| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 107/2024/0164/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/160 |
| Огноо | 2024-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/160
0 06 0/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,
улсын яллагч Б.Баттуяа,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 00000008 дугаартай хэргийг 0 оны дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр дүүрэгт төрсөн, ******* настай, *******, ******* ******* боловсролтой, мэргэжилтэй, дүүргийн , ам бүл , , хамт дүүргийн дүгээр хороо, дугаар байрны 0 тоотод оршин суух, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 0 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн . дахь хэсэгт зааснаар жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагийн арга хэмжээ хэрэглэсэн, овогт (РД:УЮ98**************6)
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 0 оны 0 дугаар сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө 0 цагийн орчим дүүргийн дугаар хороо, 8******* баарны гадна хохирогч тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар удаа толгой хэсэгт нь мөргөж, нүүр хэсэгт нь -3 удаа цохиж, түүний эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний ил шарх, доод уруулд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...0 оны 0 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө 03 цаг өнгөрч байхад манай төрсөн эгч над руу залгаад “энд нэг хүн намайг дээрэлхээд хэл амаар доромжлоод байна, анайгаа ирээд ав” гэхээр нь очтол нэг залуу “янхан, алнууд минь” гэж хашхираад байхаар нь би “чи эмэгтэй хүнийг яагаад байгаа юм бэ” гэсэн чинь нөгөө залуу “яасан юм” гэсэн. Тэгтэл манай эгч *******уур орж ирээд “чи намайг сая юу гэж хэлсэн бэ, дахиад хэл дээ” гэсэн чинь нөгөө залуу манай эгчийг түлхсэн. Тэгэхээр нь би нөгөө залууг түлхэхэд миний куртикнээс татаад урсан. Тэгээд бид хоёр барилцаж аваад би хоёр удаа мөргөсөн чинь зөрүүлээд -3 удаа цохисон... Хэсэгхэн зуурын уур бухимдлаа барьж чадалгүй ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн -, 3, шүүх хуралдааны тэмдэглэлээс),
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би дүүргийн дугаар хороо, 8******* бааранд 0 оны 0 дугаар сарын 6-ны орой цагийн орчимд ганцаараа ороод 0 гаруй шил пиво уусан. Тэгээд баарнаас гараад тухайн баарны хамгаалагч залуутай машин дотор сууж байгаад , литрийн “Сэрүүн” нэртэй шар айраг ширхэгийг хувааж уусан. Би “8*******” баар руу буцаж орж гараад тэр хавиар хүн амьтан муудалцаад байхаар нь салгаж зохицуулчихаад ганц нэг пиво уугаад явж байсан. Тэгээд нэг хэсэг хүүхнүүдтэй муудалцаад баарны гадаа гарч ирсэн. Тэр хүүхнүүд намайг хэл амаар доромжлоод “муужгайны боожгойтой, жижигхэн боовтой” гээд байхаар нь бэлэг эрхтнээ гаргаад ийм байдаг юм уу гээд харуулсан. ...Баарны гадаа тамхи татаад зогсож байхад нөгөө хүүхнүүд нэг машинтай ирээд нөгөө машины жолоо барьж явсан залуу нь бууж ирээд намайг барьж аваад баруун гараараа хацар хэсэг рүү нэг удаа цохиод, газар унагаагаад толгой дээр дэвссэн, мөн толгой хэсэг рүү өшиглөөд байсан. Тэр үед баарнаас хамгаалагч гарч ирээд салгаад цагдаа дуудсан. Гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-0),
Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...0 оны 0 дугаар сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө гэх найзтайгаа “8*******” бааранд орж тэнд бүжгийн талбай дээр таньдаг хүмүүстэйгээ таарсан. Нэг залуу таньдаг хүмүүстэй маань муудалцаад байхаар нь “чи зүгээр бай, больчих” гэж тэр залууд хэлтэл тэр залуу “та нар шиг янхануудтай юм ярьдаггүй” гэж хэл амаар доромжлон “том боов харах уу” гээд дайраад манай найз бид хоёр хандаад “буудал орох уу” гээд өмдөө тайлах гээд тэлээгээ тайлаад дайраад байсан. Тэгснээ “Отгонтэнгэр” буудал руу “хамт явъя” гээд байхаар нь найзтайгаа хажуугаар нь яваад өгсөн. Тэгээд тэр залуу араас гарч ирээд баарны гадаа “Отгонтэнгэр орж том боов амтлуулъя” гээд дайраад байсан. Тэгэхээр нь айгаад төрсөн дүү Б.ыг дуудсан. Дүү Б. ирэхэд намайг дүүгийн нүдэн дээр тэр залуу эрүү хэсэг рүү цохиод унагаасан. Манай дүү намайг өмөөрөөд тэр залуутай барилцаад авсан. ...Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, өвдөлт зовиур байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн -3),
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нэг ах хажуунаас хүчтэй мөргөж орж ирээд Д. руу “гичий минь, янхан минь” гээд дайраад байсан. Тэгэхээр нь тэр ахад хандаад “та болиоч ээ цаашаа явчих” гэсэн чинь “Отгонтэнгэрийн 03 тоотод хүрээд ирээрэй, том боов харуулнаа, мэдрүүлнээ та хоёр шиг янханыг шаах дургүй л дээ гэхдээ яахав мэдрүүлнэ” гээд тэлээгээ тайлаад өмдөө тайлах гээд байхад нь нэг залуу татаад аваад гарсан. Тэгээд Д. дүүгээ дуудаад дүү нь ирсэн. Дүү нь баарны гадаа хэрүүл хийгээд байсан ахтай барилцаж аваад тэр хавьд байсан хүмүүс салгасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн -*******),
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 0 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 3 дугаартай дүгнэлтээр “ биед зүүн хөмсөгний ил шарх, доод уруулд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлдлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний биед учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 3..-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ (хх-ийн 3-36),
дүүргийн даатгалын хэлтсийн 8/6 дугаартай “Иргэн нь 0 оны 0 дугаар сарын 7-ны өдөр тусламж 06,90 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл даатгалын сангаас гаргуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэсэн албан бичиг (хх-ийн 6),
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн -7)
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн ),
Зөрчлийн лавлагаанууд (хх-ийн 73-8),
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хх-ийн 9),
Хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 7),
Согтуурал шалгасан тухай тэмдэглэлээр “******* 0. хувьтай, .0 хувьтай” гэжээ (хх-ийн -),
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 9, 6-69) болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 0 оны 0 дугаар сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө 0 цагийн орчим дүүргийн дугаар хороо, 8******* баарны гадна хохирогч тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар удаа толгой хэсэгт нь мөргөж, нүүр хэсэгт нь -3 удаа цохиж, түүний эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний ил шарх, доод уруулд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Хохирогчид учирсан гэмтлийг би учруулсан. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч “Тэр хүүхнүүд намайг хэл амаар доромжлоод “муужгайны боожгойтой, жижигхэн боовтой” гээд байхаар нь бэлэг эрхтнээ гаргаад ийм байдаг юм уу гээд харуулсан. ...Баарны гадаа тамхи татаад зогсож байхад нөгөө хүүхнүүд нэг машинтай ирээд нөгөө машины жолоо барьж явсан залуу нь бууж ирээд намайг барьж аваад баруун гараараа хацар хэсэг рүү нэг удаа цохиод, газар унагаагаад толгой дээр дэвссэн, мөн толгой хэсэг рүү өшиглөөд байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Д.ын “Нэг залуу таньдаг хүмүүстэй маань муудалцаад байхаар нь “чи зүгээр бай, больчих” гэж тэр залууд хэлтэл тэр залуу “та нар шиг янхануудтай юм ярьдаггүй” гэж хэл амаар доромжлон “том боов харах уу” гээд дайраад манай найз бид хоёр хандаад “буудал орох уу” гээд өмдөө тайлах гээд тэлээгээ тайлаад дайраад байсан. Тэгснээ “Отгонтэнгэр” буудал руу “хамт явъя” гээд байхаар нь найзтайгаа хажуугаар нь яваад өгсөн. Тэгээд тэр залуу араас гарч ирээдбаарны гадаа “Отгонтэнгэр орж том боов амтлуулъя” гээд дайраад байсан. Тэгэхээр нь айгаад төрсөн дүү Б.ыг дуудсан. Дүү Б. ирэхэд намайг дүүгийн нүдэн дээр тэр залуу эрүү хэсэг рүү цохиод унагаасан. Манай дүү намайг өмөөрөөд тэр залуутай барилцаад авсан” гэсэн мэдүүлэг, гэрч ийн “...бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нэг ах хажуунаас хүчтэй мөргөж орж ирээд Д. руу “гичий минь, янхан минь” гээд дайраад байсан. Тэгэхээр нь тэр ахад хандаад “та болиоч ээ цаашаа явчих” гэсэн чинь “Отгонтэнгэрийн 03 тоотод хүрээд ирээрэй, том боов харуулнаа, мэдрүүлнээ та хоёр шиг янханыг шаах дургүй л дээ гэхдээ яахав мэдрүүлнэ” гээд тэлээгээ тайлаад өмдөө тайлах гээд байхад нь нэг залуу татаад аваад гарсан. Тэгээд Д. дүүгээ дуудаад дүү нь ирсэн. Дүү нь баарны гадаа хэрүүл хийгээд байсан ахтай барилцаж аваад тэр хавьд байсан хүмүүс салгасан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед зүүн хөмсөгний ил шарх, доод уруулд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл учирсан болохыг тогтоосон 0 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 3 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зураг, согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.
Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг - хувиар алдагдуулсан байдаг.
Шүүгдэгч ******* нь хохирогч толгой хэсэгт нь удаа мөргөж, нүүр хэсэгт нь -3 удаа цохиж, түүний эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний ил шарх, доод уруулд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн -т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч ******* нь хохирогч эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 06,90 төгрөгийг эрүүл даатгалын санд төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн дэх хэсгийн .-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Улсын яллагчаас “Шүүхээс ******* гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 80 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 80,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Иймд шүүгдэгч *******ын ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн - дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
.Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
.Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 0 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн дэх хэсгийн .8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн ширхэг СиДиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн дэх хэсэг, 38. дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37. дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ