Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2020/0467

 

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2020/04*******7

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Д

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд:Б.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 201******* оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай ******* дугаар захирамжийн Б.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.О, нэхэмжлэгч Ш.Д, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгс, гуравдагч этгээд итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Бнар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2007 оны ******* тоот захирамжаар өмчлөгдсөн Чингэлтэй дүүргийн17 дугаар хороо, ******* ******* дугаар ******* тоот 700 м.кв газар нь Ш.Д миний өмч юм. 2019 оны 08 дугаар сард хөдөө амарч байх хойгуур иргэнБ.Эгээс худалдан авч байгаа гэх хүмүүс миний газрын 5 ба ******* цэгийн хооронд байсан гарах хаалга, хашаатай хэсгийг буулгаж 4 дүгээр цэгээр тасалж хашаа барьж миний өмчид халдсан. Уг асуудлаар Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг даргад шат дараалан хандахад иргэнБ.Эд газар өмчлүүлэхдээ танай газартай 112 м.кв талбайг давхцуулж, орц гарцыг хааж өмчлүүлсэн байна гэсэн хариу өгсөн. Иймд Газрын тухай хуулийн *******0 дугаар зүйлд холбогдох заалтын дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2007 оны ******* дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, ******* ******* дугаар ******* тоот, 18**************9*******199*******2745 нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг иргэн З.Б өмчлүүлсэн байна.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо ******* ******* дугаар ******* тоот 18**************9*******19975722 нэгж талбарын дугаар бүхий 418 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 201******* оны ******* дугаар захирамжаар иргэнБ.Эд өмчлүүлэхдээ иргэн З.Б орц, гарцыг хааж өмчлүүлсэн байна.

Иймд иргэний өмчлөлийн газрын хувьд холбогдох хууль, тогтоомжийн дагуу шүүхээс шийдвэр гаргуулж хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч өөрөө хүчингүй бичиг баримттай байж хүний бичиг баримтыг хүчингүй болгуулна гэж байхгүй. 1748 дугаараар төгссөн бичгээс өөр бичиг байхгүй. Тэрнээс өмнө Ш.Д гэсэн нэр орсон бичиг баримт огт байхгүй. Бид дураараа хашаа бариагүй, Нийслэлийн Засаг даргын захирамжаарБ.Э өөрийн газартаа хашаа барьсан. Тэрнээс илүү гаргаж хүний газар луу ороогүй. Өнгөрсөн жил Чингэлтэй дүүргийн газрын албаныхантай очиж эргэлтийн цэг тогтоолгосон. Нэхэмжлэгч ингэж цэг тогтоолгохгүй гээд уурлаад явж байсан юм. Бүүр анхны 174******* дугаараар гаргуулна гэсэн. 200******* оны энэ дугаар дээр ямар нэгэн эзэмшигчийн бүртгэлгүй байна гэж сая мэргэжилтэн нь хэлсэн бас энэ архивын материал дээр эзэмшигчийн бүртгэлгүй байна гэж гарч ирсэн. Энэ дээр Бадарч гэдэг хүний нэр байсан бол яахав бэлэглэлийн гэрээгээр авсан байж болох юм. Шүүгч М.Батзориг нь 2020 оны 02 дугаар сарын 1*******-ны өдөр 1/1*******19 тоот албан бичгийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд явуулсан, тэр байгууллагаас хариу ирэхдээ 200******* оноос 2015 он хүртэл бүх газрын материалыг архивласан гэсэн хариу ирсэн. Мөн хариу нь ирээд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ дээр бүртгэлтэй ганц газар нь 1748 гэсэн дугаартай 588м2 газар л байгаа юм. Энэ бүртгэл дээр Ш.Дын нэр байхгүй байгаа юм. Тэгэхээр энэ газрыг эзэнгүй газар гэж үзэж байгаа юм. АнхБ.Э 2007 онд газраа хөөцөлдөж явж байхад 40*******м2 талбайтай газар кадастрын зураг хийгдэж байсан юм. Энэ газар дээр 2012 онд гэрчилгээ зэрэг нь гарсан, нэг жилийн дараа Нийслэлийн Засаг даргын захирамжаар хувьчлагдсан. Газрын хэмжээ, нэгж талбарын дугаар өөрчлөгдөөгүй. Ингэж хувьчлахдаа Чингэлтэй дүүргийн газрын албанаас хүмүүс очиж үзээд, цэг тогтоосон юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 201******* оны ******* дугаар захирамжийн иргэнБ.Эд газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Маргаан бүхий газрыг анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 200******* оны 07 дугаар сарын 0*******-ны өдрийн ******* дугаар захирамжаар Ш.Бямбажавд эзэмшүүлсэн байна.

Улмаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 200******* оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2*******2 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг Ш.Бямбажаваас З.Б нэр шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2007 оны 0******* дугаар сарын 21-ний өдрийн Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, хүчингүй болгох тухай 105 дугаар захирамжаар З.Б 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна.

Улмаар З.Б өөрийн өмчлөх эрхтэй 700 м.кв газраа 201******* оны 07 дугаар сарын 2*******-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр Ш.Дт бэлэглэсэн байна.

Харин Нийслэлийн Засаг даргын 201******* оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай ******* дугаар захирамжаарБ.Эд 418 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 201******* оны ******* дугаар захирамжаарБ.Эд 418 м.кв газрыг өмчлүүлэхдээ уг газрыг өмчилж авах эрх бүхий этгээдБ.Э мөн болохыг нотолсны үндсэн дээр буюу уг газрыгБ.Э бүхэлдээ өмчилж авах эрхтэй эсэх, уг газар нь бусдын газартай давхцалтай эсэхийг нотолсны үндсэн дээр 201******* оны ******* дугаар захирамжийг гаргах ёстой байжээ.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг дарга 201******* оны ******* дугаар захирамжаарБ.Эд 418 м.кв газрыг өмчлүүлэхдээ уг газар нь Ш.Дын газартай давхцаж байгаа эсэхийг нотлон шалгах үүрэгтэй байсан, уг үүргээ Нийслэлийн Засаг дарга биелүүлээгүй байна гэж шүүх үзлээ.

Мөн Газрын тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.*******-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан ба уг хуулийн зохицуулалт нь цаг хугацааны хувьд өмнө, түрүүлж хүсэлт зоригоо илэрхийлсэн буюу хүсэлт гаргасан этгээд давуу эрхтэй, бусдын эзэмшил, ашиглалт үүссэн газарт газар эзэмшүүлэхийг хориглосон агуулгыг илэрхийлнэ.

Дээр дурдсан үйл баримтууд, хуулийн зохицуулалтаас үзэхэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 200******* оны 2*******2 дугаар захирамжаас эхлэн З.Б уг газрыг эзэмших эрх үүссэн, улмаар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 105 дугаар захирамжаар З.Б тус газрыг өмчлүүлсэн байх тул З.Б буюу Ш.Дын эзэмшил, өмчлөл цаг хугацааны хувьд гуравдагч этгээдээс өмнө, түрүүлж үүссэн болох нь нотлогдож байна.

Тодруулбал, З.Б буюу Ш.Дт цаг хугацааны хувьд өмнө буюу 2007 онд маргаан бүхий газрыг өмчлүүлсэн, харинБ.Эд 201******* онд маргаан бүхий газрыг өмчлүүлсэн байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 10 дугаар сарын 1*******-ны өдрийн №******* тоот албан бичигт ... ******* ******* дугаар ******* тоот ...5722 нэгж талбарын дугаар бүхий 418 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 201******* оны ******* дугаар захирамжаар иргэнБ.Эд өмчлүүлэхдээ иргэн З.Б орц, гарцыг хааж өмчлүүлсэн байна гэсэн байна.

Мөн Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №15/1*******12 тоот албан бичигт ..дээрх газрын зэргэлдээ орших Баянхайрхан-******* гудамж, тоот ...5722 нэгж талбарын дугаар бүхий газрыг ...Засаг даргын 201******* оны ******* дугаар захирамжаар ...Б.Эд өмчлүүлэхдээ иргэн З.Б газартай 112 м.кв талбайг давхцалтайгаар өмчлүүлсэн байна гэсэн байна.

Дээрх Газар зохион байгуулалтын албадуудын албан бичгүүдээс үзэхэд захиргааны байгууллагууд нотлох шалгах үүргээ биелүүлэлгүй, давхцалтайгаар өмчлүүлсэн өөрсдийн алдааг хүлээн зөвшөөрсөн агуулгатай байна.

Хэрэг цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг дарга 201******* оны ******* дугаар захирамжаарБ.Эд 418 м.кв газрыг өмчлүүлэхдээ Ш.Дын газартай бүхэлдээ биш 112 м.кв талбайн хэмжээтэйгээр давхцуулан өмчлүүлсэн болох нь тодорхой нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу Нийслэлийн Засаг даргын 201******* оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжийнБ.Эд холбогдох хэсгийн 112 м.кв хэмжээтэйгээр Ш.Дын газартай давхцсан хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.1, 10*******.*******.1, 10*******.*******.1*******-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Газрын тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.*******-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Дын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 201******* оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай ******* дугаар захирамжийн Б.Эд холбогдох хэсгийн Ш.Дын газартай 112 м.кв хэмжээтэйгээр давхцалтай хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх *******0******* м.кв хэмжээтэй газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ш.Дын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас *******5100 /гучин таван мянга нэг зуу/-төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ