| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Даваадорж |
| Хэргийн индекс | 188/2024/1003/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1279 |
| Огноо | 2024-11-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1279
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ган-Эрдэнэ, улсын яллагч Б.Бат-Эрдэнэ, хохирогч ***, ***, ***, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн байрны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***од холбогдох, эрүүгийн 2408000000115 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
1. Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн хичээлийн “Б” байрны 201 тоот өрөөнөөс хохирогч ***ийн эзэмшлийн “Линова А-3” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас 1,500,000 төгрөгийн хохирол,
2. 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 104 дүгээр сургуулийн хичээлийн 203 тоот өрөөнөөс хохирогч ***гийн эзэмшлийн “Делл” /Dell/ загварын зөөврийн компьютерыг цүнхний хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас 1,550,000 төгрөгийн хохирол,
3. 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 107-Б тоот өрөөний цонхоор хууль бусаар нэвтрэн орж, улмаар 9 ширхэг зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас хохирогч байгууллагад 6,200,000 төгрөгийн хохирол,
4. 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 105 дугаар байранд байрлах “Хаан” банкны АТМ- ээс хохирогч ***ын эзэмшлийн “Хаан” банкны *** тоот данс бүхий картаас 400,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,
5. 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа 2 дугаар хороололд байрлах “Хаан” банкны АТМ-ээс хохирогч ***ийн эзэмшлийн “Хаан” банкны *** тоот данс бүхий картаас 500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,
6. 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 дугаар хорооллын 1019 дүгээр байрны гражид байрлуулсан хохирогч ***ийн өмчлөлийн *** улсын дугаартай, “Ниссан лиф” маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын гурвалжин цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн зөөврийн компьютер, чанга яригч, карт тогтоогч, куртик, хантааз, цамц, гутал, дэвсгэр, цамц зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас 2,691,850 төгрөгийн хохирол,
7. 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 101 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг Гар утас худалдааны төвийн шилэн ханыг хагалан хууль бусаар нэвтэрч хохирогч ***гийн лангуунаас “Айфоне” загварын 17 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас 30,600,000 төгрөгийн хохирол, нийт 43,441,850 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэх хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
1. Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын сүүлээр Буянт-Ухаа 2 дугаар хорооллын 1019 дүгээр байранд амьдардаг *** гэх найзындаа очсон. Тухайн өдөр ***гийн гэрт нь хоночхоод өглөө нь бид хоёр мөнгө олох зорилгоор төв орох гээд гараад явж байхад АТМ-ын хажуугаар өсвөр насны хүүхэд дэлгүүр орчхоод явж байсан. Тэгэхээр нь бид хоёр мөнгөө энэ хүүхдийн картыг гуйж байгаад АТМ-ээс авчихъя гэж тохирсон. Үүний дараа тэр хүүхдээс “картаа түр хэрэглүүлээч ах нь чамд 20,000 төгрөг өгье” гэж хэлэхэд эхэндээ “үгүй” гэсэн ч сүүлдээ зөвшөөрсөн. Тухайн хүүхдээс картын авчхаад *** бид гурав хамт АТМ рүү орсон. Дараа нь АТМ руу ороод картынх нь үлдэгдлийн шалгахад 500,000 төгрөг байхаар нь тэр хүүхдэд мэдэгдэлгүйгээр авчхаад хотын төв рүү явсан. Үүний дараа 500,000 төгрөгийн авчхаад *** бид хоёр “1xbet” гэх мөрийтэй тоглоомын сайт дээр тоглосоор байгаад дуусгасан. Уг гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан нь 2021 онд ***тай хамт Баянзүрх дүүрэг дээр дээрмийн хэрэг үйлдсэн байдаг. Тэр үйлдэл дээр *** намайг татан оролцуулахгүй, би ганцаар үйлдсэн гэж хэлэх учир “чи энэ хүүхдийн данснаас мөнгө авчих” гэж ятгасан. 2021 онд ***тай хамт Баянзүрх дүүрэг дээр дээрмийн хэрэг үйлдсэн байдаг. Тэр үйлдэл дээр *** намайг татан оролцуулж “би ганцаар үйлдсэн гэж хэлэх учир чи энэ хүүхдийн данснаас мөнгө авчих” гэж ятгасан. Харин 2024 оны 01 дүгээр сард Содон хорооллын 101 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг гар утасны худалдааны төв рүү орж хулгай хийсэн үйлдлийг хүмүүстэй хамтарч үйлдсэн байдаг. Тодруулбал, тухайн өдөр Содон хороололд байрлах гэр рүүгээ хувцаснуудаа угаахаар очсон. Орой нь *** гэх найзуудтайгаа “Драгон” төвийн автобусны буудал дээр уулзахаар болсон. Товлосон газартаа очиход *** нар нь *** гэх ахтай хамт байсан. Тэгээд бид хэд машин дотроо согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байхад Содон хороололд байрлах гар утасны дэлгүүрээс утас хулгайлах санаа гарч ирсэн. Уг санаагаа хэрэгжүүлэх зорилгоор *** ах Содон хороололд байрлах гар утасны төвийн хажууд *** бид гурвыг буулгасан. Гар утасны төв рүү орох гэсэн боловч хүн хөдөлгөөн ихтэй байсан учир 101 дүгээр байрны орцонд хүлээнгээ яаж нэвтрэх талаараа ярилцсан. Тэгтэл *** нь гар утасны төв нь аюулгүй байдлын дохиололтой учир нэг нь гадаа ажиглаж үлдээд, нэг нь нэвтрэхэд болно, асуудал гарвал гар утасны худалдааны цонх руу чулуу шиднэ гээд би нэвтэрч орохоор болсон. ***ын үүрч явж байсан цүнхийг үүрэн нэвтрэн орсон. Уг гар утасны төв рүү нэвтрэх гээд ортол шилэн хана байхаар нь ***ын цүнхэнд байсан армотизаторыг мулталж аваад шилэн хаалгыг гурван удаагийн цохилтоор хагалаад ороход хамгаалалтын дохиолол дуугарсан. Сандраад цонх руу очоод харахад “Приус” маркийн авто машины хажууд *** аюулгүй гэх дохиог өгөхөд нь буцаж очоод армотизатороороо шилэн лангуунуудыг хагалж, улмаар гартаа таарсан гар утаснуудыг аваад гарсан. Уг үйлдлийн дараа автобусны буудлын урд ***тай уулзаад байж байхад *** ах машинтайгаа ирж авсан. Тэгээд авсан утаснуудаа ихэнхийн өгөөд *** бид гурав миний санаж байгаагаар 4-5 утсыг авч үлдсэн. ...Бусад үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
2. Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 03-ны орой Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт ухаа 2 дугаар хорооллын 1019 дүгээр байрны автомашины зогсоолд өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай автомашиныг 23 цагийн үед байршуулаад гэртээ орсон. Өглөө 09 цагийн үед машин дээрээ очиход миний машин онгорхой байхаар нь эд зүйлээ шалгаад үзэхэд урт хар, ногоон өнгийн куртик, хар өнгийн зузаан хантааз, цамц, “Lenovo thinkpad T14” загварын нөүтбүүк, “AG Lyra USB” загварын микрофон, утасны карт тогтоогч зэрэг эд зүйлүүд алга болсон байсан...” гэх мэдүүлэг,
3. Хохирогч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 09 цаг 30 минутын үед над руу манай түрээслэгч *** залгаад “таны эзэмшлийн гар утасны лангуу руу хулгайч орсон байна” гэж хэлсэн. Тухайн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 101 дүгээр байрны үйлчилгээний төвийн И-22 дугаартай лангуунд хулгайч орж, нийт 17 ширхэг “Айфоне” маркийн гар утас алдагдсан байсан. Нийт 30,600,000 төгрөгийн хохирол учирсан ба 3 утсыг эргүүлэн авсан учир 30,600,000 төгрөгөөс хасагдаж тооцож 23,800,000 төгрөгийн хохиролтой байгаа...” гэх мэдүүлэг,
4. Хохирогч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр өөрийн удирдсан ангиа тараах гээд “В-1” дүгээр давхар руу буусан. Өдөр нь давтлага ордог байсан учир хэдэн хүүхдүүд үлдчихсэн байсан. Тараачхаад буцаад 13 цаг 10 минутын үед 203 тоот ангидаа ортол цагаан шкаф дээр байсан “Dell” брэндийн, хар саарал өнгөтэй нөүтбүүк алга болсон байсан. Тэгээд хүүхдүүдээсээ асуухад “багш чинь аваад ир гэж хэлээд нэг ах авсан” гэхээр нь камер шүүлгээд үзтэл үл таних залуу байсан...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2408000000115 дугаартай хэргээс:
1. Хохирогч ***ийн эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлийн нотлох баримтууд:
1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст “Зөөврийн компьютер алдсан” гэх утгаар бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас /2 дугаар хавтаст хэргийн 190-191 дүгээр хуудас/,
1.2. Хохирогч ***ийн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуульд бага ангийн багшийн ажил эрхэлдэг. Өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 16 цаг 30 минутад ангийн хүүхдүүдээ тараахаар “В” 201 тоот ангиасаа гарсан юм. Ингээд ангийн хүүхдүүдээ сургуулийн гадаа эцэг эхэд нь хүлээлгэж өгөөд 20-30 минут орчмын дараа ангидаа ороод ширээгээ цэгцэлж, хүүхдүүдийн дэвтрийг үзэж байсан. Ингээд миний утас дугараад манай ажлын багш залгаад “манай анги руу ороод ирээ” гэхээр нь би нэг мөсөн ангиа түгжээд гарья гэж бодоод ширээгээ цэгцэлж, гадуур хувцас аа өмсөөд өөрийн цүнхтэй нөүтбүүк ээ хайхад миний цүнхтэй нөүтбүүк байхгүй алга болсон байхаар нь хайж байгаад сургуулийн камер шүүхэд намайг ангиа тарааж байх хооронд үл таних залуу анги руу орж ирээд миний цүнхтэй нөүтбүүкийг авч гарсан байсан. Би багш нараасаа тэр залууг таних уу гэхэд танихгүй гэж хэлсэн. Би хулгайд алдсан “Ленова А-3” гэх сүүлийн үеийн загвартай, хар өнгөтэй нөүтбүүкээ 2021 онд 3,500,000 төгрөгөөр авч байсан. Одоо зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ. Манай ажлын газар хяналтын камертай. Миний нөүтбүүкийг хулгайлсан гэх хүнийг би харвал танина. ...Хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 195-196 дугаар хуудас/,
1.3. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Ц-12 дугаартай: “...“lenova i3” загварын компьютер 1 ширхэг нь 1,500,000 төгрөгөөр тогтоож байна...” гэх Хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 200-201 дүгээр хуудас/,
1.4. Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай “...хар өнгийн мэт цагаан өнгийн бичиглэлтэй ноосон малгай өмссөн, хар өнгийн гадуур хувцастай эрэгтэй хүн нь ангиас хар өнгийн цүнхтэй зүйл барьж гарч байгааг харуулав...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг бичлэг бүхий “Си Ди” /2 дугаар хавтаст хэргийн 206-215 дугаар хуудас/,
1.5. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Прокурорын тогтоолтой холбоотой тайлбар байхгүй, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 238 дугаар хуудас/,
2. Хохирогч ***гийн эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлийн нотлох баримтууд:
2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст “нөүтбүүк алдсан” гэх утгаар бүртгэгдсэн дуудлагын лавлааны хуудас /2 дугаар хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/,
2.2. Хохирогч ***гийн: “...2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, 104 дүгээр сургууль буюу ажлын 203 тоот анги дотроо байж байгаад 12 цаг 30 минутын үед хүүхдүүдээ тараах гэж “В-1” дүгээр давхар руу буусан. Буцаад 13 цаг 10 минутын үед 203 тоот ангидаа ортол цагаан шкаф дээр байсан “Dell” брэндийн, хар саарал өнгөтэй нөүтбүүк алга болсон байсан учир Цагдаагийн байгууллагад хандсан. “Dell” брэндийн хар саарал өнгөтэй, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, “256 SSD8 i5” үзүүлэлттэй, 2022 онд лизингээр 1,970,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Нөүтбүүк нь саарал өнгийн цүнхтэй хамт байсан. Манай ангид хяналтын камер байхгүй, сургуулийн коридор дотор байгаа...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/,
2.3. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 24/003 дугаартай: “...Dell, i5 үзүүлэлттэй, 2022 онд ашиглалтад орсон, хэрэглэж байсан 1 ширхэг нөүтбүүк 1,500,000 төгрөг, нөүтбүүкийн цүнх 1 ширхэг 50,000 төгрөг, нийт 1,550,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх Хөрөнгийн үнэлгээний магадалгаа /2 дугаар хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/,
2.4. Хяналтын камерын дүрс, бичлэг үзлэг хийсэн тухай: “...Хар өнгийн “Adidas” гэсэн бичигтэй ноосон малгайтай, хар өнгийн өвлийн богино куртиктэй, хар өнгийн өмд өмссөн 20-25 орчим насны шар царайтай, өргөн хамартай, үл таних сэжигтэй этгээд коридорын зүүн талаас чиглэлтэй урдаа цүнхтэй зүйл барьсан байдалтай алхаад явж байв...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон 1 ширхэг бичлэг бүхий “Си Ди” /2 дугаар хавтаст хэргийн 74-78 дугаар хуудас/,
2.5. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 98 дугаар хуудас/,
3. Хохирогч Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлийн нотлох баримтууд:
3.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 104 дүгээр хуудас/,
3.2. Хэргийн газарт буюу Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн хичээлийн байранд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 105-110 дугаар хуудас/,
3.3. Хохирогч ***ийн: “...Би Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд архивч ажилтай ба өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр манай захирал *** над руу залгаж “107-Б ангид байдаг нөүтбүүкнүүд хулгайд алдагдсан байна” гэж дуудсан. Намайг очиход миний нэр дээр бүртгэлтэй “Samsung “брэндийн “Chromebook” нэртэй зөөврийн компьютер 9 ширхэг хулгайд алдагдсан байсан. Би алдагдсан нөүтбүүкнүүдийн сериал дугааруудыг мэднэ, бүгдээрээ ижил нэг загварын, мөнгөлөг саарал өнгийн, “4 GB-ийн Ram8, Intel Celeron CPU”-тэй, “Chrome OS” үйлдлийн системтэй нөүтбүүкнүүд байсан ба би үлдсэн нөүтбүүкүүдийг бүртгэл судалгаатай судалж үзэхэд ...сериал дугааруудтай нөүтбүүк алдагдсан. Төрөөс тендер зарлаж манайд захиалга хийсэн ба нэг бүрийн үнэ нь 1,349,000 төгрөгөөр нийлүүлж байсан. Би аль байгууллага манайд нийлүүлсэн талаар нэрийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 114 дүгээр хуудас/,
3.4. Гэрч ***ын: “...Би 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн ажил болох 6 дугаар сургууль дээр 17 цагаас өглөө 09 цаг хүртэл жижүүрийн ажлаа хийсэн. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 09 цаг 20 минутад өглөөний ээлжийн ажилтан *** ирсэн. Сургуулийн 1 дүгээр давхарт байрлах 107-Б анги буюу бага ангийн хүүхдүүдийн хичээллэдэг зөөврийн компьютертой ангид хөшиг тогтоохоор бид хоёр орсон. Манай ажлын чиг үүрэгт уг ангид байдаг зөөврийн компьютерыг тоолж хүлээлгэн өгдөг ба би 12 дугаар сарын 16-ны өдөр ээлж хүлээж авахдаа уг ангийн компьютерыг тоолж хүлээж аваагүй, мартчихсан байсан. *** бид хоёр уг ангийн нөүтбүүкийг тоолж үзэхэд нийт 25 ширхэг нөүтбүүк, 13 хар нөүтбүүк байх ёстойгоос 9 ширхэг саарал нөүтбүүк дутсан байсан. Уг ангийг шалгаж үзэхэд цонхны салхивч онгорхой байсан. Бид хоёр сургуулийн захирал болон уг ангийг хариуцдаг багш нараас асуухад уг ангиас компьютер аваагүй, цонх онгойлгоогүй гэж хэлсэн. Би өчигдөр орой 22 цаг 30 минутын орчим 107-Б ангийн хаалгыг татаж үзэхэд хаалга нь цоожтой байсан. Компьютер болон цонхнуудыг анзаараагүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 116-118 дугаар хуудас/,
3.5. Насанд хүрээгүй гэрч ***гийн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр буюу бүтэн сайн өдрийн оройны 18 цагийн үед Саппорогийн автобусны буудал дээр 154 дүгээр сургуульд нэг ангид хамт суралцаж байсан найз ***той уулзсан. *** нь өмнө нь миний хичээлийн үүргэвчийг алга болгосон, мөн миний “Remax” брэндийн чихэвчийг эвдэлсэн тул төлүүлэх гэж уулзсан. ...Би тухайн үед ***оос өрөө нэхэж асуухад “маньд нь нэг ийм нөүтбүүк байна, чи энийг өрөндөө авах юм уу” гэж хэлээд жижиг саарал өнгийн нөүтбүүк үзүүлэхэд нь би зөвшөөрч авсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 121 дүгээр хуудас/,
3.6. Гэрч ***ын: “...Би 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өглөөний 11 цагийн үед “Монтел” төвийн гадна тамхи татчихаад “Си Юу” дэлгүүрээр орж кофе аваад ууж байтал хар өнгийн куртик, хувцастай нэг залуу “ахаа утас авч зардаг хүн байна уу” гэж надаас асуухаар нь би “байна, юу болов ахын дүү” гэж асуухад тэр залуу надад хандаж “би Солонгост “IТ” инженерээр сурдаг юм, найз охин гадагшаа явах гээд яаралтай мөнгөний хэрэгтэй болоод та нөүтбүүк авах уу, би Солонгос буцахаараа танд өөр янз бүрийн техник хангамж явуулж болно шүү” гэхээр нь би сонирхож 8 ширхэг нөүтбүүкийг нь авахаар тохирч нийт 1,100,000 төгрөгийг бэлнээр өгч 100,000 төгрөгийн үнэтэй зарагдаж байсан “Samsung Galaxy S8 active” нэртэй гар утас бартер хийж худалдан авсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 123 дугаар хуудас/,
3.7. “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 923/8516 дугаартай: “...“Samsung” брэндийн “Chromebook-4” загварын CPU: Intel Celeron Processor N4020, 15.6 инч хэмжээтэй зөөврийн компьютер 8 ширхэг 5,600,000 төгрөг, “Samsung” брэндийн “Chromebook-4” загварын CPU: Intel Celeron Processor N4020, 11.6 инч хэмжээтэй зөөврийн компьютер 1 ширхэг 600,000 төгрөг, нийт 6,200,000 төгрөг...” гэх Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /2 дугаар хавтаст хэргийн 129-131 дүгээр хуудас/,
3.8. Хохирогч ***өөс гаргаж өгсөн хулгайд алдагдсан эд зүйлийн бүртгэлтэй холбоотой баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 147-151 дүгээр хуудас/,
3.9. Иргэн ***гаас эд зүйл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 156-157 дугаар хуудас/,
3.10. Иргэн ***аас эд зүйл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 159 дүгээр хуудас/,
3.11. Хохирогч ***т хулгайд алдсан эд зүйлийн хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 160 дугаар хуудас/,
3.12. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “...***ын *** дугаарын утас руу холбогдоход... “надад цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлагагүй” гэж хэлснийг тэмдэглэв...” гэх тэмдэглэл, утсаар холбогдсон баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 161-163 дугаар хуудас/,
4. Хохирогч ***ын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлийн нотлох баримтууд:
4.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
4.2. Хохирогч ***ын: “...Би 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн үед өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хороолол 102-11 тоотод байхад хүү ***д “Хаан” банкны *** дугаартай дансны картаа өгөөд “дэлгүүр орж амттай юм авч ид” гээд картаа өгөөд явуулахад 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 18 минутад миний гар утсанд таны данснаас 400,000 төгрөг гарлаа гэсэн мессеж ирэхээр нь охин ***г дүүгээ олоод ир гэсэн. *** нь удалгүй ***г дагуулаад ороод ирэхээр нь болсон зүйлийг асуутал “үл таних 20 орчим насны эрэгтэй хүн орцонд таараад ах нь чамд гоё юм авч өгье, чи ахдаа картаа өгч бай, хүн рүү мөнгө хийгээд буцаагаад өгье” гэж хэлээд 105 дугаар байрны “Банана” нэртэй дэлгүүрийн АТМ ороод мөнгө аваад халаасандаа хийгээд зугтаачихсан гэхээр нь Цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. ...Манай хүү *** 6 настай хичээл нь амраад хөдөө явсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
4.3. “Хаан” банкнаас ирүүлсэн иргэн ***ын тус банкинд эзэмшдэг дансны хуулга, гүйлгээ хийгдэх үеийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди”, бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 25-31 дүгээр хуудас/,
4.4. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Уг тогтоолтой холбоотой тайлбар байхгүй, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,
5. Хохирогч ***ийн эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлийн нотлох баримтууд:
5.1. Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст иргэн ***ээс гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, уг гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 209-210 дугаар хуудас/,
5.2. Хохирогч ***ийн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүү *** хамтаар гэртээ байж байгаад 12 цагийн орчимд өөрийн хүүг ундаа авахаар хүнсний дэлгүүр явуулсан. Хүү орж ирээд “нэг сайн хүнтэй таараад картанд мөнгө хийж өгсөн” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би дансаа шалгаж үзэхэд миний данснаас 500,000 төгрөгийн зарлага гарсан байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 213 дугаар хуудас/,
5.3. Насанд хүрээгүй гэрч М.***: “...2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би гэртээ ээжийн хамтаар амарч байхад ээж надад ундаа авхуулахаар өөрийн банкны виза картыг өгөөд дэлгүүр гаргасан. Би 1021 дүгээр байрны хүнсний дэлгүүр гэсэн хаягтай дэлгүүр рүү орж дэлгүүрээс ундаа болон бэлэн хоол авсан. Ээжийн картаар худалдан авалт хийгээд дэлгүүрээс гараад явж байтал хорооллын дунд байрлах сагсны талбайд дэргэд дунд зэргийн биетэй цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, шар өнгийн куртиктэй эрэгтэй хүнтэй таараад “хөөе хүү минь чамд “Хаан” банкны карт байгаа юу” гэхээр нь би “үгүй” гэсэн. Тэгээд “би чиний картад 20,000 төгрөг хийж өгье” гэж хэлсэн тул би зөвшөөрөөд сагсны талбайн дэргэд байрлах “Хаан” банкны АТМ руу ороод надаас картыг авсан. Би тухайн хүнд нууц үг болох 5588 гэсэн дугаарыг хэлж өгөөд АТМ-ийн гадна үлдсэн. Тэгээд удалгүй тэр эрэгтэй хүн надад 5,000 төгрөгийг ээжийн виза картын хамт өгсөн тул би гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 216-217 дугаар хуудас/,
5.4. “Хаан” банкнаас ирүүлсэн дансны хуулга бүхий “Си Ди”-нд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон дансны хуулга бүхий 1 ширхэг “Си Ди” /3 дугаар хавтаст хэргийн 222-224 дүгээр хуудас/,
5.5. “Хаан” банкнаас ирүүлсэн АТМ-ын камерын бичлэг бүхий “Си Ди”-нд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /3 дугаар хавтаст хэргийн 227-231 дүгээр хуудас/,
6. Хохирогч ***ийн эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлийн нотлох баримтууд:
6.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст “*** улсын дугаартай авто машинд хулгай орсон” гэх утгаар бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас /2 дугаар хавтаст хэргийн 244-245 дугаар хуудас/,
6.2. Хэргийн газарт буюу Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 дугаар хороолол, 1019 дүгээр байрны зогсоолд байх *** улсын дугаартай, “Ниссан” маркийн авто машинд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 246-248 дугаар хуудас/,
6.3. Хохирогч ***ийн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 03-ны орой Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 дугаар хороолол, 1019 дүгээр байрны гражид өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай авто машиныг 23 цагийн үед байрлуулаад гэртээ орсон. Өглөө 09 цагийн үед машин дээрээ очиход миний машин онгорхой байсан. Тэгээд би машинаа үзэхэд миний эд зүйл алга болсон байсан. Миний машин “Nissan leaf” гэх нэртэй 2012 онд үйлдвэрлэсэн, 2017 онд орж ирсэн, хар өнгийн машин байсан. Миний машины жолооч талын жижиг гурван шил хагалсан байсан. Зах зээлийн үнээр 60,000 төгрөг болсон. Миний машинаас урт хар ногоон куртик 2019 онд 270,000 төгрөгөөр худалдаж авсан, хар өнгийн зузаан хантааз 2021 онд 65,000 төгрөгөөр, зузаан цамц 2019 онд 30,000 төгрөг авсан, ажлын гутал 2019 онд 25,000 төгрөгөөр авсан, том орны дэвсгэр 30,000 төгрөг, хоёр цамц 200,000 төгрөг, “Lenova Thinkpad T14” загварын нөүтбүүк 2021 оны 2,750,000 төгрөгөөр авсан, AKG Lyra загварын микрофон 2021 онд 300,000 төгрөгөөр авсан, утасны арын карт тогтоогч “Bianance” брэндийн 2023 оны 12 дугаар сард 150,000 төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/,
6.4. “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ХУ2-24-030 дугаартай: “...куртик 1 ширхэг 68,000 төгрөг, хантааз 1 ширхэг 48,000 төгрөг, цамц 1 ширхэг 12,0000 төгрөг, гутал 1 ширхэг 54,000 төгрөг, дэвсгэр 1 ширхэг 44,000 төгрөг, цамц 1 ширхэг 18,000 төгрөг, зөөврийн компьютер 1 ширхэг 1,890,000 төгрөг, чанга яригч 485,940 төгрөг, карт тогтоогч 53,910 төгрөг, нийт 2,691,850 төгрөгөөр үнэлэгдэв гэх...” дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас/,
6.5. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1347 дугаартай: “...авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 85,000 төгрөг...” гэх Хөрөнгийн үнэлгээний тайлан, машины эвдрэлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,
6.6. Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай: “...сэжигтэн этгээд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 2 дугаар хорооллын 1019 дүгээр байрны гражид байршуулсан *** улсын дугаартай авто машинаас алдагдсан куртик, пүүзийг өмсөөд явж байгааг харуулав...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 19-22 дугаар хуудас/,
6.7. Яллагдагч ***ын дахин өгсөн: “...Одоо шалгагдаж байгаа хэргүүдээс Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 дугаар хорооллын авто машины зогсоолоос машинаас хулгайлсан нөүтбүүкээ зааж өгч чадна. Тухайн нөүтбүүк нь өмнө нь түр оршин сууж байсан Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо хаягийг нь мэдэхгүй байна, зааж өгч чадна, мөн өсгөгч байгаа. Харин бусад эд зүйлүүдийг нь хаячихсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын гар утасны лангуунаас авсан 17 ширхэг “Айфоне” загварын гар утаснуудаас өмнө нь мэдүүлэг өгөхдөө ерөөсөө дурдаагүй. *** гэх залууд 10 ширхэг “Айфоне” загварын гар утсыг “Драгон” дээр явж байхдаа өгсөн. Үлдсэн гар утсыг нь ***, бид гурав хувааж авсан байгаа. *** тухайн гар утсыг зарсан эсэхийг нь мэдэхгүй байна. Би гэрийн хаягийг нь мэднэ, заагаад өгч чадна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 178-179 дүгээр хуудас/,
6.8. Яллагдагч ***ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 181-193 дугаар хуудас/,
7. Хохирогч ***гийн эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлийн нотлох баримтууд:
7.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст “Шилэн хана хагалсан байна” гэх утгаар бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас /1 дэх хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/,
7.2. Хэргийн газар буюу Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 101 дүгээр байрны 2 давхарт байрлах “Гар утас худалдааны төв”-д үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас/,
7.3. Хохирогч ***гийн: “...2024 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 09 цагийн үед манай оффисын эзэн залгаад “хулгай орсон байна” гэж хэлэхээр нь ирээд үзтэл манай Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 101 дүгээр байрны 2 давхарт гар утасны худалдааны төвийн И-22 дугаартай лангууны шилийг хагалж дотроос нь 15 ширхэг орчим “Айфоне” маркийн гар утас алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,
7.4. Хохирогч ***гийн дахин өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 101 дүгээр байрны үйлчилгээний төвийн И-22 дугаартай лангуунд хулгай орж, нийт 17 ширхэг “Айфоне” маркийн гар утас алдагдсан. “Айфоне икс ар” маркийн гар утас 1 ширхэг, имей дугаар нь *** дугаартай, 800,000 төгрөгийн үнэтэй гар утас, “Айфоне 11” маркийн гар утас 1 ширхэг, имей дугаарыг нь мэдэхгүй, 1,200,000 төгрөг, “Айфоне 11 про” маркийн гар утас 1 ширхэг, имей дугаар нь *** дугаартай, 1,500,000 төгрөг, “Айфоне 12” маркийн гар утас 2 ширхэг, имей дугаарыг нь мэдэхгүй, нэг ширхэг нь 1,200,000 төгрөгийн, 1,400,000 төгрөгийн үнэтэй байсан. “Айфоне 12 про” маркийн гар утас 3, цэнхэр өнгөтэй 512 “gb” багтаамжтай, имей нь дугаар нь *** дугаартай, 1,800,000 төгрөгийн үнэтэй, нөгөө 2 нь 1,600,000 төгрөгийн үнэтэй, имей кодыг мэдэхгүй. “Айфоне 12 про макс” 2 ширхэг, имей дугаар нь ***, *** дугааруудтай байсан бөгөөд тус бүрдээ 1,800,000 төгрөг, 2,000,000 төгрөгийн үнэтэй “Айфоне 13 про” маркийн гар утас 1 ширхэг, имей дугаар нь *** дугаартай, 2,200,000 төгрөгийн үнэтэй. “Айфоне 13 про” маркийн гар утас 1 ширхэг, имэй дугаар нь *** дугаартай, 2,200,000 төгрөгийн үнэтэй, “Айфоне 13 про макс” маркийн гар утас 2 ширхэг, имей дугаар нь мэдэхгүй, тус бүрдээ 2,200,000 төгрөгөөс 2,600,000 төгрөгийн үнэтэй, “Айфоне 14” маркийн гар утас 1 ширхэг, имей дугаар нь мэдэхгүй, 2,000,000 төгрөгийн үнэтэй, “Айфоне 14 про” маркийн гар утас 2 ширхэг, имей дугаар нь мэдэхгүй, тус бүрдээ 2,800,000 төгрөгийн үнэтэй, нийт 17 ширхэг “Айфоне” брэндийн гар утас хулгайд алдсан бөгөөд нийт 31,000,000 төгрөгийн хохирол учирсан. Манай худалдааны төв камертай. Харуул хамгаалалтын компанитай хамтран ажилладаг. Хулгайч орох үед дохиолол ажиллаад хамгаалалтын ажилтнууд ирж гадна талаас нь хараад хаалгануудыг нь татаж үзээд явчихсан байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
7.5. Гэрч ***гийн: “...2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хороолол 101 дүгээр байрны 2 дугаар давхарт гар утас худалдааны төвийн И-22 лангууг хаагаад 19 цагийн үед явсан. Худалдааны төвийг 20 цаг гэхэд ***гэх хүн өглөө, орой бүх хүмүүс гарсны дараа цоожлоод явдаг юм. Намайг 10 цагт ирэхэд манай лангууны эзэн *** ах ирчихсэн “гар утас худалдааны төвд хулгайч орсон байна” гэж хэлээд цагдаа дуудчихсан байсан. Тэгээд ороод харахад манай лангууны шилийг юмаар цохиод хагалчихсан байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,
7.6. Гэрч ***ийн: “...2024 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 05 цагийн үед хамгаалагч Баясгалангийн хамт өмнөх объектоо шалгачхаад байж байтал оператораас “Содон хорооллын гар утас худалдааны дохиолол дугарсан” гэж ярихаар нь бид хоёр шууд ирээд шилэн хаалгыг татаж үзэхэд түгжээтэй байхаар нь 2 дугаар давхарт цонхнуудыг тойрч харахад бүгд хаалттай, хэвийн байсан. Тэгэхээр нь оператор руу эргэж залгаад “энд хэвийн байна, гаднаас нэвтэрсэн зүйл байхгүй байна” гэж хэлээд дараагийн объектоор яваад өгсөн. Өглөө оператор залгаад “гар утас худалдааны төвийн шилэн хаалга хагарсан байна, та хоёр дотогш орж шалгаагүй юм уу” гэхээр нь бид хоёр “гаднаас нь шалгахад хаалга цоожтой байсан, харуул нь хаана суудгийг нь мэдэхгүй, олон хаалганаас ирдэг болохоор хэн нь гарч байгааг мэдэхгүй байсан” гэж хэлсэн. Бид хоёр урд хаалгануудыг шалгачхаад явчихсан, тойрч үзээгүй. Хаалганууд цоожтой байхаар нь яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,
7.7. Гэрч ***ийн: “...2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цаг 40 минутад Содон хорооллын 101 дүгээр байрны 2 дугаар давхарт орж хаалгыг цоожилсон. Өглөө 07 цагт цэвэрлэгч, жижүүр хаалга онгойлгож өгдөг юм. Бид нар оройны 22 цагт хаалга цоожилчхоод өглөө 07 цагт онгойлгож өгдөг юм...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,
7.8. Гэрч ***гийн: “...2024 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 05 цагийн үед оператораас “Содон хорооллын 101 дүгээр байрны 2 дугаар давхрын гар утас худалдааны төвийн дохиолол дуугараад байна” гэсэн дуудлага аваад хамгаалалтын жолооч Саруултөгстэй хамт Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хороололд очиж төв зам руу харсан офиссын шилэн хаалгануудыг татаж үзэхэд цоожтой, эвдэрсэн хагарсан зүйл байгаагүй, 2 дугаар давхрын цонхнууд руу гэрэл тусгаж харахад онгорхой, хагарсан зүйл бас байгаагүй. Тэгээд эргээд оператор руу залгаад “ингэж шалгасан талаараа” хэлээд дараагийн газраа шалгахаар явсан. Тухайн үед 101 дүгээр байрны гадна талаар шалгаад хаалганууд нь цоожтой байсан. Бас цонхнууд бүрэн бүтэн байхаар нь яваад өгсөн. Дотогшоо орох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,
7.9. Хяналтын камерын дүрс, бичлэгт үзлэг хийсэн тухай “...Бичлэгийн гол хэсэгт байрлах гар утасны лангууны шилийг армотизатороор цохин хагалж байгаа нь харагдана. ...Хар өнгийн хувцастай хүн хагалсан армотозитароо газар тавьж, барьж байсан саарал өнгийн цүнхэндээ утаснуудыг давхраар 6 удаа авч цүнхэндээ хийж байгаа нь харагдана...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 45-52 дугаар хуудас/,
7.10. Эд зүйл хураан авсан тухай “...сэжигтэн ***оос “Айфоне 12 про макс” маркийн *** дугаартай гар утас 1 ширхэг, “Айфоне 14 про макс” маркийн *** дугаартай гар утас 1 ширхэг зэргийг хураан авав...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 54-56 дугаар хуудас/,
7.11. Хяналтын камерын дүрс, бичлэгийг шалгасан “...2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 цаг 58 минутад гэмт этгээд нь Содон хорооллын 101 дүгээр байрны Худалдааны төвийн арын хаалганы цонхоор орж байна. Гэмт этгээд нь Худалдааны төвийн гар утасны хэсэг рүү 04 цаг 26 минутад орж байх ба И-22 дугаар лангуу дээр очиж авч явж буй амартизатороор лангууны шилийг цохиж гар утсыг авснаар гарч явсан...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,
7.12. Хяналтын камерын дүрс, бичлэгийг шалгасан “...Хэргийн ойр орчмын хяналтын камерыг шалгахад тухайн гэмт хэргийг иргэн *** *** үйлдсэн нь бичигдсэн...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/,
7.13. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 24/001 дугаартай: “...I phone XR загварын гар утас шинэ гэх 1 ширхэг 800,000 төгрөг, I phone 11 загварын гар утас шинэ гэх 1 ширхэг 1,200,000 төгрөг, I phone 11 pro загварын гар утас шинэ гэх 1 ширхэг 1,500,000 төгрөг, I phone 11 pro max загварын гар утас шинэ гэх 1,700,000 төгрөг, I phone 12 загварын гар утас шинэ гэх 2 ширхэг 2,400,000 төгрөг, I phone 12 pro загварын гар утас шинэ гэх гар утас 3 ширхэг 4,800,000 төгрөг, I phone 12 pro max загварын гар утас шинэ гэх 2 ширхэг 3,600,000 төгрөг, I phone 13 pro загварын гар утас гар утас шинэ гэх 2 ширхэг 4,800,000 төгрөг, I phone 14 загварын гар утас шинэ гэх 1 ширхэг 2,000,000 төгрөг, I phone 14 pro загварын гар утас шинэ гэх 2 ширхэг 5,600,000 төгрөг, нийт 30,600,000 төгрөг...” гэх Хөрөнгийн үнийн магадалгаа /1 дэх хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас/,
7.14. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 24/005 дугаартай: “...1 м, 20 см урттай, 60 см өргөн лангууны шил 1 ширхэг 131,000 төгрөг, 2 м, 40 см урт, 90 см өргөнтэй шилэн хана 528,800 төгрөг, нийт 659,800 төгрөг...” гэх Хөрөнгийн үнийн магадалгаа /1 дэх хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас/,
7.15. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 10-нд гадуур явж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 11-ны 05 цагийн үед гэртээ орох гээд Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хороололд очсон. Тэгээд гэртээ орох гэж байгаад болиод байрны тоотыг нь сайн санахгүй байна Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хороололд үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний төвийн цонхыг эвдээд цонхоор нь дотогшоо ороод 2 давхар луу шатаар гарахад гар утас худалдааны төвийн хаалга нь цоожтой байхаар нь уг худалдааны төвийн шилэн ханыг нь төмрөөр цохиж хагалсан. Тэгээд тухайн лангуу руу ороход удалгүй дохиолол нь дугарахаар нь цонхоор харахад хүн харагдахгүй байхаар нь нэг лангууны шилийг хагалаад дотор нь байсан гар утаснуудыг нь аваад үүрч явсан цүнхэндээ хийгээд гарсан юм. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан Би тухайн үед лангуу руу ороод байж байхад дохиолол нь дугарахаар нь сандарсандаа хамгийн түрүүнд харагдсан лангууны шилэн хаалтыг цохиод дотор байсан утаснуудаас авсан. Би тухайн үед ямар маркийн хэдэн ширхэг гар утас авсан талаар сайн мэдэхгүй. Сүүлд нь үзэхэд 16-17 орчим гар утас байсан байх би сайн санахгүй байна. Би тухайн гар утаснуудын зарчихсан. Би тухайн гар утаснуудыг яг хэдэн төгрөг болсон талаар сайн мэдэхгүй байсан зарсан мөнгөөрөө цахим покер тоглоод, идэж уух юманд зарцуулаад дуусчихсан юм. Би тухайн үед мөнгө олох зорилгоор тухайн үйлчилгээний төв рүү орсон юм...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 198-199 дүгээр хуудас/,
7.16. Гэрч ***ын: “...2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би фейсбүүкээс эгчдээ “Айфоне-13 про” загварын гар утас зарна гэсэн зарын дагуу холбогдох утасны дугаарыг нь өгсөн ба тухайн үед төрсөн эгч *** төрсөн өдрийн бэлэг авж өгөх гэж байсан юм. Тэгээд би ажил дээрээ байж байгаад орой 21 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ ирэхэд төрсөн эгч *** усан цэнхэр өнгийн “Айфоне-13 про” маркийн гар утсыг 1,650,000 төгрөгөөр худалдаж авч авсан гэж хэлж байсан ба би эгчдээ “ID” хаяг нээж өгөх гээд өөрийнхөө сим картыг тухайн худалдаж авсан гар утсанд хийсэн юм. Яг ямар хүнээс худалдаж авсан талаар мэдэхгүй байна. “Айфоне” зарна, авна гэсэн групп хаягт байсан зарын дагуу холбогдсон. Одоо тухайн зарыг хайгаад олохгүй байгаа ямар хаягаас пост оруулсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 202-203 дугаар хуудас/,
7.17. Гэрч ***ын: “...2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр фейсбүүк дээр “Айфоне” маркийн гар утас зарна гэсэн зарын дагуу би холбогдож асууж тодруулахад “Айфоне 11, 13 про” маркийн 2 ширхэг утас байна гэсэн ба тухайн үед дүүтэйгээ нийлээд төрсөн эгч ***т төрсөн өдрийн бэлэг авч өгөх гэж байсан тул “Айфоне 13 про” маркийн гар утсыг худалдаж авахаар ярьж тохиролцоод Буянт-Ухаа 2 дугаар хороололд уулзаад “Айфоне 13 про” маркийн гар утсыг нь үзэж, харж байгаад /өндөр цагаан царайтай, буржгар үстэй, 20-25 орчим настай залуугаас/ 1,650,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд би утсыг нь аваад тухайн өдрөө сим картаа хийгээд ашигласан. Дүүг хүрээд ирэхээр нь “ID” кодыг нь нээгээдэх гээд утсаа өгөөд ашиглуулсан ба дүү *** өөрийнхөө сим картыг хийж байсан. Тэгээд тухайн гар утсыг хадгалж байгаад эгч *** 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хөдөөгөөс ирэхээр нь бэлэглэж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 206-207 дугаар хуудас/,
7.18. Гэрч ***: “...99824784 гэх дугаарыг тогтмол 10 гаруй жил ашиглаж байгаа. Би тухайн дугаарыг өөр хэн нэгэнд ашиглуулж, хэрэглүүлсэн зүйл ерөөсөө байхгүй. Би 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гадуур явж байгаад “Айфоне 11 про” маркийн гар утас зарна гэсэн зарын дагуу чатаар холбогдож авахаар ярьж тохиролцоод Сансарын тэнд байрлах “Хаан” банкны ойролцоо очиж уулзаад гар утсыг үзэж, харж байгаад би данснаасаа АТМ-ээс 775,000 төгрөг аваад тухайн залууд өгөөд гар утсаа авсан. Тухайн гар утас нь “Айфоне 11” маркийн, ногоон өнгийн гар утас байсан ба надад 18-25 орчим насны, жижиг мөрөөрөө үүрдэг урдаа гаргадаг цүнх үүрчихсэн, өндөр нуруутай залуу өгсөн. Би тухайн гар утсыг 5 хоног хэрэглэж байгаад фейсбүүк зар тавьж нэг үл таних утсаар холбогдож ярьж тохиролцоод 980,000 төгрөгт бэлнээр зарсан. ...Би ямар хүнд зарсан талаараа мэдэхгүй байна. Надтай утсаар л холбогдож байсан. *** *** гэдэг хүн надад гар утас зарсан хүн мөн байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 211-212 дугаар хуудас/,
7.19. Гэрч ***н: “...Миний төрсөн хүү *** нь 2024 оны 02 дугаар сарын үеэр Хархорин худалдааны төв дотор байж байхдаа гар утсаа алдчихсан. Тэгээд тухайн үед надаас утас нэхээд байхаар нь би хүүгээ дагуулаад Тэнгисийн урд талын “Теди” худалдааны төв дотроос гар утас харж байсан. Өөрөө “Айфоне” маркийн гар утас сонирхож байсан болохоор “Айфоне” маркийн гар утас харж, сонирхож хэд хэдэн газраас гар утас шалгаж үзэхдээ би *** дугаарын симээ хийж үзэж байсан. Тэгээд явж байхдаа “Айфоне икс” маркийн гар утас худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 215-216 дугаар хуудас/,
7.20. Гэрч ***: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн үеэр “Айфоне 11 про макс” маркийн гар утас барьдаг байсан. Би өөрөө нэлээн утас сонирхдог бас мөнгөний хэрэг гарсан учраас 2024 оны 01 дүгээр сарын үеэр фейсбүүкэд хэд хэдэн гар утас авч зарж байсан. Би хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Би “Айфоне” гар утас авна, зарна гэсэн 2-3 групп рүү “Ай фоне” хямд авна гэж зар оруулсны дагуу надтай /одоо дугаарыг нь мэдэхгүй байна/ нэг хүн холбогдоод “Айфоне 11 про макс” маркийн гар утас авах уу гэхэд “Зоос” гоёлын тэр хавьцаа уулзаад гар утас харж байгаад 850,000 төгрөгөөр бэлнээр худалдаж авсан. Тухайн үедээ би гар утсаа худалдаж авчхаад өөрийнхөө *** дугаарыг хийж ашигласан. “Айфоне 11 про макс” маркийн гар утсыг хэсэг хугацаанд барьж байгаад дахиж мөнгөний хэрэг гараад фейсбүүк дээр зар тавьж “Z Flip-4” маркийн гар утас авахдаа өөрийнхөө гар утсыг тулж, зөрүү мөнгө авч худалдаж байсан. Тухайн худалдаж авсан гэх “Айфоне 11 про макс” маркийн гар утас мөн л би энэ үед л дугаараа хийж ашигласан байгаа. Би тухайн үед “Айфоне” гар утас авна, зарна гэсэн 2-3 групп дээр тавьсан байснаас бүх зараа устгаад хаячихсан байгаа. Надад ямар нэгэн байдлаар скрийншот хийсэн болон зураг авсан баримт байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 219-220 дугаар хуудас/,
7.21. Иргэний нэхэмжлэгч ***гийн: “...2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,100,00 төгрөгт “Ай фоне 13 про” маркийн гар утас барьцаанд тавьсан. Одоо тухайн гар утас нь манай ломбардад байгаа. Би тухайн гар утсыг хулгайн гар утас гэж мэдээгүй байж байгаад өнөөдөр л цагдаагаас ирж уулзаад гэдгийг хэлээд мэдэж авсан. Тухайн гар утсыг хураалгахад татгалзах зүйл байхгүй. Манай ломбардад 1,100,000 төгрөгөөр тавиад хүү, алдангитайгаа нийлээд 1,704,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгөө цаашид нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 227 дугаар хуудас/,
7.22. Иргэний нэхэмжлэгч, хохирогч ***: “...Би он, сар өдрийг нь сайн санахгүй байна, намайг унтаж байхад нэрийг нь сайн мэдэхгүй манай хажуу талын барилгын материалын дэлгүүр ажиллуулдаг нэг хүн залгаад “танай гар утасны лангууны хана хагарчихсан байна” гэж хэлэхээр нь 102 дугаарын утсанд дуудлага мэдээлэл өгчхөөд Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 101 дүгээр байрны гар утас худалдааны төвд очсон. Тухайн үед манай гар утас лангууны шилэн хана хагарчихсан байхаар нь цагдаа ирэхийг нь хүлээж байгаад цагдааг ирэхээр хамт дотогшоо орсон. Тэгээд лангуун дотроо үзэхэд лангууны шил хагарчихсан байдалтай байсан. Би зарим зүйлсийг нь сайн санахгүй байна. Шилэн хананы нийт өндөр нь 2 метр, 40 см, өргөн нь 90 см, өргөн шилэн хана байсан бөгөөд яг хагарсан хэмжээг нь сайн мэдэхгүй бөгөөд доод хэсгээрээ хүн орох хэмжээтэй хагарчихсан байсан. Би шилэн ханаа 660,000 төгрөгөөр, лангууны шилээ 100,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 231 дүгээр хуудас/,
7.23. Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 3-16 дугаар хуудас/,
7.24. Хохирогч ***д эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /2 дахь хавтас хэргийн 25, 29 дүгээр хуудас/,
7.25. Иргэний нэхэмжлэгч ***гөөс эд зүйл хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /2 дахь хавтас хэргийн 26 дугаар хуудас/,
7.26. Иргэний нэхэмжлэгч Д.***ийн: “...2024 оны 01 дүгээр сарын дундуур төрсөн дүү нар болох ***, *** нар төрсөн өдрийн бэлэг гэж “Айфоне 13 про” маркийн гар утас өгсөн. ...Би тухайн гар утсыг ломбардад барьцаанд тавьсан ба 1,100,000 төгрөгөөр барьцаанд тавьсан байна. Дүү нар маань надад авч өгөхдөө 1,600,000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. ...Надад одоо 500,000 төгрөгийн хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 104 дүгээр хуудас/,
7.27. Насанд хүрээгүй гэрч ***ын: “...Би уг *** гэх хүүхдийн зургийг харлаа. Би тухайн хүүхдийг танихгүй. Өмнө нь харж байгаагүй. Ямар нэгэн харилцаа, холбоо байхгүй. Би 2023 оны 12 дугаар сарын үеэр суллагдаад удаагүй байсан. Гэрээсээ ер нь гараагүй...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/,
7.28. Гэрч ***ын: “...Би *** *** гэх хүний зургийг үзлээ. Би тухайн хүнийг танихгүй, ямар нэгэн харилцаа, холбоо байхгүй. Өмнө нь ерөөсөө харж байгаагүй. Би тодорхой санахгүй байна. Би тухайн үед би гэрээсээ нэг их орж гараад байдаггүй. Эхнэр маань жирэмсэн, гэртээ л эхнэртэйгээ байсан. Би ***ыг танина. ***тай хуурай ах, дүүгийн харилцаатай. Би ***тай хамгийн сүүлд 2023 оны 12 дугаар сарын үеэр хоригдож байгаад батлан даалтад гарах үеэр нь уулзсан. Түүнээс хойш нэг ч уулзаагүй, холбоо бариагүй. Би *** гэх хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/,
7.29. Гэрч ***: “...Хан-Уул дүүргийн 9 дүүрэг хороо, Буянт-Ухаа 73-ийн 84-41 тоотод би эхнэр 2 хүүхдийн хамт нэг өрөөнд нь байдаг. Өөдөөс харсан өрөөнд миний төрсөн дүү *** эхнэрийн хамт амьдардаг. Энэ айлаас өөр коридорын урд хэсгийн зүүн талын өрөөнд ***, эхнэр 2 хүүхдийн хамаар амьдардаг. Өөр хүмүүс амьдардаггүй. Тухайн байранд *** гэх амьдардаггүй. Танихгүй юм байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/,
8. Шүүгдэгч ***ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд:
8.1. Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух газрын тодорхойлолт, суурь боловсролын гэрчилгээний тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, бусад баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 111-122, 222-224 дүгээр хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 167-169, 217-222 дугаар хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 24-28, 235-242 дугаар хуудас/,
8.2. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд шүүхээр ял шийтгүүлсэн тухай шийтгэх тогтоолын хуулбар, ял эдэлж дууссан талаарх лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 128-166 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 165, 223 дугаар хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 29, 232 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхээс хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ***ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүхээс дүгнэв.
Нэг. Гэм буруугийн талаар:
Тэр ч агуулгаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор заасан байдаг.
Хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг үлэмж ихэсгэсэн онцлогтойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ба уг гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгож мөн хэсгийн 2.1 дэх заалтад хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн хүн байнга амьдрах орон байр, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх зэргээр орсныг “нэвтэрч” орсон гэж ойлгоно.
Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, агуулах, автомашин, хүн ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын авто машины кабин, багаж буюу тээшний хэсэг зэргийг хамааруулдаг.
Хэргийн нөхцөлөөс дүгнэхэд, шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 107-Б тоот өрөөний цонхоор хууль бусаар нэвтрэн орж, улмаар 9 ширхэг зөөврийн компьютерыг,
Мөн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 дугаар хорооллын 1019 дүгээр байрны гражид байрлуулсан эд хөрөнгө байнга буюу түр хадгалах зориулалттай автомашин болох хохирогч ***ийн өмчлөлийн *** улсын дугаартай, “Ниссан лиф” маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын гурвалжин цонхыг хагалж 2,691,850 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг,
2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр болох Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 101 дүгээр байранд байрлах Гар утас худалдааны төвийн шилэн ханыг хагалан хууль бусаар нэвтэрч хохирогч ***гийн лангуунаас 30,600,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне” загварын 17 ширхэг гар утас зэргийг тус тус хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Мөн тэрээр 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн хичээлийн “Б” байрны 201 тоот өрөөнөөс хохирогч ***ийн эзэмшлийн 1,500,000 төгрөгийн үнэ бүхий “Линова А-3” загварын зөөврийн компьютерийг,
2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 104 дүгээр сургуулийн хичээлийн 203 тоот өрөөнөөс хохирогч ***гийн эзэмшлийн 1,550,000 төгрөгийн үнэ бүхий “Делл” /Dell/ загварын зөөврийн компьютерыг,
2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 105 дугаар байранд байрлах “Хаан” банкны АТМ- ээс хохирогч ***ын эзэмшлийн “Хаан” банкны *** тоот данснаас 400,000 төгрөгийг,
2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа 2 дугаар хороололд байрлах “Хаан” банкны АТМ-ээс хохирогч ***ийн эзэмшлийн “Хаан” банкны *** тоот данснаас 500,000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ***ын дээрх үргэлжилсэн 7 үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий болжээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргахад, шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгчийн зүгээс “хохирогч ***ийн картаас 500,000 төгрөг авсан үйлдэл, хохирогч ***д 30,600,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл зэргийг бусадтай хамтран үйлдсэн тул гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийг шалгуулах” тухай санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Хэрэгт цугларсан хохирогч ***ийн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 213 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч М.*** мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 216-217 дугаар хуудас/, “Хаан” банкнаас ирүүлсэн дансны хуулга бүхий “Си Ди”-нд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, /3 дугаар хавтаст хэргийн 222-224 дүгээр хуудас/, АТМ-ын камерын бичлэг бүхий “Си Ди”-нд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /3 дугаар хавтаст хэргийн 227-231 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар тэрээр 500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахдаа ганцаараа үйлдсэн болох нь тогтоогджээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 101 дүгээр байрны 2 давхарт байрлах “Гар утас худалдааны төв”-д үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас/, хохирогч ***гийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/, гэрч ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, *** нарын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч ***ын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч ***, ***, Д.*** нарын мэдүүлэг, хяналтын камерын дүрс, бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 45-52 дугаар хуудас/, эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 54-56 дугаар хуудас/, хяналтын камерын дүрс, бичлэгийг шалгасан мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 60-61, 62-63 дугаар хуудас/, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 3-16 дугаар хуудас/, хохирогч ***д эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /2 дахь хавтас хэргийн 25, 29 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч ***гөөс эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /2 дахь хавтас хэргийн 26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч *** нь Содон хорооллын 101 дүгээр байрны 2 давхарт байрлах “Гар утас худалдааны төв”-д хууль бусаар нэвтрэхдээ бусадтай бүлэглэсэн, хамтран оролцсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд, шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь дээр дурдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх тул түүний өмгөөлөгчөөс гаргасан санал, дүгнэлтийг хүлээж авах боломжгүй юм.
1. Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн хичээлийн “Б” байрны 201 тоот өрөөнөөс хохирогч ***ийн эзэмшлийн “Линова А-3” загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас 1,500,000 төгрөгийн хохирол болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.
Үүнд:
1.1. Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
1.2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас /2 дугаар хавтаст хэргийн 190-191 дүгээр хуудас/,
1.3. Хохирогч ***ийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 195-196 дугаар хуудас/,
1.4. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Ц-12 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 200-201 дүгээр хуудас/,
1.5. Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг бичлэг бүхий “Си Ди” /2 дугаар хавтаст хэргийн 206-215 дугаар хуудас/,
1.6. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 238 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
2. Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 104 дүгээр сургуулийн хичээлийн 203 тоот өрөөнөөс хохирогч ***гийн эзэмшлийн “Делл” /Dell/ загварын зөөврийн компьютерыг цүнхний хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас 1,550,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.
Үүнд:
2.1. Хохирогч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
2.2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст бүртгэгдсэн дуудлагын лавлааны хуудас /2 дугаар хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/,
2.3. Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/,
2.4. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 24/003 дугаартай Хөрөнгийн үнэлгээний магадалгаа /2 дугаар хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/,
2.5. Хяналтын камерын дүрс, бичлэг үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон 1 ширхэг бичлэг бүхий “Си Ди” /2 дугаар хавтаст хэргийн 74-78 дугаар хуудас/,
2.6. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 98 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
3. Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 107-Б тоот өрөөний цонхоор хууль бусаар нэвтрэн орж, улмаар 9 ширхэг зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас хохирогч байгууллагад 6,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.
Үүнд:
3.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 104 дүгээр хуудас/,
3.2. Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн хчиээлийн байранд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 105-110 дугаар хуудас/,
3.3. Хохирогч ***ийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 114 дүгээр хуудас/,
3.4. Гэрч ***ын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 116-118 дугаар хуудас/,
3.5. Насанд хүрээгүй гэрч ***гийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 121 дүгээр хуудас/,
3.6. Гэрч ***ын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 123 дугаар хуудас/,
3.7. “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 923/8516 дугаартай Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /2 дугаар хавтаст хэргийн 129-131 дүгээр хуудас/,
3.8. Хохирогч ***өөс гаргаж өгсөн хулгайд алдагдсан эд зүйлийн бүртгэлтэй холбоотой баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 147-151 дүгээр хуудас/,
3.9. Иргэн ***гаас эд зүйл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 156-157 дугаар хуудас/,
3.10. Иргэн ***аас эд зүйл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 159 дүгээр хуудас/,
3.11. Хохирогч ***т хулгайд алдсан эд зүйлийн хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 160 дугаар хуудас/,
3.12. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл, утсаар холбогдсон баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 161-163 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
4. Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 105 дугаар байранд байрлах “Хаан” банкны АТМ- ээс хохирогч ***ын эзэмшлийн “Хаан” банкны *** тоот данс бүхий картнаас 400,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.
Үүнд:
4.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
4.2. Хохирогч ***ын мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
4.3. “Хаан” банкнаас ирүүлсэн иргэн ***ын тус банкинд эзэмшдэг дансны хуулга, гүйлгээ хийгдэх үеийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди”, бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 25-31 дүгээр хуудас/,
4.4. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
5. Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа 2 дугаар хороололд байрлах “Хаан” банкны АТМ-ээс хохирогч ***ийн эзэмшлийн “Хаан” банкны *** тоот данс бүхий картнаас 500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.
Үүнд:
5.1. Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст иргэн ***ээс гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, уг гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 209-210 дугаар хуудас/,
5.2. Хохирогч ***ийн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 213 дугаар хуудас/,
5.3. Насанд хүрээгүй гэрч М.*** мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 216-217 дугаар хуудас/,
5.4. “Хаан” банкнаас ирүүлсэн дансны хуулга бүхий “Си Ди”-нд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон дасны хуулга бүхий 1 ширхэг “Си Ди” /3 дугаар хавтаст хэргийн 222-224 дүгээр хуудас/,
5.5. “Хаан” банкнаас ирүүлсэн АТМ-ын камерын бичлэг бүхий “Си Ди”-нд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /3 дугаар хавтаст хэргийн 227-231 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
6. Шүүгдэгч *** нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 дугаар хорооллын 1019 дүгээр байрны гражид байрлуулсан эд хөрөнгө байнга буюу түр хадгалах зориулалттай автомашин
болох хохирогч ***ийн өмчлөлийн *** улсын дугаартай, “Ниссан лиф” маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын гурвалжин цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн зөөврийн компьютер, чанга яригч, карт тогтоогч, куртик, хантааз, цамц, гутал, дэвсгэр, цамц зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас 2,691,850 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.
Үүнд:
6.1. Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
6.2. Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
6.3. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас /2 дугаар хавтаст хэргийн 244-245 дугаар хуудас/,
6.4. Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 дугаар хороолол, 1019 дүгээр байрны зогсоолд байх *** улсын дугаартай, “Ниссан” маркийн авто машинд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 246-248 дугаар хуудас/,
6.5. Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/,
6.6. “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ХУ2-24-030 дугаартай дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас/,
6.7. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1347 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан, машины эвдрэлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,
6.8. Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 19-22 дугаар хуудас/,
6.9. Шүүгдэгч ***ын яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 178-179 дүгээр хуудас/,
6.10. Яллагдагч ***ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 181-193 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
7. Шүүгдэгч *** нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр болох Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 101 дүгээр байранд байрлах Гар утас худалдааны төвийн шилэн ханыг хагалан хууль бусаар нэвтэрч хохирогч ***гийн лангуунаас “Айфоне” загварын 17 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас 30,600,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.
Үүнд:
7.1. Хохирогч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
7.2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас /1 дэх хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/,
7.3. Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 101 дүгээр байрны 2 давхарт байрлах “Гар утас худалдааны төв”-д үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас/,
7.4. Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,
7.5. Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
7.6. Гэрч ***гийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,
7.7. Гэрч ***ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,
7.8. Гэрч ***ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,
7.9. Гэрч ***гийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,
7.10. Хяналтын камерийн дүрс, бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 45-52 дугаар хуудас/,
7.11. Эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 54-56 дугаар хуудас/,
7.12. Хяналтын камерийн дүрс бичлэгийг шалгасан мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 60-61, 62-63 дугаар хуудас/,
7.13. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 24/001 дугаартай Хөрөнгийн үнийн магадалгаа /1 дэх хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас/,
7.14. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 24/005 дугаартай Хөрөнгийн үнийн магадалгаа /1 дэх хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас/,
7.15. Гэрч ***ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 202-203 дугаар хуудас/,
7.16. Гэрч ***ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 206-207 дугаар хуудас/,
7.17. Гэрч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 211-212 дугаар хуудас/,
7.18. Гэрч ***н мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 215-216 дугаар хуудас/,
7.19. Гэрч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 219-220 дугаар хуудас/,
7.20. Иргэний нэхэмжлэгч ***гийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 227 дугаар хуудас/,
7.21. Иргэний нэхэмжлэгч, хохирогч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 231 дүгээр хуудас/,
7.22. Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 3-16 дугаар хуудас/,
7.23. Хохирогч ***д эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /2 дахь хавтас хэргийн 25, 29 дүгээр хуудас/,
7.24. Иргэний нэхэмжлэгч ***гөөс эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /2 дахь хавтас хэргийн 26 дугаар хуудас/,
7.25. Иргэний нэхэмжлэгч Д.***ийн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 104 дүгээр хуудас/,
7.26. Насанд хүрээгүй гэрч ***ын мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/,
7.27. Гэрч ***ын мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/,
7.28. Гэрч *** мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Иймд, шүүхээс ***ыг үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, эд хөрөнгө байнга буюу түр хадгалах зориулалттай автомашин” зэрэгт хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан.
Шүүгдэгч ***ын хууль бус үйлдлийн улмаас:
Хохирогч ***т 1,500,000 төгрөгийн,
Хохирогч ***д 1,550,000 төгрөгийн,
Хохирогч Нийслэлийн ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд 6,200,000 төгрөгийн,
Хохирогч ***д 400,000 төгрөгийн,
Хохирогч ***т 500,000 төгрөгийн,
Хохирогч ***т 2,691,850 төгрөгийн,
Хохирогч ***д 30,600,000 төгрөгийн, нийт 43,441,850 төгрөгийн хохирол учирсан болох нь,
Мөн гэмт хэргийн улмаас хохирогч ***т 85,000 төгрөгийн хор уршиг, /авто машины жижиг цонх хагарсан, Үнэлгээний байгууллагаар тогтоогдсон/,
Иргэний нэхэмжлэгч, хохирогч ***д 659,800 төгрөгийн хохирол /гар утас хулгайлахдаа лангууны шилэн хана эвдэрч Үнэлгээний байгууллагаар тогтоогдсон/,
Иргэний нэхэмжлэгч ***д 1,100,000 төгрөгийн хохирол /хулгайн гар утсыг барьцаанд тавьсан/,
Иргэний нэхэмжлэгч Б.***т 500,000 төгрөгийн хохирол /хулгайн гар утсыг худалдан борлуулсан/ учирсан болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ...буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан тул дээрх хохирол, хор уршгийг шүүгдэгч *** нь нөхөн төлөх үүргийг хүлээх ёстой юм.
Шүүгдэгч ***ын зүгээс мөрдөн байцаалтын шатанд Нийслэлийн ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд учирсан 6,200,000 төгрөгийн хохирлын төлж барагдуулсан, өөрөөр хэлбэл хулгайд алдагдсан эд зүйлийг биет байдлаар эзэмшигч, өмчлөгчид нь хүлээлгэн өгсөн тул түүнийг тус сургуульд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн тэрээр хохирогч ***д учирсан хохирлоос 6,800,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг гар устыг биет байдлаар хүлээлгэн өгсөн болох нь баримтаар тогтоогдсон болохыг дурдав.
Иймд шүүгдэгч ***оос дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогч нарт 30,441,850 төгрөгийн хохирол, 744,800 төгрөгийн хор уршиг, иргэний нэхэмжлэгч нарт 1,600,000 төгрөгийн хохирол, нийт 32,786,650 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгчээс:
1,500,000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч ***т,
1,550,000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч ***д,
400,000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч ***д,
500,000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч ***т,
2,691,850 төгрөгийн хохирол, үүн дээр 85,000 төгрөгийн хор уршиг, нийт 2,776,850 төгрөгийг гаргуулж хохирогч ***т,
23,800,000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч ***д,
659,800 төгрөгийн хохирлыг гаргуулж иргэний нэхэмжлэгч, хохирогч ***д,
1,100,000 төгрөгийн хохирлыг гаргуулж иргэний нэхэмжлэгч ***д,
500,000 төгрөгийн хохирлыг гаргуулж иргэний нэхэмжлэгч ***т тус тус олгохоор шийдвэрлэв.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч ***ыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх”, мөн түүний цагдан хоригдсон 228 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах...” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Тус зүйл, заалтад зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгөх...” санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилготой байдаг.
Шүүхээс ***од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх “гэм буруугийн зарчим”, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх “шударга ёсны зарчим”-д нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан, мөн улсын яллагч болоод шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Иймд, шүүгдэгч ***од Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
***ын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сэжигтнээр баривчлагдсан болон цагдан хоригдсон 222 хоног, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 43 хоног, нийт 265 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч ***ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч *** нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.6 дугаар зүйл, 8.6 дугаар зүйлд тус тус зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Мөн тэрээр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлсэн болох нь ял шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгч ***ын урьд гэмт хэрэг үйлдэж, улмаар шүүхээр ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, уг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Дөрөв. Бусад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон болон хураагдан ирсэн нийт 6 ширхэг “Си Ди” /CD/-ийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, 1 ширхэг тээврийн хэрэгслийн армотозиторыг шийтгэх тогтоол хуулийн хүчин *** болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах” комисст шилжүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Энэ хэрэгт ***ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***ыг үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, эд хөрөнгө байнга буюу түр хадгалах зориулалттай автомашинд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ***од 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***од оногдуулсан 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар ***ын баривчлагдсан болон цагдан хоригдсон нийт 265 /хоёр зуун жаран тав/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт шүүгдэгч ***оос нийт 32,786,650 /гучин хоёр сая долоон зуун наян зургаан мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж,
- Хохирогч ***тоотод оршин суух ***т 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг,
- Хохирогч ***тоотод оршин суух Довдон овогт ***д 1,550,000 /нэг сая таван зуун тавин мянга/ төгрөгийг,
- Хохирогч *** тоотод оршин суух ***-д 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг,
- Хохирогч *** тоотод оршин суух ***-д 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг,
- Хохирогч *** тоотод оршин суух ***-д 2,776,850 /хоёр сая долоон зуун далан зургаан мянга найман зуун тавь/ төгрөгийг,
- Хохирогч ***-д 23,800,000 /хорин гурван сая найман зуун мянга/ төгрөгийг,
- Иргэний нэхэмжлэгч ***-659,800 /зургаан зуун тавин есөн мянга найман зуу/ төгрөгийг,
- Иргэний нэхэмжлэгч ***-1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг,
- Иргэний нэхэмжлэгч ***-500,000 /таван зуун мянга/ төгрөгийг тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон болон хураагдан ирсэн нийт 6 ширхэг “Си Ди” /CD/-ийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг тээврийн хэрэгслийн армотозиторыг шийтгэх тогтоол хуулийн хүчин *** болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах” комисст даалгаж тус тус шийдвэрлэсүгэй.
7. Энэ хэрэгт ***ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч ***од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин *** болох хүртэлх хугацаанд ***од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАВААДОРЖ