Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2020/0454

 

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2020/0454

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г ХХК болон ВХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай ******* дугаар тогтоолын Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

2. Инженерийн барилга байгууламж байрлаж байгаа газрыг чөлөөлөхөд гарсан 3,670,640,200 /Гурван тэрбум зургаан зуун далан сая зургаан зуун дөчин мянга хоёр зуу/ төгрөгийн учирсан хохирлыг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, өмгөөлөгч Н.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, хариуцагч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэрүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Т.О, өмгөөлөгч А.Н нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ХХК болон ВХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г ХХК, В ХХК-иудын түншлэл нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам-д заасны дагуу НИТХ-аас тогтоосон ГХДТ-2013/6 багцын Б хэсэгчилсэн талбайд ******* хэрэгжүүлэгчээр шалгарсан бөгөөд НИТХ-ын дарга болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нараас 2014 онд батламж авч гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд орсон байдаг. Манайх НИТХТ болон Нийслэлийн засаг даргын тамгын газраас дахин төлөвлөлтөд орж байгаа анхны айл байгаа юм. Орохдоо инженерийн дэд бүтцийг бүрэн шийдэж өгнө гэсэн байдлаар энэ *******д оруулсан байдаг. Улмаар 2015 онд Хот суурин газрыг дахин төлөвлөлтөд оруулах тухай хууль болон гэр хорооллын барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах ажиллагааны зургийн дагуу инженерийн дэд бүтцийн ажлыг давуу эрх олгож нэхэмжлэгч компаниудаар гүйцэтгүүлсэн байдаг. Энэ ажлыг гүйцэтгэхэд манай компаниуд инженерийн дэд бүтцийн ажилд хамгийн том зүйл нь 3х3 хэмжээтэй 2,1 км барилга байгууламж бариад дотор нь дулаан, цахилгаан, цэвэр ус, холбоо дохиоллын шугам сүлжээ, гадуур нь ариутгах татуурга буюу бохир усны хоолой татах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Мөн энэ ажлыг хийхэд манай компаниас нийт 48 иргэнд 3,670,640,200 төгрөгийн бодит үнэ бүхий орон сууц, бусад объектыг газар чөлөөлөхтэй холбоотой зардлыг гаргаж чөлөөлсөн. Чөлөөлөлтийг хийхдээ Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу тухайн иргэн болгонтой 2 талт болон 3 талт гэрээг хийсэн. З талт гэрээ нь нийслэлээс эрх бүхий хүн оролцож, манай компани, газар чөлөөлж байгаа иргэн нар харилцан тохиролцож гэрээг хийсэн.

Гэтэл НӨХГ, НХОГ, ОСНААУГ, УСУГ зэрэг байгууллагуудаас манайд 2018.4, 5 сараас энийг нийслэлийн өмчийн хөрөнгөөр барьсан учраас Нийслэлийн өмчид авна гэж мэдэгдэл өгч эхэлсэн. Нийслэлийн төсвөөс хөрөнгө зарцуулж 12, 13 тэр бум төгрөг зарцуулсныг бид ойлгосон, гэхдээ манай компани 3,6 тэрбум төгрөг зарцуулсан учраас энэ одоохондоо дундын өмчлөл, тухайн дэд бүтцийн инженерийн байгууламжийг зөвхөн энэ *******д нь зарцуулж, энэ төслийг дуусгах хүртэл хугацаанд энэ инженерийн дэд бүтцийн байгууламжуудыг манай компанид эзэмшүүлэх хэлбэрээр байж байгаад дараа нь улсад шилжүүлэх бол бид татгалзах зүйл гэж явж байсан боловч энийг илт хууль бусаар НИТХТ-ын тогтоолоор шууд Нийслэлийн өмчийн хөрөнгөд бүртгэх болсон. Энэ асуудлаар бид удаа дараа 2018.4, 5, 6 саруудад НХӨГ-т 153, НӨХГ-т 154, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд 155 тоот, Нийслэлийн засаг даргын дэд бүтэц гэр хорооллын хөгжлийн хариуцсан орлогчид 156 тоот албан бичгүүдийг өгсөн. Хүсэлтэд зөвхөн НӨХГ-ын дарга гэж хүн 2018.6.27 2/1054 тоот албан бичгээр ашиглалт хамгаалалтыг хариуцуулах боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг. Ингээд бид энэ асуудлаар дахиж талууд уулзаж ярья гээд 2018.7.05-нд НӨХГ-т албан бичиг явуулсан ч дахин ямар нэгэн хариу ирээгүй. НӨХГ-аас 2018.10.05 2/3148 дугаартай албан бичгээр инженерийн байгууламжийг хүлээлгэн өгөхийг манай компаниас дахин шаардсан. Бид дахиад Улаанбаатар хотын захирагчид болон НИТХТ-д 2018.10.25-ны өдөр хариу шаардлагуудаа өгсөн ч ямар нэгэн хариу өгөхгүй байсаар бидэнд хэлэхгүйгээр 2018.09.26-ны өдрийн НИТХТ-ийн *******-р тогтоолоор энэ хөрөнгийг Нийслэлийн өмчид авахаар болсон тухайгаа 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/4673 дугаартай хариу бичгээр мэдэгдсэн. Хүсэлт шаардлагын хариуг хүлээж байх хооронд болон хүсэлтэд дурдсанаар НИТХ- ын Тэргүүлэгчдийн ******* дугаартай тогтоол гарсныг бид олж мэдээд 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр НИТХ-д хандан тогтоолд нь гомдол гаргасан боловч ямар нэгэн хариу өгөөгүй учраас бид шүүхэд хандсан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь

1. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны ******* дугаар тогтоолыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэл болгон гаргасан нь буруу. Учир нь мөн хууль, зүйлийн 3 дахь хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдтэй хамтарч хөрөнгө оруулсан бол төсвөөс санхүүжүүлсэн хувь хөрөнгийн хэмжээгээр төрийн болон орон нутгийн өмчид хамааруулна гэж заасныг баримтлах нөхцөл байсныг мэдсээр байж НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд асуудал шийдвэрлүүлэхээр оруулсан Засаг дарга, түүний харьяа газрын хүмүүс танилцуулгадаа санаатай эсхүл санаандгүй байдлаар оруулаагүй гэж үзэж байна.

2. Нийслэлийн холбогдох байгууллага, албан тушаалтнууд манай компани тухайн хөрөнгийг бий болгоход газар: чөлөөлөх зардал хөрөнгө' гарган хамтран оролцсон, төслийн зорилгоор шударгаар эзэмшиж, ашиглаж байгааг мздсэн, нийслэлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтанд шилжүүлэх мэдэгдэл авсны дараа асуудлыг харилцан зөвшилцөж шийдвэрлэх хүсэлт өгсөнийг мэдсээр байж манай компанийн өмчлөл, эзэмшил, ашиглалтанд байгаа өмчийн асуудлаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд бидэнд мэдэгдэхгүйгээр асуудал оруулсан, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай тогтоол батлуулсан, энэ тогтоолыг батлуулснаа огт мэдэгдээгүй байсан зэрэг нь Захиргааны Ерөнхий хуулийн 13 дугаар зүйл, 15 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эрхийг олголгүйгээр бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл мөн. Хэрэв биднийг оролцуулсан бол Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөлд байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах, 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагааг хуулийн дагуу хийх үүрэгтэй байснаа давхар зөрчсөн үйлдэл, эс үйлдэл гаргасан. Хэрэв нийслэлийн холбогдох байгууллага, албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд биднийг оролцуулсан бол бидний хууль ёсны эрх ашиг сонирхолд харшилсан *******-р тогтоол гарахгүй байх үндэслэлтэй гэж үзэж байгаа.

3. Манай компани Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд гаргасан тогтоолтой нь холбоотойгоор дараахь үндэслэлийг дурдаж, тогтоол хууль болон зорилгодоо нийцсэн эсэхийг хянаж хүчингүй болгож өгөхийг хүссэн боловч хариу аваагүй. Үүнд: 1.Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.24 дэх заалтад заасны дагуу манай компанийн худалдан авсан газар, үл хөдлөх эд хөрөнгө нь манай компанийн нэр дээр эзэмших эрхтэйгээр шилжих бөгөөд Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар энэ эрх нь манай компанийн хөрөнгө болсон. Дахин төлөвлөлтийн зориулалтаар улс, нийслэлийн төсвөөр санхүүжүүлсэн шугам сүлжээний ажилд зарцуулсан хөрөнгийн хамтаар манай компанийн хөрөнгө нь Иргэний хуулийн 119 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө нийлэх, холилдох нөхцөлд хүргэсэн тул мөн зүйлд заасан зохицуулалтад хамаарна гэж үзэж байна. 2. Ажил гүйцэтгэгчийн хувьд өөрийн шаардлагыг хангах зорилгоор эзэмшилдээ байгаа, захиалсан ажлын үр дүн буюу гэрээний зүйл болох барилга байгууламжийг өөрийн шаардлага хангуулахаар барилга байгууламж барих газрын хувьд баталгаат ипотекийн эрхтэй болно (Иргэний хуулийн 354 дүгээр зүйл). Энэ эрхээ хангуулахаар нийслэлийн захиргааны байгууллагуудтай харилцан тохиролцох шаардлагатай. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын 5.11 дэх заалтад зааснаар манай компаниас нийслэлийн Засаг дарга болон сонгосон талбайд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гурван талт гэрээг Нийслэлийн Улсын бүртгэлийн газар бүртгэсэн байгаа нь үд хөдлөх хөрөнгө барьцаалсан бүртгэл мөн гэж үзэж байна. Гэтэл энй эрхийг хүндэтгэлгүй манай компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчин НИТХ дангаараа манай компанид мэдэгдэхгүйгээр, харилцан зөвшилцөлгүйгээр нийслэлийн өмчид бүртгэн авах тогтоол гаргасан нь хууль бус гэж үзэж байна. 3. Манай компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн ******* хэрэгжүүлэгчээр ажиллаж эхэлснээс хойш бидний эрх, үүргийг тодорхой болгосон Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр батлан гаргасан. Энэ хуульд өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам, нөхөх олговор нөхөн олгох журам зэргийг Засгийн газраас батална гэж заасан. Засгийн газар 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 222 дугаартай тогтоолоор Хот, еуурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам батлан гаргасан нь манай компанийн эрх, үүргийг улам тодорхой болгож хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

4. Манай компанийн эзэмшлийн газар дээр баригдсан шугам сүлжээг гэр хорооллын дахин төлөвлөлтийн ******* хэрэгжүүлэгчийн хувьд болон шугам сүлжээг барих ажлын гүйцэтгэгчийн хувьд манай компани хууль ёсоор эзэмшиж байгаа, эзэмших эрхтэй тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйл заасан шударга эзэмшигч мөн болно. Иймд өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг нийслэлийн захиргааны байгууллагуудад хүлээлгэн өгөхөөс татгалзах эрхтэй (Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6 дахь хэсэг) байх нөхцөлийг харгалзахгүйгээр гаргасан алдаатай хууль бус тогтоол юм. Нийслэлийн захиргааны байгууллагуудаас тавьж буй шаардлагууд үүн дээр үндэслэж гаргасан НИТХ-ын ******* дугаартай тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудыг мөрдлөг болгоогүй тул илт хууль бус гэж үзэж байгаа. А. Хуульд үндэслэх буюу шийдвэрийг гаргаадаа манай компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн, хөрөнгийн эрхэнд халдсан шийдзэр гаргахдаа Иргэний хуулийн 83 дугаар зүйл, 354 дүгээр зүйл, Хот суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, НИТХ-ын тогтоолоор батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам зэрэгт заасан нөхцөлийг судлаагүй. Б. Илт тод нээлттэй байх зарчмыг зөрчиж НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гаргах гэж байгаагаа манай компанид мэдэгдээгүй, асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэх боломжгүй нууцлаг байдлаар шийдвэр гаргуулсан. В. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын дагуу ******* хэрэгжүүлж байгаа манай компанийн хөрөнгийн эрхэнд халдаж төслийн зорилгод болон сонгогдсон байршил дээр хэрэгжүүлж байгаа ажилтай зөрчилдсөн бодит байдалд нийцэхгүй тогтоол гаргасан байна. Г. Манай компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гаргахдаа манай компанид урьдчилж мэдэгдээгүй бөгөөд уулзаж асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ ярилцах хэрэгтэй байгаа талаар албан бичгээр удаа дараа мэдэгдсээр байтал манай компанийн оролцоог хангалгүйгээр шийдвэр гаргасан байна. Д. Нийслэлийн өмчийн харилцааны газар нь манай компанийн өмчтэй холилдсон нийслэлийн өмчийн асуудлыг шийдвэрлэхдээ магадгүй ашиг сонирхлын зөрчилтэй байдлаар асуудалд хандаж манай компанийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна.Учир нь НӨХГ-т албан бичиг өгч асуудлыг шийдвэрлэх талаар санал тавихад үл тоомсорлож НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд тогтоол батлуулахаар оруулахаа ч бидэнд мэдэгдээгүй. Е. Манай компанийн үйл ажиллагаанд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсгэсэн энэхүү НИТХ-ын тогтоол нь НИТХ-аас баталсан журмын дагуу Нийслэлийн Засаг даргаас батламж авч гэрээ байгуулан ажиллаж байгаа манай компанийн хууль ёсны итгэлийг хамгаалах үүргээ захиргааны байгууллага зөрчиж байна.

5. Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно" гэсэн. НИТХ-ын Тэргүүлэгчид тогтоолоо гаргахдаа энэ нэхэмжлэлд дурдсан бүхий л түвшний хууль, хэм хэмжээ тогтоосон бусад актыг мөрдөх үүрэгтэй бөгөөд тэдгээрт харшилсан захиргааны акт гаргасан тул хууль зөрчсөн захиргааны акт гэж үзэж байна.

6. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны ******* дугаар тогтоолд эд хөрөнгийг нийслэлийн өмчлөлд бүртгэн авах зөвшөөрлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид олгосон нь Захиргааны Еренхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4; 47 1.5; 47.1.6; 47.1.7 дахь заалтуудад заасан нөхцөлийг хангаж байгаа тул хууль бус болох нөхцөлийг хангаж байна. Учир нь тогтоолд манай компанид хаяглаагүй нь актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус байдлыг бий болгож байна.Ийм ч учраас захиргааны байгууллагууд бидэнд тогтоол гарсныг мэдэгдэлгүйгээр албан бичгээр хүлээлгэж өгөхийг шаардаж байна гэж байгаа.Тогтоолыг гаргахдаа бидний оролцоог хангасан, хууль тогтоомжийг бүрэн судалсан бол хамтарсан холимог өмч бий болсныг үл тоож хууль бус үйлдэл хийхийг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрөхгүй байсан. Манай өмчид буюу бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл энэ байдлаар бол байхгүй гэж үзэж байна.Тогтоолыг бидэнтэй тохиролцохгүйгээр бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байдал үүссэнийг бас анхаарах хэрэгтэй.

7. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа баримтлах тусгай зарчмуудыг баримталж шийдвэр гаргаагүйгээс болж мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол учруулах нөхцөл байдалд хүргэсэн шийдвэр тул дээр дурдсан Иргэний хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх заалтад заасан нөхцөл буюу манай компанийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр юм. Энэхүү нэхэмжлэлд дурдсан үндэслэл, шаардлагыг шүүхээр хянан хэлэлцэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтын дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар тогтоолыг илт хууль бус гэж тогтоолгох 1-р шаардлага байна

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ асуудлаар өмгөөлөгч тодруулах байх. Нэхэмжлэлийн анхны шаардлага маань 2019.1 сараас эхлэн явж байсан. Гэвч бид нэхэмжлэлийн шаардлагаа 2019.6.24-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Учир нь захиргааны хэрэг үүсээд явж байх хугацаанд бид 2019.5.09-ний өдөр актын биелэлтийг түдгэлзүүлэх захирамж гарсан, энэ захирамж гарсаар байтал нийслэлийн засаг захиргааны холбогдох байгууллагууд нь тухайн объектруу халдаж хэд хэдэн техникийн нөхцлүүдийг олгож явсан байдаг. Бид нэхэмжлэл гаргаснаасаа хойш холбогдох эрх бүхий хүмүүстэй эвлэрэх гэж янз бүр байдлаар үзсэн. Энийг үл тоож, эвлэрэх гэж байх явцад ийм байдал үүссэн учраас бид 48 айлыг чөлөөлөхөөр гаргасан зардал болох 3,670,640,200 төгрөгийг нэхэмжлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн.

Үүний хууль зүйн үндэслэл нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.4, 14.4.1, 14.1.2-т зааснаар, мөн 2018.3 сарын Барилга хот байгуулалтын сайдын 46-р тушаалаар батлагдсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 4.6, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.1, 14.4.3-т зааснаар Нийслэлийн засаг даргаас гаргуулахаар шаардлага гарган нэмэгдүүлсэн байгаа гэжээ.

Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/289 дүгээр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулах тухай, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/598 дугаар Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай захирамж гарсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/598 дугаар захирамжийн 3 дугаар заалтад хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн өмчийн харилцааны газар Ч.Однасанд даалгасан юм. Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/718 дугаар Захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамж гарч, 2017 оны А/598 дугаар захирамжийн 3 дугаар зүйлийг дбор дурдсанаар өөрчлөн найруулсан. Үүнд: Энэ захирамжийн хавсралтуудад заасан *******, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.ГанхүүАт, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг бүртгэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.ОднасанАт тус тус үүрэг болгосугай гэж заасан байна. Дээрх шийдвэрийн дагуу Г ХХК болон Вишндевеломент ХХК-ийн түншлэл Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Монгол улсын Хөгжлийн банк, нийслэлийн төсвийн санхүүжилтээр нийт 6,757,399,201 /зургаан тэрбум долоон зуун тавин долоон сая гурван зуун ерэн ёсөн мянга хоёр зуун нэг/ төгрөгийн үнэ бүхий ажлыг гүйцэтгэсэн байна.

Ажлын зураг төсвийг ******* ******* ХХК боловсруулан, захиалагчаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ажиллаж, Г ХХК-тай гэрээ байгуулан, тус ажлыг гүйцэтгүүлэн дүгнэж, санхүүжилтийг төсвөөс олгуулан, гэрээ дүгнэсэн протоколыг үйлдсэн байна. ******* хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр ажиллаж, байнгын ашиглалт оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд ашиглалт хариуцсан байгууллагыг төлеөлж Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК- ийг комисст ажиллуулан, баталгаажуулсан. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас холбогдох хууль, захирамжийн дагуу 2018 оны 2/1324 тоот албан бичгээр манай газарт хандан Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Монгол улсын Хөгжлийн банк, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдсэн дулаан шугам сүлжээ, дулаан дамжуулах төвийн барилга тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгүүлэх хүсэлт хүргүүлэн ,холбогдох баримт бичгийг ирүүлсэн. Тус хүсэлтийн дагуу хөрөнгө бүртгэх бэлтгзл ажлын хүрээнд Иййслэлийн Хөрөнгө оруулалтын газар, манай газрын холбогдох мэргэшлтэнүүд, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын холбогдох ажилтнуудтай хамтран, Г ХХК-ийн холбогдох ажилтнуудыг байлцуулан 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр газар дээр нь бүртгэх хөрөнгийн байдалтай танилцан, тус хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэх талаар танилцуулсан болно. Үүний зэргэцээ манай газраас 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2/1054 тоот албан бичгээр улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил тул Г ХХК болон Баганат Өргөө ХХК-д дээрх хөрөнгийг эзэмшүүлж ашиглуулах боломжгүй тухай мэдэгдэж байсан байна.

Дээрх албан тоотын дагуу ******* *******" ХХК-иас ямарваа нэгэн санал хүсэлт манай газарт ирүүлээгүй тул Барилгын тухай хуулийн 4.1,22-т заасан Барилгын хөрөнгө оруулагч" гэж барилга байгууламжийг барихад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлсэн иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэсэн заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай' хууль-ийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэг адил хамаарна. гэсэн заалт, Нийслэлин Засаг даргын 2015 оны А/289 дүгээр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу Сонгогдсон байршилд баригдах инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулах тухай, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/598 дугаар Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай захирамж, ******* хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 02/2017 тоот улеын актаар ашиглалт хариуцсан байгууллагаар төрийн өмчит Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-г тогтоон баталгаажуулсан акт, захиалагчаар ажилласан Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2018 оны 02/1324 тоот албан хүсэлтийн дагуу дээрх хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгүүлэхээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдййн хуралдаанаар хэлэлцэн Нийслэлийн иргэдийн Телөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 9 дугээр сарын 26-ны өдрийн Нийслэлийн өмчид бүртгэн авах тухай *******-р тогтоолоор нийслэлийн өмчид бүртгэн авсан болно. Тогтоолын дагуу нэхэмжлэгч компанид тухайн хөрөнгийг хүлээлгэж өгөөчээ гэсэн хүсэлтийг тавьсан, ОСНААУГ-т хүлээж ав гэж албан даалгавар хүргүүлсэн.

Үүний дагуу хүлээн авах гэж очсон боловч хүлээлгэн өгөхөөс удаа дараа татгалзаж байгаа. Тухайн хөрөнгийг ямар ч үнэ төлбөргүйгээр энэ компани ашиглаж байгаа, ямар нэгэн элэгдэл хорогдлын шимтгэлийг эдний компани улсад өгсөн тохиолдол байхгүй. 2018 оноос хойш ашиглаж байгаа учраас энэ барилга, элэгдэж хорогдож байгаа. Элэгдэл хорогдол, үүгээр дамжуулсан үйлчилгээний хөлсийг өгдөггүй. Өөрсдөө бид шүүхэд хандсан гэдэг үндэслэлээр үнэ төлбөргүйгээр улсын төсвийн хөрөнгөөр бий болсон хөрөнгийг өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа. Холбогдох зардлыг мэргэжлийн байгууллагуудад нь өгөхгүй ашиглаж байгаа. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны Нийслэлийн өмчид бүртгэн авах тухай ******* дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан аливаа хэлбэрийг агуулаагүй тул хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч Г ХХК, ВХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг. биелүүлэх боломжгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн өмгөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагын харьяалал ямар байдаг юм бол мөн хуульд хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг, энэ хөөн хэлэлцэх хугацааны тухайд бид нарт мэдэгдээгүй, мэдээгүй гэдэг тайлбар өгөөд байх шиг байна. Нэхэмжлэлийн шаардлагадаа 2018.9.26-ны өдөр НИТХ-ын *******-р тогтоолыг мэдсэн байна гэдэг нь 9, 10 сард өгч байсан шаардлага, албан тоот, хариунаас мэдсэн байна гэдэг нь харагдаж байна гэдгийг шүүх анхаарч үзээсэй. Шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Хохирол гээд 3,6 тэр бум төгрөг нэхээд байгаа, энэ нь хохирол юм уу, зардал юм уу, аль нь гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Хэрэв хохирол бол харьяалал өөрчлөгдөх байдал харагдаж байна. НИТХ-ын *******-р тогтоолыг хүчингүй болгох талаар нэхэмжлэлд дурдсан захирамжууд хүчин төгөлдөр хүчин төгөлдөр үйлчилж байгааг шүүх бүрэлдэхүүн хараачээ. *******-р тогтоол ТБОНӨТХ-ийн 77.3-т зааснаар гарсан. Энэ дээр нэхэмжлэгч нар тайлбартаа биднээс асуугаагүй, зөвшөөрөл аваагүй гээд байна. Энэ тогтоолыг хууль зүйн дагуу гаргахад объектийн гүйцэтгэгч компаниас зөвшөөрөл авах асуудал байхгүй. 6,7 тэр бум төгрөгийн ажлыг

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжсэн гэдгийг бид нараар тайлбарлуулахгүйгээр мэдээд байгаа мөртлөө бүртгээд авчихлаа гэж Нийслэлийг буруутгах үндэслэлийг ойлгохгүй байна. Гүйцэтгэлийн ажил нь Барилгын тухай хуулийн 4.1.22, ТБОНӨТХ-ийн 6.2-т зааснаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжигдсэн ажлыг төр өөртөө бүртгэж авна гэсэн л заалтууд байгаа. Энд нийслэлийг буруутгаж байгаа үндэслэл нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....УИХ-ын 2010 оны 36-р тогтоол, 2013 оны 23-р тогтоолоор батлагдсан хөтөлбөрийн дагуу НИТХТ-ээс нийслэлийн хэмжээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгчээр 2013, 2014, 2018 онд нийт 25 байршилд 76 хэсэгчилсэн талбайг баталсан. Энэ нь Улаанбаатар хотын 8 дүүргийг хамарч байгаа 1516 га талбайд 16716 м2 нэгж талбарыг хамарч байгаа.

Төсөл хэрэгжүүлэх талайд ******* хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын 3.2-т заасны дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хороог 2014.5.27-ны өдрийн 19-р тогтоолоор Баянзүрх дүүргийн 8, 16-р хорооны нутаг дэвсгэрт Батлан хамгаалахын сургууль орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2010/3-р багцын Б хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийг төслийг хэрэгжүүлэгчээр нэхэмжлэгч компаниудыг шалгаруулаад Нийслэлийн засаг даргын 2014.6.04-ний өдрийн А/464-р захирамж гарсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа 2015.6.29-ны өдөр батлагдсан Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон 2018.3.29-ний өдрийн 46-р тушаалын хавсралт, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам нь тухайн үед батлагдаагүй байсан бөгөөд харин ******* хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг 2013-2015 оны хооронд НИТХ-ын 2014 оны журам батлах тухай 3/31-р тогтоол, журмын нэмэлт өөрчлөлт 23-р тогтоолоор батлагдсан журмуудаар зохицуулагдсаар ирсэн. ИТХ-ын 3/31-р тогтоолын хавсралтаар батлагдсан журмын 3.15-д зааснаар зардлыг ******* хэрэгжүүлэгч хариуцахаар заасан байгаа. Иймд нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.2.4-т зааснаар нэхэмжлэгч нь хохирол гаргуулах нэхэмжлэл гаргаж байгаа бол Нийслэлийн засаг дарга нь яг ямар үүргээ биелүүлээгүй гэдгийг тодорхойлоогүй байна. Ямар хууль бус үйл ажиллагаа байгааг нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхойлоогүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдсанаар төрийн болон хувийн өмч гэдэг нь яг аль нь болохыг тодорхой нарийвчилж зааж өгөөгүй. Яаж холилдоод байгаагаа тодруулж өгөөгүй байна. Энэ асуудлаар иргэний шүүхэд маргах хэрэгтэй байх. НИТХ-ын 2018.9.26-ны өдрийн *******-р тогтоол нь Их хурал Захиргааны ерөнхий хууль, талуудын байгуулсан гэрээ, төрийн байгууллагаас баталсан журмуудыг зөрчсөн гэж байгаа боловч яг эдгээр хууль журмын алийг зөрчсөн гэдгийг тодруулаагүй. Захиргааны байгууллага хуульд заасан ямар үүргээ биелүүлээгүй гэдэг талаар нарийвчлан тогтоосон зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч компаниуд нь эцсийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргасан байна. Үүнд:

1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай ******* дугаар тогтоолын Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

2. Инженерийн барилга байгууламж байрлаж байгаа газрыг чөлөөлөхөд гарсан 3,670,640,200 /Гурван тэрбум зургаан зуун далан сая зургаан зуун дөчин мянга хоёр зуу/ төгрөгийн учирсан хохирлыг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд:

1.    Орон сууц барих гэр хорооллын газрыг чөлөөлж, орон сууц барих

2.    Инженерийн шугам сүлжээ барих гэр хорооллын газрыг чөлөөлж, инженерийн шугам сүлжээ барих гэсэн хоёр өөр нөхцөл байдал үүсэх ойлголтууд байна.

Нэг дэх ойлголтод хамаарах зардлыг дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэгч компани хариуцахаар, хоёр дахь ойлголтод хамаарах зардлыг төр буюу Нийслэлийн Засаг дарга хариуцахаар байна. Энэ үндэслэлийг тайлбарлавал:

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нийтийн эрх ашигт хамаарах дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслийг санаачилна:, 14.4.2-т хот, суурин газар, дүүрэг, хорооллын чанартай инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барих гэж Нийслэлийн Засаг даргын чиг үүргийг хуульчилсан байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Журам батлах тухай 3/31 дугаар тогтоолоор Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам-ыг батласан байх ба уг журмын 3.12-т Нийслэлийн Засаг дарга дахин төлөвлөлтийн дэд бүтэц, нийгмийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, авто зам, замын байгууламжийг улс, нийслэлийн төсвөөр барих ажлыг хэрэгжүүлнэ гэж заасан байна.

Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам-ын 4 дүгээр зүйлийн 4.6-д Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.4.1, 14.4.2, 14.4.3-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд газар чөлөөлөх зардлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хариуцах бөгөөд бусад тохиолдолд газар чөлөөлөх зардлыг ******* хэрэгжүүлэгч хариуцна гэж заасан байна.

Дээр дурдсан эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах инженерийн шугам, сүлжээг барих, байгуулах газрыг чөлөөлөх зардлыг Нийслэлийн Засаг дарга хариуцахаар байна.

Өөрөөр хэлбэл гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах инженерийн шугам, сүлжээг барих, байгуулах газрыг чөлөөлөх зардлын эх үүсвэрийг шийдвэрлэх нь Нийслэлийн Засаг даргын чиг үүрэг байна.

Гэр хорооллыг барилгажуулахад шаардлагатай инженерийн шугам сүлжээг барих газрыг чөлөөлөх асуудал нь гэр хорооллын дахин төлөвлөлттэй салшгүй уялдаа холбоотой юм.

Нэхэмжлэгч компаниуд нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай инженерийн шугам, сүлжээг барих газрыг чөлөөлөхөд тодорхой зардал гаргасан талаар тайлбарлан, үүнийг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.

Иймд дээр дурдсан эрх зүйн үндэслэл, үйл баримтаас үзэхэд Иргэний хуульд заасан эд хөрөнгө нийлэх, холилдох нөхцөл үүссэн гэсэн агуулгаар тайлбарлаж буй нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай ******* дугаар тогтоолоор ус дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж, инженерийн байгууламжийн нэвтрэх сувгийн байгууламж, гадна дулааны шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэн авахыг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрсөн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж тус тус заасан байна.

Иймд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай инженерийн шугам, сүлжээг барих газрыг чөлөөлөхөд тодорхой зардал гаргасны улмаас Иргэний хуульд заасан эд хөрөнгө нийлэх, холилдох нөхцөл байдал үүссэн байхад шалгах үүргээ биелүүлээгүй, манай эрх ашгийг харгалзан үзээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг хийлгүйгээр инженерийн шугам сүлжээг Нийслэлийн өмчид бүртгэн авсан хариуцагчийн үйлдэл нь манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай ******* дугаар тогтоолын Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь инженерийн барилга байгууламж байрлаж байгаа газрыг чөлөөлөхөд гарсан 3,670,640,200 төгрөгийн учирсан хохирлыг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах-ыг гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн газрыг чөлөөлөхөд гарсан зардал /хохирол/-ыг нотлох баримтууд нь гүйцэд биш буюу зарим иргэдийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэх мэт баримтууд дутуу зэрэг нөхцөл байдлаас үзэхэд хохирлын хэмжээ нь лавтай баримтаар нотлогдохгүй байх ба Нийслэлийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хохирлын хэмжээг зөвшөөрөхгүй байна.

Иймд инженерийн барилга байгууламж байрлаж байгаа газрыг чөлөөлөхөд гарсан 3,670,640,200 төгрөгийн учирсан хохирлыг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгч нь газрыг чөлөөлөхөд гарсан хохирол, зардлаа лавтай баримтаар нотлосны үндсэн дээр иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй.

Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны ******* дугаар тогтоолын Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх инженерийн барилга байгууламж байрлаж байгаа газрыг чөлөөлөхөд гарсан 3,670,640,200 төгрөгийн учирсан хохирлыг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г ХХК нь Инженерийн барилга байгууламж байрлаж байгаа газрыг чөлөөлөхөд гарсан 3,670,640,200 төгрөгийн учирсан хохирлыг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид 18,511,151 төгрөгийг төлсөн байх ба нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа үнэлэх боломжгүй буюу захиргааны акттай холбогдуулан нэхэмжлэл гаргаж 70200 төгрөгийг төлсөн байх тул захиргааны акттай холбогдуулан, захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг нэмж төлөх шаардлагагүй.

Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г ХХК болон ВХХК-уудын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай ******* дугаар тогтоолын Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх инженерийн барилга байгууламж байрлаж байгаа газрыг чөлөөлөхөд гарсан 3,670,640,200 /Гурван тэрбум зургаан зуун далан сая зургаан зуун дөчин мянга хоёр зуу/ төгрөгийн учирсан хохирлыг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус заасныг баримтлан Г ХХК болон ВХХК-уудын Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай ******* дугаар тогтоолын Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70.200 төгрөгийг гаргуулж Г ХХК болон ВХХК-уудад олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан Г ХХК-ийн Инженерийн барилга байгууламж байрлаж байгаа газрыг чөлөөлөхөд гарсан 3,670,640,200 төгрөгийн учирсан хохирлыг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,511,151 /арван найман сая таван зуун арван нэгэн мянга нэг зуун тавин нэг/-төгрөгийг Г ХХК-д буцаан олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан шинжээчийн зардал болох нийт 1,000,000 /нэг сая/ төгрөгөөс 500,000 /таван зуу мянга/-төгрөгийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас, 500,000 /таван зуу мянга/-төгрөгийг Г ХХК болон ВХХК-аас гаргуулж Топ сүрвэй ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ