Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, өсвөр насны шүүгдэгч Б.*******, хууль ёсны төлөөлөгч Б.*******, тэдгээрийн өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2436001490126 дугаартай 178/2024/0108/Э индекстэй хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2006 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл зургаа, эцэг, эх, ах, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн2 дугаар 60 айлын орон сууцны 52 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ах суман холдон овогт *******ийн *******, регистрийн дугаар БД06300517.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч Ах суман холдон овогт *******ийн ******* нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж  ******* ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

Гэм буруугийн талаар:

 Өсвөр насны шүүгдэгч Ах суман холдон овогт *******ийн ******* нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж  ******* ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас), насанд хүрээгүй холбогдогчийн зөрчил шалшган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12 дахь тал), Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ЗШ/46 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 19-20 дахь тал), өсвөр насны яллагдагчаас авсан мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал), Эд зүйл, /баримт бичиг/, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 22-24 дэх тал), ******* овогтой Энхтулгын нас тоолсон тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 44 дэх тал), өсвөр насны яллагдагч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол (хавтаст хэргийн 1-3 дахь тал), өсвөр насны яллагдагч Б.Энхтулгын хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 71 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч хохирогчтой эвлэрсэн талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос өсвөр насны яллагдагч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, нөхөн төлөх хор уршиггүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 сарын хугацаагаар тэнсэж тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтанд  хамрагдах албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг өсвөр насны шүүгдэгч Б.*******д тайлбарлан ирүүлжээ.

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Энхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар үйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.*******д оногдуулсан 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 3 сарын хугацаагаар хойшлуулж, ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтанд хамрагдах, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн 2436001490126 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хор уршиггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өсвөр насны шүүгдэгч Ах суман холдон овогт *******ийн Энхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ... тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон ...  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Энхтулгыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн 2436001490126 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хор уршиггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар үйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.*******д 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 3 сарын хугацаагаар хойшлуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтанд хамрагдах, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох үүргийг хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Энхтулгын тээврийн хэрэгсэл жолодох эрхийг  хасах ялыг шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан үеэс эхлэн тоолж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Т.ЦЭЦЭГМАА