Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 58

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: З.Өрнөл,

Улсын яллагч:  Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа, Б.Оюунтунгалаг, М.Батмөнх

Хохирогч С.Нямцэрэн

Шүүгдэгч: Ж.Одонтунгалаг, Б.Чойдорж, Х.Энхтулга нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар  зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Одонтунгалаг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Х.Энхтулга, Б.Чойдорж нарт холбогдох .... тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгч Ж.Одонтунгалаг нь шунахайн сэдэлтээр Х.Энхтулга, Б.Чойдорж нарт иргэн С.Нямцэрэнгийн гэрээс эд зүйл хулгайлж авчрахыг зааж зөвлөн, орон байраар хангасны үндсэн дээр Х.Энхтулга, Б.Чойдорж нар нь 2016 оны 10 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1-р багийн .... тоотод оршин суух С.Нямцэрэнгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн Эл Си Ди зурагт, Ди Ди иш антены хүлээн авагч, карт зэрэг эд зүйлс хулгайлан авч ирснийг бусдад зарж борлуулан хохирогчид 564.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон,

         Мөн шүүгдэгч Ж.Одонтунгалаг нь Х.Энхтулгатай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1 дүгээр багийн .... тоотод оршин суух С.Нямцэрэнгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж хөргөгч, хонины мах 20 кг, куртик зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 680.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан.

        Шүүгдэгч Х.Энхтулга нь Б.Чойдоржтой бүлэглэн шунахайн сэдэлтээр 2016 оны 10 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1-р багийн ... тоотод оршин суух С.Нямцэрэнгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн Эл Си Ди зурагт, Ди Ди иш антены хүлээн авагч, карт зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 564.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

         Мөн шүүгдэгч Х.Энхтулга нь ялтай байх хугацаандаа Ж.Одонтунгалагтай бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1-р багийн ... тоотод оршин суух С.Нямцэрэнгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж хөргөгч, мах, куртик зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 680.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан.

         Шүүгдэгч Б.Чойдорж нь Х.Энхтулгатай бүлэглэн шунахайн сэдэлтээр 2016 оны 10 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1 дүгээр багийн ... тоотод оршин суух С.Нямцэрэнгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн Эл Си Ди зурагт, Ди Ди иш антены хүлээн авагч, карт зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 564.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

           Хохирогч С.Нямцэрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хашаандаа Авирмэд гэдэг айл буулгасан. Тэгээд хүүхдийн бие өвдөөд тэр өдрөө Улаанбаатар хот руу явсан. Тэгсэн маргааш өдрийн өглөө нь Авирмэд танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Би Булган аймгаар явж байгаад 2016 оны 11 дүгээр сарын эхээр гэртээ ирэхэд манай гэрээс 32 инчийн LCD зурагт, Ди ди Эш антены хүлээн авагч, ногоон өнгийн хөргөгч, гэрийн баруун талд байсан өвлийн куртик зэрэг зүйл хулгайд алдагдсан. Би Алтан говь телевизээр хашаандаа айл буулгана гэсэн зар өгсөн. Зарын дагуу Авирмэд надтай уулзаад манай хашаанд буухаар болсон. Манай нөхөр Батхишиг Шивээ хүрэн хилийн боомтод манай ээж Нэргүйн хамт гуанз ажиллуулдаг. Энэ онд манайд хулгай орсон бүх үйлдлүүдийг цагдаад мэдэгдсэн. Хулгайд алдагдсан зүйлээ эргүүлж олж авмаар байна. Манайд хэд хэдэн удаа хулгай орсон учраас маш их гомдолтой байна.

          ...Манай бага хүү харвалт маягийн зүйл өгөөд хүүгээ эмчлүүлээд явж байгаад ирж байгаа. Нөхөр баруун талын хил дээр ээжтэй хамт хувиараа цайны газар ажиллуулаад байж байдаг. Манайд ямар ч байсан 4 удаа хулгай орсон. Зурагт ди ди эш хүлээн авагч алдагдсан. Дараа нь 2016 оны 06 дугаар сарын дундуур байх эмнэлэгт хэвтэж байхад бас зурагт ди ди эш, зурагт алдагдсан. Саяхан хоёр хулгай ороод ингээд 4 удаа буюу 3 телевизор, 3 ди ди эшийн хүлээн авагч 1 хөргөгчөө алдчихаад байна. Цагдаад мэдэгдсэн байгаа. ...Би Улаанбаатар хот яваад 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шөнө ирсэн. Хөргөгчийг би 2015 онд Даланзадгад сумын төв дээрээс 850.000 төгрөгөөр авсан. Улаанбаатар хотоос 2016 оны 09 дүгээр сард 200 мянган төгрөгөөр худалдан авч байсан хөх өнгийн урдаа цахилгаантай, хиймэл үстэй юүдэнтэй куртик \эрэгтэй хүний\ алдагдсан. Өмнөхийг нь тухай тухайд байцаагчид бүртгүүлж байсан. Гомдолтой байна. Алдагдсан зүйлүүдээ олж авмаар байна.  

          ...Манай алдагдсан хөргөгч дотор нь бүтэн хонины мах байсан. Дээд талд нь нээх юм байгаагүй. Мах ястайгаа нийлээд 20 орчим кг байсан байх. Манайх хашаанд буухаасаа өмнө нойлынхоо нүхийг ухуулсан байсан. Ж.Одонтунгалагийг танина. Одонтунгалагийн дүү Одончимэг бид хоёр багийн найзууд тэгээд таньдаг. Уг нь Одонтунгалаг манайхаар тэр болгон орж гараад байдаггүй. Би хаад нэг уулздаг байсан болохоос манайхаар орж гараад байдаггүй байсан. Би Одонтунгалагтай утсаар ярьдаг байсан би энд явж байна тэнд явж байна гэж түүнд хэлдэг байсан. Манайхаас өмнө нь 40 инчийн зурагт хулгайд алдагдсан түүнийг засуулахад Одонтунгалаг надтай хамт явж зурагтыг оношилгооны газар болох Холбооны зүүн талд байдаг газарт очиж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11, 32, 58–р хуудас/,

         Иргэний нэхэмжлэгч А.Идэр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би гэрчийн мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр нь мэдүүлсэн болохоор надад нэмж хэлээд байх зүйл байхгүй. Надад Одонтунгалаг хөргөгч 250.000 төгрөгөөр зарсан. Тэгсэн тэр хөргөгч нь хулгайн хөргөгч байсан. Би түүнийг нь мэдээгүй худалдаж авсан. Одонтунгалаг надад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болохоор нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/,

         Иргэний нэхэмжлэгч М.Алтанзул мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Би Тунгаа гэж хүнээс Диди Эш антены  хүлээн авагчийг, картын хамт 59.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр мөнгөө нэхэмжилж байна. Би тэрийг хулгайн зүйл гэдгийг мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/,

         Иргэний нэхэмжлэгч С.Уламцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр нь мэдүүлсэн болохоор нэмж хэлэх зүйл байхгүй. Надад Одонтунгалаг хулгайн зурагтыг 200.000 төгрөгөөр мэдэхгүйгээр далимдуулж худлаа хэлж байгаад зарж надад хохирол учруулсан. Би түүнийг нь мэдээгүй худалдаж авсан. Одонтунгалаг надад учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/,

Гэрч Д.Сумъяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Манай охин Нямцэрэнгийнх ... тоотод байдаг. Охины хүүхэд өвдөөд хот яваад нөхөр нь хил явсан эзгүй би гэрийг нь эргэж тойрдог байсан. Гэхдээ бие өвчтэй болохоор тэр болгон очоод байгаагүй. 10 дугаар сард манай охин хотруу хүүхдээ аваад явсан байхад гэрт нь хулгай ороод зурагтыг нь аваад явсан. Дараа нь бас гэрт нь хулгайч ороод хөргөгчийг нь аваад явсан. Би өөрийнхөө нохойг тэдний хашаанд нь уясан байсан чинь дахиад хулгайч орсон. Хамгийн сүүлд нь тэдний хөргөгчийг нь хулгайлсан байсан хулгайч охины гэрт орохдоо гэрийн хаалгыг цоожилсон цоожийг мушгиад орсон байсан. Тухайн үед манай охин Нямцэрэнгийн хашаанд хоёр хүүхэдтэй хүүхэн байсан нэрийг нь санахгүй байна. Манай охин ийш тийшээгээ явахаараа хашаандаа хань буулгах гэж тэр айлыг буулгасан байсан. Манай охиныхоос хавтгай зурагт, Ди Ди Эш антены хүлээн авагч, хөргөгч зэрэг зүйлс хулгайд алдагдсан. Би өдрийг нь санахгүй байна өглөө нь гэрийг нь очиж үзэхэд зүгээр байдаг. Өдөрт нэг удаа л очдог байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

Гэрч Ц.Авирмэд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2016 оны 10 дугаар сарын эхээр зарын дагуу Гурван сайхны 12-10 тоот Нямцэрэнгийн хашаанд буусан ...Нэг өдөр Нямцэрэн надруу утсаар залгаад манай нөхөр хөдөө явсан. Би одоо хот явлаа одоо гэртээ ир гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ ирж хоносон. Шөнө 23 цагийн үед нохой хуцаад байхаар нь гэрээс гараад хашаанаас гарч харахад юм харагдахгүй байсан. Тэгээд хоносон өглөө 7 гэж босоод хашаагаа тойроод явж байхад манай айлын хаалга нь нээлттэй байхаар нь шагайж харахад гэрийн хойно байсан хар өнгийн хавтгай зурагт байхгүй болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирж үзлэг хийгээд явсан. Нэг өдөр миний хүүхдийн бие өвдөөд байхаар нь эмнэлэг явж байгаад оройтоод гэртээ харьж хоноогүй. Тэгсэн маргааш өглөө нь дахиад Нямцэрэнгийн гэрт хулгайч ороод гэрээс хөргөгчийг нь аваад явсан. Хашааны зүүн өмнө буланд нохой уяатай байсан. Хөргөгч зурагт хоёр бараг л  хоногийн зайтай хулгайд алдагдсан. Хулгайч тэр айлын цоожийг нь мушгиж байгаад эвдлээд гэрт орсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

Гэрч Х.Цог мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Манай гэр Гурван сайхны 12-11 тоотод байдаг манай зүүн талын хашаанд Нямцэрэнгийнх гэдэг айл байдаг. Тэр өдөр 11 цагийн үед гэрээс гараад ирэхэд Сумъяа ирсэн байсан. Тэр намайг дуудаад энэ айлд хулгайч орсон байна цагдаа дууд гэхээр нь би цагдаа дуудсан. Тэгсэн тэр айлаас хөргөгч нь хулгайд алдагдсан байсан. Сүүлд тэр айлаас юм алдагдахад хажууд нь айл буусан байсан. Угаасаа тэднийхийг эзгүй байхад нь гэрт нь хулгайч ороод байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

Гэрч М.Алтанзул мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Одоогоос нэг сарын өмнө Тунгаа гэдэг эгч над руу утсаар залгаад хямдхан Ди Ди Эш авах уу гэхээр нь би авъя гэсэн. Тэр надад 50.000 төгрөгөөр ав гэж хэлсэн. Тэгээд би тэдний гэрт нь Ди Ди эш антены хүлээн авагч, картын хамт авсан. Би түүнээс Ди Ди Эш антены хүлээн авагч, цэнэглэсэн картын хамт 59.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр надад 3 сар хэрэглэхээр нь картыг нь нэр дээр чинь шилжүүлж өгье гэж хэлсэн. Сарын дараа Тунгаа эгч над руу залгаад чи тал мөнгийг гаргачих би та мөнгийг гаргая. Тэгээд шинэ карт худалдаж авч өгье гэж хэлээд наад карт чинь чиний нэр дээр шилжих боломжгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд өнгөрсөн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр картын эрх дуусахаар нь Тунгаа руу утсаар залгаад эрх нь дуусчихлаа одоо яах вэ гэхэд тэр хүрээд ир би арын дэлгүүрээс эрхийг нь сунгаад өгье дараа сард боломжтой болохоороо шинэ карт аваад өгье гэж хэлсэн. Тэгээд өнгөрсөн, өнөөдөр өглөө гэрт намайг байж байхад хоёр цагдаа ирээд миний худалдаж авсан Ди Ди эшийг хулгайнх гэдгийг хэлсэн. Би Тунгаагийн бүтэн нэрийг нь мэдэхгүй Тунгаа л гээд байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/,

Гэрч С.Уламцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 10 дугаар сарын дундуур Одонтунгалаг утсаар залгаад зурагт Ди Ди эш авах уу 300.000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь би мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгсэн Одонтунгалаг байж байгаад утсаар залгаад зурагт авах уу би аваад гэрт чинь хүргээд өгье гэсэн.  Тэгээд би гэрт нь хүрээд очиход Одонтунгалагийн гэрт баруун орных нь наад талд нь хар өнгийн нимгэн хавтгай 32 инчийн зурагт тавиатай байсан. Тэгсэн нөгөө ди ди эш нь зүгээр картгүй хүлээн авагч байхаар нь карт нь яасан юм бэ гэж асуухад манай дүүгийн юм байгаа юм манай дүү эхнэрээсээ салаад хамаг юмаа зараад байгаа юм. Манай дүү намайг зараад өг гэж хэлсэн гэсэн. Хүлээн авагчийг нь аваад 200.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгөө картаа өгсөн дараа нь үлдэгдэл мөнгөө аваарай гэж хэлээд зурагт ди ди эшийг нь аваад явсан. Тэгсэн Одонтунгалаг надад картаа авчирч өгөөгүй тэгэхээр нь би утсаар залгаад картаа авчирч өгөө гэхэд тэр манай дүү архи уугаад олдохгүй байна гэхээр нь би тэгвэл би үүгээр чинь яах юм бэ ирж ав гэж хэлсэн. Одонтунгалаг надаас картаа өгөөгүй байж үлдсэн мөнгөө нэхээд байсан. Тэгээд тэр картгүй Ди ди эш антены хүлээн авагчаа аваад явсан. Би нөгөө зурагтаа гэртээ тавьсан байсан. 3 дугаар сарын 6-ны өдөр цагдаа нар гэрт ирээд миний Одонтунгалагаас худалдаж авсан зурагтыг хулгайн эд зүйл байсан гэдгийг хэлээд хурааж авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/,

Гэрч А.Идэр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 10 дугаар сарын сүүлээр нэг өдөр 14 цагийн үед ажилд явах гэж байхад Одонтунгалаг манай гэрт ирээд хөргөгч авах уу манай дүүгийн хөргөгч байгаа юм манай дүү нөхрөөсөө салаад Солонгос явсан гэж хэлсэн. Тухайн үед миний цалин буугаагүй байсан болохоор надад мөнгө байхгүй үдээс хойно цалин орох байх гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд орой 22 цагт ажлаасаа буугаад 23 цагийн үед гэртээ ирээд байж байхад араас Одонтунгалаг орж ирээд хөргөгчийг чинь одоо аваад ирье гэж хэлэхээр нь би унаа цуцаа байхгүй гэхэд тэр би унаа олоод аваад ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд нэлээд удсан би гэртээ ганцаараа унтах гээд орондоо ороод хэвтэж байсан. Тэгсэн Одонтунгалаг ногоон өнгийн хоёр хаалгатай хөргөгч аваад гэрийн гадаа ирсэн байсан. Тэр хөргөгчийг 250.000 төгрөгөөр зарна гэж хэлснээ талыг нь одоо өгчих үлдсэнийг нь дараа цагаан сараас өмнөхөн өгчих хүүхдийн хоол байхгүй байна гэж хэлсэн. Би хөргөгчийг нь аваад үлдсэн маргааш нь миний урьдчилгаа цалин орохоор нь 100.000 төгрөгийг Одонтунгалагт өгсөн. Би 11 сард үлдсэн мөнгийг нь Одонтунгалагт өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63, 64-р хуудас/,

Гэрч Э.Батбилэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 11 дүгээр сарын эхээр аймгийн төвд ирсэн. Намайг явахад эхнэр хүүхэд үлдсэн. Би Б.Чойдорж, Х.Энхтулга нарыг танина. Бид нар наадмаас өмнө хамтдаа шар юманд явж байсан. Манай гэр .... 4 тоотод байдаг. Идэрийнх манай зүүн талын хашаанд байдаг. Заримдаа ирж очоод байдаг ирж тоглож байж байгаад явдаг найз нөхөд байгаа. Энхтулга бид хоёр багадаа нэг байранд байдаг байсан нэгнээ таньдаг. Би Одонтунгалагтай гэр бүл болоод 2 жил болж байна. Одонтунгалаг ажил хийдэггүй гэрээр байдаг надтай суухаас өмнө ажил хийдэг байсан үгүйг нь мэдэхгүй. Би 2014 -өөс 2015 оны хооронд нэг жил хэртэй Оюу толгойд ажиллаж байгаад гарсан түүнээс хойш ажил хийгээгүй, ажлаасаа гараад шар юманд явж ар гэрээ тэжээж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

Гэрч Н.Түвшинбилэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Манай гэр 2016 оны 09 дүгээр сард Баруун сайхны 1-20 тоотоос ... тоотод очиж буусан. Нүүж буусан дараа нь нэг өдрийн орой 22 цагийн үед намайг гэртээ хоёр хүүхдийн хамт унтаж байхад утсаар Одонтунгалаг залгаад манай дүүгийнх хөргөгчөө зарах гэж байгаа юм дөхүүлээд өгөөч унаа олдохгүй байна би танай гэрийн хойд талд дэлгүүрийн хажууд зогсож байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за гэж хэлээд машинаа асаагаад манайхаас хойно байдаг дэлгүүрийн хажууд очиход Одонтунгалаг ганцаараа алхаж байсан. Түүнийг машинд суулгаад дэлгүүрээс жоохон яваад хашааны өмнө талд ирээд зогсоход хашаанаас хоёр залуу хөргөгч бариад гараад ирсэн. Нөгөө хөргөгчийг машинд хийсэн Одонтунгалаг гэрт буулгаад өг гэж надад хэлснээ гэрийн хажууд талын хүн авахаар боллоо гэж хэлсэн. Тэгээд би Баруун сайхны 10-23 тоот хашааны гадаа очиж зогссон, машинаас хөргөгчийг нөгөө 2 хүн Одонтунгалаг буулгаж аваад үлдсэн. Би тэд нарыг тэнд нь үлдээгээд гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/,

Шүүгдэгч Х.Энхтулга мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... 2016 оны 10 дугаар сард байсан Гурван сайхны айлд шөнө 00 цагийн үед орж хулгай хийсэн. Би гэрээс хар өнгийн хавтгай том зурагтыг гэрийн хойно мөлхөө стенкэн дээр байхад нь авсан. Хажууд нь байсан Ди Ди Эш антены станцыг нь карттай нь хамт хулгайлж аваад ... Одонтунгалагийнд аваачиж байлгаж байгаад 2 хоногийн дараа нь Одонтунгалаар заруулсан. Дараа нь ... хулгай хийсэн нөгөө айл руугаа шөнө орж гэрийн зүүн өмнө талд байсан ногоон өнгийн 2 хаалгатай хөргөгч, гэрийн бараан талд байсан хувцасны шкабнаас куртек бас хулгайлж аваад гэрээс гарсан. Одонтунгалагийд нөгөө хулгайлж авсан зүйлээ байлгаж байгаад маргааш нь хүнд зарсан. Гурван сайхны хаягийг нь мэдэхгүй айлд орж хулгайлахад гэрийн баруун талд нь нэг гэр байсан. Би гэрийн цоожийг нь эвдэж ордог байсан. Би тэр айлаас зурагт, ди ди эш, хөргөгч хулгайлахдаа Чойдоо гээд Мандал-Овоо сумын харъяат залуутай хамт очиж хулгай хийсэн. Одонтунгалагийн баруун талын гэр нь эзгүй цоожтой байсан. Тэгээд гэрт нь хулгайлсан эд зүйлээ нуусан. Би Одонтунгалагийг зараад өг гэж гуйсан. Тэгээд тэр надад зарж өгсөн. Одонтунгалаг надад тэр айлыг эзгүй байгаа гэдгийг хэлсэн. Тэгээд би тэр айлд очиж хулгай хийсэн. Одонтунгалаг надтай хамт .... хаягийг нь мэдэхгүй гэрээс хөргөгч хулгайлж авахад хамт явсан. Одонтунгалаг тэр айлыг эзгүй, эзэд нь хот явсан байгаа гэж хэлсэн. Эхний удаа Одонтунгалаг, Чойдоо бид хоёрт ... байгаа айл эзгүй байгаа зурагт Ди Ди эш-ийг нь аваад ир гэж хэлсэн. Тэгээд би тэр айлаас очиж зурагт Ди Ди эшийг нь хулгайлж авсан. Түлхүүр нь байхгүй болохоор цоожийг нь эвдсэн. Би Одонтунгалагт гэрийн түлхүүр нь байхгүй байна ш дээ гэж утсаар хэлэхэд тэр цоожийг нь эвдчих би маргааш цоожийг нь шинээр аваад хийчихнэ гэж хэлэхээр нь би цоожийг нь эвдэж гэрт орсон. Тэгэхэд би хулгай хийж байгаагаа мэдсэн. Одонтунгалаг Чойдоо бид хоёрын хулгайлж аваачсан зурагт, Ди Ди эшийг зарсан. Одонтунгалаг зурагтыг 250.000 төгрөгөөр зарсан, Ди Ди Эшийг нь тусад нь 50.000 төгрөгөөр зарсан, Хөргөгчийг нь 200.000 төгрөгөөр зарсан гэж хэлж байсан. Би хулгайлж авсан куртикийг нь өмсөж байгаад хөдөөний нэг хүнд өгсөн. Надад Одонтунгалаг ерөөсөө мөнгө өгөөгүй. Одонтунгалаг надад хэлэхдээ хулгайлж авсан зүйлүүдийг зарсан харин мөнгөө өгөөгүй байгаа удахгүй өгнө гэж хэлдэг байсан. Чойдоо Одонтунгалагийд байдаг байсан. Тэгээд түүнтэй хамт явж хулгай хийдэг байсан. Чойдоог Чойдорж гэдэг тэр одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. ...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би сонсгосон ялыг ойлгосон. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80, -р хуудас/,

Шүүгдэгч Ж.Одонтунгалаг мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 10 дугаар сард намар өдөр би Нямцэрэнгийн гэрт Энхтулга хоёртой хамт нойлын нүх ухах гээд очсон. Тэгсэн тэдний гэр нь цоожтой байсан утсаар залгаж асуухад хот руу явсан байна гэж хэлсэн. Тэгээд тэр хоёрт Нямцэрэнгийнх баян шүү эдний ээж аав нь боломжтой айл шүү дандаа эзгүй байдаг юм ш дээ гэж хэлж байсан. Тэгсэн Энхтулга тэгвэл эднийхийг ухах уу гээд байсан. Би тэгэхээр нь нээх юм хэлээгүй өнгөрсөн. Тэгсэн маргааш шөнө нь Чойдорж, Энхтулга хоёр Нямцэрэнгийнхээс зурагт ди ди эш антены хүлээн авагч, картын хамт хулгайлж авчраад манай гэрт тавьсан байсан Тэгсэн Энхтулга зурагтыг нь аваад явсан ди ди эш антены хүлээн авагч нь манайд үлдсэн. Би ди ди эш антены хүлээн авагчийг картын хамт 60.000 төгрөгөөр Аптанзулд зарсан. Би ди ди эш антены хүлээн авагчийг зараад 2 сар болж байна. Тэгээд өнгөрсөн удаагүй нэлээд согтуу Энхтулга шөнө над руу утсаар залгаад унаа байна уу таньдаг унаа аваад хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр Билгээ гэдэг манай найз хүүхэн байдаг түүнийг дагуулаад явсан явах замдаа утсаар Энхтулгийг хаана байгаа юм бэ гэж асуухад тэр Гурван сайханд Нямкаагийн гадаа байна гэж хэлсэн. Тэгээд би Билгээтэй хамт түүний хэлсэн газарт хүрээд очиход Энхтулга Нямцэрэнгийнхээс хөргөгчийг нь аваад гараад ирсэн байсан. Тэгэхээр нь би хөргөгчийг нь аваад манай хажуу талын айлд ирээд буулгасан. Хөргөгчийг манай хадам хөгшний дүү Идэрт 200.000 төгрөгөөр зарсан. Энхтулга яваад сураг тасарсан. Нямцэрэн бид хоёр нэг дор өссөн, манай дүүгийн найз бид нар холбоотой байдаг байсан. Би эхлээд мэдээгүй юм. Тэгсэн манай орны араар гэр буулгаж байхад зурагт ди ди эш гараад ирсэн Тэгсэн Чойдорж надад би Нямцэрэнгийнхээс зурагт Ди ди эшийг нь хулгайлаад ирсэн гэж хэлсэн. Би яаж байгаа юм бэ гэж хэлж байсан. Энхтулга хөргөгч хулгайлахдаа нэг өндөр хүнтэй хамт байсан. Тэр залууг Отгоо гэж хэлж байсан байхаа. Би машинтай сүүлд нь Энхтулгай дээр очсон.

...Би сонсгосон ялыг ойлгосон. Би хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84, 90-р хуудас/,

Шүүгдэгч Б.Чойдорж мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 07 дугаар сард Улаанбаатар хотоос ирээд Одонтунгалагийд байдаг байсан. 2016 оны 10 дугаар сарын сүүлээр Одонтунгалаг надад ажил байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар ажил байгаа юм бэ гэхэд тэр хэлэхгүй байсан. Тэгээд харанхуй болсон байхад Гурван сайханд такси аваад Одонтунгалаг бид хоёр очсон. Би түүнээс энэ айлд яах гэж байгаа юм бэ гэхэд Оюунтунгалаг энэ айлруу ороод зурагт ди ди эшийг нь аваад гараад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би ганцаараа орж чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн Одонтунгалаг буцаад гэр лүүгээ явсан. Гэрт нь очиход Энхтулга ирээд зогсож байсан Тэгсэн Одонтунгалаг, Энхтулга бид хоёрыг нөгөө айлдаа очоод Ди Ди эш зурагтыг нь аваад ир маргааш та хоёрт мөнгө өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр зөвшөөрөөд буцаад Гурван сайханд нөгөө айл дээрээ Энхтулга бид хоёр очсон. Айлын хашаанд ороод цоожийг нь эвдээд гэрт орсон. Гэрийн хойд хойд талд байсан хар өнгийн LCD зурагтыг ди ди эш антены хүлээн авагчийг нь карттай нь аваад гарсан. Тэндээсээ яваад .... тоотод Оюунтунгалагийд хулгайлсан зурагт Ди Ди эшийг орных нь ар талаар хийсэн. Маргааш билүү нөгөөдөр нь зурагт Ди Ди эшийг хүнд зарсан. Одонтунгалаг Энхтулга бид хоёр мөнгө өгнө гэж байсан. Мөнгө өгөөгүй тэгээд өнгөрсөн. Надад ажил байна гээд намайг дагуулаад ... очсон. Тэр ... айлын гадаа очоод энэ айл руу ороод зурагт ди ди эшийг нь аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би ганцаараа орж чадахгүй гэж хэпсэн. Би Гурван сайхны хаягийг нь мэдэхгуй байна. Тэр хашаанд хоёр айл байсан. Би зүүн талын айлаас нь зурагт Ди Дм Эшийг иь хулгайлсан. Одонтунгалаг тэр айлаас зурагт Ди Ди эшииг нь аваад ир манай таньдаг айл байгаа юм авчрахаар чинь мөнгө өгье гээд байхаар нь хулгай хийсэн. Тэгсэн Одонтунгалаг Энхтулга бид хоёрт мөнгө өгөөгүй.

...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би сонсгосон ялыг ойлгосон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86, 88-р хуудас/,

  Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02, 20-р хуудас/,

 Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-09, 22-30--р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлтэд: Диди Эш, антений хүлээн авагч картын хамт 165000 төгрөг, 32 инчийн LCD  зурагт 399.000 төгрөг нийт 564.000 төгрөг гэжээ. /хх-ийн 17-р хуудас/,

        Ашид билгүүн ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлтэд: 2 хаалгатай ногоон өнгийн хөргөгч 1 ширхэг 420.000 төгрөг гэжээ. /хх-ийн 36-р хуудас/,

         Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-48, 49-51, 51-52-р хуудас/,

           Ашид билгүүн ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлтэд: хонины мах ястай 20 кг нь 80.000 төгрөг, куртик 180.000 төгрөг, нийт 260.000 төгрөг гэжээ. /хх-ийн 71-р хуудас/,

           Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 108-111-р хуудас/,

            Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 112-114-р хуудас/,

            Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 115-117-р хуудас/,

            Шүүгдэгч Ж.Одонтунгалагийн талаархи Даланзадгад сумын 8-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 119-р хуудас/,

Шүүгдэгч Х.Энхтулгын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122-р хуудас/,

Шүүгдэгч Ж.Одонтунгалагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124-р хуудас/,

Шүүгдэгч Б.Чойдоржийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 125-р хуудас/ зэрэг болно.

            Шүүгдэгч Ж.Одонтунгалаг нь шунахайн сэдэлтээр Х.Энхтулга, Б.Чойдорж нарт иргэн С.Нямцэрэнгийн гэрээс эд зүйл хулгайлж авчрахыг зааж зөвлөн, орон байраар хангасны үндсэн дээр Х.Энхтулга, Б.Чойдорж нар нь 2016 оны 10 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1-р багийн ... тоотод оршин суух С.Нямцэрэнгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн Эл Си Ди зурагт, Ди Ди иш антены хүлээн авагч, карт зэрэг эд зүйлс хулгайлан авч ирснийг бусдад зарж борлуулан хохирогчид 564.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон,

         Мөн шүүгдэгч Ж.Одонтунгалаг нь Х.Энхтулгатай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1 дүгээр багийн Гурван сайхны 12-10 тоотод оршин суух С.Нямцэрэнгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж хөргөгч, хонины мах 20 кг, куртик зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 680.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан.

        Шүүгдэгч Х.Энхтулга нь Б.Чойдоржтой бүлэглэн шунахайн сэдэлтээр 2016 оны 10 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1-р багийн ... тоотод оршин суух С.Нямцэрэнгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн Эл Си Ди зурагт, Ди Ди иш антены хүлээн авагч, карт зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 564.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

         Мөн шүүгдэгч Х.Энхтулга нь ялтай байх хугацаандаа Ж.Одонтунгалагтай бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1-р багийн ... тоотод оршин суух С.Нямцэрэнгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж хөргөгч, мах, куртик зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 680.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан.

         Шүүгдэгч Б.Чойдорж нь Х.Энхтулгатай бүлэглэн шунахайн сэдэлтээр 2016 оны 10 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1 дүгээр багийн ... тоотод оршин суух С.Нямцэрэнгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн Эл Си Ди зурагт, Ди Ди иш антены хүлээн авагч, карт зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 564.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм бутуутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

        Хохирогч С.Нямцэрэнгийн:”...2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хашаандаа Авирмэд гэдэг айл буулгасан. Тэгээд хүүхдийн бие өвдөөд тэр өдрөө Улаанбаатар хот руу явсан. Тэгсэн маргааш өдрийн өглөө нь Авирмэд танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Би Булган аймгаар явж байгаад 2016 оны 11 дүгээр сарын эхээр гэртээ ирэхэд манай гэрээс 32 инчийн LCD зурагт, Ди ди Эш антены хүлээн авагч, ногоон өнгийн хөргөгч, гэрийн баруун талд байсан өвлийн куртик зэрэг зүйл хулгайд алдагдсан. Би Алтан говь телевизээр хашаандаа айл буулгана гэсэн зар өгсөн. Зарын дагуу Авирмэд надтай уулзаад манай хашаанд буухаар болсон. Манай нөхөр Батхишиг Шивээ хүрэн хилийн боомтод манай ээж Нэргүйн хамт гуанз ажиллуулдаг. Энэ онд манайд хулгай орсон бүх үйлдлүүдийг цагдаад мэдэгдсэн. Хулгайд алдагдсан зүйлээ эргүүлж олж авмаар байна. Манайд хэд хэдэн удаа хулгай орсон учраас маш их гомдолтой байна.

          ...Манай бага хүү харвалт маягийн зүйл өгөөд хүүгээ эмчлүүлээд явж байгаад ирж байгаа. Нөхөр баруун талын хил дээр ээжтэй хамт хувиараа цайны газар ажиллуулаад байж байдаг. Манайд ямар ч байсан 4 удаа хулгай орсон. Зурагт ди ди эш хүлээн авагч алдагдсан. Дараа нь 2016 оны 06 дугаар сарын дундуур байх эмнэлэгт хэвтэж байхад бас зурагт ди ди эш, зурагт алдагдсан. Саяхан хоёр хулгай ороод ингээд 4 удаа буюу 3 телевизор, 3 ди ди эшийн хүлээн авагч 1 хөргөгчөө алдчихаад байна. Цагдаад мэдэгдсэн байгаа. ...Би Улаанбаатар хот яваад 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шөнө ирсэн. Хөргөгчийг би 2015 онд Даланзадгад сумын төв дээрээс 850.000 төгрөгөөр авсан. Улаанбаатар хотоос 2016 оны 09 дүгээр сард 200 мянган төгрөгөөр худалдан авч байсан хөх өнгийн урдаа цахилгаантай, хиймэл үстэй юүдэнтэй куртик \эрэгтэй хүний\ алдагдсан. Өмнөхийг нь тухай тухай байцаагчид бүртгүүлж байсан. Гомдолтой байна. Алдагдсан зүйлүүдээ олж авмаар байна. 

          ...Манай алдагдсан хөргөгч дотор нь бүтэн хонины мах байсан. Дээд талд нь нээх юм байгаагүй. Мах ястайгаа нийлээд 20 орчим кг байсан байх. Манайх хашаанд буухаасаа нойлынхоо нүхийг ухуулсан байсан. Ж.Одонтунгалагийг танина. Одонтунгалагийн дүү Одончимэг бид хоёр багийн найзууд тэгээд таньдаг. Уг нь Одонтунгалаг манайхаар тэр болгон орж гараад байдаггүй. Би хаад нэг уулздаг байсан болохоос манайхаар орж гараад байдаггүй байсан. Би Одонтунгалагтай утсаар ярьдаг байсан би энд явж байна тэнд явж байна гэж түүнд хэлдэг байсан. Манайхаас өмнө нь 40 инчийн зурагт хулгайд алдагдсан түүнийг засуулахад Одонтунгалаг надтай хамт явж зурагтыг оношилгооны газар болох Холбооны зүүн талд байдаг газарт очиж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11, 32, 58–р хуудас/,

         Иргэний нэхэмжлэгч А.Идэрийн:”...Би гэрчийн мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр нь мэдүүлсэн болохоор надад нэмж хэлээд байх зүйл байхгүй. Надад Одонтунгалаг хөргөгч 250.000 төгрөгөөр зарсан. Тэгсэн тэр хөргөгч нь хулгайн хөргөгч байсан. Би түүнийг нь мэдээгүй худалдаж авсан. Одонтунгалаг надад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болохоор нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/,

         Иргэний нэхэмжлэгч М.Алтанзулын:”...Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Би Тунгаа гэж хүнээс Диди Эш антены  хүлээн авагчийг, картын хамт 59.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр мөнгөө нэхэмжилж байна. Би тэрийг хулгайн зүйл гэдгийг мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/,

         Иргэний нэхэмжлэгч С.Уламцэцэгийн:”...Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр нь мэдүүлсэн болохоор нэмж хэлэх зүйл байхгүй. Надад Одонтунгалаг хулгайн зурагтыг 200.000 төгрөгөөр мэдэхгүйгээр далимдуулж худлаа хэлж байгаад зарж надад хохирол учруулсан. Би түүнийг нь мэдээгүй худалдаж авсан. Одонтунгалаг надад учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Одоо нэхэмжилж байгаа байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/,

Гэрч Д.Сумъяагийн:”...Манай охин Нямцэрэнгийнх Гурван сайхны 12-10 тоотод байдаг. Охины хүүхэд өвдөөд хот яваад нөхөр нь хил явсан эзгүй би гэрийг нь эргэж тойрдог байсан. Гэхдээ бие өвчтэй болохоор тэр болгон очоод байгаагүй. 10 дугаар сард манай охин хотруу хүүхдээ аваад явсан байхад гэрт нь хулгай ороод зурагтыг нь аваад явсан. Дараа нь бас гэрт нь хулгайч ороод хөргөгчийг чь аваад явсан. Би өөрийнхөө нохойг тэдний хашаанд нь уясан байсан чинь дахиад хулгайч орсон. Хамгийн сүүлд нь тэдний хөргөгчийг нь хулгайлсан байсан хулгайч охины гэрт орохдоо гэрийн хаалгыг цоожилсон цоожийг мушгиад орсон байсан. Тухайн үед манай охин Нямцэрэнгийн хашаанд хоёр хүүхэдтэй хүүхэн байсан нэрийг нь санахгүй байна. Манай охин ийш тийшээгээ явахаараа хашаандаа хань буулгах гэж тэр айлыг буулгасан байсан. Манаи охиныхоос хавтгай зурагт, Ди Ди Эш антены хүлээн авагч, хөргөгч зэрэг зүйлс хулгайд алдагдсан. Би өдрийг нь санахгүй байна өглөө нь гэрийг нь очиж үзэхэд зүгээр байдаг. Өдөрт нэг удаа л очдог байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

Гэрч Ц.Авирмэдийн:”...Би 2016 оны 10 дугаар сарын эхээр зарын дагуу ... тоот Нямцэрэнгийн хашаанд буусан ...Нэг өдөр Нямцэрэн надруу утсаар залгаад манай нөхөр хөдөө явсан. Би одоо хот явлаа одоо гэртээ ир гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ ирж хоносон. Шөнө 23 цагийн үед нохой хуцаад байхаар нь гэрээс гараад хашаанаас гарч харахад юм харагдахгүй байсан. Тэгээд хоносон өглөө 7 гэж босоод хашаагаа тойроод явж байхад манай айлын хаалга нь нээлттэй байхаар нь шагайж харахад гэрийн хойно байсан хар өнгийн хавтгай зурагт байхгүй болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирж үзлэг хийгээд явсан. Нэг өдөр миний хүүхдийн бие өвдөөд байхаар нь эмнэлэг явж байгаад оройтоод гэртээ харьж хоноогүй. Тэгсэн маргааш өглөө нь дахиад Нямцэрэнгийн гэрт хулгайч ороод гэрээс хөргөгчийг нь аваад явсан. Хашааны зүүн өмнө буланд нохой уяатай байсан. Хөргөгч зурагт хоёр бараг л  хоногийн зайтай хулгайд алдагдсан. Хулгайч тэр айлын цоожийг нь мушгиж байгаад эвдлээд гэрт орсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

Гэрч Х.Цогийн:”...Манай гэр ... тоотод байдаг манай зүүн талын хашаанд Нямцэрэнгийнх гэдэг айл байдаг. Тэр өдөр 11 цагийн үед гэрээс гараад ирэхэд Сумъяа ирсэн байсан. Тэр намайг дуудаад энэ айлд хулгайч орсон байна цагдаа дууд гэхээр нь би цагдаа дуудсан. Тэгсэн тэр айлаас хөргөгч нь хулгайд алдсан байсан. Сүүлд тэр айлаас юм алдагдахад хажууд нь айл буусан байсан. Угаасаа тэднийхийг эзгүй байхад нь гэрт нь хулгайч ороод байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

Гэрч М.Алтанзулын:”...Одоогоос нэг сарын өмнө Тунгаа гэдэг эгч над руу утсаар залгаад хямдхан Ди Ди Эш авах уу гэхээр нь би авъя гэсэн. Тэр надад 50.000 төгрөгөөр ав гэж хэлсэн. Тэгээд би тэдний гэрт нь Ди Ди эш антены хүлээн авагч, картын хамт авсан. Би түүнээс Ди Ди Эш антены хүлээн авагч, цэнэглэсэн картын хамт 59.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр надад 3 сар хэрэглэхээр нь картыг нь нэр дээр чинь шилжүүлж өгье гэж хэлсэн. Сарын дараа Тунгаа эгч над руу залгаад чи тал мөнгийг гаргачих би та мөнгийг гаргая. Тэгээд шинэ карт худалдаж авч өгье гэж хэлээд наад карт чинь чиний нэр дээр шилжих боломжгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд өнгөрсөн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр картын эрх дуусахаар нь Тунгаа руу утсаар залгаад эрх нь дуусчихлаа одоо яах вэ гэхэд тэр хүрээд ир би арын дэлгүүрээс эрхийг нь сунгаад өгье дараа сард боломжтой болохоороо шинэ карт аваад өгье гэж хэлсэн. Тэгээд өнгөрсөн, өнөөдөр өглөө гэрт намайг байж байхад хоёр цагдаа ирээд миний худалдаж авсан Ди Ди эшийг хулгайнх гэдгийг хэлсэн. Би Тунгаагийн бүтэн нэрийг нь мэдэхгүй Тунгаа л гээд байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/,

Гэрч С.Уламцэцэгийн:”...2016 оны 10 дугаар сарын дундуур Одонтунгалаг утсаар залгаад зурагт Ди Ди эш авах уу 300.000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь би мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгсэн Одонтунгалаг байж байгаад утсаар залгаад зурагт авах уу би аваад гэрт чинь хүргээд өгье гэсэн.  Тэгээд би гэрт нь хүрээд очиход Одонтунгалагийн гэрт баруун орных нь наад талд нь хар өнгийн нимгэн хавтгай 32 инчийн зурагт тавиатай байсан. Тэгсэн нөгөө ди ди эш нь зүгээр картгүй хүлээн авагч байхаар нь карт нь яасан юм бэ гэж асуухад манай дүүгийн юм байгаа юм манай дүү эхнэрээсээ салаад хамаг юмаа зараад байгаа юм. Манай дүү намайг зараад өг гэж хэлсэн гэсэн. Хүлээн авагчийг нь аваад 200.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгөө картаа өгсөн дараа нь үлдэгдэл мөнгөө аваарай гэж хэлээд зурагт ди ди эшийг нь аваад явсан. Тэгсэн Одонтунгалаг надад картаа авчирч өгөөгүй тэгэхээр нь би утсаар залгаад картаа авчирч өгөө гэхэд тэр манай дүү архи уугаад олдохгүй байна гэхээр нь би тэгвэл би үүгээр чинь яах юм бэ ирж ав гэж хэлсэн. Одонтунгалаг надаас картаа өгөөгүй байж үлдсэн мөнгөө нэхээд байсан. Тэгээд тэр картгүй Ди ди эш антены хүлээн авагчаа аваад явсан. Би нөгөө зурагтаа гэртээ тавьсан байсан. 3 дугаар сарын 6-ны өдөр цагдаа нар гэрт ирээд миний Одонтунгалагаас худалдаж авсан зурагтыг хулгайн эд зүйл байсан гэдгийг хэлээд хурааж авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/,

Гэрч А.Идэрийн:”...2016 оны 10 дугаар сарын сүүлээр нэг өдөр 14 цагийн үед ажилд явах гэж байхад Одонтунгалаг манай гэрт ирээд хөргөгч авах уу манай дүүгийн хөргөгч байгаа юм манай дүү нөхрөөсөө салаад Солонгос явсан гэж хэлсэн. Тухайн үед миний цалин буугаагүй байсан болохоор надад мөнгө байхгүй үдээс хойно цалин орох байх гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд орой 22 цагт ажлаасаа буугаад 23 цагийн үед гэртээ ирээд байж байхад араас Одонтунгалаг орж ирээд хөргөгчийг чинь одоо аваад ирье гэж хэлэхээр нь би унаа цуцаа байхгүй гэхэд тэр би унаа олоод аваад ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд нэлээд удсан би гэртээ ганцаараа унтах гээд орондоо ороод хэвтэж байсан. Тэгсэн Одонтунгалаг ногоон өнгийн хоёр хаалгатай хөргөгч аваад гэрийн гадаа ирсэн байсан. Тэр хөргөгчийг 250.000 төгрөгөөр зарна гэж хэлснээ талыг нь одоо өгчих үлдсэнийг нь дараа цагаан сараас өмнөхөн өгчих хүүхдийн хоол байхгүй байна гэж хэлсэн. Би хөргөгчийг нь аваад үлдсэн маргааш нь миний урьдчилгаа цалин орохоор нь 100.000 төгрөгийг Одонтунгалагт өгсөн. Би 11 сард үлдсэн мөнгийг нь Одонтунгалагт өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63, 64-р хуудас/,

Гэрч Э.Батбилэгийн:”...2016 оны 11 дүгээр сарын эхээр аймгийн төвд ирсэн. Намайг явахад эхнэр хүүхэд үлдсэн. Би Б.Чойдорж, Х.Энхтулга нарыг танина. Бид нар наадмаас өмнө хамтдаа шар юманд явж байсан. Манай гэр Баруун сайхны 10-24 тоотод байдаг. Идэрийнх манай зүүн талын хашаанд байдаг. Заримдаа ирж очоод байдаг ирж тоглож байж байгаад явдаг найз нөхөд байгаа. Энхтулга бид хоёр багадаа нэг байранд байдаг байсан нэгнээ таньдаг. Би Одонтунгалагтай гэр бүл болоод 2 жил болж байна. Одонтунгалаг ажил хийдэггүй гэрээр байдаг надтай суухаас өмнө ажил хийдэг байсан үгүйг нь мэдэхгүй. Би 2014 -өөс 2015 оны хооронд нэг жил хэртэй Оюу толгойд ажиллаж байгаад гарсан түүнээс хойш ажил хийгээгүй, ажлаасаа гараад шар юманд явж ар гэрээ тэжээж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

Гэрч Н.Түвшинбилэгийн:”...Манай гэр 2016 оны 09 дүгээр сард ... тоотоос Гурван сайхны 4-32 тоотод очиж буусан. Нүүж буусан дараа нь нэг өдрийн орой 22 цагийн үед намайг гэртээ хоёр хүүхдийн хамт унтаж байхад утсаар Одонтунгалаг залгаад манай дүүгийнх хөргөгчөө зарах гэж байгаа юм дөхүүлээд өгөөч унаа олдохгүй байна би танай гэрийн хойд талд дэлгүүрийн хажууд зогсож байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за гэж хэлээд машинаа асаагаад манайхаас хойно байдаг дэлгүүрийн хажууд очиход Одонтунгалаг ганцаараа алхаж байсан. Түүнийг машинд суулгаад дэлгүүрээс жоохон яваад хашааны өмнө талд ирээд зогсоход хашаанаас хоёр залуу хөргөгч бариад гараад ирсэн. Нөгөө хөргөгчийг машинд хийсэн Одонтунгалаг гэрт буулгаад өг гэж надад хэлснээ гэрийн хажууд талын хүн авахаар боллоо гэж хэлсэн. Тэгээд би ... тоот хашааны гадаа очиж зогссон, машинаас хөргөгчийг нөгөө 2 хүн Одонтунгалаг буулгаж аваад үлдсэн. Би тэд нарыг тэнд нь үлдээгээд гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/,

Шүүгдэгч Х.Энхтулга мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... 2016 оны 10 дугаар сард байсан Гурван сайхны айлд шөнө 00 цагийн үед орж хулгай хийсэн. Би гэрээс хар өнгийн хавтгай том зурагтыг гэрийн хойно мөлхөө стенкэн дээр байхад нь авсан. Хажууд нь байсан Ди Ди Эш антены станцыг нь карттай нь хамт хулгайлж аваад Баруун сайханд Одонтунгалагийнд аваачиж байлгаж байгаад 2 хоногийн дараа нь Одонтунгалаар заруулсан. Дараа нь Гурван сайханд хулгай хийсэн нөгөө айл руугаа шөнө орж гэрийн зүүн өмнө талд байсан ногоон өнгийн 2 хаалгатай хөргөгч, гэрийн бараан талд байсан хувцасны шкабнаас куртек бас хулгайлж аваад гэрээс гарсан. Одонтунгалагийд нөгөө хулгайлж авсан зүйлээ байлгаж байгаад маргааш нь хүнд зарсан. Гурван сайхны хаягийг нь мэдэхгүй айлд орж хулгайлахад гэрийн баруун талд нь нэг гэр байсан. Би гэрийн цоожийг нь эвдэж ордог байсан. Би тэр айлаас зурагт, ди ди эш, хөргөгч хулгайлахдаа Чойдоо гээд Мандал-Овоо сумын харъяат залуутай хамт очиж хулгай хийсэн. Одонтунгалагийн баруун талын гэр нь эзгүй цоожтой байсан. Тэгээд гэрт нь хулгайлсан эд зүйлээ нуусан. Би Одонтунгалагийг зараад өг гэж гуйсан. Тэгээд тэр надад зарж өгсөн. Одонтунгалаг надад тэр айлыг эзгүй байгаа гэдгийг хэлсэн. Тэгээд би тэр айлд очиж хулгай хийсэн. Одонтунгалаг надтай хамт .... хаягийг нь мэдэхгүй гэрээс хөргөгч хулгайлж авахад хамт явсан. Одонтунгалаг тэр айлыг эзгүй, эзэд нь хот явсан байгаа гэж хэлсэн. Эхний удаа Одонтунгалаг, Чойдоо бид хоёрт Гурван сайханд байгаа айл эзгүй байгаа зурагт Ди Ди эш-ийг нь аваад ир гэж хэлсэн. Тэгээд би тэр айлаас очиж зурагт Ди Ди эшийг нь хулгайлж авсан. Түлхүүр нь байхгүй болохоор цоожийг нь эвдсэн. Би Одонтунгалагт гэрийн түлхүүр нь байхгүй байна ш дээ гэж утсаар хэлэхэд тэр цоожийг нь эвдчих би маргааш цоожийг нь шинээр аваад хийчихнэ гэж хэлэхээр нь би цоожийг нь эвдэж гэрт орсон. Тэгэхэд би хулгай хийж байгаагаа мэдсэн. Одонтунгалаг Чойдоо бид хоёрын хулгайлж аваачсан зурагт, Ди Ди эшийг зарсан. Одонтунгалаг зурагтыг 250.000 төгрөгөөр зарсан, Ди Ди Эшийг нь тусад нь 50.000 төгрөгөөр зарсан, Хөргөгчийг нь 200.000 төгрөгөөр зарсан гэж хэлж байсан. Би хулгайлж авсан куртикийг нь өмсөж байгаад хөдөөний нэг хүнд өгсөн. Надад Одонтунгалаг ерөөсөө мөнгө өгөөгүй. Одонтунгалаг надад хэлэхдээ хулгайлж авсан зүйлүүдийг зарсан харин мөнгөө өгөөгүй байгаа удахгүй өгнө гэж хэлдэг байсан. Чойдоо Одонтунгалагийд байдаг байсан. Тэгээд түүнтэй хамт явж хулгай хийдэг байсан. Чойдоог Чойдорж гэдэг тэр одоо хаана байгааг нь мэдэхгүй байна.

...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би сонсгосон ялыг ойлгосон. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80, -р хуудас/,

Шүүгдэгч Ж.Одонтунгалаг мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 10 дугаар сард намар өдөр би Нямцэрэнгийн гэрт Энхтулга хоёртой хамт нойлын нүх ухах гээд очсон. Тэгсэн тэдний гэр нь цоожтой байсан утсаар залгаж асуухад хот руу явсан байна гэж хэлсэн. Тэгээд тэр хоёрт Нямцэрэнгийнх баян шүү эдний ээж аав нь боломжтой айл шүү дандаа эзгүй байдаг юм ш дээ гэж хэлж байсан. Тэгсэн Энхтулга тэгвэл эднийхийг ухах уу гээд байсан. Би тэгэхээр нь нээх юм хэлээгүй өнгөрсөн. Тэгсэн маргааш шөнө нь Чойдорж, Энхтулга хоёр Нямцэрэнгийнхээс зурагт ди ди эш антены хүлээн авагч, картын хамт хулгайлж авчраад манай гэрт тавьсан байсан Тэгсэн Энхтулга зурагтыг нь аваад явсан ди ди эш антены хүлээн авагч нь манайд үлдсэн. Би ди ди эш антены хүлээн авагчийг картын хамт 60.000 төгрөгөөр Аптанзулд зарсан. Би ди ди эш антены хүлээн авагчийг зараад 2 сар болж байна. Тэгээд өнгөрсөн удаагүй нэлээд согтуу Энхтулга шөнө над руу утсаар залгаад унаа байна уу таньдаг унаа аваад хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр Билгээ гэдэг манай найз хүүхэн байдаг түүнийг дагуулаад явсан явах замдаа утсаар Энхтулгийг хаана байгаа юм бэ гэж асуухад тэр Гурван сайханд Нямкаагийн гадаа байна гэж хэлсэн. Тэгээд би Билгээтэй хамт түүний хэлсэн газарт хүрээд очиход Энхтулга Нямцэрэнгийнхээс хөргөгчийг нь аваад гараад ирсэн байсан. Тэгэхээр нь би хөргөгчийг нь аваад манай хажуу талын айлд ирээд буулгасан. Хөргөгчийг манай хадам хөгшний дүү Идэрт 200.000 төгрөгөөр зарсан. Энхтулга яваад сураг тасарсан. Нямцэрэн бид хоёр нэг дор өссөн, манай дүүгийн найз бид нар холбоотой байдаг байсан. Би эхлээд мэдээгүй юм. Тэгсэн манай орны араар гэр буулгаж байхад зурагт ди ди эш гараад ирсэн Тэгсэн Чойдорж надад би Нямцэрэнгийнхээс зурагт Ди ди эшийг нь хулгайлаад ирсэн гэж хэлсэн. Би яаж байгаа юм бэ гэж хэлж байсан. Энхтулга хөргөгч хулгайлахдаа нэг өндөр хүнтэй хамт байсан. Тэр залууг Отгоо гэж хэлж байсан байхаа. Би машинтай сүүлд нь Энхтулгай дээр очсон.

...Би сонсгосон ялыг ойлгосон. Би хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84, 90-р хуудас/,

Шүүгдэгч Б.Чойдорж мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 07 дугаар сард Улаанбаатар хотоос ирээд Одонтунгалагийд байдаг байсан. 2016 оны 10 дугаар сарын сүүлээр Одонтунгалаг надад ажил байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар ажил байгаа юм бэ гэхэд тэр хэлэхгүй байсан. Тэгээд харанхуй болсон байхад Гурван сайханд такси аваад Одонтунгалаг бид хоёр очсон. Би түүнээс энэ айлд яах гэж байгаа юм бэ гэхэд Оюунтунгалаг энэ айлруу ороод зурагт ди ди эшийг нь аваад гараад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би ганцаараа орж чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн Одонтунгалаг буцаад гэр лүүгээ явсан. Гэрт нь очиход Энхтулга ирээд зогсож байсан Тэгсэн Одонтунгалаг, Энхтулга бид хоёрыг нөгөө айлдаа очоод Ди Ди эш зурагтыг нь аваад ир маргааш та хоёрт мөнгө өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр зөвшөөрөөд буцаад Гурван сайханд нөгөө айл дээрээ Энхтулга бид хоёр очсон. Айлын хашаанд ороод цоожийг нь эвдээд гэрт орсон. Гэрийн хойд хойд талд байсан хар өнгийн LCD зурагтыг ди ди эш антены хүлээн авагчийг нь карттай нь аваад гарсан. Тэндээсээ яваад Баруун сайхны ... Оюунтунгалагийд хулгайлсан зурагт Ди Ди эшийг орных нь ар талаар хийсэн. Маргааш билүү нөгөөдөр нь зурагт Ди Ди эшийг хүнд зарсан. Одонтунгалаг Энхтулга бид хоёр мөнгө өгнө гэж байсан. Мөнгө өгөөгүй тэгээд өнгөрсөн. Надад ажил байна гээд намайг дагуулаад Гурван сайханд очсон. Тэр Гурван сайханд айлын гадаа очоод энэ айл руу ороод зурагт ди ди эшийг нь аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би ганцаараа орж чадахгүй гэж хэпсэн. Би Гурван сайхны хаягийг нь мэдэхгуй байна. Тэр хашаанд хоёр айл байсан. Би зүүн талын айлаас нь зурагт Ди Дм Эшийг иь хулгайлсан. Одонтунгалаг тэр айлаас зурагт Ди Ди эшииг нь аваад ир манай таньдаг айл байгаа юм авчрахаар чинь мөнгө өгье гээд байхаар нь хулгай хийсэн. Тэгсэн Одонтунгалаг Энхтулга бид хоёрт мөнгө өгөөгүй.

...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би сонсгосон ялыг ойлгосон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86, 88-р хуудас/,  Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02, 20-р хуудас/,  Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-09, 22-30--р хуудас/, Ашид билгүүн ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлтэд: Диди Эш, антений хүлээн авагч картын хамт 165000 төгрөг, 32 инчийн LCD  зурагт 399.000 төгрөг нийт 564.000 төгрөг гэжээ. /хх-ийн 17-р хуудас/, Ашид билгүүн ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлтэд: 2 хаалгатай ногоон өнгийн хөргөгч 1 ширхэг 420.000 төгрөг гэжээ. /хх-ийн 36-р хуудас/, хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-48, 49-51, 51-52-р хуудас/, Ашид билгүүн ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлтэд: хонины мах ястай 20 кг нь 80.000 төгрөг, куртик 180.000 төгрөг, нийт 260.000 төгрөг.../хх-ийн 71-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул:

шүүгдэгч Ж.Одонтунгалагийг хамжигчаар давтан бүлэглэж бага бус хэмжээний хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх,

шүүгдэгч Х.Энхтулгыг ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхдаа давтан бүлэглэж, орон байранд нэвтрэн, бага бус хэмжээний хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх,

 шүүгдэгч Б.Чойдоржийг бүлэглэн, орон байранд нэвтрэн, бага бус хэмжээний  хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Нямцэрэнд “Ашид билгүүн” хөрөнгө даатгалын үнэлгээний дүгнэлтээр нийт 1.164.000 төгрөгийн хохирол учирсан ба учирсан хохирлыг шүүгдэгч нар биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр төлсөн бөгөөд шүүгдэгч Б.Чойдорж хохирогч С.Нямцэрэнд төлөх хохирол төлбөргүй болох нь тогтоогдож байна.

Хохирогч С.Нямцэрэн нь савхин куртикны үнэ 180.000 төгрөг нэхэмжилж байх бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн оролцоог нь харгалзан төлвөл зохих төлбөрийг гэм буруутай шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр хуваарилан шүүгдэгч Ж.Одонтунгалаг, Х.Энхтулга  нараас тус бүр 90.000 төгрөг гаргуулан хохирогч С.Нямцэрэнд олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 Түүнчлэн иргэний нэхэмжлэгч А.Идэр, М.Алтанзул, С.Уламцэцэг нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болох нь  хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр тогтоогдож байна. /хх-ийн 54, 56, 60-р хуудас/,

Шүүгдэгч Х.Энхтулга нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхад дахин бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлж байна.

Иймд шүүгдэгч Х.Энхтулгын хувьд ял шийтгэлийг хөнгөрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.    

Шүүгдэгч Б.Чойдорж нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж,оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэгдэж байсан байна. 

Шүүгдэгч Б.Чойдоржийн энэ шийтгэх тогтоолоор шийтгэгдэж буй Х.Энхтулгатай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ... тоотод оршин суух С.Нямцэрэнгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн Эл Си Ди зурагт, Ди Ди иш антены хүлээн авагч, карт зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 564.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг  нь 2017 оны 01-р сарын 10-ны өдрийн тус шүүхийн 06 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг байх тул шүүгдэгч Б.Чойдоржийг ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд шүүх Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2,  57.3-т заасныг журамлан шүүгдэгч Б.Чойдоржид ял оногдуулах нь зүйтэй бөгөөд шүүгдэгчийг гэмт хэрэг анх удаа үйлдэж хорих ял шийтгүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан гэж үзэж, түүний хувийн байдлыг харгалзан биечлэн эдлэх хорих ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.     

         Шүүгдэгч Ж.Одонтунгалагийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх ба анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн /хх-ийн 124-р хуудас/ мөн гурав хүртэлх насны  буюу 2016 оны 7-р сарын 29-ний өдөр төрсөн, 10 сартай хүүхэдтэй болох нь Даланзадгад сумын ... багийн засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэв.  

           Шүүгдэгч Ж.Одонтунгалаг, Х.Энхтулга, Б.Чойдорж нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Чойдорж нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

           Шүүгдэгч нарын хувьд оногдох эд хөрөнгө байхгүй болох нь холбогдох байгууллагуудаас ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй байхаар шийдвэрлэв.

         Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Улаан хатныхан овгийн Жагдоржийн Одонтунгалагыг хамжигчаар давтан бүлэглэж бага бус хэмжээний хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          Шүүгдэгч Хар ямаат овгийн Хишигбаярын Энхтулгыг ялгүйд тооцогдох хугацаа  дуусаагүй байхдаа давтан бүлэглэж, орон байранд нэвтрэн, бага бус хэмжээний хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          Шүүгдэгч Рэгзэн овгийн Баттөмөрийн Чойдоржийг бүлэглэж орон байранд нэвтрэн бага бус хэмжээний  хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-г журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Одонтунгалагт эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Энхтулгад эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар  хорих ял, шүүгдэгч Б.Чойдоржид эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 57.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чойдоржид Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3  жил 2 сарын хугацаагаар хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2  жил 6 сарын хугацаагаар хорих ялыг багтаан, шүүгдэгч Б.Чойдоржийн биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Одонтунгалагт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чойдоржид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Энхтулгад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч Ж.Одонтунгалаг, Х.Энхтулга, Б.Чойдорж нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Чойдорж нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Одонтунгалаг, Х.Энхтулга  нараас тус бүр 90.000 /ерөн мянга/ төгрөг гаргуулан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ... тоотод оршин суух Боржигон овгийн Сумъяагийн Нямцэрэнд олгосугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чойдоржид оногдуулсан 3 жил 2 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг, мөн хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Одонтунгалагт  2  жил 6 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, ялтанд хяналт тавих үүргийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
  9. Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Одонтунгалаг нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шүүх Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгчийн захирамж гаргахыг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Одонтунгалаг нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Одонтунгалаг, Б.Чойдорж нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Х.Энхтулгад авсан бусдын батлан өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэх болохыг мэдэгдсүгэй.
  13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ДЭЛГЭРМАА