Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/221

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын  прокурор Б.*******, шүүгдэгч Э.*******, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч овогт ы *******ад холбогдох эрүүгийн 24360000004 дугаартай, 178//0217/Э индекстэй хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.                                  

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, эрэгтэй, ******* настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-дөрөв, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн сумын багт оршин суух, урьд тус шүүхийн оны дугаар сарын -ны өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн, овогт ы *******, регистрийн дугаар: ПН97**************10.

                                               Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ы ******* нь оны дугаар сарын 18-ны шөнө ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт хохирогч Р.той “үрээгээ аргамжиж ав, үрээ чинь миний морь ноолчихсон байна” гэх шалтгааны улмаас маргалдаж хохирогч Р.ын толгой хэсэгт чулуугаар цохиж,толгойн дагзны зүүн хэсгийн хуйханд шарх, баруун шууны доод гадна хэсэгт зулгаралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

                      Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

         1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

         2. Хохирогч Р.ын ".. оны дугаар сарын 18-ны өдөр 16-17 цагийн орчимд ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт малаа хариулаад явж байгаад сумын дээр Э.*******, Б., /гийн эхнэр хамт явсан/ тэр хэдтэй таарсан юм. Тэгээд тэр хэдтэй  юм яриад зогсож байгаад Э.******* бид хоёрын дунд хэрүүл, маргаан болсон. Би Э.*******ад ахын дүү чи тэр үрээгээ аргамжиж ав, үрээ чинь миний морь ноолчихсон байна” гэхэд Э.******* миний урдаас хэрүүл хийгээд чи 100 ямаатай, би 1000 ямаатай, чи гуйлгачин, чи хулгайч, мөн миний талийгаач ээжийн нэрийг хэлж хэл амаар доромжлоод над руу нэг чулуу аваад шидэхэд тэр чулуу нь миний нурууны доод хэсэгт оносон. Тэгээд би мориноосоо буугаад дахиад гартаа барьчихсан байсан чулууг нь аваад хэсэг ноцолдсон ба миний цамц, подволк урагдсан ба Сумьяа хажуунаас орж ирээд Э. *******ыг барьж аваад бид хоёрыг салгасан. Тэгээд би явах гээд морио хөтлөөд цаашаа эргэтэл Э.******* миний араас чулуу шидээд миний толгойноос цус гараад цус нь тогтохгүй байсан. Би подволкоороо толгойгоо боогоод эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг дээр ирээд өвчин намдаах хийлгээд толгойны зүүн арын дагз хэсэгтээ 4 ширхэг оёдол тавиулсан..." гэсэн мэдүүлаг.(хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас),

         3. Гэрч С.ийн "...Яг намайг ирэх үед Р. болон Э.******* нар хоорондоо маргалдаж байсан. Тэгээд тэр хоёр маргалдаад хоорондоо барилцаж аваад Р. Э.*******ыг түлхэхэд Э.******* унасан ба зодолдох гээд дайраад байсан. Тэгээд тэр хоёрыг салгасан. Тэгээд Р. ах эргээд явах гэтэл Э.******* Р. ахын толгойны араас чулуугаар цохиход Р. ах толгойгоо дараад унасан..." гэсэн мэдүүлэг. (хавтаст хэргийн дугаар хуудас),

         4. Гэрч Х.ын "...Тэгээд гэх газраас хөдөлсөн ба хөдлөөд явж байтал замд Э.*******, Б., Г., П., тэр хөдөө зогсчихсон байсан ба удалгүй П. Г. нар яваад өгсөн. Тэгээд байж байтал Р. морьтой ирээд тэр хэд юм яриад зогсож байгаад Б., манай нөхөр Г.базар бид гурав хөдлөөд Э.******* Р.Бат- Очир нар үлдсэн юм. Тэгээд яг хөдлөөд удаагүй байж байтал миний урд явж байсан Б., манай нөхөр Г. базар нар тэр хоёр зодолдох гэж байна гээд эргээд яваад өгсөн. Тэгээд би зогсоод хүлээж байгаад удаад байхаар нь буцаад очтол Э.*******, Р. хоёр маргалдсан байдалтай Б., Г.базар нар тэр хоёрыг салгаад зогсож байсан. Тэгээд Б. яваад өгсөн ба Р.ын хүргэн гээд нэг залуу ирсэн. Тэгээд Э. *******, Р. нар дахиж маргалдаад барилцаж аваад заамдалцаад Э.******* Р.ын цамцыг нь ураад чи миний цамц урлаа гээд хоорондоо маргалдаж байгаад манай нөхөр Г.базар салгаад хоёр тийш нь болгоод Э.******* машиныхаа хажууд зогсоод Р., Г.базар нар тамхи татаад өөд өөдөөсөө хараад сууж байсан. Тэгтэл Э.******* гэнэтхэн чулуу барьж алхаад Р.ын толгойн ар хэсэг руу чулуугаар цохисон. Р. урагдсан Подволкоороо толгойгоо боогоод эмнэлэг рүү яваад Г.базар бид хоёр гэр рүүгээ явсан... " гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),

         5. Гэрч Г.базарын "...Тэгээд бид хэд юм яриад зогсож байгаад Б., манай эхнэр бид гурав хөдөлж яваад Э.******* , Р. нар юм яриад үлдсэн. Тэгтэл гэнэт ардаа хартал тэр хоёр барилцаад авсан зодолдох гэж байхаар нь Б. бид хоёр буцаж очоод тэр хоёрыг салгасан ба Б. яваад өгсөн ба Э.******* машиныхаа хажууд зогсож байсан ба Р. бид хоёр тамхи татаад өөд өөдөөсөө хараад сууж байтал Э. ******* гэнэт Р.ын араас чулуу барьж ирээд толгойны ар дагз хэсэг pүү цохиод яваад өгсөн. Тэгээд Р. толгойгоо подволкоороо боогоод эмнэлэг рүү  явсан…”  гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 16 дугаар хуудас)

         6. ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Я. гийн оны дугаар сарын -ны өдрийн 2 дугаартай " ... Иргэн Р.ын биед гэмтэл учирсан байна. Р.ын биед толгойн дагзны зүүн хэсгийн хуйханд шарх, баруун шууны доод гадна хэсэгт байх зулгаралт гэмтэл тогтоогдлоо, үүссэн гэмтэл  нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, тухайн гэмтлүүд нь үзлэг хийгдсэн өдрөөс 1-2 өдрийн өмнө үүссэн байх боломжтой, иргэн Р.ын  биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...." гэсэн дүгнэлт, (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас)       

         7.Яллагдагч Э.*******ын "..Прокурорын татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өмгөөлөгчгүй өгнө. оны дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг байрлах "Улаан байшин" гэх газарт морь уяж байгаад морины уяанаасаа сумын төврүү явж байтал нутгийн залуу Р. зам дээр 2 хүнтэй уулзаад зогсож байхаар нь хажууд нь очиж зогсоод хамт байсан хүмүүстэй юм ярьж байтал Р. надруу чи тэр хоёр үрээ морио аваач миний морь ноолчихсон байна чадахгүй бол төмсгийг нь сугална шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи яахаараа хүний морины төмсөг сугалдаг юм гэж хэлээд маргалдсан. Би мориноосоо бууж ирээд бид хоёр ноцолдсон, ноцолдож байх хугацаандаа Р. луу чулуу авч шидсэн миний шидсэн чулуу толгой хэсэгт оночихсон юм. Тэгээд бид хоёрыг  хажууд хүмүүс салгаад явуулсан…" гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 39-40 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд цугларсан байна.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

1. 1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад баримттай харьцуулан дүгнэж, үзэхэд: Шүүгдэгч ы ******* нь оны дугаар сарын 18-ны шөнө ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт хохирогч Р.ыг “үрээгээ аргамжиж ав, үрээ чинь миний морь ноолчихсон байна” гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдаж хохирогч Р.ын толгой хэсэгт чулуугаар цохиж,толгойн дагзны зүүн хэсгийн хуйханд шарх, баруун шууны доод гадна хэсэгт зулгаралт бүхий гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Хохирогч Р.ын биед учирсан ... толгойн дагзны зүүн хэсгийн хуйханд шарх, баруун шууны доод гадна хэсэгт байх зулгаралт гэмтлүүд ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эми, цагдаагийн дэслэгч Я.гийн оны дугаар сарын -ны өдрийн 2 дугаартай  дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон.

3. Шүүгдэгч Э.******* нь Р.ын араас толгой хэсэг рүү чулуу шидэх үед  гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрхи шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ...  толгойн дагзны зүүн хэсгийн хуйханд шарх, баруун шууны доод гадна хэсэгт байх зулгаралт гэмтэл... бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

4. Шүүгдэгч  Э.******* нь  Р.ын араас толгой хэсэг рүү чулуу шидэж түүний биед ... толгойн дагзны зүүн хэсгийн хуйханд шарх, баруун шууны доод гадна хэсэгт байх зулгаралт гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч  Э.*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэгт ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

5. Мөн шүүгдэгч Э.*******ын хувьд хэргийн үйл баримт,хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

6. Иймд шүүгдэгч Э.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

7. Шүүгдэгч, хохирогч нар нь харилцан маргалдаж, хэн нэгэндээ хүлээцгүй хандсан байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан болжээ.

   Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1.Шүүгдэгч Э.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.  

Эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

3.Шүүгдэгч Э.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, хохирогчид 500000 төгрөг төлсөн, 1500 толгой малтай зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасан зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ад нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ад оногдуулсан 1000000 төгрөгөөр торгох ялыг  3 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан...  ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино… гэх журмыг шүүгдэгч Э.*******ад  мэдэгдэж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид 500000 төгрөг төлөгдсөн, цаашид хор уршиг нэхэмжлэхгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид шүүхээс торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр  үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ..хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ы *******ад нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ад оногдуулсан нэг сая төгрөгний торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн 2436000004 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 500000 төгрөг төлөгдсөн, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино ... гэх журмыг шүүгдэгч Э.*******ад мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Э.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Т.ЦЭЦЭГМАА

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.*******, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******, шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай 178//0044/Э индекстэй хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл дөрөв, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ******* аймгийн сумын багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлагаа хүлээж байгаагүй, овогт ы *******, регистрийн дугаар ПН97**************10.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч овогт ы ******* нь 2023 оны дугаар сарын 29-30-нд шилжих шөнө ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Пүрэвсүрэнгийн эзэмшлийн 74-88 ХОҮ улсын дугаартай Toyota kluger  маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, туслах толь зэргийг гараараа цохиж хагалсан, мөн хашааны дааманг санаатайгаар хууль бусаар устгаж, гэмтээсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч овогт ы ******* нь 2023 оны дугаар сарын 29-30-нд шилжих шөнө ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Пүрэвсүрэнгийн эзэмшлийн 74-88 ХОҮ улсын дугаартай Toyota kluger  маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, туслах толь зэргийг гараараа цохиж санаатайгаар хууль бусаар устгаж, гэмтээж хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал), хохирогч Н.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал), яллагдагчаас авсан мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал), Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн -15 дахь тал), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 16-17 дахь тал), яллагдагч Э.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол (хавтаст хэргийн 1-3 дэх тал), яллагдагч Э.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч Э.******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч хохирогчтой эвлэрсэн талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос яллагдагч Э.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хор уршгийн төлбөрт хохирогчид 500000 төгрөг төлж, цаашид нөхөн төлөх хор уршиггүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4- т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгч Э.*******ад оногдуулах 500000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******ад тайлбарлан ирүүлжээ.

Иймд шүүгдэгч Э.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******ад мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн 2436000500071 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, хохирогч Н.Пүрэвсүрэн нь хохирол нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч овогт ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан ...  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ы *******ад таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ад оногдуулсан таван зуун мянган төгрөгний торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн 2436000500071 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 500000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино ... гэх журмыг шүүгдэгч Э.*******ад мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Э.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Т.ЦЭЦЭГМАА