Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, шүүгдэгч М.Дангаан, түүний өмгөөлөгч Х.Алтангүл нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2336003990081  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-тав, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар: *******.                             

                                     Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч *******ийн ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны орой Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр К.*******ийг тодорхой шалтгаангүйгээр хэл амаар доромжилж модон хийц бүхий сандлаар нуруу хэсэгт цохиж, хутга далайж айлган сүрдүүлсэн,

-мөн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хохирогчийг бусадтай хардаж толгой хэсэгт гараараа цохиж зодсон,

-мөн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хардалтын улмаас мөн хохирогчийн гарнаас хазах, нуруу хэсэгт гараараа цохих зэргээр биед нь халдан биед нь олон тооны гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар,

Мөн 2023 оны 11 дүгээр сарын 25-ны орой Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр К.*******ийн гарнаас хазах, нуруу хэсэгт гараараа цохих зэргээр биед нь халдан биед нь олон тооны гэмтэл үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

                      Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1 Гэмт хэргийн талаархи ... К.*******ийн Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод гэртээ нөхөр М.******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ намайг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дүгээр хуудас)

1.2 Хохирогч К.*******ийн ...2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай нөхөр М.дөнгөөн бид хоёр гадуур явж байгаад 15 цагийн үед салсан. Тэгээд 20 цаг өнгөрч байхад манай нөхөр гэртээ согтуу орж  ирээд чи хэнтэй хаагуул явж байгаад иэрэь, хэнтэй банзалдсан бэ гэж хэлээд миний үснээс зуураад татаад газар унагаагаад намайг өшиглөж гараас хазсан. Би салж яваад зугтаж хөрш айлын хашаанд орж цагдаад хандсан” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 2-3, 34-35, 53-54, 69-71 дэх тал)

1.2 Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Я.Мөнхнасангийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаартай“... К.*******ийн биед эрүүний голд, баруун зүүн хөх, зүүн мөр гар, баруун шуунд, цус хуралт, баруун шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”... гэх дүгнэлт, гэрэл зургууд (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

1.3 Согтуурсан , мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол, саатуулагдсан хүнийг сулласан тухай тэмдэглэл ... (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

1.4 Аюулын зэргийн үнэлгээний  ...”өндөр” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

1.5 Эрүүлжүүлэгдсэн хүний тухай бүртгэл “ ...******* ******* /РД:*******/ ... (хавтаст хэргийн 24 дэх тал),

1.6 Насанд хүрээгүй гэрч Д.Жансерегийн “ ... Аав архи ууж ирчихээд хоолоо идээд сууж байгаад гэнэт орилоод ээтжтэй хэрэлдэж  ээж К.кулнашыг гараараа гар хэсэг рүү нь цохиод байсан. Хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Харин юунаас болж маргалддагийг мэдэхгүй байна. Манай аав зүгээр байж байгаад орилоод байдаг” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57, 73-74 дэх тал),

1.7 Гэрч Х.Батаагийн “ ...2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хөрш айлын хүн болох М.дөнгөөн архи уучихсан янзтай гэртээ орилж хашгираад сонсогдож байсан. Удалгүй эхнэр К.кулнаш нь манай гэрт орж ирээд манай нөхөр М.дөнгөөн намайг хөөж туугаад зодоод байлгахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би санаа зовоод цагдаа дуудаад өгчихсөн. Бусдаар М.дөнгөөн, К.*******ийг зодсон талаар бол мэдэхгүй, тухайн үед К.*******ийн нүүр нүд болон биед ил харагдах шарх, сорви байгаагүй, урд өмнө нь зодлоо гэж манайд орж ирж байгаагүй, тухайн орой л орж ирсэн. М.дөнгөөн нь хааяа нэг архи уучихсан гэртээ орилж хашгирч байдаг” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал),

1.8 Гэрч Т.Батмөнхийн ...2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр томилгоот хуваарийн дагуу зөрчлийн байцаагчийг 24 цагаар гүйцэтгэж хоносон. Тус өдөр томилгоот хуваарийн дагуу зөрчлийн байцаагчийн үүрэг гүйцэтгэж байхад 102-ын мэдээлэл хүлээн авагчаас Хоьд аймийн Жаргаант сумын ******* багийн 5-9 тоотод манай нөхөр согтуу ирээд намайг цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна гэх дуудлага ирсэн гэж хэлсэн. Дуудлагын дагуу очиход М.дөнгөөн гэх эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, эхнэр К.******* нь манай нөхөр м.******* намайг цохиж гэрээс хөөсөн, миний зүүн гарлуу цохисон гэж байсныг аюулын зэргийн үнэлгээ хийж цагдаагийн газарт авч ирж мэдүүлэг авч, М.дөнгөөний согтолтыг тодорхойлж эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгөсн” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дахь тал),

1.9 Гэрч Я.мөнхнасангийн ...К.кулнашийн биед 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үзлэг хийсэн. Биед үзлэг хийхэд шар өнгийын туяа үүссэн болон хөхөлбөр ягаан өнгийн цус хуралт гэитэл үүссэн байсан. Шар туяа үүссэн цус хуралтууд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энэ гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд гэмтлийн зэрэгт хамаарах бөгөөд гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Тархи доргилт  гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хохирогч  К.******* нь тархи доргилтын талаарх эмнэлэгийн бичиг ирүүлээгүй учир дүгнэлтэнд тусгагдаагүй” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дахь тал),

1.10 Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Я.Мөнхнасангийн хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх анагаах ухааны шинжилгээгээр” ... К.*******ийн биед гэмтэл учирсан байна. К.*******ийн биед  эрүүний голд, баруун зүүн хөх, зүүн мөр гар, баруун шуунд, зүүн бугалгын гадаргууд цус хуралт, зүүн бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, зүүн бугалганы гадна доод хэсгийн цус хуралт, зүүн мөрний гадна дээд хэсгийн цус хуралтууд, зүүн бугалгын ар хэсгийн цус хуралтууд, баруун шууны дотор дунд хэсгийн цус хуралт, баруун шууны дотор доод хэсгийн цус хуралт, баруун гарын шууны гадна дунд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. К.кулнашийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн үедээ шинээр үүссэн боловч цаг хугацаануудыг нарийн ялган тогтоох боломжгүй. К.*******ийн биед учрсан дээрх гэмтлүүд нь хоёр буюу түүнээс дээш удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. К.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэгт хамаарна. К.кулнашийн биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй. К.******* нь тухайн хэрэг учралын үед толгойн рентген болон толгойн компьютерт томографикийн шинжилгээ хийлгээгүй гэх тул тархи доргилттой эсэхийг тогтоох боломжгүй”... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 88-90 дэх тал),

1.11 Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Д.Тогтохын хүний биед хийсэн шүүх анагаах ухааны шинжилгээгээр” ... М.*******ий биед гэмтэл учирсан байна. М.*******ий биед  цээжний зүүн дээд хэсгийн зулгаралтын сорвинууд, цээжний баруун дунд хэсгийн зулгаралтын сорвинууд, цээжний зүүн доод хэсгийн зулгаралтын сорви гэмтэл тогтоогдлоо. М.*******ий биед учирсан дээрх гэмтлүүд нь хуучин боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. М.*******ий биед учирсан дээрх гэмтлүүд нь хоёр буюу түүнээс дээш удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. М.*******ий биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. М.*******ий биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй”... гэх дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 95-96 дахь тал),

1.12  Хүний биед үзлэг хийсэн”  ...Иргэн М.*******ий өмсөж явсан хувцасанд үзлэг хийхэд “Хар өнгийн задгай энгэртэй цахилгаантай цамцтай, хар өнгийн майктай, саарал өнгийн дугуй захтай цамцтай, хар өнгийн өмдтэй хар өнгийн түрийтэй гуталтай байлаа. Иргэн М.дөнгөөн нь 170 см өндөртэй, 82 кг жинтэй байх ба М.*******ий цээжин хэсэгт  хувцас тайлуулж үзлэг хийхэд зүүн хөний дээд хэсэгт 6х0,5 см, 3х0,5см, 5х0,5см, баруун хөний дээд хэсэгт 4.5х0,5см, 5х0,3см, зүүн хөхний доод хэсэт 4х0,3см, 3х0,3см, 0,2х0,3см тус тус олон тооны маажигдсан мэт ул мөр үүссэн /эдгэрч сорви тогтсон байв/. Өмссөн хувцас /биедээ ач яваа эд зүйл, шаардлагатай бол тээврийн хэрэгсэл , уналга/-ыг хамтад нь үзэхэд тогтоогдсон нөхцөл байдал : Ямар нэгэн эд зүйл байхгүй” ... гэх тэмдэглэл, гэрэл зураг, (хавтаст хэргийн 99-102 дахь тал),

1.13  М.*******өөс хураан авсан модон сандалд үзлэг хийсэн”  ...Үзлэгээр тогтоогдсон байдал: Иргэн м.*******өөс хураан авсан сандал нь цэнхэр өнгийн будагтай, 20 см өндөртэй 20 см өргөнтэй, 5 ширхэг дөрвөлжин мод давхарлаж хадсан, төмөр хадаастай, хуучирч элэгдсэн, хиртсэн модон сандал байна. /Ямар нэгэн биологийн гаралтай зүйлээр бохирлогдоогүй/” ... гэх тэмдэглэл, гэрэл зураг, (хавтаст хэргийн 106-108 дахь тал),

1.14 Шүүгдэгч М.*******ий өгсөн ... Би яллагдагчаар татсан тооллыг хүлээн зөвшөөрч байна.  Би сар өдөө мэдэхгүй байна. Архи уучихаад гэртээ рсэн чинь манай эхнэр К.******* намайг архи уулаа гэж уурласан. Тэрнээс болж хэрүүл мэргаан болсон. Тэгээд тухайн үедээ сандалаар цохисон юм шиг байна. Би өөрөө сандалаар цохисноо мэдэхгүй байна. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирээд эхнэртэйгээ маргалдаж  байгаад нуруу хэсэгр үү нь 1-2 удаа цохисон. Би архи уучихаараа эхнэртээ гар хүрчихээд байдаг юм. Би эхнэр К.кулнашийг цохиж гэр бүлийн хүирхийлэлд өртүүлсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна миний буруу, би буруугаа ойлгож гэмшиж байна” ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 152-153 дахь тал),

1.15 ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн ******* нь  ... Ховд аймгийн ******* сумын 05 дугаар  /*******/ багийн 17-8 тоотод оршин суудаг ... гэх  Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал),  

1.16 ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******ий иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал),

1.17  Иргэн М.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын 2024 оны 03 дугаар сарын 05ы өдрийн 2336003990081 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 141-145 дахь тал),

1.18 Шүүгдэгч М.*******ий / *******/-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 37 дахь тал)

1.19 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ий өгсөн... Гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй ... гэх мэдүүлэг зэрэг болно.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны орой Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр К.*******ийг тодорхой шалтгаангүйгээр хэл амаар доромжилж модон хийц бүхий сандлаар нуруу хэсэгт цохиж, хутга далайж айлган сүрдүүлсэн,

-мөн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хохирогчийг бусадтай хардаж толгой хэсэгт гараараа цохиж зодсон,

-мөн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хардалтын улмаас мөн хохирогчийн гарнаас хазах, нуруу хэсэгт гараараа цохих зэргээр биед нь халдан биед нь олон тооны гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Мөн 2023 оны 11 дүгээр сарын 25-ны орой Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр К.*******ийн гарнаас хазах, нуруу хэсэгт гараараа цохих зэргээр биед нь халдан биед нь олон тооны гэмтэл үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн  үйл баримт тус тус тогтоогдож байна.

2. Хохирогч К.*******ийн биед  эрүүний голд, баруун зүүн хөх, зүүн мөр гар, баруун шуунд, зүүн бугалгын гадаргууд цус хуралт, зүүн бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, зүүн бугалганы гадна доод хэсгийн цус хуралт, зүүн мөрний гадна дээд хэсгийн цус хуралтууд, зүүн бугалгын ар хэсгийн цус хуралтууд, баруун шууны дотор дунд хэсгийн цус хуралт, баруун шууны дотор доод хэсгийн цус хуралт, баруун гарын шууны гадна дунд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь тогтоогдсон. К.*******ийн биед учирсан дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 06, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдсон.

3. Шүүгдэгч М.******* нь хохирогч К.*******ийн  эрүүний голд, баруун зүүн хөх, зүүн мөр гар, баруун шуунд, зүүн бугалгын гадаргууд цус хуралт, зүүн бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, зүүн бугалганы гадна доод хэсгийн цус хуралт, зүүн мөрний гадна дээд хэсгийн цус хуралтууд, зүүн бугалгын ар хэсгийн цус хуралтууд, баруун шууны дотор дунд хэсгийн цус хуралт, баруун шууны дотор доод хэсгийн цус хуралт, баруун гарын шууны гадна дунд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж гэмтлүүдийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

4. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1- д заасан...хамтран амьдрагч нь ... нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд байна ... гэх хуулийн заалтад хамаарч байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл“ гэдгийг...гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ ... гэж заасан ба шүүгдэгч М.*******ий гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр К.*******ийн толгой, нүд, мөр, бугалга,шанаа, хөл зэрэг хэсэгт нь цохиж гэмтэл учруулан, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий храилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсийн 1.1-т заасан “зодсон” ... гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр К.*******ийг “ хаагуур хэнтэй яваад байдаг юм” гэж түүний толгой, нүд, мөр, бугалга, хөл зэрэг хэсэгт олон удаагийн үйлдлээр цохиж, хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан... хүнийг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн байнга зодсон гэх гэмт хэргүүдийн шинжийг хангасан.

Мөн шүүгдэгч М.******* нь  ...  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр К.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан... нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх ... тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг давхар хангаж байна.

5. Иймд шүүгдэгч М.*******ийг  ... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, мөн Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тооцов.

6.Шүүгдэгч М.******* нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, эхнэрээ байнга зоддог, бусдыг хүндлэхгүй байдал нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан болжээ.

   Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1.Шүүгдэгч М.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан, мөн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

3.Шүүгдэгч М.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37 дахь тал) баримтаар тогтоогдсон, шүүгдэгч ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн ******* нь  ... Ховд аймгийн ******* сумын 05 дугаар  /*******/ багийн 17-8 тоотод оршин суудаг ... гэх  Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), мөн ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******ий иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч К.Хавиханы өгсөн... М.дөнгөөн нь архи уухаараа түргэн ууртай, агсам согтуу тавих гээд байдаг, бусдаар эрүүл үедээ ямар нэгэн асуудалгүй, зан ааш сайтай, хар бор ажилд сайн, хувиараа ногоо тарьдаг М.дангаан К.кулнаш хоёр нь 20 гаруй жил амьдарч байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхэдтэй бусад хүүхдүүд нь сургуульд сурдаг. Өвөлд тоорхой ажил байхгүй харин бусад улиралд ногоо тарьж түүнийгээ зарж борлуулдаг” ... гэх мэдүүлэг, гэрч К.манаргүлийнМанай ах 8-уулаа. К.******* эгч айлын гурав дахь хүүхэд. М.******* ах архи уухаараа түргэн ууртай, агсам согтуу тавих гээд байдаг. Эрүүл үедээ гүйгүй бага зэрэг үглээ”  ... гэх мэдүүлэг, ******* дугаарын регистртэй, ******* овогт мухамедийн *******ий иргэний үнэмлэхний лавлагаагаар Ховд аймгийн ******* сумын 05 дугаар  /*******/ багийн 17-8 тоотод оршин суудаг зэрэг баримт авагдсан байна.  

4.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх  нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

5.Шүүгдэгч М.*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн эм бууутайд тус тус тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас шүүгдэгч М.*******д

1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч К.*******ийн өгсөн ... Надад одоо ямар нэгэн санал, гомдол, хүсэлт байхгүй. Манай нөхөр бид хоёр учраа олсон гомдолгүй ... гэх мэдүүлэг өгсөн тул шүүгдэгч нь нөхөн төлөх, хохирол, төлбөргүй байна.

2. Шүүгдэгч М.*******д холбогдох эрүүгийн 2336003990081 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдав.

3.Шүүгдэгч М.*******д шүүхээс торгох, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял тус тус

шийтгэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан ...  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан найман зуун мянган төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш таван сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн 2336003990081 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, нөхөн төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтанд  хамрагдах албадлагын арга хэмжээг хэрэглэх, мөн хуулийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох үүргийг тус тус хүлээлгэсүгэй. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч М.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч М.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ЦЭЦЭГМАА