| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2024/0182/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/280 |
| Огноо | 2024-11-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Х |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч Н.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай ******* индекстэй хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны дугаар сарын - ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл- дөрөв, хүүхдүүдийн хамт амьдрах, аймгийн сумын багийн тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар: ПЙ7362.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь 23 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн сумын багийн тоот хашаанд байрлах хохирогч гийн эзэмшлийн хашаанд оршин суух хугацаандаа түүний байшинд нэвтрэн орж, 18 нэр төрлийн эд зүйл болох 5 ширхэг хивс, шар өнгийн мебель тавилга, бор өнгийн шилэн аяганы ком, монгол гэрийн хаалга нэг ширхэг, гэрийн тооно нэг ширхэг, монгол гэрийн эсгий дээвэр 2 ширхэг, туурга таван ширхэг, зааны сийлбэртэй чихрийн таваг нэг ширхэг, улбар шар өнгийн зааны сийлбэртэй чихрийн таван нэг ширхэг нийт 1924000 төгрөгний эд хөрөнгийг авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1. аймгийн Прокурорын газрын 24 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоол(хавтаст хэргийн 1-2 дугаар тал),
2. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дугаар тал),
3. Иргэн гийн аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл(хавтаст хэргийн 6 дугаар тал),
4.Хохирогч гийн өгсөн ... Би аймгийн сумын багийн тоотод амьдардаг байж байгаад айлын орон сууцанд амьдардаг болсон. Тэгээд хашаандаа 22 оны дугаар сард Н.******* гэдэг айлыг буулгасан. Тэр үед манай амбаар цоожтой байсан. Дараа нь би 22 оны 11 дүгээр сард ирээд амбаарт байсан зүйлсээ гаргаж суллаад граж руугаа зөөсөн. 23 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Н.******* дугаараас залгаж “танайд хулгай орсон байна танай амбаарын хаалганы нугасыг эвдээд орсон байна, манайхаас бас мах, борц алга болсон байна” гэсэн. Тэгээд би та надруу зургийг нь явуулаач гээд видео калл хийсэн. Тэр үед би хивс алга болсон байна гэдгийг мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн , 61-63, 0-1 дүгээр тал),
5. Эд зүйлийг хураан авсан тухай ... Цэнхэр өнгийн шилэн 8 ширхэг тавганы ком, бор өнгийн зааны сийлбэртэй тавга 1 ширхэг, улбар шар өнгийн гар өнгийн сийлбэртэй шигтгээтэй тавга 1 ширхэг, бор өнгийн шилэн 29 ширхэг шилэн ком, улаан өнгийн хивс 1 ширхэг, шар өнгийн хивс 3 ширхэг, найман тахил бүхий 9х60 см хэмжээтэй модон 4 хөлтэй 1 тавцан бүхий ширээ 1 ширхэг нийт 45 ширхэг эд зүйл ... тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 11-20 дугаар тал),
6. ХХК-ийн гаргасан хөрөнгө үнэлгээний ХВЦ-24-148 дугаартай Улаан өнгийн хивс 2.50х1.65 см=0000 төгрөг,
Шар өнгийн хивс 3х150=150000 төгрөг,
Шар өнгийн хивс 2х150=0000 төгрөг,
Шар өнгийн хивс 1.50х3.50=250000 төгрөг,
Жижиг 8 тахилтай 80х1.30=0000 төгрөг,
Шар өнгийн мебель өндөр 70, урт 130 өргөн 250000 төгрөг,
Бор өнгийн шилэн аяга ком 48 ширхэг=87000 төгрөг,
Монгол гэрийн хаалга=2000 төгрөг,
Монгол гэрийн тооно=180000 төгрөг,
Монгол гэрийн дээвэр эсгий=180000 төгрөг,
Монгол гэрийн туурга эсгийн=255000 төгрөг,
Бор өнгийн зааны сийлбэртэй чихрийн тавга=200 төгрөг,
Улбар шар өнгийн зааны сийлбэртэй чихрийн тавга=200 төгрөг нийт 1924000 төгрөг ... гэх тайлан (хавтаст хэргийн 27-31 дүгээр хуудас),
7. Эд зүйлд үзлэг хийсэн тухай ... Цагаан өнгийн морины дүрс баруун тийш харсан тойроод 8 тахилтай цэнхэр дэвсгэр өнгөтэй 1.52 см диогналтай хивс байв. Хивсний ар талд буюу баруун дээд булан хар өнгийн бүдэг зураасаар дүрсэлсэн хөндлөн харуулж босоо ирмэгийн ойролцоо “” “ гэсэн бичиглэлтэй байв.
Бор шаргал өнгийн 1.50смх3м хэмжээтэй ард талдаа “8889” гэсэн бичиглэлтэй шар өнгийн хивс байв. Улаан шар, бор өнгийн 1.65х2.60см бүхий хэмжээтэй хивс байх ба ард талдаа хивсний ирмэг буюу булангийн ойролцоо “” /4/ гэсэн бичиглэлтэй байв. Шар цоохор өнгийн 2мх15м хэмжээтэй ямар нэгэн бичиглэлгүй хивс байв.
Голдоо 5 ширхэг дугуй хээтэй шар өнгийн 4.1х1.2м хэмжээтэй ямар нэгэн бичиглэлгүй хивс байв.
Бор өнгийн 1 ширхэг зааны сийлбэр дүрстэй хуванцар мэт материалтай чихрийн тавга байв.
Улбар шар өнгийн 3 ширхэг зааны сийлбэртэй улбар шар өнгийн хуванцар шигтгээтэй тавга байв. Тавганы ирмэг болон шигтгээний ирмэг нь алтлаг шар өнгийн чихрийн тавга байв. Шилэн бор өнгийн 29 ширхэг аяга тавганы ком байв. Цэнхэр өнгийн шилэн 8 ширхэг аяга тавганы ком байв... тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 32-35 дугаар хуудас),
8. аймгийн сумын Засаг даргын 24 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/ дугаартай “*******гийн д асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай” захирамж (хавтаст хэргийн 1 дугаар хуудас),
9. Хэргийн газар үзлэг хийсэн ... Хэрэг учрал болсон гэх газар нь аймгийн сумын багийн тоот хашаанд болсон байв. Хэргийн газарт ертөнцийн зүгээр урд зүгт харсан цэнхэр өнгийн даамантай бор төмөр хашаа байх ба уг хашааны дааманг ягаан өнгийн цоожоор цоожилсон байв. Хохирогч р даамангийн цоожийг онгойлгож хашаа руу ороход хашааны зүүн хойд буланд ертөнцийн зүгээр баруун талд харсан хоёр ширхэг цонхтой бор өнгийн хаалгатай нэг давхар гурвалжин дээвэртэй шавар байшин байна. Хашааны баруун талд ертөнцийн зүгээр зүүн талд харсан цэнхэр өнгийн 2 ширхэг төмөр хаалгатай залгаж барьсан амбаар байна. Амбаар байшин хоёрын дунд хуучин гэрийн буурьтай байв. Байшингийн хаалгыг А үсгээр тэмдэглэж, хохирогч р онгойлгож дотогш ороход байшингийн таамбар үүд хэсэгт төмөр орны пүрш дээр монгол гэрийн унь, туурга, хана, өрх, гэрийн бүс, гутал хувцас, бусад эд зүйл эвхэж хураасан байлаа. Үргэлжлүүлэн байшингийн төв хаалгаар ороход гал тогооны өрөө байх ба уг өрөө дотор цагаан өнгийн оруулгатай цэнхэр өнгийн хананы шкаф, пийшин зуух байлаа. Гал тогооны өрөөнөөс чигээрээ унтлагын өрөөрүү орох ба унтлагын өрөө дотор бор өнгийн модон ор, хувцасны шкаф, гал тогооны баруун талд том өрөө байх ба уг өрөө дотор ширээ, сандал, гоо сайханы толь, зурагтын суурь гэх мэт зүйл байлаа. Үзлэгийн оролцогч д танилцуулж 11 цаг 23 минутанд дуусгав. Үзлэгээр хураан авсан эд зүйл байхгүй болно ... гэх тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 114-118 дугаар хуудас),
. Яллагдагч Н.*******гийн ... Прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би сумын багийн тоот хашаанд 22 оны дугаар сарын эхээр очиж буусан. Тухайн айлын хашааг хараад, хашаанд нь гэрээрээ хүүхдүүдийн хамт амьдарч байсан. Миний төрсөн дүү нь 22 оны дугаар сард бүдүүн гэдэсний хавдрын хагалгаанд орж бие нь хүнд байсан бөгөөд 24 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр би хүүхдүүдийнхээ хамт очиж 2 хоноод гэртээ ирсэн. Тэгэхэд гэх айлын байшингийн хоёр нугасыг авч хулгай орсон байсан. Тухайн үед би рүү залгаад “танай байшингийн хаалганы нугасыг эвдэж хулгай орсон байна” гэж хэлсэн. Тухайн үед би би дүүгийндээ очоод хоёр хоноод ирэхэд ийм асуудал болсон байна гэж хэлсэн. Тэгэхэд нь “та байшин руу ороод шкафан дээр 4 хивс байна уу хараадах, надруу видео калл хийгээдэх” гэхээр нь тухайн үед би гэртээ тэнд байсан эд зүйлүүдийг оруулчихаад рүү харуулсан. Тэгээд намайг цагдаа дуудаад харуулчих гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудаж харуулсан ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас) зэрэг болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” хулгайлах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
2.2. Шүүгдэгч Н.******* нь 23 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн сумын багийн тоот хашаанд байрлах хохирогч гийн эзэмшлийн хашаанд оршин суух хугацаандаа түүний байшинд нэвтрэн орж, 18 нэр төрлийн эд зүйл болох 5 ширхэг хивс, шар өнгийн мебель тавилга, бор өнгийн шилэн аяганы ком, монгол гэрийн хаалга нэг ширхэг, гэрийн тооно нэг ширхэг, монгол гэрийн эсгий дээвэр 2 ширхэг, туурга таван ширхэг, зааны сийлбэртэй чихрийн таваг нэг ширхэг, улбар шар өнгийн зааны сийлбэртэй чихрийн таван нэг ширхэг нийт 1924000 төгрөгний эд хөрөнгийг авч хохирогч д 1.924.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь дээр дурдсан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.
2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ хуульд заасан “орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж тайлбарласан ба ба хохирогч гийн аймгийн сумын багийн тоот хашаанд байгаа байшинг орон байр гэж үзнэ.
Хүний орон байранд болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг хориглодог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгийн эрх зөрчигдөөд зогсохгүй орон байрны халдашгүй байдал давхар зөрчигддөг тул хохирлын хэмжээ хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үздэг. Иймд хулгайлах гэмт хэргийг хүний оронд байранд зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар нэвтэрч үйлдсэн тохиолдолд хүний өмчлөх эрх болон орон байрны халдашгүй байдалд халдсан гэж үзэж хүндрүүлэн зүйлчилдэг.
Хүний орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлахдаа түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон нь хүн байнга амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон атал шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчиж нэвтэрсэн тохилдолд түүнийг хууль бус нэвтрэлт гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах нь үйлдлийн арга бөгөөд гол шалгуур нь хориглосон цаг хугацаанд, шүүгдэгчийн хувьд нэвтэрхийг зөвшөөрөгдөөгүй орон зай байдаг.
Тухайн цаг хугацаанд шүүгдэгч Н.*******гийн хувьд хохирогч гийн аймгийн сумын багийн тоот хашаанд оршин сууж байгаа хэдий ч байшинд нь нэвтрэх эрхгүй атлаа хаалганы цоожийг эвдэж нэвтэрч орсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзнэ.
2.4. Шүүгдэгч Н.*******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
1. Хохирогч нь шүүхэд ... Миний бие аймгийн сумын багийн 7-06 тоотод оршин суудаг ба иргэн Н.*******д холбогдох хэргийн хохирогч байна. Өчигдөр орой буюу 24 оны 11 дүгээр сарын 05- ны өдөр Н.******* нь миний гомдлыг барагдуулсан тул тухайн хүнд гомдолгүй байна. Н.*******д холбогдох шийтгэлийг хөнгөлж өгөхийг хүсэж байна... гэх хүсэлтийг ирүүлсэн тул шүүгдэгч Н.Мягдагмаа нь хохирогч д учруулсан 1.924.000 төгрөгийн хохирлыг бодит байдлаар болон мөнгөн хэлбэрээр төлсөн байна. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй болно.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Н.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 37 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 68 дугаар хуудас), шүүгдэгч Н.*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас), нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, тус хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх” гэх санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын “шүүгдэгч Н.*******гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй байгаа. Хохирол төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан... Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болохоор хуульчилсан байх тул хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээний ял оногдуулж өгнө үү... дүгнэлт гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёроос найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болохоор хуульчилжээ.
3.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь хоёроос найман жилийн хорих ялтай, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх дээр дурдсан хуульд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлж болох урьдач нөхцөлүүд хангагдсан байна.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
3.3 Шүүгдэгч Н.Мягдагмаа нь гэрлээгүй, өрт толгойлон амьдардаг болох нь хэргийн 5 дугаар хуудас дахь “ гэрлэсний бүртгэлгүй “ гэх лавлагаа, аймгийн сумын багийн Засаг даргын 24 оны 07 дугаар сарын 22- ны өдрийн дугаартай ... тус багийн *******гийн ******* нь ам бүл-5, өрх толгойлж, хүү *******гийн , зээ охин ын нарын хамт амьдардаг нь үнэн... гэх тодорхойлолт, 8. аймгийн сумын Засаг даргын 24 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/ дугаартай “*******гийн д асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай” захирамжаар багийн иргэн *******гийн ******* ( “ПЙ 7362) нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа тул хүү *******гийн (ПЙ113211) - ын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр *******гийн (хавтаст хэргийн 1 дугаар хуудас)-ыг томилж, шүүгдэгч Н.*******гийн хүү М.ыг өсөж бойжих, сурч хүмүүжих нөхцөл бололцоогоор нь ханган өв тэгш хүмүүжүүлэхийг үүрэг болгож, мөн Засаг даргын захирамжинд хяналт тавьж ажиллахыг багийн Засаг дарга, Нийгмийн ажилтанд үүрэг болгосныг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
3.4 .Мөрдөгч 24 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч Н.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн -50 дугаар хуудас) авсан байх ба шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан, улсын яллагч түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авс, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36. дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.*******д 01 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******д оногдуулсан 01 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. аймгийн сумын Засаг даргын 24 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/ дугаартай “*******гийн д асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай” захирамжаар багийн иргэн *******гийн ******* ( “ПЙ 7362)- гийн хүү *******гийн (ПЙ113211) - ын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр *******гийн ыг томилж, насанд хүрээгүй М.ыг өсөж бойжих, сурч хүмүүжих нөхцөл бололцоогоор нь ханган өв тэгш хүмүүжүүлэхийг үүрэг болгож, Засаг даргын захирамжинд хяналт тавьж ажиллахыг багийн Засаг дарга, Нийгмийн ажилтанд үүрэг болгосныг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА