Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2020/0455

 

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2020/0455

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Х ГҮТББ /РД:********/

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтэц хяналтын хэлтэс, эрчим хүч хяналтын улсын байцаагч Б.Н

Гомдлын шаардлага: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн эрчим хүч хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгч өмгөөлөгч Б.О, хариуцагч Б.Н нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Х ГҮТББ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Х нь 2017 оны 11 сард ашиглалтанд орсон. Оффис үйлчилгээний зориулалттай баригдсан барилга юм. Тус барилгын өмчлөгч эзэмшигч нарын санаачилгаар Х ГҮТББ-нь 2019 оны 01 сарын 29-ний өдөр байгуулагдсан Сүхбаатар дүүргийн *******, *******, ******* ******* давхарт байрлах байгууллага юм. Тус холбоо нь Х-ын барилгад үйл ажиллагаа явуулж буй өмчлөгч, гишүүддээ үйлчилдэг, тус оффис нь 163 өрөө тасалгаатай 18 давхар үл хөдлөх юм. 163 өрөө тасалгаа бүр тус тусдаа өмчлөгч, эзэмшигч нартаа байдаг.

Х ГҮТББ-ын 2019 оны 10 сарын 11-ний өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэрээр баталсан Холбооны дүрэм болон төлбөрийн журамд зааснаар дараах ажиллагаануудыг хийж гүйцэтгэдэг.

1. Хын барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалттай холбоотой ажиллагааг зохицуулдаг.

2. Холбоо нь Х дахь өмчлөгчид буюу гишүүд дундын өмчлөлийн талбай ашиглалт, хэвийн ажиллагааг хангахад зориулж өмчилж байгаа талбай тутмаас сар бүр тогтмол Холбооны төлбөр авч ажилладаг.

3. Холбооны төлбөрийг Барилгын ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг хадгалж, үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хувь хүмүүсийн ажиллах орчин нөхцөлийг хангахад чиглэсэн ажил, үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой гарсан зардлыг нөхөх, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийг засварлах. барилгын урсгал болон их засварын хуримтлалыг бий болгох, ажиллах хүчнийг сургаж, чадавхижуулах зэрэг зардлуудыг санхүүжүүлэхэд зарцуулагддаг.

Х ГҮТББ нь оффисын барилгын цахилгааны эрчим хүчний асуудлыг УБЦТС ТӨХК-тай гэрээ байгуулж, Хьш барилгын цахилгааны зардлыг бүхэлд нь холбоо хариуцаж төлдөг. Иймд өрөө тасалгаа тус бүрт цахилгааны тооцуулар тавьсан байдаг. Цахилгааны төлбөр болон нийт оффисын зардлыг холбоо нь өмчлөгч, эзэмшигч нараас сар бүр тоггмол хураан авч. цахилгаан эрчим хүч ашигласан болон бусад зардлыг тооцож төлдөг.

Гэтэл манай оффисын 9 давхрын ******* тоот, 3 давхрын тоог, 10 давхрын тоот өрөөг эзэмшигч ******* нь 2019 оны 1 сараас эхлэн одоог хүртэл 1Дахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөөгүй тул дундын хөрөнгийн буюу хөрөнгийн менежментийн хөрөнгөөс гаргуулан цахилгааны төлбөрийг УБЦТС ТӨХК-д төлсөн. Ийм учир оффисын 9 давхрын ******* тоот, 3 давхрын тоот, 10 давхрын тоот өрөөнүүдийн цахилгааныг хязгаарласан.

Оффисын 9 давхарын ******* тоот, 3 давхарын тоот, 10 давхарын тоот өрөөг эзэмшигч ******* нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандан гомдол гаргаж, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын Дэд бүтэц хяналтын хэлтэс, эрчим хүч хяналтын улсын байцаагч Б.Н нь манай холбоонд холбогдуулан акт тавьсан.

Х ГҮТББ-НЬ өмчлөгч, гишүүддээ үйлчилдэг байгууллага юм. ******* нь оффисын 9 давхрын ******* тоот, 3 давхрын тоот, 10 давхрын тоот өрөөнүүдийг цахилгаан эрчим хүчээр хангуулахаар УБЦТС ТӨХК-тай Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг тусдаа байгуулах боломжтой. Гэтэл ******* нь одоог хүртэл тусдаа гэрээ байгуулаагүй, цахилгаан эрчим хүч ашигласан төлбөрөө төлөхгүй үндэслэлгүй гомдол гаргаж байгаа нь өмчлөгч, эзэмшигч нарын эрх ашгийг хөндөөд байна. Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын Дэд бүтэц хяналтын хэлтэс, эрчим хүч хяналтын улсын байцаагч Б.Н йь манай холбоонд холбогдуулан зөрчлийн тухайхуулшн 12.8 дугаар зүйлийн 12.8.3 дахь хэсэгт заасныг үндэслэн тавьсан акт нь үндэслэлгүй юм. Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 12.8.3 дахь хэсэгт Хууль, гэрээ, тусгай зөвшөөрөлд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж, хэрэглэгчийн эрхийг хязгаарласан, эсхүл хуулъд зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мяиган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ. Х ГҮТББ-нь тус зөрчлийн хэрэгт хамаарах субъект биш юм.

Иймд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын Дэд бүтэц хяналтын хэлтэс, эрчим хүч хяналтын улсын байцаагч Б.Нын тавьсан 2020 оны 03 сарын 16-ны өдрийн ******* дугаар щийтгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтэц хяналтын хэлтэс, эрчим хүч хяналтын улсын байцаагч Б.Н хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Батсүх овогтой Найрамдал би, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 35 дугаар байрны 8 тоотод оршин суух иргэн Ж. Цэндсүхээс 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, ******* оффис барилгын *******, 305, тоотын цахилгаан эрчим хүчийг ******* өмчлөгчдийн холбоо /ГТГББ/ хязгаарласан нь зөрчлийн шинжтэй байх тул 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн **************дугаартай зөрчлийн хэрэг нээж, Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авсан болно.

Зөрчлийн хэрэгт ногдуулсан шийтгэл нь үндэслэлгүй байгаа талаар ******* өмчлөгчдийн холбоо /ГҮТББ/ нь 2020 оны 04 дугаар сарын 30-ны өдөр танайд нэхэмжлэл гаргасан байгаа тул холбогдох захиргааны хэрэгт хариуцагчаар оролцож, **************дугаартай зөрчлийн хэргийн талаар дараах ТАЙЛБАР-ыг гаргаж байна.

Үүнд: Х /ГҮТББ/ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Х барилгын иргэн *******ийн өмчлөлийн *******, 305, тоотын цахилгаан эрчим хүчийг дундын өмчлөлийн талбайн холбоонд төлөх төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр цахилгаан эрчим хүчийг хязгаарлан тасалсан байна.

Эрчим хүчний тухай хуульд хэрэглэгчийн цахилгаан хангамжийг хязгаарлах эрхийг зөвхөн Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан нар түдгэлзүүлэхээр хуульд заасан ба тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дэх заалтад /Энэ хуулийн 32.1, 32.2, 32.3-т заасны дагуу эрчим хүчний хэрэглээ, үйл ажиллагааг түдгэлзүүлсэн нь хууль тогтоомж, тусгай зөвшөөрөл, гэрээний нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн эрхийг хөндөхгүй/ гэж тодорхой заасан байдаг.

Гэвч "Х /ГҮТББ/ нь эрчим хүчээр хангах, түгээх тусгай зөвшөөрөлгүй, эрчим хүчийг хязгаарлах эрхгүй байж Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, ******* оффис барилгын иргэн *******ийн өмчлөлийн *******, 305, тоотын цахилгаан эрчим хүчийг хуульд заагаагүй нөхцөл шаардлагаГтавьж " дундын өмчлөлийн талбайн холбоонд төлөх төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр цахилгаан эрчим хүчийг хязгаарлан, тасалсан нь зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3 дахь заалт, Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болох нь газар дээр нь хийсэн хяналт шалгалт, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Насанжаргалийн мэдүүлэг, хохирогчийн төлөөлөгч *******гын мэдүүлэг зэрэг бусад хэргийн материалд хавсаргасан бичиг баримтаар тус тус тогтоогдсон тул шийтгэлийн арга хэмжээ авсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Х ГҮТББ нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн эрчим хүч хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдлыг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтэц хяналтын хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №******* тоот шийтгэлийн хуудсаар Х ГҮТББ-ыг цахилгаан эрчим хүч хязгаарласан гэх зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 12.8 дахь зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 12.8 дахь зүйлийн 3 дэх хэсэгт Хууль, гэрээ, тусгай зөвшөөрөлд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж, хэрэглэгчийн эрхийг хязгаарласан, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилсан байна.

Х ГҮТББ нь хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлах, түдгэлзүүлэх зөрчил гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд гомдол гаргагч нь эрчим хүчийг хязгаарласантай маргаагүй болно.

Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа, хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх болсон талаар тэдэнд 48-аас доошгүй цагийн өмнө мэдэгдэж, шийдвэртээ түдгэлзүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж, тоног төхөөрөмж, тоолуур, хэмжүүр болон шаардлагатай бусад хэрэгслийг битүүмжилнэ. Эрчим хүчний хяналтын улсын байцаагч хүний амь нас, улсын эрх ашиг, бусад хэрэглэгчийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учирч болохуйц байдал бий болсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа, хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг урьдчилан мэдэгдэхгүйгээр түдгэлзүүлж болно гэж заасан байна.

Эрчим хүчний тухай хуулийн 29, 32 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтуудаас үзэхэд Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан болон Эрчим хүчний хяналтын улсын байцаагч л хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг хуульд заасан үндэслэл үүссэн тохиолдолд түдгэлзүүлэх эрхтэй байх ба харин бусад этгээдэд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх эрхийг хуулиар олгоогүй байна.

Иймд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх эрхгүй этгээд эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлсэн байх тул эрчим хүч хяналтын улсын байцаагчийн байцаагчийн 2020 оны №******* тоот шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үндэслэлүүдээр шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 12.8 дахь зүйлийн 3 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5заасныг тус тус баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтэц хяналтын хэлтсийн эрчим хүч хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий Х ГҮТББ-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч Х ГҮТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ