Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 53

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал

Шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ийн *******т холбогдох ... тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Яллах дүгнэлтэд дурдсанаар

Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 7 дугаар баг ... тоотод орших өөрийн гэрт тус аймгийн ******* сумын Мэргэжлийн сургалттай сургуулийн өмч болох 100 кг-ийн даацтай, дарханы төмөр цохих зориулалттай дөшний дотроос үнэтэй, өндөг хэлбэртэй зүйл гаргаж, ашиг олох зорилгоор 1988 оны тухайн үеийн ханшаар 2000 төгрөгийн үнэтэй дөшийг суурийн гол хэсгээр нь цахилгаан таслагч багажаар зүсэж, санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                 Тодорхойлох нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би Өмнөговь аймгийн ******* сумын сургуулийн захирлаар 2015 оны 08-р сараас хойш одоог хүртэл ажиллаж байна. ...2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манай нярав ******* манай өрөөнд орж ирээд өмч хамгаалах зөвлөл хуралдахгүй бол болохгүй байна сургуулийн дөш алга болчихсон байна. *******ийг *******, багшид хэлээд ангийнх нь цонхоор аваад явсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ******* сумын засаг дарга Баяр-Эрдэнийг дуудаад сургуулийнхаа удирдах зөвлөлийг буюу сургалтын хоёр менежер болох Батцэцэг, Энхцэцэг, нярав ******* нарыг байлцуулаад уулзсан. Тэгэхэд ******* би дөшийг чинь авсан. багшаас гуйгаад авсан. Цонхоор гаргасан учир нь хаалгаар зөөхөд хол дээр нь дөш хүнд байсан учраас цонхоор гаргаж авч явсан. Авч явсан шалтгаан нь болохоор галын тулга хийхэд хэрэглэхээр авсан байсан юм гэж хэлсэн. Тэр дөш чинь байгаа би маргааш аваад ирье гэж хэлсэн. Тэгээд ******* дарга дөшөө авч ирэхгүй 2-3 хоног болж байгаад ирсэн. Ирэхдээ ******* нь дөш аваад ирлээ гэхдээ танай дөш биш ээ яг адилхан дөш 500000 төгрөгөөр худалдаж аваад ирлээ. Танай дөшийг зүсээд гэмтээчихсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би бүтэн дөш юм уу гэж асуухад үгүй хоёр нүхлээд янзалчихсан дөш байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би яг өөрийнхөө дөшийг авна таны энэ авч ирсэн дөшийг би авахгүй гэж хэлсэн. Тэрнээс хойш 20 гаруй хоног өнгөрсөн. Тэгээд авч ирэхгүй байхаар нь хамт олноороо ярилцаж байгаад хурал хийж байгаад цагдаагийн байгууллагад хандах болсон. Хэлбэр хийцний хувьд нэг талдаа дугуй хошуутай, нөгөө талдаа урт шулуун хошуутай. Нэг бүрийн үнэ нь 2000 төгрөгний өртөгтэйгөөр 1988 онд анх манай сургуулийн өмчид бүртгэгдэж байсан дөш байгаа юм. ...2017 оны 01 дүгээр сарын 11-ний орой авсан юм шиг байгаа.

       ...*******аас худалдаж авсан гэх бүтэн дөшийг хүлээгээд авчихсан. Дээр нь манай сургуульд 1.000.000 төгрөгийн технологийн хичээлийн хэрэгсэл авч өгөхөөр тохиролцсон тул миний хохирол бүрэн барагдсан гэж үзэж байна. Манай сургуулийн зүгээс ямар нэгэн гомдолгүй. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

          Гэрч Я.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай сургуулийн жижүүр С. ирээд сумын засаг дарга өчигдөр сургуулийн хөдөлмөрийн кабинетаас нэг юм цонхоор гаргаад аваад явчихлаа гэж хэлсэн. Би кабинетийн багш аас танай өрөөнөөс сумын засаг дарга юу авч явсан юм бэ гэж асуухад дөш авч явсан. Яах гэж авч явж байгаа юм бэ гэсэн чинь тулга хийх төмөр нүдэх гэж авч явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би захиралдаа энэ талаар хэлж мэдэгдсэн. Захирал ******* засаг дарга *******, багш болон Өмч хамгаалах зөвлөлийн дарга Батцэцэг нарын хамт уулзаж уг дөшийг авсан үгүйг тодруулсан юм. Тэгсэн чинь ******* дарга тулга хийхээр авч явсан нь үнэн би 3 хоногийн дараа авч ирж өгнө гэж хэлсэн. Тэгээд нөгөө авч ирэх 3 хоног нь өнгөрсөн. Сүүлд авч ирсэн чинь уг дөшийг цоолчихсон байсан гэлүү эвдэлсэн гэх сураг сонсогдоод байсан би бол тэрийг нь хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

          Гэрч А.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Манай удмын шүтээн маань миний төрсөн ахын хүү *******ийн ******* дээр буудаг. Тэгээд шүтээн маань *******аар дамжуулан галын тулга хийж бэлд гэж хэлүүлсэн. Ингээд тулгыг ******* өөрөө хийхээр болсон. Тэгээд ******* нь надаас тулга хийх төмрийг дээр тавиад нүдчих том төмөр хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ******* сумын сургуульд дөш байдаг талаар мэддэг байсан учраас сургуулийн зураг технологийн багш т энэ тухай хэлж дөшийг нь хэрэглээд өгье гэж гуйсан. Тэгээд дөшийг нь би 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 18 цаг өнгөрч байхад би зааланд тоглож байгаад гараад тай хамт сургууль дээр нь очоод кабинетаас нь авах гэсэн чинь өргөж дийлэхгүй хүнд байсан учраас арай ойр цонхоор гаргачихъя гээд хойшоо харсан цонхоор нь гаргасан. Тэгээд гаргаж байсан чинь тэнд зааланд тоглоод байж байсан залуучууд байхаар нь дуудсан. Тэгээд манай сумын , нар ирж өргөж өгөөд машинд ачиж өгсөн. Би тухайн үед уг дөшийг сумын тамгын газрын нярав ажилтай Нямдаваагийн машинд ачиж авч явсан. ...*******ынд уг дөшийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр аваачиж өгсөн. Сургуулийн захирал надаас дөшөө нэхсэн. Тэгэхээр нь би *******аас дөшийг нь авахаар очиход дөшийг 2-3 газар өрөмдөөд нүхэлчихсэн доод суурийг нь хоёр талаас нь гриндэрээр зүсчихсэн байдалтай байсан. Тэгэхээр нь би яагаад ийм болгочихсон юм бэ хүний юмыг наадахаа гагнаж бүтэн болгож янзал гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******т чи энэ дөштэй адилхан дөш ол хүний юмыг ийм царайтай болгочихлоо гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* нь 3-4 өрөмдөөд цоолчихсон дөш 500000 төгрөгөөр худалдаад авчихсан байсан. Тэгээд би тэр худалдаж авсан дөшийг нь ачаад суман дээр очоод сургуулийн захирал *******, аж ахуй *******, нарыг бүгдийг нь байлгаж байгаад үнэнээ хэлсэн. Танай дөшийг өрөмдөөд зүсээд хэцүү болгоод хаячихсан байна. Оронд нь ижил дөшийг аваад ирлээ гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* нь наад дөшийг чинь авахгүй. Тэр дөшин дотор чинь үнэтэй юм байдаг гэсэн тэр нь хаана байгаа юм гээд нэг ёсондоо мөнгө нэхэж эхэлсэн. Тэгэхээр нь ******* нь нүхлээд хаячихсан байсан. Тийм үнэ хүрдэг зүйл гарч ирсэн ч юм байхгүй зүсчихсэн л байна гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* нь тэгвэл нэгэнт зүсчихсэн юм бол гүйцээж зүсээд тэр юм нь гардаг юм бол гаргаад мөнгө төгрөгийг нь өг гэж хэлсэн. Тэгэхээр нь тэрийг хэлсэн чинь ******* бүр зүсээд таслаад хаячихсан байсан. Тэгээд сургуулийн захиргаа цагдаад хандаад цагдаагаар шалгуулахаар болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

Гэрч Х. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 01 дүгээр сарын 11-ний орой гэрт ******* дарга манайд ирээд ах нь нэг тулга хийх гэсэн юм дөшөө хэд хоног хэрэглүүлээч гэхээр нь тэг тэг гэж хэлсэн. Хөдөлмөрийн кабинетаас дөшийг өргөхөд хүнд байсан тул ангийнхаа цонхоор дөшийг гаргая гэж би хэлсэн. Тэгээд ******* дарга бид 2 цонхоор дөшийг унагаасан. Тэр үед ангийн үүдэнд жижүүр зогсож байсан. Би гэртээ харихаар явж байх замдаа ******* дарга цагаан машины ар талруу дөшөө хэд хэдэн хүнтэй хамт өргөөд ачиж байгаа харагдсан. ...******* их үнэд хүрч байгаа гэнэ нууж байгаарай гэж хэлсэн. Би тэгэхэд санаа зоволтгүй хүн хэрэглэж байгаад өгнө гэсэн. Удахгүй авчирч өгнө гэж хэлсэн маргааш нь билүү нөгөөдөр нь дахиж аж ахуй орж ирж ангийн ар хэсэгрүү ороод дөш байхгүй байгааг хараад дөшөө хурдан авчраарай гээд өмнө өдөр орж ирээд хэлж байсан үгээ хэлсэн. Тэгээд төд удалгүй 20 минутын дараа захирлын өрөөнд яваад ороход захирал, 2 хичээлийн эрхлэгч, аж ахуйн ажилтан, өмч хамгааллын зөвлөлийн гишүүн Мөнхбаяр нар байсан. Надаас дөшийг яагаад гадагш гаргасан. ******* үнэд орж байгааг мэдсэн үү гэх мэт асуултыг асуусан. Ямар нэг санаа байхгүй юм хийнэ хэрэглэнэ гэхээр нь өгөөд явуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

          Гэрч С. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цагийн үед гэрлүүд унтраагаад явж байсан чинь 1 давхарт байдаг технологийн анги гэрэлтэй байсан. Тэгэхээр нь орсон чинь цонх нь онгорхой цонхных нь наад талд манай сумын засаг дарга ******* зогсож байсан. Тэгээд би үүдэн дээр нь зогсоод харж байтал цонхоор ороод ирсэн. Тэгсэн хойно цаана нь машины бөгсний гэрэл харагдсан. Тэгэхээр нь би ямар ч байсан цонхоор нэг зүйл нууцаар гаргаж гэж бодсон. Намайг тэр хоёр харсан. Тэгээд *******, хоёр гэрлээ унтраагаад гараад явсан. Тэгэхээр нь би тэр оройгоо цаашаа үргэлжлүүлээд гэрлүүд унтрааж явж байгаад кридорт аж ахуйн ажилтан ******* тааралдсан. Тэгэхээр нь би болсон үйл явдлыг хэлээд тэр хоёр цонхоор ямар ч байсан нэг зүйл гаргачихлаа юу гаргасан талаар мэдсэнгүй гэхдээ хаалгаар л гаргадаггүй юм байх сургуульд байдаг нэг дөш байдаг тэрийг нь авчихаж байгаа юм биш биздээ асууж сураглаад шалгаарай гэж хэлсэн. Гэхдээ яг дөш авч гарч байгааг нь бол хараагүй. Тэгээд тэр явдлаас хойш 2 хоногийн дараа *******аас юу алга болсон байна мэдсэн үү гэж асуусан чинь мэдсэн дөш алга болсон байна лээ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

          Гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 01 дүгээр сард би өдрийг нь санахгүй байна. Гэртээ байж байтал 2 танихгүй залуу ирээд таньд дөш байдаг гэсэн тэрийгээ зарчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би үнэ мөнгө тохирвол зарна гэж хэлсэн. Тэгсэн чинь 200-300 мянган төгрөгөөр авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй би 500 мянган төгрөгөөр л өгнө гэж хэлсэн чинь за за авъя гээд 500.000 төгрөг бэлнээр өгөөд аваад явсан. Тэд нар дөшний өрөнд орчихсон гэлүү нэг тийм зүйл яриад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

         Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Би бөөгийн сахиустай хүн, бөө буулгаж барихад цай халуун байлгах гэх мэтээр галын тулга хийх хэрэгтэй болсон. Тулгаа төмрөөр хийхээр шийдээд хуруу хиртэй зузаантай төмөр олдсон. Тэр төмрөөр тулганыхаа хөлийг хийхийн тулд хавтгайлж давтах хэрэгтэй болсон. Тэгж давтахын тулд төмөр дөш хэрэг болсон. Ингээд би авга ах *******д төмөр давтах томхон зүйл хэрэгтэй байна гэж хэлж хэлсэн. Манай авга ах ******* нээх удаагүй 2017 оны 01 дүгээр сарын дундуур ******* сумын сургуулийн дөшийг түр авчихлаа ирээд ав гэж хэлсэн. ******* ахаар гэрлүүгээ уг дөшийг хүргүүлсэн. Би өөрөө тулгаа уг дөшин дээр 7-8 хоног нүдэж байж хийсэн. Тэгж байх хугацаанд Фэйсбүүк дээр дөшин дотор үнэтэй өндөг хэлбэртэй зүйл байдаг гээд зургийг нь тавиад 30 сая төгрөгөөр худалдаж авна гээд биччихсэн байсан. Тэгээд би сонирхоод нөгөө дөшөө хажуу бөөрнөөс нь хоёр удаа өрөмдөж нүх гаргасан. Тэгсэн чинь уг дөш цул байхаар нь би уг дөшийг суурийн гол хэсгээр нь цахилгаан таслагч багажаар талаас нь наагуур хиртэй зүсэж үзсэн. Тэгтэл дотроос нь ямар нэг зүйл гараагүй цул байсан. Би цул байхаар нь зүссэн хэсгээ гагнуураар гагнаад тавьчихсан байсан. Гэтэл ******* ах наад дөшийг чинь авъя сургууль нь нэхээд байна хэрэглэж дууссан уу гэж асуусан. Тэгэхээр нь би хэрэглэж дууссан гэж хэлсэн чинь ******* ах уг дөшийг авах гэж манайд ирсэн. Тэгээд зүсээд гагнаад тавьчихсан байсныг харж мэдсэн. Тэгээд уурлаад хүний юмыг зүсэж яадаг юм гэж хэлж загнаж байгаад одоо яахав өөр дөш олж өгөхгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгээд ******* ах хайж байгаад хүнээс өөр нэг дөш 500000 төгрөгөөр худалдаж аваад ******* сумын сургуульд авч ирж өгсөн. Өгөхдөө ******* ах манай дүү ингээд зүсээд эвдчихсэн байна. Оронд нь ийм дөш аваад ирлээ гэж хэлсэн чинь захирал нь тэрийг нь аваагүй. Тэгээд зүссэн дөшнөөс янз бүрийн зүйл гарвал 6 сая төгрөг өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь нөгөө сургуулийн зүсээд гагнасан дөшийг дахиж зүсэж хувааж үзсэн. Тэгсэн чинь дотор нь ямар нэг зүйл байгаагүй. ...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48, 51-р хуудас/,

          Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/,

Хураан авах тогтоол, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-14-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 14-15-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 16-р хуудас/

Машин тоног төхөөрөмжийн 2016 оны бүртгэлд:”...00102-т Том дөш 2000 төгрөг гэжээ.

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ... дугаар баг ... тоотод орших өөрийн гэрт тус аймгийн ******* сумын Мэргэжлийн сургалттай сургуулийн өмч болох 100 кг-ийн даацтай, дарханы төмөр цохих зориулалттай дөшний дотроос үнэтэй, өндөг хэлбэртэй зүйл гаргаж, ашиг олох зорилгоор 1988 оны тухайн үеийн ханшаар 2000 төгрөгийн үнэтэй дөшийг суурийн гол хэсгээр нь цахилгаан таслагч багажаар зүсэж, санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ийн:  ...2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манай нярав ******* манай өрөөнд орж ирээд өмч хамгаалах зөвлөл хуралдахгүй бол болохгүй байна сургуулийн дөш алга болчихсон байна. *******ийг *******, багшид хэлээд ангийнх нь цонхоор аваад явсан байна гэж хэлсэн. ...Танай дөшийг зүсээд гэмтээчихсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би бүтэн дөш юм уу гэж асуухад үгүй хоёр нүхлээд янзалчихсан дөш байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би яг өөрийнхөө дөшийг авна таны энэ авч ирсэн дөшийг би авахгүй гэж хэлсэн. Тэрнээс хойш 20 гаруй хоног өнгөрсөн. Тэгээд авч ирэхгүй байхаар нь хамт олноороо ярилцаж байгаад хурал хийж байгаад цагдаагийн байгууллагад хандах болсон. Хэлбэр хийцний хувьд нэг талдаа дугуй хошуутай, нөгөө талдаа урт шулуун хошуутай. Нэг бүрийн үнэ нь 2000 төгрөгний өртөгтэйгөөр 1988 онд анх манай сургуулийн өмчид бүртгэгдэж байсан дөш байгаа юм. ...2017 оны 01 дүгээр сарын 11-ний орой авсан юм шиг байгаа.

       ...*******аас худалдаж авсан гэх бүтэн дөшийг хүлээгээд авчихсан. Дээр нь манай сургуульд 1.000.000 төгрөгийн технологийн хичээлийн хэрэгсэл авч өгөхөөр тохиролцсон тул миний хохирол бүрэн барагдсан гэж үзэж байна. Манай сургуулийн зүгээс ямар нэгэн гомдолгүй. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

          Гэрч Я.*******ы: ”...2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай сургуулийн жижүүр С. ирээд сумын засаг дарга өчигдөр сургуулийн хөдөлмөрийн кабинетаас нэг юм цонхоор гаргаад аваад явчихлаа гэж хэлсэн. Би кабинетийн багш аас танай өрөөнөөс сумын засаг дарга юу авч явсан юм бэ гэж асуухад дөш авч явсан. Яах гэж авч явж байгаа юм бэ гэсэн чинь тулга хийх төмөр нүдэх гэж авч явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би захиралдаа энэ талаар хэлж мэдэгдсэн. Захирал ******* засаг дарга *******, багш болон Өмч хамгаалах зөвлөлийн дарга Батцэцэг нарын хамт уулзаж уг дөшийг авсан үгүйг тодруулсан юм. Тэгсэн чинь ******* дарга тулга хийхээр авч явсан нь үнэн би 3 хоногийн дараа авч ирж өгнө гэж хэлсэн. Тэгээд нөгөө авч ирэх 3 хоног нь өнгөрсөн. Сүүлд авч ирсэн чинь уг дөшийг цоолчихсон байсан гэлүү эвдэлсэн гэх сураг сонсогдоод байсан би бол тэрийг нь хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

          Гэрч А.Баяр-Эрдэний: ”...Манай удмын шүтээн маань миний төрсөн ахын хүү *******ийн ******* дээр буудаг. Тэгээд шүтээн маань *******аар дамжуулан галын тулга хийж бэлд гэж хэлүүлсэн. Ингээд тулгыг ******* өөрөө хийхээр болсон. Тэгээд ******* нь надаас тулга хийх төмрийг дээр тавиад нүдчих том төмөр хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ******* сумын сургуульд дөш байдаг талаар мэддэг байсан учраас сургуулийн зураг технологийн багш т энэ тухай хэлж дөшийг нь хэрэглээд өгье гэж гуйсан. Тэгээд дөшийг нь би 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 18 цаг өнгөрч байхад би зааланд тоглож байгаад гараад тай хамт сургууль дээр нь очоод кабинетаас нь авах гэсэн чинь өргөж дийлэхгүй хүнд байсан учраас арай ойр цонхоор гаргачихъя гээд хойшоо харсан цонхоор нь гаргасан. Тэгээд гаргаж байсан чинь тэнд зааланд тоглоод байж байсан залуучууд байхаар нь дуудсан. Тэгээд манай сумын , нар ирж өргөж өгөөд машинд ачиж өгсөн. Би тухайн үед уг дөшийг сумын тамгын газрын нярав ажилтай Нямдаваагийн машинд ачиж авч явсан. ...*******ынд уг дөшийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр аваачиж өгсөн. Сургуулийн захирал надаас дөшөө нэхсэн. Тэгэхээр нь би *******аас дөшийг нь авахаар очиход дөшийг 2-3 газар өрөмдөөд нүхэлчихсэн доод суурийг нь хоёр талаас нь гриндэрээр зүсчихсэн байдалтай байсан. Тэгэхээр нь би яагаад ийм болгочихсон юм бэ хүний юмыг наадахаа гагнаж бүтэн болгож янзал гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******т чи энэ дөштэй адилхан дөш ол хүний юмыг ийм царайтай болгочихлоо гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* нь 3-4 өрөмдөөд цоолчихсон дөш 500000 төгрөгөөр худалдаад авчихсан байсан. Тэгээд би тэр худалдаж авсан дөшийг нь ачаад суман дээр очоод сургуулийн захирал *******, аж ахуй *******, нарыг бүгдийг нь байлгаж байгаад үнэнээ хэлсэн. Танай дөшийг өрөмдөөд зүсээд хэцүү болгоод хаячихсан байна. Оронд нь ижил дөшийг аваад ирлээ гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* нь наад дөшийг чинь авахгүй. Тэр дөшин дотор чинь үнэтэй юм байдаг гэсэн тэр нь хаана байгаа юм гээд нэг ёсондоо мөнгө нэхэж эхэлсэн. Тэгэхээр нь ******* нь нүхлээд хаячихсан байсан. Тийм үнэ хүрдэг зүйл гарч ирсэн ч юм байхгүй зүсчихсэн л байна гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* нь тэгвэл нэгэнт зүсчихсэн юм бол гүйцээж зүсээд тэр юм нь гардаг юм бол гаргаад мөнгө төгрөгийг нь өг гэж хэлсэн. Тэгэхээр нь тэрийг хэлсэн чинь ******* бүр зүсээд таслаад хаячихсан байсан. Тэгээд сургуулийн захиргаа цагдаад хандаад цагдаагаар шалгуулахаар болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

          Гэрч Х.ын: ”...2017 оны 01 дүгээр сарын 11-ний орой гэрт ******* дарга манайд ирээд ах нь нэг тулга хийх гэсэн юм дөшөө хэд хоног хэрэглүүлээч гэхээр нь тэг тэг гэж хэлсэн. Хөдөлмөрийн кабинетаас дөшийг өргөхөд хүнд байсан тул ангийнхаа цонхоор дөшийг гаргая гэж би хэлсэн. Тэгээд ******* дарга бид 2 цонхоор дөшийг унагаасан. Тэр үед ангийн үүдэнд жижүүр зогсож байсан. Би гэртээ харихаар явж байх замдаа ******* дарга цагаан машины ар талруу дөшөө хэд хэдэн хүнтэй хамт өргөөд ачиж байгаа харагдсан. ...******* их үнэд хүрч байгаа гэнэ нууж байгаарай гэж хэлсэн. Би тэгэхэд санаа зоволтгүй хүн хэрэглэж байгаад өгнө гэсэн. Удахгүй авчирч өгнө гэж хэлсэн маргааш нь билүү нөгөөдөр нь дахиж аж ахуй орж ирж ангийн ар хэсэгрүү ороод дөш байхгүй байгааг хараад дөшөө хурдан авчраарай гээд өмнө өдөр орж ирээд хэлж байсан үгээ хэлсэн. Тэгээд төд удалгүй 20 минутын дараа захирлын өрөөнд яваад ороход захирал, 2 хичээлийн эрхлэгч, аж ахуйн ажилтан, өмч хамгааллын зөвлөлийн гишүүн Мөнхбаяр нар байсан. Надаас дөшийг яагаад гадагш гаргасан. ******* үнэд орж байгааг мэдсэн үү гэх мэт асуултыг асуусан. Ямар нэг санаа байхгүй юм хийнэ хэрэглэнэ гэхээр нь өгөөд явуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

          Гэрч С.ын: ”...2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цагийн үед гэрлүүд унтраагаад явж байсан чинь 1 давхарт байдаг технологийн анги гэрэлтэй байсан. Тэгэхээр нь орсон чинь цонх нь онгорхой цонхных нь наад талд манай сумын засаг дарга ******* зогсож байсан. Тэгээд би үүдэн дээр нь зогсоод харж байтал цонхоор ороод ирсэн. Тэгсэн хойно цаана нь машины бөгсний гэрэл харагдсан. Тэгэхээр нь би ямар ч байсан цонхоор нэг зүйл нууцаар гаргаж гэж бодсон. Намайг тэр хоёр харсан. Тэгээд *******, хоёр гэрлээ унтраагаад гараад явсан. Тэгэхээр нь би тэр оройгоо цаашаа үргэлжлүүлээд гэрлүүд унтрааж явж байгаад кридорт аж ахуйн ажилтан ******* тааралдсан. Тэгэхээр нь би болсон үйл явдлыг хэлээд тэр хоёр цонхоор ямар ч байсан нэг зүйл гаргачихлаа юу гаргасан талаар мэдсэнгүй гэхдээ хаалгаар л гаргадаггүй юм байх сургуульд байдаг нэг дөш байдаг тэрийг нь авчихаж байгаа юм биш биздээ асууж сураглаад шалгаарай гэж хэлсэн. Гэхдээ яг дөш авч гарч байгааг нь бол хараагүй. Тэгээд тэр явдлаас хойш 2 хоногийн дараа *******аас юу алга болсон байна мэдсэн үү гэж асуусан чинь мэдсэн дөш алга болсон байна лээ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

          Гэрч Д.ын: ”...2017 оны 01 дүгээр сард би өдрийг нь санахгүй байна. Гэртээ байж байтал 2 танихгүй залуу ирээд таньд дөш байдаг гэсэн тэрийгээ зарчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би үнэ мөнгө тохирвол зарна гэж хэлсэн. Тэгсэн чинь 200-300 мянган төгрөгөөр авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй би 500 мянган төгрөгөөр л өгнө гэж хэлсэн чинь за за авъя гээд 500.000 төгрөг бэлнээр өгөөд аваад явсан. Тэд нар дөшний өрөнд орчихсон гэлүү нэг тийм зүйл яриад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

         Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:”...Би бөөгийн сахиустай хүн, бөө буулгаж барихад цай халуун байлгах гэх мэтээр галын тулга хийх хэрэгтэй болсон. Тулгаа төмрөөр хийхээр шийдээд хуруу хиртэй зузаантай төмөр олдсон. Тэр төмрөөр тулганыхаа хөлийг хийхийн тулд хавтгайлж давтах хэрэгтэй болсон. Тэгж давтахын тулд төмөр дөш хэрэг болсон. Ингээд би авга ах *******д төмөр давтах томхон зүйл хэрэгтэй байна гэж хэлж хэлсэн. Манай авга ах ******* нээх удаагүй 2017 оны 01 дүгээр сарын дундуур ******* сумын сургуулийн дөшийг түр авчихлаа ирээд ав гэж хэлсэн. ******* ахаар гэрлүүгээ уг дөшийг хүргүүлсэн. Би өөрөө тулгаа уг дөшин дээр 7-8 хоног нүдэж байж хийсэн. Тэгж байх хугацаанд Фэйсбүүк дээр дөшин дотор үнэтэй өндөг хэлбэртэй зүйл байдаг гээд зургийг нь тавиад 30 сая төгрөгөөр худалдаж авна гээд биччихсэн байсан. Тэгээд би сонирхоод нөгөө дөшөө хажуу бөөрнөөс нь хоёр удаа өрөмдөж нүх гаргасан. Тэгсэн чинь уг дөш цул байхаар нь би уг дөшийг суурийн гол хэсгээр нь цахилгаан таслагч багажаар талаас нь наагуур хиртэй зүсэж үзсэн. Тэгтэл дотроос нь ямар нэг зүйл гараагүй цул байсан. Би цул байхаар нь зүссэн хэсгээ гагнуураар гагнаад тавьчихсан байсан. Гэтэл ******* ах наад дөшийг чинь авъя сургууль нь нэхээд байна хэрэглэж дууссан уу гэж асуусан. Тэгэхээр нь би хэрэглэж дууссан гэж хэлсэн чинь ******* ах уг дөшийг авах гэж манайд ирсэн. Тэгээд зүсээд гагнаад тавьчихсан байсныг харж мэдсэн. Тэгээд уурлаад хүний юмыг зүсэж яадаг юм гэж хэлж загнаж байгаад одоо яахав өөр дөш олж өгөхгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгээд ******* ах хайж байгаад хүнээс өөр нэг дөш 500000 төгрөгөөр худалдаж аваад ******* сумын сургуульд авч ирж өгсөн. Өгөхдөө ******* ах манай дүү ингээд зүсээд эвдчихсэн байна. Оронд нь ийм дөш аваад ирлээ гэж хэлсэн чинь захирал нь тэрийг нь аваагүй. Тэгээд зүссэн дөшнөөс янз бүрийн зүйл гарвал 6 сая төгрөг өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь нөгөө сургуулийн зүсээд гагнасан дөшийг дахиж зүсэж хувааж үзсэн. Тэгсэн чинь дотор нь ямар нэг зүйл байгаагүй. ...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48, 51-р хуудас/,

            Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/,

            Хураан авах тогтоол, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-14-р хуудас/,

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 14-15-р хуудас/,

           Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 16-р хуудас/

           Машин тоног төхөөрөмжийн 2016 оны бүртгэлд:”...00102-т 1988 он Том дөш 2000 төгрөг гэснээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдэл тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

          Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

          Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэрэг нь хохирогчийн мэдлийн эд хөрөнгийг зориуд санаатайгаар устгах гэмтээх гэмт үйлдлээр илрэх бөгөөд энэхүү үйлдлийн улмаас өмчлөгчид бодит хохирол учирснаар гэмт хэрэг төгссөнд тооцдог. 

         Шүүгдэгч Б.*******ын үйлдлийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх гэмт хэргийн шинжтэй байна гэж үзсэн бөгөөд “гэмтээх” гэдэг нь эд зүйлс болон өмч хөрөнгийн анхны байдалд өөрчлөлт орж, гэмт үйлдлийн улмаас ашигтай байдлаа алдаж, ашиглаж хэрэглэх боломжгүй болох ойлголт бөгөөд шүүгдэгч нь Өмнөговь аймгийн ******* сумын Мэргэжлийн сургалттай сургуулийн өмч болох 100 кг-ийн даацтай, дарханы төмөр цохих зориулалттай дөшийг тус сургуулийн өмч гэдгийг мэдсээр байж дотроос нь үнэтэй, өндөг хэлбэртэй зүйл гаргаж, ашиг олох зорилгоор буюу шунахайн сэдэлтээр уг дөшийг суурийн гол хэсгээр нь цахилгаан таслагч багажаар зүсэж, санаатайгаар гэмтээсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

      Тус сургуулийн өмч болох  дөшийг байгууллагын ...Машин тоног төхөөрөмжийн 2016 оны бүртгэлд:”...00102-т Том дөш 2000 төгрөг 1988 он гэж үнэлсэн ба үнэлгээний Ашид билгүүн ХХКомпаний зүгээс ...үнэлгээ хийх боломжгүй...гэсэн үндэслэлээр үнэлгээ гаргахаас татгалзсан хэдий ч зах зээл дээр худалдан борлогдох үнэ нь 500.000 төгрөг болох нь   гэрч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2017 оны 01 дүгээр сард би өдрийг нь санахгүй байна. Гэртээ байж байтал 2 танихгүй залуу ирээд таньд дөш байдаг гэсэн тэрийгээ зарчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би үнэ мөнгө тохирвол зарна гэж хэлсэн. Тэгсэн чинь 200-300 мянган төгрөгөөр авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй би 500 мянган төгрөгөөр л өгнө гэж хэлсэн чинь за за авъя гээд 500.000 төгрөг бэлнээр өгөөд аваад явсан. Тэд нар дөшний өрөнд орчихсон гэлүү нэг тийм зүйл яриад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/-ээр тогтоогдож байна.

        Энэхүү гэмт хэргийг зүйлчлэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ хамаарахгүй хэдий ч уг эвдэгдсэн эд зүйл нь аж ахуйн ач холбогдлын хувьд  сургуулийн хөдөлмөрийн кабинетэд байршин, сургуулийн сурагчдын хичээл, сургалтанд ашиглагдаж байсан төрийн өмчлөлийн эд зүйл болох нь тус сургуулийн захирал хохирогч Б.*******ийн мэдүүлэг, гэрч Х., Я.******* нарын мэдүүлэг болон машин, тоног төхөөрөмжийн 2016 оны бүртгэлээр /ХХ-н 38-р хуудас/ тус тус тогтоогдсон болно.

        Шүүгдэгч Б.******* өөрийн гэмтээсэн дөштэй ижил төстэй дөшийг иргэн Д.аас 500.000 төгрөгөөр худалдан авч, ******* сумын сургуулийн захиргаанд хүлээлгэн өгч хохиролгүй болгосон болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ийн:”...*******аас бүтэн дөшийг хүлээгээд авчихсан. Дээр нь манай сургуульд 1.000.000 төгрөгийн технологийн хичээлийн хэрэгсэл авч өгөхөөр тохиролцсон. Тул миний хохирол бүрэн барагдсан гэж үзэж байна. Манай сургуулийн зүгээс ямар нэгэн гомдолгүй. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 22-23-р хуудас/ гэсэн мэдүүлэг болон гэрч Д.ын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус  тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйл болон 56 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 61-р хуудас/,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан суурь хэсгийг зүссэн 100 кг даацтай төмөр дөш 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.*******ын биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

          Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100 кг жинтэй дөшийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ДЭЛГЭРМАА