| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2024/0009/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/230 |
| Огноо | 2024-09-02 |
| Зүйл хэсэг | 13.6.2., |
| Улсын яллагч | Б.Х |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******, хохирогч *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай,******* индекстэй хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-хоёр, эхийн хамт аймгийн сумын багт оршин суудаг, урьд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 600000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж байсан, овогт , регистрийн дугаар .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 202 оны 06 дугаар сарын 19-20-эд шилжих шөнө аймгийн сумын багийн нутаг дэвсгэр байрны тоотод оршин суух *******ийн гэрт хохирогчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэн нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах гэмт хэрэг үйлдсэн,
-Мөн 202 оны 06 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө аймгийн сумын багийн нутаг дэвсгэр байрны тоотод оршин суух *******ийн гэрт хохирогчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэн нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогчийн төрлийн эд хогшлыг устгаж хохирогчид 2.538.30 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);
-хэргийн газарт үзлэг хийсэн тухай “...Хэрэг учрал болсон гэх газар нь аймгийн сумын багт байрлах байрны давхарын тоот байх ба тухайн хаалганы бариул хэсгийн төмөр нь хугарсан хаалганы доод хэсэгт хонхойж хэлбэр дүрсээ алдсан байдалтай байх ба тухай хаалгыг онгойлгож гэрт ороход үүд хэсэгт 00-ын өрөө, зүүн тал 1 жижиг өрөө, том өрөө байх ба тухайн өрөөнүүдийн тавилга эд зүйлс хагарч унасан, газарт эд зүйл хөглөрсөн эмх замбараагүй байалтай байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлж жижиг өрөө гэх өрөөнд ороход тухайн өрөөнд байх орон дээр хар өнгийн зурагтны доод дунд хэсэгт хагарч хонхойсон байдалтай 1 ширхэг зурагт байв. Том өрөө гэх өрөөнд ороход тухайн өрөөний шал хэсэгт ногоон өнгийн ус цэвэршүүлэгч мэт сав, цагаан өнгийн ус буцалгагч 1 ширхэг тус тус хагарч эвдэрсэн байдалтай байх ба буйдангийн доод талд байх бор өнгийн шкаф мэт зүйл байрлалаасаа хөөлж унаж дотор талд нь байсан эд зүйл хөглөрсөн, гал тогооны өрөөний цонхны шил нь хагарч шалан дээр нь хөглөрсөн байдалтай том цонх нь суурь хэсгээрээ салж унахад бэлэн болсон байдалтай хонхойж цонхыг 3 тоогоор тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв” ... гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас);
-Шүүгдэгч *******гийн согтолтыг тоорхойлсон тэмдэглэл1.36%, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас);
-Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би тухайн өдөр сонгуулийн ажилтай явж байгаад гэртээ өглөө 10 цагийн үед очиход манай гэрийн хаалгыг ******* эвдэж ороод манай гэрийн эд зүйлийг эвдэж эмх замбараагүй болгосон байсан. Тэгээд би гэртээ ороход үүдний хэсэгт сандал дээр 3 ширхэг хутга тавиад хажууд нь миний саарал тэмэглэлийн дэвтэр дээр гээд бичээд үлдээсэн байсан. Тэгэхээр нь би цагдаа дээр ирээд гомдол гаргачихаад буцаад гэрт очиход тэр залуу манай гэрт дахиж ороод гэрийн хойморт байсан сервантнаас 0.75 дитрийн архи гаргаж аваад уугаад согтуу унтаж байсан. Хажуудаа нөгөө 3 хутгаа тавьсан байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөнба удаагүй цагдаа нар ирээд аваад явсан” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн дүгээр хуудас);
*******гийн гэрчээр өгсөн ... Миний бие 202 оны 06 сарын 19-ний орой гэрийнхээ гадна машиндаа 2 том савтай пиво уусан. Тэгээд шөнө 02 цагийн үед *******рүү залгахад утсаа авахгйү байсан болохоор нь эмнэлэгийн зогсоол дээрээс такси бариад гэрт нь очсон. Тухайн үед гэр нь цоожтой байсан бөгөөд хүчтэй цохиод байсан чинь хаалганы түгжээ нь мултараад онгойхоор гэрт нь ороход байхгүй байсан. Тэгээд гэрт нь байсан эд зүйлийг устгаж гэмтээгээд цонхны шилрүү сткан шидээд хагалсан. Яг яаж устгасан талаар мэдэхгүй байна. Тэгээд Б.Батчмэг эгчийн гэрээс гараад шөнийн 3 цагт гэртээ ирж амарсан. Маргааш өглөө нь босоод гэрээсээ гараад дэлгүүр ороод нэг пиво уучихаад дахиад *******ийн гэрт очиход гэртээ ирээгүй байсан. Тэгэхээр нь тэдний гэрт байсан архийг аваад задлаад ууж байгаад суудаад буйдан дээр нь унтаж байхад цагдаа нар орж ирээд аваад явсан” ... гэх мэдүүлэг, гэрэл зургууд (хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас);
- ХХК-ийн №ХВЦ-2-176 дугаартай ... Hisense брэндийн зурагт-1.619.90 төгрөг, Ус шүүгч-150.000 төгрөг, Ус буцалгагч-27000 төгрөг, Гал тогооны цонх-180000 төгрөг, Жижиг өрөөний цонх-180000 төгрөг, Хувцасны шүүгээний ар талын хаалт хэсэг-18000 төгрөг, Болор шилэн сткан-58000 төгрөг, Коктейлийн хундага-3900 төгрөг,Ууттай савласан бөөрөнхй мах-19500 төгрөг, арц-12000 төгрөг, Бүргэд хаалга-270000 төгрөг нийт 2.538 30 төгрөгний үнэлгээтэй үнэлэгдсэн тухай дүгнэлт, гэрэл зургууд (хавтаст хэргийн 18-29 дүгээр хуудас),
Ялагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ... Би 202 оны 06 сарын 19-ний өдөр гэрийнхээ гадна ганцаараа 2 том савтай сежү пиво уусан. Тэгээд шөнө *******ийнд оёчоод хаалгыг нь хүчтэйхэн цохисон чинь онгойсон. Тэгээд гэрт нь ороход гэртээ байхгүй байсан. Тухайн үед шөнийн 02 цаг болж байсан байхаа. Тэгээд эзэнгүй байхаар нь буцаад гэртээ ирж амарсан. Өглөө босоод дэлгүүрээс нэг пиво авч уучихаад *******ийнд иход байхгүй болохоор нь сервантанд нь байсан нэг шил архийг аваад уугаад цонхыг нь хагалаад айлын эд хогшил эвдсэн байсан. Тэнд унтаж байхад хаалга цохихоор нь хаалга тайлахад цагдаагийн хүмүүс ирсэн” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 3 дугаар хуудас); зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.
1.. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтэн дүгнэвэл шүүгдэгч ******* нь 202 оны 06 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө аймгийн сумын багийн нутаг дэвсгэр байрны тоотод оршин суух *******ийн гэрт хохирогчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэн нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах гэмт хэрэг үйлдсэн,
-Мөн 202 оны 06 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө аймгийн сумын багийн нутаг дэвсгэр байрны тоотод оршин суух *******ийн гэрт хохирогчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэн нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогчийн төрлийн эд хогшлыг устгаж хохирогчид 2.538.30 төгрөгний хохирол учруулсан хэргийн үйл баримтууд тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэж заасан. Эд хөрөнгө устгах гэдэгт: “тухайн зүйлийг биет байдлын хувьд анхны шинж чанарыг бүрэн алдагдуулан зориулалтын дагуу ашиглах, сэргээн засварлах боломжгүй болгож, аж ахуйн эргэлт болон иргэний гүйлгээнээс гаргасан” санаатай үйлдлийг хамааруулан үздэг ба шүүгдэгч *******гийн хохирогч *******ийн эд хөрөнгийг эвдэлж дахин ашиглах боломжгүй болгосон нь бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэргийн шинжид хамаарна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... Энэ гэмт хэргийг хүч хэрэглэж, бусдын орон байранд нэвтрэн орсон гэж хуульчилсан. Хуулинд "орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч нь оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан, энэ хэргийг хүч хэрэглэж үйлдсэн нь энэ гэмт хэргийн шинжид хамаарна.
2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмтээх гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив шинжүүдээс гадна учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг харгалздаг Хэрэгт авагдсан эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр Hisense брэндийн зурагт-1.619.90 төгрөг, Ус шүүгч-150.000 төгрөг, Ус буцалгагч-27000 төгрөг, Гал тогооны цонх-180000 төгрөг, Жижиг өрөөний цонх-180000 төгрөг, Хувцасны шүүгээний ар талын хаалт хэсэг-18000 төгрөг, Болор шилэн стакан-58000 төгрөг, Коктейлийн хундага-3900 төгрөг,Ууттай савласан бөөрөнхй мах-19500 төгрөг, арц-12000 төгрөг, Бүргэд хаалга-270000 төгрөг нийт 2.538 30 төгрөгний үнэлгээтэй гэж тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .3-т заасан бага хэмжээнээс дээш хохиролд тооцогдоно.
Шүүгдэгч *******гийн оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан, энэ хэргийг хүч хэрэглэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай анийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, бусдын эд хөрөнгийг эвдэж гэмтээсэн үйлдэл нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
3.1.Энэхүү гэмт хэргийн улмаас нийт 2.538 30 төгрөгний хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний компаний шинжээчийн дүгнэлтээр (хавтаст хэргийн 18-29 дүгээр хуудас) тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* … “ Миний зүгээс ямар нэгэн санал гомдол байхгүй. Надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Эвдсэн зүйлийг бүрэн төлж өгсөн байгаа. Би хохирол төлсөн талаарх мөнгө шилжүүлсэн баримтыг өгсөн байгаа” гэх тайлбар өгсөн.
Шүүгдэгч ******* “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. *******т учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо би ээжийгээ асардаг тул надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэх тайлбар өгсөн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 55 дугаар хуудас),шийтгэх тогтоолын хуулбар(хавтаст хэргийн 58-67 дугаар хуудас),
шүүгдэгч *******гийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 32-р хуудас) иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),
авто тээврийн хэрэгслийн эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 87 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан, эхнэр хүүхдүүдийн хамт хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “...шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600000 төгрөгийн торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500000 төгрөгийн торгох ял оногдуулж нийт эдлэх ялыг 6000 гэж буюу 6000000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгчд оногдуулсан 6000000 төгрөгийн торгох ялыг 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэх санал, дүгнэлт
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: “ хохирогч нарт учруулсан хохирлоо төлнө, гэм буруугаа ойлгож байгаа, миний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.
3.1. Шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар торгох ялыг 18 (арван найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шйдвэрлэв.
3.. Шүүгдэгчид цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт г оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан, энэ хэргийг хүч хэрэглэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай анийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,
-бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаазүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай анийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэжтэй тэнцэх хэмжээний таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай анийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэжтэй тэнцэх хэмжээний таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг зургаан мянган нэгж буюу зургаан сая төгрөгөөр тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан сая төгрөгөөр торгох ялыг 18 (арван найм) сарын хугацаанд сар бүр 333.000 /гурван зуун гучин гурван мянга/ төгрөөр хувь тэнцүүлэн төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д тайлбарласугай.
6 Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 0 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-57 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
7. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 2.538.30 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДРГЛГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМ