Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2021/02724

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т” СӨХ-ны нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: А овогтой, Ц.А-д холбогдох,  

Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 987.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, М.О, хариуцагч Ц.А, нарийн бичгийн дарга Д.С нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т” СӨХ нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны 101-104, 109 дүгээр байрны үйл ажиллагааг хариуцан үйл ажиллагаа явуулж байгаа. Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Наадамчдын зам гудамж, 104 дүгээр байр, 69 тоот орон сууц өмчлөгч Ц.А нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 2019 оны 3-12 дугаар сарын төлбөрт 362.000 төгрөг, 2020 оны 01-12 дугаар сарын төлбөрт 431.000 төгрөг, 2021 оны 01-6 дугаар сарын төлбөрт 193.500 төгрөг (төрөөс цахилгааны төлбөр хөнгөлсөн сарууд), нийт 987.000 төгрөгийг төлөөгүй байна. Түүнд СӨХ-ны төлбөр төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлөөгүй тул 087.000 төгрөгийг хариуцагч Ц.А-ээс гаргуулж өгнө үү гэв. 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.А би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Т хотхоны 104 дүгээр байрны 69 тоот орон сууцанд 2017 оноос хойш амьдарч байгаа бөгөөд миний өмчлөлийн орон сууц юм. “Т” СӨХ нь хууль бусаар үүсгэн байгуулагдсан, мөн үйл ажиллагаагаа муу явуулдаг бөгөөд цэвэрлэгээ хийдэггүй, харуул хамгаалалт байхгүй тул СӨХ-ны төлбөр төлөөгүй юм. Түүнчлэн, манай байрны оршин суугчдаас зөвшөөрөл авалгүйгээр манай 104 дүгээр байрны нийтийн өмчлөлийн талбайд СӨХ-ны гэх өрөөг дураараа барьсан, түүнийг нь буулгахыг удаа дараа 104 дүгээр байрны оршин суугчдаас шаардсан боловч буулгаагүй. 104 дүгээр байрны авто зогсоолд гадны хүмүүс автомашинаа тавьж, оршин суугчид автомашин тавих зогсоолгүй болдог, орон сууц агааржуулалт муу гэх зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөөгүй гэв.

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

“Т” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Ц.А-д холбогдох, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 987.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигчид “...Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Наадамчдын зам гудамж, 104 дүгээр байр, 69 тоот орон сууцны өмчлөгч нь Ц.А болох талаар, мөн Ц.А нь СӨХ-ны төлбөрт 2019 оны 3-12 дугаар сарын 362.000 төгрөг, 2020 оны 01-12 дугаар сарын 431.000 төгрөг, 2021 оны 01-6 дугаар сарын 193.500 төгрөг төлөөгүй талаар” маргаагүй болно.

            Хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Засаг даргаас олгосон 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 18/20 дугаар гэрчилгээнд “...Т СӨХ-г бүртгэж, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс нэг жилийн хугацаатай гэрчилгээ олгов. 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаагаар сунгав” гэж заасан, “Т” СӨХ-ны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийн хамтарсан хурлын 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоолд “...СӨХ-ны төлбөрийн задаргаа нь жижүүр-18.500 төгрөг, лифт-7500 төгрөг, үйлчлэгч-6000 төгрөг, хог-2000 төгрөг, граш-10.000 төгрөг, баримт 250 төгрөг байхаар тогтоосугай” гэж заажээ. 

Иймд Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д сууц өмчлөгч нь “...дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө” гэж заасны дагуу хариуцагч Ц.А-ээс “Т” СӨХ-г бүртгэсэн 2020 оны 5 дугаар сараас эхлэн төлбөрийг тооцож, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2021 оны 6 дүгээр сарыг дуусал нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг 2020 оны 5 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарыг 36.250 төгрөгөөр тооцон, 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 6 дугаар сарыг 32.250 төгрөгөөр тооцон /төрөөс цахилгааны төлбөр хөнгөлсөнтэй холбогдон/ нийт 443.250 төгрөгийг хариуцагч Ц.А-ээс гаргуулан нэхэмжлэгч “Т” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 543.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.А-ээс нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 443.250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 543.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 28.238 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 13.947 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.СЭМЖИД