| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2024/0202/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/204 |
| Огноо | 2024-11-14 |
| Зүйл хэсэг | 21.7.1., |
| Улсын яллагч | Г.Ганзориг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,
улсын яллагч Г.Ганзориг /томилолтоор/,
хохирогчийн төлөөлөгч Э.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Очбаяр,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2407000660147 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* овогт *******ын ******* /РК:/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.******* нь Налайх, Багахангай дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс “” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд уг компанийн эзэмшлийн 7 боодол, 13 тонн арматурыг тус хэлтсээс 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 23310017/02 дугаар тогтоолоор битүүмжилснийг “” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.******* нь битүүмжилсэн хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний бие Б.******* нь “ “ ХХК -ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа 13 тонн арматурыг 4 дүгээр сард битүүмжилсэн. Тэгээд арматур гадаа ил байхаар зэвэрч муудах ашиглах боломжгүй байдаг болохоор иргэн ьмаагийн өр төлбөрийг хурдан барагдуулж дуусгахын тулд хурдан борлогдох автомашинаар сольж, авто автомашинаар бартераар сольсон. Автомашинаа иргэн ьмаад санал болгосон. Тэгээд арматурыг би дур мэдэж өөрөө хөдөлгөөгүй, би өөрөө гүйцэтгэх захирал болохоор албан тушаал хувьцаа эзэмшигч А., нартай зөвлөлдөж шүүхийн шийдвэрийнхэндээ хэлж байсан. Арматур зэврэхээрээ чанараа алддаг, манайх ч ашиглах боломжгүй, танайх ч зарах боломжгүй гээд удаа дараа хэлж байсан тэгээд шүүхийн шийдвэрийн ажилтан болохоор чи тэгвэл энийг хурдан борлуулах ямар арга байна гээд надад хэлсэн. Тэр үед бэлэн мөнгөөр арматур зарагдахад жоохон удаашралтай байсан. Тэгээд иргэн маагийн хүүхдийн амь настай холбоотой шүүхийн шийдвэр дээр оччихсон байсан. Би хурдан барагдуулах гэж аль автомашин болгож автомашин нь хурдан зарагдана гэж д хэлж байхад болно гээд надад амаараа хэлж байсан. Тэгээд би тэр нь болох юм байна гэж бодоод тэр арматурыг нь хөдөлгөсөн. Манайх шүүхийн шийдвэр дээр байгаа юмнуудыг би дур мэдэж хөдөлгөөгүй, энэ хэрэг дээр яалт ч аргагүй болно гэхээр нь би болдог юм байна гээд хуулийн мэдлэггүйгээс болоод ийм хэрэг хийчихсэн. Тэгээд би автомашин болгочхоод иргэн ьмаад санал болгосон, ийм машин тэрэг байна та төлбөр тооцоондоо аваач, арматур зэврэх гээд байна, зэвэрчих юм бол яана гээд тэр автомашин нь банк бусад тавиад иргэн ьмаад 7.500.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Одоо тэр машин нь байгаа, ийшээ тийшээ зарж үрэгдээгүй…” гэв.
Хохирогчийн төлөөлөгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тус хэлтэст төлбөр төлөгч компанид холбогдох нийт төлбөрийн 5 гүйцэтгэх баримт бичиг байсан. 5 гүйцэтгэх баримт бичгээс гомдол гаргаад байгаа нь болохоор төлбөр авагч маад холбогдох хувийн хэрэгт 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 13 тонн арматурыг битүүмжилж хадгалалт хамгаалалтыг нь тухайн үед байгууллагадаа байсан гэж хүнд хүлээлгэж өгсөн байгаа. Тэгээд тэрнээс хойш материал дээр тухайн үед зөвшөөрөл авсан гэдэг нь бичгээр материалд авагдаагүй байгаа. Арматурыг машинаар бартер болгож сольсон гэдэг тайлбарыг тухайн компанийн гүйцэтгэх захирал Б.******* нь өөрөө бичгээр гаргаж өгсөн байдаг. Тэгээд ьмаад холбогдох гүйцэтгэх баримт бичиг нь төлбөрөө бүрэн төлөөд дуусгавар болчихсон байгаа…” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/900 дугаартай Бусдад төлбөртэй хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах тухай албан бичиг /хавтаст хэргийн 06-07 дахь тал/,
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 104/ГХ2022/00441 дугаартай “... ХХК-иас 54,919,778 төгрөгийг гаргуулж төлбөр төлөгч Д.ьмаад олгох...” гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 09-12 дахь тал/,
2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 23310017 дугаартай Шийдвэр гзйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлбөр төлөгчид эрх, үүрэг танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 23310017/15, 23310017/16, дугаартай зарлан дуудах мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 19-24 дэх тал/,
2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 22310383/11 дугаартай “...№12 диаметртай 10 метр урттай арматурын төмөр гэх нарийн урт боодолтой 100 ширхэг...ф12 9 метрийн урттай арматурын төмөр гэх нарийн урт металл багцалж боосон...ф12 8 метр урттай арматурын төмөр гэх нарийн урт метал 1 боодол...ф12 12 метр урт арматурын төмөр гэх 3 боодол метал...” Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 25-26, 79-80 дахь тал/,
Хохирогчийн төлөөлөгч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 үгээр сарын 28-ны өдрийн 104/ШШ2022/00441 дугаартай гүйцэтгэлийн хуудсаар Налайх, Багахангай дүүрэг лэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс “Юу би метал маркет” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд уг компаний 7 боодол 13 тонн армартурыг тус хэлтсээс 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 23310017/02 дугаар тогтоолоор битүүмжилсэн. Гэвч уг битүүмжилсэн 7 боодол 13 тонн армартурыг уг “Юу би метал маркет” ХХК нь дур мэдэн захиран зарцуулсан байдал тогтоогдсон. ...ямар нэгэн зөвшөөрөл, хүсэлт гаргаагүй. Хэрэв захиран зарцуулах хүсэлт гаргасан тохиолдолд манай хэлтсээс хянаж үзээд захиран зарцуулаж болох тухай тогтоол гарна. Тийм хүсэлт гаргаагүй тул зөвшөөрөл олгосон тогтоол гараагүй...Юу би метал маркет ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.******* нь тухайн 7 боодол 13 тонн арматурыг Mersedens Benz Class E300 маркын тээврийн хэрэгслээр сольсон гэх талаар шийдвэр гүйцэтгэгчид мэдүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-35-36 дахь тал/,
Гэрч Х.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...шалгалтын ажиллагааны үеэр 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатарт 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ-ын иргэн болон нарт танилцуулсан боловч танилцуулснаас хойш тухайн этгээдүүд нь оршин суух хаягаа өөрчлөх, утасны дугаарыг өөрчлөх, байгууллагын оффисыг мэдэгдэлгүйгээр шалгалтын ажиллагаанд саад учруулан хэд хэдэн удаа сольж хүндрэл учруулж байна. мөн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 23310017/02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор 7 боодол 13 тонн армартур төмрийг битүүмжилж иргэн маагийн хохирлыг барагдуулах гэсэн боловч иргэн ******* нь 2023 оны 05 дугаар сард уг битүүмжилсэн эд хөрөнгийг тээврийн хэрэгсэл болгон бусдад худалдан 7,500,000 төгрөгийг иргэн ьмаад хүлээлгэн өгсөн. Уг 13 тонн армартур төмрийн зах зээлийн ханшийг тухайн үед 2,400 төгрөгөөр бодоход 31,200,000 төгрөг болж байсан. Иймд иргэн ******* нь иргэн ьмаад олгогдох ёстой 23,700,000 төгрөгийг нөхөн төлөөгүй болно... “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,
Гэрч Д.ьмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... Миний талийгаач хүү Х.Буд-Эрдэнэ маань 2021 оны 05 дугаар сарын 28 ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК -д үйлдвэрлэлийн осолд ороод нас барсан юм. Тухайн аж ахуйн нэгжээс хүүгийн маань оршуулгын зардал гэж 3 сая төгрөг өгсөн юм. “ ” ХХК -наас гэм хорын хохирлын мөнгө , оршуулгын зардал ороод 82.919.778 төгрөгийн хохирлын мөнгийг надад төлөх ёстой байсан юм. Тэгээд дээрх аж ахуйн нэгжээс надад 25 сая төгрөгийг миний дансанд надад өгсөн. Үлдэгдэл 54 919 778 төгрөгийг хоёр хуваагаад надад төлөхөөр тохиролцож тохиролцооны гэрээ хийсэн юм . Энэ аж ахуйн нэгжээс надад заасан гэрээний дагуу надад мөнгө өгөхгүй байхаар нь би иргэний шүүхэд хандаад гүйцэтгэх захирал ******* надад 2 хувааж мөнгө өгнө гэчихээд өгөхгүй яваад байхаар нь би Налайх дүүргийн шүүхийн шийдвэрт хандаад тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж байх хугацаанд нь үйлдвэрлэж байсан 13 тонн 7 боодол арматурын төмрийг битүүмжилсэн. Тэгсэн чинь 2023 оны 05 дугаар сарын 25 ны өдөр үнэлгээ хийлгээд уг төмрийн үйлдвэрт очсон чинь Шүүхийн шийдвэрийн битүүмжилсэн 7 боодол 13 тонн арматурын төмрийг “ ” ХХК -ний гүйцэтгэх захирал ******* нь бусдад зарж үрээд Benz Е300 маркийн тээврийн хэрэгсэл болгоод унасан байсан. Шүүхийн шийдвэрийн байцаагч та энэ машиныг сонирхож үзэхгүй юм уу гэж надаас асууж байсан….Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч ахлах нь надад хэлэхдээ “ ” ХХК -ний гүйцэтгэх захирал Б.******* битүүмжилсэн 7 боодол, 13 тонн төмрийг зарж борлуулах талаараа бид нарт мэдэгдээгүй, хэрэв мэдэгдсэн бол манайх албан бичиг гаргаж өгөөд зарагдсан төмрийнх мөнгийг дансандаа аваад таньд буцааж өгөх ёстой байсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 52 дахь тал/,
Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 23310017/02 тоот тогтоолоор иргэн маад төлөх төлбөрт 13,675 грамм /13 тонн 675 кг, 200 грамм/ хэмжээтэй 7 боодол армартурын төмрийг битүүмжилж 2023 оны 04 дүгээр сарын 24-ний дотор тухайн төлбөрийг биелүүлэхийг мэдэгдэж хугацаа тогтоож өгсөн, биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэхийг мэдэгдсэн юм...Манай байгууллагаас тухайн битүүмжилсэн арматур төмрийг тухайн аж ахуйн нэгжийн байрлалд нь хадгалалт, хамгаалалт хариуцуулан үлдээсэн. Арматурыг төмөр нь амархан муудаж , шинж чанараа алдах эд зүйлд орохгүй юм. Надад Б.*******т тухайн арматур төмрийг зарж борлуулах зөвшөөрөл өгөөгүй. Би өөрөө тогтоолоор эд зүйлийг битүүмжилсэн баримт үлдээчихээд тухайн эд зүйлийг зарж борлуулах зөвшөөрлийг би яасан ч өгөөгүй учир битүүмжилсэн эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөхөд хариуцсан шийдвэр гүйцэтгэгч битүүмжлэлээс чөлөөлсөн тогтоол үйлдэж битүүмжлэлээс чөлөөлдөг эрх зүйн зохицуулалттай Б.*******т ийм чөлөөлсөн тогтоол үйлдэж гаргаж өгөөгүй байхад өөрөө дур мэдэн битүүмжилсэн эд зүйлийг худалдан борлуулсан. ээс Б.******* арматурын төмрийг чөлөөлөх олгосон тогтоол гаргаж өгсөн зүйл шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт байхгүй байна. Тэгэхээр ямар нэг худалдан борлуулах зөвшөөрөл олгоогүй гэж үзэж байна... надтай битүүмжилсэн зүйлийн талаар холбогдсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... Тухайн битүүмжилсэн 7 боодол, 13 тонн арматурын төмрийг битүүмжлэхээс өмнө тухайн “ ” ХХК – нь өөр нэгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ямар нэгэн барьцаа эд хөрөнгө байхгүй, төлбөр гаргаж өгөх боломжгүй гэсэн мэдээлэл өгч байсан ч төлбөр авагч Урнаа гэх хүнээс “ ” ХХК – нь шөнө орой төмөр ачаад байна гэх мэдээллийн дагуу очиход тодорхой хүнд хүлээлгэн өгч байсан. Мөн Б.*******ыг дуудахад дуудсан хугацаанд ирэхгүй 2-3 хоногийн дараа ирдэг, өмгөөлөгчтэй очно гээд ирдэггүй, шалтаг шалтгаан гаргаж ярьж ажиллагааг санаатайгаар удаашруулдаг байсан. Б.******* гэх хүн ерөөсөө холбогдож ямар нэгэн зүйл ярьж байгаагүй “ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/,
Гэрч Д.ьмаа, Шүүгдэгч Б.*******ын гэрчээр асуугдсан үед гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 67 дахь тал/,
Шийдвэр гүйцэтгэгч Г.ийн төлбөр төлөгч Б.*******аас 2023 оны 05 дугаар сарын 25 ны өдөр тайлбар авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 93 дахь тал/,
“ ” ХХК-ний гүйцэтгэх захирал Б.*******ын 2023 оны 04 дүгээр сарын 18 ны өдөр Налайх дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 94 дэх тал/,
2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 08/347 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол,
Шүүгдэгч Б.*******ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:” ...Би “ ” ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай . Цаасан суурьтай хүсэлт гаргаж байсан талаар мэдэхгүй байна. Би өөрөө амаар хэд хэдэн удаа хүсэлт гаргаж байсан. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлах , гэх хүмүүс амаар болно гэж хэлж байсан. Би заавал бичгээр зөвшөөрөл өгдөг гэдгийг мэдээгүй “ болно “ гэж хэлсэн болохоор бартер болгосон тухайн үед төмрүүд нь нүдэн дээр зэвэрчихсэн учир би бартер хийсэн. ..тухай автомашиныг ьмаад санал болгосон ч аваагүй тийм учир банк бус байгууллагад барьцаанд тавьж мөнгийг ьмаад өгсөн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 156 р тал/, гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 156 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний, жолооны, оршин суух газрын лавлагаа нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар Улсын яллагчаас: “...шүүгдэгч Б.******* нь Налайх, Багахангай дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд уг компанийн эзэмшлийн 7 боодол 13 тонн арматур төмрийг 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр битүүмжилснийг компанийн гүйцэтгэх захирал Б.******* нь битүүмжилсэн хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Цагаатгах талын нотлох баримтыг мөрдөгчийн зүгээс аваагүй нөхцөл байдал байгаа. Тэгэхээр 34.15 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү. Б.******* гэм буруугүй, гэмт хэргийн шинжгүй байдлаар тэр арматурыг хөдөлгөсөн нь үнэн боловч зөвшөөрөлгүй хөдөлгөөгүй Тийм учраас миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Б.******* нь Налайх, Багахангай дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс “” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд уг компанийн эзэмшлийн 7 боодол, 13 тонн арматурыг тус хэлтсээс 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 23310017/02 дугаар тогтоолоор битүүмжилснийг “” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.******* нь битүүмжилсэн хөрөнгийг захиран зарцуулсан болох нь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/900 дугаартай Бусдад төлбөртэй хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах тухай албан бичиг,
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 104/ГХ2022/00441 дугаартай “... ХХК-иас 54,919,778 төгрөгийг гаргуулж төлбөр төлөгч Д.ьмаад олгох...” гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамж,
2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 23310017 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол,
2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлбөр төлөгчид эрх, үүрэг танилцуулсан тэмдэглэл,
2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 22310383/11 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалт,
Хохирогчийн төлөөлөгч Э.******* , Гэрч Х., Гэрч Б., Гэрч Д.ьмаа, Гэрч Г. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг , Гэрч Д.ьмаа, Шүүгдэгч Б.*******ын гэрчээр асуугдсан үед гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, Шийдвэр гүйцэтгэгч Г.ийн төлбөр төлөгч Б.*******аас 2023 оны 05 дугаар сарын 25 ны өдөр тайлбар авсан тэмдэглэл, “ ” ХХК-ний гүйцэтгэх захирал Б.*******ын 2023 оны 04 дүгээр сарын 18 ны өдөр Налайх дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид гаргасан хүсэлт, Шүүгдэгч Б.*******ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:” ...Би “ ” ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай. Цаасан суурьтай хүсэлт гаргаж байсан талаар мэдэхгүй байна. Би өөрөө амаар хэд хэдэн удаа хүсэлт гаргаж байсан. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлах , гэх хүмүүс амаар болно гэж хэлж байсан. Би заавал бичгээр зөвшөөрөл өгдөг гэдгийг мэдээгүй “болно” гэж хэлсэн болохоор бартер болгосон тухайн үед төмрүүд нь нүдэн дээр зэвэрчихсэн учир би бартер хийсэн.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд саад учруулаагүй, шийдвэр гүйцэтгэгч нарт утсаар удаа дараа мэдэгдэж байсан талаар мэдүүлж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг тухайн гэмт хэрэгт гэм буруугүй гэж дүгнэлтээ гаргасныг шүүхээс дараах нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн байдлыг шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид холбогдох шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөртэй холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтад “хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, худалдан борлуулах, эсхүл хөрөнгийг хамгаалах” гэсэн заалтын дагуу шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 23310017/02 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор тогтоолоор битүүмжилсэн байна.
Шүүгдэгч Б.*******т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.8 дэх хэсэгт заасан “Битүүмжилсэн, барьцаалсан хөрөнгийг захиран зарцуулахыг хориглосон, эсхүл түүнийг эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах тухай шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг төлбөр төлөгч зөрчсөн бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан үүргийг хэрэгжүүлж байх хугацаандаа шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжилсэн 13 тонн арматур төмрийг шийдвэр гүйцэтгэгчид зохих ёсоор саналаа хүргүүлээгүй, шийдвэр гүйцэтгэгч нь худалдан борлуулахтай холбоотой эрхийн акт гаргаагүй байхад зэврэлт үүсгэхээс өмнө худалдан борлуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж борлуулсан үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн саналыг ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэнэ. Шийдвэр гүйцэтгэгч саналыг хүлээн авсан тохиолдолд бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгож, энэ хугацаанд тухайн хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсооно.” гэж заасныг зөрчсөн байна.
Шүүгдэгчийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасныг зөрчсөн үйлдэл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар хийгдсэн ажиллагааг дур мэдэн санаатайгаар гүйцэтгэх боломжгүй болгон саад учруулсан байна гэж үзлээ.
Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.
Шүүгдэгч Б.*******ын битүүмжилсэн хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор бусдад шилжүүлсэн, үрэгдүүлсэн, битүүмжилсэн хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Энэхүү шийтгэх тогтоолоор хохирогчийн төлөөлөгч шүүгдэгчид холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсонтой холбогдуулан Улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “улсын яллагчаас санал болгосон 5000 нэгжийг 2700 нэгж болгуулах саналтай байна. Хэрвээ шүүхээс эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж байгаа тохиолдолд энэ байр суурийг дэмжиж байна” дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД