Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогч

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000008 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, ******* ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 9 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2-т зааснаар 50,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт ******* /РД: /.

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн үед Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, “*******” ******* 1 дүгээр байрны 10 тоотод согтуугаар хохирогч таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хамрын үзүүр хэсгийг нь хазаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Би хэсэг хугацаанд хүн амьтантай уулзахад хэцүү байнга маск зүүж явсан. Дорнод аймгийн эмнэлгийн чих, хамар, хоолойны тасагт үзүүлэхэд “одоогийн байдлаар эмчилгээ хийлгэхэд 3,500,000 төгрөг болно. Цаашид ямар эмчилгээ хийлгэх талаар хэлж мэдэхгүй байгаа учраас хэдэн төгрөгийн зардал гарах талаар хэлж чадахгүй” гэсэн. Хамар мөгөөрс учраас чихний ар талаас мөгөөрс, гуяны ар талаас мах авч нөхөх шаардлагатай ч өмнө байсан шигээ байх боломжгүй, сорвийг косметик оёдлоор оёж болно гэж байсан. Би хохирол төлбөр, цаашид хийлгэх эмчилгээний талаар тэй уулзаж хэлсэн. Өнөөдрийн байдлаар надад хохирол төлбөр төлсөн зүйл байхгүй. Би эмчилгээний зардалд 5,000,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв. 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нэлээн уугаад сууж байтал гэнэт миний элэг рүү гараараа нэг удаа цохисон. Тухайн үед би гайхаад “Чи намайг яасан гэж цохиж байгаа юм бэ” гэхэд надад юм хэлээгүй. 00-ийн өрөө рүү ороод гарч ирснээ миний хамар руу цохисон.  Миний хамарнаас цуг гараад байж байтал цаад өрөөнөөсөө гарч ирээд “Чи яагаад ыг цохиж байгаа юм бэ” гээд надад цусаа арчих салфетка авч өгсөн. Би ариун цэврийнх нь өрөөнд ороод цусаа цэвэрлээд гарч ирээд г “чи намайг яаж байгаа юм бэ” гээд дээр нь дараад авсан. бид хоёр буйдан дээр барьцалдаж аваад наана цаанаа гээд байж байтал миний хамрыг хазчихсан. Эхнэр хүүхдүүд нь цаад өрөөнөөсөө гарч ирээд бид хоёрыг салгасан...” гэжээ. /хх-ийн 15-19/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай нөхөр нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 21 цагийн орчимд хамраас нь цус гарч өмсөж явсан цамц, куртик, өмд нь цус болсон байдалтай пакеттай ундаа, сүү хоёр авч орж ирсэн. Нөхрийгөө гэрт орж ирэнгүүт нь хамрын цусыг нь цэвэрлэж байхдаа хамрын үзүүр нь тасарсныг мэдсэн. ... бид хоёр барьцалдаж байхад миний хамрыг хазсан гэж ярьсан. Хамрын үзүүр нь тасарсныг мэдсэн даруйд нөхрийн хамт тасарсан хэсгийг олж оёулах зорилгоор *******гийн гэр лүү орсон. Хаалга тогшиход том хүү нь хаалга тавьж өгсөн ба ороход бага хүү нь гал тогооны угаалтуурын урд хэсгийн шалны цусыг арчаад дуусаж байсан. Нөхрийн хамарны үзүүр хэсэг тасарсан байна, үзүүр нь байна уу, юу болсон бэ, цагдаа шүүхийн асуудал яригдах нь дээ гэж намайг хэлэхэд найзууд байж цагдаа шүүх гээд муухай ш дээ гэсэн...” гэжээ. /хх-ийн 30-31/

Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг ******* хотхонд байх гэрт нь очиход аав нь нэг бөө гэх хүнтэй архи ууж байсан. Эхнэр эгч бас байсан. ...тэгтэл нөгөө өрөөнд байгаа хүмүүс хоорондоо маргалдаад муудаад байх шиг байсан. Би утсаараа тоглоод сайн анзаараагүй. ах тийшээ очсон чинь нөгөө бөө гэх хүн нь муудаад гэрээс нь гараад эргэж орсон ирсэн. Орж ирээд эргээд гараад явсан. Би 00 орохдоо үгэнд дурлаад хартал ахын хамарнаас цус гарчихсан, ширээн дээр цусаа гоожуулаад байж байсан. эгч бас уйлчихсан, аяга таваг хагарчихсан байсан. бид хоёр шалан дээрх цусыг нь арчаад гэрийг нь цэвэрлэж байтал /бөө ах тэдний гэрээс гараад 20 орчим минут болсон л байх/ эхнэрээ дагуулаад эргээд ороод ирсэн. Зодоон болсон байна, цагдаа шүүхэд өгнө гэж хэрэлдэж байгаад явсан...” гэжээ. /хх-ийн 34-35/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 4 тоот дүгнэлтэд:

1. ын биед хамрын үзүүр хэсгийн арьс, зөөлөн эд тасарсан эдийн дутагдал бүхий шарх, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, баруун шуу, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. ын биед учирсан хамрын үзүүр хэсгийн арьс зөөлөн эд тасарч унасан эдийн дутагдал бүхий шарх гэмтэл нь хүнд хазагдах үед үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.

5. Дээрх хамрын үзүүр хэсгийн арьс, зөөлөн эд тасарч унасан эдийн дутагдал бүхий шарх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, баруун шуу, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

6. Цаашид хамрын үзүүр хэсгийн арьс, зөөлөн эд тасарч унасан эдийн дутагдал бүхий шарх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 38-40/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11/

Яаралтай тусламжийн хуудас, эмчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70-73/

Насанд хүрээгүй гэрч А. мэдүүлэг /хх-ийн 95-96/

Гэрч Б.гийн мэдүүлэг /хх-ийн 25-27/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 6 тоот дүгнэлт /хх-ийн 43-44/

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт /хх-ийн 47/

аас гаргаж өгсөн хохирлын баримт /хх-ийн 60-61/

*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-54/

*******тэй холбоотой улсын бүртгэлийн лавлагааны хуулбарууд /хх-ийн 64-67/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн 2 ширхэг сидид буулгасан бичлэгийг шинжлэн судалсанд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Боржигон овогт ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр багт байрлах “*******” ******* 1 дүгээр байрны 10 тоотод согтуугаар хохирогч таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хамрын үзүүр хэсгийг нь хазаж, түүний биед хамрын үзүүр хэсгийн арьс, зөөлөн эд тасарч унасан эдийн дутагдал бүхий шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ын “... 00-ийн өрөө рүү ороод гарч ирснээ миний хамар руу цохисон.  Миний хамарнаас цуг гараад байж байтал цаад өрөөнөөсөө гарч ирээд “Чи яагаад ыг цохиж байгаа юм бэ” гээд надад цусаа арчих салфетка авч өгсөн. Би ариун цэврийнх нь өрөөнд ороод цусаа цэвэрлээд гарч ирээд г “чи намайг яаж байгаа юм бэ” гээд дээр нь дараад авсан. бид хоёр буйдан дээр барьцалдаж аваад наана цаанаа гээд байж байтал миний хамрыг хазчихсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч гийн “...манай нөхөр нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 21 цагийн орчимд хамраас нь цус гарч өмсөж явсан цамц, куртик, өмд нь цус болсон байдалтай пакеттай ундаа, сүү хоёр авч орж ирсэн. Нөхрийгөө гэрт орж ирэнгүүт нь хамрын цусыг нь цэвэрлэж байхдаа хамрын үзүүр нь тасарсныг мэдсэн. ... бид хоёр барьцалдаж байхад миний хамрыг хазсан гэж ярьсан. Хамрын үзүүр нь тасарсныг мэдсэн даруйд нөхрийн хамт тасарсан хэсгийг олж оёулах зорилгоор *******гийн гэр лүү орсон...” гэх, насанд хүрээгүй гэрч гийн “...тэгтэл нөгөө өрөөнд байгаа хүмүүс хоорондоо маргалдаад муудаад байх шиг байсан. Би утсаараа тоглоод сайн анзаараагүй. ах тийшээ очсон чинь нөгөө бөө гэх хүн нь муудаад гэрээс нь гараад эргэж орсон ирсэн. Орж ирээд эргээд гараад явсан. Би 00 орохдоо үгэнд дурлаад хартал ахын хамарнаас цус гарчихсан, ширээн дээр цусаа гоожуулаад байж байсан. эгч бас уйлчихсан, аяга таваг хагарчихсан байсан. бид хоёр шалан дээрх цусыг нь арчаад гэрийг нь цэвэрлэж байтал /бөө ах тэдний гэрээс гараад 20 орчим минут болсон л байх/ эхнэрээ дагуулаад эргээд ороод ирсэн. Зодоон болсон байна, цагдаа шүүхэд өгнө гэж хэрэлдэж байгаад явсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 4 тоот “ын биед хамрын үзүүр хэсгийн арьс, зөөлөн эд тасарсан эдийн дутагдал бүхий шарх, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, баруун шуу, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ын биед учирсан хамрын үзүүр хэсгийн арьс зөөлөн эд тасарч унасан эдийн дутагдал бүхий шарх гэмтэл нь хүнд хазагдах үед үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх хамрын үзүүр хэсгийн арьс, зөөлөн эд тасарч унасан эдийн дутагдал бүхий шарх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, баруун шуу, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яаралтай тусламжийн хуудас, эмчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал болон нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 4 тоот “...ын биед учирсан хамрын үзүүр хэсгийн арьс зөөлөн эд тасарч унасан эдийн дутагдал бүхий шарх гэмтэл нь хүнд хазагдах үед үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх хамрын үзүүр хэсгийн арьс, зөөлөн эд тасарч унасан эдийн дутагдал бүхий шарх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, баруун шуу, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******гийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс эмчилгээний зардалд 154,000 төгрөгийг нэхэмжилж холбогдох нотлох баримтыг гаргасан өгснийг шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрч гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч төлж барагдуулсан байна. Харин хохирогч нь шүүх хуралдаанд цаашид хийлгэх эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх хүсэлтийг гаргаж байх тул хүсэлтийг хүлээн авч, хохирогч ын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, цаашид хийлгэх эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Тус эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй байхаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоох эрүүгийн хэрэгт хамаарахгүй атал мөрдөгч нь хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт /хх-ийн 47/ үйлдсэнийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэх боломжгүй юм.   

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидид буулгасан бичлэгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******гээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогч д 154,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА