Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.*******, улсын яллагч З.*******, шүүгдэгч Б.Мөнхтүвшин, түүний өмгөөлөгч Ж.*******, насанд хүрээгүй хохирогч М.*******ын хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.*******ос  Эрүүгийн хуулийн ангийн ******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн *******, *******-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч овогт ын Мөнхтүвшинд холбогдох эрүүгийн   дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв. 

                       Шүүгдэгчийн биеийн байцаалт

Мон Улсын иргэн, овогт ын Мөнхтүвшин, аймгийн суманд оны дүгээр сарын - ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, дунд боловсролтой, ийн мэргэжилтэй, ам бүл-дөрөв, эхнэр хүүхдүүдийн хамт аймгийн сумын багт оршин суух, урьд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 29 оны дүгээр сарын -ны өдрийн 29/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, аминдаа гэр нэг, приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нэг, 30 толгой малтай, Регистрийн дугаар: ПВ9614.              

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

             Шүүгдэгч  овогт ын Мөнхтүвшин нь Мон Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А-д  ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй  үедээ 2022 оны 12 дугаар сарын -ны өдөр  аймгийн сумын багийн нутаг “” гэх газарт улсын дугаартай Изуши Форбард маркийн чиргүүлтэй өвс ачсан тээврийн хэрэгсэл жолоодож  замын хөдөлгөөнд оролцох үедээ Мон улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Мон улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.3б, 9.4б, 9.5, 14.10, 3.7а –д заасан заалтуудыг зөрчиж, ослын дохионы гэрлийг байршуулаагүй, хориглосон газарт түр зогсолт хийхдээ тухайн хэсгийн аль  болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авахгүйгээр түр зогсолт хийсний улмаас тухайн авто замын чиглэлд тоёото приус -20 маркийн ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан Ц. нь Изуши Форвард маркийн тээврийн хэрэгсэлийн чиргүүлийн араас мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч М.*******ын эрүүл мэндэд хүнд гэмтэл, жолооч Ц.ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан, Эрүүгийн хуулийн ангийн ******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн *******, *******-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                         Нэг:Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1 Зөрчлийн талаархи амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хх- ийн  3 дугаар  хуудас)

1.2 Хэргийн газар үзлэг хийсэн  ... Хэрэг учрал болсон гэх газар нь аймгийн сумын Норжинхайран багийн нутаг “” хэмээх нэртэй газарт засмал зам дээр болсон байх ба уг хэрэг засмал замын Баян-Өлгий, Увс  аймгийн чиглэлд явдаг зам байв. Осол нь ертөнцийн зүгээр баруун урд зүгт чиглэлтэй явж байсан -72-92 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ын чиргүүл чирсэн, шаталж хураасан өвс ачсан байв. Уг чиргүүлтэй машины араас приус-20 маркийн ХОЕ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл  мөргөж, урд хөдөлгүүр хэсэгт рамтайгаа кабинруугаа чиглэлтэй чихэгдэж орсон эд анги эвдэрч хонхойсон байв. Уг осол болсон засмал замын өргөн нь 7.10 метр ачааны авто машины урд дугуй нь  засмал замын гадна цагаан цагаан шугамаас 5.40 м, хойд талын дугуй нь 4.90 метр приус маркийн машины урд талын дугуй засмал замын цагаан шугамын гадна цагаан шугам дээр, хойд талын дугай нь гадна цагаан шугамны зүүн гарт талд 10 см зайтай зогссон байв. Анх мөргөсөн цэгийг  приус -20 маркийн машин зогсож байсан урд дугуйны хэсгээр тодорхойлон А цэгээр ачааны авто машины арын дугуйг 1-ийн тоогоор тэмдэглэв. Дээрхи чирүүлд өвс ачсан чиргүүл нь замын баруун тал хэсэг рүү хазайж унасан. Ачсан өвс нь бутарч газарт унасан байв. Уг мөргөсөн ын чиргүүл нь урд хүрд хэсгээрээ болон рам хэсгээрээ тасарч салсан, чиргүүлийн хойд тэнхлэг бүхий хөндлөн төмөр нь зүүн ар хэсгээрээ дотогш хонхойсон байдалтай байв. Засмал замын гадаргуйд приус-20 маркийн машин болон ачааны авто машин засмал зам дээр чирэгдсэн тормозны мөр байхгүй. Ямар нэгэн анхаарах тэмдэг байхгүй байв. Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлийн урд дугуй А цэгээс ачааны авто машины хойд дугуй хүртэл 5.70, А цэгээс чиргүүлийн урд дугуй хүрд хүртэл 4.40 метр хэмжээтэй байв. Мөргөлдсөн цэгт  машины эд зүйл хагарч унасан, өвсний ширхэг бутарсан байдалтай байсныг гэрэл зургаар бэхжүүлэв... гэх тэмдэглэл, гэрэл зураг  (1-р хх-ийн 4-9 дүгээр хуудас)

1.3 Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн... Осол гаргасан тээврийн хэрэгсэл нь цагаан өнгийн приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгсэлийн урд хэсгээс нь эхэлж үзлэг хийхэд: тээврийн хэрэгсэлийн урд хэсэг нь нэлэнхүйдээ эвдэрч урд талаасаа хойш  чиглэлд шалчийж их бие хэсэгрүүгээ чихэгдэж өлгөгдсөн байдалтай урд талын  салхины шил хагарч бутарч унасан, урд 2 хаалга хонхойж хаагдахгүй болсон. Тээврийн хэрэгсэлийн урд рам, тэнхлэг хэсэг нь гулзайж матийсан, урд хэсгийн толь, гүпэр, крило копуд зэрэг нь шалчийж эвдэрсэн ашиглах боломжгүй байдалтай байв. Уг тээврийн хэрэгсэлийн хөдөлгүүрийг асаах гэсэн боловч хүчдэл нь дийлэхгүй асахгүй хянах самбарын гэрэл асахгүй байлаа ... гэх тэмдэглэл, гэрэл зураг  ( 1-р хх- ийн 10-16 дугаар  хуудас)

1.4 Ачаа ачсан ын  чиргүүлд үзлэг хийв... Үзлэгийг осол болсон гэх үед чирэгдэж явсан, өвс ачсан ын чиргүүл байв. Туг чиргүүлийг тэвш хэсэг болон дугуйны хэсгээр салгаж хураасан байдалтай байв. Уг тэвшний ар хойд хэсгийн д гаднаасаа дотогш чиглэлтэй хонхойж чихэгдсэн байдалтай байх ба тэвшний хойд хэсэгт гэрэл ойлгогч байхгүй байв. Уг чиргүүлийн ар талын дугуйны хооронд холбосон рам хэсгийн хойд хэсгээр гаднаас дотогш чиглэлтэй хонхойж нугаларсан байдалтай байсныг гэрэл зургаар бэхжүүлэв... гэх тэмдэглэл, гэрэл зураг ( 1-р хх- ийн -21 дүгээр  хуудас)

1.5 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн... Үзлэгийг Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах газрын байранд хийв. Уг тээврийн хэрэгсэл нь ногоон өнгийн кабинтай цагаан өнгийн төмөр тэвштэй, 5-10 тонн багтаамжтай, улсын дугаартай ачааны авто машин байх ба ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байв. Мөн баруун талдаа жолооны хүрдтэй байв... гэх тэмдэглэл, гэрэл зураг  ( 1-р хх- ийн 22-25 дугаар   хуудас)

1.6 Зам тээврийн осол , хэрэг үзлэгээр тогтоосон байдал... 2022 оны 12 дугаар сарын - ны  өдөр тус аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт гарсан осолд Изуши Форвард маркийн улсын дугаартай автомашин жолоодож явсан жолооч Б.Мөнхтүвшин нь Мон улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан “тухайн ажлын тээврийн хэрэгсэл  жолоодох эрхгүй”, мөн дүрмийн 9.5-д заасан “ослын зогсолтын тэмдэг байрлуулах”, Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтад заасан... тээврийн хэрэгсэлд таних тэмдэг байрлуулах” заалтуудыг зөрчсөн.

Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Ц. нь Мон улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 а-д заасан тухайн ангиалалын тээврийн хэрэгсэл жолоодох хүчинтэй үнэмлэх, мөн дүрмийн 1*******-д заасан “ харанхуй үед болон үзэгдэх орчин хязгаарлагдсан үед жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байна. Уг тээврийн хэрэгсэлийн осол нь жолооч Б.Мөнхтүвшингийн буруутай үйлдлээс болсон гэж үзэж акт тогтоов... гэх тэмдэглэл,  схем зураг ( 1-р хх- ийн 26-27  дугаар   хуудас)

1.7 Гэрч Ш.Мөнхбаатарын өгсөн... Би Эко цементийн үйлдвэрт ажилладаг. 2022 оны 12 дугаар сарын - ны өдрийн 20 цагийн үед аймгийн төв орж ээлжинд гарах хүмүүсээ авах гээд  үйлдвэрийн машинтай гараад “” явж байтэл засмал зам дээр өвстэй чиргүүлтэй машиныг  приус-20 маркийн цагаан өнгийн машин араас нь мөргөөд осол гарчихсан байсан. Тэгээд би машинаасаа буугаад ирэхэд приус-20 машин дотор гурван хүн байсан ба уг машины жолооч нь ухаантай жолоочийн хажууд нэг эрэгтэй нэлээн цус болчихсон байсан. Тэгээд  би жолооч талын эсрэг талын онгойлгоод харсан чинь хойд суудал дээр хүн сууж байсан. Би  тэд нарыг зүгээр үү гэж асуухад ар талын сууж байсан хүн зүгээрээ гэсэн. Тэгээд би дуудлага дуудсан уу гэж асуухад үгүй гэж хэлсэн. Тэгээд би сүлжээтэй газар очоод цагдаад дуудлага өгчихөөд яваад  өгсөн. Тэгээд орчихоод буцаж ирэхэд цагдаа нар ирсэн байсан... гэх мэдүүлэг  ( 1-р хх- ийн 35-36  дугаар   хуудас)

1.8 Гэрч О.ын өгсөн...  Манай нөхөр  2022 оны 12 дугаар сарын 16- ны өдөр өөрийн эзэмшлийн улсын дугаартай авто машинд ын чиргүүл чирээд сумын багаас өвс ачихаар явсан.  Манай нөхрийн машин “” гэдэг газар эвдэрсэн байсан. Би приус-20 маркийн машинтай очоод асаах гэсэн боловч аккумлятор нь суучихсан байсан тул орхиод аймгийн төвд ирсэн. Тэгээд 12 дугаар сарын -ны өдөр запас аваад машинаа асааж ирэх гээд нөхрөө тосохоор  явж байтал “” засмал зам дээр аваарын гэрэл асаасан машин байхаар нь хүрээд ирсэн чинь манай нөхрийн машины ар талын чиргүүлийг нэг приус-20 машин мөргөсөн. Чиргүүлтэй өвс уначихсан байдалтай хажууд нь нэг приус -20 маркийн машин ирчихсэн байсан. Нөгөө хүн сүлжээтэй газар очоод дуудлага дуудна гээд явсан. Тэгээд С. ах бид хоёр мөргөсөн машин дээр очсон. Дотор нь хүмүүс байсан. Тэгтэл санатай маркийн машин ирээд хоёр хүн бууж ирсэн. Би тэр хүмүүсийг энэ хүмүүсийг машинаас гаргаад машинд суулгаад өг гэж хэлсэн. Уг машинд гурван хүн байсан тухайн хүмүүсийг машиндаа суулгаад эмнэлэгт хүргэсэн. Жолооч нь гэсэн 40 гаруй насны хүн байсан нүүрнээс нь цус гарсан, жолоочийн хажууд сууж явсан хүүхэд нэлээн муу, нүүр хэсгээр нь цус гарсан, асуултанд муу хариулж байсан. Харин ар талын суудал  дээр сууж явсан хүүхэд  гайгүй байсан. Юу болсон талаар асуухад зогсож байтал араас тас хийх чимээ гараад мөргөчихлөө. Тэгээд дуудлага өгөх гээд сүлжээтэй газар хайж байгаад ирлээ гэсэн ... гэх мэдүүлэг    ( 1-р хх- ийн 38-39 дүгээр    хуудас)

1.9 Гэрч С.ийн өгсөн... 2022 оны 12 дугаар сарын -ны өдөр Б.Мөнхтүвшин өвс ачиж яваад замдаа эвдэрсэн байсан. Би Б.Мөнхтүвшинг дагаад  явж байтал “”-ийн тэнд нэг Маяти машин эвдэрсэн байхаар нь нөгөө хоёр хүнийг аваад аймгийн төв оруулаад буцаад Б.Мөнхтүвшингийн эхнэр О.ыг суулгаад “” ирэхэд замд Б.Мөнхтүвшингийн ачаатай машин зогсож байсан. Тэгээд яагаад зогсож байгаа юм болоо гээд ирэхэд араас нэг суудлын цагаан өнгийн машин ирээд мөргөсөн гээд чиргүүлтэй өвс нь хажуу талдаа уначихсан байсан. Тэгээд жижиг машин дээр яваад очиход дотор нь гурван хүн сууж байсан. Хүмүүсийг машинаас гаргасан. Жолооч нь босож чадахгүй болохоор нь өргөөд О.ын машинд суулгаад би хэргийн газар дээр үлдээд О. нөгөө гурван хүнийг аваад аймгийн төв явсан. Тухайн үед харанхуй болсон байсан. Хэдэн цаг болж байсан талаар мэдэхгүй байна. Жолооч болон хоёр жаахан банди байсан. Жолооч болон жолоочийн хажууд сууж явсан хүний нүүр цус болсон байсан. Намайг машинаас гаргаад үүрээд машинд оруулахад жолоочоос архи үнэртэх шиг болсон ... гэх мэдүүлэг ( 1-р хх- ийн 41-42  дугаар   хуудас)

1.10 Гэрч Ц.ын  өгсөн... Би 2022 оны 12 дугаар сарын -ны өдөр   М.*******ын хамт Ц. ахын машинаар М.*******ын аав Мягмаржав ахын мал тарих  гээд хөдөө явсан. Тэгээд хөдөө очоод малаа тарьчихаад хоол унд идээд аймгийн төв рүү ирж явах замдаа хойд талын суудал дээр суугаад унтсан байсан. Нэг мэдэхэд намайг дуудаад сэрээрэй, босоорой зүгээр үү гэсэн. Тэгээд өөр машинд суулгаад эмнэлэгт авчирч үзүүлсэн. Намайг унтахаас өмнө 80-90 км/ цагийн хурдтай явж байсан. Миний баруун ташаа, баруун мөр хөндүүртэй, хөхрөлттэй, толгой өвдөж байгаа ... гэх мэдүүлэг ( 1-р хх- ийн 44-45   дугаар   хуудас)

1.11 Хохирогч Ц.ын гэрчээр өгсөн... Би 2022 оны 12 дугаар сарын - ны өдөр бага ангийн найз болох Ц.Мягмаржавын малыг тарих ажлаар аймгийн төвөөс хүүхдийг нь аваад мөн базын хүүхэд болох М. гэдэг хүүхдийг аваад өөрийн эзэмшлийн ХОЕ улсын дугаартай приус-20 маркийн машинаар аймгийн төвөөс сумын багийн “” гэдэг газарт очиж мал тарьсан. Тэгээд орой цагийн үед харуй бүрий болж байх үед аймгийн төв рүү хөдөлсөн. Тэгээд сумын гүүр гараад гурван замын уулзвар өнгөрөөд 2-ын хөтөл даваад уруудаад машин тэрэг зөрөөд би машиныхаа гэрлийг ойр дээрээ тавьчихаад явж байтал нэг машин зөрөөд гэрлийн гялбаа дуусах агшинд  миний машины гэрэлд гэнэт хар юм харагдах шиг болохоор нь зүүн талдаа дарах гэтэл тас  няс болоод явсан. Тэгээд сэргэхэд машин дотроо сууж байсан. Хамгаалах бүсээ тайлаад буух гэтэл хөдөлж чадахгүй байсан. Удалгүй замын хажуу талаас эрэгтэй эмэгтэй хүн ирээд машинаас буулгаад хөл хөдөлж чадахгүй байсан ба намайг хоёр хүн түшээд машинд суулгаад эмнэлэг дээр авчирсан. Тухайн үед надтай явсан хоёр хүүхэд яасан гээд харахад хойд талын хүүхэд гайгүй, урд талд суусан хүүхдийн толгой хамар, нүүр хэсгээс цус гарсан  байдалтай байсан. Би осол болох үед 65-70 км цагийн хурдтай л явж байсан. Би ер нь машинтай нэг их хурдан яваад байдаггүй. Би бүсээ зүүсэн байсан ба хоёр хүүхэд яасан эсэхийг мэдэхгүй байна. Би үнэмлэхнийхээ хугацааг хэзээ дууссан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн машин миний машин боловч банк бус санхүүгийн нэрэн дээр байдаг. Миний баруун  талын хөл шагайн үе хэсгээр хугарсан, баруун гарны шөрмөс гэмтэл авч хуруу тэнийхгүй болсон. Хамар яс хугаралтай, нүүр гарандаа оёдол тавиулсан. Одоо баруун гар өвдөг, баруун хөл гипстэй гишгэж чадахгүй байгаа. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрнө. Хохирлын баримтыг тусдаа гаргаж өгнө. Буруутай этгээдийг хуулийн дагуу шалгаж өгөхийг хүсэж байна. Тухайн  жолооч замаа чөлөөлсөн, ослын тэмдэг тавьсан бол ийм зүйл  болохгүй байсан ... гэх мэдүүлэг  ( 1-р хх- ийн 50-51 дүгээр    хуудас)

1.12 Насанд хүрээгүй хохирогч М.*******ын өгсөн...   Миний бие аймгийн Политехник коллежийн гэр ахуйн цахилгааны засварчны 2-р курст суралцдаг, ам бүл 4 аав, ээж, 1 дүүгийн хамт амьдардаг. 2022 оны 12 дугаар сарын -ны өдөр хүргэн ах болох ын гэрт байж байтал өглөө 09 цагийн үед хөдөө явахаар Ц. ах ирсэн. Тэгээд хүргэн ахын хүүхэд болох Ц., Ц. ах  бид 3 хамт сумын багийн нутаг Хаваржингийн цагаан сайр гэх нэртэй газарт манай гэрт очиж мал тарьсан. Тэгээд би өдөр мал хариулж байгаад ирээд орой цагийн үед ирээд хоол унд идээд Ц. өөрийн эзэмшлийн  ХОЕ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр Ц. бид 3 аймгийн төв рүү буцсан. Тэгээд буцаад явахдаа би тээврийн хэрэгслийн урд талын суудал дээр сууж явж байгаад унтчихсан байсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдсэн эмнэлэгийн орон дээр хэвтэж байсан ба хажууд аав сууж байхаар нь би хаана байна юу болсон талаар асуухад аав надад миний хүү осолд орсон, ухаангүй байж байгаад одоо сэрж байна. Бид 2 Улаанбаатар хотод байна гэж хэлсэн. Би унтаж явсан болохоор юу ч  мэдэхгүй байна. Машины арын суудал дээр Ц. сууж явсан. Ц. ах машинаа жолоодоод явж байсан. Ц. ах ямар нэгэн архи ууж бариагүй. Намайг унтаагүй байх үед Ц. ах 70-80 км цагийн хурдтай л явж байсан байх. Анх тархины цус хуралттай байсан. Дээр нь баруун нүд хараагүй байсан. Одоо баруун нүд юм харахдаа муу байна. Миний хувьд эрүү нүүрний хагалгаанд орсон, тархиндаа эмчилгээ хийлгэсэн. Миний хувьд биеийн эрүүл мэнд маш их хохирсон, хараа муудсан, хамар муруйлттай болсон зэрэг өөрчлөлтүүд гарсан. Дахин цаашид нөхөн сэргээх эмчилгээг байнга хийлгэж байгаа эмчийн хяналтанд байгаа. Миний хувьд энэ эмчилгээ хийлгэсэн бүх зардлаа буруутай этгээдээр төлүүлэх хүсэлтэй байна. Энэ хэргээс болж 10.000.000 төгрөгний хохирол учирсан. Энэ талаар баримт гаргаж өгнө …  гэх мэдүүлэг ( 1-р хх- ийн 59-61 дүгээр    хуудас)

1.13  Насанд хүрээгүй хохирогч М.*******ын ...   аймгийн -д 2022 оны 12 дугаар сарын -21 -  ний өдрүүдэд хэвтэн эмчлүүлсэн дугаартай өвчний түүхийн хуулбар ( 1-р хх- ийн 72-92 дугаар хуудас  хуудас)

1.14 Хохирогч Ц.ын аймгийн - 2022 оны 12 дугаар сарын - ны өдрөөс 23- ны өдөр хүртэл эмчлүүлсэн дугаартай өвчний түүхийн хуулбар ( 1-р хх- ийн 93-1 дугаар    хуудас)

1.15 Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22- ны өдрийн 09 дугаартай ... Б.Мөнхтүвшингийн биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. Б.Мөнхтүвшингийн биенээс  авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй ... гэх дүгнэлт ( 1-р хх- ийн 12-130 дугаар  хуудас)

1.16 Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2022 оны 12 дугаар сарын 21- ний өдрийн 31 дугаартай ... Ц.ын биед гэмтэл учирсан байна. 2. Ц.ын биед тархи доргилт, баруун бугалганы гадна дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун гуяны гадна дээд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Ц.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Ц.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. 4. Ц.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ц.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ( 1-р хх- ийн 134-135  дугаар  хуудас)

1. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2022 оны 12 дугаар сарын 23- ны  өдрийн 39 дугаартай ... М.*******ын биед гэмтэл учирсан байна. 2. М.*******ын биед их тархины зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн няцрал, их тархины зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн зөөлөн бүрхүүл дээрх цус хуралт, баруун талын чамархай ясны хугарал, нүдний ухархайн доод, гадна хананы 2 талын хугарал, хоёр талын хацар ясны дотогш цөмөрсөн хугарал, 2 нүдний дээд доод зовхины цус хуралт, зулайн урд хэсгийн шарх болон зулгаралтууд, хамрын таславчийн муруйлт, баруун хацар болон доод эрүүний урд хэсэг, баруун чамархай хэсгийн хуйхны зулгаралтууд, баруун гарын шууны гадна дунд хэсгийн цус хуралт, баруун хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн шилбэний урд дунд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. М.*******ын биед учирсан дээрх шарх гэмтлүүд нь ирмэг үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. М.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. 4. М.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтсох журам"-ын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. М.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна … гэх дүгнэлт ( 1-р хх- ийн 133- 140  дүгээр   хуудас)

1. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2022 оны 12 дугаар сарын 23- ны  өдрийн 40 дугаартай ... Ц.ын биед гэмтэл учирсан байна. 2. Ц.ын биед баруун хөлийн шилбэ ясны доод 1/3 хэсгийн бяцарсан хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөгний зүүн хэсгийн шарх, баруун хацар хэсгийн шарх, баруун гарын алганы гадна дээд хэсгийн шарх, тархи доргилт, духны баруун хэсэг, хамар хэсэг, баруун хацар хэсгийн зулгаралтууд, баруун нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, 2 гарын сарвууны ар хэсгийн зулгаралтууд, баруун тохойн дотор хэсгийн цус хуралт, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун гарын тохой хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн шагайн үений гадна хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Ц.ын биед учирсан дээрх шарх гэмтлүүд нь ирмэг үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Ц ын биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. 4. Ц.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын *******.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ц.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй … гэх мэдүүлэг ( 1-р хх- ийн 144- 146   дүгээр   хуудас)

1.19 Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22- ны өдрийн 08 дугаартай ... Ц.ын  биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. Ц.ын  биенээс  авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй ... гэх дүгнэлт ( 1-р хх- ийн 12-130 дугаар  хуудас)

1.20  Мөрдөгчийн 2023  оны 02 дугаар сарын 04- ний өдрийн  ...  Осол гаргасан улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Мөнхтүвшин нь Мон улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд: Мон Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалт... тухайн ангилалын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох... гэх заалт. Энэ дүрмийн 9.5 дахь заалт ... Ослын зогсолтын тэмдэгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна... гэх заалт Энэ дүрмийн 3 дугаар хавсралтад заасан тээврийн хэрэгсэлд таних тэмдэг байрлуулах... гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас жолоочийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж магадлав. Осол гаргасан ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц. нь Мон улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд: Мон Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а дахь заалт:... Механикжсэн тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл. 1******* дахь заалт... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна... гэх заалтуудыг тус тус зөрчсөн гэх магадлагаа ( 1-р хх- ийн 154-159 дугаар   хуудас)

1.21 Техникийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 24 - ний өдрийн 04/21 дугаартай ...

улсын дугаартай "ISUZU FORWARD" маркийн автомашин жолоодож явсан Б.Мөнхтүвшин нь Мон Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

улсын дугаартай "ISUZU FORWARD" маркийн автомашин жолоодож явсан Б.Мөнхтүвшин нь Мон Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, в-р заалт "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; в/... тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй... тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох;", 14.10-р заалт "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.", 9.4. б-р заалт "Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ: б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд." гэснийг тус тус зөрчсөн байна.

ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц. нь Мон улсын замын хөдөлгөөний дүрэм  зөрчсөн байна.

ХОЕ улсын дугаартай "Приус-20" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц. нь Мон Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.5 заалт "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;" 3.7.а, в-р заалт "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, в/... тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох," гэснийг тус тус зөрчсөн байна.

  улсын дугаартай "ISUZU FORWARD" маркийн автомашин жолоодож явсан Б.Мөнхтүвшин нь 9.4.6, 14.10-р заалтыг зөрчсөн нь уг осол, хэрэг гарах шалтгаан болсон байна … гэх дүгнэлт ( 1-р хх- ийн 154-159 дугаар   хуудас)

1.22 Шинжээч Н.ын өгсөн...  Мон улсын Шүүх шинжилгээний тухай хуулийн .1, .2 дахь хэсэгт зааснаар бусад шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагаа үндэслэлтэй эсэхэд хариулт өгөх боломжгүй байна. 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан 04/21 дугаартай шинжээчийн дүгнэлтийг Д., А. нарын бүрэлдэхүүнтэй шинжээч нар санал нэгтэйгээр гаргасан. улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зайлшгүй зогсолт хийсэн байна. Зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний дүрмийн 9.45 заалтыг баримтлан түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн. Тээврийн хэрэгслийн жолооч нь ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулах ёстой, түүний дараагаар замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дугаар заалтыг баримтлан хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна гэснийг зөрчсөн гэж үзсэн. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь дээрх арга хэмжээнүүдийг аваагүй байгаа нь зам тээврийн осол гарах шалтгаан гэж үзсэн. ХОЕ дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц. нь Мон Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.45, 3.7А болон 3.7В дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн. Гэвч дээрх заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болохгүй. Мон Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4Б дүгээр заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослоос учирч болох хохирлын хэмжээг ихэсгэсэн байх магадлалтай хамгаалалт бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглээгүй, зорчигч тээвэрлэхгүй байх., 3.7А тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, 3.78 тээврийн хэрэгслийг үзлэгт оруулаагүй гэх заалт зөрчсөн байна ... гэх мэдүүлэг ( 1-р хх- ийн 154-159 дугаар   хуудас)

1.23 Шинжээч Д.ын өгсөн... Мон улсын Шүүх шинжилгээний тухай хуулийн .1, .2 дахь хэсэгт зааснаар бусад шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагаа үндэслэлтэй эсэхэд хариулт өгөх боломжгүй байна. 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан 04/21 дугаартай шинжээчийн дүгнэлтийг Н., А нарын бүрэлдэхүүнтэй шинжээч нар санал нэгтэйгээр гаргасан. улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зайлшгүй зогсолт хийсэн байна. Зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний дүрмийн 9.45 заалтыг баримтлан түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн. Тээврийн хэрэгслийн жолооч нь ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулах ёстой, түүний дараагаар замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дугаар заалтыг баримтлан хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч духайн хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна гэснийг зөрчсөн гэж үзсэн. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь дээрх арга хэмжээнүүдийг аваагүй байгаа нь зам тээврийн осол гарах шалтгаан гэж үзсэн. ХОЕ дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц. нь Мон Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.45, 3.7А болон 3.78 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн. Гэвч дээрх заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болохгүй. Мон Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.45 дүгээр заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослоос учирч болох хохирлын хэмжээг ихэсгэсэн байх магадлалтай хамгаалалт бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглээгүй, зорчигч тээвэрлэхгүй байх., 3.7А тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй), 3.78 тээврийн хэрэгслийг үзлэгт оруулаагүй гэх заалт зөрчсөн байна ... гэх мэдүүлэг ( 1-р хх- ийн 7- 8 дугаар    хуудас)

1.24.  Шинжээч А.гийн өгсөн... Мон улсын шүүх шинжилгээний тухай хуулийн .1, .2 дахь хэсэгт зааснаар бусад шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагаа үндэслэлтэй эсэхэд хариулт өгөх боломжгүй байна. 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан 04/21 дугаартай шинжээчийн дүгнэлтийг Н., Д. нарын бүрэлдэхүүнтэй шинжээч нар санал нэгтэйгээр гаргасан. улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зайлшгүй зогсолт хийсэн байна. Зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн жолооч нь замын хедөлгөөний дүрмийн 9.45 заалтыг баримтлан түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн. Тээврийн хэрэгслийн жолооч нь ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулах ёстой, түүний дараагаар замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дугаар заалтыг баримтлан хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч духайн хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна гэснийг зөрчсөн гэж үзсэн. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь дээрх арга хэмжээнүүдийг аваагүй байгаа нь зам тээврийн осол гарах шалтгаан гэж үзсэн. ХОЕ дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц. нь Мон Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.45, 3.7А болон 3.78 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн. Гэвч дээрх заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болохгүй. Мон Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.45 дүгээр заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослоос учирч болох хохирлын хэмжээг ихэсгэсэн байх магадлалтай хамгаалалт бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглээгүй, зорчигч тээвэрлэхгүй байх., 3.7А тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, 3.78 тээврийн хэрэгслийг үзлэгт оруулаагүй гэх заалт зөрчсөн байна ... гэх мэдүүлэг ( 1-р хх- ийн 191-192 дугаар  хуудас)

1.25 ын жигүүр НҮТББ замын хөдөлгөөний  аюулгүй байдал, судлалын хүрээлэнгийн шинжээчдийн 2023 оны 11 дүгээр сарын 22- ны өдрийн 23/151 дугаартай... 1.Isuzu Forward маркийн улсын дугаартай автомашины жолооч Б.Мөнхтүвшин нь Мон Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах... мөн дүрмийн 3.7 "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; в/... тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох мөн дүрмийн 9.3 "Ослын дохионы гэрлийг дараахь тохиолдолд хэрэглэнэ: б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд" мөн дүрмийн 9.4 "Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ: б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд" мөн дүрмийн 9.5 "Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна" мөн дүрмийн 14,10 "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

    1.26 Toyota Prius-20 маркийн ХОЕ улсын дугаартай автомашины жолооч Ц. нь Мон Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1 "Механиюксан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй) мөн дүрмийн 3.4 "Жолооч дараахь Үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 3.7 "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: в/ тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй... тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

1.27 Isuzu Forward маркийн улсын дугаартай автомашины жолооч Б.Мөнхтүвшин нь Мон Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.3.6, 9.4.6, 9.5, 14.10 дахь заалтуудыг зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна … гэх дүгнэлт ( 1-р хх- ийн 225-2  дугаар   хуудас)

1. Хохирогч Ц.ын өгсөн...  Би  тухайн өдөр сумын нутгаас аймгийн чиглэлд  орой 20 цагийн орчим сумын “” газарт ирж байсан. Тухайн үед харанхуй болчихсон байсан бөгөөд 60 км цагийн хурдтай явж байтал нэг тээвийн хэрэгсэл зөрөөд гартал гэнэт урд талд нэг хар зүйл байхаар нь дарж амжихгүй очоод мөргөсөн. Ердөө ийм л асуудал болсон. Би энэ талаар урд нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь ярьсан байгаа. 32-88 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тэгэхдээ Транс капитал банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан зээлийн гэрээтэй байсан бөгөөд уг гэрээ нь 2022 оны 11 дүгээр сард төлөөд дууссан байсан бөгөөд өөрийн нэр дээрээ шилжүүлж аваагүй байсан. Одоо хүртэл шилжүүлж амжаагүй зээлийн төлбөр нь бүрэн дуусчихсан байгаа. Миний машины урд талын хэсэг нь тэр чигтээ эвдэрсэн. Яг тэр нь эвдэрсэн гэж хэлж мэдэхгүй байна. Би хадам ааваасаа 2021 оны 02 дугаар сард 13 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Би тухайн машиныг 13 саяараа үнэлж байна. Уг нь зах зээлийн ханш нь 15 сая гэж байгаа. Надад хохирлын баримт байгаа. Би гаргаж өгнө. Миний бодлоор уг машиныг буруутай хүнд өгөөд мөнгийг нь авах хэрэгтэй байна. Дээр нь эмчилгээний зардлыг тооцож байгаад нэхэмжилнэ ... гэх мэдүүлэг ( 1-р хх- ийн 237 дугаар  хуудас)

1.29  Насанд хүрээгүй хохирогч Ц.ын өгсөн... Хааяадаа бага зэрэг толгой өвддөг болсон. Осолд ороод эмнэлэгт хэвтээгүй, тухайн өдрөө эмнэлэгт хүргэгдээд оройдоо 103 дээр эмчилгээ хийлгээд гарсан. Тархи доргисон байсан учраас Жаргалант удам эмнэлэг дээр 5 өдөр толгойгоо бариулсан. Таван өдөр толгойгоо бариулсан, 50.000 / Тавин мянга/ төгрөг болсон. Нэг бариулахад 10.000 / Арван мянга/ төгрөгөөр бариулсан ...  гэх мэдүүлэг ( 2-р хх- ийн 03 дугаар   хуудас)

1.30 Насанд  хүрээгүй хохирогч М.*******ын амбулториор үйлчлүүлэгчдийн карт ( 2-р хх- ийн 25-42  дугаар  хуудас)

1.31 ДАМНО ХХК- ний 2024 оны 02 дугаар сарын 24- ний өдрийн дугаартай ... ХОЕ улсын дугаартай тоёото приус -20 маркийн тээврийн хэрэгсэлд 7657600 төгрөгний хохирол учирсан ... гэх дүгнэлт ( 2-р хх- ийн 57-60 дугаар  хуудас)

1.32 Шүүгдэгч Б.Мөнхтүвшингийн яллагдагчаар өгсөн...  Тухайн үед буюу 2022 оны 12 дугаар сарын 16- ны өдөр  өөрийн  Форвард машинаа унаад, чирүүл чирээд, өвч ачаад аймгийн орама багаас аймгийн төв рүү ирж байтал ЭКО цементий үйлдвэрийн орчимд  машин маань додоод унтарчихсан. Тэгээд машинаа асааж чадалгүй замын хажуу талд гаргаад тэр газар үлдээгээд  аймгийн төв орж ирээд 1 хоноод сэлбэг аваад буцаж очоод машинаа засаад нэлээн удсан. Нар жаргах үеэр машинаа асааж аваад хөдлөөд аймгийн төв орж ирэхээр явсан юм. Тэгээд аймгийн төв рүү чиглээд аймгийн сумын багийн нутагт байх  Дөрвийн  газарт уруудаад явж байсан чинь миний машин додоод унтарчихсан. Тэгэхэд би тэр газарт буугаад машинаа нэг тойрч үзээд өдөр нь сольсон сэлбэгээ шалгаад буцаж машиндаа буугаад асаах гэсэн чинь аккумлятор дийлээгүй. Тэгээд бие засах гээд машинаасаа холдоод эргээд харсан чинь миний машины ард чирсэн байсан өвч ачсан чиргүүл маань унаж байсан юм. Тэгээд би хальт харсан чинь нэг машины бөгсний гэрэл харагдсан. Тухайн үед миний машины ард талаас машин мөргөсөн гэдгийг мэдсэн боловч айгаад ойртож чадалгүй нэлээн зайтай зогсоод утсаар ярих гээд оролдож байтал хойноос хүмүүс хүрээд ирсэн. Тэгээд тэр хүмүүс ирсний дараа очиход С. ах миний машины араас мөргөсөн машины жолооч болон бусад зорчигч нарыг эмнэлэг рүү авч явах гээд машинаас нь гаргаж байсан. Тэгээд тэр хүмүүсийг манай эхнэр приус-20 машинтай аваад эмнэлэг рүү явсан. Би өөрийнхөө буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ миний машины ар талаас мөргөсөн Ц. гэдэг хүн бас тодорхой хэмжээний буруутай гэж үзэж байна. Тухайн үед Ц.ыг үүрч эмнэлэг рүү хүргэсэн хүргэн ах Лхагвасүрэн /утас:88083859/ хэлэхдээ Ц. гэдэг хүнээс архи үнэртэж байсан гэж хэлсэн. Тухайн үед үлээлгэж шалгана гэж хэлсэн боловч шалгаагүй байна. Одоогоор барагдуулаагүй байгаа. Намайг буруутай гэж шүүх тогтоовол учирсан бодит хохирлыг барагдуулна. Тухайн машиныг хэнтий аймгаас Ганбат гэдэг хүнээс худалдаж авч байсан. Үнийг нь заримыг төлж чадаагүй байтал Ганбат гэдэг хүн нас барсан  тул өөрийн нэрэн дээр шилжүүлж чадаагүй байсан... гэх мэдүүлэг ( 2-р хх- ийн 78-79, 81 дүгээр  хуудас)

1.33 Хохирогч Ц.ын дахин өгсөн... Тухайн үед буюу 2022 оны 12 дугаар сарын -ны өдөр аймгийн сум руу яваад харанхуй болсон үед найзын хүүхэд М.*******, түүний найз Ц. нарын хамт буаад аймгийн төв рүү явсан. орчим ирж байсан чинь замд  гэнэт нэг хар юм тулаад ирсэн. Тэгэхэд би сандараад зүүн талруугаа дарах гээд оролдоод тормоз гишгэсэн боловч зогсож чадалгүй мөргөөд ухаан алдсан. Тухайн үед миний машинтай машинууд зөрөхөд ойрын гэрэл  дээр тавьсан явж байгаад холын дээрээ арай шилжүүлээгүй байсан. Тэгээд нэг сэрэхэд машин маань  мөргөчихсөн, би өөрөө машин дотроо гацчихсан байсан. Тэгээд буух гэсэн бууж чадахгүй, бүсээ тайлах гээд оролдож байтал нэг эмэгтэй ирээд намайг буулгаад газар гишгүүлсэн чинь би гишгэж чадахгүй байсан. Тэгээд тэр эмэгтэй хүн өргөж түшээд машинд суулгасан. Хамт явсан хоёр хүүхэд ухаантай  байж байгаад машинд суулгахад М.******* ухаан алдсан. Зам дээр  зогсож байсан машин  аваарын гэрэл асаагаагүй байсан. Шөнө байсан тул харанхуй байсан. Би тухайн үед эрүүл байсан. Эмнэлэг дээр байхад 2 цагдаа ирээд цус авсан байгаа. Миний баруун хөл хугарсан, машинд 7657600 төгрөгний хохирол учирсан нь үнэлгээгээр тогтоогдсон, эмийн сангаас 340200 төгрөгний эм тариа авсан. Ор хоногийн мөнгө 47500 төгрөгийн баримт байгаа. Хохирол нийт 2387700 төгрөг болж байна. Би баруун бүс эрчим хүчний системд диспетчирээр ажилладаг. Осолд орсноос хойш 3 сар ажил хийгээгүй, цалингаа авч байгаагүй. Шүүх хураддаанд оролцоно... гэх мэдүүлэг ( 2-р хх- ийн 84-85 дугаар хуудас )

1.34 Насанд хүрээгүй хохирогч М.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийг   “тавдугаар”  зэрэглэлээр тогтоосныг хүлээн зөвшөөрсөн  мөрдөгчийн тэмдэглэл ( 2-р хх- ийн 102 дугаар   хуудас)

1.35 Хохирогч Ц.ын сэтгэцэд учирсан хор уршгийг   “гуравдугаар”  зэрэглэлээр тогтоосныг хүлээн зөвшөөрсөн  мөрдөгчийн тэмдэглэл ( 2-р хх- ийн  104 дүгээр    хуудас)

1.36 Шүүгдэгч овогт ын Мөнхтүвшингийн “ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудс” ( 2-р хх- ийн 1 дугаар   хуудас)

1.37 аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 29 оны дүгээр сарын - ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар ( 2-р хх- ийн 119-125 дугаар   хуудас)

1.38 Гэрч Б.Мөнхдэлгэрийн  өгсөн...  Миний төрсөн дүү Б.Мөнхтүвшин нь онд аймгийн суманд төрсөн. аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийг 2004- 24 оны хооронд суралцаж төгссөн. Дараагаар нь элсэлтийн ерөнхий шалгалт өгөөд Монын Үндэсний Их сургуульд Эрх зүйн ангид хувиар авсан боловч суралцаж төгсөж чадаагүй. Тэгээд Ховд аймагтаа буцаж ирээд Их сургуулийн биеийн тамирын багшийн ангид сурч байгаад ар гэрийн гачигдлаар мөн төгсгөлгүй сургуулиа орхиод хөдөө мал дээр гарсан. Хөдөө мал дээр байж байгаад аймгийн Алтай сумын Хилийн цэргийн дүгээр ангийн 1 дугаар салбарт 25- 26 оны хооронд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд ирээд 27 оны аймгийн коллежид суралцаж "Сан техникчийн ангийг төгсөөд бас мал малласан. Дараагаар нь эхнэр О.тай 29 онд гэр бүл болсон. Одоо тэр хоёрын том хүүхэнд нь 2 настай, бага нь 6 сартай. Одоогоор яг тогтсон ажилгүй хөдөө мал маллаад намар нь хадлан тариа бэлтгээд, бас бус жижиг ажил олдвол хийдэг хүн байгаа юм. Эхнэр нь аймгийн сумын Мал эмнэлгийн газарт байцаагч хийдэг. Өөрийнх нь нэр дээр үл хөдлөх хөрөнгө байхгүй. Гэр бүлийн өрхийн дундаж орлого, хүүхдүүдийн мөнгөтэй нь нийлээд 1,500,000-1,700,000 төгрөг болдог байх. Гэхдээ тэр хоёр цалингийн зээлтэй. Дүүгийн маань эрүүл мэндийн хувьд ямар нэгэн өвчингүй эрүүл саруул хүн байгаа юм. Зан аашны хувьд хүний үнэнд оромтгой, үг авдаг, дуулгавартай, даруухан талдаа. Хааяа бага зэрэг уурладаг боловч бүр сүртэй уурлаад байдаггүй. Дуртай сонирхолтой зүйл гэвэл морь уядаг, сагсан бөмбөг болон гар бөмбөг тоглох дуртай ... гэх мэдүүлэг ( 2-р хх- ийн 131 дүгээр   хуудас)

1.39  Гэрч Б.ийн өгсөн... Миний хадам дүү болох Б.Мөнхтүвшин нь онд аймгийн суманд төрсөн. аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийг 2004-24 оны хооронд суралцаж төгссөн. Дараагаар нь элсэлтийн ерөнхий шалгалт өгөөд Монын Үндэсний Их сургуульд Эрх зүйн ангид хувиар авсан боловч суралцаж төгсөж чадаагүй. Тэгээд аймагтаа буцаж ирээд Их сургуулийн биеийн тамирын багшийн ангид сурч байгаад мөн төгсөлгүй сургуулиа орхиод хөдөө мал дээр гарсан. Хөдөө мал дээр байж байгаад аймгийн Алтай сумын Хилийн цэргийн дүгээр ангийн 1 дугаар салбарт 25-26 оны хооронд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд ирээд 27 оны аймгийн коллежид суралцаж "Сан техникчийн ангийг" төгсөөд бас мал малласан. Дараагаар нь эхнэр О.тай 29 онд гэр бүл болсон. Одоо тэр хоёрын том хүүхэнд нь 2 настай, бага нь 6 сартай. Одоогоор яг тогтсон ажилгүй хөдөө мал маллаад намар нь хадлан тариа бэлтгээд байж байдаг. Эхнэр нь аймгийн сумын Мал эмнэлгийн газарт байцаагч хийдэг. Өөрийнх нь нэр дээр үл хөдлөх хөрөнгө байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Гэр бүлийн өрхийн дундаж орлого хэд гэдгийг бас мэдэхгүй байна дунджаар 1,500,000 төгрөг орчим байх. Хадам дүү маань эрүүл мэндийн хувьд ямар нэгэн өвчингүй эрүүл саруул хүн. Зан аашны хувьд даруухан, дөлгөөхөн зантай. Хааяа нэг архи уусан сонсогддог боловч би өөрөө архи ууж байхыг нь хараагүй. Тамхи бол татдаг. Догшин ширүүн зан байхгүй. Машин бариад 3-4 жил болж байгаа байх. Дуртай сонирхолтой зүйл гэвэл сагсан бөмбөг болон гар бөмбөг байна. Моринд их дуртай ... гэх мэдүүлэг ( 2-р хх- ийн 133 дугаар   хуудас) зэрэг болно.

                      Гэм буруугийн талаархи хууль зүйн дүгнэлт

1.Шүүгдэгч овогт ын Мөнхтүвшин нь 2022 оны 12 дугаар  сарын -ны өдөр  аймгийн сумын багийн нутаг “” гэх газарт 72-92 улсын дугаартай Изуши Форвард маркийн тээврийн хэрэгсэл жолоодож  замын хөдөлгөөнд оролцох явцад авто машинд нь эвдрэл гарсны  улмаас түр зогсолт хийх явцдаа ослын дохионы гэрлийг асаагаагүй, зорчих хэсгийг чөлөөлөөгүй, ослын тэмдэг нэн даруй байршуулаагүйн улмаас түүний араас замын хөдөлгөөнд оролцож байсан приус -20 маркийн ХОЕ улсйн дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлийн жолооч Ц.ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, жолоочийн дэргэд сууж явсан насанд хүрээгүй хохирогч М.*******ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 Жолооч Б.Мөнхтүвшин нь Мон Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалт... тухайн ангилалын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох... гэх заалт. Энэ дүрмийн 9.5 дахь заалт ... Ослын зогсолтын тэмдэгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна... гэх заалт Энэ дүрмийн 3 дугаар хавсралтад заасан тээврийн хэрэгсэлд таних тэмдэг байрлуулах... гэсэн заалтуудыг зөрчсөн нь  мөрдөгчийн магадлагаа, Техникийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 24 - ний өдрийн 04/21 дугаартай ... улсын дугаартай "ISUZU FORWARD" маркийн автомашин жолоодож явсан Б.Мөнхтүвшин нь Мон Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. улсын дугаартай "ISUZU FORWARD" маркийн автомашин жолоодож явсан Б.Мөнхтүвшин нь Мон Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, в-р заалт "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; в/... тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй... тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох;", 14.10-р заалт "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.", 9.4. б-р заалт "Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ: б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд." гэснийг тус тус зөрчсөн байна .. гэх дүгнэлт, мөн  ын жигүүр НҮТББ замын хөдөлгөөний  аюулгүй байдал, судлалын хүрээлэнгийн шинжээчдийн 2023 оны 11 дүгээр сарын 22- ны өдрийн 23/151 дугаартай... 1.Isuzu Forward маркийн улсын дугаартай автомашины жолооч Б.Мөнхтүвшин нь Мон Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах... мөн дүрмийн 3.7 "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; в/... тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох мөн дүрмийн 9.3 "Ослын дохионы гэрлийг дараахь тохиолдолд хэрэглэнэ: б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд" мен дүрмийн 9.4 "Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ: б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд" мөн дүрмийн 9.5 "Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна" мөн дүрмийн 14,10 "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна" гэснийг тус тус зөрчсөн байна ... гэх дүгнэлтүүд болон шинжээч нарын мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл,  зам тээврийн осол хэрэг үзлэгээр тогтоосон байдал ,  тээврийн хэрэгсэл үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлүүдээр  тус тус тогтоогдож байна.

Тухайн зам тээврийн ослын улмаас хохирогч  М.*******ын  биед ... их тархины зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн няцрал, их тархины зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн зөөлөн бүрхүүл дээрх цус хуралт, баруун талын чамархай ясны хугарал, нүдний ухархайн доод, гадна хананы 2 талын хугарал, хоёр талын хацар ясны дотогш цемерсен хугарал, 2 нүдний дээд доод зовхины цус хуралт, зулайн урд хэсгийн шарх болон зулгаралтууд, хамрын таславчийн муруйлт, баруун хацар болон доод эрүүний урд хэсэг, баруун чамархай хэсгийн хуйханы зулгаралтууд, баруун гарын шууны гадна дунд хэсгийн цус хуралт, баруун хацар хэсгийн зоолон эдийн няцрал, баруун хөлийн шилбэний урд дунд хэсгийн цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2022 оны 12 дугаар сарын 23- ны  өдрийн 39 дугаартай дүгнэлт, хохирогч М.*******ын мэдүүлэг, түүний өвчний түүхийн хуулбар, хохирогч Ц.ын  биед ...хөлийн шилбэ ясны доод 1/3 хэсгийн бяцарсан хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөгний зүүн хэсгийн шарх, баруун хацар хэсгийн шарх, баруун гарын алганы гадна дээд хэсгийн шарх, тархи доргилт, духны баруун хэсэг, хамар хэсэг, баруун хацар хэсгийн зулгаралтууд, баруун нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, 2 гарын сарвууны ар хэсгийн зулгаралтууд, баруун тохойн дотор хэсгийн цус хуралт, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун гарын тохой хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн шагайн үений гадна хэсгийн цус хуралт  ... гэх хүндэвтэр гэмтэл учирсан нь  Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2022 оны 12 дугаар сарын 23- ны  өдрийн 40 дугаартай дүгнэлт, хохирогч  Ц.ын  мэдүүлэг, өвчтөний түүхийн хуулбар  зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Мөнхтүвшин нь тээврийг хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, үзлэг оногшлогоонд хамрагдаагүй бүрэн бус  тээврийн хэрэгсэл  жодоодож замын хөдөлгөөнд оролцох явцад  түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь эвдрэл гарч түр зогсолт хийх явцдаа  ослын дохионы тэмдэгийг нэн даруй байршуулаагүйн улмаас зам  тээврийн осол гарсан нь гэм буруугийн санаатай эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршигт хүргэсэн байх тул  тухайн гэмт үйлдэл нь гэм буруугийн холимог үйлдлийн улмаас үйлдэгдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ангийн ******* дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив шинжүүдээс гадна учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг харгалздаг. Тодруулбал: Эрүүгийн хуулийн ангийн ******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар жолооч Мон Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон түүнээс дээш хэмжээний хохирол учруулснаар уг гэмт хэргийн үндсэн шинж хангагддаг.

 Эрүүгийн хуулийн ангийн ******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  *******-т “Энэ гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол” гэж

Мөн Эрүүгийн хуулийн ангийн ******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн *******-т энэ гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй  хүн  үйлдсэн бол  гэж  уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус  хуульчилсан ба шүүгдэгч Б.Мөнхтүвшин нь тухайн  ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож замын  хөдөлгөөнд оролцох явцдаа  зам тээврийн осол  гаргаж улмаар  насанд хүрээгүй хохирогч М.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол,  хохирогч Ц.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ангийн ******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн *******, *******-т заасан... тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ гэмт  хэргийг тээврийг хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол... гэх  уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

Иймд шүүгдэгч Б.Мөнхтүвшингийн үйлдсэн  дээрхи гэмт хэрэгт  аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ангийн ******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн *******, *******-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйд нийцсэн.

Иймд шүүгдэгч Б.Мөнхтүвшинг тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ гэмт  хэргийг тээврийг хэрэгсэл жолоодох эрхгүй  хүн үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн Эрүүгийн хуулийн ангийн ******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, *******-т заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцов.  

4.Шүүгдэгч Б.Мөнхтүвшин нь ослын дохионы гэрлийг асаагаагүй, ослын тэмдэгийг нэн даруй байршуулаагүй нь зам тээврийн осол болох шалтгаан болжээ.                

                       Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1.Шүүгдэгч Б.Мөнхтүвшин нь  урьд гэмт хэрэг үйлдэж байсан нь “эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” ( 2-р хх- ийн 1 дугаар   хуудас),  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 29 оны дүгээр сарын - ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар ( 2-р хх- ийн 119-125 дугаар хуудас) зэрэг баримтаар тогтоогдож байна.

2.Шүүгдэгч Б.Мөнхтүвшин нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож  Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр ,  хүнд хохирол учруулах гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ... хохирогч нарт эмнэлэгийн тусламж үзүүлсэн,  учруулсан хор уршгийг арилгасан ... зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй.

3. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан... энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн  гэм буруугийн зарчим болон шударга ёсны  зарчимд нийцүүлэн  түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

5.Гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд: Улсын яллагчаас:  Шүүгдэгч Б.Мөнхтүвшин нь Мон Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасныг зөрчиж тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ улсын дугаартай “ISUZU FORWARD” маркийн чиргүүлтэй тээврийн хэрэгсэл жолоодон аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “” гэх нэртэй газарт 2022 оны 12 дугаар сарын -ны өдөр замын хөдөлгөөнд оролцохдоо Мон Улсын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Мон Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж жолооч Ц.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч М.*******ын биед хүнд хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ангийн ******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн *******, *******-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Мөнхтүвшингийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг аймгийн сумын нутаг дэвсгэрт тогтоох саналтай байна. Хэргийн улмаас хохирогч нарт учирсан хор уршиг төлөгдсөн, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарлан шалгасан хэрэг байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна ... гэх дүгнэлт,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: Нэгэнт шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд баримтаар тогтоогдсон хохирол, төлбөрөө төлсөн байгаа. Цаашид гарах төлбөрийн хувьд хүнд гэмтэл авсан учраас хор уршиг цаашид ямар хэмжээгээр гарахыг мэдэхгүй байна. Хохирогчийн хараа нилээд муудсан дахин үзлэг оношилгоо хийлгэх юм байна лээ. Иймд цаашид нэхэмжлэх хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Хохирогчийн зүгээс нотлох баримаар 6,320,000 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ дүнгээр шүүгдэгч тал маргаангүйгээр хохирол төлбөрийг төлсөн. Хохирогч цаашид эмчлүүлэх шаардлагатай. Тухайн хохирлоо тухай бүрт нь нэхэмжилнэ. Шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулбал хадлан тариалан эрхэлж орлого олдог тул орлогын эх үүсвэр хязгаарлагдах тул заавал зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах шаардлагагүй, ялаас чөлөөлөх боломж байгаа эсэхийг харгалзан хохирогчийн хорихоос өөр төолийн ял оогдуулж өгнө үү гэх хүсэлтийг харгалзаж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой  гаргаж байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй учраас ял шийтгэл дээр ямар саналтай байсан гэдгийг дамжуулж хэлэх нь зүйтэй байх. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээд явах боломжтой гэж үзэж байна ... гэх дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ... Миний хувьд Б.Мөнхтүвшингийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оролцож ирсэн. Шүүгдэгч гэм буруу дээрээ маргахгүй, анхнаасаа замын хөдөлгөөний 2 заалтыг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Зам тээврийн ослын шалтгаан нь Б.Мөнхтүвшингийн үйлдлээс болж гарсан гэж техникийн шинжээч нар тогтоосон учраас хуульчийн хувьд миний зүгээс маргаж байсан болохоос Б.Мөнхтүвшин маргаагүй тул өнөөдөр гэм буруу дээр маргахгүй гэсэн байр суурьтай оролцож байгаа. Мөн авто ослын гэмт хэрэг бол санаатай гэмт хэрэг биш болгоомжгүй гэмт хэрэг юм. Шүүгдэгч Б.Мөнхтүвшингийн хувьд хуралдааны өмнө хохирогч Ц.од 11.354.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч М.*******т 6,320,000 төгрөг бэлнээр өгсөн. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч сайн дураараа хохирол төлбөрөө төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Иймд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” ... гэх дүгнэлт,

  Шүүгдэгч Б.Мөнхтүвшингийн 2022 оны 12 дугаар сарын - ны өдөр  гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан  Эрүүгийн хуулийн ангийн ******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн *******, *******-т зааснаар хариуцлага хүлээлгэх нь зүйтэй  байна.

 Мөн шүүгдэгч С.Мөнхтүвшинд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  түүний гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч нарт учирсан хор уршгийг арилгасан байдал,  хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт зэргийг харгалзан    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ангийн ******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн *******, *******-т зааснаар  шүүгдэгч Б.Мөнхтүвшингийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхтүвшинд  оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан... “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

 Мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5, 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт  заасан... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Мөнхтүвшинд мэдэгдэж, түүний тэнссэн хугацаа болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд  хяналт тавьж ажиллахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгав.

    Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 1. Шүүхэд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мягмаржав нь ... М.*******ын хууль ёсны төлөөлөгч Ц.Мягмаржав би Б.Мөнхтүвшингээс эрүүгийн хэргийн хохирол 6320000 төгрөгийг бэлнээр өнөөдөр хүлээн авлаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд ямар нэгэн санал гомдолгүй, ял  шийтгэлийн хувьд заавал  хорих шаардлагагүй гэж үзэж байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү ... гэх хүсэлт ирүүлсэн.

2. Хохирогч Ц. нь  ... Б.Мөнхтүвшинд холбогдох эрүүгийн хэргийн хохирогч Ц.  миний бие өөрт учирсан хохирол болох 11354000 төгрөгийг шүүгдэгч Б.Мөнхтүвшингээс бүрэн барагдуулж авлаа. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн хохирол гомдолгүй. Мөн шүүх хуралдаанд миний бие оролцохгүй. Шүүгдэгч Б.Мөнхтүвшинд хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү ...  гэх хүсэлтийг тус тус  ирүүлсэн байх тул  шүүгдэгч Б.Мөнхтүвшин нь насанд хүрээгүй хохирогч М.*******т 6320000 төгрөг, хохирогч Ц.од 11354000 төгрөг төлсөн  байх тул  шүүгдэгч Б.Мөнхтүвшин нь бусдад төлөх төлбөргүй байна.

Харин насанд хүрээгүй хохирогч М.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү гэх хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв. 

2.Эрүүгийн 2336402 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,шүүгдэгчид  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн тул  түүнд урьд   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                      ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ын Мөнхтүвшинг тээврийн хэрэгслийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн ангийн ******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн *******, *******-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ангийн ******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн *******, *******-т зааснаар овогт ын Мөнхтүвшингийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,  насанд хүрээгүй хохирогч М.*******т 6.320.000 төгрөг, хохирогч Ц.од 11.354.000 төгрөг тус тус төлөгдсөн болохыг дурдаж, насанд хүрээгүй хохирогч М.******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхтүвшинд оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Б.Мөнхтүвшинд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь  хэсэгт заасан... шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулах журмыг тайлбарлаж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж,  шүүгдэгчийн тэнссэн шийдвэр болон  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Мөнхтүвшинд  урьд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА