| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2024/0116/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/209 |
| Огноо | 2024-08-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Х |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******, улсын яллагч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******, шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн ******* индекстэй ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, , боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ХХК-д ажилтай, ам бүл-зургаа, эцэг, эх, дүү нарын хамт аймгийн сумын багийн 21- тоотод оршин суудаг, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар ПД3009.
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.******* нь аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Их Монгол” А байрны 2 давхрын шатан дээр оны дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “захирлыг мууллаа гэж хэллээ, цээж рүү түлхэж цохилоо“ гэх шалтгаанаар Д.тай маргалдах явцдаа үснээс нь татаж, шат руу унагаж, биед нь хүзүүний баруун дунд хэсэгт, зүүн шанаа, зүүн чихэнд зулгаралт, баруун бугалгын дунд хэсэг, баруун шууны дунд хэсэг, зүүн ташаа, гуяны хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,
мөн аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Их Монгол” А байрны 2 давхрын шатан дээр оны дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “захирлыг мууллаа гэж хэллээ, цээж рүү түлхэж цохилоо, бичлэг хийлээ” гэх шалтгаанаар Д.ын гар луу цохиж, түүний өмчлөлийн Ihpone14 загварын гар утсыг хана шаланд савж эвдэж хохирогчид 1880000 төгрөгний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1 Хохирогч Д.ын “ ” ресторанд зодуулсан гэх цагдаагийн газарт гаргасан гомдол (хавтаст хэргийн дүгээр хуудас),
1.2 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.ын өгсөн ... Би оны дүгээр сарын 11-ний өдөр найз Т., Г.тай 17 цагийн үед уулзсан. Тэгээд Т.гийн ажилладаг газар болох барилгын компаний оффист нь сууж байгаад 20 цагийн үед Г.ыг найз охинтойгоо уулзана гэхээр бид гурав очиж авсан. Найз охиных нь хамт гэгч гарч ирсэн. Т., Г. болон найз охины хамт бид дөрөв аймгийн зах хэсгээр зугаалж явж байгаад Т.гийн оффис дээр очсон. Бид нар тэнд 3 3, 3 пиво уусан. Ууж байхад Г.ын найз охины найз гэх нь манай найз Улаанбаатар хотод байдаг ийн танил болж таарсан. Найз ийн эхнэр гэх г гэх нь бүтэхгүй хүн гэх мэтээр муулаад байхаар нь найзынхаа эхнэрийг өмөөрч танихгүй хүнээ битгий муул гээд хэлтэл гэх миний гар утсыг булааж аваад хана болон шаланд савж ямарч ажиллагаагүй болгосон. Мөн намайг үсдэж аваад шат уруу чирч хүзүү болон нүд, баруун гар зүүн хөл зэрэгт хохирол учруулж миний биед халдсан. Тухайн үед бид хоёрын хажууд хүн байгаагүй, сүүлд Т. гарч ирж салгасан. Би гар утсаа болон эмчилгээний зардлаа нэхэмжилнэ ” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 72-73 дугаар хуудас),
1.3 Иргэн Д.аас гар утас хурааж авсан ... аймгийн сумын багийн 13-17 тоотод оршин суух К.аас хураан авсан Ipone14 загварын гар утас нь шар өгөтэй ар талдаа 2 ширхэг камертай, 1 ширхэг цагаан өнгийн гэрэлтэй, мөнгөлөг өнгийн хазсан алимны зурагтай, хажуу талдаа 4 ширхэг овчтой, уг гар утасны шилэн наалт хагарч бяцарсан, ар хэсэг нь мөн хугарч, буцарсан хонхойж орсон, асаах товчийг дарж асаах гэхэд асахгүй гар утсыг хураан авав” ... гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),
1.4 К.аас хураан авсан Ipone14 загварын гар утсанд үзлэг хийсэн ... К.аас хураан авсан Ipone14 загварын гар утас нь шар өнгөтэй ар талдаа 2 ширхэг камертай, 1 ширхэг цагаан өнгийн гэрэлтэй, мөнгөлөг өнгийн хазсан алимны зурагтай, хажуу талдаа 4 ширхэг овчтой, уг гар утасны шилэн наалт хагарч бяцарсан, ар хэсэг нь мөн хугарч, буцарсан хонхойж орсон, асаах товчийг дарж асаах гэхэд асахгүй байна” ... гэх тэмдэглэл,гэрэл зургууд (хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас),
1.5 DAMNO ХХК-ийн гаргасан хөрөнгө үнэлгээний ХВЦ-24-2 дугаартай “...Ipone14 загварын гар утас-1880000 төгрөг гэх тайлан (хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас),
1. Шүүх шинжилгээний Ерөнхий газар, аймаг дахь баруун бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Я.гийн Шүүх анагаах ухааны хүний биед хийсэн шинжээчийн оны дүгээр сарын 1-ны өдрийн дугаартай "... К.ын биед хүзүүний баруун дунд хэсэгт, зүүн шанаа, зүүн чихэнд зулгаралт, баруун бугалгын дунд хэсэг, баруун шууны дунд хэсэг, зүүн ташаа, гуяны хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. К.ын биед үүссэн гэмтэл нь үзлэг хийгдсэн өдрөөс өмнө 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” ... гэх дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),
1.7 Шүүх шинжилгээний Ерөнхий газар, аймаг дахь баруун бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Я.гийн Шүүх анагаах ухааны хүний биед хийсэн шинжилгээгээр оны дүгээр сарын -ны өдрийн дугаартай "... Т.*******гийн биед баруун шууны дунд хэсэг, зүүн шууны дунд ар хэсэг, баруун шилбэний урд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Амь насанд аюул учруулахгүй” ... гэх дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас),
1.8 Гэрч Т.гийн өгсөн "... оны сарын 11-ний өдөр найз К., Г. бид гурав уулзаад хоол идсэн. Тэгээд манай оффист ороод юм яриад сууж байтал Г. нэг хүнтэй уулзчихаад ирье хамт явъя гэхээр нь явсан. Тэгтэл хотхоны эсрэг талын байрны үүдэн дээр очсон. Гэтэл зүс таних Т.******* нэг найзынхаа хамт гарч ирээд суусан. Тэгээд би тэр газраас хөдлөөд гэртээ очоод 40 орчим минут болоод буцаж гарч ирээд бид нар манай оффис дээр ирээд юм ярьж суусан. Т.******* уурлаад гарч ороод яваад байсан. Тухайн үед Т.*******г К. аргадаад яваад байсан. Тэгтэл Т.******* К.ын нүүр хэсэг рүү пиво цацах шиг болсон. Тэгээд тэр хоёр бага зэрэг маргалдаж байгаад салсан. Удалгүй 5 минутын дараа К. орилоод “энэ хүнээ аваач” гэхээр нь гараад ирэхэд шатан дээр Т.******* К.ыг дарчихсан байсан”... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас),
1.9 Гэрч Г.ын өгсөн "... оны сарын 11-ний өдөр К., Т. бид гурав уулзахаар болсон. Тэгээд Т.гийн оффист хоол идсэн. Тэгээд бид нар оффис дотор хэд хэдэн пиво уусан. Гэтэл К., Т.******* нар маргалдсан. Т.*******, К. нар ноцолдож байгаад шатны уруу өнхөрсөн. Тэгтэл Т.******* К.ын гар утсыг аваад “энэ бичлэг хийсэн байна” гээд цементэн шалан дээр савсан. Тэгээд тэр хоёр барилцаж аваад Т.******* К.ыг үсдэж аваад нүүр хэсэг рүү нь цохисон” ... гэх (хавтаст хэргийн 47-49 дүгээр хуудас),
1. Шүүгдэгч Т.*******гийн яллагдагчаар өгсөн... К. бид хоёр хоорондоо маргалдаж байгаад хамт шатнаас өнхөрч унасан. К. өөрөө түрүүлж миний биед гар хүрчихээд гар утсаараа бичлэг хийгээд байхаар нь лайв хийж байна гэж бодоод болиоч яагаад бичлэг хийгээд байгаа юм гэж хэлээд утсыг нь булаацалдаж байтал К. утсаа унагаачихсан” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас)
1.11 ******* овогт *******гийн *******гийн /ПД3009/-гийн урьд “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах” хуудас (хавтаст хэргийн 7 дугаар хуудас)
1.12 Гэрч Б.Номуны өгсөн... Т.******* оны сарын -ны өдөр төрсөн. Ах дүү -уулаа. Т.******* нь 12 жилийн дугаар сургуулийг 28 онд төгссөн. Т.******* нь хүнд тусархуу, зан ааш сайтай, сэтгэл сайтай охин байгаа”... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн -7 дугаар хуудас),
1.13 Гэрч Х.гийн өгсөн... Т.******* нь эцэг эхээсээ -уулаа. аймгийн сумын Ерөнхий боловсролын дугаар сургуулийг 2007-28 оны хооронд төгссөн. Одоо ХХК-д ийн ажил эрхэлдэг”... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-70 дугаар хуудас),
1.14 Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн ... хэрэг учрал болсон гэх газар нь аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Их монгол” А байрны 2 давхарт болсон байв. Уг байр нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан, улаан шар өнгөтэй, төмөр хаалгатай байв. Хаалгаар ороход үүд буюу коридор хэсэг байх ба саарал өнгийн плита шалтай, нэг давхараас хоёр давхарлуу гарсан /гялгар плитагаар/ наасан шат байлаа. Шатаар 2 давхарт гарахад номер дугаар байхгүй бор өнгөтэй 4 ширхэг хаалга, коридор хэсэг байсныг өөрийн эзэмшлийн Redmi 5 маркийн гар утсаар бэхжүүлэв.Үзлэгээр биологийн гаралтай ул мөр илрээгүй болно” ... гэх тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 1-172 дугаар хуудас),
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******гийн өгсөн... Би өөрийн буруугаа хүлээж байна. Хэргийн зүйлчлэл, гэмт буруугийн талаар маргахгүй. Хохирогчид учирсан хохирлыг төлсөн ” ... гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:
1. 1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад баримттай харьцуулан дүгнэж, үзэхэд: Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Их Монгол” А байрны 2 давхрын шатан дээр оны дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “захирлыг мууллаа гэж хэллээ, цээж рүү түлхэж цохилоо “ гэх шалтгаанаар хохирогч Д.тай маргалдаж явцдаа үснээс нь татаж, шат руу унагаж, түүний биед нь хүзүүний баруун дунд хэсэгт, зүүн шанаа, зүүн чихэнд зулгаралт, баруун бугалгын дунд хэсэг, баруун шууны дунд хэсэг, зүүн ташаа, гуяны хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулсан
Мөн аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Их Монгол” А байрны 2 давхрын шатан дээр оны дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “захирлыг мууллаа гэж хэллээ, цээж рүү түлхэж цохилоо, бичлэг хийлээ” гэх шалтгаанаар Д.ын гар луу цохиж, түүний өмчлөлийн hpone14 загварын гар утсыг хана шаланд савж эвдсэн хэргийн үйл баримт тус тус холбогдож байна.
2. Хохирогч К.ын биед хүзүүний баруун дунд хэсэгт, зүүн шанаа, зүүн чихэнд зулгаралт, баруун бугалгын дунд хэсэг, баруун шууны дунд хэсэг, зүүн ташаа, гуяны хэсэгт цус хуралт бүхий гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газар, аймаг дахь баруун бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Я.гийн оны дүгээр сарын 1-ны өдрийн дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
3. Шүүгдэгч Т.******* нь хохирогч К.ыг үснээс нь татаж шатруу унахад нүүр хэсэгт гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрхи шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... биед хүзүүний баруун дунд хэсэгт, зүүн шанаа, зүүн чихэнд зулгаралт, баруун бугалгын дунд хэсэг, баруун шууны дунд хэсэг, зүүн ташаа, гуяны хэсэгт цус хуралт ... бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
4. Шүүгдэгч Т.******* нь хохирогч К.ын нүүр хэсэгт цохиж ... биед хүзүүний баруун дунд хэсэгт, зүүн шанаа, зүүн чихэнд зулгаралт, баруун бугалгын дунд хэсэг, баруун шууны дунд хэсэг, зүүн ташаа, гуяны хэсэгт цус хуралт ... бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Т.*******гийн үйлдсэн дээрх гэмт хэрэгт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Эд хөрөнгө гэмтээх гэдэгт эд зүйл, өмч хөрөнгийн биет байдалд үйлчилсэн гэмт үйлдлээс шалтгаалан ашигтай байдал нь муудаж, чанар үр дүн нь алдагдсан түр хугацаагаар зориулалтаар нь ашиглах, хэрэглэх бололцоогүй болохыг ойлгох бөгөөд засвар үйлчилгээгээр анхны байдалд нь сэргээж болдог. Харин эд хөрөнгө устгах гэдэг нь гэмт үйлдлийн улмаас тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон ба засварлаж анхны байдалд нь сэргээх боломжгүй болсныг ойлгоно.
Шүүгдэгч Т.******* нь бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх нь хууль бус болохыг ухамсарлаж, уг үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж хохирогч К.ын өмчлөлийн Iphone14 загварын гар утсыг хана, шал руу шидэж устгасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний гурван зуун мянган төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж заажээ.
Шүүгдэгч Т.******* нь хохирогч хохирогч К.ын өмчлөлийн Ipone14 загварын гар утсыг устгаж 1.880.000 (нэг сая найман зуун наян мянган) төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь DAMNO ХХК-ийн хөрөнгө үнэлгээний дугаартай тайлангаар тогтоогдсон.
Тодруулбал шүүгдэгч Т.*******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх шинжийг хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгө устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
7. Шүүгдэгч нь олон нийтийн газарт архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, бусдыг хүндлэхгүй байгаа байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1.Шүүгдэгч Т.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн .3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.Шүүгдэгч Т.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нь хэргийн 7 дугаар хуудас дахь ******* овогт *******гийн ******* /Д3009/-гийн урьд “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах” хуудас, гэрч Б.Номуны өгсөн... Т.******* оны сарын -ны өдөр төрсөн. Ах дүү -уулаа. Т.******* нь 12 жилийн дугаар сургуулийг 28 онд төгссөн. Т.******* нь хүнд тусархуу, зан ааш сайтай, сэтгэл сайтай охин байгаа”... гэх мэдүүлэг, гэрч Х.гийн өгсөн ... Т.******* нь эцэг эхээсээ -уулаа. аймгийн сумын Ерөнхий боловсролын дугаар сургуулийг 2007-28 оны хооронд төгссөн. Одоо ХХК-д ийн ажил эрхэлдэг”... гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.
.Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад хохирогчид учирсан хор уршигт тооцож, 1.880.000 төгрөг төлсөн нь байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
7.Шүүгдэгч Т.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар утсгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тус тус тогтоогдсон, хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, хохирогчид учирсан хор уршигт 1.880.000 төгрөг төлсөн, өрхийн орлого 2000000 төгрөг, хөдөлмөр эрхэлдэг зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг нэг сая хоёр зуун мянган төгрөгөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан 1200000 төгрөгөөр торгох ялыг сарын сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино… гэх журмыг шүүгдэгч Т.*******д мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
1.Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч К.ад хор уршигт тооцож 1.880.000 төгрөг төлсөн талаархи баримтыг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгч нь хохирогчид хор уршигт тооцож 1.880.000 төгрөг төлснийг дурдаж шийдвэрлэв.
2.Шүүгдэгч Т.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Iphone-14 загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч К.ад буцаан олгож, шүүхээс шүүгдэгч Т.*******д торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3., 3.7 дугаар зүйл, 3.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 3. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ..хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ..., мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүүгдэгч ******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 00000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 00000 төгрөгөөр торгох ялыг нэмт нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 1200000 / нэг сая хоёр зуун мянга / төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Т.*******д оногдуулсан 1200000 төгрөгний торгох ялыг сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.ад буцаан олгож, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.880.000 төгрөгний хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” ... гэх журмыг шүүгдэгч Т.*******д мэдэгдэж, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА