Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2018/00242

 

 

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2018/00242

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 0-р хэсэг, Олимпийн гудамж, Мтаун хотхон М СӨХ-ны хүсэлттэй,

Д.М-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл  оролцов.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7-р хэсэг, Олимпийн гудамж, Мтаун хотхон 000-р байр 00 тоотод оршин суугч Д.М- нь СӨХ-ны төлбөрөө төлөхгүй хаягтаа байхгүй нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж чадахгүй байх тул Д.М-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Шүүх хуралдааныг эзгүйд явуулж өгнө үү гэжээ.

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч МСӨХ нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.М-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

    Хүсэлт гаргагч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7-р хэсэг, Олимпийн гудамж, Мтаун хотхон 000-р байр 00 тоотод оршин суугч Д.М-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байхгүй нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж чадахгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

           Д.М-ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 8 850 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.

            Д.М-ын оршин суудаг гэх хаяг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7-р хэсэг, Олимпийн гудамж, Мтаун хотхон 000-р байр 00 тоот /РД:ЦГ00000000/, холбоо барих утасны дугаар нь 00000000/ болохыг дурдах нь зүйтэй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 005 дугаар зүйлийн 005.3 дахь хэсэгт заасныг баримтлан Д.М- /РД:ЦГ00000000/-ыг эрэн сурвалжилсугай.

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 005-р зүйлийн 005.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 8 850 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА