| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 186/2024/0146/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/718 |
| Огноо | 2024-10-10 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/718
2024 10 10 2024/ШЦТ/718
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзий-Орших,
улсын яллагч Б.Оюунцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж,
иргэний хариуцагчийн өмгөөлөгч А.Даваабилэг,
шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Мэргэн,
шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Б.Болдбаатар,
гэрч Ш.М, Д.М, Д,
шинжээч Б нарыг оролцуулан эрүүгийн .................................... дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн,
2. Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Д.Д нь нийтийн албан тушаалтан буюу Ашигт малтмал газрын тосны газрын ...................ар ажиллаж байхдаа тус газрын Кадастрын хэлтсийн Хориглосон, хязгаарласан газрын бүртгэл, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Отэй бүлэглэн,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-д "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа... хуулийн этгээдэд давуу байдал олгох", 7.1.6-д "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах хэтрүүлэх" гэж заасныг зөрчиж, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн 11.1.23-д "сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох.", мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.3-т "ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх;" гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, "П" ХХК-ийн гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу дүгнэлт гаргахдаа тухайн хүсэлтэд дурдсан ................. аймгийн А сумын нутагт орших "Бийн хөндий" нэртэй 25.04 га талбайн хэмжээтэй газар нь усан сан бүхий газартай 23.39 га талбайгаар давхцалтай болох нь тус газрын Кадастрын хэлтсийн Зураг зүйн бүртгэл хариуцсан мэргэжилтний зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтоор нотлогдсон, хүсэлтийг татгалзах, үл хүлээн авах тэмдэглэгээ хийгдсэн, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно." гэж хуулиар ашигт малтмалын хайхыг хориглосон газар болох нь тогтоогдсон байхад, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ашигт малтмал, газрын тосны газрын байранд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ................. дугаартай “П" ХХК-нд ................. аймгийн А сумын нутагт 25.04 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэх агуулга бүхий үндэслэлгүй дүгнэлтийг гарган ................. аймгийн Засаг даргад хүргүүлж, "П" ХХК-нд ................. аймгийн А сумын нутагт 25.04 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эдийн бус давуу байдал бий болгосны улмаас байгаль орчинд 3,214,976 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.О нь нийтийн албан тушаалтан буюу Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Хориглосон, хязгаарласан газрын бүртгэл, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус газрын ................... Д.Дтэй бүлэглэн,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-д "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа... хуулийн этгээдэд давуу байдал олгох", 7.1.5-д "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах хэтрүүлэх" гэж заасныг зөрчиж, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн 11.1.23-д "сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох, мен Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.3-т "ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх;” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, "П" ХХК-ийн гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу дүгнэлт гаргахдаа тухайн хүсэлтэд дурдсан ................. аймгийн А сумын нутагт орших "Бийн хөндий" нэртэй 25.04 га талбайн хэмжээтэй газар нь усан сан бүхий газартай 23.39 га талбайгаар давхцалтай болох нь тус газрын Кадастрын хэлтсийн Зураг зүйн бүртгэл хариуцсан мэргэжилтний зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтоор нотлогдсон, хүсэлтийг татгалзах, үл хүлээн авах тэмдэглэгээ хийгдсэн, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно." гэж хуулиар ашигт малтмалын хайхыг хориглосон газар болох нь тогтоогдсон байхад, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ашигт малтмал, газрын тосны газрын байранд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ................. дугаартай “П" ХХК-нд ................. аймгийн А сумын нутагт 25.04 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэх агуулга бүхий үндэслэлгүй дүгнэлтийг гарган ................. аймгийн Засаг даргад хүргүүлж, "П" ХХК-нд ................. аймгийн А сумын нутагт 25.04 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эдийн бус давуу байдал бий болгосон гэх хэрэгт Ашигт малтмал, газрын тосны газрын хяналтын хуудсанд шүүлт хийж, П ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэх агуулга бүхий дүгнэлтийн төслийг боловсруулж гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсоны улмаас байгаль орчинд 3,214,976 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ “Намайг яллаж байгаа хэрэгтэй санал нийлэхгүй байна. Би авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдээгүй тул цагаатгаж өгнө үү. Би 2017 оны 12 дугаар сараас ...................ар ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхээс ажлыг түдгэлзүүлж өөр хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Энэ хэргийн хувьд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл дээр санаатайгаар давхцуулан өгөх боломжгүй. Систем дээр бүхэлдээ гарч ирдэг. Хуульд хориглосон байдлаар огт олгож байгаагүй. Ашигт малтмалын газарт жилд 400-500 хүсэлт ирдэг. Бид нар санаатайгаар ийм хэрэг хийх боломжгүй. Хэрвээ гэмт хэрэг гэж байгаа бол прокурорын яллаж байгаа авлига, албан тушаалын хэргээр шийтгэл авмааргүй байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О мэдүүлэхдээ “Энэ явдал 2018 оны 10 дугаар сард болсон. Манай агентлагийн даргын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 040 дүгээр тушаалд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дүгнэлт, үйл ажиллагааны дотоод зааврын 2.3 дахь хэсэгт “зураг зүйн шүүлт хариуцсан мэргэжилтэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зураг зүйн шүүлтийг өргөдөл хүлээн авснаас хойш, ажлын 1 өдөрт багтаан хийж, талбайн солбицол бүхий зургийг баталгаажуулан, шүүлтийн хуудсыг гаргаж, үр дүнг хяналтын хуудсанд тэмдэглэж, өргөдөл хариуцсан мэргэжилтэнд шилжүүлнэ” гэж бичсэн. П ХХК-тай холбоотой хяналтын хуудсан дээр үр дүнг бичээгүй. Зөвхөн шүүв гэж бичсэн нь бид хоёрын алдаа болж байна. Бид хоёр энд байгаа шалтгаан үүнтэй холбоотой гэж бодож байна. ................. аймгийн Засаг дарга түгээмэл тархацтай тусгай зөвшөөрөл олгосон. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.2 дугаар зүйлд Засаг даргын бүрэн эрх байгаа. П ХХК-д тусгай зөвшөөрөл олгохдоо Усны тухай хуулийн 17.2 дугаар зүйлийг биелүүлээгүй гэж үзэж байна. Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хайх, олборлох, явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэж гэж заасныг огт хийгээгүй. Дүгнэлт гарсан тохиолдолд энэ нь тусгай зөвшөөрөл олгох ямар нэгэн гэрчилгээ, баримт бичиг биш гэж бодож байна. Энэ нь зүгээр л олгох боломжтой юм гэсэн бичиг. Тухайн Засаг даргын эрх хэмжээний асуудал юм. Дүгнэлт тусгай зөвшөөрөл олгосон гэсэн баримт бичиг биш” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж мэдүүлэхдээ “................. аймгийн А сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “П” ХХК хуучин хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газарт ашигт малтмал олборлосон гэх өргөдөл, гомдлын дагуу ирсэн. Энэ хэрэгтэй холбогдуулан хяналт шалгалтын байгууллагаар үнэлгээ хийлгэсэн. Хохирогчийн талаас мэргэжлийн байгууллагын үнэлгээтэй санал нийлж тус орон нутгийн байгаль орчны хохирлыг хохиролгүй болгож нөхөн сэргээлт хийлгэх хүсэлтэй байна. Хохирлыг тухайн 4.99 га талбайд нөхөн сэргээлт хийлгэнэ гэсэн тооцоолол байгаа. Сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтээр гарсан мөнгөн дүнг нэхэмжилнэ” гэв.
2. Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагчаас: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Жгийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 235 дугаар хуудас), гэрч Гын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 18, 19 дүгээр хуудас), гэрч Ш.Мын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 24, 25 дугаар хуудас), гэрч Д.Мгийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28, 29 дүгээр хуудас), гэрч Д.Мгийн дахин өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 247 дугаар хуудас), гэрч Э.................шингийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 32, 33 дугаар хуудас), гэрч Ж.Бгийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар хуудас), гэрч Дийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 44, 45 дугаар хуудас), гэрч Дийн дахин өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 243 дугаар хуудас), 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн бүртгэлийн “П” ХХК ХА-...................... дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудас”-ны хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 95 дугаар хуудас), 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн “сонгон шалгаруулалтад орох талбайтай давхцалтай, усны эхтэй давхцалтай, хүчинтэй байгаа тусгай зөвшөөрөлтэй давхцалтай, татгалзах, үл хүлээн авах гэсэн тэмдэглээ бүхий тодорхойлолт”-ын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 96 дугаар хуудас), Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ................. дугаартай “Дүгнэлт хүргүүлэх тухай” гэх албан бичгийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 97 дугаар хуудас), Шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/20 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 55-92 дугаар хуудас), Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн тойм зураг (1 дүгээр хавтаст хэргийн 98 дугаар хуудас), ирсэн бичиг бүртгэх дэвтрийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 102 дугаар хуудас), “П” ХХК-иас ................. аймгийн Засаг даргын орлогчид хандаж хүргүүлсэн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаартай албан бичиг, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл болон бусад баримтын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 104-117 дугаар хуудас), Бүртгэлийн ...................... дугаарт бүртгэгдсэн “П” ХХК-иас гаргасан тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд шилжүүлсэн талаарх бичгийн баримтын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 103 дугаар хуудас), “П” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 160, 161 дүгээр хуудас), ................. аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/695 дугаартай “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 113 дугаар хуудас), Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 8/1758 дугаартай албан бичиг болон тойм зургийн хамт (1 дүгээр хавтаст хэргийн 154-156 дугаар хуудас), Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 06/2384 дугаартай “П” ХХК-ийн... ...................... тоот талбай нь Усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй бүтэн давхцалтай байна.” гэх албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 125 дугаар хуудас), Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/112 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 145 дугаар хуудас), Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/101 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 149, 150 дугаар хуудас), Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн ...................... дугаартай “Нөөцийг хүлээн авч бүртгэх тухай” тушаалын хуулбар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ...................... дугаартай дүгнэлтийн хуулбар (3 дугаар хавтаст хэргийн 44-49 дүгээр хуудас), Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 06/6160 дугаартай албан бичиг хавсралтын хамт (2 дугаар хавтаст хэргийн 247, 248, 249 дүгээр хуудас), Туул голын сав газрын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 05/616 дугаартай албан бичиг (3 дугаар хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Хориглосон, хязгаарласан газрын бүртгэл, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт (3 дугаар хавтаст хэргийн 61-65 дугаар хуудас), мөн хэрэг 60 хоног хойшилсонтой холбоотой нотлох баримтуудыг,
Шүүгдэгч А.Дийн өмгөөлөгч Б.Мэргэн: Хавтаст хэргээс гэрч Ш.Мын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 24, 25 дугаар хуудас), гэрч Д.Мгийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28, 29 дүгээр хуудас), гэрч Э.................шингийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 32, 33 дугаар хуудас), гэрч Дийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 44, 45 дугаар хуудас), шинжээч томилж, шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийг 53 дугаар хуудас), Шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/20 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 55-92 дугаар хуудас), 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн бүртгэлийн “П” ХХК ХА-...................... дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудас”-ны хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 95 дугаар хуудас), 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн “сонгон шалгаруулалтад орох талбайтай давхцалтай, усны эхтэй давхцалтай, хүчинтэй байгаа тусгай зөвшөөрөлтэй давхцалтай, татгалзах, үл хүлээн авах гэсэн тэмдэглээ бүхий тодорхойлолт”-ын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 96 дугаар хуудас), ................. аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/695 дугаартай “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 113 дугаар хуудас), Прокурорын тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 177 дугаар хуудас), гэрч Дийн дахин өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 243 дугаар хуудас), гэрч Д.Мгийн дахин өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 247 дугаар хуудас), Хэрэг бүртгэлтийг хаах тухай мөрдөгчийн санал (2 дугаар хавтаст хэргийн 161 дүгээр хуудас), Туул голын сав газрын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 05/616 дугаартай албан бичиг (3 дугаар хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (3 дугаар хавтаст хэргийн 52 дугаар хуудас), Мөрдөн байцаалтыг сунгах тухай прокурорын тогтоол (3 дугаар хавтаст хэргийн 90 дүгээр хуудас), ................. аймгийн А сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол (3 дугаар хавтаст хэргийн 111 дүгээр хуудас) нотлох баримтуудыг,
Шүүгдэгч Н.Огийн өмгөөлөгч Б.Болдбаатар: Хавтаст хэргээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Жгийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 235 дугаар хуудас), гэрч Гын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 18, 19 дүгээр хуудас), гэрч Ш.Мын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 24, 25 дугаар хуудас), гэрч Д.Мгийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28, 29 дүгээр хуудас), гэрч Д.Мгийн дахин өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 247 дугаар хуудас), гэрч Э.................шингийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 32, 33 дугаар хуудас), гэрч Ж.Бгийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар хуудас), гэрч Дийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 44, 45 дугаар хуудас), гэрч Дийн дахин өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 243 дугаар хуудас), 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн бүртгэлийн “П” ХХК ХА-...................... дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудас”-ны хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 95 дугаар хуудас), 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн “сонгон шалгаруулалтад орох талбайтай давхцалтай, усны эхтэй давхцалтай, хүчинтэй байгаа тусгай зөвшөөрөлтэй давхцалтай, татгалзах, үл хүлээн авах гэсэн тэмдэглээ бүхий тодорхойлолт”-ын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 96 дугаар хуудас), Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ................. дугаартай “Дүгнэлт хүргүүлэх тухай” гэх албан бичгийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 97 дугаар хуудас), Шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/20 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 55-92 дугаар хуудас), Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн тойм зураг (1 дүгээр хавтаст хэргийн 98 дугаар хуудас), ирсэн бичиг бүртгэх дэвтрийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 102 дугаар хуудас), “П” ХХК-иас ................. аймгийн Засаг даргын орлогчид хандаж хүргүүлсэн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаартай албан бичиг, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл болон бусад баримтын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 104-117 дугаар хуудас), Бүртгэлийн ...................... дугаарт бүртгэгдсэн “П” ХХК-иас гаргасан тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд шилжүүлсэн талаарх бичгийн баримтын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 103 дугаар хуудас), “П” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 160, 161 дүгээр хуудас), ................. аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/695 дугаартай “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 113 дугаар хуудас), Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 8/1758 дугаартай албан бичиг болон тойм зургийн хамт (1 дүгээр хавтаст хэргийн 154-156 дугаар хуудас), Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 06/2384 дугаартай “П” ХХК-ийн... ...................... тоот талбай нь Усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй бүтэн давхцалтай байна.” гэх албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 125 дугаар хуудас), Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/112 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 145 дугаар хуудас), Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/101 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 149, 150 дугаар хуудас), Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн ...................... дугаартай “Нөөцийг хүлээн авч бүртгэх тухай” тушаалын хуулбар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ...................... дугаартай дүгнэлтийн хуулбар (3 дугаар хавтаст хэргийн 44-49 дүгээр хуудас), Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 06/6160 дугаартай албан бичиг хавсралтын хамт (2 дугаар хавтаст хэргийн 247, 248, 249 дүгээр хуудас), Туул голын сав газрын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 05/616 дугаартай албан бичиг (3 дугаар хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Хориглосон, хязгаарласан газрын бүртгэл, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт (3 дугаар хавтаст хэргийн 61-65 дугаар хуудас), Мөрдөн байцаалтыг сунгах тухай прокурорын тогтоол (3 дугаар хавтаст хэргийн 90 дүгээр хуудас), ................. аймгийн А сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол (3 дугаар хавтаст хэргийн 111 дүгээр хуудас, П ХХК-ийн хувийн хэрэг, хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар (4 дүгээр хавтаст хэргийн 143 дугаар хуудас), Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн албан бичиг, шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтуудыг,
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч А.Даваабилэг: Шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/20 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 55-92 дугаар хуудас), Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ................. дугаартай “Дүгнэлт хүргүүлэх тухай” гэх албан бичгийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 97 дугаар хуудас), Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосонтой холбоотой баримт бичгүүд (1 дүгээр хавтаст хэргийн 100-123 дугаар хуудас), Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 8/1758 дугаартай албан бичиг болон тойм зургийн хамт (1 дүгээр хавтаст хэргийн 154-156 дугаар хуудас), ................. аймгийн А сумын Засаг даргын тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 137 дугаар хуудас), шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 2023 оны 11 сарын 28-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон зөрчил дээр торгууль төлсөн баримт, хохирлын үнэлгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар (4 дүгээр хавтаст хэргийн 143 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
3. Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчид шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу дээр маргаж “гэмт хэргийн шинжгүй, цагаатгаж өгнө үү” гэж, улсын яллагч “гэм буруутайд тооцож өгнө үү” гэсэн байр сууринаас мэтгэлцэж оролцов.
4. Прокуророос шүүгдэгч Д.Д, Н.О нарыг бүлэглэн Авлигын эсрэг хууль, Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, "П" ХХК-ийн гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу дүгнэлт гаргахдаа тухайн хүсэлтэд дурдсан ................. аймгийн А сумын нутагт орших "Бийн хөндий" нэртэй 25.04 га талбайн хэмжээтэй газар нь усан сан бүхий газартай 23.39 га талбайгаар давхцалтай болох нь тус газрын Кадастрын хэлтсийн Зураг зүйн бүртгэл хариуцсан мэргэжилтний зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтоор нотлогдсон, хүсэлтийг татгалзах, үл хүлээн авах тэмдэглэгээ хийгдсэн, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно." гэж хуулиар ашигт малтмал хайхыг хориглосон газар болох нь тогтоогдсон байхад, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ашигт малтмал, газрын тосны газрын байранд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ................. дугаартай “П" ХХК-нд ................. аймгийн А сумын нутагт 25.04 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэх агуулга бүхий үндэслэлгүй дүгнэлтийг гарган ................. аймгийн Засаг даргад хүргүүлж, "П" ХХК-нд ................. аймгийн А сумын нутагт 25.04 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эдийн бус давуу байдал бий болгосны улмаас байгаль орчинд 3,214,976 төгрөгийн хохирол учруулсан гэж буюу тодорхой хуулиуд зөрчиж үндэслэлгүй дүгнэлтийг гарган, "П" ХХК-нд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон гэж буруутгасан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй болжээ.
5. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн шүүхээс дараах дүгнэлтийг хийж шүүгдэгч нарын үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэлээ.
6. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хийгдсэн нэмэлт ажиллагааны талаар.
................. хөдөлгөөн ТББ-ын тэргүүн Д.Оаас 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Авлигатай тэмцэх газарт хүсэлт гаргасны үндсэн дээр 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Хэрэгт гэрчээр Ш.М, Д.М, Э.................шин, Д нараас мэдүүлэг авсан, “.................” ХХК-ийн захирал Цийн 1/20 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргуулсан, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудасны хуулбар, талбайн байршлын зураг, ................. аймгийн Засаг даргад 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ................. тоот албан бичгээр хүргүүлсэн дүгнэлтийн хуулбар, Ашит малтмал газрын тосны газрын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 8/1758 дугаартай албан бичиг, П ХХК-ийн лавлагаа, улсын бүртгэлийн хувийн хэргийн хуулбар, Н.О, Д, Д.Д нарын ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн, ажлын байр өөрчилсөн тушаалын хуулбарууд, Нийслэлийн прокурорын газрын архивт хадгалагдаж байгаа 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 170 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор шийдвэрлэгдсэн хэрэг бүртгэлтийн ................. дугаартай хэргийн холбогдох баримтууд /2хх-124-143/, хохирогч, иргэний хариуцагч нарыг тогтоосон тогтоол, мэдүүлгүүд, Туул голын сав газрын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 05/616 дугаартай албан бичиг /3хх-51/ зэргийг хэрэгт цуглуулсан байна.
Шүүх 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэн гэм буруугийн хуралдааныг товлосон ба 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж дараах ажиллагааг хийлгэхээр прокурорт даалгасан болно. Үүнд: - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Яллагдагч шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжилгээ хийлгэх шийдвэрийг танилцуулна” гэж заасан боловч мөрдөгч, прокуророос “яллагдагч болохоос өмнө хийсэн тул мөрдөгчийн тогтоолыг танилцуулаагүй, танилцуулах шаардлагагүй” гэж тайлбарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд заасан “шинжилгээ хийлгэх үед оролцогч ...шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах, шинжээчид нэмэлт асуулт тавих, шинжээчид нэмэлт баримт бичиг өгөх, тайлбар гаргах, мөрдөгч, прокурорын зөвшөөрлөөр шинжилгээ хийлгэхэд байлцах эрхтэй” гэснийг зөрчсөн тул шинжилгээ хийлгэх шийдвэрийг яллагдагч нарт танилцуулах,
- “.................” ХХК-ийн захирал Цийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/20 дугаартай шинжээчийн дүгнэлтэд зааснаар маргаан бүхий талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй ямар хэмжээгээр давхцалтай эсэх нь мэргэжилтэн Д.Мгийн зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтоос зөрүүтэй, мөн шинжээчийн дүгнэлтэд “ашиглалтын” тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас хэтрүүлэн хуулиар хориглосон 0,16 га талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулсан байх бөгөөд байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ нь 3,214,976 төгрөг болж байна” гэсэн нь шүүгдэгч нарыг буруутгаж буй “хайгуулын” тусгай зөвшөөрөл олгох боломжтой талаарх дүгнэлт гаргасантай хэрхэн холбогдож байгаа эсэх, 3,214,976 төгрөг ямар цаг хугацаанд хамаарах эсэх, энэхүү хохирол хор уршгийн хэмжээ үндэслэлтэй бөгөөд нэмэгдэх эсэх, иргэний хариуцагч П ХХК-ийн төлсөн торгууль, нөхөн төлбөр гэгдэх 2 сая төгрөг, болон 13,312,866 төгрөгт хохирол гэгдэх 3,214,976 төгрөг багтах эсэх нь эргэлзээтэй, дүгнэлтийн 10 дахь хариулт үндэслэлтэй эсэхэд эргэлзээ төрж байх тул шинжээчийн дүгнэлтийг бүрэн бус, шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон гэж үзэж Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар дахин шинжилгээ хийлгэх,
- Хэргийн 2 дугаар хавтаст хэргийн 142 талд авагдсан хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд “...Б нэртэй 17.52 га талбайд нээсэн хяналтын хуудас, зураг зүйн шүүлт хийсэн шүүлтийн хуудас, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ...................... дугаартай тушаалын хуулбар, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 0016, 0017 дугаартай захирамж” зэрэг нь хэрэгт цугларсан байна гээд “Түгээмэл тархацтай ашиглалтын ................. тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцаагүй байна” гэсэн дүгнэлт хийж хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн ба шүүгчийн захирамжийг хэрэгт хавсаргах, прокурорын тогтоол хүчин төгөлдөр болсон эсэх,
мөн зураг зүйн шүүлт хийсэн Д.М “татгалзах зүйлгүй боловч лавлах зүйл байгаа, түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.3-т заасан талбайтай давхцалгүй байна” гэж тэмдэглэснийг /3хх-41/ дахин тодруулах,
нэг маргаан бүхий талбай анхнаасаа усан сантай давхцал байсан эсэхийг тодруулж 1хх-96 талд авагдсан Д.Мгийн шүүлт хийсэн тодорхойлолт үнэн зөв эсэхийг тогтоох,
- Хайгуулын тусгай зөвшөөрөл, түүнтэй холбоотой баримтуудыг хэрэгт хавсаргах,
- Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэж заасан боловч 3 дугаар хавтаст хэргийн 51 дэх талд авагдсан Туул голын сав газрын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 05/616 дугаартай албан бичигт “................. аймгийн А сумын нутаг дэвсгэрт “П” ХХК-д Б нэртэй газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой санал авах хүсэлт аймаг, сумын нутгийн захиргааны байгууллага болон аж нэгжээс ирж байгаагүй болно” гэжээ.
Өөрөөр хэлбэл ................. аймгийн Засаг даргаас “П” ХХК-д хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо яагаад сав газрын захиргаанаас санал аваагүй болохыг зөвшөөрөл олгосон нутгийн захиргааны байгууллагаас тодруулах,
- Гэрч Дийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх зэрэг болно.
Нийслэлийн прокурорын газраас 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1/3366 дугаартай албан бичгээр нэмэлт ажиллагааг хийж гүйцэтгэсэн талаараа 80 хуудас нотлох баримтын хамт шүүхэд тус өдөр ирүүлсэн.
Дээрх ажиллагааны хүрээнд Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлтийн ................. дугаартай хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын тогтоол, “Г” ХХК-ийн ахлах шинжээч Боор шинжээчийн дүгнэлт гаргуулсан, гэрч Д.М, Д нараас дахин мэдүүлэг авсан, ................. аймгийн А сумын засаг дарга Д.Батсууриас гаргаж өгсөн бичмэл нотлох баримтууд, “П” ХХК-нд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон тухай холбогдох баримт бичгийн хуулбаруудыг хэрэгт хавсаргасан байна.
7. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжгүй талаар.
Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол...” гэж тодорхойлсон ба эдгээр диспоцизууд зайлшгүй бий болсноор энэ гэмт хэргийн шинж хангагдаж шүүгдэгчийг энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож болно.
Гэвч шүүгдэгч Д.Д, Н.О нарын хувьд албан тушаалын байдлаа хэрхэн урвуулан ашигласан болон бусдад ямар давуу байдал бий болгосон эсэх нь нотлогдон тогтоогдохгүй байна.
Тухайлбал, Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 23 дугаартай тогтоолд “урвуулан ашиглах” гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар ойлгож хэрэглэнэ гэж тайлбарласан ба Авлигын эсрэг хуулийн 3.1.3-т “Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно” гэж нэр томъёоны тодорхойлолтод тодорхойлсон байдаг.
“П” ХХК-иас 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ................. аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатарт ................. аймгийн А сумын нутагт орших 25 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зорилгоор хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргажээ.
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд сумын болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “саналыг дэмжих боломжтой” гэж, Ашигт малтмал газрын тосны газрын ................... Д.Дээс “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна” гэж тус тус хариу ирүүлснээр ................. аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/695 дугаартай захирамжаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудсыг Н.О нээж, кадастрын бүртгэлийн санд бүртгэсэн өгөгдлийг мэргэжилтэн Э.................шин шалгаж, зураг зүйн шүүлтийг мэргэжилтэн Д.М хийж, хүсэлт гаргасан талбайд орд, илрэл давхцалтай эсэхийг мэдээллийн сан хариуцсан ажилтан А.Амаржаргал шалгаж, эрдсийн хуримтлалтай эсэхийг шүүсэн шүүлтийг Н.Мөнхбилэг хянаж, дүгнэлтийн төслийг Н.О боловсруулж, төслийг ахлах мэргэжилтэн Д хянаж, дүгнэлт хүргүүлэх тухай албан бичигт ................... Д.Д гарын үсэг зурж ................. аймгийн Засаг дарга Ж.Батжаргалд хүргүүлжээ.
Энэхүү үйл баримтаас Ашигт малтмал газрын тосны газрын ................... Д.Д, мэргэжилтэн Н.О нарын “үндэслэлгүй дүгнэлт гаргасан” гэх хэсгийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж прокуророос буруутган эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.О, Д.Д нар нь албан тушаалын байдлаа хэрхэн урвуулан ашигласан нь, өөртөө болон бусдад ямар давуу байдал бий болгосон нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдоогүй байна.
Шүүх хэргийн үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож, эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм буруутай байдлыг тухайн гэмт хэргийн шинж бүрээр хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлах ба үүнд гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлох нь онцгой ач холбогдолтой
Гэтэл шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн ямар субьектив нөхцөл байдал тогтоогдсон эсэх, гэм буруугийн хэлбэр, гэмт санаа зорилгыг нэг мөр бусад нотлох баримтуудаар нотлон тогтоож чадаагүй байна.
Хэдийгээр хэрэгт 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан, нэр бүхий гэрч нар мэдүүлэг өгсөн боловч маргаан бүхий газарт урьд өмнө өөр хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байсан, дотоод хяналтын хуудсанд мэргэжилтэн Д.Мгийн шүүлтийн хуудас байсан эсэх талаар түүнээс өөр хүн мэдүүлээгүй, Д.Мгийн шүүлт хийсэн тэмдэглэгээнүүд өөр өөрөөр тэмдэглэгдсэн, дүгнэлтийн төслийг үг, үсгийн хувьд хянасан, агуулгын хувьд хянаагүй гэж тайлбарласан гэрч Дийн мэдүүлэг бодит байдалтай нийцэхгүй, түүний ажлын байрны тодорхойлолтоос зөрсөн, нэг асуудлын хүрээнд өмнө мөрдөн шалгах ажиллагаа явагдаж хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр прокурорын тогтоолоор хааж шийдвэрлэсэн, тогтоол хүчин төгөлдөр байгаа, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл олгох асуудал Засаг даргын эрхлэх үйл ажиллагаанд хамаарч байгаа ба Ашигт малтмал газрын тосны газраас дэмжээгүй дүгнэлт хүргүүлсэн байхад ч Засаг даргаас тусгай зөвшөөрөл олгож байсан, дүгнэлт хүргүүлэх ажиллагаа эцсийн шийдвэр гаргаж байгаа асуудал биш талаар хуралдаанд гэрч нар мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.Д, Н.О нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэв.
8. Хохирол, хор уршгийн талаар.
Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой болно.
................. ХХК-ийн шинжээч Цийн гаргасан дүгнэлтээр байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ 3,214,976 төгрөг,
Г ХХК-ийн шинжээч Бын гаргасан дүгнэлтээр байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ 45,876,268 төгрөг гэж тус тус тодорхойлсон ба энэхүү хохирлууд нь тус тус ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд учирсан хохирол байж болох ч шүүгдэгч нарыг хайгуулын тусгай зөвшөөрөл гаргахад албан тушаалын байдлаа урвуулсан гэж буруутгасан байгаагаас иргэний хариуцагч П ХХК-д энэ хохирлыг хариуцуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн, П ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг болон 13,312,866 төгрөгийг тус тус зөрчлийн хэрэгт нөхөн төлбөр, торгууль байдлаар төлсөн байгааг дурдах нь зүйтэй.
9. Эргэлзээ бүхий байдлын талаар.
Тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүгдийг шалгасан боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ гарч, шүүгчид бүрэн дүүрэн итгэл төрөхгүй бол үндэслэл бүхий аливаа эргэлзээг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталдаг.
Энэхүү зарчим нь шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж гэм буруутай гэж үзэж болохгүй буюу шүүгдэгчийг таамаглалд суурилж хэлмэгдүүлэхээс хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа болдог онцлогтой бөгөөд эдгээр хамгаалалт, зарчим Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагджээ.
........................... газрын дарга Үийн 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн .................дугаартай албан бичгээр “2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тус албан тоотод дурдсан /П ХХК-ийн ................. дугаартай талбай/ солбицол бүхий талбай нь ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын лавлагааны мэдээллийн санд Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай 5,98 га давхцалтай байсан байна” гэж өмгөөлөгч Б.Болдбаатарт,
...........................ын газрын дарга Нийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ........................... дугаартай албан бичгээр “П ХХК-ийн ................. тоот талбай нь Усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй бүтэн давхцалтай байна. 2018 оны 10 дугаар сарын байдлаар тухайн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд өөрчлөлт орсон байсан” гэж Авлигатай тэмцэх газарт тус тус тодорхойлж хүргүүлжээ.
Урьд өмгөөлөгчийн шүүхэд гаргаж ирүүлсэн ........................... газрын дарга Үийн албан бичиг болон нэмэлт ажиллагааны хүрээнд Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн ...........................ын газрын дарга Н нарын албан бичиг нь агуулгын хувьд зөрүүтэй, өөр утга санааг илэрхийлсэн байх тул “П” ХХК-ийн ................. тоот талбай нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай, давхцалгүй эсэх, давхцалтай бол ямар хэмжээгээр давхцалтай эсэх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс хэзээ, ямар шийдвэрээр яаж өөрчлөгдсөн эсэх талаар тодорхойлбол зохих эрх бүхий албан тушаалтныг зөв сонгож, энэ талаар үндэслэлтэй албан бичиг ирүүлнэ үү гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандахад дараах хариуг ирүүлжээ.
Мэдээллийн санд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар хүчин төгөлдөр ...................... дугаар бүхий тусгай зөвшөөрлийн талбай байхгүй байна. Өмгөөлөгч Б.Болдбаатарын албан бичигт дурдсан солбицол бүхий талбай болон 2018 оны 12 дугаар сард шинээр эрх олгосон ...................... дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 5,98 га талбайгаар давхцалтай байсан байна. 2018 онд анх олгогдсон ...................... тусгай зөвшөөрлийн талбайг 2020 оны 3 дугаар сард .............., .............., ...................... гэсэн дугаартай талбайнууд болгон хуваасан байна гэжээ.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий газрын усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай, давхцалгүй болох нь хэмжээний хувьд өөр өөр байдлаар тодорхойлогдож байсан, 2 удаагийн шинжээчийн дүгнэлтийн байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээнүүд зөрүүтэй, гэрч Д.Мгийн шүүлтийн хуудас хяналтын хуудасны хамт байсан эсэх, мөн Д.М тэмдэглэгээгээ өөр өөр байдлаар хийж байсан зэрэг эргэлзээнүүд шүүхийн хэлэлцүүлгийн явцад бий болсныг дурдаж байна.
10. Хайнга хандах гэмт хэргийн талаар.
Албан тушаалтан хайнга хандах гэдгийг хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу шаардлагатай арга хэмжээг аваагүй байх, мөн өөрийн үйл ажиллагаа явуулсан боловч тэр нь зохих шаардлага хангаагүй үйлдэл гэж ойлгох бөгөөд ................... Д.Дийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дотоод хяналтын хуудаст “Дүгнэлт гаргах” гэж тэмдэглэсэн тэмдэглэгээ, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мэргэжилтэн Н.Огийн “Шүүлтийн дагуу түгээмэл тархацтай тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна” гэж тэмдэглэсэн тэмдэглэгээнүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “Албан үүрэгтээ хайнга хандах” гэмт хэргийн үндсэн шинжийн обьектив талыг хангаж байх боловч уг гэмт хэрэг нь бусдад их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг тул шүүгдэгч нарын албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг эрүүгийн гэмт хэрэг бус зөрчлийн шинжтэй гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Д, Н.О нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго тогтоогдоогүй буюу өөрөөр хэлбэл гэмт хэргийн субьектив талын шинж хангагдаагүй гэж үзэн Нийслэлийн прокурорын газраас Д.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н.Од хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шүүх шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Д, Н.О нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан тул тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх
хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10
дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн
2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч
Д.Дт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8
дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1
дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн
1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Д, Н.О нарыг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2
дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн
шинжгүй үндэслэлээр цагаатгасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
3. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон
болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч нар нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуулийн 45.8 дугаар зүйлд заасан журмын дагуу өөрийн оршин суугаа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны
прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР