Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/286

 

 

 

 

 

 

 

  2024          11           11                                             2024/ШЦТ/286

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч Ц.*******гийн өмгөөлөгч Э.,

Шүүгдэгч Ч.*******ийн өмгөөлөгч Х.,

Шүүгдэгч М. өмгөөлөгч С.,

Шүүгдэгч Ц.*******, Ч.*******, М.******* нарыг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн *******, *******ын *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2039003310279 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Холбогдсон хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Ц.******* нь аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/78 дугаар захирамжаар аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа тус газрын ерөнхий нягтлан бодогч М.*******тай бүлэглэн Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэсэн заалтыг зөрчиж хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газрын Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.*******г ажиллаагүй үед нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цалингийн урьдчилгаа 400,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 450,000 төгрөгийн цалинг бодож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ц.д давуу байдал бий болгосон,

2. Мөн Ерөнхий нягтлан бодогч М.*******д 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 150,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа олгож албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж М.*******д давуу байдал бий болгосон,

3. Төрийн албаны тухай хуулийн 61.1.9-д ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны алба хаагчид түүний зөвшөөрснөөр 1,5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох гэсэн заалтыг зөрчиж 2019 оны 04 дүгээр сард 1,360,816 төгрөгийн ээлжийн олговрыг олгож ээлжийн амралтыг эдэлж 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,512,000 төгрөгийн мөнгөн урамшууллыг ээлжийн амралт биеэр эдлээгүй гэсэн үндэслэлээр авч албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон,

4. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 1.2-т заасан “Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараах эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгоно”. 1.2.1-д “төсвийн ерөнхийлөн захирагч нь харьяа байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчид” мөн журмын 2.2-т “Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна” 2.3-т “энэхүү журмын 2.1-д заасан нөхцөлийг хангасан төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг энэ журмын 1.2-т заасан тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гаргана” гэснийг зөрчиж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөртөө 1,864,830 төгрөг, эдийн засагч Ч.*******т 1,461,800 төгрөг, нягтлан бодогч М.*******д 1,752,426 төгрөг илүү олгож, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөртөө 1,209,000 төгрөг, эрүүл мэндийн газрын эдийн засагч Ч.*******т 790,162 төгрөг, нягтлан бодогч М.*******д 770,701 төгрөгийн урамшуулал олгож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

5. Ерөнхий нягтлан бодогч М.*******, эдийн засагч Ч.******* нартай бүлэглэн Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь заалтад заасан “...аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно” гэсэн заалтыг зөрчиж Нэгдсэн эмнэлгийн хавдрын эрт илрүүлэг, бүртгэл хариуцсан ажилтан Ч.*******д эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмжийн эрх үүсээгүй байхад 2020 оны 03 дугаар сард тэтгэмж авах нэрсийн жагсаалтад оруулах талаар урьдчилан хууль бус шийдвэр гаргаж, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 4,443,300 төгрөг олгож Ч.*******д давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч М.******* нь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2003 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай захирамжаар Эрүүл мэндийн газрын ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байх хугацаандаа тус газрын дарга Ц.*******тай бүлэглэн Төрийн албаны тухай хуулийн 57.1 дүгээр зүйл Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэсэн заалтыг зөрчиж хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газрын Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.*******г ажиллаагүй үед нь санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлж 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цалингийн урьдчилгаа 400,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 450,000 төгрөгийн цалинг бодож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ц.д давуу байдал бий болгосон,

2. Өөртөө 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 150,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа олгож албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон,

3. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 1.2-т заасан “Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараах эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгоно”. 1.2.1-д “төсвийн ерөнхийлөн захирагч нь харьяа байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчид” мөн журмын 2.2-т “Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна” 2.3-д “энэхүү журмын 2.1-д заасан нөхцөлийг хангасан төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг энэ журмын 1.2-т заасан тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гаргана” гэснийг зөрчиж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ц.*******д 1,864,830 төгрөг, эдийн засагч Ч.*******т 1,461,800 төгрөг, өөртөө 1,752,426 төгрөг илүү олгосон, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ц.*******д 1,209,000 төгрөг, эрүүл мэндийн газрын эдийн засагч Ч.*******т 790,162 төгрөг, өөртөө 770,701 төгрөгийн урамшуулал олгож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

4. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасан “...аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно” гэсэн заалтыг зөрчиж Нэгдсэн эмнэлгийн хавдрын эрт илрүүлэг, бүртгэл хариуцсан ажилтан Ч.*******д эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмжийн эрх үүсээгүй байхад санхүүгийн баримт бүрдүүлж 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 4,443,300 төгрөг олгож Ч.*******д давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Ч.******* нь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 41 дугаар захирамжаар Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтан Ц.*******гаас өгсөн тэтгэмж авах нэрсийн жагсаалтад Ч.*******ийн нэрийг оруул гэх шийдвэр нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасан “...аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно” гэсэн заалтыг зөрчсөн хууль бус шийдвэр болохыг мэдсээр байж Нэгдсэн эмнэлгийн хавдрын эрт илрүүлэг бүртгэл хариуцсан ажилтан Ч.*******д эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмжийн эрх үүсээгүй байхад 2020 оны 03 дугаар сард тэтгэмж авах нэрсийн жагсаалтад оруулж Ч.*******д давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ц.******* нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нөхрөө Бүгд Найрамдах Солонгос Улс руу онош тодруулах, эмчлүүлэхээр ээлжийн амралтаа болон цалинтай 1 сарын чөлөөг байгууллагын дотоод журамд заасны дагуу авч явсан бөгөөд Ковидын цар тахлын улмаас 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс хил хаагдсан. Иймээс 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ажлын газартаа Солонгос улсаас буцаж ирэхэд тусална уу гэсэн утгатай өргөдөл ирүүлсэн тул Монгол Улсын Онцгой комисст өргөдлийн дагуу уламжлан 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 297 тоот албан бичгийг хүргүүлсэн. Иймд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Гамшиг болон аюул үүссэн, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилдаа ирж чадаагүй ажилтанд үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоно” гэсэн заалтаар Ц.*******д чөлөөний хугацааг дуусгаад дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ажилдаа ирж чадаагүй хүндэтгэн шалтгаантай гэж үзэж 2020 оны 05 дугаар сард 450.000 төгрөг, 06 дугаар сард 400.000 төгрөгийн цалингийн урьдчилгаа олгохыг зөвшөөрсөн....Эрүүл мэндийн газарт нягтлан бодогч ажилтай байсан М.******* нь “нөхрийн бие өвдсөн Улаанбаатар хотод оношилгоо хийлгэх хэрэгтэй болсон учир 2020 оны 01 сарын 30-ны өдөр цалингийн урьдчилгаа олгоно уу” гэсэн өргөдөл, хүсэлтийг, 2020 оны 02 сарын 28-ны өдөр нөхөртөө өндөр өртөгтэй шинжилгээ хийлгэх шаардлагатай болсон гэсэн шалтгаанаар цалингийн урьдчилгаа авахыг хүссэн өргөдөл, хүсэлтийг мөн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон ч тухайн үед хэрэгжиж байсан хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 “Ажилтны хүсэлтээр цалин хөлсийг нь урьдчилан олгож болно” гэсэн заалтыг мөрдөж цалингийн урьдчилгаа олгохыг зөвшөөрсөн....2018 оны санхүүгийн жилийн эцсийн санхүү, төсвийн гүйцэтгэлийн тайлангийн болон нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн чанар үр дүнгээр эрүүл мэндийн байгууллагуудыг үнэлж, мөн тайлант оны санхүүгийн тайланг аудитаар зөрчилгүй санал дүгнэлт авсан дарга, санхүүгийн ажилтнуудад батлагдсан төсөвтөө багтаан урамшуулал олгох талаар 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/303 тоот тушаал ирүүлсэн тул 2018 оны санхүүгийн ажлыг дүгнэж, бүтэн жилийн буюу дөрвөн улирлын урамшуулал гэж тооцож бодсон. 2019 оны жилийн эцсийн ажлыг үнэлж ажилтнуудын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүчдийн өдрийг тохиолдуулан шийдвэр гаргасан. Мөн Эрүүл мэндийн газраас аймгийн Засаг даргад 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2019 оны Эрүүл мэндийн газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хугацаанд нь хүргэж 93,8 “А” үнэлэгдсэн тул Төрийн албаны тухай хуулийн төсвийн шууд захирагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харьяа байгууллагын үйл ажиллагааны үр дүнгээр үнэлнэ гэж заасны дагуу мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар Нийгмийн бодлогын хэлтсийн даргад Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу Эрүүл мэндийн газрын даргад урамшуулал олгох албан бичиг явуулахыг аймгийн Засаг дарга зөвшөөрсөн тул 2019 оны жилийн эцсээр 1 удаа бүтэн жил буюу 4 улирлын урамшуулал гэж тооцсон....Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт дагуу 2020 онд тэтгэмж авах нэрсийн жагсаалтыг Эрүүл мэндийн яамны эдийн засаг, санхүү төрийн сангийн хэлтэст 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн. Энэ жагсаалтад Ч.*******ийн нэрийг оруулаагүй байна. Мөн Ч.*******ийн тэтгэмж авах өргөдөл 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүл мэндийн газрын даргад хүргүүлсэн ч олгохыг зөвшөөрсөн цохолтыг хийгээгүй. Иймд Эрүүл мэндийн сайдын тушаалд Ч.*******ийн нэр, мөнгөн урамшууллын санхүүжилт ирсэн тул Ц.*******, Ч.*******, нягтлан бодогч М.******* нар бүлэглэн үйлдсэн гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна гэж үзэж байна.....2019 оны ээлжийн амралт Засаг даргын захирамжаар 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс гарсан тул тус оны 4 дүгээр сард 1.360.826 төгрөг авсан боловч тухайн үеийн ажлын шаардлагаар ээлжийн амралтаа эдэлж чадаагүй шалтгаануудаа хавтаст хэрэгт баримтаа бүрдүүлж өгсөн. Мөн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар Нийгмийн бодлогын хэлтсийн даргад Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу Эрүүл мэндийн газрын даргад 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2/2286 дугаартай албан бичгээр ээлжийн амралтаа эдлээгүй хоногийн мөнгөн урамшууллыг цалингийн сандаа багтаан олгохыг зөвшөөрч байгаа шийдвэрийг хүргүүлсэн...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч М.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би мэдүүлэг өгөхгүй. ” гэв.

Шүүгдэгч Ч.******* шүүх хуралдаанд: “...Би мэдүүлэг өгөхгүй. ” гэв.

Шүүгдэгч Ц.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Ц.******* нь Солонгос улсад байхдаа бичиг хэргийн ажилтан болон нягтлан бодогч нартай утсаар холбогдоод цалин олгож өгнө үү гэж хүсэлт гаргасан байсан. ******* нягтлан нь *******гийн өргөдлийг бариад миний өрөөнд орж ирсэн. Би нягтлангаас асуухад ******* 20 орчим хоноод ирнэ гэж байна ирээд ажиллах учраас цалингийн урьдчилгааг өгч болно ирэхээр нь цалингаас нь суутгаад авчихна гэж хэлсэн. Ийм учраас *******д урьдчилгаа цалинг олгохыг зөвшөөрсөн... Урьдчилгаа авахад заавал баримт бичиг хэрэгтэй байсан тул өргөдөл ирүүлсэн байсан....2019 оны 12 дугаар сард үр дүнгийн урамшуулал олгосон. Миний хувьд аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээгээ хагас жил, жилийн эцэст үнэлүүлдэг. Гэхдээ жилийн эцэст нэг удаа гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээгээр үр дүнгийн урамшуулал авдаг. Би гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлүүлж урамшуулал авсан. аймгийн Засаг даргаас шаардсан хугацаанд гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг гаргаж өгсөн. Би жилийн эцсийн үр дүнгийн урамшуулал олгох зөвшөөрлөө авмаар байна гэж аймгийн Засаг даргад танилцуулсан. Тэгэхээр нь Нийгмийн бодлогын хэлтсийн дарга та 93.8 хувь үнэлэгдлээ. Та энэ үнэлгээгээрээ үр дүнгийн урамшууллаа авч бай захирамж нь араас нь очно гэж хэлсэн. Мэргэжлийн хяналтын газраас манай байгууллагын шалгах үед би аймгийн Засаг даргад үр дүнгийн урамшуулалтай холбоотой өргөдөл гаргасан. Миний өргөдлийг шийдвэрлэж амжилгүй аймгийн Засаг дарга нь ажлаа хүлээлгэж өгсөн. Би 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн. Аймгийн Засаг даргыг миний өргөдлийг шийдвэрлэж өгөх байх гэж бодсон. Намайг ажлаа хүлээлгэж өгсний дараа Эрүүл мэндийн газраас миний өргөдлийг албан бичиг болгоод шинээр Засаг дарга болсон ад танилцуулсан байсан. Манай нягтлан бодогч нь санхүүгийн анхан шатны баримтаа дутуу бүрдүүлсэн хариуцлагагүй хандсан гэж бодож байгаа. *******, ******* нарт урамшуулал олгох тушаал гаргасан гэж бодож байгаа. 2019 оны баримтад урамшуулал олгосон тушаал үдэгдээгүй байсан. Би 2019 оны 05 дугаар сард ээлжийн амралт авах хуваарьтай байсан. Би аймгийн Засаг даргын захирамжаар ээлжийн амралтаа авдаг юм. 2019 оны 05 дугаар сард цаг үеийн ажил, эх баригчдын өдрийг угтсан ажил, олон улсын сувилагч нарын өдрийг угтсан олон ажлууд давхцаад ээлжийн амралт биеэр эдэлж чадаагүй. 2019 оны 04 дүгээр сард ээлжийн амралтын мөнгийг бодуулж авсан. 2019 оны 12 дугаар сард Засаг даргад ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй талаараа өргөдөл гаргасан. Аймгийн засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга нь өргөдөлтэй танилцлаа төсөвтөө багтааж шийдвэрлэ гэсэн албан бичиг өгсөн. Үүний дагуу ээлжийн амралтын эдлээгүй хоногийг 1.5 дахин нэмэгдүүлж цалин авсан....Эрүүл мэндийн сайдын тушаал 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/303 дугаар тушаал, эрүүл мэндийн яамны 1а/2860 шийдвэр бичиг ирсэн. Уг албан бичиг шийдвэрт Улсын хэмжээнд аймгуудын эрүүл мэндийн газрын 2018 оны санхүүгийн гүйцэтгэлийн тайланг бүтэн жилээр нь үнэлсэн байсан. Тушаал дээр байгууллагын дарга, санхүүгийн ажилтан нарт урамшуулал олгохоор заасан байсан. 2019 оны Засгийн газрын 05 дугаар тогтоолоор улирлын ажлын үр дүнгийн урамшууллыг зохицуулсан байсан. Миний хувьд 2018 оны санхүүгийн тайланг бүтэн жилийн хугацааны үр дүнгийн урамшуулал гэж бодож урамшуулал гэж ойлгож тооцсоныг зөвшөөрсөн. Санхүүгийн тооцоог нягтлан М.******* гаргаж ирсэн би танилцаад зөвшөөрсөн. Манай 2018 санхүүгийн тайланг нэг жилийн хугацаагаар дүгнэсэн учраас нэг жилийн үр дүнгийн урамшуулал олгосон. Эрүүл мэндийн газрын нягтлан бодогч М. гаргасан өргөдөл, ар гэрийн гачигдлыг харгалзаж 2020 оны 01 дүгээр сард цалингийн урьдчилгаа олгосон...бүртгэлийн ажилтан. *******д 5 жилийн тэтгэмж олгох асуудлыг би зохион байгуулаагүй гүйлгээн дээр гарын үсэг зурсан нь үнэн...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 201-204, 5-р хх-ийн 100-101-р хуудас),

Шүүгдэгч М. мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн Ц.******* нь 2020 оны 02 дугаар сард нөхрийгөө эмчлүүлэхээр ээлжийн амралтаа аваад Бүгд Найрамдах Солонгос Ард Улс явсан. Солонгос улсаас Монгол Улсад ирэх гэсэн боловч цар тахлын улмаас ирж чадахгүй байсан. Гамшгийн хуулийн дагуу цалин олгооч гэж ******* надаас гуйсан. Би дарга *******д энэ талаар танилцуулсан. Газрын дарга ******* нь “******* нь өвчтэй зовлонтой явж байгаа юм чинь урьдчилгаа өгчихгүй юу, ирээд ажилдаа орох юм чинь” гэж хэлсэн. Ингээд дараа нь ******* надтай утсаар яриад “та миний асуудлыг шийдвэрлэсэн үү” гэж утсаар залгаж надаас асуусан. Би *******д “******* даргатай уулзсан ирээд ажиллах юм чинь урьдчилгаа олгочих гэж байна дарга зөвшөөрсөн” гэж хэлсэн. Урьдчилгаа авах гэж байгаа юм чинь ямар нэг баримт хэрэгтэй гэж өргөдөл гаргаж өгөөрэй *******д хэлсэн. Тэгсэн *******гийн өргөдөл нь бичиг хэргийн ажилтанд ирсэн байсан. Өргөдлийг газрын дарга *******д өгөөд цохолт хийгээд төлбөрийн хүсэлтээр гүйлгээ хийж *******д цалингийн урьдчилгаа олгосон. Ц.*******д 2 удаа цалингийн урьдчилгаа олгосон. Ц.******* нь манай үндсэн ажилтан, ирээд ажиллана гэж бодоод цалин олгосон. Ц.*******г ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр гараагүй. ******* 2020 оны 11 дүгээр сард ажилдаа орсон. Эрүүл мэндийн газрын хавдрын эрт илрүүлэг бүртгэл хариуцсан ажилтан Ч.*******ийн ээжийнх нь болон өөрийнх нь биеийн байдал муу байсан. Ч.******* нь 5 жил тутамд олгодог мөнгөн тэтгэмжийг шилжүүлж өгөөч гэж надаас гуйсан. Би тэгэхээр нь тэтгэмж авах хүмүүсийн судалгаанд таны нэр явсан юм уу гэж *******эс асуусан. ******* надад миний нэр тэтгэмж авах хүмүүсийн судалгаанд орсон гэж хэлсэн. Би тэгээд даргаас гүйлгээ хийж болох юм уу асуугаад ир гээд *******ийг Эрүүл мэндийн газрын даргын өрөөнд оруулсан. ******* буцаж гарч ирээд дарга зөвшөөрсөн гэж хэлсэн. Би тэгэхээр нь *******д 5 жил тутамд олгодог тэтгэмжийг олгох төлбөрийн хүсэлт бичээд Эрүүл мэндийн газрын даргын өрөөнд орсон. Газрын дарга ******* нь төлбөрийн хүсэлт дээр нэгдүгээр гарын үсэг зурж өгсөн учир шилжүүлэг хийсэн. Би урамшуулал олгодог өдрөөс *******ийн нэр тэтгэмж авах хүмүүсийн судалгаанд орсон гэдгийг мэдсэн. Жил бүрийн 12 дугаар сарын эхээр санхүүчдийн баяр болдог юм. Газрын дарга ******* нь тушаал гаргаж ******* бид хоёрт нэг сарын үндсэн цалингаар урамшуулсан юм. Төрийн санд гүйлгээ хийхэд тушаалгүй гүйлгээ хийдэггүй. Энэ тушаал олдохгүй байгаа юм. Тэрнээс бол тушаал бол гарсан. Би тушаалгүй гүйлгээ хийж байгаагүй. Газрын дарга *******д болохоор Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тоотыг үндэслэж үр дүнгийн урамшуулал олгосон. Төрийн сан эрх бүхий албан тушаалтны шийдвэр, тушаалгүй гүйлгээ хийдэггүй. Тухайн тушаал шийдвэрийг эх хувиар нь харж төрийн сан гүйлгээ хийдэг. Эрүүл мэндийн газрын дарга ******* нь аймгийн Засаг даргын захирамжаар ээлжийн амралтаа авдаг юм. 2019 оны 05 дугаар сард ******* дарга нь ээлжийн амралт авах захирамж гарсан байсан. Ц.******* дарга нь биеэр ээлжийн амралтаа эдлээгүй юм. Ээлжийн амралтаа биеэр эдлээгүй учраас Төрийн албаны тухай хуулийг баримтлаад 1,5 хувиар бодож цалинг нь олгосон. Эрүүл мэндийн яамнаас ажлыг дүгнээд улирал бүр төсөвтөө багтаагаад урамшуулал олго гэсэн албан бичиг ирсэн бөгөөд урд жилүүдэд яамны тушаал болон сайдын тушаалаар урамшууллыг үндсэн цалингийн 75 хувиар олго гэсэн албан бичиг ирдэг байсан. 2019 оны хувьд урамшуулал олгох албан бичиг нь урамшуулал олгох хувийг зааж ирүүлээгүй. Гэхдээ төсөвтөө багтааж олгохыг даалгасан байсан. Манай байгууллага төсөв хэмнэлттэй, илүү гарч байсан учраас үндсэн цалингийн 75 хувиар нэмэгдүүлж урамшуулал олгосон. Байгууллагын даргын тушаал гарсан. ******* даргын хувьд яамны тушаалыг үндэслэж урамшуулал олгосон уг тушаал дээр байгууллагын дарга, эрхлэгч, санхүүгийн ажилтан нарт олгохыг даалгасан байсан тул уг тушаалыг үндэслэж ******* даргад урамшуулал олгосон. Би өөртөө цалингийн урьдчилгаа авсан. Би авсан урьдчилгаагаа төлсөн байгаа. Би өөртөө цалингийн урьдчилгаа авахдаа байгууллагын даргын зөвшөөрснөөр авсан. Мөн байгууллагын санхүүгийн тайланд авлагаар тусгаж байсан. Надад энэ цалингийн урьдчилгааг нууцаар авсан, төлөхгүй, өгөхгүй байх санаа зорилго байгаагүй. Тухайн үед манай нөхөр нь эмчилгээнд явах шаардлагатай байсан учир цалингийн урьдчилгааг өргөдөл бичиж авсан юм...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 220-222-р хуудас),

Шүүгдэгч Ч.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Намайг Ч.*******ийн нэрийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн гээд байгаа. Би өөрөө дур мэдэж Ч.*******ийн нэрийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлээгүй. Ч.*******д яг мөнгө олгох асуудлыг байгууллагын дарга, нягтлан бодогч хоёр мэднэ...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 232-233-р хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Яллагдагч нар нь төрд учруулсан хохирлоо шүүхийн шийдвэрээр төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 181-182-р хуудас),

Гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.******* нь өөрийн хамаарал бүхий этгээд болох эрүүл мэндийн газрын хүний нөөц ажилтай Ц.*******г хувийн шалтгаанаар чөлөө авч Солонгос улс руу явсан байхад нь цалин бодож байна, энэ талаар баримтыг нь гаргаж өгсөн. Ц.******* болон манай гэр нэг орцонд байдаг. ******* одоог хүртэл ирээгүй Солонгос улсад хувиараа ажиллаж, ажил хийж байгаа. Бид нарыг хуулийн байгууллагад өргөдөл гаргахад Ц.******* өөрийн нөхрөө эмчилгээнд авч явж байгаа талаар тодорхойлолтыг мэс заслын Б. эмчээр гаргуулсан байсан. Ц.*******д цалинг нь хууль бусаар өгсөн талаар тус байгууллагын ажилчдын цалингийн бүртгэл, цагийн бүртгэл, нийгмийн даатгалын газарт төлсөн баримт зэргээс харж болно. Ц.******* хэтэрхий өөрөө хууль бус шийдвэр гаргаж өөрийн санаанд таараагүй хүнийг ажлаас нь чөлөөлдөг. Намайг 2016 оны 12 сард аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдож 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллах хугацаанд Эрүүл мэндийн газрын дарга Ц.******* үр дүнгийн урамшуулал болон нэг ч удаа албан томилолт өгч байгаагүй. Тэгээд би Ц.******* даргатай хамтран ажиллаж чадахгүй юм байна гээд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 10-р хуудас),

Гэрч Д.ийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сард эрүүл мэндийн газар дээр эмч бид 2 ажлаар явж байгаад тус газрын ажилчдын цагийн бүртгэлийг жижүүрийн ширээн дээр байхад нь хартал эрүүл мэндийн газрын хүний нөөц ажилтай Ц.*******г 2020 оны 03 дугаар сар, 04 дүгээр сард ажилласан гэж бүртгэсэн байхыг нь олж харсан. Тэгээд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.******* нь өөрийн хамаарал бүхий этгээд болох эрүүл мэндийн газрын хүний нөөц ажилтай Ц.*******г хувийн шалтгаанаар чөлөө авч Солонгос улс руу явсан байхад нь цалин олгож байна гэж хуулийн байгууллагад өргөдөл гаргасан. Ц.******* дарга хууль бус цалин хөлс олгосон, 5 жил тутмыг мөнгөн тэтгэмжийг хугацаанаас өмнө олгосон, төрийн албан хаагчид олгох улирлын урамшууллыг илүү олгосон зэрэг зөрчилтэй асуудлыг аймгийн мэргэжлийн хяналтын газарт шалгуулахаар өгсөн....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 12-р хуудас),

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц.******* нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “манай нөхөр байнгын зовуурь шаналгаатай өвчтэй тул гадагшаа явж эмчлүүлэх гэсэн юм. Та гадаад явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн тодорхойлолт хийгээд өг” гэсэн тул би ыг бүдүүн гэдэсний өвөрмөгц бус шархлаа, өвчтэй байнгын шаналгаа зовуурьтай гэсэн тодорхойлолт хийж өгсөн. нь байнга манай эмнэлгээр явж үзүүлдэг байсан, суурь өвчтэй хүн. Миний т хийж өгсөн тодорхойлолтыг Ц.******* юунд хэрэглэсэн талаар мэдэхгүй. Би ойлгохдоо Ц.******* нөхөр ыгаа гадаад улс оронд авч явж биеийг нь үзүүлэхдээ, ажлаасаа чөлөө авахдаа хэрэглэсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 14-р хуудас),

Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.******* нь өөрийн хамаатны хүн болох бэр *******даа ажиллаагүй байхад цалин болон бусад урамшуулал өгсөн талаар нь тус байгууллагын цагийн бүртгэлээс нь эмч, нар харж үзсэн байсан. Эрүүл мэндийн газрын хүний нөөц ажилтай Ц.*******г хувийн шалтгаанаар чөлөө авч Солонгос улс руу явсан. Одоо Солонгос улс руу яваад ирээгүй байгаа. Энэ талаар шалгуулахаар хуулийн байгууллагад өгсөн. Эрүүл мэндийн газрын цагийн бүртгэлийг эмч зургийг нь авсан, гар утсан дээрээ аваад мэргэжлийн хяналтын байгууллагад өгсөн. Харин дараа нь цагийн бүртгэлийг өөрчилсөн байна гэж , эмч нар ярьж байсан. Надад түүнийг зассан талаар нь харсан зүйл байхгүй. Ц.******* даргын хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн. Уг үйлдлийн талаар орон нутгийн удирдлага болон холбогдох байгууллагад нь өгсөн боловч тодорхой шийдвэр гаргаагүй. Ц.******* дарга хувийн ашиг сонирхол ихтэй. Эрүүл мэндийн газрын хүний нөөц ажилтай Ц.*******гийн нөхөр нь Н. гэдэг залуу байдаг тэр залуу ******* даргын аавынх нь төрсөн дүүгийнх нь хүүхэд нь гэсэн. нь одоо Солонгос улсад эхнэр Ц.*******гийн хамт байгаа гэсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 15-р хуудас),

Гэрч Э.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... аймгийн Мэргэжлийн хяналтын газарт иргэнээс өргөдөл гомдол ирсэн. Үүний дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтын 22/98 дугаартай хяналт шалгалт явуулах удирдамжийг газрын даргаар батлуулж удирдамжийн дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын цалин хөлс, урамшуулалтай холбоотой асуудлыг шалгасан. Энэ шалгалтаар зөвхөн хэсэг албан тушаалтнуудтай холбоотой буюу газрын дарга Ц.*******, нягтлан бодогч *******, эдийн засагч нартай холбоотой асуудлыг шалгасан. Тухайн шалгалтаар Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтнууд болох дарга Ц.*******, нягтлан бодогч М.*******, эдийн засагч Ч.******* нар нь илүү урамшуулал авсан байсан. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад заахдаа “төрийн албан хаагчдад улирлын ажлын үр дүнгээр олгох урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй” гэсэн байдаг. Гэтэл тухайн албан тушаалтнууд нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ц.******* нь 2,268,036 төгрөгийн, М.******* нь 1,734,077 төгрөгийн, Ч.******* нь 1,777,865 төгрөгийн урамшууллыг авсан байсан. Тухайн Засгийн газрын тогтоол болон Төрийн албаны тухай хуулинд зааснаар урамшууллыг улирал бүр ажлыг нь дүгнэж, тухайн урамшууллын дээд талын хэмжээ нь албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй гэж зохицуулсан байдаг. Дээрх урамшууллыг олгохдоо тухайн бүтэн жилийн ажлыг нэг дор дүгнэж 4 улирлаар тооцон олгож болохгүй, тийм зохицуулалт байхгүй. Тодруулбал 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 3.11 “мөнгөн урамшууллыг дараа улирлын эхний сарын 15-ны дотор олгоно” гэж заасан байдаг. Ц.*******гийн улирлын ажлыг аймгийн Засаг дарга үнэлж, урамшуулал олгохоор бол захирамж гаргах ёстой. Ц.******* нь тус урамшууллыг олгохдоо Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/303 тушаал, Эрүүл мэндийн яамны 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1А/2860 шийдвэрийг үндэслэж олгосон байсан. Дээрх урамшууллыг олгохдоо албан тушаалын үндсэн цалинг 225 хувиар нэмэгдүүлж олгосон байсан. Ц.******* нь 403,206 төгрөгийн урамшуулал олгох ёстойгоос 1,864,830 төгрөгийг илүү олгосон байсан. М.*******д 308,280 төгрөг олгох ёстойгоос 1,425,797 төгрөгийн урамшууллыг илүү олгосон, мөн Ч.*******т 316,065 төгрөг олгохоос 1,461,800 төгрөгийг илүү олгосон байсан тул 22-06-033/16 дугаартай актыг тавьсан. Мөн хяналт шалгалтаар Ц.******* нь ээлжийн амралтыг эдлэхээр 2019 оны 04 дүгээр сарын цалинтай хамт ээлжийн амралтын олговор болох 1,360,816 төгрөгийг авсан байсан. Гэтэл амралтыг биеэр эдлээгүй гэх шалтгаанаар оны эцэст 1,512,000 төгрөгийг Төрийн албаны тухай хуулийн 61.1.9-д заасныг үндэслэн албан тушаалын цалин буюу үндсэн цалинг 1,5 дахин нэмэгдүүлсэн мөнгийг авсан байсан. Цалингийн тооцооны баримт болон цагийн бүртгэлийг шалгахад Ц.******* нь 2019 оны 05 дугаар сард ажилласан гэх ямар ч бүртгэл байхгүй байсан. Цагийн бүртгэлд бүртгэгдээгүй, цалин бодсон тооцооны хүснэгтийн хавсралт цагийн бүртгэлд Ц.*******г ажиллаагүй гээд хоосон байсан. Үүнийг үндэслэхэд Ц.******* нь ээлжийн амралтыг эдэлсэн гэх үндэслэлтэй байсан учир 22-06-033/19 дугаартай акт тавьсан. Мөн Ц.******* 1,209,000 төгрөгийн, М.******* 770,701 төгрөгийн, Ч.******* 790,162 төгрөгийн мөнгөн урамшууллыг ямар ч тушаал шийдвэргүйгээр 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрсдөдөө олгосон байсан. Дээрх мөнгөн урамшууллыг олгох газрын даргын тушаал, сайдын тушаал, аймгийн Засаг даргын ямар ч тушаал байхгүй, эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр зүгээр л урамшуулал олгосон байсан тул мөн 22-06-033/18 тоот актыг тавьсан. Мөн тус газрын хавдрын эрт илрүүлэг, бүртгэл хариуцсан ажилтан /нярав/ Ч.*******д эмнэлгийн ажилтны 5 жил тутам олгох мөнгөн тэтгэмжийг 2022 онд олгохоор байхад буюу эрх үүсээгүй байхад нь 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 4,443,300 төгрөгийг түүний ХААН банкны цалингийн харилцах данс руу шилжүүлж олгосон байсан. Ч.Оюун- Эрдэнэ нь 2012, 2017 онуудад мөнгөн тэтгэмжүүдээ авсан байсан. Дээрх зөрчилд нь 22-06-033/17 дугаартай актыг тавьсан. Мөн тус байгууллагын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.******* нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажлаас чөлөө авах хүсэлт гаргаж гадаад улс руу явсан байсан. Мөн оны 04 дүгээр сарыг дуустал хөдөлмөрийн дотоод журамд заасан 1 сарын цалинтай чөлөө, ээлжийн амралтыг олгож үүнээс хойш буюу 2020 оны 05 дугаар сард 400,000 төгрөгийн, 2020 оны 06 дугаар сард 450,000 төгрөгийг цалингийн урьдчилгаа гэж олгосон байсан. Төрийн албаны тухай хуулийн 57.1-д “төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэсэн заалтыг зөрчсөн тул 22-06-033/20 дугаартай актыг тавьсан. Мөн  нягтлан   бодогч  М.*******  нь  2020  оны  01  болон  02  дугаар  саруудад  нийт  2,500,000 төгрөгийн урьдчилгаа цалинг өөртөө олгосон байсан боловч 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цалингаас суутгаж аваагүй байсан. Урьдчилгаа цалинг авсан бол тухайн сарыг дуусахад суутгуулах ёстой байсан. Төрийн албаны тухай хуулийн 57.1-д заасныг зөрчсөн гэж үзээд 22-06-033/129 дугаартай албан шаардлагыг өгсөн. Дээрх зөрчлүүд нь тухайн албан тушаалтнууд өөрсдийн эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдлыг олгож, хууль зөрчсөн гэж үзсэн. Би дээрх албан тушаалтнуудаас актын биелэлтийг удаа дараа нэхсэн боловч 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар актыг биелүүлсэн гэх ямар нэг баримт ирүүлээгүй тул тухайн өдрөөр би аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа...” гэх мэдүүлэг  (1-р хх-ийн 18-20-р хуудас),

Гэрч Ч.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс аймгийн Нэгдсэн эмнэлэгт статистикч бага эмчээр томилогдсон. Ингээд хуулинд зааснаар 2012 онд дээрх тэтгэмж болох 2 сая гаран төгрөгийг анх удаа авсан, түүний дараа мөн нэгдсэн эмнэлэгт байхдаа 2017 оны өвөл /сар өдрийг нь санахгүй байна гэх/ дахин 3 сая нэлээн гаран төгрөгийн тэтгэмжийг авсан, яг хэдэн төгрөг авснаа нарийн санахгүй байна. Ингээд дахин 2020 оны 03 дугаар сард тасралтгүй 5 жил ажилласан гэж урамшуулал болох 4 сая 400 гаран мянган төгрөгийг өөрийн ХААН банкны цалингийн тоот дансаар авсан. Уг нь миний тооцооллоор тасралтгүй 5 жил ажилласан хугацаа маань 2021 оны 03 дугаар сард болох байсан. Яагаад өмнө нь авсан гэхээр 2020 оны 03 дугаар сард би өөрийгөө эмнэлэгт үзүүлэх, настай ээжийгээ үзүүлэх шаардлага гарч энэ хэрээр мөнгөний хэрэгцээ гарсан. Манай хүү гэртээ ажилгүй байдаг, ээж маань нойр булчирхайн хавдар, элэгний церрозтой, 83 настай хүн байсан. Би ээжийгээ асардаг байсан юм. Мөн би өөрөө бөөрний дутагдалтай учир Улаанбаатар хотын эмнэлгээр явж үзүүлэн онош тогтоолгох, эмчилгээ хийлгэх шаардлага гарсан. Би тухайн үед цалингийн зээлтэй байсан. Ингээд би байгууллагын дарга Ц.*******, нягтлан бодогч ******* нараас “...би ээжийгээ асраад ядраад байна, ээж маань ч гэсэн бие нь дордоод байна, тиймээс одоо босож өндийж байгаа дээр нь ээжийгээ ч өөрийгөө ч гэсэн үзүүлж харуулмаар байна, тиймээс надад 5 жилийн маань мөнгийг урьдчилаад олгож өгөөч...” гэж гуйсан. Мөн энэ талаар өргөдөл бичиж өгөөд орхисон. Тухайн өргөдөлдөө энэ гачигдал зовлонгоо тоочиж бичээгүй шиг санаж байна. Тэгээд удалгүй мөнгө маань шийдэгдэж дансанд орсон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 32-34-р хуудас),

Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хэлтэст аймгийн Эрүүл мэндийн газар хамаардаг юм. Тиймээс манай хэлтсээс тус газрын жилийн ажлыг дүгнэж, дүгнэсэн дүгнэлтийг аймгийн Засаг даргад танилцуулдаг. Мөн Эрүүл мэндийн яаманд Эрүүл мэндийн газрын дарга аймгийн Засаг даргатай тухайн онд байгуулсан гэрээ хэдэн оноо баллаар үнэлэгдсэн тухай албан бичгийг хүргүүлдэг. 2018, 2019 онуудад Эрүүл мэндийн газрын дарга Ц.*******гийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтийг 90 гаран хувьтай үнэлсэн байдаг. Би одоо яг хэдэн хувиар үнэлсэн гэдгийг санахгүй байна, ямар ч байсан 90 гаран хувиар “А” үнэлж байсан. 2017 онд Засаг даргыг байхгүй үед, төрийн сангийн гүйлгээ хаах үед буюу жилийн эцсээр Ц.******* билүү нягтлан бодогч нь ирж гэрээний биелэлтийг “А” үнэлсэн юм чинь урамшуулал олгох тухай албан бичиг өгөөч гэсний дагуу би аймгийн Эрүүл мэндийн газарт Ц.*******гийн ажил сайн үнэлэгдсэн тул төсөвтөө багтаан урамшуулал олгоно уу гэсэн албан бичгийг өгч байсан. Харин 2018, 2019, 2020 онуудад энэ тухай албан бичиг өгч байгаагүй. Учир нь аудитын газраас шалгалт хийгээд намайг урамшуулал олгохыг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан биш гэж сануулсан учир би 2017 оноос хойш дахин өгөөгүй. Засаг дарга Ц.*******д урамшуулал олгох тухай захирамж гаргаж байсан эсэхийг би мэдэхгүй байна. 2019 оны 12 дугаар сард Ц.*******д “үр дүнгийн гэрээний үнэлгээгээр тооцож урамшуулал авч болно” амаар хэлсэн зүйл байхгүй....Миний хувьд 2017 онд тус газарт урамшуулал олгох тухай албан бичиг өгөөд түүний дараа аудитын шалгалтаар ингэж урамшуулах олгуулах талаар шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан нь би биш гэдгийг мэдэж авснаас хойш ямар нэг байдлаар амаар, бичгээр энэ тухай хүргүүлээгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 41-42-р хуудас),

Гэрч Ц.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц.******* нь манай нөхөр Н.тай төрөл садангийн холбоотой хүн байгаа юм....Би 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар хүний нөөцийн нийгмийн асуудал, шагнал хариуцсан мэргэжилтнээр томилогдож байсан. Манай байгууллага хүний нөөцийн 2 мэргэжилтэнтэй. ...Би 2020 оны 02 дугаар сараас 06 дугаар сарын хугацаанд Бүгд Найрамдах Солонгос Улсад байсан. Мэргэжлийн хяналтн улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22-02-033/20 дугаартай акттай танилцаагүй, гэхдээ акт тавигдсан гэж манай нягтлан ******* надад хэлсэн. 850,000 төгрөг төрийн сангийн дансанд шилжүүлсэн. Би 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан. Нөхөр ыг эмнэлэгт үзүүлэхээр явсан. Байгууллагын дотоод журмаар 1 сарын цалинтай чөлөө авсан. Үргэлжлүүлээд ээлжийн амралтаа авсан. Бүгд Найрамдах Солонгос Улсад очоод 7 хоноогүй байхад цар тахлын улмаас хорио цээр тогтоож буцаж ирэх боломжгүй болсон. 2020 оны 5, 6 дугаар сард цалингийн урьдчилгаа авсан. Би нягтлан *******тай утсаар яриад нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөө тасалмааргүй байна ямар боломж байна гэж асуусан. Мөн Солонгос улсад “kovid-19” цар тахал гарч ажил олдохгүй байсан тул мөнгөний хэрэгцээ байсан. Эрүүл мэндийн газрын нягтлан ******* “цалин олгож болохгүй юм байна, урьдчилгаа олгоод нийгмийн даатгалын шимтгэл төлье” гэсэн. Би Эрүүл мэндийн газрын дарга *******тай цалингийн талаар огт яриагүй...” гэжээ. (2-р хх-ийн 57-59-р хуудас),

Д., Д., Л. нарын Авлигатай тэмцэх газарт гаргасан өргөдөл (1-р хх-ийн 8-р хуудас),

аймгийн Эрүүл мэндийн газрын санхүүгийн баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1-р хх-ийн 43-82-р хуудас),

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22-06-033/20 дугаартай актын хуулбар (1-р хх-ийн 86-87-р хуудас),

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22-06-033/17 дугаартай актын хуулбар (1-р хх-ийн 88-89-р хуудас),

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 22-06-033/18 дугаартай актын хуулбар (1-р хх-ийн 90-92-р хуудас),

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 22-06-033/19 дугаартай актын хуулбар (1-р хх-ийн 93-95-р хуудас),

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22-06-033/16 дугаартай актын хуулбар (1-р хх-ийн 96-98-р хуудас),

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 22-06-033/129 дугаартай албан шаардлагын хуулбар (1-р хх-ийн 99-100-р хуудас),

Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1А/1502 дугаартай “Тэтгэмж олгох тухай” албан бичиг, хавсралтын хуулбар (1-р хх-ийн 119-121-р хуудас),

Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1А/702 дугаартай албан бичгийн хуулбар, хавсралтын хуулбар (1-р хх-ийн 122-123-р хуудас),

аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/66 дугаартай “Албан үүргийг түр орлон гүйцэтгэгч томилох тухай” захирамжийн хуулбар (1-р хх-ийн 127-р хуудас),

аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/78 дугаартай “Ц.*******г ажилд томилох тухай” захирамжийн хуулбар (1-р хх-ийн 128-р хуудас),

аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/94 дугаартай “Ц.*******г ажилд түр томилох тухай” захирамжийн хуулбар (1-р хх-ийн 129-р хуудас),

аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/95 дугаартай “Ажил хавсран ажиллуулах тухай” захирамжийн хуулбар (1-р хх-ийн 131-р хуудас),

Эрүүл мэндийн газрын даргын ажлын байрны тодорхойлолтын хуулбар (1-р хх-ийн 132-134, 135-143-р хуудас),

Ц.*******гийн Төрийн албан хаагчийн анкетын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Монгол Улсын Анагаах ухааны их сургуулийн диплом болон хавсралтын хуулбар, Удирдлагын академийн дипломын хуулбар болон хавсралтын хуулбар, Эрүүл мэндийн яамны Хавдар судлалын төвийн мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийн үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 144-147, 148, 149, 153-154, 155-156, 157, 163-164, 196, 203, 204-р хуудас),

 Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 40 дугаартай “Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэх, нэр дэвшүүлэх тухай” тогтоолын хуулбар  (1-р хх-ийн 152-р хуудас),

Эрүүл мэндийн газрын даргын ажил хүлээлцсэн тэмдэглэл  (1-р хх-ийн 159-160-р хуудас),

Удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнгийн хуудасны хуулбар  (1-р хх-ийн 165-166-р хуудас),

аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2/44 дугаартай албан бичиг болон хавсралтын хуулбар  (1-р хх-ийн 169-174-р хуудас),

аймгийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/08 дугаартай албан бичиг болон хавсралтын хуулбар (1-р хх-ийн 175-178-р хуудас),

аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/136 дугаартай “Бүтэц шинэчлэн батлах тухай” захирамж болон хавсралтын хуулбар  (1-р хх-ийн 179-180-р хуудас),

аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 41 дугаартай “Шилжүүлэн томилох тухай” тушаалын хуулбар (1-р хх-ийн 182-р хуудас),

Албан тушаалын тодорхойлолтын хуулбар (1-р хх-ийн 185-189-р хуудас),

аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2003 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар (1-р хх-ийн 190-р хуудас),

Нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолтын хуулбар (1-р хх-ийн 191-193-р хуудас),

М. оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 194, 201, 205, 2-р хх-ийн 3-р хуудас),

Ч.*******ийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 199, 209, 2-р хх-ийн 2-р хуудас),

Эрүүл мэндийн газрын хөдөлмөрийн дотоод журам (1-р хх-ийн 233-250-р хуудас),

2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 44 дугаартай төлбөрийн хүсэлт болон хавсралтын хуулбар (2-р хх-ийн 6-18-р хуудас),

2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 14 дугаартай төлбөрийн хүсэлт болон хавсралтын хуулбар (2-р хх-ийн 19-21-р хуудас),

аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/127 дугаартай “Ц.*******д ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар (2-р хх-ийн 22-р хуудас),

аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дугаартай “Цалинтай чөлөө олгох тухай” тушаалын хуулбар (2-р хх-ийн 23-р хуудас),

аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/19 дугаартай “М.Дагвыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар (2-р хх-ийн 24-р хуудас),

М. Эрүүл мэндийн газрын даргад 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өргөдлийн хуулбар (2-р хх-ийн 25-р хуудас),

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дээрх дугаар бүхий актуудад заагдсан төлбөр төлөгдсөн талаарх баримтууд:

-Хаан банкны 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл (2-р хх-ийн 26, 27, 35-р хуудас),

-Хаан банкны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн мэдээлэл (2-р хх-ийн 28-р хуудас),

-Хаан банкны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл (2-р хх-ийн 29-р хуудас),

-Хаан банкны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн мэдээлэл (2-р хх-ийн 30-р хуудас),

-Хаан банкны 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл (2-р хх-ийн 31-р хуудас),

-Ч.*******ийн Хаан банкны дугаартай дансны хуулга (2-р хх-ийн 32-34-р хуудас),

Албан тушаалын тодорхойлолт (2-р хх-ийн 37-41, 42-46-р хуудас),

аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/25 дугаар “Ц.*******г ажилд түр томилох тухай” тушаалын хуулбар (2-р хх-ийн 65-р хуудас),

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дугаартай төлбөрийн хүсэлт болон хавсралтын хуулбар (2-р хх-ийн 66-67-р хуудас),

М. аймгийн Эрүүл мэндийн газарт гаргасан өргөдлийн хуулбар (2-р хх-ийн 68, 73-р хуудас),

2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15 дугаартай төлбөрийн хүсэлтийн хуулбар (2-р хх-ийн 69-р хуудас),

2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай төлбөрийн хүсэлт болон хавсралтын хуулбар (2-р хх-ийн 70-71-р хуудас),

2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаартай төлбөрийн хүсэлтийн хуулбар (2-р хх-ийн 72-р хуудас),

аймгийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2/967 дугаартай албан бичиг, хавсралтын хуулбар (2-р хх-ийн 75-78-р хуудас),

аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 441 дугаартай албан бичгийн хуулбар (2-р хх-ийн 80-р хуудас),

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь заалтын дагуу 2020 онд мөнгөн тэтгэмж авах хүмүүсийн судалгааны хуулбар (2-р хх-ийн 81-82-р хуудас),

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь заалтын дагуу мөнгөн тэтгэмж авах мэргэжилтнүүдийн нэрсийн хуулбар (2-р хх-ийн 84-р хуудас),

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4/183 дугаартай тогтоолын хуулбар (2-р хх-ийн 110-р хуудас),

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3/155 дугаартай тогтоолын хуулбар (2-р хх-ийн 111-р хуудас),

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4/182 дугаартай тогтоолын хуулбар (2-р хх-ийн 112-р хуудас),

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3/156 дугаартай тогтоолын хуулбар (2-р хх-ийн 156-р хуудас),

аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны ГХ2020/00401, ГХ2020/00402, ГХ2020/00403, ГХ2020/00400 дугаартай гүйцэтгэх хуудаснуудын хуулбар (2-р хх-ийн 114, 117, 119, 121-р хуудас),

аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны ШЗ2020/02827, ШЗ2020/02824, ШЗ2020/02826, ШЗ2020/02823 дугаартай захирамжуудын хуулбар (2-р хх-ийн 115-116, 118, 120, 122-123-р хуудас),

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 22-06-033/19 дугаартай актын хуулбар (2-р хх-ийн 124-125-р хуудас),

аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/63 дугаартай “Урамшуулах тухай” тушаалын хуулбар (2-р хх-ийн 127-р хуудас),

аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/71 дугаартай “Мөнгөн урамшуулал олгох тухай” тушаалын хуулбар (2-р хх-ийн 128-131-р хуудас),

Санхүүгийн байдлын тайлан (2-р хх-ийн 132-137-р хуудас),

Авлагын тодруулга (2-р хх-ийн 138-р хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 146 дугаартай дүгнэлт (2-р хх-ийн 143-153-р хуудас),

Эд зүйл, баримт, бичигт үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх-ийн 246-249),

Хаан банкны Ц.*******, М.*******, Ч.*******, Ц.******* нарын 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дансны мэдээлэл (3-р хх-ийн 3-226-р хуудас),

Төрийн банкны салбарын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 45/347 дугаартай албан бичиг “харилцах дансны харилцагч нарын хуулга” (3-р хх-ийн 228-243-р хуудас),

Хас банкны салбарын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 04/692 дугаартай албан бичиг (3-р хх-ийн 245-250-р хуудас),

аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 297 дугаартай “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичиг (4-р хх-ийн 161-162-р хуудас),

аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын албан тоотуудын хуулбар, тайлангийн хуулбар, сайтын гэрэл зургийн мэдээлэлүүд (5-р хх-ийн 103-125-р хуудас),

аймгийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1/1798 дугаартай албан бичгийн хуулбар (5-р хх-ийн 214-р хуудас),

аймгийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/08 дугаартай албан бичгийн хуулбар (5-р хх-ийн 215-р хуудас),

аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2/2286 дугаартай албан бичгийн хуулбар (5-р хх-ийн 216-р хуудас),

аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 504 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгийн хуулбар (5-р хх-ийн 217-р хуудас),

2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн сонсох ажиллагааны мэдэгдэх хуудас  (5-р хх-ийн 219-р хуудас),

 Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3/155 дугаартай тогтоолын хуулбар (5-р хх-ийн 219-р хуудас),

 Шүүгдэгч Ц.*******гийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга (5-р хх-ийн 220-221-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2039003310279 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийх боломжтой байна.

 

Талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.*******, М.*******, Ч.******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ц.*******, М.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Ч.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч М. нарын өмгөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хуулиар олгогдсон асуудлыг хэлбэрийн хувьд буруу авч байгаа үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байгаа юм. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан улсын яллагчийн санал үндэслэлгүй байна. Иймд М.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.*******гийн өмгөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, процессоороо улсын байцаагчийн тавигдсан захиргааны актын биелэлт нь хангагдчихсан. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа буюу шийдвэр биелэгдсэн байхад энийг гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй. Иймд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө ү...” гэв.

Шүүгдэгч Ч.*******ийн нарын өмгөөлөгч Х. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ч.******* энэ гэмт хэргийн субъект биш. Энэ гэмт хэрэг тусгай субъекттэй гэмт хэрэг юм. *******ийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж харж байгаа юм. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харагдаж байх тул Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцсэн болно.

Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.******* нь аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байхдаа, нягтлан бодогч М.*******д зөвшөөрөл өгч аймгийн Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.*******г ажиллаагүй үед нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цалингийн урьдчилгаа 400,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 450,000 төгрөгийн цалинг бодож олгосон. Нягтлан бодогч М.*******д 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,500,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа олгосон, 2019 оны 04 дүгээр сард 1,360,816 төгрөгийн ээлжийн олговрыг олгож ээлжийн амралтыг эдэлж 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,512,000 төгрөгийн мөнгөн урамшууллыг ээлжийн амралт биеэр эдлээгүй гэсэн үндэслэлээр авсан, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөртөө 1,864,830 төгрөг, эдийн засагч Ч.*******т 1,461,800 төгрөг, нягтлан бодогч М.*******д 1,425,797 төгрөг илүү олгосон, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөртөө 1,209,000 төгрөг, эрүүл мэндийн газрын эдийн засагч Ч.*******т 790,162 төгрөг, нягтлан бодогч М.*******д 770,701 төгрөгийн урамшуулал олгосон, Нэгдсэн эмнэлгийн хавдрын эрт илрүүлэг, бүртгэл хариуцсан ажилтан Ч.*******д эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмжийн эрх үүсээгүй байхад 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 4,443,300 төгрөг олгосон нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгоогүй,

Шүүгдэгч М.******* нь аймгийн Эрүүл мэндийн газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа аймгийн Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.*******г ажиллаагүй үед нь санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлж, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цалингийн урьдчилгаа 400,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 450,000 төгрөгийн цалинг бодож олгосон, Өөртөө 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,500,000 төгрөгийн, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа тус тус олгосон, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ц.*******д 1,864,830 төгрөг, эдийн засагч Ч.*******т 1,461,800 төгрөг, өөртөө 1,425,797 төгрөг илүү олгосон, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ц.*******д 1,209,000 төгрөг, эрүүл мэндийн газрын эдийн засагч Ч.*******т 790,162 төгрөг, өөртөө 770,701 төгрөгийн урамшуулал олгосон, Нэгдсэн эмнэлгийн хавдрын эрт илрүүлэг, бүртгэл хариуцсан ажилтан Ч.Оюун- Эрдэнэд эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмжийн эрх үүсээгүй байхад санхүүгийн баримт бүрдүүлж 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 4,443,300 төгрөг олгосон нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгоогүй,

Шүүгдэгч Ч.******* нь аймгийн Эрүүл мэндийн газрын эдийн засагчаар ажиллаж байхдаа нэгдсэн эмнэлгийн хавдрын эрт илрүүлэг бүртгэл хариуцсан ажилтан Ч.*******д эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмжийн эрх үүсээгүй байхад 2020 оны 03 дугаар сард тэтгэмж авах нэрсийн жагсаалтад оруулж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоогүй үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүгдэгч нарыг гэм буруугүйд тооцсон талаар:

1. Шүүгдэгч Ц.*******, М.******* нар нь аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байхдаа нягтлан бодогч М.*******д зөвшөөрөл өгч аймгийн Эрүүл мэндийн газрын Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.*******г ажиллаагүй үед нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цалингийн урьдчилгаа 400,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 450,000 төгрөгийн урьдчилгаа цалинг бодож олгосон,

- Шүүгдэгч Ц.******* нягтлан бодогч М.*******д 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 150,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа олгосон,

-Шүүгдэгч М.******* нь өөртөө 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,500,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа авсан үйлдлүүдийн тухайд:

Тухайн хэрэг учрал болсон буюу 2020 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т “Ажилтны хүсэлтээр цалин хөлсийг нь урьдчилан олгож болно.”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Гамшиг болон аюул үүссэн, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилдаа ирж чадаагүй ажилтанд үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоно.” гэж заажээ. Мөн байгууллагын дотоод журмын хуулбар (1-р хх-ийн 236-249-р хуудас)-ын 5.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад “...Хэрэв ажилтан хүсвэл цалингийн зохих хувийг урьдчилан олгож болно.” гэж заасан байна.

аймгийн Эрүүл мэндийн газрын Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.******* нь дэлхийн нийтийг хамарсан Ковид-19 цар тахалын улмаас хорио цээр тогтоосон хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирээгүй болох нь хэрэгт авагдсан Ц.*******гийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан өргөдөл (4-р хх-ийн 160-р хуудас), аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 297 дугаартай Улсын онцгой комисст хүргүүлсэн албан тоот (4-р хх-ийн 161-р хуудас), Ц.*******гийн гэрчээр өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 58-59-р хуудас) зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Мөн нягтлан бодогч М.******* нь тухайн цалингийн урьдчилгаа авсан хугацаандаа ажиллаж байсан болох нь цагийн бүртгэлийн баримтаар тогтоогдсон.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд мэргэжилтэн Ц.*******, нягтлан бодогч М.******* нарт цалингийн урьдчилгаа олгосон үйлдэл нь тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, 66 дугаар зүйлийн 66.1-т заасан үндэслэл болон байгууллагын дотоод журмын 5.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан үндэслэлээр олгосон байх бөгөөд цалингийн урьдчилгаа авснаараа бусдад болон өөртөө ямар давуу байдал бий болгосон, бусдын эдлэх ёстой ямар боломжийг хаасан нь тогтоодохгүй байх тул эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ. Харин дээрх урьдчилгаа цалин олгосон үйлдлүүд нь санхүүгийн зөрчил болох нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22-06-033/20 дугаартай актын хуулбар (1-р хх-ийн 86-87-р хуудас), Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 22-06-033/129 дугаартай албан шаардлагын хуулбар (1-р хх-99-100-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгч Ц.******* нь 2019 оны 04 дүгээр сард 1,360,816 төгрөгийн ээлжийн олговрыг олгож ээлжийн амралтыг эдэлж 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,512,000 төгрөгийн мөнгөн урамшууллыг ээлжийн амралт биеэр эдлээгүй гэсэн үндэслэлээр авсан үйлдлийн тухайд:

аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дугаартай ээлжийн амралт олгох тухай захирамж (2-р хх-76-78-р хуудас)-аар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.******* нь 2019 оны 5 дугаар сарын 01-нээс ээлжийн амралтаа эдлэхээр хуваарь гарсан боловч шүүгдэгч Ц.******* нь 2019 оны 05 дугаар сард ээлжийн амралтаа биеэр эдлээгүй тухайн цаг хугацаанд ажиллаж байсан болох нь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 304 дугаартай албан тоотын хуулбар, аймгийн Хэрлэн сумын 2-р багийн Булгийн 7-8 тоотод бүртгэгдсэн хоолны хордлогот халдварын дүгнэлт  танилцуулга, аймгийн эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 01-ний 253, 254, 2019 оны 5 дугаар сарын 03-ны 262, 263, 2019 оны 5 дугаар сарын 15-ны 273, 2019 оны 5 дугаар сарын 17-ны 280, 282, 283, 2019 оны 5 дугаар сарын 30-ны 305, 306, 2019 оны 5 дугаар сарын 31-ний 308-309 дугаартай албан тоотуудын хуулбар (5-р хх-103-117-р хуудас) мөн аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1/1798 дугаартай албан тоотын хуулбар (5-р хх-214-р хуудас), аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2/2286 дугаартай албан тоотын хуулбар (5-р хх-216-р хуудас)-аар  тус тус тогтоогдож байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 61.1.9-д ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны алба хаагчид түүний зөвшөөрснөөр 1,5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох гэсэн заалтыг зөрчөөгүй ба эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

3. Шүүгдэгч Ц.******* нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөртөө 1,864,830 төгрөг, эдийн засагч Ч.*******т 1,461,800 төгрөг, нягтлан бодогч М.*******д 1,752,426 төгрөг илүү олгож, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөртөө 1,209,000 төгрөг, эрүүл мэндийн газрын эдийн засагч Ч.*******т 790,162 төгрөг, нягтлан бодогч М.*******д 770,701 төгрөгийн урамшуулал олгосон,

-Шүүгдгэч М.******* нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ц.*******д 1,864,830 төгрөг, эдийн засагч Ч.*******т 1,461,800 төгрөг, өөртөө 1,752,426 төгрөг олгосон, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ц.*******д 1,209,000 төгрөг, эрүүл мэндийн газрын эдийн засагч Ч.*******т 790,162 төгрөг, өөртөө 770,701 төгрөгийн урамшуулал олгосон үйлдлүүдийн тухайд:

2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ц.*******д 1,864,830 төгрөг, эдийн засагч Ч.*******т 1,461,800 төгрөг, М.*******д 1,752,426 төгрөг олгохдоо Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/303 дугаар тушаал (1-р хх-83-р хуудас)-ыг үндэслэн олгосон байна. Уг тушаалд 2018 оны санхүүгийн жилийн эцсийн санхүү, төсвийн гүйцэтгэлийн тайлангийн болон нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн чанар үр дүнгээр эрүүл мэндийн байгууллагуудыг үнэлж, мөн тайлант оны санхүүгийн тайланг аудитаар зөрчилгүй санал дүгнэлт авсан дарга, санхүүгийн ажилтнуудад батлагдсан төсөвтөө багтаан урамшуулал олгохыг зөвшөөрсөн байна. Уг сайдын тушаалыг үндэслэн аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны  өдрийн Б/63 дугаар тушаал (2-р хх-127-р хуудас)-аар цалингийн сандаа багтаан улирлын цалингийн 75 хувиар урамшуулал олгосон нь санхүүгийн зөрчил гэж үзэн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22-06-033/16 дугаартай акт (1-р хх-ийн 96-97-р хуудас) тогтоосон болох нь нотлогдож байна.

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ц.*******д 1,209,000 төгрөг, эрүүл мэндийн газрын эдийн засагч Ч.*******т 790,162 төгрөг, М.*******д 770,701 төгрөгийн урамшуулал олгогдсон нь Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.2-т “Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна” гэснийг зөрчсөн гэж улсын байцаагчийн акт тавигдсан ба шүүгдэгч Ц.*******, Ч.*******, М.******* нар нь тухайн жилдээ улирал бүр үр дүнгийн урамшуулалыг аваагүй харин жилийн эцсээр 4 улирлын урамшууллаа нэгтгэж авсан нь Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмыг зөрчсөн боловч тухайн бүтэн жилд авах урамшууллын дээд хэмжээ буюу 120 хувиас хэтрүүлж аваагүй болох нь урамшуулалын тооцоо (1-р хх-92-р хуудас)-оор тогтоогдож байна. Тодруулбал шүүгдэгч Ц.******* нь үндсэн цалингийн 120% буюу 1,209,000 төгрөг, шүүгдэгч Ч.******* нь үндсэн цалингийн 100% буюу 790,162 төгрөг,  шүүгдэгч М.******* нь үндсэн цалингийн 100% буюу 770,701 төгрөгийн авсан нь Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмыг зөрчсөн санхүүгийн зөрчлийн шинжтэй ба уг зөрчилд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22-06-033/18 дугаартай акт (1-р хх-ийн 90-91-р хуудас) тогтоосон болох нь нотлогдож байх ба эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

4. Шүүгдэгч Ц.*******, М.*******, Ч.******* нар нь бүлэглэн Нэгдсэн эмнэлгийн хавдрын эрт илрүүлэг, бүртгэл хариуцсан ажилтан Ч.*******д эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмжийн эрх үүсээгүй байхад нь нэрийн жагсаалтад оруулж, санхүүгийн баримт бүрдүүлэн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 4,443,300 төгрөг олгосон гэх үйлдлийн тухайд:

аймгийн Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь заалтын дагуу мөнгөн тэтгэмж авах мэргэжилтнүүдийн нэрс (2-р хх-ийн 84-р хуудас)-ийн 34 дугаарт Ч.*******ийн нэр бичигдсэн байх боловч тухай судалгааг хэн, хэзээ, хэрхэн гаргаж, хянаж хүргүүлсэн нь тодорхойгүй байх тул уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн ..... баримт бичиг....олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй.” гэж заасан ба шүүгдэгч Ч.*******ийн мөрдөгчид гаргаж өгсөн аймгийн Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь заалтын дагуу мөнгөн тэтгэмж авах мэргэжилтнүүдийн нэрс (2-р хх-ийн 84-р хуудас) гэсэн баримтыг хаанаас олж авсан эх сурвалж нь тодорхойгүй байна.

аймгийн Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь заалтын дагуу мөнгөн тэтгэмж авах мэргэжилтнүүдийн судалгаа (2-р хх-ийн 81-82-р хуудас)-нд Ч.*******ийн нэр байхгүй ба Эрүүл мэндийн газрын дарга хянаж, эдийн засгач Ч.******* судалгааг гаргаж аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 441 дугаартай албан тоотоор Эрүүл мэндийн яамны эдийн засаг санхүүгийн хэлтэст хүргүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна.

Дээрх баримтаас үзэхэд шүүгдэгч Ц.*******, М.*******, Ч.******* нар нь Нэгдсэн эмнэлгийн хавдрын эрт илрүүлэг, бүртгэл хариуцсан ажилтан Ч.*******ийг эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмж авах нэрсийн жагсаалтад оруулсан эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байна.

Тодруулбал Эрүүл мэндийн яам руу Ч.*******ий нэрийг эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмж авах нэрсийн жагсаалтад ямар албан тушаалтан хэзээ хэрхэн оруулж явуулсан, Эрүүл мэндийн яамнаас ямар баримт судалгааг үндэслэн хянаж тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ч.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүл мэндийн газрын дарга Ц.******* 2020 оны 03 дугаар сард Ч.******* эгчид тэтгэмжийг олгоё тэтгэмж авах ажилтан нарын нэрстэй хамт Ч.*******ий нэрийг явуул гэж амаар өгсөн...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 233-р хуудас) байх боловч шүүгдэгч Ч.Батцэцэцэг нь Ч.*******ий нэрийг Эрүүл мэндийн яам руу явуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Батцэцэцэгийн уг мэдүүлэг түүнийг гэм буруутай гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1а/1502 дугаартай албан тоотын хавсралт (1-р хх-ийн 119-121-р хуудас)-аар Ч.*******ий нэр тэтгэмж авах хүмүүсийн нэрсийн жагсаалтад орж улмаар санхүүжилт ирсэн бөгөөд Ч.*******ий тэтгэмж олгож өгнө үү гэх өргөдөл (1-р хх-ийн 67-р хуудас) зэргийг үндэслэн уг тэтгэмжийг олгосон үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй байна.

Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан дараах хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь шүүгдэгч нарыг яллах нотлох баримт болох боломжгүй гэж үзлээ. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Яллагдагч нар нь төрд учруулсан хохирлоо шүүхийн шийдвэрээр төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 181-182-р хуудас)-ийг өгсөн бөгөөд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар тогтоосон хохирлыг нөхөн төлсөн талаар өгсөн ба хэргийн үйл баримтын талаар дурдагдаагүй тул шүүгдэгч нарыг яллах нотлох баримт болох боломжгүй гэж үзлээ.

Гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.******* нь өөрийн хамаарал бүхий этгээд болох эрүүл мэндийн газрын хүний нөөц ажилтай Ц.*******г хувийн шалтгаанаар чөлөө авч Солонгос улс руу явсан байхад нь цалин бодож байна, энэ талаар баримтыг нь гаргаж өгсөн. Ц.******* болон манай гэр нэг орцонд байдаг. ******* одоог хүртэл ирээгүй Солонгос улсад хувиараа ажиллаж, ажил хийж байгаа....Ц.******* хэтэрхий өөрөө хууль бус шийдвэр гаргаж өөрийн санаанд таараагүй хүнийг ажлаас нь чөлөөлдөг. Намайг 2016 оны 12 сард аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдож 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллах хугацаанд Эрүүл мэндийн газрын дарга Ц.******* үр дүнгийн урамшуулал болон нэг ч удаа албан томилолт өгч байгаагүй. Тэгээд би Ц.******* даргатай хамтран ажиллаж чадахгүй юм байна гээд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 10-р хуудас)-ийг өгсөн ба уг мэдүүлгээс үзэхэд гэрч Л., шүүгдэгч Ц.******* нар нь хувийн ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Гэрч Д.ийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сард эрүүл мэндийн газар дээр эмч бид 2 ажлаар явж байгаад тус газрын ажилчдын цагийн бүртгэлийг жижүүрийн ширээн дээр байхад нь хартал эрүүл мэндийн газрын хүний нөөц ажилтай Ц.*******г 2020 оны 03 дугаар сар, 04 дүгээр сард ажилласан гэж бүртгэсэн байхыг нь олж харсан... Ц.******* дарга хууль бус цалин хөлс олгосон, 5 жил тутмыг мөнгөн тэтгэмжийг хугацаанаас өмнө олгосон, төрийн албан хаагчид олгох улирлын урамшууллыг илүү олгосон зэрэг зөрчилтэй асуудлыг аймгийн мэргэжлийн хяналтын газарт шалгуулахаар өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 12-р хуудас)-ийг өгсөн ба тухайн гэрч нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч ажилтай гэж биеийн байцаалтад бичигдсэн ба улсын яллагчийн яллаж буй санхүүгийн холбогдолтой үйл баримтуудыг буюу аймгийн Эрүүл мэндийн газрын санхүүгийн талаар тодорхой асуудлуудыг мэдүүлсэн ба тухайн мэдүүлсэн санхүүгийн тодорхой асуудлуудыг хэрхэн хаанаас олж мэдсэн талаараа дурдаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж заасны дагуу уг гэрчийн мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй байна.

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц.******* нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “манай нөхөр байнгын зовуурь шаналгаатай өвчтэй тул гадагшаа явж эмчлүүлэх гэсэн юм. Та гадаад явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн тодорхойлолт хийгээд өг” гэсэн тул би ыг бүдүүн гэдэсний өвөрмөгц бус шархлаа, өвчтэй байнгын шаналгаа зовуурьтай гэсэн тодорхойлолт хийж өгсөн. нь байнга манай эмнэлгээр явж үзүүлдэг байсан суурь өвчтэй хүн. Миний т хийж өгсөн тодорхойлолтыг Ц.******* юунд хэрэглэсэн талаар мэдэхгүй. Би ойлгохдоо Ц.******* нөхөр ыгаа гадаад улс оронд авч явж биеийг нь үзүүлэхдээ, ажлаасаа чөлөө авахдаа хэрэглэсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 14-р хуудас),

Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.******* нь өөрийн хамаатны хүн болох бэр *******даа ажиллаагүй байхад цалин болон бусад урамшуулал өгсөн талаар нь тус байгууллагын цагийн бүртгэлээс нь эмч, нар харж үзсэн байсан. Эрүүл мэндийн газрын хүний нөөц ажилтай Ц.*******г хувийн шалтгаанаар чөлөө авч Солонгос улс руу явсан. Одоо Солонгос улс руу яваад ирээгүй байгаа. Энэ талаар шалгуулахаар хуулийн байгууллагад өгсөн. ... нь одоо Солонгос улсад эхнэр Ц.*******гийн хамт байгаа гэсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 15-р хуудас)-үүдийг өгсөн ба дээрх гэрчүүдийн мэдүүлгүүдээс үзэхэд гэрч нар аймгийн Эрүүл мэндийн газрын Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.******* нь Солонгос улс руу нөхрийн хамт явсан талаар мэдүүлжээ. Ц.******* нь Солонгос улс руу явсан яваагүй талаар ямар нэгэн маргаан үүсээгүй ба улсын яллагчийн яллаж буй Ц.*******д урьдилгаа цалин олгосон талаар тодорхой үйл баримтын талаар мэдүүлээгүй байна.

Гэрч Э.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... аймгийн Мэргэжлийн хяналтын газарт иргэнээс өргөдөл гомдол ирсэн. Үүний дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтын 22/98 дугаартай хяналт шалгалт явуулах удирдамжийг газрын даргаар батлуулж удирдамжийн дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын цалин хөлс, урамшуулалтай холбоотой асуудлыг шалгасан....Дээрх зөрчлүүд нь тухайн албан тушаалтнууд өөрсдийн эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдлыг олгож, хууль зөрчсөн гэж үзсэн. Би дээрх албан тушаалтнуудаас актын биелэлтийг удаа дараа нэхсэн боловч 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар актыг биелүүлсэн гэх ямар нэг баримт ирүүлээгүй тул тухайн өдрөөр би аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа...” гэх мэдүүлэг  (1-р хх-ийн 18-20-р хуудас)-ийг өгсөн ба шүүгдэгч нарын гаргасан үйлдэл зөрчил болохыг улсын байцаагч актаар тогтоосон, тус акт хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу баталгаажиж зөрчлийн улмаас үүссэн хохирлыг бүрэн барагдуулсан баримтууд нь Ц.*******, М.*******, Ч.******* нарын үйлдлийг гэмт хэрэг бус зөрчлийн шинжтэй болохыг нотлон илэрхийлжээ.  

Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хэлтэст аймгийн Эрүүл мэндийн газар хамаардаг юм. Тиймээс манай хэлтсээс тус газрын жилийн ажлыг дүгнэж, дүгнэсэн дүгнэлтийг аймгийн Засаг даргад танилцуулдаг. Мөн Эрүүл мэндийн яаманд Эрүүл мэндийн газрын дарга аймгийн Засаг даргатай тухайн онд байгуулсан гэрээ хэдэн оноо баллаар үнэлэгдсэн тухай албан бичгийг хүргүүлдэг. 2018, 2019 онуудад Эрүүл мэндийн газрын дарга Ц.*******гийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтийг 90 гаран хувьтай үнэлсэн байдаг. Би одоо яг хэдэн хувиар үнэлсэн гэдгийг санахгүй байна, ямар ч байсан 90 гаран хувиар “А” үнэлж байсан. 2017 онд Засаг даргыг байхгүй үед, төрийн сангийн гүйлгээ хаах үед буюу жилийн эцсээр Ц.******* билүү нягтлан бодогч нь ирж гэрээний биелэлтийг “А” үнэлсэн юм чинь урамшуулал олгох тухай албан бичиг өгөөч гэсний дагуу би аймгийн Эрүүл мэндийн газарт Ц.*******гийн ажил сайн үнэлэгдсэн тул төсөвтөө багтаан урамшуулал олгоно уу гэсэн албан бичгийг өгч байсан. Харин 2018, 2019, 2020 онуудад энэ тухай албан бичиг өгч байгаагүй. Учир нь аудитын газраас шалгалт хийгээд намайг урамшуулал олгохыг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан биш гэж сануулсан учир би 2017 оноос хойш дахин өгөөгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 41-42-р хуудас)-ийг өгсөн ба улсын яллагчийн яллаж буй урамшуулал илүү тооцож авсан талаар тодорхой үйл баримтын талаар мэдүүлээгүй байх тул яллах нотлох баримт болох боломжгүй байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 146 дугаартай шинжээчийн дүгнэлт (2-р хх-ийн 143-153-р хуудас)-ийг гаргасан ба уг дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй гэж үзсэн болно.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжилгээ хийлгэхийг хориглоно.” гэж заасан бөгөөд уг дүгнэлтийн хариулт гэсэн хэсэгт Төрийн албаны тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль зэргийг зөрчсөн гэж дүгнэлт гаргасан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Эрүүл мэндийн газрын 2019 он, 2020 оны 1-6 сарын санхүүгийн баримтанд хяналт шалгалт явуулж шалгалтаар илэрсэн алдаа зөрчилд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 22-06-033/129 дугаартай албан шаардлага бичиж, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22-06-033/20, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22-06-033/17, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 22-06-033/18, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 22-06-033/19, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22-06-033/16 дугаартай акт тавьсан байх бөгөөд дээрх акт шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд улсын байцаагчийн актыг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг гаргасан байна.

  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн “Улсын байцаагчийн актыг албадан гүйцэтгэх тухай” 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ШЗ2020/02827, ШЗ2020/02824, ШЗ2020/02826, ШЗ2020/02823 дугаартай захирамжууд гарч, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ГХ2020/00401, ГХ2020/00402, ГХ2020/00403, ГХ2020/00400 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсний дагуу Ц.*******, М.*******, Ч.******* нар нь дээрх зөрчлийг арилгасан болох нь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 111 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4/183, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3/155, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4/182, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3/156 дугаартай тогтоолын хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчий хүчин төгөлдөр акт,  тухайн актыг баталгаажуулсан 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ШЗ2020/02827, ШЗ2020/02824, ШЗ2020/02826, ШЗ2020/02823 дугаартай захирамжуудыг хууль бус гэж үзэх үндэслэл, баримт хэрэгт авагдаагүй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд тухайн шүүгдэгчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байх ойлголт юм.

Тодруулбал Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгох ба энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцдог, харин дан ганц объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог.   

Шүүгдэгч Ц.******* нь 2019 оны 05 дугаар сард ээлжийн амралтаа биеэр эдлээгүй тухайн цаг хугацаанд ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдаж, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

 Шүүгдэгч Ц.*******, М.*******, Ч.******* нар нь бүлэглэн Нэгдсэн эмнэлгийн хавдрын эрт илрүүлэг, бүртгэл хариуцсан ажилтан Ч.*******д эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмжийн эрх үүсээгүй байхад нь нэрийн жагсаалтад оруулж, тэтгэмж олгосон гэх үйлдэл холбогдол нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдаж, хэрэгт авагдсан баримтуудаар Эрүүл мэндийн яам руу Ч.*******ий нэрийг эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмж авах нэрсийн жагсаалтад ямар албан тушаалтан хэзээ хэрхэн оруулж явуулсан, Эрүүл мэндийн яамнаас ямар баримт судалгааг үндэслэн хянаж тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг баримтлах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.*******, М.******* нарын цалингийн урьдчилгаа олгосон, авсан, урамшуулал илүү олгосон гэх үйлдлүүдэд гэмт хэргийн субъектив шинж тогтоогдохгүй харин зөрчлийн шинжтэй болох нь дээр дурдагдсан мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон зөрчлийн шинжтэй үйлдэл байх бөгөөд улсын байцаагчийн акт тавигдаж зөрчлийн арга хэмжээ авсныг үл харгалзан тухайн үйлдлүүдэд нь давхардуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Ц.*******, М.*******, Ч.******* нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэх санал дүгнэлтийг дээр дурдагдсан үндэслэлүүдээр шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Харин шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн шүүгдэгч Ц.*******, М.*******, Ч.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэх санал дүгнэлтүүдийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Иймд аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.*******, М.*******, Ч.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.*******, М.*******, Ч.******* нарыг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2039003310279  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.*******, М.*******, Ч.******* нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.

Шүүгдэгч Ц.*******, М.*******, Ч.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч овогт *******гийн *******, шүүгдэгч   овогт *******ын *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2039003310279 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.*******, М.*******, Ч.******* нарыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Ц.*******, М.*******, Ч.******* нар нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг болохыг тайлбарласугай.

3. Эрүүгийн 2039003310279 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.*******, М.*******, Ч.******* нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******, М.*******, Ч.******* нарт холбогдох эрүүгийн 2039003310279 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.*******, М.*******, Ч.******* нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УУГАНБАЯР