Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/223

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******, шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай, 178/2024/00/Э индекстэй хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжил-малчин, хувиараа мал малладаг, ам бүл долоо, эцэг, эх, дүү нарын хамт ******* аймгийн сумын багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлагаа хүлээж байгаагүй, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар ПЖ9511.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2024 оны дугаар сарын -ны өдөр ******* аймгийн Жаргалант сумын багийн тоот хашаанд - ХОЕ улсын дугаартай Приус-30 маркийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх,  байр эзлэх,  зогсохдоо аюул,  осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас бага насны хохирогч Б.ыг мөргөж биед нь элэгний 7 дугаар сегмент хэсгийн няцрал, хэвлийн хөндийн цус алдалт, баруун уушгины доод элбэнгийн дээд болон хажуугийн арын сегмент, зүүн уушгины сегмент, хажуугийн сегментийн няцрал, баруун плеврын шингэн, толгой зүүн чамархайн  ар хэсэг болон зүүн чихний ар  хэсгийн зулгаралтууд, баруун нүдний доод зовхины баруун хэсгийн цус хуралт, баруун хөмсөгний зүүн дээд хэсгийн зулгаралт бүхий  гэмтэл үүсгэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2024 оны дугаар сарын -ны өдөр ******* аймгийн Жаргалант сумын багийн тоот хашаанд - ХОЕ улсын дугаартай Приус-30 маркийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх,  байр эзлэх,  зогсохдоо аюул,  осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас бага насны хохирогч Б.ыг мөргөж биед нь элэгний 7 дугаар сегмент хэсгийн няцрал, хэвлийн хөндийн цус алдалт, баруун уушгины доод элбэнгийн дээд болон хажуугийн арын сегмент, зүүн уушгины сегмент, хажуугийн сегментийн няцрал, баруун плеврын шингэн, толгой зүүн чамархайн  ар хэсэг болон зүүн чихний ар  хэсгийн зулгаралтууд, баруун нүдний доод зовхины баруун хэсгийн цус хуралт, баруун хөмсөгний зүүн дээд хэсгийн зулгаралт бүхий  гэмтэл үүсгэсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), гэрч Б.Бум-Эрдэнийн мэдүүлэг (хавтаст хэргийн 2 дугаар хуудас), зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургууд (хавтаст хэргийн 10- дүгээр хуудас), ******* аймаг дахь Баруун бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч дэслэгч Д.ын 2024 оны дугаар сарын -ний өдрийн 6 дугаартай ... элэгний 7 дугаар сегмент хэсгийн няцрал, хэвлийн хөндийн цус алдалт, баруун уушгины доод элбэнгийн дээд болон хажуугийн арын сегмент, зүүн уушгины сегмент, хажуугийн сегментийн няцрал, баруун плеврын шингэн, толгой зүүн чамархайн  ар хэсэг болон зүүн чихний ар  хэсгийн зулгаралтууд, баруун нүдний доод зовхины баруун хэсгийн цус хуралт, баруун хөмсөгний зүүн дээд хэсгийн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Б.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг огтоох  журам”-ын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Б.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. Б.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь  шинээр үүссэн, үзлэг хийсэн өдрөөс 3-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой”... гэх дүгнэлт, гэрэл зургууд (хавтаст хэргийн 21-24 дүгээр хуудас), яллагдагч Л.*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол (хавтаст хэргийн 56-59 дүгээр хуудас), яллагдагч Л.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч Л.******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч хохирогчтой эвлэрсэн талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос яллагдагч Л.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хор уршгийн төлбөрт хохирогчид 7 сая төгрөг төлсөн, цаашид төлөх хор уршиггүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4- т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “ оршин суух газар, ажил сургууила өөөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхй байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг шүүгдэгч Л.*******ад тайлбарлан ирүүлжээ.

Иймд шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “ оршин суух газар, ажил сургууила өөөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 7 сая төгрөг төлсөн болохыг дурдаж,  цаашид хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, Л.*******ын эзэмшлийн ХОЕ улсын дугаартай Toyota prius-20 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн ******* аймгийн Прокурорын газрын 2024 оны 07 дугаар сарын -ны өдрийн 16 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосныг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан ... тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ад оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн 2436003150265 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид 7 сая төгрөг төлөгдсөн болохыг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Л.*******ын эзэмшлийн ХОЕ улсын дугаартай Toyota prius-20 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн ******* аймгийн Прокурорын газрын 2024 оны 07 дугаар сарын -ны өдрийн 16 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан... шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулах журмыг тайлбарлаж, шүүгдэгчийн үүрэг хүлээлгэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, тэнссэн шийдвэрт хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Л.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Т.ЦЭЦЭГМАА