| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2024/0058/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/204 |
| Огноо | 2024-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Х |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******, улсын яллагч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******, шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******эд холбогдох 8//008/Э индекстэй эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны дугаар сарын -ны өдөр аймги суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, аймгийн сумын багийн 7-1 тоотод оршин суух,урьд Сум дундын дугаар шүүхийн 01 оны дугаар сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангиийн 14 дугаар зүйлийн 14. дахь хэсэгт зааснаар жил сарын хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж ял, мөн аймаг дахь сум дундпын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын 1-ны өдрийн /ШЦТ/8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.00.000 төгрөгөөр ял тус тус шийтгүүлсэн, ******* овогт *******ын *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь оны дугаар сарын 11-ний өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний биед баруун талын гайморын хөндийн ясны урд хананы хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын дээд хэсгийн цус хуралт, баруун нүдний доод зовхины хэсгийн зулгаралтууд, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, амны дотор талын салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1 Хохирогч А.ий цагдаагийн газарт гаргасан гомдол (хавтаст хэргийн 1 дэх тал),
1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.ий өгсөн ... оны дугаар сарын 11-ний өдөр сумын төвд залуучууд болох Х.*******, Б. хоёр сумын төвийн дээд талд цэнгэлдэхийн хажуу талын хашаанд ирсэн. Тэгээд Х.******* бид хоёр . литрийн пиво ширхэгийг хувааж уусан. Тэр пивоо ууж дуусаад бид хоёр хуучин болмон явдлаас болж хоорондоо маргалдсан. Гэтэл Х.******* миний баруун талын нүдрүү гараа зангидаж байгаад удаа цихичихсон. Энэ үед бид нарын хажууд явж байсан Б. гэдэг залуу салгасан. Тэгж байтал цаанаас А. мотоциклтой явж байгаад намайг ирж аваад гэрт хүргэж өгсөн. Би гэртээ ирээд энэ талаар цагдаад мэдэгдсэн”... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),
1.3 Гэрч А.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... “Би оны дугаар сарын 11-ний өдөр сумын багийн нутаг дэвсгэрт үхэр хариулаад цагийн үед сумруу ирж байх замд наадмын талбайн хажуу талд Х.*******, А. хоёёр нэг нэгнээ заамдаж авсан зогсож байсан. Би хажууд нь очиж зогсоод хоёр залууг салгаад А.г сундалдаж аваад гэрт нь хүргэж өгсөн. А. замдаа сумын цагдаатай уулзаад тэгээд гэртээ очиж буусан. А.ий баруун нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Би очиход хорондоо зодолдод дууссан байсан” ... (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),
1.4 А. ... 1.4 хувийн согтолттойг тодорхойлсон тэмдэглэл (хавтаст хэргийн дугаар хуудас),
1. Х.*******ийн” ... . хувийн согтолттойг тодорхойлсон тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),
1.6 Шүүх шинжилгээний Ерөнхий газар, аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээч эмч Д. оны дугаар сарын -ны өдрийн дугаартай "... 1.А.ий биед гэмтэл учирсан байна. А.ий биед баруун талын гайморын хөндийн ясны урд хананы хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын дээд хэсгийн цус хуралт, баруун нүдний доод зовхины хэсгийн зулгаралтууд, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, амны дотор талын салстад цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. А.ий биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар арниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн үэрэг тогтоогдлоо. А.ий биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. А.ий биед учирсан дээрх гэмтлүүд нь ямар нөхцөлд үүссэн байх боломжтойг тогтоох боломжгүй. А.ий биед учирсан дээрх гэмтлүүд нь үзлэг хийгдсэн өдрөөс 1- хоногийн өмнө үүссэн байх боломжтой. А.ий биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” ... гэх дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 14- дугаар хуудас),
1.7 Шүүх шинжилгээний Ерөнхий газар, аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээч эмч Д. оны дугаар сарын -ны өдрийн 61 дугаартай "... Х.*******ийн биед гэмтэл учирсан байна. Х.*******ийн биед амны дотор баруун талын салстын цус хуралт, зүүн хөлийн өвдөг болон өсгий хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Х.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Х.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Х.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь ямар нөхцөлд үүссэн байх боломжтойг тогтоох боломжгүй. Х.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь үзлэг хийгдсэн өдрөөс 1- хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Х.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” ... гэх дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 1- дугаар хуудас),
1.8 Шүүгдэгч Х.*******ийн яллагдагчаар өгсөн... Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. оны дугаар сарын 11-ний өдөр сумын цэнгэлдэхийн хашаанд ы хажууд А.ий хамт пиво уусан. Пиво ууж байгаад А.тай маргалдсан. Тэгээд уурандаа А.ий шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Гэтэл хажууд байсан Б.Зөпшилик бид хоёрыг салгасан. Тэгээд А. цагдаад мэдэгдсэн байсан” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас)
1.9 Хохирогч А.ий мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ... “ оны дугаар сарын 11-ний өдөр Х.*******тэй хамт пиво ууса. Пиво ууж байгаад Х.*******тэй маргалдаад Х.******* миний миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Би Х.*******ийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд хамт байсан Б. салгасан. Тухайн үед би уурлаад цагдаад өгчихсөн” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас)
1.10 ******* овогт *******ын ******* /ПЮ9616/-гийн урьд “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах” хуудас (хавтаст хэргийн 60 дугаар хуудас)
1.11 Сум дундын дугаар шүүхийн 01 оны дугаар сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 68-73 дугаар хуудас), мөн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын 0-ны өдрийн /ШЦТ/8 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 6-67 дугаар хуудас)
1.1 Гэрч Б.ийн өгсөн... Найз Х.******* нь ******* онд төрсөн. Ах дүү тавуулаа 1 ах, эгч, 1 дүүтэй. Нэг ах эгч хоёр нь бурхан болсон. Одоо эгч нь дархан-Уул аймагт багшийн ажил хийдэг. Эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбураа багт мал маллаж амьдардаг. Х.******* нь 0 онд 60 адуу, 100 хонь, 400 гаруй ямаа, 0 үхэр тоолуулсан. Сард 00000 төгрөгний орлоготой, улирлын чанартай ажил хийдэг” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),
1.14 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******ийн өгсөн”... Би өөрийн гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч байна. Бид нар архи ууж байгаад хоорондоо маргалдаад ийм байдалд хүрсэн” ... гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:
1. 1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад баримттай харьцуулан дүгнэж, үзэхэд: Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь хохирогч А.ий хамт ховд сумын төв цэнгэлдэхийн хажууд архи уусан. Х.******* нь өмнө болсон ядвлын улмаас хохирогч А.тай маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа цохисон. Хохирогч А. нь цагдаагийн газарт дуудлага өгсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
. Хохирогч А.ий биед учирсан ... баруун талын гайморын хөндийн ясны урд хананы хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын дээд хэсгийн цус хуралт, баруун нүдний доод зовхины хэсгийн зулгаралтууд, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, амны дотор талын салстад цус хуралт бүхий гэмтлүүд нь Шүүх шинжилгээний Ерөнхий газар, аймаг дахь баруун бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Д. оны дугаар сарын -ны өдрийн дугаартай дүгнэлтээр гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон.
3. Шүүгдэгч Х.******* нь хохирогч А.ий нүүр хэсэгт гараараа цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрхи шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... баруун талын гайморын хөндийн ясны урд хананы хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын дээд хэсгийн цус хуралт, баруун нүдний доод зовхины хэсгийн зулгаралтууд, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, амны дотор талын салстад цус хуралт бүхий гэмтлүүд ... бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
4. Шүүгдэгч Х.******* нь хохирогч А.ий нүүр хэсэгт гараараа цохиж, түүний биед ... баруун талын гайморын хөндийн ясны урд хананы хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын дээд хэсгийн цус хуралт, баруун нүдний доод зовхины хэсгийн зулгаралтууд, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, амны дотор талын салстад цус хуралт бүхий ... хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Х.*******ийн үйлдсэн дээрх гэмт хэрэгт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
. Мөн шүүгдэгч Х.*******ийн хувьд хэргийн үйл баримт,хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
6. Иймд шүүгдэгч Х.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
7. Шүүгдэгч, хохирогч нар нь архидан согтуурч, хэн нэгнийгээ хүндлэхгүй байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1.Шүүгдэгч Х.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.Шүүгдэгч ******* овогт *******ын ******* /ПЮ9616/-гийн урьд “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах” хуудас (хавтаст хэргийн 60 дугаар хуудас), гэрч Б.ийн өгсөн... Найз Х.******* нь ******* онд төрсөн. Ах дүү тавуулаа 1 ах, эгч, 1 дүүтэй. Нэг ах эгч хоёр нь бурхан болсон. Одоо эгч нь дархан-Уул аймагт багшийн ажил хийдэг. Эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбураа багт мал маллаж амьдардаг. Х.******* нь 0 онд 60 адуу, 100 хонь, 400 гаруй ямаа, 0 үхэр тоолуулсан. Сард 00000 төгрөгний орлоготой, улирлын чанартай ажил хийдэг” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 3 дугаар хуудас), Сум дундын дугаар шүүхийн 01 оны дугаар сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 68-73 дугаар хуудас), мөн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын 0-ны өдрийн /ШЦТ/8 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 6-67 дугаар хуудас) зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
6.Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад хохирогчид эмчилгээний зардалд 1 сая төгрөгт тооцож 1 тооны адуу өгсөн, хохирогч тухайн мөнгийг авсан, санал гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг өгсөн тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т заасан заасан ... учруулсан хор уршгийг арилгасан... гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
7.Шүүгдэгч Х.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, хохирогчид төлөх төлбөргүй, улсын яллагчаас шүүгдэгч Х.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар 00 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгхянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүнд өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх, хор уршиг сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ялыг тус тусад нь эдлүүлэх дүгнэлт гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******эд таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******эд оногдуулсан 00 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ... ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино ... гэх журмыг шүүгдэгч Х.*******эд мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16, 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын 0-ны өдрийн /ШЦТ/8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан арван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 10.00.000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 00 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.ий өгсөн ... Надад одоо ямар нэгэн санал, гомдол, хүсэлт байхгүй. Хохирол нэхэмжлэхгүй, сэтгэцэд учирсан хохирол мөн нэхэмжлэхгүй ... гэх мэдүүлэг өгсөн тул шүүгдэгч нь нөхөн төлөх, хохирол, хор уршиггүй байна.
. Шүүгдэгч Х.*******эд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдав.
3.Шүүгдэгч Х.*******эд шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36. дугаар зүйлийн 1, , 4 дэх хэсэг, 36. дугаар зүйлийн дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, , 4, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ..хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******эд таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******эд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын 0-ны өдрийн /ШЦТ/8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан арван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 10.00.000 /арван сая таван зуун мянга/ төгрөгний торгох ял, энэ тогтоолоор оногдуулсан таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******эд оногдуулсан таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоосон газарт эдлүүлэхээр тогтоосугай.
. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохиролд тооцож 1 сая төгрөгт тооцож 1 тооны адуу өгсөн болохыг дурдаж, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч сэтгэцэд учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.*******эд мэдэгдэж, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.*******эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА