Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, шүүгдэгч М.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ирүүлсэн шүүгдэгч ******* тиленши овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2436002650178 дугаартай, 178/2024/0117/Э индекстэй хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, ам бүл-дөрөв, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багт оршин суух хаягтай, Ховд аймгийн Ховд сумын Эрүүл мэндийн төвд тогоочийн ажилтай, сарын орлого-1350000 төгрөг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* тиленши овогт *******ын *******, регистрийн дугаар *******.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус багийн нутаг дэвсгэрт “хэл амаар тэвчишгүйгээр доромжилсон” гэх шалтгааны улмаас нөхөр Б.Сулеймений зүүн далны доод хэсэгт 1 удаа хутгалж, зүүн далны доод ирмэгт шарх цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

Гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч М.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэрт “хэл амаар тэвчишгүйгээр доромжилсон” гэх шалтгааны улмаас нөхөр Б.Сулеймений зүүн далны доод хэсэгт 1 удаа хутгалж, зүүн далны доод ирмэгт шарх цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал), хэрийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 5-8 дахь тал), хохирогч Б.Сулеймений мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал), яллагдагчаас авсан мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21, 61 дэх тал), Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Б.Цэндхүүгийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 478 дугаартай ... Б.Сулеймений биед гэмтэл учирсан байна. Б.Сулеймений зүүн далны доод хэсэгт 1 удаа хутгалж, зүүн далны доод ирмэгт шарх цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Б.Сулеймений биед учирсан дээрх гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой цаг хугацааны хувьд шинэ гэмтэл байна. Зүүн далны шугамаар зүүн далны доод ирмэг хэсэгт суганаас 10 см зайд, 7, 8 дугаар хавирганы түвшинд 2 см урт шарх байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 27-28 дахь тал), яллагдагч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол (хавтаст хэргийн 54-56 дахь тал), яллагдагч М.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 71 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч М.******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч хохирогчтой эвлэрсэн талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос яллагдагч М.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид хор уршиггүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчид оногдуулах 600000 төгрөгний торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******д тайлбарлан ирүүлжээ.

Иймд шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******д мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн 2436002650178 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, хохирогчид учирсан хор уршиггүй болохыг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч М.*******д торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах тухай авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* тиленши овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ...  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгний торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн 2436002650178 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, хохирогчид төлөх хор уршиггүй, цаашид хор уршиг нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино ... гэх журмыг шүүгдэгч М.*******д мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч М.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Т.ЦЭЦЭГМАА