Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2016/ШЦТ/80

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Н.Баасанбат, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч Т.Мижиддорж,

Нарийн бичгийн дарга Т.Гангэрэл,

Хохирогч *******,

Иргэдийн төлөөлөгч ******* ,

  Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүгдэгч *******,'түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1, мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.9-д зааснаар *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 04 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ************* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн ,

Монгол Улсын иргэн,  тоот регистрийн дугаартай, овогт ын ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутагт байх ын хийдэд 2014 оны 06 сарын 25-ны өглөө өндөр ф настай иргэн гийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж маргалдан цохиж зодон биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан, нь яллагдагч *******ад зодуулсны улмаас сумын 2 дугаар багийн нутаг Шинэ төгөл ус гэх газар ууланд хаднаас өөрийгөө боомилж нас барсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутагт байх ын хийдэд 2014 оны 06 сарын 25-ны өглөө өндөр настай иргэн гийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж маргалдан цохиж зодон биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан, нь яллагдагч *******ад зодуулсны улмаас сумын 2 дугаар багийн нутаг Шинэ төгөл ус гэх газар ууланд хаднаас өөрийгөө боомилж нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

Талийгаач н биед учирсан хүнд гэмтэл буюу зүүн чамархай хэсгийн тархины хатуу хальсны тархины хатуу хальсны доохи цусан хураа, тархины зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт гэмтлүүд нь шүүгдэгч *******, ******* нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх боломжгүй, шүүгдэгч нарт ашигтай шийдвэрлэгдэх “үндэслэл бүхий эргэлзээтэй байдлууд”-ыг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Тухайлбал :

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... бид хоёр цуг ын гэрт нь очсон чинь тэднийд , , , , нар байж байсан. Тэгээд ороод байж байсан чинь талийгаач надад ахыгаа уучлаарай гээд мөнгө хадаг бариад гуйсан гэсэн тэгэхээр нь уур хүрээд 2 цохьчихсон юм аа гэж хэлсэн юм. Тэгэхээр нь бид нар грүппэд байдаг бичиг үсэг мэдэхгүй гэсэн яах юм бол гэж бодож байсан. Мөн 2 алгадсан гэж бидэнд хэлсэн юм. ... бид нар тухайн үед хоёрыг та 2 хоёулаал гар хүрсэн юм байна г жаахан өрөвдөөд ярьж байсан юм ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 223/,

Гэрч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн... тухайн үед ын гэрт , , би, , , , бид нар цуглаад юу болсон талаар , хоёроос асуусан чинь урд шөнө талийгаач гийн эхнэртэй заваараад байж байхаар нь би г өрөвдөөд нэг алгадчихсан юм аа гэж хэлсэн. гээс би яасан юм бэ гэсэн чинь муу 2 пизда заваараад байж байсан гэж байна би одоо эхнэр Мөнгөнтулгыг хөөж явуулна гэж хэлж байсан. Тэгээд цагдаад мэдэгдье гэсэн ба бид нар бүгдээрээ ыг чи ерөөсөө талийгаач г алгадчихсан юм байна тэрүүгээрээ яв, алгадсанаа хэл гэж хэлсэн юм. Тухайн үед хоёр цохьсон гэж ярьж байсан боловч бид нар бүгдээрээ г оролцуулаад яах юм бэ гэж ад хэлсэн юм. бол тахир дутуу ядарсан юм гэж ярьж байсан ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 235/,

Гэрч Х.ын мөрдөн байцаалтанд өгсөн ... гэрт нь , Элдэв- Очир, , , нар байсан тэгээд бид 2 дээрээс нь нэмэгдэж гэрт нь орсон юм. Тэгээд гэрт нь ороод юу болсон юм бэ гэж асуусан чинь би 2 алгадсан юм гэж хэлсэн. болохоор надад хадаг мөнгө бариад ахыгаа уучлаарай ах нь муухай юм боллоо гэхээр нь би 2 цохиод цааш нь түлхчихсэн гэжхэлсэн юм ... гэх мэдүүлэг'/2-р хх-ийн 227/,

Гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... тухайн Сандансүрэн эхнэртэй нь янз бүр болсон гээд уучлал гуйгаад хадаг 20.000 төгрөг өгөхөөр нь уур хүрээд түлхэж унагасан тэгээд бас 2 цохисон гэж хэлсэн ... мөн гарынхаа ар өврөөр хоёр удаа алгадсан гэж хэлсэн. Толгой хавьд нь л эхлээд нэг гараараа алгадаад тэгээд буцаагаад гарынхаа ар талаар нэг удаа алгадсан гэсэн юм. Хоёр хацарлуу нь алгадсан гэж ойлгосон ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 229/,

Гэрч М.ын мөрдөн байцаалтанд өгсөн ... тэгээд бид нар байж байгаад юу болсон юм бэ гэж асуусан чинь нэг эвгүй юм болчихлоо гэхээр нь би яасан юм бэ гэсэн чинь гийн эхнэрийг оролдоод хөлд гар муутай хүнийг элэг барьж дээрэлхэж байсан. Тэгээд би өглөө очоод талийгаач г 2 алгадчихсан юм гэж хэлсэн юм. Тэгсэн чинь ийм юм болно гэж сансангүй гэж хэлсэн юм. Тэгээд би гээс юу болсон юм бэ гэж асуусан чинь тэр харин одоо тэгсэн гэнэ ээ тийм юм болсон гэхээр нь миний уур хүрээд тэр хөгшинийг 2-3 удаа өшиглөсөн гэж хэлсэн тэгсэн чинь тэр хөгшин босч ирээд надаас уучлал гуйгаад ахыгаа уучлаарай ах нь ерөөсөө буруу юм хийж гэж хэлсэн тэгэхээр нь би тэр мөнгө хадгийг нь авсангүй гэж хэлсэн юм ... гэх мэдүүлэг /2-р хх- ийн 231-232/,

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... би гэртээ байж байхад манай гэрийн зүүн талд хашааны гадна талд тэр хоёр том том дугараад хэрэлдээд байхаар нь би эхнэр даа чи очоод үзээдэх хэрэлдээд байх шиг байна зодолдоод байна уу яагаад байна үзээдэх гэсэн чинь манай эхнэр гарч харчихаад зүгээр байна хоёулаа яриад сууж байна гэж хэлчихээд ажилдаа яваад өгсөн юм. Тэгээд би орноосоо босоод хувцасаа өмсөөд ороо хураачихаад гэрээсээ гарсан чинь хийдийн шавь нарын байрны урдуур уруудаад гэрлүүгээ алхаж байсан ах надтай зөрөөд гэрлүү орсон ... манай гэрт орж ирхэд түүний нүүрний баруун талд нүдний доохон талын товгор ясан дээр жаахан хавдчихсан харагдаж байсан би өөр зүйл ажиглаагүй. Гэрт надаас уучлал гуйгаад хадаг 20000 төгрөг өгөхөд нь би та чинь юу яриад байгаа юс бэ гэсэн чинь би урьд шөнө танай эхнэрийг татаж чангаасан юм тэгсэн чинь мэдчихсэн юм ахыгаа уучлаарай гэхээр нь би та ямар сонин юм бэ гээд өгсөн хадагтай гарыг нь цааш нь түлхээд босохдоо баруун хөлийнхөө гадна талаар хөлийнхөө шагайгаар зүүн талын зузаан гуяруу нь цохьчихоод гараад явсан ... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 108-109/

... өглөө 07 цагийн үед би орондоо унтаж байсан чинь гаднаас орж ирээд талийгаач г дагуулаад гараад явсан юм. Тэгээд гадаа гараад манай гэрийн урд талд ярилцаж байгаа бололтой байсан. Тэгээд манай эхнэр босоод гараад бие засчихаад эргэж орж ирээд тэгээд гараад ажилруугаа явсан. Тэгээд би араас нь гэрээс гарсан чинь талийгаач надтай зөрөөд манай гэрлүү орсон болохоор лам нарын байрын тэнд явж байгаа харагдсан. Тэгээд би гэртээ ороод ирсэн чинь талийгаач гэрийн баруун талд байдаг авдарны өмнө сууж байсан ба намайг гэрт ороод ирсэн чинь ах нь урьд шөнө танай эхнэрийн хөнжлийг татсан шүү ахыгаа уучлаарай гэсэн тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ хөгшин хүн байж арай үгүй байлгүй дээ би ааваасаа бараг хөгшин хүнтэй эхнэрийгээ хардаад байхдаа яадаг юм бэ гэсэн. Тэгсэн чинь талийгаач цэнхэр өнгийн хадаг, хэдэн төгрөг байсныг нь би хараагүй мөнгө л харагдсан надад тэр хадаг мөнгө хоёрыг өгөхөөр нь би тэрийг нь аваагүй буцаагаад цааш нь түлхээд хөлөөрөө хөлрүү нь зөөлхөн хавсарсан.

Тэгсэн чинь суудалдаа суугаад үлдсэн. Тэгээд би гэрээсээ гараад явсан ба талийгаач хадгаа эвхээд үлдсэн юм. Тэгээд би шууд ажилруугаа яваад байрны урд талд барьж байгаа барилга дээр очих гээдявж байсан чинь намайг дуудахаар нь би очсон чинь урьд шөнө утсаа авах гээд танай гэрт танай гэрийн гадаа очсон чинь танай эхнэрийн хөнжлийг татаж байсан тэгэхээр нь би өглөө танайд очоод чамд хэлэлгүй 2 үг хэлсэн чинь өмнөөс чамд ямар хамаатай юм бэ гээд байхаар нь би 2 алгадчихсан юм гэж хэлсэн юм. Тэгээд би буцаад гэртээ хүрээд ирсэн чинь талийгаач алга байсан тэгээд би хайччихсан юм болоо гээд лам нарын хоол цай хийдэг гэрт очсон чинь алга байсан тэгээд би алга болчихсон юм болуу гээд ламд хэлээд цуг хайгаад ын мотоцикпоор явсан юм. тэгээд хийдээс урагшаа гараад хайгаад явж байсан чинь хийдээс гараад Шинэ усны ам гэх газар уулнаас боомилж нас барсан байсныг нь олсон юм ... гэх мэдүүлэг/2-р хх-ийн 239-240/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... би хөгшний даапаалаад яргуй зулгаасан ямаа шиг яасан эрт босоо вэ хөгшин хүн байж жаахан унтахгүй гэсэн чинь чи юу ярих гээд ярьж чадахүй байна гээд аягүйцээд хэлэхээр нь тухайн үед надад урьд шөнө болсон асуудал санаанд ороод , хоёрын дэргэд хэлээд яах вэ гэж бодоод хөгшнийг дагуулж гараад би учирлаад ах минь хөгшин хүн байж яаж байгаа юм бэ ядарсан муу хөл гар муутай хүнийг доромжлоод байгаа юмуу ийм үйлдэл хийгээд гээд учирлаад хэлсэн чинь миний өмнөөс сөрөөд чамд хамаагүй, чам шиг хүүхэд надад багадна шүү гэсэн. Тэгэхээр нь тухайн үед жаахан сонин санагдаад хөгшин хүн байж гэж бодоод баруун гараараа хацарлуу нь алгадаад тэр гарынхаа ар талаар нэг удаа ширвэж алгадсан. Тэгсэн чинь тэр хөгшин надад ах нь буруугаа хүлээлээ ах нь уруу болсон байна гээд надаас уучлалт гуйсан юм. Тэгээд би за за гээд би ч гэсэн г хөл гар муутай болохоор нь өмөөрч байгаа юм бишүү гээд бусдаар бол би хар буруу санасан зүйл байхгүй шүү гэж хэлээд бид хоёр эвлэрээд хоёр тийшээ салаад явсан талийгаач хөгшин гийн гэрлүү алхаж байсан би лам нарын байрлуу алхаж явсан юм ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 242-243/,

Шинжээч эмч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Тархины зөөлөн бүрхүүлийн доор цус харвасан тохиолдолд энэ нь тархинд илүү ойр байдаг ба ихэнх тохиолдолд хол удаан явж чадахгүй тэнцвэрийн алдагдалд орж шууд унана ... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 119/,.

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 06 сарын 19-ний өдрийн 736 тоот шинжээчийн нэмэлт дүгнэлт ... Талийгаачид зүүн чамархайн зөөлөн бүрхүүл доорхи цусан хураа үүссэн нь настай хүмүүст тархины хатуу хальс тархи хоорондох зай ихэссэн байдаг, иймаас энэ хоёрын хоорондох холбогч судсууд /гүүрэн вен/ харьцангуй бага хүч доргилтын үед тасарч хатуу хальс доорхи цусан хурааг үүсгэдэг. Иймд хуйх болон ясанд заавал гэмтэл учрахгүй байж болно. Хуйханд хатуу зүйл үйлчлэхэд хатуу ирмэгтэй зүйлээр үйлчилхэд гэмтэл үүсгэх нь элбэг, алгадахад гэмтэл учрахгүй байж болно ... гэх дүгнэлт /2-р хх-ийн 76-77/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан нь шүүгдэгч *******, ******* нар нь талийгаач н биед учирсан хүнд гэмтлийг учруулсан гэж үзхэд эргэлзээтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Гэрч С. нь талийгаач г шүүгдэгч ******* нь хэрхэн зодож байсан талаар мэдүүлсэн боловч Шүүх сэтгэц эмгэг судлалын ... С. нь сэтгэцийн хувьд Р 70 оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна. С. нь өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна ... гэх

дүгнэлт 3-р хх-ийн хэргийн 24-25 дугаар хуудсанд авагдсан байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үзхэд мөн эргэлзээтэй байна.

Харин талийгаач н биед учирсан хөнгөн гэмтэл буюу зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн хэсгийн зулгаралт, зүүн шуу, зүүн өвдөг, баруун өвдөгний зулгаралт гэмтлүүд нь шүүгдэгч *******ын 2014 оны 06 сарын 24-ний өдөр талийгаач г *******гийн эхнэртэй бэлгийн харьцаанд орлоо гэх шалтгаанаар түүний бие, эрх чөлөөнд нь халдсан, шүүгдэгч *******гийн 2014 оны 06 сарын 25-ны өдөр талийгаач г өөрийн эхнэр С.йтай бэлгийн харьцаанд орсон үйлдэл болон хадаг 20.000 төгрөг өгөх гэсэнд нь дургүйцэж түүний бие, эрх чөлөөнд нь халдсан үйлдэлтэй холбоотой болох нь гэрч , Х., М., Д., Х.Сарангэрэл, Э. нарын мэдүүлгүүд /2-р хх-ийн 223, 235, 227, 229, 231- 232/ болон шүүгдэгч С. /1-р хх-ийн 108-109, 2-р хх-ийн 239-240/, ******* /2-р хх-ийн 242-243/ зэрэг мэдүүлгүүд болон талийгаач н биед учирсан хөнгөн гэмтлийг тогтоосон Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 03 сарын 30-ны өдрийн 43 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 115-116/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 10 сарын 17-ны өдрийн 801 тоот шинжээчийн /1-р хх-ийн 128-130/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 06 сарын 19-ний өдрийн 736 тоот шинжээчийн нэмэлт дүгнэлт /2-р хх-ийн 76-77/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх төдийгүй дээр дурдсан гэрч нар нь 2014 оны 06 сарын 25-ны өглөө талийгаач г нас барсан гэдгийг мэдсэн даруйд шүүгдэгч *******ын гэрт цуглан хурал хийж болсон үйл явдлын талаар шүүгдэгч ******* болон ******* нараас тодруулж асуухад, “шүүгдэгч ******* нь би эхлээд 2 алгадсан, ******* нь талийгаач нь надад хадаг төгрөгтэй өгөхөөр нь би авалгүй 2 цохисон” гэж тус тус хэлсэн талаар гэрчлэн мэдүүлсэн мэдүүлэг болон талийгаач н биед учирсан зүүн чамархайн зөөлөн бүрхүүл доорхи цусан хураа гэмтэл нь алгадахад учрахгүй байж болно гэсэн Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 06 сарын 19-ний өдрийн 736 тоот шинжээчийн нэмэлт дүгнэлт зэргээс үзхэд талийгаач н биед учирсан хүнд, хөнгөн гэмтлээс хөнгөн гэмтлийг нь шүүгдэгч *******, ******* нар учруулсан байх боломжтой нотлох баримтууд хэрэгт цугларсан байх ба энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүгдэгч нарт ашигтай шийдвэрлэгдэх үндэслэл бүхий эргэлзээтэй байдал бүрдсэн гэж үзэж шүүгдэгч нарт ашигтай байдлаар буюу хэргийн зүйлчлэлийн хөнгөрүүлж шийдвэрлэх үндэслэл нотолгоотой байна.

Шүүгдэгч *******ын ... , хоёрын дэргэд хэлээд яах вэ гэж бодоод хөгшнийг дагуулж гараад ... Тэгэхээр нь тухайн үед жаахан сонин санагдаад хөгшин хүн байж гэж бодоод баруун гараараа хацарлуу нь алгадаад тэр гарынхаа ар талаар нэг удаа ширвэж алгадсан ... бид хоёр эвлэрээд хоёр тийшээ салаад явсан талийгаач хөгшин гийн гэрлүү алхаж байсан ... гэх мэдүүлэг /2-р хх-иин 242-243/, шүүгдэгч *******гийн ... би араас нь гэрээс гарсан чинь талийгаач надтай зөрөөд манай гэрлүү орсон болохоор лам нарын байрын тэнд явж байгаа харагдсан ...Тэгсэн чинь талийгаач цэнхэр өнгийн хадаг, хэдэн төгрөг байсныг нь би хараагүй мөнгө л харагдсан надад тэр хадаг мөнгө хоёрыг өгөхөөр нь би тэрийг нь аваагүй буцаагаад цааш нь түлхээд хөлөөрөө хөлрүү нь зөөлхөн хавсарсан ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 239-240/ болон хэргийн нөхцөл байдлаас үнэлэн дүгнэхэд шүүгдэгч *******, ******* нар нь талийгаач н биед үүссэн хөнгөн гэмтлийг учруулах болсон шалтгаан, гэмт хэргийг үйлдсэн газар зэрэг нь өөр өөр байхаас гадна Эрүүгийн хуулинд заасан гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн аль нэг шинжийг агуулаагүй зэргээс үзвэл тэдгээрийн үйлдлийг булэглэн гүйцэтгэсэн гэж үзэх хууль зуйн үндэслэлгүй юм.

Шүүхээс талийгаач н биед учирсан хүнд гэмтлийг шүүгдэгч *******, Ш.Сандагсүсрэн нар учруулаагүй харин талийгаач н биед учирсан хөнгөн гэмтлийг *******, Ш.Сандагсүсрэн нар учруулсан гэж дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.9-д зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Талийгаач нь 2014 оны 06 сарын 25-ны өдөр шүүгдэгч *******, ******* нарт зодуулж биедээ хөнгөн гэмтэл авснаасаа хойш тодорхой хугацаанд идэвхтэй үйлдэл хий;ж явсан байх ба Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг Шинэ төгөл ус гэх газар, ууланд хаднаас өөрийгөө боомилж нас барсан болох нь ... Шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч н үхлийн шалтгааныг механик ' амьсгал бүтэлт буюу дүүжлэлтийн улмаас амьсгалын зам гаднаас шахагдаж дарагдсанаас, амьсгал бүтэж, улмаар төвийн гаралтай, рефлексийн замаар амьсгал зүрх зосгож нас барсан тухай дүгнэлтүүд /1-р хх-ийн 115-116, 128-130/, хохирогч н өөрийгөө боомилсон байдалтай олдсон хэргийн газрын үзлэгийн гэрэл зургын үзүүлэлт /1-р хх-ийн 11-13/ болон нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байх ба талийгаач г өөрийгөө боомилж амиа хорлоход шүүгдэгч ******* нь талийгаач г *******гийн эхнэртэй бэлгийн харьцаанд орлоо гэх шалтгаанаар түүний бие, эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч ******* нь талийгаач г өөрийн эхнэр С.йтай бэлгийн харьцаанд орсонд болон хадаг 20.000 төгрөг өгөх гэсэнд нь дургүйцэж түүний бие, эрх чөлөөнд нь тус тус халдаж түүнтэй зүй бус харьцаж, сэтгэл зүйн болон биеийн дарамт буюу зодох бие мах бодид нь хөнгөн гэмтэл учруулах зэрэг үйлдэлүүд нь хохирогч амиа хорлосон хор уршигтай шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугар зүйлийн 95.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж үзнэ.

Хохирогч ******* нь талийгаач н оршуулгийн зардалд 1.000.000 төгрөгийг хүлээн авсан, цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасан гэмт хэргийг 2014 оны 06 сарын 25-ны өдөр үйлдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж1 байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

Харин шүүгдэгч *******, ******* нарын 2014 оны 06 сарын 25-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг нь “хөнгөн” ангилалын гэмт хэргийн хувьд Эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч нарын үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дурааараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй зэргийг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх топгоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикль, шүүгдэгч *******гийн эзэмшлийн Хенсим маркийн улсын дугааргүй хар өнгийн мотоцикль зэргийг тус тус шүүгдэгч нарт буцаан олгож 2014 оны 09 сарын 01, 2015 оны 12 сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгийн дээл 1ш, шар өнгийн бүс 1ш, хар өнгийн түрийтэй гутал 1 хос, улаан ягаан өнгийн нимгэн цамц 1ш, хар хөх өнгийн бэлтгэлийн өмд 1ш, хөх саарал өнгийн нимгэн куртик 1ш, цагаан өнгийн футболк 1ш, цэнхэр өнгийн хадаг 1ш, бор өнгийн дугуй хээтэй дээл 1ш, шар.өнгийн бүсний нарийхан 0 уяа 1ш, шар өнгийн бүсний жижиг дөрвөлжин тасархай 2ш, шар өнгийн бүсний жижиг зангидсан тасархай 1ш, шар өнгийн даавуун бүс 1ш, дээлний ханцуйны тасархай дээрээс хайчилж авсан жижиг дөрвөлжин тасархай 1ш, *******ын гараас авсан арчидас 2ш зэргийг тус тус устгаж, шүүгдэгч ******* нь хэргийн учир 75 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч ******* нь хэргийн уичр цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-д зааснаар 4* Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн' 96.2.9-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* овогт *******ийн , овогт ын нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.1.1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн'7.1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 95.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хшрэгт эд харангө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэт *******ын §з§мшлийн Муетшнг=5 мшркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикль, шүүгдэгч *******гийн эзэмшлийн Хансим маркийн улсын дугааргүй хар өнгийн мөтөцикль §§ргийг туе туе шүүгдэгч нарт буцаан олгож 2014 оны 09 сарын 01, 2015 өны 12 ешрын 17-ны адрийн зд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн төгтөөлуудыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хүрэн өнгийн дээл 1ш, шар өнгийн бүс 1ш, хар өнгийн түрийтэй гутал 1 хос, улаан ягаан өнгийн нимгэн цамц 1ш, хар хөх өнгийн бэлтгэлийн өмд 1ш, хөх саарал өнгийн нимгэн куртик 1ш, цагаан өнгийн футболк 1ш, цэнхэр өнгийн хадаг 1ш, бор өнгийн дугуй хээтэй дээл 1ш, шар өнгийн бүсний нарийхан уяа 1ш, шар өнгийн бүсний жижиг дөрвөлжин тасархай 2ш, шар өнгийн бүсний жижиг зангидсан тасархай 1ш, шар өнгийн даавуун бүс 1ш, дээлний хөнцуйны тасархай дээрээс хайчилж авсан жижиг дөрвөлжин тасархай 1ш, *******ын гараас аасан арчидас 2 ш зэргийг тус тус устгасугай.

 7. Шүүгдэгч Ц., Ш.Оандагсүрэн нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц Манхбат нь харгийн учир 75 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч ******* нь харгийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэж тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай,, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдоп гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж зааддах шатны шүүхэд гоцдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тшйшщоэд топоопын биелэлтийг түдгэлзүүпж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдаггч *******, ******* нарт авсан батпан даалтанд байх таслан сэргийпэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Б.ГЭРЭЛМАА

                                        ШҮҮГЧИД                   Н.БААСАНБАТ

                                                                                  Ч.БАЙГАЛМАА