Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/226

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 178/24/0224/Э индекстэй хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл-тав эцэг, эх, дүү нарын хамт хотын дүүрэгийн -р хороо, Сансар тоотод оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар УП042194.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 24 оны 06 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Жаргалан сумын багийн нутаг дэвсгэрт  тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас ыг зодож биед нь хоёр нүдний дээд, доод зовхи, хоёр алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ар хэсэг, баруун мөр, бугалгын дунд урд хэсэг, зүүн бугалгын доод ар хэсэг, дээд уруулын дунд хэсэгт цус хуралт, зүүн хөмсөгний зүүн хэсэг, духны зүүн хэсэг, зүүн хацар, баруун зүүн тохойнд цээжний баруун хэсэг, хүзүүний ар хэсэг, хүзүүний зүүн урд хэсэг, бүсэлхийн зүүн доод хэсэг, баруун дунд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

Гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 24 оны 06 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Жаргалан сумын багийн нутаг дэвсгэрт  тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас ыг зодож биед нь хоёр нүдний дээд, доод зовхи, хоёр алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ар хэсэг, баруун мөр, бугалгын дунд урд хэсэг, зүүн бугалгын доод ар хэсэг, дээд уруулын дунд хэсэгт цус хуралт, зүүн хөмсөгний зүүн хэсэг, духны зүүн хэсэг, зүүн хацар, баруун зүүн тохойнд цээжний баруун хэсэг, хүзүүний ар хэсэг, хүзүүний зүүн урд хэсэг, бүсэлхийн зүүн доод хэсэг, баруун дунд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал), хохирогч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар хуудас), “” нэртэй баарны гадна талын хяналтын камерын  бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дугаар хуудас), аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч гийн 24 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 682 дугаартай ... ын биед гэмтэл учирсан байна. ын биед хоёр нүдний дээд, доод зовхи, хоёр алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ар хэсэг, баруун мөр, бугалгын дунд урд хэсэг, зүүн бугалгын доод ар хэсэг, дээд уруулын дунд хэсэгт цус хуралт, зүүн хөмсөгний зүүн хэсэг, духны зүүн хэсэг, зүүн хацар, баруун зүүн тохойнд цээжний баруун хэсэг, хүзүүний ар хэсэг, хүзүүний зүүн урд хэсэг, бүсэлхийн зүүн доод хэсэг, баруун дунд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Иргэн ын биед учирсан гэмтлүүд нь үзлэг хийгдсэн өдрөөс 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Иргэн ын биед хоёр нүдний дээд, доод зовхи, хоёр алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын  3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. Иргэн ын биед учирсан бусад зүүн чихний ар хэсэг, баруун мөр, бугалгын дунд урд хэсэг, зүүн бугалгын доод ар хэсэг, дээд уруулын дунд хэсэгт цус хуралт, зүүн хөмсөгний зүүн хэсэг, духны зүүн хэсэг, зүүн хацар, баруун зүүн тохойнд цээжний баруун хэсэг, хүзүүний ар хэсэг, хүзүүний зүүн урд хэсэг, бүсэлхийн зүүн доод хэсэг, баруун дунд хэсэгт зулгаралт бүхий  гэмтлүүд нь бүгд нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно ... гэх дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 14-18 дугаар хуудас), яллагдагч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол (хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас), яллагдагч *******ын хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч ******* нь өмгөөлөгчийн хамт өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч хохирогчтой эвлэрсэн талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос яллагдагч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид 00000 төгрөг төлсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д тайлбарлан ирүүлжээ.

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д тайлбарлан ирүүлжээ.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн 2436000036101 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид 00000 төгрөг төлөгдсөн, хор уршиггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч *******д торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах тухай авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ...  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч *******д оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар төлүүлэхээр тогтоосугай..

4.Эрүүгийн 24360036101 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид 00000 төгрөг төлөгдсөн, цаашид хор уршиг нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино ... гэх журмыг шүүгдэгч *******д мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Т.ЦЭЦЭГМАА