| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2024/0058/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/58 |
| Огноо | 2024-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, шүүгдэгч Б.Даваадорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Шар монгол овогт Буянхишигийн Даваадоржид холбогдох эрүүгийн 2436000450025 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-гурав, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын (02 дугаар ) Баатархайрхан багийн 1-5 тоотод оршин суух, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Шар монгол овогт Буянхишигийн Даваадорж, регистрийн дугаар: ПЭ75060214.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Шар монгол овогт Буянхишигийн Даваадорж нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 16-05 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Шинэжилийг зодож баруун нүдний дээд зовхины цус хуралт, доод зовхины дунд хэсгийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн шанаа хэсгийг хамарсан цус хуралт, зүүн нүдний дээд, дээд зовхины зөөлөн эдийн няцрал, баруун мөрний цус хуралт, бугалгын гадна, дунд хэсгийн цус хуралт, баруун суганы урд хэсгийн цус хуралт, баруун өгзөг, шилбэний гадна дээд хэсгийн, зүүн өвдөгний үений гадна хэсгийн цус хуралт гэмтэл үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1 Гэмт хэргийн талаархи ... Б.Шинэжилийн Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 16-05 тоот од гэртээ нөхөр Б.Даваадоржид зодуулчихлаа гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дүгээр хуудас)
1.2 Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл ...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр Бугат үзүүрийн доод талд Буянт голын хөвөөнд болсон байх ба уг хэрэг учрал болсон гэх гэрийг 2-ийн тоогоор тэмдэглэж иргэн Ж.Мөнхбилэгээр онгойлгуулахад цэнхэр өнгийн хаалгатай цэнхэр өнгийн жижиг цоожтой байх ба гэрт ороход гэрийн баруун талаас шар өнгийн модон гоожуур, улаан өнгийн модон шүүгээ, цагаан саарал өнгийн матрас хоймор хэсэгт нь шар өнгийн модон сербант тавьсан гэрийн зүүн талд газар ор хөнжил /ягаан өнгийн/ хураагаагүй байх ба иргэн Ж.Мөнхбилэгийн зодсон гэх хураагаагүй орыг А1-ээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Хэрэг учрал болсон гэх гэрт цагаан өнгийн хулдаас дэвссэн гэр байх ба хэргийн газрын үзлэгийг үргэлжлүүлэхэд хэрэгт ач холбогдол бүхий гэрт болон гэрийн ойр орчимд үзлэг хийхэд илрээгүй ... гэх тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 9-12 дахь тал)
1.3 Хохирогч Б.Шинэжилийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... 2023 оны 12 дугаар сарын 31-ний орой 18-19 цагийн орчимд хамтран амьдрагч Б.даваадорж нь намайг зодсон .Тухайн үед манай бага охин асаагуур гартаа бариад амандаа хийчихсэн байхаар нь би Б.Даваадоржруу чи яагаад хүүхдэд асаагуур өгчихсөн юм бэ гэхэд Б.Даваадорж өөрөө зүтгэсээр байгаад авсан гэж хэлсэн. Тэгээд надтай хэрүүл хийгээд надруу уурлаад ширээн дээр байсан тамхины хайрцаг аваад шидэхээр нь би урдаас нь чи ямар сонин юм бэ пизпаа чинь гээд хэлсэн чинь Б.Даваадорж босож ирээд миний хацарлуу гараараа ээлжлээд алгадаж байгаад намайг газарунагаагаад бөгсрүү болон цээж рүү өшиглөөд миний хоолой дээр гишгээд байсан. Би болиоч гээд хашгираад байхад ахжууд байсан ах дүү нар нь хэн нь ч орж ирээгүй. Б.даваадорж тамхиа татаж дуусгаад би хүүхдээ хордуулж алахгүй гээд дахин ирээд миний гар хөл рүү өшиглөөд зодоод байсан. Б.Даваадоржид хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 2-3 дахь тал),
1.4 Хохирогч Б.Шинэжилийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн... 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр манай 4 сартай хүүхэд 37 хэм хүрч халуурсан. Тэгээд би Б.даваадоржид чи эмийн сан яваад ирээч гэж хэлсэн. Тэгтэл Б.даваадорж эмчийн бичиж өгсөн жорыг утсан дээрээ дараад авч байсан. Би дахин Б.Даваадоржид хандаад хүүхдийн сүүнд хүйтэн ус хийгээд ирээч гээд савыг нь өгсөн. Тэгтэл Б.Даваадорж би ямар робот юмуу гээд надруу саваа шидсэн. Тэгээд миний хацар луу гараараа алгадаж зодсон. Тэгээд би хүүхдээ орон дээр тавиад чи намайг зодох гээд байвал үод гээд хэлсэн. Б.даваадорж нь миний хацарлуу гараараа алгадаад намайг газарт түлхэж унагаагаад миний зүүн талын цуужрүү гуталтай хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд нэг сарын дараа миний хавирга зүгээр болсон ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4-5 дах тал),
1.4 Холбогдогч Б.даваадоржийн өгсөн ... 2023 оны 12 сарын 31-ний орой гэртээ байж байтал манай 10 сартай охин ширээн дээр байсан асуугаар аваад тоглож байсан. Тэгтэл манай энхэр Б.Шинэжил чи яагаад хүүхдэд асаагуур өгөөд байгаа юм бэ? хортойш дээ гэж хэлсэн. Б.Шинэжилд би хүүхдээ харж байна хүүхдээ хордуулж алахгүй гэж хэлсэн. Түүнээс болж надад уурлаад байсан. Би Б.Шинэжилд хандаад чи яагаад уурлаад байгаа юм одоо битгий уурлаарай гэж хэлсэн. Тэгтэл уурлаад бүр болохгүй болохоор нь би тамхины хайрцаг аваад шидсэн. Тэгтэл миний урдаас гутал аваад шидсэн. Би шидсэн гутлыг нь аваад өөрлүү нь шидсэн. Тэгээд надруу сандал аваад шидсэн. Тухайн үед Б.Шинэжилийн хажууд хутга газарт байхаар нь аваад хураасан. Тэгээд би Б.Шинэжилд чи одоо болиоч гэж хэлсэн чинь миний хацарлуу гараараа нэг удаа алгадсан. Мөн би Б.Шинэжилийг газарт унагаагаад бөгсрүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
1.5 Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Я.Мөнхнасангийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 84 дугаартай “... Б.Шинэжилийн биед баруун гүдний дээд зовхины цус хуралт, доод зовхины дунд хэсгийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн шанаа хэсгийг хамарсан цус хуралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, баруун мөрний цус хуралт, бугалгын гадна дунд хэсгийн цус хуралт, баруун суганы урд хэсгийн цус хуралт, баруун өгзөг, шилбэний гадна дээд хэсгийн, зүүн өвдөгний екний гадна хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”, дээрх гэмтэл нь үзлэг хийсэн өдрөөс өмнө 2-3 хоногийн дотор үүссэн байх боломжтой ... гэх дүгнэлт, гэрэл зургууд (хавтаст хэргийн 18-20 дахь тал),
1.6 ПЭ75060214 дугаарын регистртэй, Шар монгол овогт Буянхишигийн Даваадорж нь ... Ховд аймгийн Жаргалант сумын 02 дугаар /Баатархайрхан/ багийн 1-5 тоотод оршин суудаг ... гэх Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал),
1.7ПЭ75060214 дугаарын регистртэй, Шар монгол овогт Буянхишигийн Даваадоржийн иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал),
1.8 Иргэн Б.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2436000450025 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 52-54 дэх тал),
1.9 Шүүгдэгч Б.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “ ... Би 2023 оны 12 дугаар сарын 31-ний орой охиноо хараад байж байсан чинь манай охин асаагуур барьчихсан байсан чинь эхнэр Б.Шинэжил надруу хандаж чи яагаад хүүхдэд асаагуур бариулсан байгаа юм гээд хэрүүл хийгээд болохгүй болохоор нь чи байнгын ингэж хэрүүл хийж байх юм гээд уурлаад тамхины хайрцаг аваад шидсэн. Тэгсэн чинь миний өмнөөс гутал авч шидсэн боловч намайг оноогүй. Тэгэхээр нь би гутлыг нь эргүүлээд шидсэн чинь өмнөөс сандал шидэхээр нь би эхнэртээ хандаж чи яахаараа дандаа ингэж байдаг юм гээд бид хоёр харилцан зодолдож маргалдаж нэгнийгээ цохисон ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал),
1.10 Яллагдагч Б.Даваадорж /ПЭ75060214/-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 71 дэх тал)
-Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 01 сарын 30-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,
1.11 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Даваадоржийн өгсөн... Гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Хамтран амьдрагч Б.Шинэжил бид хоёр эвлэрсэн. Одоо манай эхнэр Өвөрхангай аймагт хүүхдийнхээ хамт амьдарч байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй ... гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:
1.Шүүгдэгч Шар монгол овогт Буянхишигийн Даваадорж нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 16-05 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Шинэжилийг зодож баруун нүдний дээд зовхины цус хуралт, доод зовхины дунд хэсгийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн шанаа хэсгийг хамарсан цус хуралт, зүүн нүдний дээд, дээд зовхины зөөлөн эдийн няцрал, баруун мөрний цус хуралт, бугалгын гадна, дунд хэсгийн цус хуралт, баруун суганы урд хэсгийн цус хуралт, баруун өгзөг, шилбэний гадна дээд хэсгийн, зүүн өвдөгний үений гадна хэсгийн цус хуралт гэмтэл үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Хохирогч Б.Шинэжилийн биед баруун нүдний дээд зовхины цус хуралт, доод зовхины дунд хэсгийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн шанаа хэсгийг хамарсан цус хуралт, зүүн нүдний дээд, дээд зовхины зөөлөн эдийн няцрал, баруун мөрний цус хуралт, бугалгын гадна, дунд хэсгийн цус хуралт, баруун суганы урд хэсгийн цус хуралт, баруун өгзөг, шилбэний гадна дээд хэсгийн, зүүн өвдөгний үений гадна хэсгийн цус хуралт бүхий гэмтэл учирсан нь тогтоогдсон. Б.Шинэжилийн биед учирсан дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 84 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
3. Шүүгдэгч Б.Даваадорж нь хохирогч Б.Шинэжилийн толгой, нүд, мөр, бугалга,шанаа,өгзөг, шилбэ зэрэг хэсэгт цохиход гэмтэл гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж гэмтлүүдийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
4. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1- д заасан...хамтран амьдрагч нь ... нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд байна ... гэх хуулийн заалтад хамаарч байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл“ гэдгийг...гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ ... гэж заасан ба шүүгдэгч Б.Даваадоржийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Шинэжилийн толгой, нүд, мөр, бугалга,шанаа,өгзөг, шилбэ зэрэг хэсэгт нь цохиж гэмтэл учруулан, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан... гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Даваадорж нь хамтран амьдрагч Б.Шинэжилийг “ хүүхдэд тамхины асаагуур бариуллаа” гэж түүний толгой, нүд, мөр, бугалга,шанаа,өгзөг, шилбэ зэрэг хэсэгт олон удаагийн үйлдлээр цохиж, хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан... хүнийг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийн шинжийг хангасан.
Мөн шүүгдэгч Б.Даваадорж нь ... гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Шинэжилийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан... нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх ... тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг давхар хангаж байна.
5. Иймд шүүгдэгч Б.Даваадоржийг ... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
6.Шүүгдэгч Б.Даваадорж нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, хамтран амьдрагчаа зоддог, бусдыг хүндлэхгүй байдал нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан болжээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1.Шүүгдэгч Б.Даваадорж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.Шүүгдэгч Б.Даваадорж нь урд нь удаа дараа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” (хавтаст хэргийн 71, дэх тал) баримтаар тогтоогдсон, шүүгдэгч ПЭ75060214 дугаарын регистртэй, Шар монгол овогт Буянхишигийн Даваадорж нь ... Ховд аймгийн Жаргалант сумын 02 дугаар /Баатархайрхан/ багийн 1-5 тоотод оршин суудаг ... гэх иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), ПЭ75060214 дугаарын регистртэй, Шар монгол овогт Буянхишигийн Даваадоржийн иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч М.Баасандоржийн өгсөн... Б.Даваадорж нь айлын том хүүхэд эхээсээ 3-уулаа. Б.Даваадорж нь Ховд аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Мужааны мэргэжилтэй. Манай найз Б.Даваадорж нь миний мэдэхийн даруу төлөв зантай, эелдэг зөөлөн зантай хүнд тусархуу зантай аливаа зүйлд илэн далангүй. Манай найз Б.Даваадорж нь өмнө нь гэр бүлтэй байж байгаад эхнэрээсээ салсан. Сүүлд Б.Шинэжил гэх эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа. Дундаасаа нэг охинтой ... гэх мэдүүлэг, гэрч Б.Пилхүүгийн өгсөн ...Манай ах Б.Даваадорж нь өмнө нь гэр бүлтэй байж байгаад эхнэрээсээ салсан. Харин сүүлд Б.Шинэжил гэх эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа. Дундаасаа нэг охинтой. Эхнэр Б.Шинэжил нь Өвөрхангай аймгийн гаралтай, манай ах бэргэн хоёр нь Улаанбаатар хотод амьдарч байгаад 2023 оны 11 дүгээр сарод Ховд аймагт ирээд амьдарч байгаа ... гэх мэдүүлэг, ПЭ75060214 дугаарын регистртэй, Шар монгол овогт Буянхишигийн Даваадоржийн иргэний үнэмлэхний лавлагаагаар Ховд аймгийн Жаргалант сумын 02 дугаар /Баатархайрхан/ багийн 1-5 тоотод оршин суудаг зэрэг баримт авагдсан байна.
4.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
5.Шүүгдэгч Б.Даваадоржийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өмнө нь гэмт хэрэг үйлдэж түүндээ дүгнэлт хийгээгүй, гэм буруугаа ойлгон гэмшээгүй зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас шүүгдэгч Б.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх дүгнэлт гаргасан болно.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, мөн тодорхой орлоготой зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Б.Даваадоржид найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваадоржид оногдуулсан 800000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Б.Даваадоржид тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Шинэжилийн өгсөн ... Надад одоо ямар нэгэн санал, гомдол, хүсэлт байхгүй тул энэ хэргийг яаралтай шийдвэрлэж өгнө үү. Манай нөхөр бид хоёр учраа олсон гомдолгүй ... гэх мэдүүлэг өгсөн тул шүүгдэгч нь нөхөн төлөх, хохирол, төлбөргүй байна.
2. Шүүгдэгч Б.Даваадоржид холбогдох эрүүгийн 2436000450025 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдав.
3.Шүүгдэгч Б.Даваадоржид шүүхээс торгох ял шийтгэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Шар монгол овогт Буянхишигийн Даваадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Шар монгол овогт Буянхишигийн Даваадоржид найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шар монгол овогт Буянхишигийн Даваадоржид оногдуулсан найман зуун мянган төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн 2436000450025 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, нөхөн төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Б.Даваадоржид тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.Даваадоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА