Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/225

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч *******, хохирогч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүгдэгч *******  түүний өмгөөлөгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн, шүүгдэгч овогт гийн , овогт гийн нарт холбогдох эрүүгийн дугаартай, 8/2024/0044/Э индекстэй хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, эрэгтэй, настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-зургаа,  эхнэр хүүхдүүдийн хамт аймгийн сумын багийн -38 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт гийн , регистрийн дугаар: ПА8218.

2. Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, эрэгтэй, настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-нэг, аймгийн сумын багийн тоотод оршин суудаг, урьд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2008 оны дүгээр сарын 19-ний өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэгдэж байсан овогт гийн , регистрийн дугаар: ПЭ610716.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******, ******* нар нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний орой аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “ ” гэх нэртэй газар автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн дүгээр зүйлийн .3 дахь хэсэгт  “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх  буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогоох боломжтой хурдыг сонгож  явна”, 12.3 “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд арга хэмжээ авна”, 13 дугаар зүйлийн 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг  гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2/а өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал гэснийг зөрчсөний улмаас улсын дугааргүй улаан шар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Dayun загварын мотоциклтой мөргөлдөж  уг мотоциклийг жолоодож явсан *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ... Хэрэг учрал болсон гэх газар нь аймгийн төвөөс 16- км зайтай сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг улсын чанартай авто зам дагуу морь барианы газрын урд талд тухайн зам тээврийн осол болсон байв. Хэргийн газарт а/х нарын хамт ирэхэд замын цагдаа ,  а/ч нар хэргийн газарт хамгаалалт авсан байх ба тухайн газарт ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй аймаг руу чиглэлтэй улсын дугаартай цагаан өнгийн Nissan Advan маркийн тээврийн хэрэгсэл замын хайсан хашилтны хажууд ослын дохио өгсөн байдалтай тухайн машины цаана мөн адил аймгийн чиглэлд харсан урд дугуй жолооны хүрд нь хугарч унасан  улаан шар өнгийн Эко Dayun маркийн мотоцикл засмал зам дээр эд анги нь хагарч тарсан, замын хажуу руу орсон байдалтай хэлбэр дүрс нь өөрчлөгдөж хагарч бутарсан байдалтай байв. Харин тухайн мотоциклийн ертөнцийн зүгээр зүүн урд хэсэгт засмал замаас гарч замын хажуу талын далангаас доошоо орж шуудуу хэсэгт орж зогссон улсын дугаартай цагаан өнгийн Nissan Advan маркийн тээврийн хэрэгсэл дээрээ ачаа ачсан байдалтай, тээврийн хэрэгслийн  баруун, жолооч талын урд их гэрэл, хажуу талын салхины шил нь хагарсан эвдрэл үүссэн хэлбэр дүрс нь алдагдсан байдалтай тээврийн хэрэгсэл байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд машин мотоцикл анх мөргөлдсөн гэх газрыг А цэгээр тэмдэглэж мөргөлдсөн гэх улсын дугаартай тээврийн хэрэгслийн ирсэн гэх цэгийг 1, 4 тоогоор баруун дугуйн мөр засмал замаас гарсан хэсгийг 5 тоогоор, харин зүүн дугуйны мөрийг 3, 6 тоогоор тэмдэглэж замаас салсан замын хажуу  руу орсон гэх газрыг хэмжээ тавьж харуулав. Мөн 7 тоогоор мотоциклийн урд дугуй жолооны хүрд зэрэг бусад зүйлийг харин 8 тоогоор мотоциклийн хянах самбар зэргийг тэмдэглэв. Харин 9 тоогоор улсын дугаартай тээврийн хэрэгслийг, 10 тоогоор засмал зам дээр байх мотоциклийг тэмдэглэж үзлэгийн тэмдэглэлд тухай бүрийг гэрэл зургаар бэхжүүлж үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийв. улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь аймаас , Үенч сумын чиглэлд, харин мотоцикл нь сумын хөдөөгөөс аймгийн төвийн чиглэлд явж байсан нөхцөл байдалтай, улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь аймгийн чиглэлтэй явж байсан гэх хэмжилт: Замын өргөн 6.20см,  А-замын баруун хөвөө 6.10 см, зүүн хөвөө 1м, А-10=180, 10-замын баруун хөвөө 5.10см, А-10=4м, 1-4=3.53, 4-4=8.35, 1-2=8.80, 2-3=4.18, 8-9=3.90, 8-7=7-6=2.4 зэрэг хэмжээтэй байсныг гэрэл зургаар баримтжуулав” ... гэх тэмдэглэл гэрэл зургууд (хэргийн 5- дүгээр хуудас)  

1.2 Nissan Advan нэртэй улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн ... Тухайн тээврийн хэрэгсэл нь Nissan Advan нэртэй улсын дугаартай 1470 кг, О жин 68кг, 302 кг 5 суудлын 22 онд үйлдвэрлэгдсэн VV12139876 хөдөлгүүрийн дугаартай цагаан өнгийн 28.03.06-ний өдөр монголд орж ирсэн Бэрс финанс ХХК нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгслийн жолооч талын урд крелон, урд гупер, урд их гэрэл нь хагарч хэв дүрс нь алдагдаж өөрчлөгдсөн байдалтай мөн урд талын салхины шил нь хагарсан байдалтай байв. Мөн арын баруун хойд дугуйн дээд хэсэгт сэв зураас үүссэн, хойд гупер хэсэг  нь зураас үүссэн сэвтсэн байдалтай байв. Жолоочийн эсрэг талын урд талын дугуй нь  хагарсан  байдалтай  байв. Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл  болон шаардлагатай сэв зураас зэргийг гэрэл зургийн аргаар тэмдэглэж, баримтжуулан авсан. Мөн тухайн тээврийн хэрэгсэл нь дотор талдаа болон дээрээ ачаа ачсан байдалтай  байх ба тухай бүрийг  нь гэрэл зургаар дарж баримтжуулан үзлэгийг дуусгав” ... гэх тэмдэглэл, гэрэл зураг (хэргийн 14- дугаар хуудас)       

1.3 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хэргийн 4 дүгээр хуудас) 

1.4 Nissan Ad-V-12 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн ... Уг тээврийн хэрэгсэл нь улсын дугаартай Nissan Advan маркийн тээврийн хэрэгсэл байх ба 22 онд үйлдвэрлэгдсэн 28 оны 07 сарын 23-ны өдөр монголд орж ирсэн VAV12057323 арлын дугаартай суудлын тээврийн хэрэгсэл байх ба тээврийн хэрэгслийн эзэмшигч нь ******* гэх  хүн байв. Уг тээврийн хэрэгсэл нь цагаан өнгийн дээрээ ачаалагчтай хар өнгийн гупертэй байх ба жолооч тал, тээврийн хэрэгслийн баруун урд гупер хэсэгт шүргэлцсэн зураас бүхий сэв үүссэн байх тул хэмжээс тавьж гэрэл зургаар дарж баримтжуулав. Мөн тухайн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь аймгийн чиглэлд ослын дохиогоо өгсөн байдалтай зогсож байх ба гэрэл дохио, холын ойрын гэрлийг шалгаж үзэхэд ажиллагаа хэвийн байв" ... гэх тэмдэглэл, гэрэл зураг (хэргийн 21-23 дугаар хуудас)       

1.5 Улсын дугааргүй улаан шар өнгийн Dayun маркийн мотоциклд үзлэг хийсэн ... Уг мотоцикль нь улаан шар өнгийн улсын дугааргүй Эко Dayun 56 Gold нэртэй JL-0 мотортой бүрээс нь хар улаан өнгийн мотоцикл байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд  тухайн мотоцикль нь хоёр хуваагдсан байдалтай байх ба тухайн мотоциклийн хүзүү хэсгээрээ тасарч хугарсан байдалтай  байх ба хянах самбар дээр нь 103471 км-ийн заалттай, 3332, жолооны хүрд нь бас тасарч салсан  байдалтай  байв. Тухайн мотоцикл нь арын хоёр дохио байхгүй, дохионы нүхээр  нь цагаан өнгийн уяа оруулж мотоциклийн ачаанаас татаж бэхэлсэн  байдалтай. Мөн урд хоёр дохио байхгүй, урд их гэрэлний хувьд хагарч бутарсан зүйл байхгүй. Арын тоормозны гэрэл нь зөв хэсэгтээ цоорсон ажиллаж байгаа эсэхийг шалгах  боломжгүй. Урд их гэрэл нь бас шалгах боломжгүй байв. Тухайн мотоциклийн урд хоёр амортизатор нь  хугарч гулзайсан байдалтай. Урд крелон үрчийж хэлбэр дүрсээ алдсан хянах самбар нь мөн адил хэлбэр дүрсээ алдаж хагарсан байдалтай  жолооны хүрд мөн гулзайж  хэлбэр дүрсээ алдсан байдалтай байв. Тухайн мөрийг гэрэл зургаар баримтжуулан үзлэгийн тэмдэглэлд тусгаж үзлэгийг дуусгав" ... гэх тэмдэглэл, гэрэл зураг (хэргийн 24-34 дүгээр хуудас)

1.6 Жолооч гийн ын согтуурлыг “ALCOTEST” багажаар шалгасан тухай “согтолтын 0.00% гэх тэмдэглэл, гэрэл зураг (хэргийн 35, 37 дугаар хуудас)

1.7 Жолооч гийн ын согтуурлыг “ALCOTEST” багажаар шалгасан тухай “согтолтын 0.00% гэх тэмдэглэл (хэргийн 36, 38 дугаар хуудас)

1.8 Хохиргч *******ийн өгсөн ... Манай гэр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байдаг. 2024 оны 05 дугаар сарын 09-ний орой малаа хотлуулчихаад эхнэрийн хамт аймгийн төврүү мотоциклтой явж байсан. Тэгээд гэрээс хөдлөөд засмал замруу ороод явж байтал урдаас нэг машин ирж байсан. Араас нэг машин ирээд урсгал сөрөөд урдаас ирж байсан машины өмнөөс ойртож очих үед өмнөөс ирж байсан машин нь урсгал сөрөөд намайг мөргөж унагаагаад замын хажуу руу ороод зогссон. Тэгээд тэр хоёр машины жолооч нар болон зорчигч нар нь гарч ирээд эмнэлэг болон цагдаад мэдэгдээд эхнэр бид хоёр эмнэлэгт хүргэгдэж очсон” ... гэх мэдүүлэг (хэргийн 43-44 дүгээр хуудас)

1.9  Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 23-27 дугаар хуудас) 

1.10 гэрч гийн өгсөн ...  Би машин дотор арын суудалд суугаад утсаа оролдоод явж байхад жолооч согтуу юмуу хаашаа юм гэхээр нь өндийгөөд харахад эгц урдхан талд машины гэрэл харагдсан. Харин жолооч зүүн тийш дараад замын зүүн хажуу руу орсон” ...гэх мэдүүлэг (хэргийн 46 дугаар хуудас)

1. Гэрч гийн өгсөн ... 2024 оны 05 дугаар сарын 09-ний орой би нөхрийн хамт шинэ Номингийн үүдэнд очоод Үенч сум явна гэсэн машинд суусан. Тэгээд танихгүй машинд суугаад жолоочийн хамт 5-уулаа хөдөлсөн. Би жолоочийн эсрэг талын суудалд суугаад унтаад явсан болохоор юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь  машин замын хажуу руу орох үед сэрээд машинаас буухад машины урд шил хагарсан байсан” ...гэх мэдүүлэг (хэргийн 48 дугаар хуудас)

1.12 Гэрч Д.цэрэнийн өгсөн ... 2024 оны 05 дугаар сарын 09-ний орой би эхнэрийн хамт шинэ Номингийн үүдэнд очоод Үенч, Булган, сум явна гэсэн машинд суусан. Тэгээд Булган сумын чиглэлд жолоочийн хамт 5-уулаа явж байсан. аймгаас гараад 10- орчим км явж байхад  урдаас хурц гэрэл туссан. Машины урдаас чиглээд ирж байсан. Тэгсэн чинь манай машины жолооч “галзуу согтуу юмуу хаашаа юм” гэж хэлээд урдаас урсгал сөрөөд ирэх үед урдаас нь мотоцикл шиг юм ирээд шууд мөргөөд тээврийн хэрэгслийн шилэн дээр буух үед жолооч зүүн тийш дарж замын хажуу руу дарж ороод зогссон” ...гэх мэдүүлэг (хэргийн 50 дугаар хуудас),

1.13 аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын -ны өдрийн ... 5 дугаартай гийн биед гэмтэл тогтоогдсонгүй ... гэх дүгнэлт, (хэргийн 58-59 дүгээр хуудас),

1.14 аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын -ны өдрийн ... 502 дугаартай гийн биед гэмтэл тогтоогдсонгүй ... гэх дүгнэлт, (хэргийн -64 дүгээр хуудас),

1. аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын -ны өдрийн ... 499 дугаартай гийн биед гэмтэл тогтоогдсонгүй ... гэх дүгнэлт, (хэргийн 68-69 дүгээр хуудас),

1.16 аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын -ны өдрийн ... 498 дугаартай *******ын биед гэмтэл тогтоогдсонгүй ... гэх дүгнэлт, (хэргийн 73-74 дүгээр хуудас),

1. аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын -ны өдрийн ... 500 дугаартай Д.цэрэнгийн биед гэмтэл тогтоогдсонгүй ... гэх дүгнэлт, (хэргийн 78-79 дүгээр хуудас),

1.18 аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ... 502 дугаартай Шүүх химийн шинжилгээгээр “ пю7702” гэж хаягласан 14668655 хуруу шилний дугаартай шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “ пю7702” гэж хаягласан 14668655 хуруу шилний дугаартай цусанд этилийн спирт илрээгүй” ... гэх дүгнэлт, гэрэл зураг (хэргийн 84-86 дугаар хуудас),

1.19 аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын -ны өдрийн  521 дугаартай ... *******ийн биед гэмтэл учирсан байна. *******ийн зүүн гарын бугалга ясны толгой хүзүү хэсгийн зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын тохойн доод хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний дотор хэсэгт цус хуралт, зүүн шилбэнд шарх, зулгаралтууд тогтоогдлоо. *******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд шинэ байх ба хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. *******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. *******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” ... гэх дүгнэлт, гэрэл зураг (хэргийн 91-93 дугаар хуудас),

1.20 аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын -ны өдрийн 530 дугаартай ...   ийн биед гэмтэл учирсан байна. ийн биед баруун гуя, баруун салтаа хэсгийг хамарсан цус хуралт, зулгаралт, умдаг болон баруун өгзөг, бүсэлхий нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд шинэ байх ба хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ийн биед учирсан дээрх гэмтлүүд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” ... гэх дүгнэлт, гэрэл зураг (хэргийн 100-1 дүгээр хуудас),

1.21 үнэлгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн үнэлгээгээр ... Nissan Advan-1270000 төгрөгний үнэтэй гэж үнэлэгдсэн тухай, гэрэл зургууд (хэргийн 105-109 дүгээр хуудас),

1.22 үнэлгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн үнэлгээгээр ... Эко Dayun мотоцикль - шууд зардал 275.000 төгрөг, нийт 475300 төгрөгөөр  үнэлэгдсэн тухай, гэрэл зургууд (хэргийн 2-5 дугаар хуудас),

1.23 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа ...

1. улсын дугаартай цагаан өнгийн “Nissan advan” маркийн
тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч ******* нь
Монгол Улсын Замын хедөлгөөний дүрмийг дараах байдлаар зөрчсөн
байна.

12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн
хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.   

12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн
үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна
гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон
байна.

2. улсын дугаартай цагаан өнгийн “Nissan advan” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний  дүрмийг дараах байдлаар зөрчсөн байна.

.3-д заасан Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж
түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг
хориглоно.

12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн
хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн
үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.

            13.1 Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн
хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл,
хөдөлгөөний дагуу үзэгдэтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул
үүсгэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц
хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.

13.2.а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад
учруулахаар байвал гэх заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах
шалтгаан нөхцөл болсон байна.

3. БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан шар өнгийн “Эко Dauyn” маркийн
тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч Б.Аптансүх
Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг дараах байдлаар зөрчсөн
байна. Мотоцикл гэж хөдөлгүүрийн ажлын багтаамж буюу чадал,
эсхүл техникийн дээд хурд нь мопедынхоос илүү, хоёр дугуйт механикжсан
тээврийн хэрэгслиийг энд өөрийн жин нь 400 кг (ачааны зориулалттай бол
550 кг)-аас хэтрэхгүй гурван дугуйт болон мотоциклын төрлийн жолооны
залууртай дөрвөн дугуйт механикжсан тээврийн хэрэгсэл мөн хамаарна;

а/ Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн
зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;

в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;

в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн
дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн,
арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт
оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд
оролцох;

            б/ мотоцикл, мопедоор зорчихдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх; Энэ нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, аймгийн цагдаагийн
газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад
Э.огтохын хэргийн газарт хэмжилт хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг, аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн криминзлистикийн шинжээч цагдаагийн ахмад Х. түүний гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, жолооч *******ийн улсын дугааргүй улаан шар өнгийн мотоцикл, жолооч *******ын улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *******ын улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, жолооч *******, ******* нарын согтолтыг тодорхойлсон тэмдэглэл, жолооч *******ийн биенээс авсан цусанд этилийн спирт илрэх эсэх талаар шинжээч томилсон 75 дугаартай дүгнэлт, дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хохирогч *******ээс хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авсан тэмдэглэл, , , Д.цэрэн, ******* нараас мэдүүлэг өгсөн тэмдэглэл аймгийн Шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн ахмад гийн 2024 оны 05 сарын -ны өдөр жолооч Б эд холбогдох 521 дугаартай гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт, жолооч *******, *******, ******* нар нь жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх талаар гаргаж өгсөн жолоочийн лавпагаа мэдээлэл, жолоодох эрхийн үнэмлэхийн хуулбар,тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг бусад баримт материалыг хүлээн авсан тэмдэглэл, Цагдаагийн байгууллагын нэгдсэн хайлт лавлагаанаас жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх талаар авсан жолоочийн лавлагаа зэрэг баримт бичиг болон бусад бичгийн нотлох баримтуудаар улсын дугаартай цагаан өнгийн “
Nissan Advan” маркийн тээврийн хэрэгслийн жолооч *******, улсын дугаартай цагаан өнгийн “Nissan Advan” маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нар нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн шалтгааны улмаас тухай зам тээврийн осол гарсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна” ... гэх магадлагаа (хэргийн 120-123 дугаар хуудас),

1.24 Эд зүйл, /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тухай ... *******ын эзэмшлийн улсын дугаартай Nissan Advan маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл (хэргийн 131 дүгээр хуудас),

1.25 Эд зүйл, /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тухай ... *******ын эзэмшлийн улсын дугаартай Nissan Advan маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл (хэргийн 132 дугаар хуудас),

1.26 Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 2024 оны 05 дугаар сарын 09-ний орой нөхрийн хамт малаа хотлуулчихаад аймгийн төв орохоор мотоциклтой явсан. Тэгээд засмал замруу гараад морь барианы газрын хажууханд явж байхад урдаас гэрэл гараад 1 машин ойрхон ирж байсан. Тэр үед араас 1 машин гүйцэж түрүүлээд өнгөрөх үед урдаас ирж байсан машин урсгал сөрж ирээд нөхөр бид хоёрыг мотоциклтой мөргөж замын хажуу руу орсон. Тэгээд тэр хоёр машины жолооч зорчигч нар нь бууж ирээд эмнэлэг болон цагдаад мэдэгдсэн” ... гэх мэдүүлэг (хэргийн 137-138 дугаар хуудас),

1.27 Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Миний бие аймгаас , Үенч, Булган сумын чиглэлд  такси үйлчилгээнд яваад 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Би 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр аймгийн төвөөс 4 хүн авч орой 21 цагийн орчимд аймгийн төвөөс хөдөлсөн. Тэгээд сумын нутаг дэвсгэр морь барианы газрын хажууд ойролцоо явж байхад урдаас нэг машин урсгал сөрөөд дөхөөд ирсэн. Тэр үед би замын баруун тал руу зогсох гэсэн боловч тухайн зам нь 2 талдаа төмөр хашлагатай байсан тул замын зүүн талруу дарах үед урдаас гэрэлгүй мотоцикл гарч ирээд хоорондоо мөргөлдөөд замын зүүн талруу далан уруу орж зогссон. Тэгээд миний машин дотор сууж явсан хүмүүс гарч ирээд мөргүүлсэн мотоциклтой 2 хүнд тусламж үзүүлж эмнэлэг цагдаа дуудсан” ... гэх мэдүүлэг (хэргийн 165-166 дугаар хуудас),

1.28 Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр би аймгийн Дарви сумаас оройн 19 цагийн үед өөрийнхөө машинаар аймгийн чиглэлд ганцаараа гарсан. Тэгээд оройн 22 цаг өнгөрч байсан байх яг хэдэн цаг болж байсныг сайн мэдэхгүй байна. сумын нутаг морь барианы газрын хажууханд явж байсан чинь миний урд гэнэт ямарч гэрэлгүй 1 мотоцикл явж байхаар нь би хажуугаар нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд өнгөрөөд явсан чинь миний урдаас гэрэл гараад гэнэт машин гараад ирсэн. Тэгсэн чинь миний урдаас гарч ирсэн тэр машин замынхаа зүүн тийш урсгал сөрөөд
замын хажуу руу яваад орчих шиг болсон.Тэгэхээр нь би замаа чөлөөлж зогсоод
машинаасаа буугаад “юу болчихов гээд” буцаад очсон чинь засмал зам дээр 1
мотоциклийн урд дугуй болон жолооны хүрд нь мултарч 2 салсан байдалтай 1
эмэгтэй хүн “хөл хөл гээд ёолоод” сууж байсан хажууд нь 1 эрэгтэй хүн байсан.
Тэгээд би “зүгээр үү гэж асуусан чинь” тэр эрэгтэй хүн мөр хөндүүрлээд байна гэж хэлж байсан. Харин засмал замаас гарч замын зүүн талруу орсон машинаас 4-5 хүн
бууж ирээд засмал зам дээр гарч ирэхээр нь “би яасан бэ юу болсон бэ”. “хүн амьтан
зүгээр үү” гэсэн чинь өмнөөс хүмүүс зүгээрээ харин мотоциклтой хүмүүс зүгээ рүү
гэхээр нь би зүгээр гээд цагдаагийн байгууллага болон эмнэлэгт дуудлага өгсөн.
Тэр үед тухайн машины жолооч над руу таны буруу та өмнөөс урсгал сөрчихлөө та
өмнөөс чинь машин ирж байгааг хардаггүй юм уу ...   гэсэн. Замын хувьд шулуун зам байсан тухайн  осол нь 2 талдаа төмөр хашлагатай засмал замын хажууханд болсон. Би тэр үед мотоциклыг гүйцэт түрүүлэхээр дохио өгөөд хажуугаар нь ороод гүйцэт түрүүлэх үед өмнөөс ирж байсан машины гэрлийг харсан. Тэгээд амжаад мотоциклыг гүйцэт түрүүлэх байх гэсэн чинь өмнөөс ирж байсан машин зүүн тийшээ урсгал сөрж орж ирээд миний машины баруун талаар орохдоо миний машины урд гуфер хэсгийг шүргээд өнгөрсөн
” ... гэх мэдүүлэг (хэргийн 165-166 дугаар хуудас)

1.29 Шүүхийн хэлэлцүүлэгт *******ийн өгсөн... Би тухайн үед гэрэлтэй мотоциклтой явж байсан. Араас ирсэн машин гүйцэж түрүүлээд урдаас ирж байсан машин урсгал сөрж орж ирээд бид хоёрыг мөргөсөн. Би зүүн гарын бугалга ясныхаа толгойг хадуулсан. Сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилнэ ... гэх мэдүүлэг

1.30 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ийн өгсөн...  Нөхөр бид хоёрыг араас ирсэн машин гүйцэж түрүүлэх үед урдаас ирж байсан машин урсгал сөрж орж ирээд бид хоёрыг мөргөсөн. Би эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, мөн нөхөр эмнэлэгт хэвтэж хөдөө гэрээсээ хоол цайгаа  зөөж байсан. Бензин эм тариа эмнэлэгт хэвтсэн ор хоног зэргийг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

1. Шүүгдэгч *******, ******* нар нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний орой аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “ ” гэх нэртэй газар автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн дүгээр зүйлийн .3 дахь хэсэгт  “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх  буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогоох боломжтой хурдыг сонгож  явна”, 12.3 “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд арга хэмжээ авна”, 13 дугаар зүйлийн 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг  гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2/а өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал гэснийг зөрчиж, шүүгдэгч *******  нь хохирогч *******ийн жолоодож явсан мотоциклийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцад , урдаас ирж байсан жолооч ******* нь эсрэг урсгал сөрж, хохирогч *******ийн жолоодож явсан улсын дугааргүй улаан шар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Dayun загварын мотоциклийг  мөргөж, хохирогч  *******ийн биед зүүн гарын бугалга ясны толгой хүзүү хэсгийн зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын тохойн доод хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний дотор хэсэгт цус хуралт, зүүн шилбэнд шарх, зулгаралтууд бүхий  ... гэх гэмтэл, мотоциклийн араар сууж явсан  хохирогч ийн биед баруун гуя, баруун салтаа хэсгийн хамарсан цус хуралт, зулгаралт, умдаг болон баруун өгзөг, бүсэлхий нууруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд  учруулсан  хэргийн үйл баримт  тогтоогдож байна.

1.1.Шүүгдэгч Шүүгдэгч *******, ******* нар нь автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн дүгээр зүйлийн .3 дахь хэсэгт  “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх  буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогоох боломжтой хурдыг сонгож  явна”, 12.3 “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд арга хэмжээ авна”, 13 дугаар зүйлийн 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг  гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2/а өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал гэснийг зөрчиж замын хөдөлгөөнд оролцож осол гаргасан ба шүүгдэгч нарын  дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаарна.

1.2.Тухайн хэрэг учралын үед шүүгдэгч  нар нь  тээврийн хэрэгсэл жолоодох хүчин төгөлдөр үнэмлэхтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь хэрэгт авагдсан жолоочийн лавлагаа мэдээлэл, согтолт тодорхойлсон тэмдэглэлээр тогтоогдож байна.

1.3 Шүүгдэгч *******, *******ын  хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд ... зүүн гарын бугалга ясны толгой хүзүү хэсгийн зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын тохойн доод хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний дотор хэсэгт цус хуралт, зүүн шилбэнд шарх, зулгаралтууд ... бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан   байх тул  аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйд нийцсэн.

Шүүгдэгч *******, ******* болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь хэргийн  зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч *******, Б. нарыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцох үндэслэлтэй байна.

                         Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******, ******* нар нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.1.Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хэргийн  зүйлчлэлийг хүлээн  зөвшөөрч маргахгүй байна. Хохирогчид учирсан хор уршигийн зардлыг  шүүхээс тогтоосон хэмжээгээр  төлнө гэв.

2.2 Шүүгдэгч ******* нь  шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хэргийн  зүйлчлэлийг хүлээн  зөвшөөрч маргахгүй байна. Хохирогчид учирсан хор уршигийн зардлыг  шүүхээс тогтоосон хэмжээгээр  төлнө гэв.

2.3.Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” (хэргийн 6 дугаар хуудас)-аар, ******* нь аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 139 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 45 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн тус шүүхийн 2008 оны дүгээр сарын 19-ний өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан нь шийтгэх тогтоолуудын хуулбар (хэргийн 202-205 хуудас)-аар тогтоогдож байна.

2.4.Хавтаст хэрэгт шүүгдэгч *******, ******* нарын иргэний үнэмлэхний лавлагаа байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл зэрэг баримт авагджээ.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд  улсын яллагчаас: Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх, шүүгдэгч  Б.ад тээврийг хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, аймгийн сумаас явахыг хориглох хязгаарлалт  тогтоож,  хохирогч нарт учирсан хохирлыг төлүүлэх,  цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан зүйл үгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд  хөрөнгөгүй, шүүгдэгч нарт  өмнө  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх  дүгнэлт.

Хохирогчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч  нарын хувьд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа хэдий ч хохирол төлөхгүй байгаа тул шийтгэх тогтоол хохирол, хор уршиг төлөх хугацааны талаар тусгуулах дүгнэлт.

Шүүгдэгч Б.ын өмгөөлөгч *******аас: Шүүгдэгч *******ын хувьд урьд шүүхээр шийтгүүлж байсан хэдий ч энэ төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, тухайн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогч нарт тухайн үед эмнэлэг дуудаж эмнэлгийн тусламжийг яаралтай үзүүлсэн,хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, сарын 650000 төгрөгний орлогто зэрэг байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг багасгаж оногдуулж өгнө үү гэх дүгнэлт,

Шүүгдэгч Б.ын өмгөөлөгч *******оос: Шүүгдэгч *******ын хувьд тээвэр хийж амьдрал ахуйгаа залгуулж, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олж байсан тул  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийн хугацаа болон зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаагааг багасгаж оногдуулж өгнө үү гэх дүгнэлт тус тус гаргасан болно. 

Шүүгдэгч *******, Б.  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт үйлдсэн, хохирогч нарт учирсан хор уршгийг  төлөхийг хүлээн зөвшөөрсөн  зэрэг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдал тогтоодож байна.

Эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 Шүүгдэгч   овогт гийн , овогт гийн нарыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний  улмаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон хувийн байдлуудыг харгалзан, улсын яллагч, шүүгдэгчийг өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлтийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт гийн т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч овогт гийн ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт гийн ыг эрх бүхий байгууллагын хяналтанд байж өөрийн оршин суух аймгийн сумын нутаг дэвсгэрээс 1 (нэг) жилийн хугацаагаар, шүүгдэгч овогт гийн ыг эрх бүхий байгууллагын хяналтанд байж өөрийн оршин суух аймгийн сумын нутаг дэвсгэрээс 8 (найм) сарын хугацаагаар явахыг хориглох хязгаарлалтыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан тээврийн хэрэгсэл  жолоодох эрх хасах  ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэн үеэс эхлэн тоолж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд хохирогч нарын хохирол, хор уршгийг төлөх үүргийг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ... ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******, ******* нарт мэдэгдэж, тэдгээрийн зорчих эрхийг хязгаарлах ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.                             

Гурав: Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар

3.1 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ийн аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв болон “ удам” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардалд 300000 төгрөг, бензиний зардалд 287194 төгрөг нийт 587194 төгрөгийг, хохирогч *******ийн бензиний зардалд 287194 төгрөг, эм тарианы зардалд 250052 төгрөг, мотоциклийн үнэ 475300 төгрөг, хадаасны үнэ 400000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн зардлыг 2 дугаар зэрэглэлээр тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 8580000 төгрөг нийт 9992546 төгрөг нэхэмжилсэнийг хангаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 5 дүгээр зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 293597 төгрөг гаргуулан хохирогч , 4996273 төгрөг гаргуулан хохирогч *******эд, *******аас 293597 төгрөг гаргуулан хохирогч т, 4996273 төгрөг гаргуулан хохирогч *******эд тус тус олгож, хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь  зүйтэй байна.

 Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй,   шүүгдэгч нар  нь  цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч нарт шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр  үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт гийн , овогт гийн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт гийн ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч овогт гийн ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт гийн ыг эрх бүхий байгууллагын хяналтанд байж өөрийн оршин суух аймгийн сумын нутаг дэвсгэрээс 1 (нэг) жилийн хугацаагаар, овогт гийн ыг эрх бүхий байгууллагын хяналтанд байж өөрийн оршин суух аймгийн сумын нутаг дэвсгэрээс 8 (найм) сарын хугацаагаар явахыг  хориглох хязгаарлалтыг тус тус тогтоосугай.

4.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 5 дүгээр зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 293597 төгрөг гаргуулан хохирогч т, 4996273 төгрөг гаргуулан хохирогч *******эд,  *******аас  293597 төгрөг гаргуулан хохирогч т, 4996273 төгрөг гаргуулан хохирогч *******эд тус тус олгож, хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлсэн үеэс эхлэн тоолж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд шүүгдэгч нарт хохирогч нарын хохирол, хор уршгийг төлөх үүргийг хүлээлгэсүгэй.

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ... ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******, ******* нарт мэдэгдэж, тэдгээрийн зорчих эрхийг хязгаарлах ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ЦЭЦЭГМАА