Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/210

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******, улсын яллагч Б.*******, шүүгдэгч Ш.*******түүний өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.*******оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох ******* дугаартай, 178//0044/Э индекстэй эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******ын *******, оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, аймгийн байдлын газрын гал унтраах дугаар ангид ажилтай, ам бүл гурав, эхнэр хүүхдийн хамт аймгийн сумын багийн тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ПЮ8533,

                                      Холбогдсон хэргийн товч агуулга:

аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.******* “яллагдагч *******ын ******* нь оны 05 дугаар сарын 28-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт аймийн Баруун бүсийн байдлын газрын гал унтраах дугаар ангийн гал унтраах зориулалтын маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэх заалтыг зөрчсөний улмаас замын хажуу талруу онхолдож осол гаргаж зорчигч Л.ы эрүүлмэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1 Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай мөрдөгчийн тогтоол (хэргийн 01 дүгээр хуудас)  

1.2. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хэргийн 4 дүгээр хуудас)

1.3.хэргийн газар үзлэг хийсэн ... “ хэрэг учрал болсон гэх газар аймгийн сумын рашаант багийн нутаг дэвсгэрт байх аймгаас аймаг  руу явах чиглэлийн улсын хатуу хучилттай хар зам дагуу  болсон байх бөгөөд үл хөдлөх цэгийг урд талд байх тэмээтэй хөшөөний хашааны булангаас авч 9-ийн тоогоор тэмдэглэв. Осол болсон гэх газар нь 3 замын уулзвар  байх бөгөөд   сумын төвөөс аймагт явах  чиглэлийн хар замтай нийлсэн хэсэгт зүүн тийш чиглэсэн хар зураас  үүссэн эхлэлийг “А” үсгээр, уг мөр нь тээврийн хэрэгслийн баруун талын дугуйн мөр байв. Уг мөрний явсаар байгаад хар замаас гарч зөмын хөвөөрүү орох хэсгийг 2-ын тоогоор осолдсон тээврийн хэрэгслийг 3-ын тоогоор тус тус тэмдэглэж дараах хэмжилтүүдийг хийв.

9-ээс А хүртэл параллел 2м,

А-аас 9-ийн параллел 13м,

А-аас 2-ын параллелл 17.10м,

2-оос А-ийн параллелл  18.10м,

3-аас А-ийн параллелл 22.80м,

А-аас 3-ын параллелл 17.10м,

2-оос 3-ын дараллелл 4.80м,

3-аас 2-ын дараллелл 12.10м,

Замын зорчих хэсгийн хөвөөний өргөн 2.40м, зоричх хэсгийн  өргөн 7.10м, тээврийн хэрэгслийн баруун хойд талын дугуйнаас дорчих хэсгийн ирмэг хүртэл 15.5м, Баруун талын болон дугуйнаас зорчих хэсгийн ирмэг хүртэл 1.65м, баруун урд талын дугуйнаас зорчих хэсгийн ирмэг хүртэл 1.75м,

Эргэлтийн мөр 28м, 3-аас 9-ийн параллел 22м, 9-өөс 3-ын паралелл 35.20м тус тус хэмжээстэй байв. Тээврийн хэрэгсэл нь аймгаас аймаг явах чиглэлийн зам дагуу баруун талаараа харж замын хөвөө хэсэгт унасан байх бөгөөд бүх дугуйны хий бүтэн, доод талын явах эд ангид ил харагдах эвдрэл  гэмтэлгүй, урд талаас үзэхэд салхины хагарч бүхээгний хэсгийн баруун дээд булан талаас дотогш  хонхойж орсон, дотор талын эд зүйл урагш цацарч тарсан байдалтай, урд талын гупер  /хамар/ сөхөгдсөн, тээврийн хэрэгслийн бүхээгтэй баруун талд тос мэт хар өнийн шингэн зүйл асгарсан, шат болон дээд талд бусад эд ангид салж хонхойсон, тээврийн хэрэгсэл унасан хэсгээр баруун хойд талын булан хонхойж хэлбэрээ алдсан байдалтай байв ... гэснээр үзлэгийг 11:00 цагт дуусгаж оролцогч нарт уншуулж гарын үсэг зуруулав. Үзлэгийг D3500маркийн камераар кадр гэрэл зургаар бэхжүүлэв” ... гэх тэмдэглэл, гэрэл зургууд (хэргийн 5-9 дүгээр хуудас),

1.4. Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн ... Үзлэг хийж буй тээврийн хэрэгсэл болох маркийн гал унтраах зориулалттай улсын дугаартай цагаан судалтай улаан өнгийн машин байх бөгөөд үзлэгийг дээрээс доош урдаас  хойш цагийн зүүний дагуу хийхээр тогтов. Тээврийн хэрэгслийн 6 дугуй бүгд бүтэн хийтэй, урд талд байх хүн суух зориулалт бүхий  бүхээгний баруун дээд талаас дотор талруу хонхойж баруун талын урд, хойд хоёр хаалга хэлбэрээ алдсан, урд салхины шил хагарч байхгүй болсон, их гэрэлнүүд бүтэн /урд талын/ кабины хойд талд байх ус агуулах савыг баруун талаас үзэхэд баруун дээд ирмэгээр дотогш хонхойж хэлбэрээ алдаж шороогоор бохирлогдсон, гадаргуугаар олон тооны зураасаар дээд ирмэг халцарсан ус агуулах савны баруун тал олон тооны зураас үүсээд халцарсан, баруун хойд талын багажны хэсэг ......доторх эд анги нь салж хэлбэрээ алдсан, хойд талаас үзэхэд баруун хойд талын булангаас бусад харагдах гэмтэлгүй. Машины зүүн талаас үзэхэд гадны нөлөөтэй эвдэрч гэмтсэн зүйл харагдахгүй, урд багажны хэсэг бага зэрэг гадагшаа хазайж зүүн хойд талын хаалга хаагдахгүй болж гажсан, зүүн урд хаалга мөн гажсан, зүүн талын хаалгануудын шилнүүд бүтэн, баруун хаалганы шилнүүд хагарч баруун хойд талын хаалганы гүйдэг 1 ш шил /цонх/ -ээс бусад нь байхгүй болсон байв. Машин дээр гарч үзэхэд кабины баруун талаас хэлбэр алдаж дотогш хонхоййсон, урд багажны хэсэг баруун талаар хонхойж зүүн тийш хазайж  хэлбэрээ алдсан, ус агуулах савны баруун ирмэг шороогоор бохирлогдсон,  халзарсан, хэлбэрээ алдаагүй. Хойд багажны хэсэг мөн баруун талаараа дотогш хонхойж хэлбэрээ алдсан байв” ... гэх тэмдэглэл, гэрэл зургууд (хэргийн 11-15 дугаар хуудас) 

1.5. Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Өнөөдөр :30 цагийн үед ажил дээр 09:00 цагт бэлэн бай гээд салаан дарга О. хэлсэний дагуу ажил дээр очсон. Яг 09:10 цагт галын хувцасаа өмсөөд цементийн үйлдвэр дээр галын дадлага сургалт хийх гээд ангийн хашаанаас хөдөлсөн. Тэгээд тэмээтэй хөшөөний 3 замын уулзвараар эргэлт хийх үеэр 3-4 хүүхэд дугуйтай явж байхад хажуу талруугаа дарахад усандаа цохиулаад хунасан. Унахдаа маш удаан унасан. Би машины хамгиын баруун талд сууж байсантул хажуу талын цонхоо хааж амжсан. Машин унасаны дараа бид нар бүгдээрээ салхины шил байсан хэсгээр гараад эмнэлэг, цагдаа дуудсан” ... гэх мэдүүлэг (хэргийн 17-18 дугаар хуудас)

1.6. Гэрч Х.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Өнөөдөр өглөө 07:00 цагт ажил дээрээ галын бэлтгэлээ хийгээд байж байсан. Тэгэд 4ийн газар буюу аймгийн төвөөс 6 км орчим зайд байх хадам ээжийнхээ гэрлүү ямаа самнахаар болоод явах гэхэд унаа хэрэгтэй болоход манай ажлынхан цементийн үйлдвэрлүү явах гэж байхад нь тэд нарт дайгдаж 09:10 цаг болж байхад ажлын байрнаас хөдөлсөн. Тэгээд тэмээтэй хөшөөний хажуу талын 3 замын уулзвар дээр очоод зүүн тийш эргэлт хийхэд ус цалгиад машин савласан. Тэгээд замаас гарч чигээрээ замын хөвөө рүү орох гэсэн чинь урд талд унадаг дугуйтай хүүхдүүд явж байсан учир хар замаа дагаад дарахаас өөр сонголтгүй болж тоормос дарж замаа дагаад эргэсэн чинь машин баруун хажуу талараа унасан. Тэгээд машин унасаны ард бид нар бүгдээрээ Машин унасаны дараа бид нар бүгдээрээ салхины шил байсан хэсгээр нэг нэгээрээ гараад эмнэлэг, цагдаа дуудсан” ... гэх мэдүүлэг (хэргийн 20-21 дүгээр хуудас),

1.7. Гэрч о.Отгон-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Өглөө 07:10 цагт ажлаас ахлах ахлагч Мөнхзул, Цементийн үйлдвэрт хамтарсан дадлага  сургуулилт зохион байгуулна гэж дуудсан. Түүний дагуу би ажил дээрээ очоод 6 хүний бүрэлдэхүүнтэй  09:10 цагийн үед ажлын байран дээрээс хөдөлсөн. Тэгээд тэмээтэй хөшөөний 3 замын уулзвар дээр богочийн зам тийш зүүн гар талруу эргэх үед машины ус цалгиад  чигээрээ дарах гэхээр замын эсрэг  талын хөвөөнд унадаг дугуйтай  хүүхдүүд тоглож  байсан учир тоормос дараад эргэхэд усандаа цохиулаад машин баруун талаараа  уначихсан. Машин унасаны дараа би салхины шил байсан хэсгээр  түрүүлж  гараад дараагаар нь манай нөхөд нэг нэгээрээ гарч  рсэн” ... гэх мэдүүлэг (хэргийн 23-24 дүгэээр хуудас) 

1.8. Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... оны 05 дугаар сарын 28-ны өдрийн өмнөх өдөр би ээлжтэй байсан. Тэгээд өглөө буугаад цементийн үйлдвэр лүү сургалтаар явахаар болж ангийн байрлалаас хөдөлсөн. Тэгээд замдаа тэмээтэй хөшөөний замын уулзвар дээр эргэх гэж байгаад машин баруун хажуу талаараа уначихсан. Машин газар унаад яг юу болсон талаар  мэдэхгүй байна. Тэгээд бид нар салхины шилээр гарсан. Гадна гараад хэсэг балартсан. Тэгээд байж байтал эмнэлэг ирээд аваад явсан” ... гэх мэдүүлэг (хэргийн 29 дүгээр хуудас)   

1.9 Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... оны 05 дугаар сарын 28-ны өглөө 09:00 цагийн үед номерын үүрэг гүйцэтгээд явж байгаад цементийн үйлдвэрт сургалттай гээд  тийшээ автомашинаар  гарсан.  Тэгээд замдаа тэмээтэй хөшөөний замын уулзвар дээр явж байхад хажууд байсан хүмүүс “зөөлөн, зөөлөн” “наана чинь хүүхэд явж байна” гэж хэлсэн. Тэр даруй машин барун талаараа унасан. Би бол юу болсоныг мэдэхгүй байна. Би ар талын бүхээгт байсан учир зам сайн харагдахгүй байсан. Жолооч даргын суудал дээр сууж байсан хүмүүст л харагдана. Би хаалгаар гарсан гэж болож байсан тэгтэл сүүлд салхины шилээр гарсан байсан” ... гэх мэдүүлэг (хэргийн 31-32 дугаар хуудас),

1.10 аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтэсийн оны дугаар сарын -ны өдрийн ... дугаартай О.Отгон-Эрдэнийн биед гэмтэл тогтоогдоогүй” ... гэх дүгнэлт (хэргийн 35-36 дугаар хуудас),

1.11 аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтэсийн оны дугаар сарын -ны өдрийн ... 512 дугаартай Х.Баваржааны биед гэмтэл гэмтэл учирсан байна. Х.Баваржааны биед баруун гарын 3 дугаар хурууны  1 дүгээр үений гадна хэсгийн зулгаралт, баруун гарын 4 дүгээр хурууны 2 дугаар үений гадна хэсгийн зулгаралт, баруун гарын 5 дугаар хурууны 1 дүгээр үений гадна хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Х.Баваржааны би?ед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Х.Баваржааны биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Х.Баваржааны биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” ... гэх дүгнэлт (хэргийн 40-41 дүгээр хуудас),

1.12 аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтэсийн оны дугаар сарын -ны өдрийн ... дугаартай Н.ын биед гэмтэл тогтоогдоогүй” ... гэх дүгнэлт (хэргийн 45-46 дугаар хуудас),

1.13 аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтэсийн оны дугаар сарын -ны өдрийн ... дугаартай Б.ийн биед гэмтэл тогтоогдоогүй” ... гэх дүгнэлт (хэргийн 50-51 дүгээр хуудас),

1.14 аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтэсийн оны дугаар сарын -ны өдрийн ... 5 дугаартай Ш.*******гийн биед гэмтэл тогтоогдоогүй” ... гэх дүгнэлт (хэргийн 35-36 дугаар хуудас),

 1.15 1.14 аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтэсийн оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай Химийн шинжилгээгээр Ш.*******гийн биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. Ш.*******гийн биенээс авсан гэх цуснаас этилийн спирт илрээгүй” ... гэх дүгнэлт (хэргийн 60-61 дүгээр хуудас),

1. Мөрдөгчийн магадлагаагаар ... 20 онд үйлдврлэгдсэн 20 оны дугаар сарын 26-ны өдөр импортлогдсон улсын дугаартай  MAZ.6317/AЦ11,0-40 маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан Ш.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Ш.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчсөн байна. Үүнд: 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ” б/хамгаалах бүсээр тонгоглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс, хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэх зэрчлийг  гаргаж зам тээврийн осол гаргасан байна. с/Тухайн тээврийн хэрэгсэл нь хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна.

7. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу оролцогчид мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов” ... гэх магадлагаа, замын бүдүүвч зургийн хамт (хэргийн 63-64 дүгээр хуудас),

1.17 аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтэсийн оны дугаар сарын 14-ний өдрийн ... 554 дугаартай Л.ы биед гэмтэл гэмтэл учирсан байна. Л.ы биед баруун эгэм ясны гадна 1/3 хэсгийн зөрөөтэй  далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Л.ы биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Л.ы биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Х.Баваржааны биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” ... гэх дүгнэлт (хэргийн 69-70 дугаар хуудас),

1.18 Хохирогч Л.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Тухайн өдөр буюу оны 05 дугаар сарын 28-ны өдөр манай компаний хүүхдийн баяр болсон. Энэ баяр дээр албадууд өөрсдийн онцлогийг харуулсан үзүүлбэр үзүүлэх байсан. Тэгээд манай галын алба болохоор гал унтраах үзүүлбэрийг хүүхдүүдэд үзүүлэх байсныг аймгийн байдлын гал унтраах дугаар ангитай хамтарч  явуулж байсан. Тэгээд миний бие тухайн өдрийн 09:00 цагийн үед гал унтраах үзүүлбэрийг үзүүлэхээр аймгийн байдлын алба хаагч нартай хамт цесентийн үйлдвэрлүү явж байсан. Тэгээд тэмээтэй хөшөөний урд уулзвар дээр  очоод эргэх үйлдэл хийж байгаад машин баруун талаараа унасан. Унаад машин дотор явж байсан хүмүүс урд талын салхины  шил байсан хэсгээр гарсан” ... гэх мэдүүлэг (хэргийн 78-79 дүгээр хуудас),

1.19 ын тулга ХХК-ийн камерын бичлэгт үзлэг хийсэн ... Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Хэргийн газрын үзлэгээр хурааж авсан “ын тулга” ХХК-ийн хяналтын камер 64gd багтаамжтай мемори картад үзлэг хийхэд тус мемори карт нь хар өнгөтэй, transcend гэх бичиглэлтэй* мемори карт байх ба тус картыг хувиргагч ашиглан Windows 10 рго үйлдлийн системтэй “5f5d3f1-82-4С19- BE01-6D477СС78В9Е ”Device ip-тай “КНО\/О-8” эзэмшигчийн нэртэй Dell брэндийн суурин компьютерт холбоход "This-РС” цэсэд “USB Drive-G гэх файл үүсгэх ба түүнийг нээхэд “File folder” төрлийн “Indех”,”\/idео” гэх нэртэй 2 ширхэг wakeup-stat нэртэй 1 ширхэг файл, WkupInfo нэртэй фолдер “World Excel” төрлийн 1 ширхэг файлууд байх ба Vidео” гэх нэртэй фолдерийг нээхэд ”00" гэх нэртэй пдер байх ба түүн рүү ороход оны сарын 28-аас оны 07 дугаар сарын -ны өдөр хүртэлх дүрс бичлэгүүд хадгалагдсан 70 ширхэг фолдер байв. Тус фолдеруудаас хэрэг учрал болсон гэх өдөр буюу .07.-ны өдрийн бичлэгийг хадгалсан “07” гэх нэртэй фолдерийг нээхэд оны 07 сарын 5-аас 07 сарын -ыг шилжих шөнийн :00 цагаас 07сарын -ны өдрийн 20 цаг йинут хүртэлх бичлэгийг хадгалсан 9 ширхэг фолдер бүхий нийт 40 тооны TS file өргөтгөлтэй дуу-дүрсний бичлэг байсан болно. Үүнээс хэрэгт ач холбогдолтой байдлаар түүвэрлэн 17-18 цагийн бичлэгийг агуулсан “1700-1800” нэртэй фолдерт байсан 8 ширхэг дуу-дүрсний бичлэгт “МРС-НС х64.Ink” программыг ашигласан үзлэг хийхэд:

Тус бичлэг нь үйлдвэрийн карьер төхөөрөмжийг харуулахгүй байх бөгөөд карьер төхөөрөмжийн баруун талаас урагш харсан чиглэлтэй, тусгал нь байшин, гэр болон худгийг харуулсан байв.

“170337-00011-М” /Уг бичлэг .07.-ны 17 цаг 03 минут секундэд эхлэнэ./ Уг бичлэг нь нийт 11 секундийн хугацаатай байх ба хэрэгт ач холбогдол бүхий үзэгдэл агуулаагүй болно.

"1709-001-М”/Уг бичлэг .07.-ны 17 цаг 09 минут 17 секундэд эхэлнэ./ гэх 21 секундийн дуу-дүрсний бичлэгийн 00 секундээс 21 секунд хүртэл зүүн урдаас баруун хойшоо чиглэлд хар алаг пудволк, хар өмд, үзмэн ягаан өнгийн углааштай эрэгтэй хүн сандран уйлж, хашхирч толгойгоо барин гүйж буй дүрс харагдана. Түүний араас бага насны эрэгтэй хүүхэд даган явж байснаар уг дуу- дүрсний бичлэг дуусав.

 “171044-00019-М”/Уг бичлэг .07.бб-ны 17 цаг 10 минут 43 секундэд эхэлнэ./ гэх 19 секундийн дуу-дүрсний бичлэгийн 00-19 секунд хүртэл цагаан өнгийн подволк, хар өмд, цайвар өнгийн углааштай эрэгтэй хүүхэд тод харагдах ба цаанаас 2 хүн гүйж ирж яваа харагдана. Дууны бичлэгт хүмүүс орилолдох чимээ сонсогдсоноор уг дуу-дүрсний бичлэг дуусав.

 “172821-ООО32-М” /Уг бичлэг .07.-ны 17 цаг 28 минут 22 секундэд эхэлнэ./ гэх 32 секундийн дуу-дүрсний бичлэгийн 00-22 секундийн хугацаанд БОЭТ- |ралтай тусламжийн тасгийн “” маркийн түргэн тусламжийн машин, хар өнгийн “Delica” маркийн машин ирж зогсон, түүний араас нэг эрэгтэй хүн гүйн ирж буй дүрс харагдана. Эмнэлгийн машинаас 2 эмч, Хар өнгийн тээврийн хэрэгслээс 2 эмэгтэй 1 эрэгтэй хүн бууж хэргийн газрын зүг гүйж буй дүрс бичигдсэн байна. Эмнэлэгийн машины тээшийг онгорхой орхисон дүрс бичигдсэнээр уг дуу-дүрсний бичлэг дуусав.

“172926-00058-М” Уг бичлэг .07.-ны 17 цаг 29 минут 28 секундэд эхэлнэ./ гэх 59 секундийн дуу-дүрсний бичлэгийн 04-50 секундийн хугацаанд 2 эрэгтэй хүн гар утсаар холбоо барих нь харагдаж буйгаар уг дуу-дүрсний бичлэг дуусав.

“173301-007-М” Уг бичлэг .07.-ны 17 цаг 33 минут секундэд эхэлнэ./ гэх 26 секундийн дуу-дүрсний бичлэгийн -18 секунд хүртэл хугацаанд эмнэлэгийн машин ухрах хөдөлгөөнөөс урагш давших хөдөлгөөн үйлдэхтэй давхцан өнгийн сувилагчийн хувцастай, цагаан өнгийн амны хаалттай, хар өнгийн нарны шилтэй эмэгтэй хүн алхаж байгаагаар уг дуу-дүрсний бичлэг дуусав.

“174111-00013-М” Уг бичлэг .07.-ны 17 цаг 41 минут 12 секундэд эхэлнэ./ гэх 14 секундийн дуу-дүрсний бичлэгийн 00-14 секундийн хугацаанд дэлгэцийн доод төв хэсэгт халтар зүсмийн нохой хуцаж буй дуу.дүрс бичигдсэн байна. Бичлэгт байх шар өнгийн байшингийн наад талд хэн гэдэг нь тогтоогдох боломжгүй нэг хүн, Дэлгэцийн баруун зах хэсэгт 2 эрэгтэй хүн хоорондоо ямар нэг юм ярин зогсож харагдана. 05-07 секундийн хугацаанд халтар нохой ямар нэгэн зүйлээс үргэх хөдөлгөөнийг үйлдэж, гаслах чимээ гаргана.Үүний дараа дэлгэцийн хэсэгт шилжин хуцах үйлдлийг үргэлжлүүлснээр уг дуу-дүрсний бичлэг дуусав.

“175614-00012-М Уг бичлэг .07.-ны 17 цаг 56 минут 15 секундэд эхэлнэ./ гэх 12 секундийн дуу-дүрсний бичлэгийн 00-12 секундийн хугацаанд хэргийн газрын үзлэгийн баг ажиллаж буй дүрс бичигдсэн байснаар уг дуу-дүрсний бичлэг дуусав.

Бусад бичлэгүүдийг түүвэрлэн үзэхэд хэрэгт ач холбогдол бүхий дуу дүрсний өгөгдөл агуулагдаагүй тул үзлэгийг дуусгахаар тогтов” ... гэх тэмдэглэл (хэргийн 80-82 дугаар хуудас),

1.20 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №30 дугаартай ... Уг автомашинд зорчиж явсан гэрч нарын мэдүүлэг хэргийн газрын үзлэг, ослын газрын гэрэл зургийн үзүүлэлт зэргээс дүгнэхэд Ш ******* нь Монгоп Улсын Замын хөдөлгеөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хзрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтыг зерчиж амааны онцлог буюу дундуур ус ачиж яаахдаа хурдаа тохируулаагүйгээс эргэхдээ онхолдсон гэж дүгнэж байна. Зорчих хэсэг дээр гарсан хөндлөн гулсалттай дугуйн мөрөөс харахад автомашинд хөндлөнгийн хүч үйлчилснээс тогтворжилт алдагдсан нь тодорхой байна

Хариулт 2. Замын гадна талд дугуйтай хүүхдүүд байсан талаар холбогдогч, гэрч нар мэдүүлсэн байна. Энэ нь зам гэзврийн осол гарахад нөлөөлөөгүй. Автомашиныг тэнцвэржүүлэхийн тулд хазайсан талруу дарж замаас гарч болох боловч учрах эрсдэл буюу үр дагавар тодорхойгүй, учрах хохирол илүү байхыг үгүйсгэхгүй. Жолооч Ш.******* нь ачааны онцлогийг харгалзан хурдаа тохируулж явах шаардлагатай байсан.

Хариулт 3. Шинжилгээ хийх хийх явцадөөр бусад ач холбогдолтой зүйл илрээгүй” ...гэх дүгнэлт (хэргийн 1-109 дүгээр хуудас) зэрэг баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

                                Гэм буруугийн талаар хуульзүйн дүгнэлт

2.1.Шүүгдэгч *******ын ******* нь оны 05 дугаар сарын 28-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт аймийн Баруун бүсийн байдлын газрын гал унтраах дугаар ангийн гал унтраах зориулалтын маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэх заалтыг зөрчсөний улмаас замын хажуу талруу онхолдож осол гаргаж зорчигч Л.ы эрүүл мэндэд .... биед баруун эгэм ясны гадна 1/3 хэсгийн зөрөөтэй  далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий ... хүндэвтэр гэмтэл учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2.2 Шүүгдэгч Ш.******* нь улсын дугаартай MAz маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан ба шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаарч байна.

2.3 Тухайн хэрэг учралын үед шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох хүчин төгөлдөр үнэмлэхтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь хэрэгт авагдсан ийн лавлагаа мэдээлэл, согтолт тодорхойлсон тэмдэглэл, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай “Химийн шинжилгээ”-ний дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдох ба хохирогч Л.ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтэсийн оны дугаар сарын 14-ний өдрийн ... 554 дугаартай Л.ы биед гэмтэл гэмтэл учирсан байна. Л.ы биед баруун эгэм ясны гадна 1/3 хэсгийн зөрөөтэй  далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий ... гэмтэл учирсан гэх  дүгнэлтээр тогтоогдож байх тул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйд нийцсэн.

2.4 Иймд шүүгдэгч Ш.*******г “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

                         Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ш.******* нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.1 Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” (хэргийн 151 дүгээр хуудас)-аар тогтоогдож байна.

2.2 Хавтаст хэрэгт шүүгдэгч Ш.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, ийн лавлагаа мэдээлэл зэрэг баримт авагджээ.

2.3 Шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Ш.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 4 сарын хугацаагаар хасаж, найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мйнган төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд  хөрөнгөгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх  дүгнэлт,

2.4 Шүүгдэгч Ш.*******гийн өмгөөлөгчөөс ... Хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргахгүй. Шүүхээс тогтоосон хохирлыг төлнө. Хохирол төлбөргүй. Шүүгдэгчийн 50%-ийн хөдөлмөрийн чадвар алдалттай зэргийг харгалзан үзэж торгох шийтгэл оногдуулж өгнө үү ... гэх дүгнэлт тус тус гаргасан.  

2.6 Шүүгдэгч Ш.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт үйлдсэн, хохирол хор уршгийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 2.7 Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний  улмаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,  хохирол, хор уршиггүй болохыг дурдаж,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь ажил эрхэлдэг сарын орлого 00000 төгрөг  зэрэг хувийн байдлыг харгалзан, улсын яллагч, шүүгдэгч нарын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж,  найман зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ял  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 800000 төгрөгний торгох ялыг 4 сарын хугацаанд хувь тэнцүүлэн  хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.*******д мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, түүний торгох ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.                            

Гурав: Хохирол, хор уршиг  бусад асуудлыг талаар

3.1 Хохирогч байгууллага аймгийн байдлын газрын 24 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 35-99 дугаартай “Манай байгууллага нь ахлах ахлагч ******* овогтой *******д холбогдох 2336001900355 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлээсээ татгалзаж манай алба хаагч ахлах ахлагч Ш.Бөнхнарангаас нэхэмжлэх зүйлгүй, хохирол гомдолгүй болохыг үүгээр илэрхийлж байна” .. гэх тодорхойлолт, хохирогч Л.аас  ... Миний хувьд өмнө нь аймгийн Онцгүй байдлын газарт ажиллаж байсан учир ямар нэгэн санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй гэснийг дурдаж  шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол, хор уршиггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид шүүхээс торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр  үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний  улмаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******д оногдуулсан  800000 төгрөгний торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Ш.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол, хор уршиггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг  тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино...  гэх журмыг  шүүгдэгч  Ш.*******д мэдэгдэж, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял, торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ш.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА