| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 102/2018/03132/И |
| Дугаар | 183/ШШ2018/02553 |
| Огноо | 2018-11-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2018/02553
| 2018 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 183/ШШ2018/02553 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Боржигон овогтой, Нацагдоржийн Золбоогийн нэхэмжлэлтэй,
/Сонгинохайрхан дүүрэг, аар хороо, москвагийн гудамж, тоотод оршин суух, регистрийн дугаар /
Хариуцагч: Хан овогтой, Н.Ад холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, рапид харш 5а байр 38 тоотод оршин суух, регистрийн дугаар /
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.З, хариуцагч Н.А, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2007 онд Н.Атай гэрлэлтээ батлуулж 2004 оны 03 дугаар сарын 21-ний өдөр охин А.Гоомарал, 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдөр охин А.Баасанжаргал нар төрсөн. Н.Аын ааш зан өөрчлөгдөж, бид хоёр хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2010 оноос хойш тусдаа амьдрах болж, том охиноо би өөр дээрээ авч, бага охиноо эцэг нь авч явсан. Энэ хугацаанд охин А.Баасанжаргал аавтайгаа байхдаа ээжтэйгээ хамт амьдрахыг хүсдэг талаар хэлдэг байсан. Би бага охиноо өөрийнх нь хүслийн дагуу байлгахыг хүсч байна. Миний бие одоо өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж, хоёр хүүхэдтэй болсон. Н.А бид хоёр цаашид хамт амьдрах боломжгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, хүүхдийн асрамжийг тогтоож өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэв.
Хариуцагч Н.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н. Золбоо бид хоёр хүүхэд байхаасаа үерхэж гэр бүл болж, 2004 онд анхны хүүхэд, 2007 онд дараагийн хүүхэд төрсөн. Сүүлд бид хоёр тусдаа амьдрах болсон.... 2008 онд би хүнд өвчтэй болсны улмаас ааш зан маань өөрчлөгдсөн байх. Том охин маань 2010 оноос хойш ээжтэйгээ, бага охин надтай хамт байгаа. Миний бие гэрлэлтээ цуцлуулахыг дэмжиж байна. Би хэл амгүйгээр нэг нэгэндээ сайн сайханыг хүсч эвтэй найртай байцгаая гэж нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож хүүхдийн асрамжийн талаар эвлэрэх талаар санал болгосон боловч миний саналыг нэхэмжлэгч талаас зөвшөөрөхгүй байна. Гэсэн хэдий боловч би маргахгүйгээр хоёр хүүхдээ эхийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Згийн нэхэмжлэлтэй, Н.Ад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Боржигон овогтой, Нацагдоржийн Золбоо, Халиугчин овогтой, Наранчулууны Амгаланжаргал нар 2007 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 49 дугаарт 2007 оны 5 дугаар сарын 01-ний өдөр бүртгүүлсэн болох нь Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогджээ.
Гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн хүсэлтийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Н.З, Н.А нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 113 дугаар тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсныг дурдав.
Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй, нэхэмжлэгч Н.З нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдав.
2. Гэрлэгчдийн дундаас охин Амгаланжаргалын Гоомарал 2004 оны 03 дугаар сарын 21-ний өдөр, Амгаланжаргалын Баасанжаргал 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн болох нь Төрсний бүртгэлийн 2004 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0000964825Г-41 дугаартай гэрчилгээ, мөн 2007 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0087908Г-129 дугаартай гэрчилгээ, талуудын тайлбар зэргээр тогтоогджээ. Түүнчлэн 2004 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин А.Гоомарал, 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин А.Баасанжаргал нар эх Н.Згийн хамт амьдарч байх бөгөөд эрүүл бойжиж байгаа болох нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолт, Улаанбаатар Эмпати сургуулийн сургалтын сургалтын албаны даргын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолт, Зуун гучдугаар бага сургуулийн тодорхойлолт зэргээр нотлогджээ.
Мөн зохигчдын хүүхдийн асрамжийн талаар тохиролцсон байдал, ... ээжтэйгээ хамт амьдарна гэсэн охин А.Гоомарал, А.Баасанжаргал нарын шүүхэд гаргасан саналыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан охин А.Гоомарал, А.Баасанжаргал нарыг эх Н.Згийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
115 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогтой, Нацагдоржийн Золбоо, Халиугчин овогтой, Наранчулууны Амгаланжаргал нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2004 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин А.Гоомарал, 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин А.Баасанжаргал нарыг эх Н.Згийн асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Н.З, Н.А нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Згоос улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД