| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2018/00454 |
| Дугаар | 183/ШШ2018/00902 |
| Огноо | 2018-04-02 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2018/00902
| 2018 оны 04 сарын 12 өдөр | Дугаар 183/ШШ2018/00902 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... тоотод байрлах, Шонхор овогт Ц... Д...нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... Н газар т холбогдох
Өмчлөх эрхэд байгаа нэр бүхий эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхэд хориг тавин хязгаарлуулж, битүүмжилсэн үйл ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д...., хариуцагчийн төлөөлөгч Э.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч болон өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөр төлөгч биш, шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааны оролцогч бус, гуравдагч этгээд болох иргэн Ц.Д-н хууль ёсны эрхийг зөрчиж, өмчлөх эрхэд нь халдаж, эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхэд нь хориг хязгаарлалт хийлгэж, битүүмжилж буй .._. газрын удаа дараагийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоолгож, Ц.Д-н зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Н газар нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.01.22-ны өдрийн 0602 дугаартай шийдвэр болон Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015.04.08-ны өдрийн 416 дугаартай магадлалаар “Ц ” ХХК-иас 25 752 000 төгрөгийг гаргуулан “Хүүгийн гутал” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоосон үүрэг бүхий төлбөр төлөгч нь улсын бүртгэлд албан ёсны бүртгэлтэй хуулийн этгээд байна. Төлбөр төлөгч болох “Ц ” ХХК нь хуулийн этгээд болохынхоо хувьд өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх, үйл ажиллагаанаасаа бий болсон үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцах, иргэний хэрэг маргаанд нэхэмжлэгч, хариуцагч байх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгч байх үүргийг Иргэний хуулийн 25 дугаар зүйлд хуульчилжээ. Гэтэл Н газар , хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа шүүхийн шийдвэрээр төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бус, иргэн Ц.Д-н өмчлөлийн эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг хязгаарлах, битүүмжлэх зэрэг байдлаар хууль зөрчиж, иргэн хүний өмчлөх эрхэд хууль бусаар халдаж байна. Иймд .._. тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206006629, Г-2206000936 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, газар, .._. тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- 2205037104 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц, улсын 17-77 УНН дугаартай Ланд криузер 200 маркийн тээврийн хэрэгсэл зэрэг эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхэд хориг тавин хязгаарлуулж, битүүмжилсэн үйл ажиллагааг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтээ ирүүлсэн байгаа гэв.
Хариуцагч .._. газрын төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 321 дүгээр тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч хуулийн этгээдийн харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг зогсоох, хасалт хийх тухай мэдэгдлийг арилжааны банкуудад хүргүүлж, эзэмшил болон өмчлөлд эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг тодруулахаар холбогдох байгууллагуудад лавлагаа хүргүүлэхэд эд хөрөнгө тогтоогдоогүй. Төлбөр төлөгч Ц ХХК-ийн эзэмшил болон өмчлөлд эд хөрөнгө тогтоогдоогүй, улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар тус компаний 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Ц.Д бүртгэлтэй байсан тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ”, 9.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасны дагуу түүнийн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг явуулсан. Ц.Д-н эзэмшил болон өмчлөлд эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг тодруулахад нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгүүд тогтоогдсон тул дээрх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, түүний эзэмшлийн харилцах данснаас хасалт хийх тухай мэдэгдлийг арилжааны банкуудад хүргүүлсэн. Төлбөр төлөгч хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Д-н өмчлөлийн эд хөрөнгийн захиран зарцуулах эрхэд хязгаарлалт хийж түдгэлзүүлж битүүмжлэх ажиллагаа хийгдээгүй. Шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгчийн хаягаар удаа дараа очиход хүнгүй, төлбөр төлөгч хуулийн этгээд шүүхийн заасан хаягт үйл ажиллагаа явуулдаггүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж компанийн хаягийг Орхон аймаг руу шилжүүлж Ц.Д нь шийдвэр гүйцэтгэгчид худал тайлбар өгч төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа нь Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч Н газар т холбогдуулан өмчлөх эрхэд байгаа нэр бүхий эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхэд хориг тавин хязгаарлуулж, битүүмжилсэн үйл ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шаардсныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр 22-ны өдрийн 0602 дугаар шийдвэрээр Ц ХХК-иас 25 752 500 төгрөгийг гаргуулж, Хүүгийн гутал ХХК-д олго
| хуулбар хувь |
ж шийдвэрлэжээ.
Тус газар 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 321 дугаар гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, холбогдох байгууллагуудаас Ц ХХК-ийн эд хөрөнгийн лавлагааг болон тус компанийн үүсгэн байгуулагч Ц.Д-н өмчлөлийн эд хөрөнгүүдийн талаарх лавлагааг авсан байна.
Дээрх лавлагаануудаар Ц ХХК-ийн өмчлөл болон эзэмшилд ямар нэг хөрөнгө тогтоогдоогүй талаар хариуцагч тайлбартаа дурдсныг нэхэмжлэгч маргаагүй байна.
Харин нэхэмжлэгч Ц.Д-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206006629 Г-2206000936 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзий хороолол, 1-30а тоот хаягт байрлах газар хувийн сууц, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 67 дугаар байр, 85 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- 2205037104 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц, улсын 17-77 УНН дугаартай Ланд криузер 200 маркийн тээврийн хэрэгсэл зэрэг эд хөрөнгүүд тогтоогдсон байх ба тус газраас 2017 оны 3 сарын 16-ны өдөр 1/8349, 1/1850,1/8351 албан тоотуудыг холбогдох байгууллагуудад хүргүүлж, уг эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхэд хориг тавин хязгаарласан байна.
Нэхэмжлэгч Ц.Д нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Төлбөр төлөгч болох Ц ХХК-ийн нэр дээр гарсан өр төлбөрийг ... төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бус, иргэн Ц.Д-н өмчлөлийн эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг хязгаарлах, битүүмжлэх зэрэг байдлаар хууль зөрчиж, иргэн хүний өмчлөх эрхэд хууль бусаар халдаж байна...” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч байгууллага татгалзлалын үндэслэлээ “...Төлбөр төлөгч Ц ХХК-ийн эзэмшил болон өмчлөлд эд хөрөнгө тогтоогдоогүй, улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Ц.Д бүртгэлтэй байсан тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ”, 9.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасны дагуу түүний хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг явуулсан” гэх тайлбарыг гаргаж маргажээ.
Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаар болон зохигчдын тайлбар зэргээс Ц ХХК нь 1 үүсгэн байгуулагчтай, үүсгэн байгуулагч нь Ц.Д гэж, оруулсан хөрөнгийн хэмжээ нь 11 000 000 гэж бүртгэгдсэн байна./хх-ийн /
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ”, 9.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасан байна.
Дээрхээс дүгнэхэд Ц.Д-н өмчлөлийн эд хөрөнгөөс компанийн бусдад төлөх өр төлбөрийг барагдуулах ажиллагааг явуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Тодруулбал, ямар хэмжээнд өр төлбөрийг хариуцах, түүнчлэн Ц.Д-н бүх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг хязгаарлах шаардлагатай эсэх, түүнчлэн тухайн эд хөрөнгүүд нь компанийн эд хөрөнгөөс зааглагдсан эсэх ажиллагааг хийж, шалгаж тогтоолгүйгээр нэхэмжлэгч Ц.Д-н эд хөрөнгөө захиран зарцуулах эрхэд халдсан ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн байна.
Нөгөөтэйгүүр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүчнлэн эзэмших ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно.” гэснээр тус газраас 2017 оны 3 сарын 16-ны өдөр 1/8349, 1/1850,1/8351 албан тоотуудыг холбогдох байгууллагуудад хүргүүлж, уг эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхэд хориг тавин хязгаарласныг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Д нь Н газар т болон холбогдох албанд дээрх ажиллагааны талаарх гомдлоо гаргаж, Шийдвэр гүйцэтгэх албанаас 2018.2.02-ны өдрийн 5/227 тоотоор, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018.01.19-ний өдрийн 1/1301 тоотоор хариуг албан бичгээр өгсөн байх ба шүүхэд нэхэмжлэлээ 2018 оны 1 сарын 26-ны өдөр гаргасан байна.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан .._. газрын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 321 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, тус газрын 2017 оны 3 сарын 16-ны өдөр 1/8349, 1/1850,1/8351 албан тоотуудаар Ц.Д-н өмчлөлийн .._. тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206006629, Г-2206000936 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, газар, .._. тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- 2205037104 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц, улсын 17-77 УНН дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэл зэрэг эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхэд хориг тавин хязгаарлуулж, битүүмжилсэн үйл ажиллагааг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ