| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2024/0138/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/217 |
| Огноо | 2024-11-27 |
| Зүйл хэсэг | 12.1.2.2., 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/217
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгэр зүйлийн 1.1-т зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч П.Х-д холбогдох 2416000750132 дугаартай эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч О ургийн овогт П-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
3. Шүүгдэгч П.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч П.Х-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хорих ял оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг 3 жил 5 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар П.Х-д оногдуулсан 3 жил 5 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Ялтан П.Хишигжаргалыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч П.Х-аас хохиролд 350,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д, 4,725,000 төгрөгийг гаргуулж хохирогч П.Р-д, 2,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.И-д, 3,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Н-т, 18,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 1,320,000 төгрөг нийт 19,320,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.О-т, 750,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-, 2,700,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Л-д, 710,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д-д, 5,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д, 12,102,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Т-т, 5,200,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.У, 6,065,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Б-д, 1,719,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Х-д, 270,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Ч-д, 1,870,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ц-т, 2,132,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Т-т, 1,750,000 төгрөг, замын зардал 210,000 төгрөг нийт 1,960,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б-т, 5,710,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Д-д, 1,715,000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Н нарт тус тус олгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Л.Б-д 737,000 төгрөг, хохирогч П.Р-д 1,000,000 төгрөг, хохирогч Д.Л-д 800,000 төгрөг, хохирогч Т.Т-т 2,000,000 төгрөг, хохирогч Ц.Т-т 1,018,000 төгрөг, хохирогч Г.Б 500,000 төгрөг тус тус төлсөн, хохирогч Б.Ц замын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.МӨНХТУЛГА
А.ЭНХБААТАР