Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2017/02025

 

   2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2017/02025

               Улаанбаатар хот

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*** *** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******** дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол, **-*** тоотод байрлах, “** ** ** **” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** *** дүүрэг, ** дугаар хороо, * дүгээр орц, **тоотод оршин суух, Б овогт Р.Б /РД:**00000000/-т холбогдох,

00 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбоо, хариуцагч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “** ** ** **” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “** ** ** **” ХХК нь 100 айл дээр барилгын материалын агааржуулалтын хоолой зардаг аж ахуйн нэгж юм. 2014 оны 4 дүгээр сард Р.Б хүрэлцэн ирээд агааржуулалтын материал авах шаардлагатай байна гэж хэлсний дагуу хэд хэдэн удаа бараа, материал зарж байсан. Дараа нь зээлээр худалдан авъя гэж хэлэхээр нь бид танай байгууллагыг мэдэхгүй учир зээлээр зарах боломжгүй гэж хэлэхэд Батлан Хамгаалах Их сургуулийн хашаанд “Тэмүүжин өрлөг” гэж сургууль баригдаж байгаа. Энэ сургуулийг би барьж байгаа бөгөөд барилгаа барьж дууссаны дараа улсын төсвөөс мөнгөө аваад төлбөрийг төлнө. “Р К” ХХК гэж манай компани байдаг юм. Энэ компани дээрээ баталгаа гаргаад тамга, тэмдэг дараад өгье гэж хэлсэн. Ингээд бид нар тухайн баригдаж буй барилга дээр очиж үзэхэд Р.Б-т байсан бөгөөд барилга дээр ажиллаж байсан хүмүүс уг барилгыг Р.Б барьж байгаа гэж хэлэхэд нь бидэнд итгэл үнэмшил төрөөд бараа материалаа зээлээр өгсөн боловч тохиролцсон хугацаандаа төлбөрийг төлөөгүй. Энэ хугацаанд цагдагийн газарт хандаж үзсэн боловч иргэд хоорондын гэрээтэй холбоотой асуудлыг бид шийдэхгүй гэж хэлсэн. Р.Б нь цагдаагийн байгууллагад өгсөн тайлбартай энэ мөнгийг би аваагүй, “ТӨБХЯбарилгад оруулсан гэж тайлбар өгдөг. Гэтэл “Р К” ХХК гэдэг компани улсын бүртгэлд байхгүй байсан. Тухайн барааг Р.Бт хүлээлгэж өгсөн тул Р.Баас нэхэмжилж байгаа. “Р К” ХХК маш их өр төлбөртэй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч Р.Баас 00 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Р.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар улсын төсвийн 0.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай “Т Ө” дунд сургуулийн барилгыг “Р К” ХХК барьж,  2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Гэтэл улсын төсвийн орж ирвэл зохих хөрөнгө орж ирэхгүй байгаа тул энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байна. Бараа материалыг зээлээр худалдан авсан нь үнэн. “** ** ** **” ХХК-тай урьд олон удаа харилцаж, худалдан авалт хийж байснаас үлдэгдэл төлбөр нь энэ байгаа юм. Иймд иргэний хувьд би уг төлбөрийг хариуцахгүй тул  төлбөрийг  “Р К” ХХК-иас гаргуулах тухай шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “** ** ** **” ХХК нь хариуцагч Р.Баас бараа материалын үнэ 00 000 000төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөг, нийт 00 000 000 төгрөг гаргуулахаар шаарджээ. 

Хариуцагч Р.Б бараа зээлээр худалдан авсан тухайд маргахгүй боловч бараа материалыг ашигласан “Р К” ХХК төлбөрийг хариуцах нь зүйтэй гэж тайлбарлаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

Нэхэмжлэгч 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 30-ны хооронд 00 000 000төгрөгийн бараа материал хариуцагч Р.Бт худалдсан гэж тайлбарлаж худалдах худалдах авах гэрээний үүргийг, өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөгийн хамт шаардаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Р К” ХХК-ний хангамжийн инженер Р.Эрдэнэбат “** ** ** **” ХХК-иас 14 954 000 төгрөгийн өртөг бүхий агааржуулалтын материалыг худалдан авч, төлбөрийг 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дотор нэмүү өртгийн албан татвар 1 495 400 төгрөгийг нэмж тооцон төлөхөөр тохиролцсон худалдах худалдан авах гэрээг байгуулж, “** ** ** **” ХХК, “Р К” ХХК нар тамга тэмдгээ дарж баталгаажуулсан байна.

 Мөн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “** ** ** **” ХХК, “Р К” ХХК нар тооцоо нийлж, 00 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа талаар тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн байх ба “Р К” ХХК-нийг шүүхэд итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд нь Б.Анхбаяр болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Дээрх үйл баримтаас дүгнэвэл, хэдийгээр талууд салхивч агааржуулалтын бараа материалыг худалдан авсан үйл баримтын тухайд маргаан байхгүй хэдий ч нэхэмжлэгч  “** ** ** **” ХХК, хариуцагч Р.Б нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, харин “** ** ** **” ХХК, “Р К” ХХК нарын хооронд үүргийн харилцаа үүссэн гэж үзэхээр байх тул хариуцагч Р.Баас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 00 000 000төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй. 

Түүнчлэн нэхэмжлэгчийг хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох ба иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах нь хэргийн оролцогчийн эрхийн асуудал тул гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол гэж үзэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,            115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Р.Баас 00 000 000 /хорин долоон сая хоёр зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “** ** ** **” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “** ** ** **” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293 950 орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ