Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/234

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч   аймгийн Прокурорын газрын  хяналтын прокурор *******, , шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн *******  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн ******* оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой засварчин мэргэжилтэй, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт аймгийн сумын багийн 1-6а тоотод оршин суух хаягтай, урьд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 11 дугээр сарын 27-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тотоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, ******* овогт *******ийн ******* регистрийн дугаар БЮ96.

 

                                      Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч *******ийн ******* нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт стадионы ард талд гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч ийн нүүрэн тус газарт гар болон тохойгоороо цохиж, биед нь зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхины зүүн хэсэг, зүүн шанаа хэсгийг хамарсан цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун шанаа хэсгийг хамарсан цус хуралт, 2 шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, 2  эгэмний өвчүүтэй нийлэх холбоосын дунд доод хэсгийн цус хуралт, өвчүүний дунд хэсгийн цус хуралт бүхий гэмтэл учруулсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

                   Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, (хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас)

2. Хохирогч ийн өгсөн ".2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр би стадионы хойд талд байх хадам аавын гэрт байж байсан чинь манай нөхөр Х.******* ирээд танай аав ээж хоёр чинь дуудаж байна, хурдан хувцсаа өмс гээд дагуулаад явсан. Намай дагуулж яваад дэлгүүр ороод пиво авч уусан. Тэгээд буцаад манай хадам аав болох *******ийн гэр рүү дагуулж явсан. Би аавд цай хийж өгчихөөд байж байтал манай нөхөр надад цай хийгээд өгөхгүй байна гэж хэлээд намайг цохиод авсан. Чи намайг архи уулгахгүй байна гаж хэлээд учир зүггүй цохиж байснаа гэрээсээ гараад явсан. Тухайн үед манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай нөхөр миний нүд рүү 4-5 удаа цохисон..." гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),

3. аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч ын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 626 дугаартай "..ийн биед зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхины зүүн хэсэг, зүүн шанаа хэсгийг хамарсан цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун шанаа хэсгийг хамарсан цус хуралт, 2 шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, 2 эгэмний өвчүүтэй нийлэх холбоосын дунд доод хэсгийн цус хуралт, өвчүүний дунд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.... ийн биед учирсан дээрх гэмтлууд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо." гэх шинжээчийн дугналт (хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас),

4. Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн ...”Би энэ зуйл ангийг хүлээн зөвшөөрч байна...би өмнө нь мэдүүлэг өгсөн өөрт холбогдох зүйл ангийн хүлээн зөвшөөрч байгаа тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар хуудас) болон бусад нотлох баримтууд цугларсан байна.           

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

1.Шүүхийн хэлэлцүүлээгээр хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хяна үзэхэд шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт стадионы ард талд  байрлах гэртээ “цай хийж өгсөнгүй” гэх шалтгаанаар хамтран амьдрагч ийн цээжин хэсэгт болон гар болон тохойгоороо цохиж, хохирогчийн биед эь зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхины зүүн хэсэг, зүүн шанаа хэсгийг хамарсан цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун шанаа хэсгийг хамарсан цус хуралт, 2 шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, 2  эгэмний өвчүүтэй нийлэх холбоосын дунд доод хэсгийн цус хуралт, өвчүүний дунд хэсгийн цус хуралт бүхий гэмтэл учруулсан  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Хохирогч ийн биед учирсан… зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхины зүүн хэсэг, зүүн шанаа хэсгийг хамарсан цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун шанаа хэсгийг хамарсан цус хуралт, 2 шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, 2 эгэмний өвчүүтэй нийлэх холбоосын дунд доод хэсгийн цус хуралт, өвчүүний дунд хэсгийн цус хуралт гэмтэл бүхий гэмтэл нь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч ын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 626 дугаартай дүгнэлтээр эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг болох нь тогтоогдсон.

3. Шүүгдэгч ******* нь хохирогч ийн гүүр болон цээжинд нь гар болон тохойгоороо цохиход  гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрх ...  зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхины зүүн хэсэг, зүүн шанаа хэсгийг хамарсан цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун шанаа хэсгийг хамарсан цус хуралт, 2 шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, 2  эгэмний өвчүүтэй нийлэх холбоосын дунд доод хэсгийн цус хуралт, өвчүүний дунд хэсгийн цус хуралт бүхий гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

4.Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хохирогч ийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч *******ын үйлдсэн дээрх гэмт хэрэгт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

5. Мөн шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

6. Иймд шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

7. Шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хэн нэгэндээ хүндэтгэлгүй хандсан байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.

   Хоёр: Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1.Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

3.Шүүгдэгч ******* нь  анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн нь  “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 121 дэх тал) баримтаар тогтоогдож байна.

 

4.  Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

5. Шүүгдэгч *******ыг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, Зүүн хөшөөтөд засварчингаар ажилладаг, сарын 1900000  төгрөгийн  цалин  авдаг зэрэг болон улсын яллагчаас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т найман зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 800000 / найман зуун мянган / төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/  сарын хугацаанд сар хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасанялтан торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч *******т мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав. 

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ыг найман зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 800000 / найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч *******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.ЦЭЦЭГМАА