинжээрээ нэгдмэл гэмт хэрэгт хамаарч байхад үүссэн үр дагавраар нь прокурор хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, 4 дэх  хэсгүүдээр давхар зүйлчилсэн нь үндэслэлгүй, тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчин осол гаргаж Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн хэд хэдэн хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгосон бол түүний үйлдлийг тухайн зүйлийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар нэгтгэн зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байх тул шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Тогтохын гаргасан шүүгдэгч Б.Пд холбогдуулан ирүүлсэн яллах  дүгнэлтийн зүйлчлэлийг  өөрчлөх саналыг хүлээн  авах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Б П.Нд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2  болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.П нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэний улмаас Ю.Ц, Т.А нарын амь нас хохирч хүнд хор уршиг учирсан, хохирогч Ч.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Ө.Уийн эд хөрөнгөнд хохирол учруулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж тодорхойлж хуульчилсан.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол  бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан ба иргэний хариуцагч Ө.У нь өөрийн эзэмшлийн 41-42 ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Хатгал тосгон руу явахдаа уг тээврийн хэрэгслээ шүүгдэгч Б.Пд жолоогоо шилжүүлж, жолоодуулах явцад  тээврийн хэрэгслийг жолоодох үүрэг хүлээсэн Б.П нь зам тээврийн осол гаргаж, 2 хүний амь нас хохирсон, хохирогч Ч.Эгийн биед хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Ө.Уийн эд хөрөнгөнд хохирол учирсан байна.

  Шүүгдэгч Б.П нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэний улмаас Ю.Ц, Т.А нарын амь нас хохирсон, хохирогч Ч.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Ө.Уийн эд хөрөнгөнд хохирол учруулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж тодорхойлж хуульчилсан.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол  бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан ба иргэний хариуцагч Ө.У нь өөрийн эзэмшлийн 41-42 ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Хатгал тосгон руу явахдаа уг тээврийн хэрэгслээ шүүгдэгч Б.Пд жолоогоо шилжүүлж, жолоодуулах явцад  тээврийн хэрэгслийг жолоодох үүрэг хүлээсэн Б.П нь зам тээврийн осол гаргаж, 2 хүний амь нас хохирсон, хохирогч Ч.Эгийн биед хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Ө.Уийн эд хөрөнгөнд хохирол учирсан ба тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч буюу иргэний хариуцагч Ө.У, шүүгдэгч Б.П нараар гэм хорын хохирлыг хариуцуулан нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

           Иргэний нэхэмжлэгч Ө.Уийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба түүний эзэмшлийн 41-42 ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд 5,641,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ихэр Мөрөн-Аудит” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р хх-ийн 147-149-р хуудас)-аар тогтоогдсон байна. Шүүгдэгч Б.П нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 5,461,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.У.Хэд өгсөн талаарх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт хэрэгт авагдсан байна.

    Иргэний нэхэмжлэгч Ө.У нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол нэхэмжилж байх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй тул хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

          Хохирогч Ч.Эгийн биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...би гомдолгүй байна. Нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 42-43х) өгсөн байх тул шүүгдэгч Б.Пг хохирогч Ч.Эд төлөх төлбөргүй гэж үзлээ.

           Амь хохирогч Т.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.Д нь оршуулгын зардал 20,024,979 төгрөг, цалингийн зээл 5,470,399 төгрөг, мөн амь хохирогчийн хүүхэд А.Н тэжээгчээ алдсаны тэтгэмж 107,743,794 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүх хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримтуудыг судлаад нотлох баримтын шаардлага хангасан гэх зардлуудыг гаргуулахаар шийдвэрлэв.

          Үүнд: Эрхэс ХҮТ-2 дэлгүүрээс авсан хүнсний үнэ 12,550 төгрөг, Бүтэн Оргил дэлгүүрийн хүнсний үнэ 17.820 төгрөг, Оргил ХХК-аас дэлгүүрээс авсан барааны үнэ 16,200 төгрөг, Номин Хөвсгөл салбараас авсан барааны үнэ 10,695 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний үнэ 51,810 төгрөг, Номин Хөвсгөл салбараас авсан барааны үнэ 10,818 төгрөг, МТ шатахуун түгээх станцаас авсан шатахуун 19,400 төгрөг, Сод монгол групп шатахуун түгээх станцаас авсан шатахууны үнэ 20,000 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 61,300 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 55,400 төгрөг, Номин Хөвсгөл салбараас авсан барааны үнэ 23,157 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 152,000 төгрөг (1-р хх-ийн 245х), Очирт дэлгүүрээс 63,000 төгрөгийн бараа, Эрхэс-1 дэлгүүрээс бохь 1100 төгрөг, Anu супер маркетаас авсан бараа 5,900 төгрөг, Тотал бөөний төв барааны үнэ 3,000 төгрөг, Total бөөний төвөөс авсан бараа 7,950 төгрөг, Эрхэс-1 бөөний төвөөс авсан хүнс, барааны 28,768 төгрөг, Шунхлай бензин түгээх газраас авсан бензин 70,000 төгрөг, супермаркетаас авсан хүнс, бараа 28,350 төгрөг, Очир дэлгүүрээс авсан барааны 120,000 төгрөг, Очир дэлгүүрээс  авсан барааны үнэ 130,000 төгрөг, Тусч буян ХХК-аас авсан эсгий хайрцаг, хөшөөний чулууны үнэ 830,000 төгрөг, (1-р хх-ийн 250х), Бүтэн оргил дэлгүүрээс авсан барааны үнэ 21,800 төгрөг, Оргил ХХК-аас авсан хүнсний үнэ 70,800 төгрөг, Ник ХХК-аас авсан бензиний үнэ 9,500 төгрөг, Монос Хөвсгөл ХХК-аас авсан эмийн үнэ 20,330 төгрөг, Титаник ХХК-аас авсан хүнсний үнэ 75,000 төгрөг, Аяны жолоо бейкери хүнсний үнэ 13,000 төгрөг, дэлгүүрийн нэр тодорхойгүй хүнсний үнэ 60,600 төгрөг (7 дугаартай баримт), Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 16,560 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний үнэ 42,000 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний үнэ 11,000 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний үнэ 2,250 төгрөг, Ник ХХК-аас авсан бензиний үнэ 10,000 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний үнэ 14,100 төгрөг, Ник ХХК-аас авсан бензиний үнэ 20,200 төгрөг, Номин Хөвсгөл салбараас авсан барааны үнэ 8,578 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний үнэ 397,400 төгрөг, Титаник ХХК-аас авсан хүнсний үнэ 43,200 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний үнэ 142,150 төгрөг, Доктор автосүлжээ барааны үнэ 8,500 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 13,000 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 25,650 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний үнэ 18,100 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 18,200 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 81,042 төгрөг (2-р хх-ийн 1х), Мөрөнгийн хүрээ Гандандаржаалан хийдэд ном хуруулсан 2,121,000 төгрөг, (2-р хх-ийн 167х), Магнай трейд ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбар шатахуун түгээх станц 63-аас буяны ажилд зориулж 468,000 төгрөг, (2-р хх-ийн 168х), Аянчин оршихуй ХХК-наас авсан махны үнэ 1,595,000 төгрөг, (2-р хх-ийн 169х), Мөрөнгийн хүрээ гандан даржаалан хийдэд ном хуруулсан 2,737,500 төгрөг (2-р хх-ийн 170х) зэрэг нийт 13,348,853 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгч Б.П нь амь хохирогч Т.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.Дд хохирол төлсөн тухай Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 5,750,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт (1-р хх-ийн 189-р хуудас), 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 5,003,000 төгрөгийг хүлээн авсан гар бичвэр (4-р хх-ийн 116х), шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 1,671,750 төгрөгийг төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг гаргаж өгсөн, нийт 12.424.750 төгрөгийг төлсөн, иргэний хариуцагч Ө.Уээс  үлдэх хохирол болох 924.103 төгрөгийг гаргуулж амь хохирогч Т.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.Дд олгох нь зүйтэй гэж үзлээ.

      Амь хохирогч Т.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.Дгийн оршуулгын зардалд нэхэмжилсэн үнийн дүнгээс үлдэх 6,676,126 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй тооцоо хийх боломжгүй байна.

      Мөн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин А.Г-ын Н тэжээгчээ алдсаны тэтгэмж 107,743,794 төгрөг, банкны зээл 5,470,399,48 төгрөгийг нэхэмжилж байх боловч тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүний тухайд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.4.4-т зааснаар хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх эрхтэй байх боловч нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, нас барагчийн найман нас хүрээгүй хүүхдийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр –ийн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн банкны зээл 5,470,399,48 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд түүнд холбогдох зээлийн гэрээг хэрэгт ирүүлээгүй байх тул амь хохирогч Т.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.Д нь банкны зээл 5,470,399,48 төгрөг, оршуулгын зардал 6,126,126 төгрөг, сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.П, иргэний хариуцагч Ө.У нараас нэхэмжлэх эрхтэйг дурдлаа.

      Амь хохирогч Т.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгсөн хохирлын баримтаас 1 дүгээр хавтаст хэргийн 250 дугаар хуудаст авагдсан 3 дугаартай хохирлын баримт, 7 дугаартай хохирлын баримт, 2 дугаар хавтаст хэргийн 1 дугаар хуудаст авагдсан  20 дугаартай хохирлын баримт, 2 дугаар хавтаст хэргийн 1 дугаар хуудаст авагдсан 24, 25 дугаартай хохирлын баримтуудыг хэн хаанаас юунд зарцуулж авсан нь тодорхойгүй, бичвэр арилсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

             Амь хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Б.Л, Ж.Ө нар нь оршуулгын зардал 24.914.096 төгрөг, мөн амь хохирогчийн хүүхэд Л.А.Дын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилж, нотлох баримтуудыг гаргаж өгснийг шинжлэн судлаад:

      Хөвсгөл Өргөө ресторанд хийсэн буяны цагаалга 1,800,000 төгрөг, Номин агуулах худалдаанаас авсан барааны үнэ 1,577,900 төгрөг, Таван сүмбэрлэн шашны байгууллагаас авсан буяны бараа, хүнсний барааны үнэ 538,600 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний барааны үнэ 624,600 төгрөг, Хөвсгөл Монос ГХБ ХХК-аас авсан эмийн үнэ 7,500 төгрөг, Номин дэлгүүрээс авсан бараа 19,950 төгрөг, Total бөөний төвөөс авсан бараа 104,550 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 420,000 төгрөг, Номин дэлгүүрээс авсан бараа 16,886 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний барааны үнэ 120,050 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний барааны үнэ 16,450 төгрөг, Номин дэлгүүрээс авсан барааны үнэ 1,939 төгрөг, Барааны үнэ 1,324 төгрөг, Номин дэлгүүрээс авсан бараа 769,944 төгрөг, Номин дэлгүүрээс авсан бараа 108,524 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний барааны үнэ 16,050 төгрөг, Ник ХХК-аас авсан бензиний үнэ 100,000 төгрөг, Ник ХХК-аас авсан бензиний үнэ 143,500 төгрөг, Монос эмийн сангийн эмийн үнэ 4300 төгрөг, Номин дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 6,662 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан барааны үнэ 174,820 төгрөг, New Mart-аас авсан хүнсний үнэ 10,750 төгрөг, Есөн-Эрдэнэ хүнсний дэлгүүрээс авсан хүнсний үнэ 10,200 төгрөг, Жаст ундрам дэлгүүрээс авсан хүнсний үнэ 118,000 төгрөг, Номин дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 98,636 төгрөг, Монос эмийн сангийн эмийн үнэ 4,500 төгрөг, Номин хүнсний дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 3,039 төгрөг, Ник ХХК-аас авсан бензиний үнэ 192,003 төгрөг, хүнсний дэлгүүрээс авсан хүнс 10,500 төгрөг, Номин дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 51,721 төгрөг, Булаг шанд эх дэлгүүрийн хүнсний үнэ 14.000 төгрөг, Монос эмийн сангийн эмийн үнэ 4,900 төгрөг, Тэвхэн  Хүт хүнсний дэлгүүрээс 38,340 төгрөг, Номин дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 26,390 төгрөг, Өсөх дэлгүүрээс авсан хүнсний үнэ 75,000 төгрөг, Аяны жолоо барааны үнийн 50,700 төгрөг, Ник ХХК-аас авсан бензиний үнэ 100,000 төгрөг, Эрхэс бөөний төвөөс авсан хүнс барааны үнэ 108,190 төгрөг, Номин дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 74,819 төгрөг, Номин дэлгүүрээс авсан хүнсний барааны үнэ 49,159 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан барааны үнэ 21,500 төгрөг, Эрхэс бөөний төвөөс авсан хүнсний барааны үнэ 4,300 төгрөг, Эрхэс бөөний төвөөс авсан хүнсний барааны үнэ 44,310 төгрөг, МТ шатахуун түгээх станцаас авсан бензин 2,300,000 төгрөг, Далай ээж захаас авсан махны үнэ 838,250 төгрөг, Үхэр, хонины махны үнэ 612,200 төгрөг, Оргил жимс дэлгүүрийн жимсний үнэ 213,500 төгрөг, Ундрам дэлгүүрээс авсан хүнсний барааны үнэ 2,431,800 төгрөг, Сийлбэрчин Н.Н хөшөө чулуу хийхэд авсан 400,000 төгрөг, Мөрөнгийн Хүрээ Гандан Даржаалан хийдэд ном хуруулсан үнэ 1,750,000 төгрөг, Оршуулгын зардал 1,560,000 төгрөг, Есөн-Эрдэнэ хүнсний дэлгүүрээс авсан хүнсний үнэ 14,700 төгрөг, Гэтэлгэгч эх Итгэлт шашны байгууллагад ном хуруулсан 244,000 төгрөг, Тэвхэн Хүт дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 106,116 төгрөг, Хаан банкны постоор уншуулсан барааны үнэ 3,800 төгрөг, Номин дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 82,521 төгрөг, Тэвхэн ХҮТ дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 56,650 төгрөг, Тэвхэн Хүт дэлгүүрээс авсан хүнс барааны үнэ 99,487 төгрөг, Гэтлэгч эх төвөөс авсан барааны үнэ 131,000 төгрөг, Гэтлэгч эх төвөөс авсан барааны үнэ 110,000 төгрөг, Мөрөнгийн хүрээ хийд гандан даржаалан хийдэд ном хуруулсан үнэ 1,154,500 төгрөг, Есөн-Эрдэнэ хүнсний дэлгүүрээс авсан барааны үнэ 16,400 төгрөг, 

Гэтэлгэгч эх итгэлт шашны байгууллагад ном хуруулсан үнэ 60,000 төгрөг, Барааны үнэ 9,000 төгрөг, Хөвсгөл тэвхэн ХХК-ийн зарлагын баримт 104,238 төгрөг, нийт 20,059,313 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч Б.П нь 19,244,660 төгрөгийн хохирлыг хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Б.Л, Ю.Ж нарт төлж барагдуулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Пгээс амь хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Б.Лид хохирол төлсөн тухай Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 230,000 төгрөг шилжүүлсэн зарлагын баримт, Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 9,000,000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт (1-р хх-ийн 188х), 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 814,660 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримтаар, шүүгдэгч Б.П нь сайн дурын үндсэн дээр иргэний хариуцагч Ө.Уээс хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Б.Л, Ж.Ө нарт төлж барагдуулах хохирол 9,200,000 төгрөгийг амь хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Б.Лид 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 4,600,000 төгрөгийг, хууль ёсны төлөөлөгч Ю.Жд 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 4,600,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Хаан банкны шилжүүлгийн баримт (4-р хх-ийн 119-120х)-аар тогтоогдсон ба хохиролд нийт 19,244,660 төгрөгийг төлж барагдуулсан, иргэний хариуцагч Ө.Уээс хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Ю.Жд 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 814,657 төгрөгийг төлж барагдуулсан Хаан банкны шилжүүлгийн баримтыг гаргаж өгсөн байна.

    Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Ж-ын нэхэмжилсэн оршуулгын зардал 4,854,783 төгрөгийн хохирлын баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, тодорхой тооцоо хийх боломжгүй байна.

    Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Л.Жийн А.Дын  тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсанаар амь хохирогч Ю.Цгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодохойлолт, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ...тэжээгчээ алдсаны тэтгэвэр 500.000 төгрөг авдаг гэх тодорхойлолтыг үндэслэн Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/192 дугаартай дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.1.1-т заасны дагуу цалингийн дундажийг тооцож /15.159.492:14=1.082.820/ төгрөг,

     Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо амь хохирогчийг сарын 1.082.820 төгрөгийн орлоготой байсан гэж үзэхэд  нас барагчид өөрт нь болон хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад төлбөр авагчид  гаргуулах /1.082.820:3=360.940/ 360.940 төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр 500.000 төгрөгийг хасч тооцох бөгөөд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулах үндэслэлгүй байна.

    Иймд амь хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Б.Л, Ж.Ө, Ю.Ж нар нь 4,854,783 төгрөг болон сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.П, иргэний хариуцагч Ө.У нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

    Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас 2 дугаар хавтаст хэргийн 11 дүгээр хуудаст авагдсан 8 дугаартай хохирлын баримт, 2 дугаар хавтаст хэргийн 12 дугаар хуудаст авагдсан 10 дугаартай хохирлын баримт, 2 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр хуудаст авагдсан 1, 2, 4, 6, 7, 9, 11, 13, 14 дугаартай хохирлын баримтын бичиг арилсан хэн юу авсан нь тодорхойгүй, 2 дугаар хавтаст хэргийн 23 дугаар хуудаст авагдсан 4  дугаартай хохирлын баримтын огноо дугаар, бичиг арилсан, 2 дугаар хавтаст хэргийн 26 дугаар хуудаст авагдсан 2, 3, 4, 7 дугаартай хохирлын баримтын огноо дугаар, бичиг арилсан, 4 дугаартай баримтын огноо 2020 оны баримт, 2, 3, 7 дугаартай баримтын огноо дугаар, бичвэр арилсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

      Иймд иргэний хариуцагч Ө.Уээс 924.103 төгрөгийг амь хохирогч Т.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.Д олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг,  499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.4.4-т зааснаар амь хохирогч Т.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.Д  нь оршуулгын зардал 6.126.126 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмж 107,743,794 төгрөг, банкны зээл 5,470,399 төгрөг, сэтгэл санааны хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.П, иргэний хариуцагч Ө.У нараас нэхэмжлэх эрхтэйг,

      Амь хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Б.Л нь тэжээгчээ алдсаны тэтгэмж 107,743,794  төгрөгийг амь хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Б.Л, Ж.Ө, Ю.Ж нар нь оршуулгын зардал 4.854.783 ( дөрвөн сая найман зуун тавин дөрөв мянга, долоон зуун наян гурав) төгрөг, сэтгэл санааны хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.П, иргэний хариуцагч Ө.У нараас нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

     Шүүгдэгч Б.П нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дд хохиролд 12.974.750 төгрөгийг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л, Ю.Ж нарт хохиролд 19,244,660 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ө.Уэд 5.641.000 төгрөгийг, иргэний хариуцагч Ө.У амь хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Ю.Жд 814.657 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Ч.Э нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч Ө.У нь өөрт учирсан эрүүл мэндийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Пгээс нэхэмжлэх эрхтэйг тус тус нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

    Шүүгдэгч Б.Пг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан  “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч  Б.Пг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хууль зүйн үндэслэлтэй байна.

    Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч  Б.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хууль зүйн үндэслэлтэй байна.

     Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “..Шүүгдэгч Г.П.Нг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчлийн улмаас хоёр хүний амь нас хохироосон нэг хүний бие мах бодид хүндэвтэр зэргийн хохирол учруулсан болохыг нь тогтоож гэм буруутайд тооцсон.  П.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 7 жилийн хорих ял эдлүүлэх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пд оногдуулсан 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх саналтай байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан 7 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасаж нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэх санал гаргаж байна...” гэв.

    Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ө, Ю.Ж,  Б.Л нарын өмгөөлөгч Н.Тэрбиш эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...  Миний үйлчлүүлэгч нар энэ хэргийн улмаас учирсан хор уршиг хохирлын талаар ярьсан. Хэргийн материалд авагдсан байгаа. Цаашдаа гомдолтой байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар гэм буруутайд тооцоход маргах зүйл байхгүй. Ямар ял оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал.. гэх санал дүгнэлт,

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “..Гэм буруугийн асуудал тогтоогдлоо. Улсын яллагчийн саналыг сонслоо. Энэ саналтай нийцэхгүй байна. Эрүүгийн хуульд хоёр төрлийн хэрэг байдаг. Нэг нь санаатай гэмт хэрэг, нөгөөх нь болгоомжгүй гэмт хэрэг байдаг. Хэрэг гарах үед мөрдөж байсан Эрүүгийн хуульд хуулийн зорилго гэж байгаа. Энэ хууль ямар зорилготой бичигдсэн юм бэ гэхээр Үндсэн хуулиа баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө нийтийн болон үндэсний эрх, ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгууллага үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино гэж байна. Цээрлүүлэх гэх үг байхгүй. Мөн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилго нь Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж байгаа. Миний үйлчлүүлэгч нийгэмшүүлэхдээ багтаад явж байгаа. Урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Дахин гэмт хэрэг үйлдээгүй. Анх удаа болгоомжгүй хэрэгт холбогдож байгаа. Учирсан бүх хохирлыг төлсөн. Нийгэмд биеэ аваад амьдраад явах боломжтой гэдгийг харуулж байна. Энэ хэрэг дээр харж үзэх нөхцөлүүд байна. Улсын дээд шүүхээс гарсан тогтоолд ял шийтгэл хөнгөдсөн байна гэж заагаагүй. Үүнийг харгалзаж үзэх ёстой. Ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдал харгалзсан байна. Бусад нөхцөл байдал харгалзаж үзээгүй байна гэсэн агуулга гаргасан. Хууль хэрэглээндээ миний хэлж байсан Геологийн хүрээлэнгийн дүгнэлт, Шинжлэн ухаан техникийн их сургуулийн дүгнэлт, ослын газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүн дээр байгаа 4, 7, 8 дугаар гэрэл зургууд,  Хөвсгөл АЗЗА ХК-ийн гэрээ эдгээрийг харж үзэх ёстой. Зам хавантай байсан. Энэ нөлөөлсөн. Тэгш бус зам байсан энэ бүгдийг бүх талаас нь харгалзаж үзэх ёстой. Миний үйлчлүүлэгч замын тэмдэг, тэмдэглэгээ байхгүй, зам тэгш бус байсныг мэдээгүйгээсээ болоод энэ ослыг гаргаж байна. Тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байсан учир жолооч ямар замаар яаж явахыг мэдэх боломжгүй байсан. Энэ хэрэг нь тохиолдлын шинжтэй гэмт хэрэг. Хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэх, туслалцаа үзүүлэх асуудлыг хийсэн. Осол гарсан талаар утсаар мэдэгдсэн. Тэр даруй цагдаа, эмнэлгийнхэн очсон байгаа. Г.П.Нгийн зорчиж байсан замд Хөвсгөл АЗЗА ХК өөрийнхөө хүрээнд ажиллаагүй гэж үздэг. Замын хөдөлгөөний дүрмийн 7.2 дугаар зүйлийн 1.13-т тэгш бус зам гэсэн тэмдэг тавиагүй. Энэ нь стандартад хамаагүй. Дүрэмд заасан учир тавих ёстой. Тэмдэг тавиагүй учир хаванг мэдэхгүй орсноос болж энэ осол гарах үндэслэл болсон. Хаван замын тэмдэг осол гарахад нөлөөлж байгаа. Үүнээс болоод  хойд дугуйны хий гарсан. Зураг дээр обудны хоёр мөр тодорсон байгаа. Хийтэй дугуй байсан бол тийм мөр гарах ёс байхгүй. Хохирлыг нөхөн төлсөн. Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг иргэний хариуцагчтай хамтарч төлүүлэхээр гаргасан. Б.Пгийн хувийн байдлын талаас авч үзвэл Анагаах ухааны их сургууль төгсөөд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн төв болон Дэлгэрэх өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчээр ажиллаж байгаа. Шилдэг эмч. Мэргэжлийн ёс зүйн алдаа гаргаагүй. Яамны жуух бичгээр шагнагдсан. 2023 оны шилдэг эмчээр тодорсон. Иргэдийн хурлын даргын хүндэт тэмдгээр шагнагдсан. Хүүхэд нь нэг ойтой. Уг осол гарснаас хойш зөрчил гаргаагүй. Ажилдаа амжилт гаргасан хүн. Прокурорын дүгнэлт дээр хүндрүүлэх нөхцөл байдал дурдагдаагүй. Би нийгэмдээ хийх ёстой ажиллаа хийгээд явъя гэсэн үүднээс мөн осол хийсэндээ гэмшээд бүх хохирлыг төлсөн. Хамгийн дээд хэмжээ 8 жилийн хорих ял байдаг. 7 жилийн хорих ял өгч байгааг би гайхаж байна. Хуулиар 2-8 жилийн хорих ял өгөх нь шүүгчид байгаа. Шүүх нийгэмших нь ямар байх вэ гэдгийг харж үзэх байх цагдаа, эмнэлгийнхэн очсон байгаа. Г.П.Нгийн зорчиж байсан замд Хөвсгөл АЗЗА ХК өөрийнхөө хүрээнд ажиллаагүй гэж үздэг. Замын хөдөлгөөний дүрмийн 7.2 дугаар зүйлийн 1.13-т тэгш бус зам гэсэн тэмдэг тавиагүй. Энэ нь стандартад хамаагүй. Дүрэмд заасан учир тавих ёстой. Тэмдэг тавиагүй учир хаванг мэдэхгүй орсноос болж энэ осол гарах үндэслэл болсон. Хаван замын тэмдэг осол гарахад нөлөөлж байгаа. Үүнээс болоод  хойд дугуйны хий гарсан. Зураг дээр обудны хоёр мөр тодорсон байгаа. Хийтэй дугуй байсан бол тийм мөр гарах ёс байхгүй. Хохирлыг нөхөн төлсөн. Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг иргэний хариуцагчтай хамтарч төлүүлэхээр гаргасан. Б.Пгийн хувийн байдлын талаас авч үзвэл Анагаах ухааны их сургууль төгсөөд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн төв болон Дэлгэрэх өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчээр ажиллаж байгаа. Шилдэг эмч. Мэргэжлийн ёс зүйн алдаа гаргаагүй. Яамны жуух бичгээр шагнагдсан. 2023 оны шилдэг эмчээр тодорсон. Иргэдийн хурлын даргын хүндэт тэмдгээр шагнагдсан. Хүүхэд нь нэг ойтой. Уг осол гарснаас хойш зөрчил гаргаагүй. Ажилдаа амжилт гаргасан хүн. Прокурорын дүгнэлт дээр хүндрүүлэх нөхцөл байдал дурдагдаагүй. Би нийгэмдээ хийх ёстой ажиллаа хийгээд явъя гэсэн үүднээс мөн осол хийсэндээ гэмшээд бүх хохирлыг төлсөн. Хамгийн дээд хэмжээ 8 жилийн хорих ял байдаг. 7 жилийн хорих ял өгч байгааг би гайхаж байна. Хуулиар 2-8 жилийн хорих ял өгөх нь шүүгчид байгаа. Шүүх нийгэмших нь ямар байх вэ гэдгийг харж үзэх байх. Б.Пд шүүхийг 2 жилийн хорих ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Өмнөх 5 шүүх хуралдаан болоод шүүх ганц алдсан нь хувийн байдлаас гадна бусад нөлөөлж байгаа зүйлийг дэлгэрэнгүй бичээгүй учир алдаа гэж үзсэн. Өмнөх шүүх хуралдаануудад улсын яллагч 3 жилийн хорих ялын санал гаргаад шүүх 2 жил болгоод Өршөөлийн хуульд хамрагдах боломж олгож байсан юм. Үүнийг мөн бодож үзэх ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т хоёроос дээш хүний амь хохирсон бол гэсэн хүндрүүлэх шинжийг заасан байгаа. Хоёр хүний амь нас хохироосон байлаа гэхэд бусад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзээд 2 жилийн хорих ял оногдуулах бүрэн боломжтой байна. Гэм буруугаа хүлээсэн. Бүх хохирлоо төлсөн. Энэ хүн 18,000,000 төгрөгийн зээл авч байж хохирлоо төлсөн. Яагаад 2 жилээс дээш гэж хуульчилж өгдөг юм бэ.  3, 4, 5 хүний амь нас хохирсон бол 7,8 жил хүртэл ял онооно гэсэн агуулгаар хуульд заасан байх гэж бодож байна. Энэ залууг буруугаа хүлээлээ ойлголоо шоронд хийж ямар хүмүүжлээр хүмүүжүүлэх гэж байна вэ. Ийм хүнийг хорих ял өгөхөөр өөр асуудал гардаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-т санаатайгаар хүнд гэмт хэрэг хийсэн бол 2-8 жил хорих ял оноодог. Хохирлоо төлсөн бол 2 жилийн хорих ял оногдуулна гэж заасан байдаг. Санаатай хүнд гэмт хэрэг заасан байна. Болгоомжгүй хэрэг дээр 7 жилийн хорих ял гэдэг толгойд багтахгүй байна. Шүүх хөнгөрүүлэх нөхцөл дээр бүх нөхцөлийг дурдаад хувийн байдлыг нь харгалзаж үзээд 2 жилийн хорих ял байна. Өмнөх 5 шүүх хуралдаан болоод шүүх ганц алдсан нь хувийн байдлаас гадна бусад нөлөөлж байгаа зүйлийг дэлгэрэнгүй бичээгүй учир алдаа гэж үзсэн. Өмнөх шүүх хуралдаануудад улсын яллагч 3 жилийн хорих ялын санал гаргаад шүүх 2 жил болгоод Өршөөлийн хуульд хамрагдах боломж олгож байсан юм. Үүнийг мөн бодож үзэх ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т хоёроос дээш хүний амь хохирсон бол гэсэн хүндрүүлэх шинжийг заасан байгаа. Хоёр хүний амь нас хохироосон байлаа гэхэд бусад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзээд 2 жилийн хорих ял оногдуулах бүрэн боломжтой байна. Гэм буруугаа хүлээсэн. Бүх хохирлоо төлсөн. Энэ хүн 18,000,000 төгрөгийн зээл авч байж хохирлоо төлсөн. Яагаад 2 жилээс дээш гэж хуульчилж өгдөг юм бэ.  3, 4, 5 хүний амь нас хохирсон бол 7,8 жил хүртэл ял онооно гэсэн агуулгаар хуульд заасан байх гэж бодож байна. Энэ залууг буруугаа хүлээлээ ойлголоо шоронд хийж ямар хүмүүжлээр хүмүүжүүлэх гэж байна вэ. Ийм хүнийг хорих ял өгөхөөр өөр асуудал гардаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-т санаатайгаар хүнд гэмт хэрэг хийсэн бол 2-8 жил хорих ял оноодог. Хохирлоо төлсөн бол 2 жилийн хорих ял оногдуулна гэж заасан байдаг. Санаатай хүнд гэмт хэрэг заасан байна. Болгоомжгүй хэрэг дээр 7 жилийн хорих ял гэдэг толгойд багтахгүй байна. Шүүх хөнгөрүүлэх нөхцөл дээр бүх нөхцөлийг дурдаад хувийн байдлыг нь харгалзаж үзээд 2 жилийн хорих ял оногдуулж өгөөч....” гэх санал дүгнэлт, 

      Шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.Энхтуяа эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “ .. Улсын дээд шүүх анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт оногдуулах ялыг хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ял оногдуулж улмаар ялыг хөнгөрүүлэх нөхцөлүүдээ шийтгэх тогтоолд дэлгэрэнгүй тусгаагүй байна. Шүүхийн гаргасан шийтгэх тогтоол өөрөө хууль зөрчсөн асуудал болсон. 7 жилийн хорих ял гэдэг нь маш өндөр ял. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг харгалзах ёстой. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад хоёр хүн хохироосон өөр хэрэг. Эрүүл явж байгаад нөлөөтэй замд дээр гараад тэмдэг, тэмдэглэгээг тавиагүйгээр шалтгаалаад зам тээврийн осолд орж хоёр хүний амь нас хохирсон. Энэ бүгдийг бид нар харьцуулж үзэх ёстой. Дээд ял нь 8 жилийн хорих ял байдаг. Улсын яллагч 7 жилийн хорих ял өгч байгаа нь цээрлүүлэх шинжийг агуулсан байна. Эрүүгийн хуулийн зорилго нийгэмшүүлэх зорилготой байдаг. Гэмт хэргийн хэлбэрийн хувьд шүүх анхаарч үзэх ёстой. Ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг харна. Тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг санаатай, болгоомжгүй хэрэг яригдана. Санаатай үйлдсэн хэрэг дээр яаж  ял оногдуулах уу. болгоомжгүй үйлдсэн хэрэг дээр яаж оногдуулах уу гээд тайлбар хийсэн байгаа. Хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан бол өөр хэрэг. Улсын дээд шүүх ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлийг тавиагүй гэж үзсэн. Тогтоолд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэр бүлээ тэжээн тэтгэдэг цаашид эмчээр ажиллах боломжтой зэрэг дан ганц шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бөгөөд шүүгдэгчид хорих ялын доод  хэмжээг оногдуулах хангалттай үндэслэл болж чадахгүй юм гэж байгаа. Энэ гэмт хэрэг ямар шалтгааны улмаас гарсан үндэслэлээ сайн тусгаагүй гэж байна. Үүнээс гадна Эрүүгийн хуулийн ямар зүйл заалтад заасан яллах дүгнэлт үйлдсэн. Энэ талаар шүүх түүнийг хэрхэн дүгнэж хэвээр үлдээж өөрчилсөн талаар заасан. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ямар заалтад заасан гэмт хэрэг буруутгасан, алийг нь хууль зүйн үндэслэлтэй, алийг нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэнийг буруу дүгнэсэн гэж үзсэн. Хөнгөрүүлэх үндэслэлээ дэлгэрэнгүй тусгаагүй байна. Хохирогчид хөтлөгдсөн шийдвэр болох гээд байна. Эрүүгийн хуульд олон хөнгөрүүлж үзэх заалт байгаа. Яагаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл үйлчлэхгүй байна вэ. Энэ заалт үйлчлэх ёстой. Дээд ял оногдуулах гэмт хэрэг үйлдээгүй байна. Санамсар болгоомжгүй, санаатай хэрэг ялын хувьд ялгаатай. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг хоёр төрлийн өөр гэмт хэрэг байгаа. Хүний эрүүл мэндэд халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-т заасныг хэрэглэх бүрэн боломжтой. Өршөөл үзүүлэх тухай энэ хүнд үйлчлэхгүй юм уу. 5 жилийн хорих ял эдлэх гэж байна. Энэ өөрөө эрүүл мэндэд халдашгүй байдал, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгтэй. харьцуулахад биш байна. Прокурор өөрөө үндэслэлээ тавих байх. Зүгээр санаан зоргоороо амандаа орсон тоог хэлээд зогсоно гэж байхгүй. Эрүүгийн хариуцлага, эрүүгийн хууль хэрэглэх хэлбэр хязгаар нийгэмших нөхцөл байдал гээд олон талаас нь харж үзнэ. Тэгээд өршөөн хэлтрүүлэх тухай хууль орж ирж байна. 2 жилээс доош татаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-т заасныг хэрэглэж 1 жилийн хорих ял оногдуулж өгөөч. Үүнийг шүүх дүгнэх байх. Өмнөх шүүх хуралдаануудад бүгд тохирсон ял оногдуулсан. Дээд шүүхэд шүүх хуралдаан болоход өмгөөлөгч нарт мэдэгдээгүй. Шийтгэх тогтоол өөрчлөгдөхөд Н.Баяр өмгөөлөгчид залгаад хэлсэн. Б.Пгийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг харьцуулж үзээд 1 жилийн хорих ял оногдуул Өршөөлийн тухай хуульд хамрагдуулж өгөөч. Өршөөлийн тухай хуульд орсон байгаа учир оруулахгүй гэх нөхцөл байхгүй...” гэх санал дүгнэлт, 

      Шүүгдэгч Б.Пгийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

      

      Шүүгдэгч Б.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

  Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүндрүүлэн үзэх гурван өөр шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсгүүдэд хуульчилж зохицуулсан байна. Шүүгдэгчид холбогдох хамгийн хүнд шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад “энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс дээш олон хүний амь нас хохирсон” үйлдэл байхаар эрх зүйн зохицуулалттай.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл. “Шударга ёсны зарчим” мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан.        Тиймээс нэг гэмт хэргийн хүндрүүлэх шинж хангагдсан тохиолдолд хамгийн хүнд шинжээр нь гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцож, тухайн шинжид хамаатуулан оногдуулахаар заасан ялыг оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

 Шүүгдэгч Б.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж, цаашид гарах нэхэмжлэлийг төлөхөө илэрхийлсэн зэрэг түүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пд оногдуулсан 2 /хоёр/ жил 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

              Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Монгол Улсын их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргажээ.

              2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх хуулийн 3 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг заасан бөгөөд энэ зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан байна.

              Шүүгдэгч Б.П-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд хамаарч байгаа ба энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй байна.

              2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/, ...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” хэмээн заажээ.

              Иймд шүүгдэгч Б.Пгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар оногдуулсан хоёр жилийн хорих ялаас 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй гэж үзэв.

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пд оногдуулсан 7 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг 8  сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолж, хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

    Эрүүгийн ******** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 41-42 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд болон хойд дугуй, архины хагархай шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шийдвэрлэх нь зүйтэй байна.

     Энэ хэрэгт шүүгдэгч  Б.П нь  хоног цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн  2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Б.П.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 болгон  зүйлчлэлийг өөрчилсүгэй.

          2. Шүүгдэгч  Б. П.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

    3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Б.П.Нгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 (долоо) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар оногдуулсан 2 (хоёр)  жил 8 (найм) сарын  хугацаагаар хорих ялаас  2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хассугай.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пд оногдуулсан 7 (долоо) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг 8 (найм) сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

    6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Пд оногдуулсан 8 (найм) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

    7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.8 зааснаар 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ө.Уээс 924.103 төгрөгийг гаргуулж амь хохирогч Т.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.Дд олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг,  499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.4.4-т зааснаар амь хохирогч Т.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.Дгийн нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын зардал 6.126.126 (зургаан сая нэг зуун хорин зургаан мянга, нэг зуун хорин зургаа) төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмж 107,743,794 (нэг зуун долоон сая долоон зуун дөчин гурав мянга, долоон зуун ерэн дөрөв) төгрөг, банкны зээл 5,470,399  (таван сая дөрвөн зуун далан мянга гурван зуун ерэн ес) төгрөг, сэтгэл санааны хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.П, иргэний хариуцагч Ө.У нараас нэхэмжлэх эрхтэйг, амь хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Б.Л нь тэжээгчээ алдсаны тэтгэмж 107,743,794  (нэг зуун долоон сая долоон зуун дөчин гурав мянга, долоон зуун ерэн дөрөв) төгрөгийг, амь хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Б.Л, Ж.Ө, Ю.Ж нар нь оршуулгын зардал 4.854.783 (дөрвөн сая найман зуун тавин дөрвөн мянга долоон зуун наян гурав) төгрөг, сэтгэл санааны хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.П, иргэний хариуцагч Ө.У нараас нэхэмжлэх эрхтэйг  тус тус дурдсугай.

     8. Эрүүгийн ******* дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.П нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дд хохиролд 12,974,750 төгрөгийг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л, Ю.Ж нарт хохиролд 19,244,660 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ө.У-д 5,641,000 төгрөгийг, иргэний хариуцагч Ө.У амь хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Ю.Ж-д 814,657 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Ч.Э, иргэний нэхэмжлэгч Э.У.Х нар нь нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

     9. Эрүүгийн ****** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 41-42 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд болон хойд дугуй, архины хагархай шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд  мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.

      10.  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                           

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.ДӨЛГӨӨН