| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2024/0222/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/235 |
| Огноо | 2024-09-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Х |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч аймгийн Прокурорын газрын хяналтын хяналтын прокурор *******, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******ид холбогдох эрүүгийн ******* дугаартай ******* индекстэй хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ******* ургийн овогт *******ын *******, оны дугаар сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл дөрөв, эх, дүү нарын хамт аймгийн сумын дугаар () багийн тоотод оршин суудаг, урьд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны дугаар сарын 28-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд тооцож, 1 жил 02 сарын хугацаагаар хорих ял, мөн тус хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнд тооцож 1 жил 04 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх заасныг баримтлан 2 жилийн хугацаагаар хорих ял хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хоёр дахин багасгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хугацаагаap шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд "оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх" үүрэг хүлээлгэх албадлагын аprа хэмжээ авсан, мөн тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, тус тус шийтгүүлсэн, ПВ0432
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2024 оны дугаар сарын -нөөс 20-нд шилжих шөнө аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй дэлгүүрийн цонхыг эвдлэн орж 700000 төгрөг, хяналтын камер бичигч төхөөрөмж 1ш, Relx нэртэй тамхи 2ш, Dell маркийн компьютерийн дэлгэц 1ш зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),
2. хэргийн газрын үзлэг хийсэн ... Уг хэрэг гарсан гэх газар нь аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах нэртэй хүнсний дэлгүүр байв. Уг дэлгүүр нь засмал зам дагуу МТ шатхуун түгээх станцын дээд талд модон хашаа дагуу байрлалтай 7*10м хэмжээтэй шаргал өнгийн байшин байх ба ертөнцийн зүгээр зүүн тийш харсан төмөр хар өнгийн хаалгатай түүний хажууд 2цонхтой байв. Уг байшингийн /ертөнцийн зүгээр урд тал/ цонхны доор гарсан 2ш гутлын мөр 1 тоогоор тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Уг цонх нь 0м+50см хэмжээтэй байв. Уг цонхны түгжээ дотогшоо мултарсан байв. Цонхны бариул доошоо чиглэсэн байдалтай байв. Дэлгүүрийн хаалгаар дотогшооороход лангуу тавиур бараа байх бөгөөд дэлгүүрийн кассны түгжээ эвдэрч хугарсан байдалтай байх бөгөөд кассыг онгойлж мөнгө байсан гэх хэсгийг 2 тоогоор тэмдэглэв. Хулгай орсон гэх цонхны дотор талын хрээнээс 1 ш гарын мөр ..... нунтаг ашиглан илрүүлэн бэхжүүлж авав. Дэлгүүрийн кассны дотор талд лангуу хэсэгт газарт /шалан/ 1000 төгрөг унасан байв. Электрон тамхи авсан гэх хэсэгт 3 тоогоор тэмдэглэв. Цонхны /онгорхой байсан/ хүрээний дотор талаас сажа нунтаг ашиглан 1ш гарын мөр илрүүлэн бэхжүүлж авав. Хяналтын камерны дэлгэц, хяналтын камерийн бичигч төхөөрөмж байсан гэх газрыг гэрэл зургаар харуулав. Дэлгүүрийн доторх лангуу тавиур зэрэг эд зүйлийг гэрэл зургаар харуулж тэмдэглэл үйлдэв” ... гэх тэмдэглэл, гэрэл зургууд хавтаст хэргийн 7- дугаар хуудас),
3. гэрч ын “…Би 2024 оны дугаар сарын -ний орой 23 цагт аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрээ хаагаад гэрлүүгээ явсан. Тэгээ маргааш өглөө буюу 20-ны өглөө дэлгүүр дээр ирээд дэлгүүрээ онгойлгоход лангууны цахилгааны утас зэрэг эд зүйл энэ тэнд хөглөсөн байсан. Мөн элгүүрийн цонх онгорхой байсан. Манай дэлгүрийн хяналтын камерын хард бичигч төхөөрөмж, мөн хяналтын камерийн дэлгэц зэрэг алга болсон байсан. Мөн лангуу доторх кассны машины мөнгө хадгалдаг хэсгийг эвдэж дотроос нь дэлгүүрийн орлого болох 700.000 орчим төгрөг, электрон тамхи-1 ширхэг, мөн эдектрох тамхи-15000 төгрөг зэрэг алга болсон байсан ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),
4. Хохирогч гийн өгсөн ... 2024 оны дгаар сарын 20-ны өглөө аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “ хүнсний дэолгүүрийн худалдагч нь надруу утсаар яриад дэлгүүрт хулгай орсон байна та хүрээд ирээч гэсэн.Тэгээд яваад очиход дэлгүүрийн худалдагч байсан. Дэлгүүрийн хаалга цоожтой, ертөнцийн зүгээр урд зүгт харсан цонхны салхивч онгойсон байдалтай байсан. Тэгээд дэлгүүрийн худалдагч нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Тэгээд цагдаа нар ирээд хэргийн газарт үзлэг хийгээд дэлгүүр лүү дотогшоо орсон. Тэгэхэд дэлгүүрийн кассны машиныг эвдсэн байдалтай дотор нь байсан гэх 700.000 төгрөг байхгүй байсан. Мөн хяналтын камерын дэлгэц, хард бичигч зэрэг алга болсон байсан. Манай элгүүрийн хуалдагч ын хэлж байгаагаар Relx-тамхи 2 ширхэг алга болсон байна гэж хэлсэн. Дэлгүүрийн урд талын цонхны салхивчны түгжээ эвдэрсэн байсан ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),
5. Эд зүйлд үзлэг хийсэн тухай ... Прокурорын зөвшөөрлөөр хураан авсан хар өнгийн түрийтэй урдаа хар өнгийн үдээстэй гутал байв. Уг 1 хос гутал нь нэлэнхүйдээ шороо, тоосоор бохирлогдсон, гуталны урд хоншоор хэсэг нь халцарч цайрсанбайдалтай байв. Тухайн гуталны дотор тал нь ямар нэгэн үсэрхэг, ноос мэт зүйл байхгүй байв. Уг гуталны ул хэсэг нь хар өнгийн хатуу резинэн арзгар ултай байх бөгөөд гуталны ул хэсгийг тойруулаад ирмэгээр нь цэцгэн тоглгойтой төмөр мэт зүйлээр /дугуй хэлбэртэй/хадсан байв. Баруун талын гуталны ул хэсэгт ирмэгээр ширхэг дугуй хэлбэртэй цэцгэн толгойтой төмөр хадаас мэт зүйл хадсан байв. Зүүн талын гуталны ул хэсэг мөн адил ширхэг цэцгэн толгойтай хадаас мэт зүйл хадсан байв. Үзлэгийн үйл явцыг гэрэл зургаар бэхжүүлэн тэмдэглэл үйлдэв” ... гэх тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас),
6. ХХК-ийн №ХВЦ-24-159 дугаартай ... Dell брэндийн компьютерийн дэлгэц-60000 төгрөг, хяналтын камерын бичигч төхөөрөмж буюу хард диск-140000 төгрөг, Relx тамхи-15000 төгрөг, Relx тамхи-15000 нийт 230000 төгрөгний үнэлгээтэй үнэлэгдсэн тухай дүгнэлт, гэрэл зургууд (хавтаст хэргийн 27-32 дугаар хуудас),
7. аймийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын -ны өдрийн дугаартай ... Шинжилгээнд ирүүлсэн Зураг №6, 7,8,9,10” гэж дугаарласан 5 ширхэг гутлын улны мөр нь адилтгалын шинижлгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй “Зураг №6, 7, 8” гэж дугаарласан 3 ширхэг гутлын улны мөрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн оос хураан авсан хар өнгийн хагас түрийтэй 1 хос 2 ширхэг гутлын баруун, зүүн өмсгөлийн гулын улны мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирно. Шинжилгээнд тэнцэж буй “Зураг №9, 10” гэж дугаарласан 2 ширхэг гутлын улны мөрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн оос хураан авсан гэх хар өнгийн хагас түрийтэй 1 хос 2 ширхэг гутлын баруун, зүүн өмсгөлийн гутлын улны мөрүүдтэй хээний дүрслэл зэрэг ерөнхий шинж тэсдгээрээ тохирохгүй байна” ... гэх дүгнэлт, (хавтаст хэргийн 35-41 дүгээр хуудас),
8. аймийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 93 дугаартай ... Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан гарын 1 ширхэг мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй “1” гэж дугаарласан гарын 1 ширхэг мөр нь нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон мөрүүдтэй тохирохгүй” ... гэх дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 45-49 дүгээр хуудас),
9. Гэрч ийн “…******* нь миний ахын төрсөн хүү байгаа юм. нь аав нь багад нь нас бараад эх дүүгийнхээ хамт амьдардаг. Ээж нь Улаанбаатар хотод ажил хийдэг. Ээж нь 2023 оны намар дүүг нь аваад ажил хийхээр явсан. Тэгээд ******* нь энд үлдсэн байгаа …” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дугаар хуудас),
10. Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61, 63 дугаар хуудас) зэрэг болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” хулгайлах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
2.2. Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2024 оны дугаар сарын -нөөс 20-нд шилжих шөнө аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй дэлгүүрийн цонхыг эвдлэн орж 700000 төгрөг, хяналтын камер бичигч төхөөрөмж 1ш, Relx нэртэй тамхи 2ш, Dell маркийн компьютерийн дэлгэц 1ш зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авсан үйлдэл нь дээр дурдсан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.
2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ хуульд заасан “орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж тайлбарласан ба ба хохирогч гийн аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй дэлгүүрийг орон байр гэж үзнэ.
Хүний орон байранд болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг хориглодог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгийн эрх зөрчигдөөд зогсохгүй орон байрны халдашгүй байдал давхар зөрчигддөг тул хохирлын хэмжээ хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үздэг.
Иймд хулгайлах гэмт хэргийг хүний оронд байранд зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар нэвтэрч үйлдсэн тохиолдолд хүний өмчлөх эрх болон орон байрны халдашгүй байдалд халдсан гэж үзэж хүндрүүлэн зүйлчилдэг.
Хүний орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлахдаа түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон нь хүн байнга амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон атал шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчиж нэвтэрсэн тохилдолд түүнийг хууль бус нэвтрэлт гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах нь үйлдлийн арга бөгөөд гол шалгуур нь хориглосон цаг хугацаанд, шүүгдэгчийн хувьд нэвтэрхийг зөвшөөрөгдөөгүй орон зай байдаг.
Тухайн цаг хугацаанд шүүгдэгч *******ийн хувьд хохирогч гийн эзэмшлийн аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй дэлгүүрт нэвтрэх эрхгүй атлаа цонхыг эвдэж нэвтэрч орсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзнэ.
2.4. Шүүгдэгч *******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч д учруулсан 930.000 төгрөгийн хохирлоо мөнгөн дүгнээр төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй болно.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 83 дугаар хуудас), Шийтгэх тогтоолуудын хуулбарууд 75-87 дугаар хуудас, 99-114 дүгээр хуудас, шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-48 дугаар хуудас), нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, тус хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх” гэх санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн “шүүгдэгчид *******ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй байгаа. Мөн шүүх хуралдаанас завсарлага авч хохиролд 930.000 төгрөг төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан... Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болохоор хуульчилсан байх тул хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээний ял оногдуулж өгнө үү дүгнэлт гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёроос найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь хоёроос найман жилийн хорих ялтай, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх дээр дурдсан хуульд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлж болох урьдач нөхцөлүүд хангагдсан байна.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 4 сар 4 хоногийн хугацаагаар тогтоож, түүнд оногдуулсан 4 жил 4 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
3.2 Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан, улсын яллагч түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хар өнгийн 1 хос 2 ширхэг/ гутлыг шүүгдэгч *******ид буцаан олгож, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 930.000 төгрөг төлөгдсөн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 4 сар 4 хоногийн хугацаагаар тогтоож, түүнд оногдуулсан 4 жил 4 сар 4 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ид оногдуулсан 4 /дөрөв/ жил 4 /дөрөв/ сар 4/дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхй ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг эдлэх ялд эь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хохиролд 930.000 төгрөг төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хар өнгийн 1 хос 2 ширхэг/ гутлыг шүүгдэгч *******ид буцаан олгож, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА