Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 134/ШШ2022/00063

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Э

Хариуцагч: Г.Я

Нэхэмжлэлийн шаардлага: 4 030 852 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн С.Г, хариуцагч Г.Я түүний өмгөөлөгч П.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1 Миний бие нь , түүний нөхөр П.А нартай хамтарч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Сум хөгжүүлэх сангаас ногоо нөөцлөх төсөл хамгаалж, 5 000 000 төгрөгийн зээлийг 2013 оны 05 дугаар сарын 17-нд авсан билээ. Уг зээлийг өөрийн данснаас 5 000 000 төгрөгийг бэлэн аваад нөхөр П.А нь би үнэтэй машинаа зээлийн барьцаанд тавьсан болохоор 4 000 000 төгрөгийн зээлийг бэлэн авсан. Эхнэр  нь уг зээлээс 500 000 төгрөг бэлнээр авсан Б.Э миний бие нь уг зээлийн төсөл хамгаалсан гэж 500 000 төгрөгийг бэлнээр авсан билээ. 2013 оны 05 дугаар сард авсан 5 000 000 төгрөгийг иргэн  одоо болтол төлөөгүй ба тэй ярьж, тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж, 3 500 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Уг зээлийн хүү болох 530 852 төгрөг, нийт 4 030 852 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1 Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би Б.Э хамт Сум хөгжүүлэх сангаас зээл авч байгаагүй. Одоо энэ материалыг харахад би автомашинаа барьцаалж тусалсан байсан. Хавтаст хэргийн 2 дугаар хуудсанд байгаа Б.Э-ийн хавсаргасан гар бичвэр байгаа. 4 000 000 төгрөгийн талаарх бичгийг би өмнө нь огт харж байгаагүй. Ийм зүйл дээр огт гарын үсэг зурж байгаагүй. Тийм учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бичсэн гэж байгаа зүйл нь бас утга учиртай. Тухайн үед Б.Э бид хоёр эрүүгийн хэрэгт холбогдсон байсан. Эрүүгийн хэрэгт холбогдсон байх үедээ Б.Э 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр намайг ярих юм байна гээд дуудсан. Би нөхөртэйгээ очоод гэрт нь орсон. Тэгэхэд Б.Э зовлон, жаргалаа яриад нэг зүйл тохирно. Би хэлээд өгье, чи бич гэж хэлсэн. Би бичиж дуусаад яагаад намайг ийм өр төлбөрт оруулж, өөрийнхөө өрийг намайг төлөх мэтээр гарын үсэг зуруулах гээд байгаа юм гэж маргалдаад хэн хэн нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Тэр цаасыг маргалдаад гарахдаа ширээн дээр нь орхиод гарсан. Гэтэл өнөөдөр намайг хүлээн зөвшөөрсөн, албан ёсны гэрээ мэтээр ашиглаад өмнөх эрүүгийн хэрэг дээр 3 500 000 төгрөгөөр өмгөөлөгч авсан мөнгөө надаар төлүүлэх гэж ийм зан гаргаж байна. Тэр эрүүгийн хэрэгт мөн ийм зан гаргаж, хүн рүү дайрсан зүйл болсон. Ер нь бол энэ хүнийг иймэрхүү маягаар хандаад байж болдог юм байна гэсэн ойлголттой болсон юм байна гэж бодож байна. Тийм учраас би энэ мөнгийг төлөхгүй. Би Б.Эт ямар ч өр төлбөр байхгүй. Сум хөгжүүлэх сангаас би зээл авч байгаагүй. 3 500 000 төгрөг байтугай 300 000, 400 000 төгрөгийн өр ч байхгүй. Энэ яриад байгаа зүйл нь тухайн эрүүгийн хэрэгт авсан өмгөөлөгчийн мөнгийг надаас авах гээд байна гэж ойлгож байна. Тухайн эрүүгийн хэрэгт Б.Э их ууртай байсан. Ууртай байсан учраас надаар төлүүлэх гээд байна. Энэ мөнгө надад ирээгүй. Миний дансанд ороогүй. Өмгөөлөгчид өгсөн мөнгө байх гэж бодож байна. Надад өөр хэлээд байх зүйл байхгүй. Энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1 Б.Э-ийн хувьд 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас төсөл боловсруулан, төслийг нь хамгаалаад 5 000 000 төгрөгийн төсөл авсан. Энэ хамгаалсан мөнгөнөөсөө гийн нөхөр болох А 4 000 000 төгрөг, 500 000 төгрөгийг д өгсөн. Б.Э өөрөө төсөл хамгаалсан гэдэг үндэслэлээр 500 000 төгрөг авсан. Одоог хүртэл Сум хөгжүүлэх сангаас авсан зээл нь төлөгдөөгүй байгаа. тэй уулзаад энэ талаар ярихад хүлээн зөвшөөрөөгүй учраас гээс 4 030 852 төгрөгийг гаргуулж авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Одоо сум хөгжүүлэх сангаас одоо 3 500 000 төгрөгийг нэхээд байгаа. Сум хөгжүүлэх сангаас зээл авсан баримтыг нь авах гэсэн боловч зээл хариуцсан мэргэжилтэн нь Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэх гээд явсан. 04 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш ирээгүй байгаа. Шүүх хурлын өмнө мөн гэрээг нь авах гэтэл ирээгүй байсан. Аймгийн орлогч даргатай нь уулзахад гаргаж өгөх боломжгүй. Хариуцсан хүнээс нь аваарай гэсэн. 4 500 000 төгрөгөөс  500 000 төгрөгийг авсан. 4 000 000 төгрөгийг нь нөхөр нь болох П.А гэх хүн авсан. Яагаад гээс нэхээд байгаа юм бэ гэвэл энэ хүмүүс нэг гэр бүлийн хоёр хүн байгаа. Нэхэмжлэл дээрээ дурдсан байгаа. Хариуцагчаар хоёуланг нь оруулах байсан уу? Гэрчээр оруулах байсан эсэхийг шүүх шийднэ. Нэхэмжлэлийн шаардлагад П.А гэх хүн хамтраад зээл авсан. П.А-ын хадгаламжийн дансанд 4 000 000 төгрөг орсон. Баримтыг банкнаас авч чадаагүй. Баримтыг заавал өөрт нь өгнө гээд байсан. Энэ мөнгийг нь Б.Э гарын үсэг зураад авсан учраас энэ хүнээс нэхэгдээд байгаа. Тийм учраас энэ хүмүүсээс авах гэж байгаа. Өмнө нь найз нөхдийн харилцаа холбоотой байсан. 2013 онд авсан зээл Сум хөгжүүлэх сан дээр эргэн төлөлт нь хийгдээгүй явж байгаад өнөөдөр төлөлтийн асуудал гарч ирсэн. Тийм учраас төлөлтийг Б.Э хийнэ гээд гаргаад ирсэн байгаа учраас энэ мөнгийг төлөхийн тулд өгсөн хүнээсээ нэхэх нь зүй ёсны хэрэг. Итгэмжлэл дээр тодорхой бичсэн байдаг. Өөрийн өмчлөлийн Хонда 52-87 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Сум хөгжүүлэх сангийн зээлийн барьцаанд тавих, тэдгээртэй холбоотой төлөөлж гарын үсэг зурах эрхийг Б.Э-т итгэмжлэлээр олгосон байгаа. Нотариатаар гэрчлүүлсэн байгаа. Нотариатаар гэрчлүүлэхэд мэдээж 2 талыг суулгаж байгаад гарын үсэг зуруулна. Итгэмжлэл дээрээ сум хөгжүүлэх сангийн зээлд гэж бичсэн байгаа. Зүгээр байж байгаад машинаа барьцаанд тавина гэж байхгүй. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр сар бүр 292 000 төгрөг төлөхөөр гарын үсэг зурсан байгаа. Гэрээ биш юмаа гэхэд эдгээр хүмүүсийн хооронд хэлцэл байгуулагдсан байгаа харагдаж байна.  хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан байгаа. Хамгийн гол нь Б.Э-ийн гарын үсгийг  зурсан байгаа юм. Энэ нотлох баримт Б.Э-т очоод нотлох баримтаар шүүхэд үнэлүүлэх гээд байгааг ойлгох хэрэгтэй. Нэг гэрт амьдарч байгаа хүмүүс 4 000 000 төгрөг байтугай 500 000 төгрөгийн асуудал яригддаг. Зээл барагдуулах гэрээ байгаа. Энэ гэрээг  бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ Б.Эрдэнэбилэг энэ дээр гарын үсэг зураагүй гэдэг. Тэгэхээр , Б.Э-т өртэй юм байна. Өрөө сар болгон 292 000 төгрөг төлж барагдуулна гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Мөн хавтаст хэргийн 2 дугаар хуудсанд байгаа Б.Э-ээр бичүүлсэн зээлийг 3 хувааж авсан тухай бичвэр байгаа. Энэ баримт болох П.А 4 000 000 төгрөг,  500 000 төгрөг, Б.Э 500 000 төгрөг авсан тухай бичээд хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан байгаа нь нотлох баримтын хэмжээнд шүүхэд үнэлэгдэнэ гэж үзэж байгаа. Б.Э анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн агуулга дээр бичсэн байгаа. Хүнээс огт мөнгө аваагүй байж гарын үсэг зураад асуудал үүсгээд явна гэж байхгүй. Тийм учраас гийн ярьж байгаа асуудал ямар ч үндэслэлгүй байна. Иймд шүүх нотлох баримтуудыг үнэлж дүгнээд шийдвэрлэж өгнө үү гэв.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч П.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1 Б.Э гэдэг хүн гийн нөхөр П.А гэдэг хүнтэй хамтраад Сум хөгжүүлэх сангаас 5 000 000 төгрөгийн зээл авсан гэж бичсэн байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагаас харах юм бол тэй хамтарч аваагүй. Дараагийн өгүүлбэр дээр өөрийн данснаас 5 000 000 төгрөг аваад нөхөр П.А нь 4 000 000 төгрөгийг өгсөн байгаа. Б.Э өөрөө 500 000 төгрөг авсан. д 500 000 төгрөг өгсөн гэж бичсэн байгаа. Энэ хэргийн нэхэмжлэгч нь Б.Э, хариуцагч нь  гэж байгаа. гээс хэдэн төгрөг нэхэж байгаа вэ гэхээр 3 500 000 төгрөг, хүүнд 530 852 төгрөг, нийт 4 030 852 төгрөг нэхэж байгаа. Холбоос нь тасарсан харагдаж байна. Хэрвээ  гэх хүнтэй харилцаж байсан юм бол д 3 500 000 төгрөг өгсөн талаар нэг ч дурдаагүй. Энэ нэхэмжлэлийн шаардлагад хүүгийн талаар ямар ч тохиролцсон тохиролцоо байхгүй. 3 000 000 төгрөгийг 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр д өгсөн гэж байгаа бол өгсөн мөнгөө л нэхэж авах шударга ёсны зарчим үйлчлэх ёстой. Нэхэмжлэлд дурдсан холбоосгүй гурван өгүүлбэр бүхэлдээ тухайн нэхэмжлэгчийг худал юм уу, үндэслэлгүй зүйл бичиж шаардаж байгааг илтгэж байгаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь харахад нэхэмжлэгч энэ мөнгөн дүнг шүүхээс шаардах эрх дууссан байна.  Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75.2-1 дэх хэсэгт зааснаар 3 жил байгаа. Хэрвээ Сум хөгжүүлэх сангийн зээлийн үндсэн дээрээс авсан мөнгийг нэхэж байгаа бол өнөөдөр 2013 оноос 2022 оны хооронд 9 жилийн хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр шаардах эрх дууссан гэсэн үг. тэй холбоотой нэг л өгүүлбэр байгаа. Энэ нь 500 000 төгрөг өгсөн гэж байна. Хэрвээ гээс шаардах гэж байгаа бол өгсөн мөнгөө л шаардах хэрэгтэй. Гэвч өнөөдрийн байдлаар шаардах эрхгүй болсон байна. Иргэний эрх зүйн харилцаанд үйлчилж байгаа хууль тогтоомжийн үндэс суурь нь иргэний хууль байгаа. Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацааг шүүх баримтлах юм бол шүүхээс шаардах эрх дууссан учраас шүүх хангах үндэслэл байхгүй. 500 000 төгрөг ч бай, 5 000 000 төгрөг ч бай шаардаж, хангах суурь үндэс нь байхгүй болсон гэж үзэж байна. Мөн хэрэгт байгаа гэрээ гэх зүйлийг г бичсэн гэж хэлж байна. Энэ нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гар бичмэл байна. Гарын үсгийн баталгаажилт байхгүй. Гэрээ баталгаажаагүй. Нэг хувь үйлдэгдсэн байна. Гэрээний хувь болон гэрээ байгуулагдсан тал дээр талууд маргадаггүй. Гэрээ байгуулагдаагүй. Яагаад гэхээр Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 2-т тухайн харилцаанд оролцогчийн хүсэл зоригийн талаар тодорхой дурдсан байдаг. Үүн дээр үндэслэж тухайн Иргэний эрх зүйн харилцаа үндэслэж явдаг. Иргэний хуулийн 5 дугаар бүлэг, 39-55 хүртэлх хүртэл энэ агуулгаар зохицуулагдана. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан байгаа. Энэ баримт дээрээс харахад Сум хөгжүүлэх сангийн төслийн зээлийг 2013 оны 05 дугаар сард авсан. 5 000 000 төгрөгийн зээлийн 3 500 000 төгрөгийн зээлийн 3 500 000 төгрөгийн зээлийг  миний бие нь 2020 оны 03 дугаар сараас эхлэн сар бүр ийм дүнгээр буюу 12 сарын хугацаанд төлж барагдуулна гэсэн амлалт маягийн өгүүлбэр бичигддэг. Доод талд нь гэрээ байгуулсан , Б.Э гэсэн нэр бичигдсэн байгаа. Энэ дээр хэнийхэн ч гарын үсэг байхгүй. Хавтаст хэргийн 4 дүгээр хуудсан дээр автомашин барьцаалах итгэмжлэл байгаа. Төлөөлөгч нь Б.Э, төлөөлүүлэгч нь  гээд хоёулаа гарын үсэг зурсан. Б.Э нь Б гэж зурсан байдаг.  нь тодорхой дүрс зурдаг. Гэрээ байгуулсан хэлбэр, үйл явцтай холбоотой асуудлаар өнөөдрийн хариуцагчийн тайлбар дээр тухайн өдөр болсон явдлыг бичсэн байгаа. Энэ агуулгаар бол тухайн баримттай таарч байгаа. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргээр шалгагдаад явж байх хугацаандаа хамтарсан нэг талд хариуцагчаар татагдаад явж байх хоорондоо хэлэлцэн тохиролцох, хамт үүрэг хүлээх үедээ хамтраад хүсэлт бичих гэж дуудсан. Ийм зүйл бичүүлэхээр нь муудаад дахиж уулзахаа байсан гэж хэлж байсан. Баталгаажиж хүчин төгөлдөр болж чадаагүй 1 хуудас бичвэр байгаа. Энэ бичвэр нь хуульд заасан хэлбэрээ хангаад гэрээ хэлцэл болох юм бол 3 500 000 төгрөгийн өрөнд орж болох байсан байх. Хүүгийн бичилт мөн байхгүй. Зээлийн гэрээний ойлголт дээр хүүг бичгээр заасан тохиолдолд хүү төлнө гэж байдаг. Энэ тохиолдолд хүүний ойлголт байхгүй. Бүх үйлдлүүдийн хоорондын холбоосыг харах юм бол  уг 500 000 төгрөгийг аваагүй гэж байгаа. Сум хөгжүүлэх сангийн зээлийн үйл явцтай холбож үзэх юм бол нэг үндэслэл буюу нэг мөнгөтэй холбоотой үйл явц байгаа. Нэг мөнгөтэй холбоотой үйл явц гэж үзэх юм бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. Нэхэмжлэгч талаас дансанд мөнгө хийсэн тэрийгээ нотолно гэж хэлж байна. Нэхэмжлэгч тал өгсөн баримтуудаа тогтоож байж мөнгөө нэхэх суурь нь үүсэж байгаа. Баримтуудыг нотлох боломж нь нэхэмжлэгч талд байгаа. Сум хөгжүүлэх сантай холбоотой зүйл яригдаад байгаа боловч Сум хөгжүүлэх сангаас зээл авсан талаарх нотлох баримт хэрэгт нэг ч байхгүй байна. Хэрвээ зээл авсан нь үнэн юм бол яагаад Сум хөгжүүлэх сангаас зээлээ нэхэхгүй байгаа юм бэ гэдгийг гайхаж байна. Б.Э, гэдэг 2 хүн зээл авсан юм бол Сум хөгжүүлэх сангаас нэхээд энэ хоёр хүн өр төлбөрөө төлсөн байх ёстой. Мөнгөн дүнгийн хувьд 3 500 000 төгрөгийн асуудал яригдаад байгаа боловч хаанаас яагаад гээс нэхээд байгаа нь ойлгомжгүй байна. Хэрвээ энэ зээлийг 5 000 000 төгрөг гэж авсан юм бол 5 000 000 төгрөгийн мөнгөн дүн бичигдмээр харагдаад байгаа юм. Хэрвээ 2 тал тохиролцоод 3 500 000 төгрөгийг төл гэсэн бол тохиролцооны агуулга бүхий 2 тал гарын үсэг зурсан баримт баймаар юм шиг харагдаад байгаа юм. Хэрвээ д 500 000 төгрөг өгсөн гээд байгаа юм бол тэр 500 000 төгрөгийг л нэхэх ёстой баймаар юм. Гэхдээ  аваагүй гэж байгаа учраас нэхэмжлэгч талаас өгсөн гэдгээ нотлох ёстой. 05 дугаар сарын 17-ны өдөр бичсэн гээд байгаа Б.Э-ийн гар бичмэлийг хэзээ үйлдсэнийг хэн ч мэдэхгүй. Өөрийн тэмдэглэл дээр байгаа гээд өгөөд байгаа. Тэмдэглэлийн дэвтрээр тухайн хугацааг тодорхойлох боломжгүй гэж харж байгаа. Үүнийг баталгаатайгаар нотлох ёстой. гийн 2 удаагийн тайлбар хоорондоо зөрүүгүй байгаа. Эхний тайлбараар ямар нэгэн өр төлбөрийн тооцоо байхгүй. Ийм үйл явдал болсон талаар мэдэхгүй, баримтыг хараагүй гэж бичсэн байгаагаас харахад ийм зүйл болоогүй байх магадлалтай байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, гар бичмэл, Зээл барагдуулах гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн итгэмжлэл, тайлбар,

 

6. Хариуцагчаас: Хариу тайлбар, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шүүхэд гаргасан өгсөн тайлбарууд зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 4 030 852 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

2. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

   

3. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөлөгчөөс “... Нэхэмжлэлд , түүний нөхөр П.А гэж бичсэн байгаа, энэ хоёр нэг бүлийн хүмүүс, хариуцагчаар , П.А хоёрыг хамтад нь оролцуулах эсэхийг шүүх шийднэ, ...  нь Б.Э сард 292 000 төгрөг төлнө гээд гарын үсэг зурсан байгаа, үндэслэлгүй зүйлийг ингэж бичээд гарын үсэг зурна гэж байхгүй, Б.Э Сум хөгжүүлэх сангаас мөнгө авч  өгсөн учир буцааж авахын тулд гар бичвэр хийгээд явсан” гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

 

4. Хариуцагч  болон түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “... хамтарч Сум хөгжүүлэх сангаас зээл аваагүй, харин машинаа барьцаалуулж тусалсан, гар бичвэрийг өмнө нь би харж байгаагүй, д 3 500 000 төгрөг өгсөн талаар болон хүүгийн талаар тохиролцсон тохиролцоо байхгүй, нэхэмжлэлд дурдаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 2019.12.09-ний өдрийн гэрээний бичвэрийг би бичсэн, гэхдээ надаар өмгөөлөгчийнхөө хөлсийг төлүүлэх юм байна гэж ойлгосон, тэгээд маргалдаад хэн хэн нь гарын үсэг зурахгүй гээд цаасыг орхиод гарсан” гэж үгүйсгэж маргасан.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл, 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн гар бичвэр, итгэмжлэл, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Зээл барагдуулах гэрээ, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “... Би , түүний нөхөр П.А нартай хамтран Сум хөгжүүлэх сангаас ногоо нөөцлөх төсөл хамгаалж, 5 000 000 төгрөгийн зээлийг 2013 оны 05 дугаар сарын 17-нд өөрийн данснаас бэлэн аваад хариуцагчийн нөхөр П.А 4 000 000 төгрөгийг бэлнээр,  болон миний бие 500 000 төгрөгийг тус тус бэлнээр авсан” гэж тайлбарлана.

 

6. Талуудын маргааны зүйл нь зохигчийн хооронд зээлийг төлөх үүрэгтэй эсэх, гэрээний хүчинтэй байдал маргааны зүйл болсон байна. 

 

7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба нэхэмжлэгч мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээг амаар хийсэн, бичгээр байгуулсан ч өмчлөх эрх шилжээгүй гэж үзнэ.

Түүнчлэн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлэн өгсөн бол үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ.

Хэдийгээр хэрэгт Сум хөгжүүлэх сангийн зээлийн барьцаанд хариуцагч нь өөрийн өмчлөлийн 5487 УНМ дугаарын автомашинаа барьцаанд тавих эрхийг Б.Э-т олгосон итгэмжлэл, Зээл барагдуулах гэрээ гэх баримт авагдсан боловч нэхэмжлэгч Б.Э нь Зээл барагдуулах гэрээний үүрэг буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй гэрээний үүргийг шаардах эрхтэй болон Сум хөгжүүлэх сангаас зээл авсан, уг мөнгийг хариуцагчид өгсөн эсэх талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

 

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн гар бичвэрээс /хэргийн 2 дахь тал/ “П.А-ын гарын үсгийн үнэн зөв эсэх”-ийг шинжлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхисон ба уг бичвэрээс хариуцагчийн гарын үсгийн үнэн зөв эсэхийг тодруулахаар хүсэлт гаргаагүй болно.

Иймд, дээрх үндэслэлээр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдсонгүй гэж үзсэн тул нэхэмжлэгч гэрээний үүрэгт 4 030 852 төгрөгийг шаардах эрхгүй байна.

 

9. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79 444 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 282.4.-д заасныг баримтлан хариуцагч гээс 4 030 852 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Э-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79 444 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ЦОГЗОЛМАА