Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 57

 

                  

 

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 17 өдөр                    2020/ДШМ/57                                        Хэрлэн сум                                  

 

Б*******д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0057/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Прокурор Б.Бямбасүрэн,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О*******,

Хохирогчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,

Шүүгдэгч Б*******, түүний өмгөөлөгч Б.Жавхлан, С.Нарангэрэл нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26*******ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б******* давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2039001620113 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 30*******ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Батноров суманд 1958 онд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, уурхайчин мэргэжилтэй, ам бүл 1, Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 71 дүгээр байрны 13 тоотод оршин суух, урьд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 25*******ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдсэн Х овогт Б*******н Б нь

2020 оны 3 дугаар сарын 08*******ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 71 дүгээр байрны 13 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч О*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8*******д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар түүний баруун нүдийг хуруугаараа ухаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Х овогт Б*******н Б*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б******* 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б*******д  оногдуулсан 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б*******н цагдан хоригдсон 219 хоногийг түүний эдлэх ял нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505  дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б*******с 846.845 /найман зуун дөчин зургаан мянга найман зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулж хохирогч О*******д олгож, өмгөөлөгчид төлсөн хөлс болох 1500000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б******* давж заалдах гомдолдоо: Миний бие 1958 оны 3 дугаар сарын 30*******ны өдөр Хэнтий аймгийн Бэрх хотод төрсөн, 63 настай, бүрэн дунд боловсролтой, уурхайчин мэргэжилтэй, улсад тасралтгүй 23 жил ажиллаж газрын гүнд хорт нөхцөлд хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдаж эмчийн байнгын хяналтад байдаг. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал болон насыг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байх тул хэргээ дахин шийдвэрлүүлэхийг хүсч байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Б*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар О*******гийн баруун нүдийг хуруугаараа ухаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд хариуцлага хүлээлгэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2*******т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Гэтэл Б*******н гэмт хэрэг үйлдсэнийг нотолсон гэх баримтууд нь хоорондоо зөрүүтэй, уг зөрүүтэй байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад арилгаагүй байдаг. О*******гийн биед гэмтэл учирсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд уг гэмтэл юунаас болж үүссэнийг олон янзаар тайлбарласан байдаг. Жишээ нь: 1*******т нүдэндээ цохиулж гэмтэл авсан /хохирогч О*******, гэрч Г нарын мэдүүлэг/, 2*******т нүдэндээ хутгалуулж гэмтэл авсан /Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн төвийн өвчний түүх, гэрч У*******н мэдүүлэг/ 3*******т нүдэнд хуруугаа хийж эргүүлснээс гэмтэл авсан /хохирогч О*******гийн мэдүүлэг/ 4*******т нүдэнд цус харвасны улмаас гэмтэл авсан /гэрч У, Г нарын мэдүүлэг/ 5*******т сандал дээрээс унаж нүдэндээ гэмтэл авсан гэх мэт.

О*******г сандал дээрээс унаад нүдэндээ гэмтэл авсан талаар Б******* мөрдөн шалгах ажиллагаанд хоёр ч удаа мэдүүлдэг бөгөөд тэрээр “...2020 оны 3 дугаар сарын 08*******ны өдрийн 17 цагийн үед намайг дэлгүүр гараад орж ирэхэд О******* сандал дээрээс уначихлаа гэж надад Б хэлсэн. Сандлын хөл хугарчихсан байсан...” гэсэн мэдүүлгийг өгдөг. Уг мэдүүлгийг үндэслэн мөрдөгч сандлыг эд мөрийг баримтаар хураасан боловч цаашид тодруулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О*******д хууль сануулж хоёр ч удаа мэдүүлэг авсан байдаг. О******* эхний мэдүүлэгтээ “би согтсон байсан. Б******* миний нүд рүү цохисон, юугаар цохисныг нь мэдэхгүй байна” гэж, хоёр дахь мэдүүлэгтээ “Б******* миний гарын хөдөлгөөнгүй барьж байгаад миний баруун нүд рүү маань хуруугаа хийгээд эргүүлсэн” гэж хоёр зөрүүтэй мэдүүлсэн. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад уг мэдүүлгүүдийн зөрүүг арилгах ажиллагаа хийгдээгүй.

Хохирогч О******* нь 2020 оны 3 дугаар сарын 08*******ны өдөр Эрдэнэжаргал, Б******* нарын хамт архи уусан гэж мэдүүлдэг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Э, Б нарыг асууж О*******, Б******* нар нь хэрэг болох үед хэр зэрэг согтолттой байсан, хэрэг болох үеийн нөхцөл байдал, болсон үйл явдал, хэргийн талаар тодруулаагүй. Б мөрдөн шалгах ажиллагаанд гурван ч удаа мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, бусад гэрч нарын мэдүүлгүүдээр няцаагддаг. Гэтэл анхан шатны шүүх Б*******н мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэн хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн. Б “2020 оны 3 дугаар сарын 08*******ны өдөр намайг Б*******, О******* нарын гэрт байж байхад С, М хоёр ус авахаар ирсэн. С усаа аваад явсан. М бид хоёр 11 цагийн үед Б*******с гараад эргэж ирэхэд О*******гийн нүд гэмтсэн байсан. ...О*******гаас юу болсон талаар асуухад дуугараагүй” гэж мэдүүлдэг /1хх*******н 51х/. С*******с 2020 оны 3 дугаар сарын 08*******ны өдөр Б*******д очсон эсэхийг асуухад “2020 оны 3 дугаар сарын 06*******ны өдөр М*******н хамт Б*******д ус авахаар очсон” гэж мэдүүлдэг /1хх*******н 48х/ бөгөөд тус мэдүүлгээр Б*******ын мэдүүлэг няцаагддаг. 2020 оны 4 дүгээр сарын 24*******ний өдөр Б*******аас гэрчээр дахин мэдүүлэг авсан бөгөөд Б******* нь “2020 оны 3 дугаар сарын 08*******ны өглөө 07 цагийн үед Б*******, О******* бид гурав боссон. 08 цагийн үед Б*******н гэрээс гараад Са*******тэй уулзаж 20000 төгрөг авсан. ...цагийн дараа Б*******д ирэхэд О*******гийн нүд гэмтсэн байсан. ...О*******гаас Б******* цохисон уу гэж асуухад тийм гээд толгой дохисон. М******* араас удалгүй ороод ирсэн...” гэж зөрүүтэй мэдүүлэг өгдөг /хх*******н 65*******66х/. Гэтэл М******* “...2020 оны 3 дугаар сарын 09*******ний өглөө 07 цаг 30 минутын үед Б*******д очсон...” гэж мэдүүлдэг /1хх*******н 88*******89х/. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эдгээр мэдүүлгүүдийн зөрүүг арилгаагүй, хэргийн бодит байдлыг эргэлзээгүй бүрэн тогтоогоогүй.

Б******* “...2020 оны 3 дугаар сарын 08*******ны өдрийн 17 цагийн үед намайг дэлгүүр гараад орж ирэхэд О******* сандал дээрээс уначихлаа гэж надад Б******* хэлсэн...” гэж мэдүүлсэн. Б******* “...2020 оны 3 дугаар сарын 08*******ны өдрийн 13 цагийн үед хөдөө гэр рүүгээ явсан...” гэж мэдүүлдэг бол М******* “...2020 оны 3 дугаар сарын 09*******ний өдөр А******* гэрт Б*******, А бид гурав архи уусан...” гэж мэдүүлдэг. Гэрч У******* “2020 оны 3 дугаар сарын 02*******ны өдөр Б*******д очиход Б******* согтуу, тасарчихсан, хүнд хөтлүүлж байгаа эсэхээ мэдэхгүй байдалтай байсан” гэж мэдүүлсэн байдаг. 2020 оны 3 дугаар сарын 08*******ны өдрийн 17 цагийн үед Б******* хаана байсан талаар маршрутын шалгаж, яагаад зөрүүтэй мэдүүлгүүд өгөх болсон шалтгааныг тодруулж, хэр согтолтой байсан зэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоох боломжтой байсан.

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч К******* /1хх 45*******46х/, У******* /1хх 49*******50х/, С******* /1хх*******н 47*******48х/ нараас мөрдөгч нэг цаг хугацаанд нэгэн зэрэг мэдүүлэг авсан байдаг бөгөөд энэ нь цаг хугацааны хувьд боломжгүй. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлж шийтгэх тогтоолдоо дурдсан байдаг.

Хэрэг явдал 2020 оны 3 дугаар сарын 08*******ны өдөр болсон гэх бөгөөд хохирогч О******* нь 2020 оны 3 дугаар сарын 19*******ний өдрийг хүртэл эмнэлгийн тусламж аваагүй. Энэ хугацаанд О*******гийн гэрт Б*******, М*******, У*******, К*******, У*******, Г*******, Ч******* зэрэг хүмүүс орсон бөгөөд О******* нь Б*******, К*******, М******* нарт нүднийхээ талаар огт яриагүй, У*******, У*******, Г******* нарт “нүд харвачих шиг болсон” гэж, Ч*******т “Б******* миний нүдийг цохисон” гэж тус тус хэлсэн байдаг. О*******гаас яагаад эмнэлгийн тусламж аваагүй талаар асуухад “намайг гэрт хориод гаргахгүй байсан” гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүхээс О*******г гэрт нь хорьсон асуудал байгаа эсэхийг шалгуулахаар хэргийг прокурорт буцаасан. Хэргийг дахин шалгаж К*******аас мэдүүлэг авсан бөгөөд К******* “2020 оны 3 дугаар сарын 17*******ны өдөр О******* гэрт орж ирээд нүд харахаа болчихлоо, эгчид маань хэлээд өгөөч” гэж хэлээд гарч явсан. Эгчийнх нь утас холбогдохгүй болохоор нь 2020 оны 3 дугаар сарын 19*******ний өдөр гэрт нь ороход Б*******, О******* хоёр гэртээ байж байсан” гэж мэдүүлсэн. Бусад гэрчүүд болох У*******, Г******* нар О*******г гэрт нь хорьж байсан гэх нөхцөл байдал харагдаагүй, О******* айсан, өвдсөн шинжгүй тайван байдалтай байсан гэж гэрчилдэг. Ингээд Б******* бусдын эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

О******* нь 2020 оны 3 дугаар сарын 19*******ний өдөр Бэрхийн уурхайн эмнэлэгт хүргэгдэж ирсэн. О******* нь үзлэг хийсэн эмч Г*******д “нүдэндээ цохиулсан” талаараа хэлсэн байдаг, 2020 оны 3 дугаар сарын 19*******ний орой Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвд ирсэн бөгөөд яаралтай түргэн тусламжийн хуудсанд “нүдэндээ хутгалуулсан” талаар дурдагдсан байдаг, 2020 оны 3 дугаар сарын 20*******ны өдөр Улсын клиник эмнэлэгт очсон бөгөөд өвчний түүх дээр нь О******* нь өөрөө юм ярьж чадахгүй байсан учраас түүний эгч О*******ээс өгүүлэмж авахад “О******* нь согтуу байсан. Хэзээ юугаар цохисныг мэдэхгүй байсан” гэж хэлсэн талаар бичсэн байдаг. Иймд О*******гийн нүдэнд учирсан гэмтэл нь юунаас болсныг шалгаж тодруулах зайлшгүй шаардлагатай юм.

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 4 дүгээр сарын 07*******ны өдрийн 170 дугаартай “О*******гийн биед баруун нүдний алимны салст, эвэрлэг бүрхүүлийн урагдал, идээт үрэвсэл, хараагүйдэл, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан /1хх*******н 95*******96х/. Г******* эмч болон Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийг яаралтай түргэн тусламжийн төв, Улсын клиник эмнэлэг нь “О*******гийн баруун нүдэнд эвэрлэг бүрхүүлийн нэвтэрсэн шарх үүссэн” гэсэн онош тавиад энэ шарх нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэж үзсэн. О******* нь 2020 оны 3 дугаар сарын 27*******ны өдөр “эвэрлэг бүрхүүлийн идээт үрэвсэл” гэсэн оноштой хагалгаанд орсон. Эвэрлэг бүрхүүлийн идээт үрэвсэл нь хүндэрвэл тархины идээт буглаа болдог учир О*******г яаралтай хагалгаанд оруулж нүдний алимыг нь авсан байдаг. Эвэрлэг бүрхүүлийн идээт үрэвсэл нь гадны гэмтлийн улмаас шарх үүсээд хүндэрч эсхүл нүдний ханиадны улмаас бие даан үүсэх боломжтой байдаг. О*******гийн хувьд эвэрлэг бүрхүүлийн идээт үрэвсэл нь 2020 оны 3 дугаар сарын 08*******ны өдөр үүссэн юм уу, эсхүл эвэрлэг бүрхүүлийн шарх үүсээд эмчилгээ хийлгэхгүйгээр хүндрүүлсний улмаас эвэрлэг бүрхүүлийн идээт үрэвсэл үүссэн юм уу гэдгийг нарийн шалгах ёстой байсан. О******* нь “Б******* миний нүдэнд гараа хийж эргүүлсэн” гэж мэдүүлдэг. Гэтэл шинжээчийн дүгнэлт “хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэж гарсан. Хатуу мохоо зүйлийн улмаас гэмтэл үүсэх, нүдэнд хуруугаа хийж эргүүлэх хоёр ялгаатай. Хэрвээ нүдэнд хуруугаа хийж эргүүлбэл нүд алимдаа батгахгүй бүлтэрч гарч ирэх боломжтой. Иймд хэргийн дахин мөрдөн байцаалтад буцааж шалгах шаардлагатай байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбарт дурдагдсан Төмөрбаатарыг гэрчээр асуулгах, нүдний нарийн мэргэжлийн эмчээр дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байна.

Б******* 2015 онд Б*******тэй бүлэглэн хүн зодож гэмтэл учруулаад Өршөөлийн тухай хуульд хамрагдсан гэсэн баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байна.  Гэтэл Б******* гэдэг нэртэй өөр хүний баримтыг хавсаргасан. Үүнийг ч гэсэн давхар шалгуулах хүсэлттэй байна Иймд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Гэрч нарт хууль сануулж мэдүүлэг авсан учир болсон хэрэг явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Гэтэл прокурор гэрч нар адил мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж хэлж байна. Хохирогч О******* нь “Б******* миний нүдэнд гарын хуруугаа хийж эргүүлсэн” гэж мэдүүлэг өгсөн байхад прокурор “ухсан” гэсэн нэр томьёог гаргаж ирж хэрэглэсэн. Мөн уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байхад прокурор “хуруу хумстай ирмэгтэй зүйл” гэж ярьж дүгнэлтийг үгүйсгэж байна. Улсын клиник эмнэлгийг өвчний түүхэнд “гадны биет ороогүй, нүдний эвэрлэг бүрхүүлийн зулгархай” гэсэн онош тавигдсан байсан. Өмгөөлөгч Нарангэрэлтэй санал нэг байна гэжээ.

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би гомдолтой байна. Б******* өмнө нь миний дүүгийн нэг нүдийг нь сохлоод, хамрыг нь зүсэж огтлоод шүүхээр 7 жилийн хорих ял шийтгүүлж байсан. Гэтэл одоо 2 дахь нүдийг нь сохолчихлоо. Энэ хэрэг 2020 оны 3 дугаар сарын 08*******ны өдөр үйлдэгдсэн бөгөөд би 2020 оны 3 дугаар сарын 19*******ний өдөр мэдсэн. Намайг очиход О*******гийн нүд нь идээлсэн байсан. О*******д эмнэлгийн түргэн тусламж үзүүлээгүй байсан. Төмөрбаатар эмч “Б******* миний нүдэнд гараа хийгээд ухсан гэж О******* өөрөө хэлсэн” гэж надад хэлсэн. Б******* О*******г сэтгэл санааны дарамтад оруулж, байнга зоддог байсан. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Батсууриас өмгөөлөгчийн хөлс, эмчилгээний болон унааны зардал нэхэмжилнэ. Б******* О*******г бүх насаар нь тэжээн тэтгэх үүрэгтэй гэж бодож байна гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн хэргийн гэрчүүд нь олон хоног архи ууж, архи нь гараагүй байсан учраас цаг хугацааг тодорхой мэдүүлдэггүй, үйл баримтыг урд хойно нь оруулж өөр өөрөөр мэдүүлсэн байдаг. Хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа гээд хэргийн бодит байдал өөрчлөгдөхгүй.

2020 оны 3 дугаар сарын 08*******ны өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 19*******ний өдрийг хүртэл Б******* нь О*******г гэртээ хорьж эмнэлгийн тусламж үзүүлээгүй байсан. Энэ хугацаанд О*******гийн нүд нь идээлсэн. Мэс заслын эмч “О*******гийн нүдний алим нь 9*******15 цагийн байрлалд урагдсан, хагарсан байдалтай байсан” гэж мэдүүлдэг. Энэ нь шарх нь идээт үрэвслээс болж үүсээгүй гадны хурц буюу мохоо зүйлээс үүссэн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх гурван үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгодог. Б******* гомдолтой танилцахад эдгээр үндэслэлүүд тогтоогдоогүй. Иймд Б******* анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Б******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг боловч гэмшдэггүй, хийсэн хэрэгтээ дүгнэлт хийдэггүй, гэмт хэргийн улмаас учирсан хор хохирлоо төлдөггүй, төлөхийг ч хүсдэггүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Б******* ял, дэглэм хөнгөрүүлэхээр давж заалдах гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4*******т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж хуульчилсан. Шүүх Б******* гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг нь харгалзан түүнд 11 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрүүг арилгаагүй нь эргэлзээтэй байна гэсэн тайлбар гаргаж байна. Мэдүүлгүүдийн зөрүүг арилгаад Б*******ыг 3 удаа, О*******г 2 удаа гэрчээр асуусан байдаг. Мөн Б*******с гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Эдгээр гэрчүүд бол бүгд архи уудаг, архины хамааралтай хүмүүс. 2020 оны 3 дугаар сарын 01*******08*******ны өдрүүдэд архи уучихсан хүмүүс хүний нэрийг андуурах, цаг хугацааны хувьд зөрүүтэй мэдүүлэх өгөх зэрэг асуудал гаргасан.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар О*******г “нүдэндээ цохиулсан, хутгалуулсан, нүд рүү нь хуруугаа хийсэн” зэргээр зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэж байна. О*******гийн хувьд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, сэтгэл санааны болон бие мах бодийн байнгын дарамтад байдаг, түүнийгээ нуудаг, Б******* цагдаагийн байгууллагад мэдэгдэхээс айдаг зэрэг нөхцөл байдал илэрдэг. Сандал дээрээс унасан гэдэг асуудал бол Б******* хэргээ нуух, далдлах, өөрөөсөө зайлуулах зорилгоор Б*******т ярьсан зүйл юм. Б******* мөрдөн шалгах ажиллагааны явцад “...би О*******гийн гарыг нь ард нь барьж байгаад хуруугаараа нүдийг нь сохолсон, нүдэнд нь гэмтэл учруулсан” гэж мэдүүлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б******* давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Б******* нь 2020 оны 3 дугаар сарын 08*******ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 71 дүгээр байрны 13 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч О*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8*******д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар түүний баруун нүдийг хуруугаараа ухаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч О*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б******* миний хоёр гарын хөдөлгөөнгүй болгож дараад миний баруун нүд рүү хуруугаа хийгээд эргүүлсэн. Би хэсэг зуур ухаан алдсан. Сэргэхэд миний баруун нүд юм харахгүй, цус гоожиж байсан. ...Тэрнээс хойш Б******* 11 хоног намайг гэрээс гаргаагүй. Би өөрөө юм харахгүй болохоор гэрээс гарч чадахгүй байсан. ...Би Б*******д гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ... ” гэх мэдүүлэг /1хх*******н 26*******31х/,

Гэрч У*******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг анх үзэхэд өвчтөний биеийн байдал маш хүнд, ухаангүй, баруун талын нүднээс идээ гоожсон, дагзны булчингийн хөшинг 4 хуруу байсан. ...хүлээлгэн өгсөн эмч өвчтөнг 2020 оны 3 дугаар сарын 08*******ны өдөр нүдэндээ хутгалуулсан гэж хэлсэн... ” гэх мэдүүлэг /1хх*******н 40х/,

Гэрч Э.Г*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 19*******ний өдөр ...О*******гийн биед үзлэг хийхэд баруун нүдэнд нэг цагийн байрлалтай 0,3 см орчим урттай шархтай, хүүхэн харааны хэлбэр алдагдсан, нүднээс нь их хэмжээний идээтэй нуух гарч бохирдсон, нүдний эвэрлэг алим бүхэлдээ халдварлагдсан, баруун нүдний ухархайгаар өвдсөн гэх зовуурьтай байсан. Шархны нэвтэрсэн эсэх, гүнийг тодорхойлох боломжгүй байсан.  О*******гаас болсон асуудлын талаар асуухад 2020 оны 3 дугаар сарын 08*******ны өдөр баруун нүдэндээ цохиулсан гэж хэлсэн. Надад цохисон хүнийхээ нэрийг хэлээгүй... ” гэх мэдүүлэг /1хх*******н 42*******44х/,

Гэрч Р.К*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 17*******ны өдөр манай гэрт О******* ганцаараа орж ирээд “эгчээ миний нүд юу ч харахгүй байна, О******* эгч рүү залгаад өгөөч” гэж хэлчхээд гараад явсан. Би 2020 оны 3 дугаар сарын 17*******ны орой 17 цаг 25 минутад О*******ийн 94729270 гэсэн дугаартай гар утас руу залгахад гар утас нь дуудаад авахгүй байсан учир захидал үлдээсэн. ...О*******тай эгчийг нь утсаар яриулах гээд Б******* гэрт ороход О******* Б******* хоёр байсан. Би О*******гаас нүдээ цохиулчихсан юм уу гэхэд юу ч дуугарахгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх*******н 45*******46х/,

Гэрч Т.Б*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б******* ахын гэрээс 2020 оны 3 дугаар сарын 08*******ны өглөө 09 цаг өнгөрч байхад гараад 11 цагийн орчим эргэж ирэхэд О*******гийн баруун нүднээс нь цус гарч гэмтсэн байсан. ...Би О*******гаас Б******* зодсон уу гэж асуухад тийм гээд толгой дохисон.... ” гэх мэдүүлэг /1хх*******н 51*******53, 65*******66х/,

Гэрч Н.М*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 09*******ний өглөө Б*******д ороход О*******гийн баруун нүднээс нь цус гоожсон байсан. О*******гаас нүд чинь яасан юм бэ гэж асуухад Б******* сандлаас унаад гэмтсэн гэж хариулсан...” гэх мэдүүлэг / 2хх*******н 89*******90х/,

Б.Б******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 08*******ны өдөр О******* бид хоёр хоорондоо маргалдаж би О*******г хуруугаараа чичиж байгаад санаандгүй нүдэнд нь хуруугаа хийчихсэн. Би О*******гийн баруун нүдэнд нь долоовор хуруу хийснээс нь болж О*******гийн нүд гэмтсэн. ...О******* бид хоёр нүд нь гайгүй болчих юм болов уу гэж бодоод эмнэлэгт үзүүлэхгүй харзнасан. Би өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байна. ...Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1*******д заасан ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1хх*******н 184х, 2хх*******н 31х/,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 4 дүгээр сарын 07*******ны өдрийн 170 дугаартай

“*******О*******гийн биед баруун нүдний алимны салст, эвэрлэг бүрхүүлийн урагдал, идээт үрэвсэл, хараагүйдэл, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

*******Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

*******Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1*******д заагдсанаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх*******н 100*******101х/

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 4 дүгээр сарын 03*******ны өдрийн 

            “*******Б******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, ...өөрийн үйлдлийг ухамсарлаж ойлгох чадвартай... “ гэх дүгнэлт /1хх*******н 131*******133х/ зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцжээ.  

            Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай.

   Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,, түүнд хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан нь Б.Б******* үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон байх тул шүүгдэгчийн хэргийг дахин шалгуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын тухайд: “Б******* нь бодит байдлыг нууж хүнийг хууль бусаар хорьсон эсэх, уг үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэх, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгуулах” зэрэг ажиллагаануудыг хийлгүүлэхээр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10*******ны өдрийн 254 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх ажиллагаануудыг нөхөн гүйцэтгэсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаалгах тухай” хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26*******ны өдрийн 2020/ШЦТ/196 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3*******т зааснаар шүүгдэгч Б.Б******* цагдан хоригдсон 52 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧИД                                           О.БААТАРСҮХ

                                                                                               Я.АЛТАННАВЧ