| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2024/0191/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/194 |
| Огноо | 2024-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.А |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.*******, улсын яллагч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.*******, шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.*******ос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт Хөхөөгийн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 178//0191/Э индекстэй хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1994 оны ******* дүгээр сарын -ны өдөр Дорнод аймгийн Халх суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эхнэр 3 хүүхдийн хамт аймгийн сумын багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт Хөхөөгийн *******, регистрийн дугаар ЖИ94*******12.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.******* нь аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Баянхошуу” нэртэй дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ оны сарын 01-ний өдрийн 19 цагийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.тай маргалдаж, зодолдох явцдаа нүүрэн тус газарт гараараа цохих, хэвлий тус газарт үзүүртэй зүйлээр хатгах зэргээр биед нь халдаж хэвлийн дунд хэсгийн шарх, хамрын уг хэсгийн зулгаралт, зүүн хацар хэсгийн зулгаралт, баруун нүдний дээд зовхины баруун хэсгийн цус хуралт, баруун нүдний доод зовхины дунд доод хэсгийн цус хуралт, хамар хэсгийн цус хуралт, зүүн хөмсөгний зүүн хэсгийн цус хуралт, хүзүүний урд буюу хоолой хэсгийн зулгаралтууд, хүзүүний ар хэсгийн зулгаралт, хоёр тохой хэсгийн зулгаралтууд, зүүн өвдөг хэсгийн зулгаралт бүхий гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.******* нь аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Баянхошуу” нэртэй дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ оны сарын 01-ний өдрийн 19 цагийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.тай маргалдаж, зодолдох явцдаа нүүрэн тус газарт гараараа цохих, хэвлий тус газарт үзүүртэй зүйлээр хатгах зэргээр биед нь халдаж хэвлийн дунд хэсгийн шарх, хамрын уг хэсгийн зулгаралт, зүүн хацар хэсгийн зулгаралт, баруун нүдний дээд зовхины баруун хэсгийн цус хуралт, баруун нүдний доод зовхины дунд доод хэсгийн цус хуралт, хамар хэсгийн цус хуралт, зүүн хөмсөгний зүүн хэсгийн цус хуралт, хүзүүний урд буюу хоолой хэсгийн зулгаралтууд, хүзүүний ар хэсгийн зулгаралт, хоёр тохой хэсгийн зулгаралтууд, зүүн өвдөг хэсгийн зулгаралт бүхий гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 9-10 дахь тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 11-17 дүгээр тал), хохирогч Б.гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал), яллагдагчаас авсан мэдүүлэг (хавтаст хэргийн 42-46 дахь тал), аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Д.ын оны дугаар сарын -ны өдрийн дугаартай ... Б.гийн биед гэмтэл учирсан байна. Б.гийн биед хэвлийн дунд хэсгийн шарх, хамрын уг хэсгийн зулгаралт, зүүн хацар хэсгийн зулгаралт, баруун нүдний дээд зовхины баруун хэсгийн цус хуралт, баруун нүдний доод зовхины дунд доод хэсгийн цус хуралт, хамар хэсгийн цус хуралт, зүүн хөмсөгний зүүн хэсгийн цус хуралт, хүзүүний урд буюу хоолой хэсгийн зулгаралтууд, хүзүүний ар хэсгийн зулгаралт, хоёр тохой хэсгийн зулгаралтууд, зүүн өвдөг хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Б.гийн биед учирсан хэвлийн дунд хэсгийн шарх гэмтэл нь ирмэг үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Үзлэг хийсэн өдрөөс 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Б.Нансалбямбуугийн биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалдат нөлөөлөхгүй. Б.гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” ... гэх дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 32-33 дахь тал), яллагдагч Х.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол (хавтаст хэргийн 64-70 дахь тал), яллагдагч Х.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-46 тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Х.******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч хохирогчтой эвлэрсэн талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос яллагдагч Х.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид хор уршиггүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах тухай шүүгдэгч Х.*******т тайлбарлан ирүүлжээ.
Иймд шүүгдэгч Х.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 650000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэх, мөн хуулийн еренхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.*******т мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2436000000211 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хор уршиггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч Х.*******т торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах тухай авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт Хөхөөгийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан 650000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цаашид хор уршиг нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино ... гэх журмыг шүүгдэгч Х.*******т мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Х.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА