Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2018/02546

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2018/02546

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дүн овогтой, Н. Ө-ын нэхэмжлэлтэй,

/Хэнтий, Биндэр, 4 дүгээр баг, оршин суух, регистрийн дугаар

 

Хариуцагч: Боржигин овогтой Э.Нхолбогдох,

/Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, арцат 2 гудамж  тоотод оршин суух, регистрийн дугаар /

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа, хариуцагч Э.Нарангэрэл, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ө би Э.Нарангэрэлтэй 2012 онд танилцаж, 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болж, 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Биднийг хамт амьдрах хугацаанд 2014 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүү Ө.Бат-Ирээдүй төрсөн. 2016 оны 8 дугаар сард би Япон Улс руу явсан. Тэнд байх хугацаанд Э.Нбид хоёр зан харилцааны хувьд таарч тохирохгүй болж цаашид хамт амьдрах боломжгүй болсон. 2016 оноос хойш тусдаа амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

 

Хариуцагч Э.Ншүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Нминий бие Н.Өтай 2013 онд танилцаж гэр бүл болж, 2014 онд хүү Ө.Бат-Ирээдүй төрсөн. 2016 онд нөхөр маань Япон улс руу ажиллахаар явсан бөгөөд энэ хугацаанд өөр гэр бүлтэй болж энэ зун хуримаа хийсэн. Н.Ө нь хүү Ө.Бат-Ирээдүйг миний асрамжид үлдээнэ гэсэн тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа юм. Иймд хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Н.Өын нэхэмжлэлтэй, Э.Нарангэрэлд холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Дүн овогтой, Намсрайгийн Өсөхбаяр, Халиугчин овогтой, Боржигин овогтой Эрдэнэбаярын Нарангэрэл нар 2013 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1122570031 дугаарт 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бүртгүүлсэн болох нь Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогджээ.

 

Гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн хүсэлтийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Н.Ө, Э.Ннарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 238 дугаар тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсныг дурдав.

 

2. Гэрлэгчдийн дундаас хүү Өсөхбаярын Бат-Ирээдүй 2014 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн болох нь Төрсний бүртгэлийн 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1122000964 дугаартай гэрчилгээ, талуудын тайлбар зэргээр тогтоогджээ. Түүнчлэн 2014 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Ө.Бат-Ирээдүй эрүүл бойжиж байгаа талаар өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр нотлогджээ.

 

Мөн хариуцагч зохигчид хүүхдийн асрамжийн талаар тохиролцсон байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хүү Ө.Бат- Ирээдүйг эх Э.Нарангэрэлийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

 

115 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Дүн овогтой, Намсрайгийн Өсөхбаяр, Халиугчин овогтой, Боржигин овогтой Эрдэнэбаярын Нарангэрэл нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2014 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Ө.Бат-Ирээдүйг эх Э.Нарангэрэлийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасн 2014 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Ө.Бат-Ирээдүйг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Өаас тэтгэлэг гаргуулсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Н.Ө, Э.Ннар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Өаас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Нарангэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД