| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2023/0131/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/229 |
| Огноо | 2024-09-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Х |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. Батчимэг, улсын яллагч *******, хохирогч *******, шүүгдэгч Б. *******, нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б. Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2436000000249 дугаартай, ******* индекстэй хэргийг 2024 оны 08 дугаар сарын 12-ний өдөр хүлээн авч, 2024 оны 09 дугаар сарын 02-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Мон Улсын иргэн,Улаан малгайт ургийн овогт *******ын *******, 1999 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй ам бүл 5- эцэг, эх дүү нарын хамт аймгийн сумын багт оршин суудаг, Улсаас авсан гавьяа, шагналгүй. Урьд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар: ПЕ9910.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******ын ******* нь 2024 оны 06 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “ ” нэртэй газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогчтой маргалдан нүүрэн тус газар нь цохиж Б. ын биед эрүү ясны хугарал гэмтэл үүсгэн хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар :
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2- р хуудас/
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-5-р хуудас/
3. Хохирогч *******ын “...Өчигдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 23 цагийн үед сумын багийн төвөөс сумын төв орж ирээд найз найзтай уулзаад гудамжинд явж байхад , хоёртой таарсан, Тэгээд бид дөрөв багийн “ ” дээр очиход *******, , , нар пиво уугаад сууж байсан. Тэгээд бид хоёр машинаасаа буугаад *******, , , нартай мэнд мэдэлцэж, 3 аяга пиво уусан. Би *******д хандаж, чи манай найз ийн найз охин тай унтсан гэж хэлсэн эд хэлсэн юм уу гэж асуухад ******* уурлаж босож ирээд намайг “наашаа хүрээд ир” гэж байгаад тэнд байсан хүмүүсээс холдуулж байгаад зүүн гараараа миний эрүү хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон. Тухайн үед миний эрүү өвдөж, шүд байрнаасаа хөдөлсөн. Тэгээд би *******д миний эрүү сонин болчихлоо, эмнэлэг, цагдаа дууд гэхэд “чи сүртэй юм бэ ганц цохилт даахгүй” гэж хэлсэн болохоор нь би аав болох рүү залгаад миний эрүү, шүд хугарчихлаа та “ ” дээр цагдаа дагуулаад хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би аавтайгаа ярьж дууссаны дараа ******* намайг “чи сүртэй юм бэ, арчаагүй” гэж хэлээд миний толгой руу дахин нэг удаа цохисон. Тэгээд байж байтал тай болон аав нар ирээд “та нар яаж байгаа юм бэ” гэж хэлээд *******гийн нүүр лүү нь нэг удаа алгадсан. Тэгтэл ******* манай аав руу “чи яахаараа хүн цохидог юм бэ” гэж дайрах үед аав зугтсан. Буцаж ирээд тайгийн толгой руу хоёр удаа гараараа цохисон. Тэгээд ээж ирж салгасан. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгч ирж *******г “боль” гэж хэлээд аваад явах гэж байхад миний эрүү лүү нэг удаа гараараа цохисон. Тэгээд би сумын эмнэлэг дээр очиж, өвчин намдаах тариа хийж хэвтсэн. Өглөө нь аймгийн төв рүү орж Бүсийн оношилгооны эмчилгээний төв дээр очиж, толгойны зураг авахуулахад миний эрүү хоёр газар хугарсан байсан ба доод шүднүүд бүгд хөдөлгөөн орсон байдалтай байсан. Эмч намайг яаралтай Улаанбаатар хот руу явж хагалгаанд ороорой гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 10-11-р хуудас\
4. Гэрч гийн “... Өчигдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед манай хүү ******* нь сумын төв рүү явлаа гэж хэлээд машинаа унаад явсан. Тэгээд эхнэр бид 2 унтчихсан байсан. тэгтэл шөнийн 3 цагийн үед ******* над руу залгаад, “ааваа шүдээ хуга цохиулчихлаа” та хүрээд ирээч гэж утсаар ярьсан. Тэгээд би эхнэртэйгээ хамт сумын төв рүү орж сумын цагдаагийн хэсэг рүү очиж, цагдаад зодоон болж байна гэж дуудлага өгчихөөд “ ” дээр очиход *******, манай хүү *******, тай, нар байсан. *******ын амнаас нь цус гарсан байдалтай сууж байсан. Тэгээд би очоод *******ыг хэн зодсон бэ гэхэд ******* “би цохисон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би, “чи яагаад хүүхэд зоддог билээ” гэж хэлээд нүүр лүү нь нэг удаа алгадсан. Гэтэл ******* намайг цохих гэж дайраад байсан болохоор нь би биеэ хамгаалж зугтсан. Тэгээд *******ыг толгой руу нь цохисон ба тухайн үед хажууд байсан тай очиж боль гэж салгах үед Б. *******, тайгийн толгой руу нь хоёр удаа цохиж унагаасан. Тэгж байтал сумын хэсгийн төлөөлөгч ирсэн. Тэгээд би *******ыг дагуулж эмнэлэг орж, өвчин намдаах эм тариа хийлгүүлсэн. Тэгээд өнөөдөр аймгийн Бүсийн оношилгооны эмчилгээний төв дээр очиж толгойны зураг авахуулахад *******ын доод эрүү 2 цууралттай, шүд хөдөлсөн гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хот руу яаралтай авч яваарай гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 13-р хуудас/
5. Гэрч ын “...” ” дээр *******, Э., , нар пиво уугаад сууж байсан. Тэгээд ******* бид хоёр машинаасаа буугаад очсон. Тэгээд бид хоёр *******, Э., , нартай хамт 2 литрийн Сэрүүн нэртэй пивыг хамт ууж дуусгасан. Пиво ууж дуусаад би машин руу явж *******ыг явъя гэж хэлэхэд ******* ирэхгүй байсан. Тэгээд удалгүй байж байтал зодоон болоод байна гэж орилсон. Тэгэхээр нь би машинаас буугаад очиход *******, намайг ******* цохичихлоо, миний шүд эвгүй болчихлоо гэж хэлсэн. Би гэрлээ тусгаж, *******ын шүдийг харахад шүд нь унаагүй, хугараагүй байсан. Тэгээд би дахиж зодоон цохион болохгүй байх гэж бодоод машинд сууж байсан Д., А. хоёрыг машинаас буулгаад гэрт нь хүргэж өгөхөөр дагуулаад явсан." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 15-16-р хуудас/
6. Гэрч А.гийн "... Би машинд байсан болохоор яг юу болсныг хараагүй. Тэгээд манай найз Д. *******ын амнаас нь цус гарчихлаа гэж хэлээд машинаасаа буугаад очиж харсан. Д. ирээд ******* зодоон хийсэн юм шиг байна гэж хэлсэн." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 18-19- р хуудас/
7. Гэрч Д.ийн ... Тэгээд би машин дотроос *******ын амнаас нь цус гарсан байдалтай байсныг харсан. Тэгээд би машинаасаа буугаад очиж *******ын амыг нь харсан. *******ын амнаас нь цус тогтохгүй гоожиж байсан ба шүд нь хугараагүй байсан." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 21-22-р хуудас/
8. Гэрч ын "... Тэгээд байж байтал ******* чи намайг цохичихлоо гэж *******д хэлж байсныг сонсоод тэнд сууж байсан , бид гурав юу болов гэж асуухад ******* нь ******* намайг цохчихлоо гэж хэлсэн. Би *******гээс “юу болов” чи яагаад *******ыг цохисон бэ гэж асуухад ******* хэлэхдээ ******* намайг найз Төмөрсүхийн эхнэртэй унтсан гэж хэлсэн болохоор нь нэг удаа цохилоо гэж хариулсан. Тэгээд машинаас Д. бууж ирээд *******ын шүдийг гэрэл тусгаж үзэж байсан. ******* аавыгаа дуудна гэж хэлээд утсаа аваад аав руугаа ярьж байсан." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 26-27-р хуудас/
9. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээч гийн 2024 оны 06 дугаар сарын -ны өдрийн 8138 дугаартай "...*******ын биед эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29-р хуудас/
10. Яллагдагч *******гийн "...2024 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 03:00 цагийн үед аймгийн сумын багийн ” гэх нэртэй газар Амгаланбаяр, , Б. нарын хамт Сэрүүн нэртэй 2.5 литрийн 3 том пиво хувааж уугаад сууж байсан, бид хэд хоёр дах пивоо задлаад уугаад сууж байтал сумын төвөөс , ******* нар бид нар дээр ирсэн. Тэгээд , ******* хоёр бид нартай мэнд мэдээд бид нар юм яриад сууж байтал ******* би хоёр охинтой явж байна гэж надад хэлсэн. Бид нар нөгөө пивоо хувааж сууж байтал ******* намайг хоёулаа ярих юм байна гээд бид хэдийн сууж байгаа газраас холдсон. Бид хоёр ******* намайг чи ийн эхнэртэй унтсан биз дээ гэж хэлсэн, тэгэхээр нь би чи хэнээс юу сонсчихоод намайг хардаад байгаа юм бэ, хүнд хэлэх, хэлэхгүй юм байдаг юм шүү гээд би *******ыг нэг удаа алгадсан. Тэгээд манай найзууд бид хоёр дээр ирж юу болсон талаар асуусан. Тэгэхээр нь ******* намайг ийн эхнэртэй унтсан гэх мэтээр хэлэхээр нь би удаа цохиочихлоо гэж найзууддаа хэлсэн. Тухайн үед *******ын амнаас цус гарсан байдалтай босож ирээд миний шүд хөдөлчихлөө гэж хэлэхэд нь хамт ирсэн , Д. нар нь гэрэл тусгаж шүдийг нь үзэхэд зүгээр байна, чиний буйл чинь шалбарцан байна, одоо хэдүүлээ явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь ******* би эндээс явахгүй, би аавыгаа дуудна гээд аав руугаа залгасан. Удалгүй ын аав нь нэг хүнтэй хамт ирээд миний хүүхдийг хэн цохисон бэ гэхээр нь би нэг удаа алгадсан юм гэж *******ын аавд хэлсэн. *******ын аав нь чи яагаад миний хүүг цохидог юм, чамайг ална гэж хэлээд намайг цохисон. Тэгэхээр нь би *******ын аавыг нь зөрүүлээд цохих гэхээр нь зугтаад баригдаагүй, намайг үгээр идээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэээд ******* миний хажууд зогсож байхаар нь чи жоохон асуудал шийдэж чадахгүй аавыгаа дуудлаа гэж би хэлээд ыг нүүр хэсэг рүү нь цохисон.” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 65-р хуудас/ болон бусад нотлох баримтууд авагдсан байна.
Хоёр: Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт.
1. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
3. Хэрэгт авагдсан дээрхи баримтаар шүүгдэгч Б. ******* нь аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “ ” нэртэй газар 2024 оны 06 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогчтой маргалдан нүүрэн тус газар нь цохиж *******ын биед эрүү ясны хугарал гэмтэл үүсгэн хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.
4. Хохирогч *******ын биед учирсан... эрүү ясны хугарал гэмтэл үүсгэн хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн... гэх гэмтэл нь шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын -ний өдрийн 8138 дугаартай дүгнэлтээр гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон.
5. Шүүгдэгч Б. ******* нь хохирогч *******ыг биед эрүү ясны хугарал гэмтэл үүсгэн хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд хийсэн хууль бус, идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн байх бөгөөд хохирогчийн биед учирсан гэмтэл ... бүхий хүндэвтэр гэмтэлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
6. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд бодитоор халдсан буюу хохирогч Б. ын биед эрүү ясны хугарал гэмтэл шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон... эрүү ясны хугарал гэмтэл нь гэмтлийн “хүндэвтэр” зэргийн гэмтэл болох нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б. ******* үйлдсэн дээрхи гэмт хэрэгт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
7. Иймд шүүгдэгч Б. ******* хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
8. Хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, шүүгдэгчэй тараамжгүй харилцаатай байсан нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон хэдий ч шүүгдэгч Б. ******* нь хохирогчийн эрүү хэсэг рүү зохиж биед нь гэмтэл учрахийг мэдсээр байж зохисон нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан болжээ.
Гурав: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1.Шүүгдэгч Б. ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
3.Шүүгдэгч Б. *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хор уршгийг төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Д.******* нь хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1000000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч *******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
5.Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д нэг сая төгрөгийн торгох ял шийтгэх дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч прокурорын санал дээр ямар нэгэн маргаангүй байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэх нь хуульд нийцсэн гэж үзсэн болно.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс эм тарианы зардал 315617 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг 3.2934 төгрөг нийт 3.609.042 төгрөгийг гаргуулж, хохирогч *******т олгож, нэхэмжлэлээс 1.050.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардалаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
2.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
4.Шүүгдэгчид торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1000000/ нэг сая/ төгрөгний торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс эм тарианы зардал 315617 /гурван зуун арван таван мянга зургаан зуун арван долоон/ төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг 3.2934 гурван сая хоёр зуун ерэн гурван мянга дөрвөн зуун хорин таван/ төгрөг нийт 3.609.042 /гурван сая зургаан зуун есөн мянга дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогч *******т олгож, нэхэмжлэлээс 1.050.000 /нэг сая тавин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардалаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч *******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА