Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1357

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2024         12         09                                  2024/ШЦТ/1357

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,                            

Улсын яллагч З.Өлзийхүү,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406 00000 3410 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, .... овогт ... М, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр .... төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, ...... ажилтай, ам бүл 2, ээжийн хамт ... дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух хаягтай, улсаас ..... шагналтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: ..../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... гадна байрлуулсан иргэн Д.Оын эзэмшлийн ..... загварын цахилгаан дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад 6.084.375 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруу дээр маргахгүй хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би өнөөдөр буюу ... оны .... дугаар сарын ...-ны өдрийн 14 цагийн үед өөрийн ажил болох .... ажилаа хийж байгаад харих гээд 14 цаг 10 минутын орчимд өөрийнхөө цахилгаан дугуйг аваад гарсан. Гадаа гараад явах гэж байхдаа өөрийнхөө гадуурх хүрмээ ажил дээрээ үлдээснээ санаад буцаж ороод хувцсаа авчихаад гараад ирхэд миний цахилгаан дугуй байхгүй болчихсон байсан. Тийм учраас цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

Яллагдагч Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би .... оны ... дүгээр сарын ....-ны өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2406000003410 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой уншинж танилцсан. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн үйлдэлд маргахгүй ...2024 оны .... дүгээр сарын ...-ны өдөр хохирлоо төлж барагдуулсан. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт прокурор яллагдагчаар татсан тогтоол үйлдэхээс өмнө хохирлоо төлж барагдуулсан. Нааштай байдлаар шийдвэрлэж өгч туслана уу...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,

БЗДЦГ ЦХ-2, Шуурхай удирдлагын тасаг Дуудлагын лавлагааны “цахилгаан дугуй алга болсон” гэх хуудас /хх-ийн 7/,

“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №БЗД2-24- 1836 дугаартай “...Шинжилгээний обьектын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 6.084.375 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-17/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 32-33/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-37/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 38/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 23/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 20/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Гэм буруугийн дүгнэлт:

Улсын яллагч: “...гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

Шүүгдэгч: “...маргахгүй...” гэх санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр: “...маргахгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... иргэн Д.Оын эзэмшлийн Coshweel Т20 загварын цахилгаан дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад 6.084.375 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Хохирогч Д.Оын: “...Би өнөөдөр буюу ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн 14 цагийн үед өөрийн ажил болох .... ажилаа хийж байгаад харих гээд 14 цаг 10 минутын орчимд өөрийнхөө цахилгаан дугуйг аваад гарсан. Гадаа гараад явах гэж байхдаа өөрийнхөө гадуурх хүрмээ ажил дээрээ үлдээснээ санаад буцаж ороод хувцсаа авчихаад гараад ирхэд миний цахилгаан дугуй байхгүй болчихсон байсан. Тийм учраас цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Улсын яллагч: “...Шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял...” гэх дүгнэлт,

Шүүгдэгч: “...хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр: “...нийтэд тустай ажил хийлгэх ялын хамгийн доод талаар ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол хохирол төлбөрөө нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******од хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгч талаас гэм буруугийн талаар болон шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар маргахгүйгээр хүлээн зөвшөөрч оролцсон.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ... овогт .... Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******од 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******од урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.БАТМАНДАХ